Categories
мэдээ улс-төр

АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор томилно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.

Төрийн албаны тухай хуулиар, УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилохоор заасан байна. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын чуулганы хуралдааны энэ сарын 24-ний хуралдаанаар, төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжсэн юм.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтэсэн талаарх санал, ажлын багийн танилцуулгыг сонсов. Байнгын хорооны ажлын баг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар ажлын багаас асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Б.Ууганбаяр: Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна

УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаярын “Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна. Зүчи зочид буудалд тусгаарлагдсан гэр бүлийн 5 настай хүүхэд эцэг эхээ санаж байна, гэр бүлийн хараа хяналт суларч байна гэсэн гомдол ирсэн. Улсын хэмжээнд 3502 хүн гэрийн ажиглалтад шилжсэн бол өчигдрийн 170 иргэний 132 нь Эх нярай үндэсний II эмнэлгээс эмчлүүлж гарсан. Өнгөрсөн хугацаанд 87000 мянган тээврийн хэрэгслээр 3 сая тонн барааг улсын хилээр нэвтрүүлсэн. Цагдаагийн байгууллагын хяналт дор 5300 тээврийн хэрэгслээр хүнс тээвэрлэсэн бөгөөд үүний 1600 нь тир буюу том оврын ачааны машинаар хүнс тээвэрлэн нэвтрүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 79 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Арванхоёрдугаар сарын 29-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингээд улсын хэмжээнд бүртгэгдсэн 1,195 тохиолдлоос 824 хүн буюу 69 хувь нь эдгэрээд байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 361 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 96 хөнгөн 257 хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 361 хүн эмчлэгдэж байна.

Үүнээс:

-ХӨСҮТ-д 63,
-Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт-21
-Яармагийн 300 ортой эмнэлэгт-50
-Цэргийн төв эмнэлэгт-227 хүн эмчилгээ хяналт, тандалтад байна гэж өнөөдрийн /2020.12.30/ Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 50 хэм хүйтэн хонолоо

Өнгөрсөн шөнө буюу 2020.12.29-30-нд шилжих шөнө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -45…-50 хэм хүрч хүйтэрлээ.

Түүнчлэн Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -38…-43 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23…-28 градус, бусад нутгаар -30…-35 хэм , Яармаг-Сонгины орчмоор -36 хэм

хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт нутгийн баруун хагаст секундэд 2-7 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна

Categories
мэдээ нийгэм

Автобусны жолоочийн хавьтал болсон хоёр жолоочоос халдвар илэрчээ

Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч Б нь ажлынхантайгаа салхинд гарч, согтууруулах ундаа уусан талаар мэдээлсэн. Тэд 10-уулаа Улиастай орчимд салхинд гарсан бөгөөд тэднээс шинжилгээ авч, тусгаарлаад байсан билээ. Тэгвэл

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ нэгдүгээр сарын 3-ныг хүртэл өвчтөн хүлээж авахгүй

Хавдар судлалын үндэсний төв арванхоёрдугаар сарын 28-наас ирэх оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл гаднаас өвчтөн хүлээн авахгүй гэлээ. Тус эмнэлэгт хийх үйлчилгээг бусад эмнэлэгт тодруулбал, ерөнхий мэс заслыг Баянгол дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс заслыг “Амгалан” амаржих газарт хийх аж.

Харин өвчтөнүүдийн боолт, химийн эмчилгээг иргэдийн харъяа дүүргийн эмнэлгүүдэд хийхээр зохицуулжээ. Энэхүү нөхцөл байдал өөрчлөгдвөл тухай бүрд нь иргэдэд мэдээлэх юм байна. Хавдар судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар, нийт 134 өвчтөн, 71 сахиур байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Шинээр 20 тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 1195 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож таван автомашинтай мөргөлджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон дөрвөн автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр орой гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн шатахуун түгээх станцын урд замд өчигдөр орой 20:20 цагийн орчимд Toyota prius маркийн М жолоочтой автомашин Toyota prius маркийн гурав, Toyota corolla маркийн нэг, нийт таван машинтай мөргөлдсөн осол гарсан байна.

Toyota prius маркийн машины жолооч согтууруулах ундааны хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бөгөөд согтолтын зэрэг 1.32 хувь гарчээ. Ослын үеэр хүн гэмтээгүй, эд материалын хохирол учирсан байна.

Энэ оны эхний 11 сарын байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 25,686 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн бол согтуугаар машин жолоодсоны улмаас 117 хүний амь нас хохирсон байна.

Categories
мэдээ улс-төр

ЗГ-ын хуралдаанаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар өнгөрсөн ням гарагт Улсын онцгой комиссоос гаргасан хэд хэдэн саналыг хэлэлцэх юм.

Тухайлбал,

  • Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах
  • Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх
  • ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзсэн юм.

Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэх товтой бөгөөд хуралдааны дараа гаргасан шийдвэрүүдийг танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

“Сайн” ломбардыг дээрэмдсэн этгээд баригджээ

Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбардыг үл таних хоёр этгээд энэ сарын 17-нд дээрэмдсэн. Тухайн этгээдүүдийн нэг нь хэргийн дараа баригдсан бол нөгөөх нь баригдаагүй өнөөг хүрсэн. Өөрөөр хэлбэл уг хэрэгт холбогдуулан 1988 оны наймдугаар сарын 22-ны өдөр төрсөн, гурван удаа ял шийтгэл эдэлж байсан М.Мөнх-Одыг энэ сарын 26-наас эхлэн эрэн сурвалжилж эхэлсэн. Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан М.Мөнх-Одыг өнөөдөр барьжээ. Түүнийг ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Чулуун-Овоотоос барьсан байна.