Categories
мэдээ цаг-үе

Хөл хорио сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Postmedia.mn - ХӨЛ ХОРИОГ СУНГАХ ЭСЭХИЙГ МАРГААШ ШИЙДНЭ

Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, нийслэлд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг шийднэ.

Улсын онцгой комиссын хуралдаан 11:00 цагт эхлэх бол Засгийн газрын хуралдаан 14:00 цагт хуралдах товтой байна.

Нийслэл хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нэгдүгээр сарын 6-ны өдөр буюу лхагва гарагт дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор хөл хориог сунгах эсэх мэргэжлийн 11 байгууллагын эрсдлийн үнэлгээг хийсэн.

Мэргэжлийн 11 байгууллагын гаргасан үнэлгээг нэгтгэж эцсийн саналаа УОК-т танилцуулах бөгөөд УОК хөл хориог сунгах эсэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Засгийн газрын хуралдаанаар хөл хориог сунгах эсэх эцсийн шийдвэрийг гаргана.

Categories
мэдээ нийгэм

Биткойны ханш анх удаа 33 мянган ам.доллар давлаа

Бямба гаригт биткойны ханш түүхэн дээд үзүүлэлтээ хэд хэдэн удаа шинэчилсэн байна. Гринвичийн цагаар 13 цаг 13 минутад криптовалют 30 мянган ам.доллар давсан бол дараа нь 33 мянган ам.доллароос дээшилж өсчээ.

Ийнхүү зөвхөн бямба гариг гэхэд биткойны ханш 10 гаруй хувиар өссөн байна. Биткойны ханш арванхоёрдугаар сарын хоёрдугаар хагаст хурдацтай өсөж эхэлсэн юм. Ердөө хоёр долоо хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 16-нд криптовалютын ханш 9.5 хувиар өсөж, хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрсэн байна.

Өнгөрсөн жилийн эхээр 7000 орчим ам.доллароор арилжаалагдаж байсан биткойны ханш жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгджээ. Биткойны ханш коронавирусний цар тахал дэгдсэний улмаас дэлхийн хөрөнгийн зах зээл уналтад орж, газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор өнгөрсөн оны гуравдугаар сараас өсөж эхэлсэн юм. 2021 оноос криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн авахад бэлэн байгаагаа “PayPal” компани аравдугаар сард мэдэгдсэн нь биткойны ханш улам өсөхөд нөлөөлсөн байна.

Categories
гадаад мэдээ

Йемений нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болж, 22 хүн амиа алджээ

Йемен Улсын “Аден” нисэх онгоцны буудалд энэ долоо хоногийн эхээр Саудын Арабаас шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүд газардах үед хэд хэдэн дэлбэрэлт болжээ.

Дэлбэрэлтийн улмаас 22 хүн нас барж, олон хүн шархадсан байна. Түүнчлэн тэсрэлтийн улмаас газарт том нүх гарч, нисэх онгоцны буудлын танхимд их хэмжээний хохирол учирсан аж. Харин шинээр ирсэн Засгийн газрын бүх гишүүд аюулгүй байгаа гэж Йемений Ерөнхий сайд Маин Абдулмалек мэдэгдсэн юм. Уг дэлбэрэлт пуужингаас үүдэлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хараахан дуусаагүй байгаа гэж тус улсын шинэ Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Раже Бади “CNN” агентлагт ярьжээ. Тэгвэл Саудын Арабын зүгээс энэхүү дэлбэрэлтийн ард Ираны дэмжлэгтэй “Houthi” босогчид байгаа гэж үзэж байгаа юм. Харин тус бүлэг албан ёсоор хариуцлага хүлээгээгүй байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 118 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ

Дэлхий дээр амьдарч буй хамгийн урт настай хүн болох Японы иргэн Канэ Танака бямба гаригт 118 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ.

1903 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн Танака 2019 оны гуравдугаар сард дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодрон, Гиннесийн номд бичигдсэн юм. Тэрээр мөн өнгөрсөн оны есдүгээр сард Японы бүх цаг үеийн хамгийн өндөр насалсан иргэнээр нэрлэгдсэн билээ. Түүний энэхүү амжилт нь 117 нас 261 хоногоор тогтоогдсон.

https://livetv.mn/storage/posts/January2021/QIrdFrRREfvEiUPQ3tKB-medium.jpg

Одоо Фукуока дахь асрамжийн газарт амьдардаг Танака бусад оршин суугчдын хамт төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрээр ихэнх цагаа дасгал хөдөлгөөн хийн, тоо бодож, реверси тоглоом тоглон өнгөрүүлдэг аж. Танака мөн хоолны дуршил ихтэй бөгөөд тэрээр шоколад идэж, Кока-Кола уух дуртай гэж асрамжийн газраас мэдээлжээ. Өөрийнх нь урт насалсан нууцын талаар асуухад Танака “Амттай хоол идэж, сурч боловсрох” гэж хариулжээ. Түүнчлэн 120 нас хүртлээ амьдрахаар зорьж байгаагаа тэмдэглэсэн байна.

Түүний 61 настай ач хүү Эйжи “Коронавирусийн цар тахлын улмаас хүнд хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа хэдий ч Канэ сайн байгаа. Тэр өдөр бүр хөгжилтэй байдагт би баяртай байдаг” хэмээн ярьжээ.

Дэлхийн хамгийн урт насалсан эмэгтэй бол Францын иргэн Жанна Кальман бөгөөд 1997 оны наймдугаар сард нас барах үедээ 122 нас 164 өдөртэй байжээ. 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр, тус улсад 100-аас дээш насны хүмүүсийн тоо анх удаа 80 мянга давсан бөгөөд тэдний 88 хувь нь буюу 70 975 нь эмэгтэйчүүд ажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Думаагийн Содном: Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх нь зөв

Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар Ерөнхий сайд асан Думаагийн Содномын саналыг хүргэж байна.


-Монгол Улсын Засгийн газраас цахилгааны төлбөрийг тэглэсэн. Үүнтэй холбогдуулж эрчим хүчний эх үүсвэрийн тухай яригдаж байна. Үүнд та саналаа хэлэхгүй юү?

-Цахилгаан дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гарсантай холбогдож цахилгаан станцуудын хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх олон хувилбарын санал яригдаж байна. Энэ тулгамдсан асуудалд олны анхаарал төвлөрч байгааг олзуурхаж өөрийн саналаа илэрхийлье. Энэ бол миний бичдэг, ярьдаг сэдэв гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Эрчим хүчний одоо ба ирээдүйн хэрэгцээг өөрийн дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлогоор энэ асуудалд хандах хэрэгтэй. Тодорхой төслүүдийн хувьд надад гурван санал байна. Нэгдүгээрт, Сэлэнгэ мөрний цутгалан Эгийн гол, Шүрэнгийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлбэл зөв. Нэгийг нь барьж ашиглаж эхлээд дараа нь хоёр дахийг барих нь олон талын чухал ач холбогдолтой юм. Ингэснээр оргил хэрэгцээтэй цагуудад усан станцын хүчийг ашиглаж дулааны станцуудыг жигд ачаалалтай ажиллуулдаг болоод осол гарах эрсдэл багасна. Мөн оргил үеийн хэрэгцээг хангах горимоор ажиллуулдаг дулааны станцын үйлдвэрлэсэн цахилгааны илүүдлийг гадаадад үнэ төлбөргүй урсгахаа болино. Хамгийн чухал нь цахилгаан эрчим хүчээр ОХУ-аас хамааралгүй болох бөгөөд Шинэ станц барих зардлын ихээхэн хэсгийг импортолж байгаа цахилгааны төлбөрийн хэмнэлтээр нөхнө. ОХУ-д цахилгааны импортоор төлөх өрийн үлдэгдэл зургаан тэрбум төгрөг болоод байгаа гэж саяхан мэдээлж байсан.

-Эгийн голын станц оросуудаас болоод л хойшлоод байгаа та мэдэж байгаа даа?

-Сэлэнгэ мөрөн дээр станц барихыг ОХУ-ын бизнесийнхэн эсэргүүцдэг гэсэн. Байгал нуурын усны түвшин багасна гэсэн шалтгаанаар Сэлэнгэ мөрөнд станц барихад саад хийж байгаа бол байгаль экологийн ч байгаа, эрх зүйн талаар ч зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй. Зөвхөн Монголыг эрхшээл, хамааралдаа байлгах, эдийн засаг бизнесийн ашиг сонирхлын дарамт юм. Ийм бэрхшээл байдаг бол манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрсдийн шугамаар ОХУ-ын төр засгийн удирдагч нарт хандаж саад болохгүй байхыг шийдүүлэх хэрэгтэй. Сэлэнгэ мөрөнд цутгадаг голуудын нэгэн дээр станц барьж усны санг дүүргэх богино хугацаанд Сэлэнгэ мөрний урсацад Байгал нуурын усны түвшинд нөлөөлөх өөрчлөлт гарахгүйг мэргэжлийн эрдэмтэд төдийгүй, жаахан ухаалаг хүн хэлээд өгнө.

-Таны дараагийн санал юу байна?

-Хоёрдугаарт, Таван толгойн нүүрсний уурхай дээр барих цахилгаан станцыг хоёр дугаарт шийдэх хэрэгтэй. Ингэж шийдсэнээр Оюу толгойн уурхай болон говийн аймгууд тэдгээрийн нутагт байгаа, мөн цаашид бий болох үйлдвэрүүдийн хэрэгцээг харьцангуй хямд өртөгтэй цахилгаанаар ойрын зайгаас хангаж, төвийн бүсийн цахилгаан станцуудын хэт ачааллыг багасгана. Хамгийн чухал нь станц барих зардлыг цахилгааны гол хэрэглэгч Оюу толгойн уурхайгаас авах төлбөрөөр богино хугацаанд нөхөх, БНХАУ-аас өндөр үнээр цахилгаан импортолж байгааг зогсооно. Гуравдугаарт, баруун аймгуудад жижиг голууд дээр усан цахилгаан станц барьж тэр чиглэлээрх цахилгааны импортыг зогсоохоор төлөвлөн хэрэгжүүлж эхэлж байгааг дэмжиж байна. Импортыг багасгах,Орлого ашгаараа өртөг зардлаа нөхөх үр ашигтай станцууд баригдах төслүүд учраас хэрэгжүүлэхэд нь гаднаас зээл авах боломжтой.

Categories
мэдээ спорт цаг-үе

Дэлхийн шатрын холбооны мастер Э.Хулан: Хүүхдээ шатрын спортоор хичээллүүлэх нь ирээдүйд нь хийж буй том хөрөнгө оруулалт

Шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, дэлхийн оюуны спортын их наадмын мөнгөн медальт Дэлхийн шатрын холбооны мастер Энхсайханы Хулантай ярилцлаа. Тэрбээр сая Иранд зохион байгуулагдсан шатрын оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байгаа юм. Сонирхуулахад, түүний хувьд олимпийн их наадмын хүрэл медальт Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар Ардын багш Ч.Насантогтох нарын дүүгийн хүүхэд юм.


-Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн танд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Энэ жилийн оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад зохион байгуулагдлаа. Тэмцээнд Энэтхэг, БНХАУ, Казахстан, Иран гээд шатрын спортын хөгжлийг тодорхойлдог шилдэг улсын тамирчид өрсөлдлөө. Эмэгтэй ангилалд 37 тамирчин өрсөлдөж аваргаа шалгарууллаа. Өрөг бүр л ширүүн өрсөлдөөнтэй байлаа. Сүүлийн өрөгт Индонезийн тамирчинг ялж түрүүлэх болзлоо хангасан. Надтай оноо ижил өрсөлдөөн үзүүлж байсан Ираны тамирчин сүүлийн өрөгт Казахстаны тамирчинд ялагдаж байр ухарсан. Миний тухайд есөн өрөг тоглоход зургаа хожиж гурав тэнцэж 7.5 оноотой тэргүүлсэн.

-Таны хувьд өмнө нь онлайнаар олон улсын тэмцээнд өрсөлдөж байсан бил үү?

-Өмнө нь цахимаар зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд оролцож байгаагүй. Анхных нь саяны тэмцээн байлаа. Гэхдээ Монголд зохион байгуулагддаг тэмцээнүүдийг алгасалгүй оролцдог байсан юм. Манайд тивийн хэмжээнд өрсөлдөхүйц ур чадвартай олон тамирчид бий. Тэдэнтэйгээ өрсөлдөж байсан туршлага сая их хэрэг боллоо. Би спортын багш дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж байгаа учраас энэ удаагийн тэмцээнд зориулж тусгайлан бэлтгэл хийж амжаагүй. Тэмцээний үеэр өрөг бүрийн өмнө их мастер Г.Мөнхгал ахтай зөвлөөд л тоглолтоо эхлүүлж байсан.

-Таны тухайд олон улсын тэмцээнд онлайнаар оролцож байгаагүй гэж байна. Бодит байдал дээр тоглохоос хэр ялгаатай байна вэ. онцлог давуу тал юу байна?

-Онлайнаар тоглоход өөрийнхөө тааваар сайтар бодоод нүүнэ. Интернэт л гацахгүй бол ямар ч асуудалгүй юм билээ. Сая сүүлийн өргийн үеэр техникийн саатал гарч бага зэрэг асуудал тулгарсан. Тухайн үед өөрийн илүүгээ мэдэрсэн байсан учраас нэг их сандраагүй шүү.

-Тэмцээний үеэр өөртөө ямар орчин бүрдүүлж тоглож байв. Тоглолтын үеэр хажуунаас хүн зөвлөхийг зөвшөөрдөг үү?

-Тэмцээний өрөг манай цагаар өдрийн 13:00 цагаас явагдаж байлаа.12:30 цагийн орчимд өрөөндөө ороод л чимээгүй орчинг бүрдүүлж, хажуудаа аяга кофе тавиад л суучихдаг юм. Screen share –ээр шүүгч нар хянаж байдаг учраас хажуу талаас хэн нэгэн зөвлөх, хэн нэгнээс туслалцаа авах ямар ч боломжгүй. Анхаарал сарниулах чимээ гаргах хориотой байдаг юм.

-Хоёулаа шатрын спортын ач холбогдолын талаар ярилцъя л даа. Мэдээж хичээллэсэн хүн бүр өндөр амжилт үзүүлээд байхгүй ч зөв хүн болж төлөвшихөд чухал үр нөлөөтэй байх… энэ спортын гол ач холбогдол, давуу тал юу вэ?

-Таны хэлдэг үнэн. Зөв хүн болж төлөвшихөд чухал үр нөлөөтэй. Шатрын спорт өөрөө шинжлэх ухааны тулгуур ойлголтууд дээр үндэслэн хүний зан чанар, амьдралын хэв маягийг харуулсан сэтгэхүйн ур чадварыг хөгжүүлэх танин мэдэхүйн салбар байдаг. Хүүхдийг багаас нь шатар тоглуулснаар нэгдүгээрт тэвчээр сууна. Мөн төлөвлөгөө гарган тооцоолон бодож аливаад дүн шинжилгээ хийж зөв сонголт хийх чадварт суралцдаг. Үүнээс гадна чухал мөчид оновчтой шийдвэр гаргахаас гадна сэтгэлгээний чадваруудыг эзэмшинэ. Математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлд илэрхий сайжирдаг нь батлагдсан байдаг.

-Таны хувьд шатрын спортоор хичээллээд 10 гаруй жил болж байна. Хулан гэх хувь хүн шатрын спортоос өдөр тутмын амьдралд хэрэгтэй ямар зүйлийг олж авсан бэ?

-Зөв төлөвшил гэж хариулъя. Төлөвшил чинь өөрөө бүх зүйлийн суурь байдаг. Багадаа их хөдөлгөөнтэй, тогтож суудаггүй хүүхэд байсан гэж аав минь надад хэлдэг юм. Тийм ч болохоор бөхийн бэлтгэлд явдаг байлаа. Тодорхой шалтгааны улмаас орхиж шатрын спортоор хичээллэх болсон. Ингээд л өөрийгөө нээсэн гэж ойлгодог юм. Шатар тоглодог хүмүүсийн аливаа зүйлийг харах өнцөг нь бусад хүмүүсээс ялгардаг л даа. Асуудлын шийдэл, гарц гаргалгаа олох тал дээр шатарчин хүмүүс бусдаас эрс ялгарч байгааг олон жишээн дээр анзаарч байлаа.

-Шатрын спортын ач холбогдлыг ойлгож хүүхдээ хичээллүүлж байгаа нь сайшаалтай юм даа.

-Тийм шүү. Бага насны хүүхдийг шатрын спортод дуртай сонирхолтой болгож хичээллүүлэх нь таны зүгээс хүүхдийнхээ ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Манайхан үүнийг ч ухамсарладаг болсон байна. Хөл хорио тогтоосон энэ цаг үед хүүхдээ шатрын спортод дур болгоход хамгийн тохиромжтойг онцолмоор байна. Шатар өөрөө бусад спорт шиг өндөр үнэ өртөгтэй хэрэглэгдэхүүн шаардахгүй. Онлайнаар сурахад тохиромжтой спорт.

-Шатар тоглох гоц авьяастай өнчин охин Бетийн талаар өгүүлэх “The Queens gambit” цуврал хүн бүрийн л ярианы сэдэв болж байна. энэ нь манайханд хүүхдээ шатрын спорт руу оруулахад нөлөөлж байх шиг…

-Тийм байж болно. Найруулагч Скотт Фрэнкийн “The Queens gambit” цуврал бүтээхэд шатрын их мастер Гарри Каспаров болон Брюс Пандолфини нар зөвлөхөөр ажилласан юм билээ.

-Ингэхэд та шатрын спортод хэрхэн орж байсан юм бэ?

-Би чинь бөх болно гэж шийдчихсэн хүүхэд байсан шүү. Энэ тухайгаа Ч.Дамдиншарав(олимпийн наадмын хүрэл медальт) ахад хэлэхэд “Тамирчин хүн сэтгэн бодох чадвар, гүйлгээ ухаан сайтай байх хэрэгтэй. Бөхийн спортоор хичээллэхээсээ өмнө шатар тоглож оюунаа сайн хөгжүүл” гэж зөвлөсөн юм. Ингээд ааваараа шатар заалгаж энэ спорттой танилцаж байсан. Миний аав спортын дэд мастер цолтой шатарчин хүн. Одоо би бөхийн спортод их сонирхолтой шүү. Бөх гарахад л зурагтын өмнө суучихдаг юм.

-Таны хувьд сонирхогчдын ангиллын дэлхийн хошой аварга цол хүртэж байсан шүү дээ. Цаашид ямар зорилго тавьж байна вэ?

-Би дэлхийн шатрын холбооны мастер цолтой. Эхний ээлжинд олон улсын мастер, цаашлаад их мастер цол авах зорилго тавиад явж байна. Хажуугаар нь сайн шавь бэлтгэхийг зорьж өдөр тутам л ажиллаж байгаа. Гэхдээ хүүхэдтэй ажиллаад ирэхэд хувь тамирчны амжилт буурдаг гэх ойлголт шатрын спортод байдаг. Үүнийг өөр дээрээ мэдэрч байна шүү.

-Монголын өсвөрийн тамирчид тив дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг. Насанд хүрэгчдийн ангилал руу ороод ирэхээрээ л амжилт мууддаг жишиг манайд байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Өнөөдөр манай нөхцөлд зөвхөн шатар тоглоод амьжиргаагаа залгуулаад явах нөхцөл алга. Цол зэрэг ахиулахын тулд тэмцээнд оролцох шаардлагатай. Тэмцээний үеэр шаардлагатай зардал мөнгөө хувь тамирчид өөрсдөө зохицуулна. Тэмцээн дөхөөд ирэхэд л санхүүгийн асуудал тулгарна, пүүс компаниудын үүдийг сахина, таньж мэддэг хүн рүү утсаар ярина. Энэ нь сэтгэл зүйн дарамт болж тухайн тэмцээнд зориулж хийсэн бэлтгэл ч цалгардах тохиолдол бий. Зөвхөн шатар тоглоод явахад тив дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөөн үзүүлээд явах чадамжтай тамирчин манайд олон бий. Монгол хүүхдүүдийн тухайд зардал мөнгөний асуудлыг нь шийдчихвэл илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж би хувьдаа хардаг юм.

-Таны тухайд дэлхийн топ зэрэглэлийн ямар тамирчинтай нүүж байв?

2013 оны ОХУын Казанд зохион байгуулагдсан дэлхийн оюутны универсад их наадмын үеэр Казахстаны их мастер Нахбаеватай тоглож хожиж байсан.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар хулгана өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 4. Сумъяа гариг. Билгийн тооллын 21, хар хулгана өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан 17:13 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ардчилалд дайсагнах төрийн удирдлага, шүүх, прокурор, АТГ-ын байцаагчдыг Европын холбооны хоригт мэдүүлэх нь зөв” хэмээн өгүүллээ​​​ ​ ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Өнөө жилийг өөдрөгөөр төсөөлсөн
Монголбанкны таамагтай эдийн
засагчид санал нийлэхгүй байна” хэмээх нийтлэлийг I-XV нүүрнээс уншаарай.

Монгол Улсын Ерөнхий
сайд асан Д.Бямбасүрэн “Монгол Улс валютынхаа
нөөцийг зургаан тэрбум
ам.долларт хүргэсэн цагт
гаднаас зээл гэж гүйж явах
шаардлага бага болно” гэв.

Монгол Улсын Соёлын
сайд, академич С.Чулуун “Соёлын салбарт бүтээн
байгуулалт өрнөсөн жил байх
болно”
хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ардчилалд дайсагнах төрийн удирдлага, шүүх, прокурор, АТГ-ын байцаагчдыг Европын холбооны хоригт мэдүүлэх нь зөв” хэмээн өгүүллээ.

ШУА-ийн ерөнхийлөгч
Д.Рэгдэл “Эдийн засгийг солонгоруулахад
хувь нэмэр оруулах төслийг Эрдэнэт
үйлдвэртэй хамтарч хэрэгжүүлнэ” гэлээ.

Баримт, үйл явдлын VII нүүрт COMEDY Д.Амартүвшин “Хөл хориог үргэлжлүүлсэн ч УОК, ЗГ
ковидын халдварыг барьж чадна гэдэгт итгэхгүй байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ нийгэм

2021 онд тохиох 21 онцлох үйл явдал

2020 онд коронавирусийн улмаас цуцлагдсан олон зүйл энэ жил эргэж ирнэ.

Мөн бие биеэ тэвэрч, онгоцонд санаа зоволгүйгээр суух зэрэг цар тахлын улмаас боломжгүй болоод байсан зүйлс буцаад ердийн үзэгдэл болж, бидний амьдралд аажмаар эргээд хэвийн байдалдаа орно гэж олон хүн найдаж байгаа билээ.

Хэрэв бүх зүйл санаснаар болбол 2021 онд биднийг эдгээр 21 онцлох үйл явдал тэсэн ядан хүлээж байна.

1. Токиогийн олимп

2. “Eurovision” хөгжмийн наадам

3. “НАСА”-гийн “Perseverance” хөлөг Ангараг гараг дээр газардана

4. Аялал жуулчлал, томоохон цугларалтууд

5. Коронавирусийн эсрэг өргөн хэмжээний дархлаа

6. Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

7. Оскар 2021

8. Tour de France 2021

9. T20 крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

10. Уолт Дисней Уорлдын 50 жилийн ой

11. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэ бодлого, арга хэмжээнүүд

12. АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол

13. World Expo

14. Дэлхийн Эдийн Засгийн Форум

15. Шинэ телевизийн цувралууд

16. Шинэ кинонууд

17. 6G

18. Хиймэл оюун ухаан. Хаа сайгүй.

19. Дрон хүргэлт

20. Маш их хүлээлт үүсгэж буй тоглолтууд

21. Тэврэлтүүд

Эх сурвалж: CNN, The Guardian