Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны 5689 оюутныг PCR шинжилгээнд хамрууллаа

Оюутны дотуур байрны шинжилгээний цэгүүдэд 12 сарын 07-ны өдөр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж 26500м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийлгүүллээ. Шинжилгээнд их дээд сургуулийн 31 дотуур байрны 5689 оюутаныг хамруулсан. НЭМГ-ээс томилогдсон эмч нар оюутаны байранд ажиллаж, хэрэглэсэн багаж хэрэгсэл, аюултай хог хаягдлыг шар уутанд хийж Элемент ХХК-д хүлээлгэн өгсөн. Хяналтын явцад дотуур байрны шинжилгээний цэгт шаардлагатай байсан нөмрөг бээлий, эмнэлгийн хог хаягдлыг хаях шар уут зэрэг материалаар хангагдаагүй байсан зөрчлийг арилгууллаа. Мөн хог хаягдлыг буруу газар байрлуулсан, хаясан, зөрчлийг арилгуулж, тусгаарлах өрөөний байршлыг өөрчлөн, урсгалын зохион байгуулалтыг зөв болгуулан, гарын оролцоогүй хогийн сав байршуулж, сорьц авагчид шинжилгээ авах зөв техникийг тайлбарлаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Өнөөдөр 100-гаас доош оюутантай дотуур байрны оюутнууд тусгай цэг дээр өөрсдөө очиж шинжилгээ өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн иргэн 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ

Өчигдөр/2020.12.07/ орой 22.00 цагийн үед 22-ын товчоон дээр Архангай аймгаас ирсэн иргэн эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар нас барсан байна. Тодруулбал, тус иргэний бие нь муудсан учир Улаанбаатар хот руу иржээ. Халдвар гарсан аймгуудаас ирж буй иргэдэд PCR шинжилгээ хийж, хариу гарсны дараа Улаанбаатар руу нэвтрүүлж буй.

Тиймээс Улаанбаатар хот руу оруулаагүй байна. Улмаар тус иргэний бие нь муудаж, түргэн тусламж дуудахад эхний удаа ирээгүй. Харин хоёрдахь удаагаа буюу орой ирж үзээд “Үхэх өвчин биш байна” гэж хэлээд явсан хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Үүний дараа өглөөний 07.00 цагт дахин түргэн дуудахад эмч ирж үзээд, удалгүй тус иргэн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 104 хүн эрүүлжүүлэгджээ

Өчигдөр буюу 12-р сарын 7-ний өдөр 104 хүн эрүүлжүүлэгдсэн болохыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Хоногийн хугацаанд 102 дугаарын утсанд нийт 785 гомдол мэдээлэл ирснээс

  • Зөрчил 340
  • Хулгайлах гэмт хэргийн 7
  • гэр бүлийн хүчирхийллийн 67
  • гэмт хэргийн шинжтэй 37 дуудлага иржээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл оодсон 12, хүн гэмтсэн 20, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 52, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 66, хүний биед халдах 30 дуудлага тус тус бүртгэг

Categories
мэдээ нийгэм

Сурагч А.Аззаяа 10 өрхөд зориулсан хүнсний багц хандивлалаа

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 11А ангийн сурагч А.Аззаяа 10 өрхөд зориулсан хүнсний багцыг Сүхбаатар дүүргийн онцгой комисст хүлээлгэн өглөө.

А.Аззаяа нь дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг бөгөөд Улаан загалмайн хорооны гишүүн, хүмүүнлэгийн элч төдийгүй хичээл, сургуульдаа манлайлж дүүрэг, нийслэлийн шилдэг хүүхдээр удаа дараа шалгарч, 2019 онд Монгол Улсын оны онцлох хүүхэд болж байсан юм.

Сурагч А.Аззаяа “Манай улс төдийгүй дэлхий нийтээрээ “Ковид-19” халдвартай тэмцэж байгаа энэ үед дүүргийнхээ Онцгой комисст чин сэтгэлийн хандив өгч байна. Энэ хүнсний тусламжийг аав, ээж нь тусгаарлалтад байгаа өрхийн хүүхдүүдэд зориулаасай” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Завхан аймагт 20:00-07:00 цагийн хооронд хөл хорио тогтоожээ

Улаанбаатар хотоос Завхан аймагт ирэхээр 5000 орчим иргэн бүртгүүлснээс 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн ирээд байна. Эрсдэлтэй бүс нутгаас иргэд олноороо ирж буй тул Аймгийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ын энэ удаагийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төв доторх иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа цуцлагдах хүртэлх хугацаанд өдөр бүрийн 20:00-07:00 цагийн хооронд хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Улаанбаатар хот болон бусад голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд гэрийн тусгаарлалтад байх үеийн журмыг мөрдүүлж, хяналт тавихад төрийн болон төрийн өмчит байгууллагын албан хаагчдыг татан оролцуулж, эргүүл жижүүрээр ажиллуулахыг холбогдох албан байгууллагын дарга, эрхлэгч, сумын Засаг дарга нарт даалгав.

Гэрийн тусгаарлалтад байх иргэдийн шаардлагыг хангуулж, хяналт тавих, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хяналтыг хэрэгжүүлэх журам, ажлын төлөвлөгөө, зураглал, цагийн хуваарийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу боловсруулж, хэрэгжилтийг олон нийтэд тайлагнахыг тус тус үүрэг болгов.

08047af762154925403054bdeee7a6ef Завхан аймагт 20:00-07:00 цагийн хооронд хөл хорио тогтоожээ

Завхан аймгийн онцгой комисс

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​М.БАЯРЖАРГАЛ: СИЙРЭГ ТОЛГОЙТОЙ ХҮНЭЭС Л ХОШИГНОЛ ГАРДАГ


Залуу комедиан М.Баяржаргалтай ярилцлаа.


-Станд ап комеди урлагт шинээр гарч ирж буй комидиан гэдгээр тань хүмүүс мэддэг болж байгаа байх?

-Намайг Мөнхбатын Баяржаргал гэдэг. 21 настай. 1999 оных гэхээр цэвэр Z үеийн төлөөлөл гэхэд болно. Үндсэн мэргэжил гэвэл боксын тамирчин, циркийн жүжигчин. Мөн СЭЗИС-ийг бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр төгссөн. Одоогоор Мобиком Корпорацийн маркетингийн албанд ажиллаж байгаа. Чөлөөт цагаараа комеди хийдэг.

-Бизнес удирдлагаас гадна боксын тамирчин, циркийн жүжигчний мэргэжилтэй гэлээ. Мэргэжлийн зэрэгтэй гэсэн үг үү. 21 насандаа гурван мэргэжилтэй гэхээр сонирхолтой юм.

-Боксоор 8 жил хичээллэсэн, мэргэжлийн тамирчны тоонд ордог байсан. Зэрэгтэй байсан чзэргээ хураалгаж байсан. Есдүгээр ангид ордог жилдээХБК-ийн циркийн ангид элсэж, мэргэжлийн циркийн жүжигчнээр суралцаж төгссөн. Тэнд Монголын мэргэжлийн циркчдийг бэлддэг суурь бааз нь бий. Тэгээд үргэлжүүлэн СЭЗИС руу орсон. Оюутны эхний хоёр жилдээ циркийн жүжигчнээрээ ажилласан.

Станд ап комедигийнанхны тайз ямар байсан бэ. Энэ зүйлээс авдаг мэдрэмж?

-Миний анхны тайз 300 хүний өмнө эхэлсэн. “UB Comedy” клуб руу шууд орьё гэхээр багахан айдастай байсан учраас СЭЗИС-даа UFE Comedy нэртэй клубыг байгуулсан. Сургуулийнхаа оюутнуудын өмнө гарахад бидний төсөөлснөөс ч олон хүн ирсэн. Анхны тайз маань амжилттай байсан байсан болохоор цааш явах урам зориг болсон.Хэрвээ эхлэл дээрээ шууд дарагдчихсан байсан бол хэзээ ч комеди хийх талаар бодохгүй байсан байх. Түрүү жилийн зунаас эхлэн UB Comedy-гийн тайзан дээр гарч эхэлсэн. Тэр үеэс “Live from Ub Comedy” цувралд бичлэгээ цацах боломж бүрдсэн. Үүнээс авдаг мэдрэмжийн хувьд гэвэл “Ub Comedy” клубын анхны тайз амархан байгаагүй. Өмнө нь сургууль дээрээ үе тэнгийн нас, сэтгэхүй адилхан оюутнуудад ярьдаг байсан бол тэндхийн үзэгчид тэс өөр насны хүмүүс байсан. Тэдгээр хүмүүсийг инээлгэнэ гэдэг биелэгдэшгүй даалгавар мэт санагдаж байсан.

-Нэг үзүүлбэр дээрээ багш нарынхаа тухай хошигнож оруулсан байсан. Багш нар нь үзсэн болов уу?

-Багш нарын тухайд ямар нэгэн доромжилсон агуулгаар биш хошин өнгө аястайгаар яриандааоруулсан. Тэрийг анх тавигдахад багш үзээд яах бол гэж их айж байсан. Гэхдээ СЭЗИС-ийн багш нар өөрсдөө их хошин хүмүүс байдаг.“Станд ап комедиг оюунлаг хүмүүс хийдэг, сийрэг толгойтой хүнээс л хошигнол гардаг” гэдэг. Өөрсдөө ч гадаадын комедиануудыг үздэг, ойлгодог болохоор багш нараас ямар нэг дарамт ирээгүй. (инээв)Сургууль дээрээ клуб байгуулахад ч тэр баяртайгаар хүлээж авч байсан.

-Ярих сэдвүүдээ хэрхэн олж, хаанаас эрэл хайгуул хийдэг вэ. Нэг үзүүлбэр тайзан дээр тоглогдохоос өмнө хэр удаан чанагддаг вэ?

-Сэдвүүдээ мэдээж амьдралаас олдог. Ажигладаггүй л болохоос амьдрал дээр өдөр бүр инээдтэй зүйлс тохиолдож байдаг. “Монголчууд сошиал орчинд” нэртэй үзүүлбэрээ би 14 хоног бичиж байсан. Идэрээ ахыг оруулсан хошигнол дээр мөн нэлээд удаан хугацаанд ажилласан. Бүх тоглолтууд, фейсбүүк, инстаграмынх нь зураг, сэтгэгдлүүдийг уншиж, хүмүүстэй ярилцаж үзэх шаардлагатай болсон. Б.Идэр-Од гэдэг хүнтэй холбоотой бүх өгөгдлүүдийг цуглуулсны дараа тайзан дээр ярьсан байдаг. Өөрөө сонсчхоод “Ёстой гоё байна” гэхэд урамшсан шүү.

-Комеди урлагийг эртний Грек, Ромоос гаралтай. Уран илтгэгчид хүмүүсийг яриандаа итгүүлэхийн тулд инээлгэх аргыг ашигладаг байсан гэдэг юм билээ. Ганцаараа тайзан дээр гараад бүгдийг инээлгэх мэдээж амар биш байх?

-Мэдээж хүнийг инээлгэх амар биш. Станд ап комеди буюу тайзан дээр ганцаараа гараад бүгдийг инээлгэдэг энэ төрлийн урлаг бол ерөнхийдөө судалгаа юм байна гэж харсан. Миний хувьд баримталдаг нэг зүйл гэвэл хэзээ ч насанд хүрэгчдийн сэдвээр ярихгүй гэж боддог. Яагаад гэвэлминий аав, ээж, хамаатнууд, дүү нар цаашлаад ирээдүйн хадмууд маань үзнэ. “Миний хүү зурагтаар гарч байна” гээд үзсэн чинь тиймэрхүү зүйл яриад байж байгааг сонсвол яах бол гэж төсөөлөгдөөд байдаг. Магадгүй ярьсан юмандаа ороогдохучраас тиймэрхүү сэдэв рүү орохгүй.

-Таны хувьд Монголоос хамгийн шилдэг гэж боддог нэг комедианыг нэрлэ гэвэл хэнийг хэлэх вэ?

-Хамгийн шилдэг гэвэл Б.Идэр-Од ахыг хэлнэ. Гол шалтгаан нь дан ганц комеди биш бусад салбарт брендингээ сайн хөгжүүлж чадсанд байгаа байх. Хамгийн гол нь мэдлэгээр өөрийгөө чимж чадсан хүн гэж боддог.

-“DUFF LIFE “ нэртэй фейсбүүк хуудас залуусын дунд өндөр хандалттай хуудас болсон байна лээ. Энэ хуудсыг та хөтөлдөг байсан юм уу?

– Тийм ээ. Гэхдээ анх намайг гэдгийг хүмүүс мэддэггүй байсан. Сүүлд яалт ч үгүй мэдэгдсэн. Өөрийнхөө хэлж чаддаггүй зүйлсийг түүн дээрээ хуваалцдаг, надаас өөр нэг бодлын дүр байдаг гэсэн үг. 1700 гаруй хүнээс репорт ирээд түр хаагдсан байгаа. Нээлгэх хүсэлт илгээсэн удахгүй нээгдэх байх гээд хүлээж байгаа.

-Оюутны ширээнээс ажлын талбарт гарахад ямар өөрчлөлтүүд угтаж авав?

-Миний ажигласнаар компаниудын манай үеийнхнээс хүлээж байгаа зүйл бол бүтээлч байдал. Тэгэхээр шинээр ажилд орох гэж байгаа залуус өөрийн танилцуулга буюу CV дээрээ бүтээлч хандаж, өөрийгөө бүрэн илэрхийлэх ёстой санагдсан. Анкет гэхээрээ л word file дээр цээж зургаа наадаг цаг өнгөрсөн учраас чамайг бүрэн илэрхийлэх бүтээлч танилцуулга явуулахаас л эхний алхам эхэлнэ.

-Таны хувьд сайхан эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ. Олны танил эмэгтэйчүүдээс таалагддаг хүн гэвэл?

-Бүх эмэгтэй хүн өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй. Харин олны танил хүмүүсээс гэвэлжүжигчин О.Дөлгөөн.

-Комедианууд хүмүүсийг инээлгэдэг. Тиймээс ямар нэг хөгжилтэй түүхийг нь яриулахгүй өнгөрч боломгүй юм шиг. Өөрийн тань хувьдхөгтэй гэмээр бүтэлгүй хайр, дурлалтай учирч байв уу?

-Зөндөө л хаягдаж байсан даа. Дээхэн үед нэг охинтой хоёр сар үерхээд байж байтал “Хоёулаа тохирохгүй юм байна” гээд салсны дараа нөгөө охин маань өөр хүнтэй үерхээд жил болж байгааг дараа нь мэдэж байсан хөгтэй гэмээр түүх бий шүү. Арван жилдээ бас нэг охинд өдөр болгон хоол хийж авчирч өгдөг байлаа. Гэтэл миний хоолыг идсээр байгаад өөр залуутай үерхчихсэн (инээв).

-Зет үе буюу шинэ үеийнхэн гэж тодотгодог залуусын төлөөллийн хувьд танай үеийнхний бусдаас ялгарах онцлогийг юу гэж хардаг вэ?

-Бидний үеийнхэн буюу 1997 оноос хойш төрсөн хүүхдүүдийн хувьд технологийн дэвшил, интернетийн эринд төрсөн гэдэг утгаараа өмнөх үеийнхнээсээ амьдралын хэв маяг, хандлага бүх зүйлээрээ ялгаатай байдаг юм шиг санагддаг. Юмыг хурдан сурдаг, нээлттэй, бага зэрэг залхуу боловч аливаа зүйлд бүтээлч хандахыг хичээдэг.

-Ярилцлагын төгсгөлд залуустаа уриалах зүйл?

-Өөрсдийнхөө боломжийг сайн ашиглая гэж уриалмаар байна. Карантин бол амралт биш, үе тэнгийнхнээсээ урд алхах боломж гэдэг өнцгөөс харахыг хичээгээрэй.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобусыг 14 хоногт бүрэн ариутгаж халдваргүйжүүлэхийг анхаарууллаа

ЭМЯ-наас нийтийн тээврийн нэг автобусанд 15-аас ихгүй иргэд зорчихыг анхааруулан зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт өдөрт 860 гаруй автобус үйлчилгээнд гарч, өдөрт 130 гаруй мянган хүн зорчиж байна. Сүүлийн өдрүүдэд зорчигчдын тоо өсөх хандлагатай байгаа тул ЭМЯ-наас нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхааран халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг санууллаа.

Тодруулбал, нийтийн тээвэр эцсийн буудал бүрд зорчигчдыг буулгаж 15-20 минут бүх цонхыг онгойлгон нэвт салхилуулан агаар оруулж сэлгэсний дараа дараагийн ээлжийн зорчигчдыг авахыг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвлөж байна.

Орой ээлж буусны дараа мөн эцсийн буудалд “Белизна”-гийн уусмалтай халдваргүйжүүлэх бодисоор автобусны бүх суудал, бариул зэрэг хүний гар хүрч болох бүх зүйлийг ариутгахыг зөвлөж байна. Зорчиж буй нөхцөлд хүн хоорондын суух зайг 1.5 метрт барьж ийм тэмдэглээг хийж зорчигч нарыг нэг суудал алгасуулан суулгаж байх, мөн автобус дотор спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах зэргийг зөвлөн халдвараас сэрэмжлүүлж байна.

Мөн 14 хоногт нэг удаа, автобус бүрийг мэргэжлийн байгууллагаар ариутгаж халдваргүйжүүлэх шаардлагатайг хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Шинээр 1 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 888 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 12-р сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ-ийн лаборатори, явуулын хоёр авто лаборатори, Дархан, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймагт ажиллаж буй салбар лабораторид нийт 27488 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 1 хүнд коронавирус илэрлээ.

Ийнхүү дотоодын халдварын тоо 440, манай улсад бүртгэгдсэн халдвар 888 болоод байна. Мөн 43 хувь буюу 384 хүн эдгэрчээ.

Хавьтлуудын шинжилгээг давтан хийж байгаа ба УБ-т 1609 хүнд, Сэлэнгэ аймагт 709, Замын-Үүд суманд 215 хүнд шинжилгээг тус тус хийсэн ба шинэ тохиолдол нь Сэлэнгэ аймаг дахь хавьтлын давтан шинжилгээгээр илэрч тус аймагт нийт 204 тохиолдол бүртгэгдлээ” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяныг зохион байгуулж байна

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор “Зөв зөвд шударга зөв” аяныг эхлүүллээ.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах, олон нийтийг авлигатай тэмцэх арга барилд сургах, тэднийг татан оролцуулах нь Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үүрэг юм. Үүний тулд иргэн, хувь хүний шударга зан чанараар дамжуулан нийгэмд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна.

“Зөв зөвд шударга зөв. Зөөлөн зөөлөнд эе зөөлөн” хэмээх Монгол ардын зүйр үг бий. Хүний амьдралын зөв үйл бүхний түүчээ нь шударга зан чанар гэдгийг монголчууд ийнхүү аман зохиолдоо бичиж тэмдэглэжээ. Албан тушаалтан нь ч, ард иргэд нь ч шударга зан үйлийг хэвшүүлж чадвал авлигатай тэмцэх тогтолцооны бодит чухал үндэс суурь болж байгааг судлаачид онцлон хэлдэг.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ жил авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “STOP THE VIRUS. STOP THE CORRUPTION” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргав. Дэлхийн улс орнууд нөөц боломжоо дайчлан цар тахалтай тэмцэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байгаа ч зарим улс орон шуурхай үр дүнд хүрэхийн тулд хуулийг сахин биелүүлэх, хэрэгжилтийг хянах ажлыг түр хойш тавьсан нь авлигын гэмт хэрэг гарах нөхцөлийг нэмэгдүүлээд байна. Тиймээс НҮБ энэ оны онцлогийг харгалзан үндсэн уриандаа нэмэлт болгон “ВИРУСИЙГ ДАРЪЯ. АВЛИГЫГ УСТГАЯ” хэмээх уриаг дэлхий дахинаа тунхаглалаа.

“ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” соён гэгээрүүлэх аяны хүрээнд сэтгүүлчид нийгэмд уриалга хүргэж, эдийн засагчид авлигын асуудлаар санал бодлоо солилцож, эмч нар ёс зүйн сэдвээр ярилцаж, хүүхэд залуучууд сошиал контентоор уралдахын зэрэгцээ иргэд шударга ёсны талаарх өөрийн байр суурийг speak out хэлбэрээр олон нийтэд хүргэх юм байна. Нийгмийн салбар, бүлэг бүрийг хамруулсан шударга ёсны төлөөх өргөн оролцоо бүрдүүлэхээр Авлигатай тэмцэх газар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана

Улсын онцгой комисс өнөөдөр (2020.12.08) хуралдаж, халдварын эсрэг бодит үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Онцгой комиссын санал, шийдвэрийг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, хөл хориог цааш сунгах эсэх талаар шийдвэр гаргах юм. Энэ талаар Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч “Засгийн газар, Улсын Онцгой комисс нийгэм, эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байгаа” гэсэн байр суурь илэрхийлээд байна.

Сануулахад, Засгийн газар 2020.11.29-нд ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11-нийг хүртэл дахин 10 хоног сунгаж, бусад аймгуудын хөл хориог сулруулан, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цааш үргэлжлүүлэх, эсвэл бууруулах эсэх асуудлыг өнөөдөр УОК хэлэлцэж, Засгийн газарт саналаа танилцуулах юм байна.

Нийслэлийн Онцгой комиссоос Ажлын хэсэг гарган, хөл хориог сулруулбал ажиллах боломжтой ААН, байгууллагын судалгааг гаргасан ба энэ талаарх дүгнэлт, саналаа мөн Улсын онцгой комисс болон Ерөнхий сайдад танилцуулах аж.

Эрүүл мэндийн яамны судалгааны баг “Ковид-19 тархалтын хариу арга хэмжээ ба хөл хорио” сэдэвт судалгаа хийж, энэ хүрээндээ “Нууц үеийн хугацаандаа байгаа илрээгүй тохиолдлууд байх боломжтой учир нийслэл болон зарим аймгийн хөл хориог дахин авч үзэх шаардлагатай гэсэн” дүгнэлт гаргаад байгаа.

Судалгааны дүгнэлтийг ЭНД ДАРЖ унших боломжтой.

Сануулахад, Засгийн газрын 2020.11.29-ний хуралдаанаас Улаанбаатар хотын хөл хориог хэвээр үлдээсэн ч боловсруулах салбарын үйлдвэрүүдийг чанд дэглэм баримтлан нээсэн. Энэ хүрээнд дараах 18 байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа билээ.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд

  1. Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэр, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  4. Хот суурины усан хангамж, ариутгал, татуурга ашиглалт
  5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдаа
  6. Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмж
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага
  9. Малын өвс тэжээлийн үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт
  10. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  11. Арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэр
  12. Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэрлэл
  13. Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэл
  14. Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
  15. Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллага
  16. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  17. Шүүх, прокурор, өмгөөлөл наториат,
  18. Оршуулгын үйлчилгээ