Categories
мэдээ нийгэм

Шүүхээс П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг гэм буруутайд тооцож, торгох ял оноожээ

“Босоо хөх Монгол” ТББ- ын гишүүн П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг шүүхээс гэм буруутайд тооцжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг Мандал сум 9-р багийн нутаг дэвсгэрт тус аймгийн харьяат 52 настай эрэгтэй эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан. Уг хэрэгт “Босоо хөх Монгол” ТББ- ын гишүүн П.Шинжээравдан болон А.Дарьсүрэн нарыг Эрүүгийн хуулийн 10.4.1 (Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх), 13.5-2.1 (Заналхийлэх) зүйл ангиар холбогдуулан шалгаж, улмаар арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд болсон юм.

Хуралдаанаар шүүчдэгч П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг гэм буруутайд тооцож, П.Шинжээравданд нэг сая төгрөг, А.Дарьсүрэнд 600 мянган төгрөгийн торгох ял оноожээ.

Эх сурвалжийн хэлснээр, шүүгдэгч А.Дарьсүрэн нь өмнө нь ял эдэлж байсан бөгөөд тэнсэн харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон учир торгох ялаас гадна хоёр жилийн хорих ял оноосон байна.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Хуулийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Тэрбээр, “Төсөл нь 11 бүлэг, 72 зүйлтэй бөгөөд төмөр замын дэд бүтцийн ангилал, өмчлөл, эзэмшил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн үйлчилгээ, төмөр замын тээврийн зориулалттай газар, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах, төмөр замын сүлжээ байгуулахад баримтлах зарчим, тээвэрлэлтийг төрөл ангиллын дагуу зохион байгуулах зохицуулалтыг тусгасан. Энэхүү төслийг баталснаар төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын уялдааг хангах, тээврийн сүлжээг өргөжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Мөн олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт технологи эзэмших, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэлээ.

Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов. Хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм

Categories
гадаад мэдээ

Хөл хорионы дэглэмийг 8 секунд зөрчөөд 3500 доллараар торгуулжээ

Тайванийн эрх баригчид коронавирусийн цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй халдвар хамгааллын журмыг найман секунд зөрчсөн хүнийг 3500 ам.доллараар торгожээ. Филиппинээс ирсэн цагаач ажилчин эрэгтэй Каохсиунг хотын нэгэн зочид буудалд тусгаарлагдаж байхдаа хажуугийн өрөөний найздаа юм өгөх гэж хальт гарсныхаа төлөө ийм их хэмжээний торгуульд унасан байна.

Тус хотын Эрүүл мэндийн газрын мэдээлснээр буудлын ажилчид хөл хорио зөрчсөн эрэгтэйн үйлдлийг хяналтын камерын тусламжтай илрүүлэн торгосон байна. Иймд, тусгаарлагдаж буй бусад хүмүүст өрөөнөөсөө хэдэн секунд ч гарч болохгүйг Эрүүл мэндийн газар хатуу анхааруулжээ.

Цар тахалтай тэмцэж буй Тайванийн туршлагыг ДЭМБ сайшааж байгаа билээ. Тайвань нь Хятад шиг хатуу хөл хорио тогтоож байгаагүй ч хөл хорио зөрчигсдөд ногдуулах торгуулийн арга хэмжээг маш чанд мөрдөж байгаа юм. Мөн Засгийн газар нь олон нийтийг шинжилгээнд хамруулах, халдвар авсан хүмүүсийн хавьтлуудыг аль болох хурдан олж илрүүлэх ажилд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж байна. Нийт 23 сая хүн амтай Тайваньд цар тахал эхэлснээс хойш 716 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар ковид-19-ийн вакцины асуудлаар Япон, Энэтхэгийн Элчин сайдуудтай уулзлаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар COVID-19-ийн эсрэг вакцин оруулж ирэх Ажлын хэсгийн ахалж буй юм. Коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх асуудлаар тэрбээр Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай уулзалт хийж байна.

Сангийн сайд өнөөдөр Энэтхэг Улсын Элчин сайд М.П.Сингхтэй уулзаж COVID-19-ийн эсрэг вакцины үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар ярилцжээ. Энэтхэгт үйлдвэрлэгдэх Пфайзер (Pfizer India), АстраЗенека (AstraZeneca India) компаниудын вакцины талаар мэдээлэл солилцлоо. Энэтхэг Улс цар тахлын эсрэг Новавакс (Novavax) вакцин гаргаж аваад байгаа бөгөөд тэр нь туршилтын 3 дугаар шатанд яваа юм байна.

Японы Элчин сайд Кобаяаши Хироюүкитэй мөн уулзалт хийж, вакцины асуудлаар санал солилцон зөвлөлджээ. Цар тахлын амаргүй үеийг даван туулахад зориулж Японы Засгийн газраас 233 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т заасныг үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 46 дугаар тогтоолоор тус хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдуулахаар товлосон билээ.

Хурлыг БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа нээн үг хэлж хурлын дэг, хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд цахимаар 22 төлөөлөгч, танхимд 19 төлөөлөгч оролцож 100 хувийн ирцтэй хурал эхлэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу БГД-ийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар “Коронавирус цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-г танилцууллаа.

Энэ үеэр Дүүргийн Иргэдийн хурлын дарга Б.Сэмжидмаа “ Хөл хориотой эдгээр өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байдаг бөгөөд хамгийн сүүлд дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн харамсалтай мэдээлэлтэй танилцлаа. Иймээс цагдаагийн байгууллага болон боловсролын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, хороодын хамтарсан баг эрсдэлд өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдэд анхаарч, хичээж ажиллах шаардлагатай байна. Үүнээс гадна Нийслэлийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр 10 байдаг хэдий ч манай дүүрэгт байхгүй байна. Иймээс бид энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн талаар танилцуулав. Мөн Баянгол дүүргийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын биелэлт, дүүргийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, Хурлын хороод байгуулах тухай болон Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга нарыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэн дүгнэж баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Монголын иргэн Х.Цанаа УОК-т 40 сая төгрөг хандивлажээ

БНХАУ-ын Өмнөд Монголын өөртөө засах орны иргэн Х.Цанаа Улсын онцгой комиссод 40 сая төгрөг хандивлажээ.

Тэрээр Монгол Улсад ажиллаж, амьдардаг бөгөөд коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод нийт ажилтан, алба хаагчдад ажлын амжилт хүссэн байна.

Мөн Олон улсын Ротарийн 3450 дүүргийн харьяа Монгол Ротари байгууллагын 9 болон 10 дугаар бүсийн Ротаричууд нийт 20,2 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн амны хаалт, хамгаалах хувцас хэрэгсэл, нүүрний хаалт зэрэг эд материалын тусламжийг Улсын Онцгой комиссод хүлээлгэн өгчээ.

Ротарийн гишүүд дэмжигчид коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж “Өөрөөсөө давж бусдад туслах” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлсэн байна.

Хандивын аянд Монголын Ратори клубүүдээс гадна Олон Улсын Ротарийн 3450 дүүрэг, дүүргийн захирагч,удирдлагын багийн хамт олон болон Хонконг, Макао дахь Ротари клубийн гишүүд нэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НОК-оос мэдээлэл хийж байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавирусийн шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй нийт тохиолдол 128 хэвээрээ байна. Энэ сарын 4-нөөс эхлэн Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 58 мянган хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Нийт хамрагдах иргэдийн 82 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн нийслэлээс гарсан, мөн 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрсэн байна. Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байсан” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Алтай зочид буудалд тусгаарлагдаж байсан 27 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Алтай зочид буудалд тусгаарлагдаж байсан 27 иргэн хоол зөөж байсан ажилтнаас коронавирусын халдвар авч ХӨСҮТ-рүү хүргэгджээ. Эрсдэлтэй нөхцөлд голомт дотор үлдсэн иргэд эрүүл байгаа дээрээ эндээс гармаар байна. Яаралтай нүүлгэн шилжүүлэхийг шаардаж байна гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлагийн дуу шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлжээ. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлж байна.

Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудаснаа онцолжээ.

“The Hu” хамтлаг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард “The Hu” хамтлагийн “Gereg” цомог “Billboard” чартыг тэргүүлж, түүхэн амжилтыг гаргасан билээ. Тухайн үед монгол хамтлаг монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ыг тэргүүлж байгаа анхны тохиолдол байв. Энэ удаа хамтлагийн залуус дахин түүхэн амжилт тогтоохыг үгүйсгэхгүй.

Хамтлагийн продюсер Б.Дашдондог өөрийн цахим хуудсаар дамжуулан уран бүтээлийн тухай ярихдаа “Уг нь дэлхий дахинаа цар тахал гараагүй байсан бол “The Hu” хамтлагийн залуус 2020 онд нийт 98 тоглолт хийх байлаа. Мөн Латин америкийн орнуудаар аялан тоглолт хийх байсан.

Нөгөө талдаа энэ нөхцөл байдал давуу тал болж өгч байна. Хамтлагийн залуус хоёр дахь цомгийнхоо ажилд төвлөрч, шаргуу ажиллаж байна. Одоо 2-3 дууныхаа хоолойны бичлэгт ороод дуусчихсан. Бид өвөг дээдсийнхээ түүхийг эргэн сануулсан, монголчуудынхаа сэтгэл зүрхийг доргиосон цоо шинэ дуунуудаа бэлдэж байна” гэдгийг хэлж байв.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт дэгдсэн үл мэдэгдэх өвчин коронавирустэй холбоогүй болох нь тогтоогджээ

Энэтхэгийн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужийн Элуру хотод олон зуун хүн өвчилсөн үл мэдэгдэх өвчин коронавирусний цар тахалтай холбоогүй гэж тус мужийн Баруун Годавари тойргийн байцаагч мэдээлжээ.

Үл мэдэгдэх өвчин Элуру хот болон хотын эргэн тойронд өнгөрөгч ням гарагт дэгджээ. Байцаагчийн хэлснээр, өвчний улмаас нэг хүн нас барж, халдварласан хүний тоо 800 давсан байна. Өвчтөнүүдэд толгой эргэх, татаж унах, гэнэт ухаан алдах, амнаас хөөс цахрах, чичрэх зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Мужийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, үл мэдэгдэх өвчин хүнээс хүнд дамжин халдварладаггүй байна.

Байцаагчийн хэлснээр, ундны ус хүнд металл, фосфор органик нэгдэл, пестицидээр бохирдсон нь үл мэдэгдэх өвчнийг үүсгэсэн байж болзошгүй гэж эрх баригчид таамаглаж байгаа аж.

Өвчний шалтгааныг тогтоох ажил Андхра-Прадеш мужид үргэлжилж байна. Халдвар авсан хүмүүсийг компьютер томографиийн оношилгоонд оруулж, коронавирусний шинжилгээ хийхэд хариу нь “сөрөг” гарч өвчин “COVID-19”-тэй холбоогүй болох нь тогтоогджээ.