Categories
мэдээ нийгэм цаг-үе

А.Бямбажаргал: Шүүгчдийн асуудлыг шийдэхээс эхэлсэн ажил шүүх, прокурор, АТГ-ыг бүхэлд нь ҮАБЗ-ийн гурван гишүүнээс хараат болгосноор төгссөн


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.


-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар дамжуулан шүүх эрх мэдэлд халдсан тогтолцоо хэзээнээс хэрхэн бий болчихов?

-Товчхондоо бол ганцхан хоногт л бий болсон хэрэг. Бүр тодруулбал, ээлжит бус чуулган хаах өдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр. Энэ асуудлыг бид зөв ойлгохын тулд эхлээд тухайн үед болсон үйл явдлын дарааллыг дахин санах хэрэгтэй болов уу.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлт болохоос өмнө тухайн үед У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсэх маш эгзэгтэй байдалд орж, 62 гишүүнтэй Монгол ардын нам хуваагдаж, Ардчилсан намын хэд хэдэн гишүүн бие даасан нам байгуулсан үйл явц болсон.Дээр нь нэр бүхий гишүүд ЖДҮ-ийг дэмжих сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээл авсан зэрэг нөхцөл бүрдсэн. Яг энэ суурин дээр, дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч ээлжит бус чуулган завсарлахаас ганц хоногийн өмнө өргөн барьж, улмаар маргааш нь батлуулсан. Гэхдээ дан ганц Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль бус, дээр нь Прокурор, Авлигын тухай хуульд ижил агуулга бүхий нэмэлт, өөрчлөлт оруулсан.

– Тэгвэл зөвхөн шүүх эрх мэдлээр зогсохгүй прокурор, авлигатай тэмцэх байгууллагад дээрх хараат бус байдал бий болсон гэсэн үг үү?

-Яг үнэн. Асуудлын гол учир нь энд байгаа юм. Уг нь нэр бүхий шүүгч нарын гэмт хэрэг үйлдсэн асуудлыг шийдэхээс эхэлсэн ажил төгсөхдөө шүүх эрх мэдлийг дээр нь нэмээд прокурор, бүр даамжраад авлигатай тэмцэх байгууллагыг бүхэлд нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас хараат болгосноор төгссөн хэрэг. Түүнийгээ хууль зүйн хувьд бол их цэвэрхэн, хуульчид бол халхавчлах зорилгоор гэж нэг нэр томьёо хэрэглэдэг шиг хийж гүйцэтгэсэн хэрэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх Үндсэн хуулийн бус байгууллагад шууд эрх олгох замаар улс төрийн хэрэгсэл болгон эрх мэдлийн ноцтой зөрчил үүсгэж, улмаар Үндсэн хуулийн суурь зарчмаа уландаа гишгэж энэ өөрчлөлтийг хийсэн. Энэ асуудал бол яах аргагүй маш ноцтой бөгөөд хууль тогтоох замаар эрх мэдлийг, улс төрийн нөлөөллийг шууд төвлөрүүлж болдгийг харуулсан хожмын нэгэн өдөр Монгол Улсын түүхэнд хараар бичигдэж үлдэх жишиг болсон. Нэг талаараа энэ бол цэвэр хуулийн хулгай буюу хууль тогтоох замаар Үндсэн хууль, түүнд тогтоосон хууль дээдлэх зарчмыг зөрчсөн бодит жишээ юм. Нөгөө талаасаа улс төрийн хувьд холыг, хууль зүйн хувьд богино харж хийсэн гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, Прокурорын тухай хуулийн нэмэлт болох 46.6.4-д оруулсан зүйл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарснаар Улсын ерөнхий прокурор, орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор заасан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиг үүрэгтэй зөрчилдөөд зогсохгүй, цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай огт тооцоогүй болох нь харагдана. Товчхондоо бол шударга бусын хонгилыг илүү хялбарчлаад зогсохгүй, нэмээд прокурор буюу хяналт тавих, мөрдөх буюу АТГ-тай хамтад нь өөрийн гарт оруулсан л асуудал буй юм.

-Тэгвэл шүүгчийн эрх зүйн байдлын хуулийн ганц заалт шүүх эрх мэдлийг цаашид хэрхэн хэрэгжүүлэхэд нөлөөлж байна гэсэн үг вэ?

-Гол асуудал бол нэр бүхий шүүгч нар авлига авч, улмаар түүнийг тойрсон хэрийг шийдсэн үйл явдлаас уг процесс эхэлснийг бид санах хэрэгтэй. Гэтэл тухайн үед үүссэн улс төрийн нөхцөл байдлыг ашиглан цаашид шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх оролдлого хийхийн оронд, шууд л шүүгчийг хараат болгох алхам хийсэн. Нөгөө гуя дагаж, хүзүү гэдэг шиг л энэ гэмт хэргийг илрүүлэх, мөрдөхтэй зэрэгцэн дан ганц тэдгээр гэмт хэрэг үйлдсэн шүүгч нарт хариуцлага тооцоод зогсохгүй түүгээр далимдуулан бүхэл бүтэн шүүх эрх мэдлийг халаасандаа хийсэн үйл явдал болсныг эрүүл ухаантай хүн бүр л мэдэж байгаа. Хэдийгээр ганцхан заалт боловч түүнээс үүдэн бүхэл бүтэн шүүх эрх мэдэл, түүнийг хэрэгжүүлж буй 512 шүүгчийг хянан шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбоотойгоор, тэр дундаа ямар нэг хууль зүйн үндэслэлгүйгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдсэн гэдгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болох нь өөрөө шүүгчийн бүрэн эрхийн баталгааг үгүйсгэж буй юм.

-Энэ байдал шүүгчийн хэрэг, маргаан шийдэхэд нөлөөлөл үзүүлэх үү?

-Шууд нөлөөлнө шүү дээ. Уг нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэх шууд нэр зааж хязгаарласан заалт бий. Гэтэл шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.8, 18.5 дах хэсэгт оруулсан нэмэлтээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэх, улмаар бүхэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх нөхцөл бүрдүүлэхээр заасан нь цаашид хэргийн хувь заяаг шүүх бус Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэрийн дор өөртөө төвлөрүүлсэн хэрэг л дээ.

-Тэгвэл цаашид шүүхийн хараат, барьцаалагдсан энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ?

-Хэдийгээр 2019 оны гуравдугаар сард Улсын Их Хурал нэр бүхий хуулиудад дээрх өөрчлөлтийг хийсэн боловч энэ алдаагаа 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засварлан цэг тавьж чадсан. Үүнийг дараахь хоёр гол чиглэлд хийсэн юм. Нэгдүгээрт, шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон байсан олон эрхийг хязгаарлах. Энэ дагуу Үндсэн хуулийн 33.4 дэх хэсэг дэх “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэх өөрчлөлт. Угтаа энэ өөрчлөлтөөр цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч оролцох боломжгүй болсон хэрэг. Хоёрдугаарт, Шүүгчийн сахилга хариуцлагатай холбоотойгоор Шүүхийн сахилгын хороо гэх байгууллагыг шинээр бий болгож гагцхүү тэр байгууллага л цаашид шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, сахилгын бусад шийтгэл оногдуулах эрхийг олгосон. Энэ цаашид өнөөгийн хуулиар бий болгосон шиг Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх, бүрэн эрхээс нь чөлөөлөх гэх асуудал эцэс болсон. Тэгэхээр одоо УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай хууль батлагдаж байж сая энэ асуудал эцэс болох учиртай. Гэвч энэ хуулийг батлах асуудал том сорилттой ямагт тулж байна.

-Энэ талаар Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал яригдаж байсан. Цэц ямар нэг шийдвэр гаргаагүй юу?

-Монгол Улсад бүхий л хууль тогтоомж гагцхүү Үндсэн хуульд нийцэж гарах ёстой. Гэвч олонх хүч түрэн Үндсэн хуульд нийцээгүй хуулийг батлан гаргаж болно. Чухамдаа энэ байдлыг таслан зогсоох эрхийг Үндсэн хуулийн манаач болгон Үндсэн хуулийн Цэцэд өгсөн байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэц ёстой нөгөө амаа үдүүлсэн мэт, нүдэн балай, чихэн дүлий хуулиа зөрчин дуугуй байсаар л байна. Яагаад гэвэл дээрх хуулийг УДШ-ээс Үндсэн хууль зөрчсөн хэмээн хүсэлт гаргасан. Хуулиар бол УДШ-ийн хүсэлтээр Цэц шууд маргаан үүсгэн шийдэх учиртай. Гэтэл маргаан үүсгэсэн ч юм шиг, үгүй ч юм шиг таг дараад хэвтчихсэн. Мөн нэр бүхий иргэд энэ талаар мэдээлэл гаргахад нь маргаан үүсгэхээс татгалзсан байдалтай л сууж байна. Зүй нь Цэц бол Үндсэн хууль зөрчсөн хуулийг нэг жил байтугай, нэг хором ч хүлээн зөвшөөрөхгүй байх үүрэгтэй шүү дээ. Тиймээс УИХ нэн яаралтайгаар Шүүхийн тухай хуулийг батлан гаргаж байж л уг тогтолцоог хална. Иймд одоо гол найдвар бол УИХ-ын гишүүд л болоод байна. Мэдээж хэрэг хуулийг батлахдаа 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн агуулгад нийцүүлэх шаардлагатай. Тэгж байж л сая шударга бусын хонгил, түүний дагуу төвлөрсөн эрх мэдлийг үндсээр нь халж чадна.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Өнгөрсөн 24 цагт 11,635 хүн коронавирусийн шинжилгээ өгчээ

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр гаргасан нийт 25 шинжилгээний төв, тандалт, хариу арга хэмжээний 36 баг ажиллаж 11,635 хүнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээ хийжээ.

Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 428 хүн ажилласан байна.

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 357,426 хүнд шинжилгээ хийгээд байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ачаа тээврийн 140 жолоочоос PCR шинжилгээ авахад халдвар илрээгүй

Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар 140 тээврийн жолоочоос шинжилгээ авсан гэж мэдээлэв. Уртын тээврийн жолооч нараас халдвар илрээгүй байна. Уртын тээвэр гэдэг нь Таван толгойн бүлэг ордоос БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл нүүрс, зэс гэх мэт экспортын эрдэс бүтээгдэхүүн тээвэрлэх маршрут юм.

Тээврийн жолооч нараас халдвар илэрвэл манай улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт саарах аюултай. Иймд жолооч нараас тогтмол шинжилгээ авч байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

21 аймгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 3 дугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа

Улаанбаатар хотоос бусад буюу 21 аймгийг эрсдэлгүй бүс хэмээн үзэж 2021 оны 3-р сарыг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоож байгаа хугацааг гурав гурван сараар сунгаад явах бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэн нь өмнөх 11 сарын хугацаанд мөрдөж байсны дагуу үйл ажилллагааны хязгаарлалтуудыг хийх юм байна.

Сэлэнгэ аймгаас бусад аймгууд хэвийн амьдрал руугаа шилжих боломжтой болох бөгөөд аймгийн Засаг дарга нар халдварын эрсдлийг тооцож, үйл ажиллагааг хязгаарлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Телевизүүдийн баярын хөтөлбөр

Шинэ жилийн баярын өдрүүдэд гэр бүлээрээ тухлан сууж үзэхэд тохиромжтой телевизүүдийн баярын хөтөлбөрүүдийг онцлон хүргэж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗ

XII/31-ний өдөр

12:00 Алтан сан хөмрөг: Баярын мишээл /2017-2018/

19:00 2020 оны Олон улсын онцлох үйл явдал

20:00 2020 оны онцлох үйл явдал

21:50 “Улаанбаатарын мөнгөн үдэш 2021″

00:00 “Улаанбаатарын мөнгөн үдэш 2021” үргэлжлэл

I/1-ний өдөр

17:30 “Урлаг” теле сэтгүүл: Оны онцлох 10 үйл явдал

МОНГОЛ ТВ

XII/31-ний өдөр

09:00 “Өнөө өглөө” баярын дугаар

17:00 “Ардын буйдан” баярын дугаар /kids/

19:30 “Чимгээ шоу” баярын дугаар

20:40 “Манай гэрийн шинэ жил” МУСК

22:00 “The Voice of Mongolia” баярын дугаар

00:05 “The Voice of Mongolia” баярын тусгай дугаар

I/1-ний өдөр

19:30 “6 настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлгийн баярын дугаар

20:30 “Ардын буйдан” баярын дугаар

UBS-1 ТЕЛЕВИЗ

XII/31-ний өдөр

20:30 Сайн уу Сайнаа – Баярын дугаар

22:10 Х-ТҮЦ 25 жил – Бидний шинэ жил

01:05 Улаанбаатарын үдэш 2021

I/1-ний өдөр

18:45 What`s up – Universe best songs

22:35 Бидний шинэ жил 2020

TV5 ТЕЛЕВИЗ

XII/31-ний өдөр

22:40 “Гэр бүлийн буухиа” баярын дугаар

00:05 “Хак чак”баярын дугаар

I/1-ний өдөр

22:00 “Караоке найт”баярын дугаар

TV9 ТЕЛЕВИЗ

XII/31-ний өдөр

13:00 “Дурсамж аялгуу” баярын нэвтрүүлэг

14:10 “Хүслийн шинэ жил-1” баярын нэвтрүүлэг

18:00 “Манай байрны шинэ жил” теле зохиомж

19:00 “Хүслийн шинэ жил-2” баярын нэвтрүүлэг

21:00″Дотно сэдэв” баярын тусгай нэвтрүүлэг

00:10 “Дурсамж дүүрэн аялгуу” баярын нэвтрүүлэг

С1 ТЕЛЕВИЗ

XII/31-ний өдөр

10:30 “Зул сарын аялгуу” баярын cover дуунууд

13:00 “Шинэ жил” МУСК

14:30 Өвлийн инээмсэглэл-2017

I/1-ний өдөр

19:30 “2020 Тусгай хөтөлбөр”

MN25 ТЕЛЕВИЗ

XII/31-ний өдөр

12:50 “Мөрөөдлийн шинэ жил”

14:10 “Дуутай дурсамжтай шинэ жил”

I/1-ний өдөр

17:40 “Шинэ жилийн дурлал”

NTV ТЕЛЕВИЗ

XII/31-ний өдөр

06:00 “Гацуур ажиллагаа” баярын хөтөлбөр

07:55 “Манай байрны шинэ жил” баярын хөтөлбөр

11:00 “Шинэ жилийн мэнд хүргэе ээжээ” УСК

12:40 “Шинэ жилийн урамшуулал” УСК

21:45 “Эхнэрийн заавраар” шоу /тусгай дугаар/

I/1-ний өдөр

21:40 “Улаан бал” ярилцлага

БОЛОВСРОЛ ТЕЛЕВИЗ

XII/31-ний өдөр

09:10 “Шинэ жилийн факт” баярын хөтөлбөр

15:20 “3 сая инээд” тусгай дугаар

20:20 Бурханы авралаар чи ирлээ!

00:05 Баярын хөтөлбөр

00:10 UB Comedy: Галзуурах нь 2021

I/1-ний өдөр

20:20 Бурханы авралаар бид нэгдлээ!

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяраар гэртээ зочин урихгүй байж, гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн гаралт өсчээ

Энэ оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой Энд харьцуулахад нийт 14026 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 0,4 хувиар буурсан бол Нийслэлд 4,2 хувиар буурч, орон нутагт 11,6 хувиар өссөн дүнтэй байна.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 98,47 хувийг, мэргэжлийн хяналт 0,20 хувийг, онцгой байдал 0,04 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 1,29 хувийг нь шалган шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт нийт 13476 хүн Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн нь 4,1 хувиар, 24 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 35,2 хувиар тус тус буурчээ.

Дээрх хугацаанд зарим төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 52,6 хувиар, орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 24,6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин өмнөх долоо хоногуудад өсөх хандлагатай байсан хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 9,1 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 39,1 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 12,9 хувиар тус тус буурчээ.

Энэ долоо хоногт олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Нийслэлд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд, орон нутагт Архангай, Өвөрхангай аймгуудад хамгийн их гарсан бол оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчлийн дийлэнх хувь нь Нийслэлд, тэр дундаа Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамгийн их үйлдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

УОК-ын нэрийг барьж тоглоом хийсэн хүмүүст хариуцлага тооцно

ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын гишүүн Б.Ууганбаяр “Өчигдөр амны хаалтгүй хэсэг хүмүүс зэрэгцэн суугаад, УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу ашигласан бичлэг цахим орчинд цацсан. Хэдий хоорондоо инээдэм болгон ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Энэ асуудалд хариуцлага тооцно. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгууллагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тоглоом тоотой нь дээр” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад 4 сая төгрөг олгохоор боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэж байгаагаас эхний шийдвэрүүд гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тусгаарлах байранд байгаа алба хаагчдын зардлыг шийдвэрлэжээ.

Тухайлбал, ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор болсон байна. Энэ мөнгөн тусламжийг цаашид ч нэмэхийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 29 байгаа. Үүнээс 17 нь ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт илэрсэн бол 12 нь Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнууд.

Мөн Хүүхдийн төлөө фонд байгуулах эх үүсвэрийг шийдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ШШГЕГ-аас алба хаагчдадаа таван сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ

ШШГЕГын дарга, хурандаа Д.Загджавын санаачилгаар алба хаагчдад таван сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.

Тус байгууллага нь 2020 оныг хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах жил” болгон зарласан байна.

Энэ хүрээнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын энэ сарын 24-ний А/205 дугаар тушаалаар өрх толгойлсон, орлого багатай, гэр бүл нь эрхэлсэн тодорхой ажилгүй, олон хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан байгууллагын нэр бүхий 20 алба хаагчид олголоо гэж ШШГЕГаас мэдээлэв.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Баярын өдрүүдээр гарах үзвэр, тоглолтууд

Arslan.mn - Мэдээний хаан

Шинэ он гарахад хэдхэн цаг үлдээд буй. Хотын гудамжинд баярын уур амьсгал хэдийнэ орж, шар, цэнхэр, улаан, цагаан өнгийн гэрлүүд нүд гялбуулан алаглаж, энд тэндгүй гоёл чимгээ зүүсэн гацуур моднууд сүндэрлэжээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд уншигч танд шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлсэн ямар үзвэр, тоглолтуудыг гэрээсээ үзэж болохыг хүргэж байна.

Энэ шинэ жилээр үзэх

Эхний кино Юнивишн видео санд байрлах КАРАНТИНД 21 ХОНОГ: Тус кино нь тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэд нэгэн зочид буудалд хамт хөл хорионд орж 21 хоногийг өнгөрүүлэх болов. Гэвч тэд 20 дахь хоног дээрээ үдэлтийн шоу нууцаар хийхээр тохирно. Тэдний шоу сайн зүйлд хүргэх нь юу л бол. Энэхүү инээдмийн контентыг баярын өдрөөр үзэхэд тохиромжтой болов уу.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 14 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр

Дараагийн кино UB COMEDY клубын “Тусгай үүргийн нислэгт” юм. Энэ удаагийн нислэгээр: Mambo Santi, Содхүү, Идэр-Од, Батаа, Зоригт нар та бүхэнтэй хамт байх болно.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 4 хүн, бичвэрАмьдрал буцалсан их хот, хаашаа ч харсан ажилдаа, сургуульдаа, амьдралдаа яарсан их хотынхон. Нэг л өдөр хэзээ ч хүн амьдарч байгаагүй мэт эл хуль болов. “Тусгаарлагдсан Улаанбаатар” баримтат кинонд юу гарах бол.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн болон бичвэрTHE GRINCH: Зул сарын баярт дургүй хэн ч үгүй байх харин GRINCH бол зул сарын баярыг үзэн яддаг нэгэн. Яагаад тэр вэ? Хариуг нь бяцхан хүүхдүүдийнхээ хамт олж мэдэн шинэ жилийн уур амьсгал бүрдүүлээрэй. Энэхүү кино нь 50 хувь хямдарчээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Z.OE 41 антологи цувралын 1-р бүлгийн 1-р анги шинэ цэсэд оржээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

Холливуд багцад CRIMINAL MINDS цувралын 13-р бүлэг шинээр нэмэгдсэн байна.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 7 хүн, бичвэр

Дашрамд дуулгахад Юнивишнийн 87-р сувгаар дэлхийн шилдэг кинонуудыг өдөр бүр үнэгүй үзэх боломжтой болжээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 1 хүн,

#SKYmedia -аас танилцуулах кинонууд.

Эхний кино “Карантины Кино”-г карантины энэ л үеэр үзэхгүй бол өөр хэзээ үзнэ гэж. Энэхүү кинонд карантиний шинэ жилийн үед гэртээ уйдсан захирал жолоочоо хэрхэн чадаж байгаа тухай хөгтэй хөгжилтэй үйл явдалууд гарна.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 4 хүн, бичвэр

“Цасан хүний адал явдал” хөгжилтэй, хүүхдийн киног гэр бүлээрээ үзээрэй. Мэдээж хүүхдүүдэд маш их таалагдах байх.

Зургийн тодорхойлолт алга байна.

Дараагийн танилцуулах кино бол “Шумка” кино. Тэдэнд тохиолдох хөгжилтэй үйл явдлуудыг сонирхон үзээрэй.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: ‎5 хүн, ‎

Баярын энэ өдүүдэд “Урилгагүй зочин” МУСК-г гэр бүлээрээ тухлан үзэж дархлаагаа дэмжээрэй.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн,

Мэдээж шинэ жилийн уур амьсгалыг нэмэх “Од” МУСК-г үзээрэй.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн,

Д.Отгонтуяа