Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Я.Содбаатар ШХАБ-ын хуралд үг хэллээ

Шадар сайд Я.Содбаатар ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын хуралд оролцов

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг 2020 онд даргалж буй Энэтхэг улс энэ жилийн ээлжит хуралдааныг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулав. Тус хуралдааныг Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч М.Венкая Найду нээж үг хэллээ.

Хуралдаанд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч А.Э.Новиков, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсынпарламент дахь Гадаад харилцаа эрхэлсэн сайд Андлиб Аббас, ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустин, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд Кохир Расулзада, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов нар оролцлоо.

Мөн ШХАБ-ын ажиглагч орнуудаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Амрулла Салех, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Р.А.Головченко, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Джахангири Эсхак, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нар оролцож үг хэлэв. Тус хуралдааны тусгай зочноор Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов оролцов.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “КОВИД-19” дэлхий дахинд аюул учруулж буй энэ үед цар тахлын хор уршгийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцож, буурай хөгжилтэй орнуудад тусламжийн гараа сунгаж, цар тахлын хүнд үеийг даван туулахад туслалцаа үзүүлэх шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгааг дурьдан хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг уриалав. Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллах, боломжтой төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах сонирхолтой байна. Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн үйл явц тодорхой ахицтай байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг түргэсгээд зогсохгүй, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.
Ирэх жил ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг Бүгд Найрамдах Казакстан Улс
тэргүүлэхээр болов.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Оюуны өмчийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

“Оюуны өмчийн тухай хууль” өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Уг хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах юм.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг:

-Патентын тухай хууль,

-Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль,

-Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулж ирсэн. Эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсан нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байсан. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн боловсруулан батлуулсан юм.

“Оюуны өмчийн тухай хууль”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Коронавирус цусыг өтгөрүүлдэг учраас зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүст илүү хүнд тусаж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусийн халдварын улмаас эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа хүмүүсийн зургаагийнх нь биеийн байдал маш хүн байна. Эдгээр хүний биеийн байдал коронавирусийн халдвар биш архаг суурь өвчин буюу зүрх судас, даралт ихтэйн улмаас хүндэрч байгаа. Коронавирус цусыг өтгөрүүлдэг нь эдгээр хүмүүст хүндээр тусаж байна. Чихрийн шижин өвчтэй гурав, цус харвасан саажилттай хүн халдварын улмаас эмчлүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд өвчилсөн хүмүүсийн 30 хувьд нь уушгины хатгаа, уушгинд нэвчдэс үүссэний улмаас эмчлүүлсэн. Сүүлд гурван хүн амьсгалын аппаратанд орсон бөгөөд одоогийн байдлаар уушгины нэвчдэс шимэгдээд сайжирч байгаа” гэв.

Categories
мэдээ цаг-үе

​DNN-ТОДРУУЛГА: Малчид ярьж байна


Хатуу хөл хориотой байгаа энэ үед малчдын ахуй амьдрал, өвөлжилт, цагийн байдал ямар байгааг тодрууллаа.

Дорнод аймгийн Баян сумын Баяндун хайрхан багийн иргэн Д.Батхүү: Манай сумын хувьд 900 гаруй өрх 3100 орчим хүн амтай. Өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдсан. Одоогоор цаг агаар дулаан, цас ороогүй. Хөл хорионы хувьд өрхийн орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Өвчлөл гараагүй аймгуудад хатуу хөл хорионы дэглэмийг сулруулж байгаа гэж сонссон. Гэвч манай сумын удирдлагууд өнөөдөр сумаас баг руу орж, гарах хөдөлгөөний хорих шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр өвс, хадлан тэжээл, өвлийн идшээ бэлтгэх цагаар энэ шийдвэр малчдад хүнд тусч байх шиг байна. Иргэд их л гомдол тавьж байна. Миний бие хөдөө аж ахуй, мал үржүүлгийн чиглэлээр ажилладаг хүний хувьд гарч, орох хөдөлгөөн хорьсон учраас төл малаа хашаа хороо руу зөөх, тэжээлд оруулах зэрэг өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой ажлуудад багахан хүндрэл үүсч байна.

Дундговь аймгийн Адаацаг сумын малчин Э.Энхбаяр: Өвөлжилт хаана ч хүнд байгаа. Ялангуяа Дундговь аймгийн хэд хэдэн сумдад өвөлжилт нэлээд хүндэрсэн. Ер нь зуншлага тааруу, хур бороо бага орсон учраас малын тарга тэвээрэг тааруу л байна. Манайх нутаг сэлгээд Төв аймгийн Баянцагаан суманд нүүгээд ирсэн. Хороо хот муу учир айлын бууц бараадаад л явж байна даа. Сая цас их орсон. Дахиад нэмээд орвол малчид маань хэцүүдэх л байх. Тэгээд нүүхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ өвөл их хүнд байж магадгүй. Тиймээс өвс тэжээлээ эртнээс бэлдэнэ гэж бодож байна.

Увс аймгийн Тэс сумын малчин С.Балжинням: Өвөлжилтийн бэлтгэл болгож 500 боодол өвс, гурван Портер өвс, 80 шуудай тэжээл бэлтгэсэн. Энэ жил өвс тааруу гарсан болохоор бэлчээр муу байсан. Тиймээс эртнээс малаа тэжээсэн тул толгой өвдөх зүйл алга. Манай мал гуравдугаар сарын 20-ноос төллөнө. Зун сайхан болсон боловч ойрын хэдэн жил ороогүй их хэмжээний цас намрын сард орлоо. Өвөл дөнгөж эхэлж байна. Ахиу цас орвол ажил улам л ихэднэ дээ.

Баянхонгор аймгийн Байдраг сумын 2-р багийн иргэн Д.Төгсгэрэл: Цас их хэмжээгээр орж, цасан бүрхүүл тогтсон учир өвөлжилтийн байдал маш хүнд байна. Түлш, түлээний хомсдол үүсч эхэллээ. Хөл хорио тогтоосон болохоор суманд хөл хөдөлгөөн байхгүй сумыниргэд бүгд гэр гэртээ байгаа. Хэдийгээр манайд өвчлөл бүртгэгдээгүй ч хөдөөнөөс сумын төв рүү орж ирэх иргэдийг 3 цагийн хугацаатай нэвтрэхийг зөвшөөрсөн. Хөдөөний малчид хүнсээ цуглуулах, түүхий эдээ худалдаалах зорилгоор төв орохдоо 3 цагаас хэтрэх юм бол буцаж гарах боломжгүй гэсэн үг. Аймгийн төвд банк, эмнэлэг, хүнсний дэлгүүрүүд зөвхөн ажиллаж байна. Миний хувьд сургуулийн насны ачтайгаа цуг байдаг. Энд гардаг арваадхан сувгийн хэдэн цагт аль сувгаар нь теле хичээл гарч байгаа нь тодорхойгүй учраас хүүхдийн хичээл давтуулахад асуудалтай байна.

Ховд аймгийн Ховд сумын иргэн Б.Буянхишиг: Хувиараа жижиг бизнес хийдэг хүмүүст их хэцүү байгаа. Зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоосон учраас одоогоор гэртээ байна. Хорионы дэглэмээ багахан сулруулаад хувиараа юм хийдэг хүмүүсээ дэмжээсэй гэж хүсч байна. Манайд тохиолдол илрээгүй болохоор Ховд хотын хувьд иргэдийн амьдрал хэвийн үргэлжилж байгаа. Хөл хөдөлгөөн хумигдаад таг зогссон зүйл байхгүй. Дэлгүүрт маск зүүж үйлчлүүлж байгаа ч зай барих тал дээр учир дутагдалтай байна.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин М.Жанлав: Манайх одоогоор Гурвансайхан суманд өвөлжиж байна. Нутагт маань зуншлага муу байсан болохоор нутаг сэлгэж нүүхээс өөр гарцгүй байлаа. Намар гайгүй бороо ороод ногоо соёолж байтал шороо шуураад хөрс эргүүлчихсэн. Энэ зун зуншлага үзээгүй болохоор мал их туранхай байгаа. Тэгээд л 300 км нүүгээд энд ирсэн дээ. Бог малдаа бол боломжийн өвөлжихөд тун дажгүй. Харин адуу л тогтохоо байлаа. Адуугаа оторлуулахаас өөр аргагүй л болж байх шиг байна. Өвс тэжээлийн хувьд ахиухан шиг л авна даа.

Увс аймгийн Тэс сумын иргэн Н.Азбаяр: Цаг агаарын хувьд дулаахан сайхан өвөл болж байна. Нэгдүгээр сард манай аймгийн нутгаар цас их орно гэсэн төлөв бий. Тиймээс өвөлжилтийнхөө бэлтгэлд онцгой анхаарч хадлан тэжээлээс гадна, худаг, малын дулаан хашаа саравчаа эртнээс бэлтгэж авсан. Манай мал тарга тэвээрэг сайн орсон тул мал муудах, хорогдлоос айхгүй байна.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Т.Дэлгэр: Сүхбаатар аймгийн хувьд иргэд маскаа зүүж, халдвар хамгаалалтын дэглэмийг сайн сахиж байгаа. Автомашины хөдөлгөөн, зах, худалдааны төвийн үйл ажиллагааг хорьж, зөвхөн хүнсний дэлгүүрүүд өглөө 8:00-22:00 цагийн хооронд ажиллана. Цас, хур тунадас орсон ч цаг агаар ерөнхийдөө дулаан байна. Олноор нь нэг дор байлгахгүй, гадуур зорчих иргэд цөөхөн, гудамж талбай эл хуль. Аймгийн удирдлагууд хөл хориог сайн мөрдүүлж ажиллаж байгаа гэж иргэд дүгнэж байгаа.

Дундговь аймгийн Өлзийт сумын малчин Н.Рагчаа: Саяхан цас их орсон. Ерөнхийдөө өвөлжилт тааруухан л байна даа. Хэдэн малаа цөөлдөг ч юм уу гэж бодож сууна. Хөл хорио гээд өвс тэжээл авахад бас л хүндхэн тусах юм шиг байна. Ам бүл цөөхүүлээ болохоор олон малын хэрэг алга шив дээ. Орон нутгийн төлөөллөөс малчдаа дэмжиж ажиллавал мөн зүгээр л гэж бодож байна.

Увс аймгийн Тэс сумыниргэн Д.Давааням: Манай суманд энэ өвөл цас ихтэй, өмнөх жилүүдтэй харьцуулбал хүйтний эрч жаахан илүү байгааг эс тооцвол өвөлжилт гайгүй сайхан болж өнгөрөх төлөвтэй байна. Малчин хүн хүрэлцээтэй хэмжээний өвс тэжээлээ бэлдэх ёстой. Хашаа хороогоо дулаалах хэрэгтэй. Үнэхээр өвс тэжээл хүрэлцээгүй болсон нөхцөлд аймаг, сумаас тусламж үзүүлдэг. Малчид бид жилээс жилд улам хал үзэж, хашир суусаар байгаа. Зарим газартаа ахиу цас орно гэсэн мэдээлэл байгаа. Олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ гэж жил болгон л ярьдаг. Иймэрхүү байдлаар байгаад байвал өвөлжилт нэг их хүндрэхгүй байх. Тэгээд ч манай нутаг эрс тэс уур амьсгалтай өвөлдөөхасах 40 хэм хүрдэг дээ.

Categories
мэдээ нийгэм

Малчид 600 мянга га бэлчээрийг доройтлоос хамгаалахаар нэгджээ

БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл” төслийнхөө зорилтот аймаг, сумдын малчдын санаачлагыг дэмжиж засаг захиргаа, малчидтай хамтран 2019 оноос Бэлчээрийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт говь, хангайн бүс нутгийг төлөөлсөн төслийн 4 аймгийн 13 сумын 2396 малчин өрх хамрагдаад байна. Тэд 600 мянга га бэлчээрийг доройтлоос гаргахаар нэгдэж байгаа юм.

Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Мянгат малчин Н.Ганчимэг: “Сумандаа бидний ашиглаж байгаа бэлчээрийг гаднын хэн нэг хүн биш нутагтаа байгаа бид л эзэмшдэг. Тиймээс малчид бид л санаачилгаараа малын тоо толгойгоо даацад нь тохируулахгүй бол ирэх жилүүдэд хүрэлцээгүй болох биш бүр бэлчээргүй болох аюул тулгараад байна. Манай сумын бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн тухай сонссон. Бэлчээр байхгүй байхад би хэчнээн мянган малтай байгаад юу идүүлэх билээ? Тэрнээс гадна өөрийгөө бодоход ч 1000 малын араас хөөцөлдөж авч байгаа ашгаа 500 малаас авчихна гэж бодохоор биед амар, бэлчээртээ, байгальдаа ч ээлтэй юм. Цаашид малчид бид ганц ганцаараа малаа олон тоогоор өсгөх биш зохион байгуулалтад орж хөдөлмөрөө хорших цаг болсон гэж бодож байна” гэсэн юм. Малчин Н.Ганчимэг бэлчээрийн доройтлыг бууруулахын төлөө зөвхөн малаа цөөлөөд зогсохгүй бэлчээрээ зөв зохистой ашиглах алхам хийж эхэлсэн байна. Тэрээр өөртэйгөө ижил 1000 малтай 2 малчинтай хамтран “Марааны булаг” нэртэй бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулан Cумын засаг даргатайтайгаа бэлчээр ашиглах гэрээ байгуулжээ. Гэрээний зорилго нь товчхондоо малынхаа тоог бэлчээрийг гэрээгээр зохистой ашиглах, малынхаа тоо толгойг бэлчээртээ тохируулан жил бүр 5 хувь бууруулах асуудлыг тусгажээ.

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл эдгээр малчдын бүлгийн хамтын зохион байгуулалтыг бэхжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бүлгийн малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах , эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх, байгалийн нөөц, баялгийг ашиглах, хамгаалах зэрэг чиглэлүүдийг багтаасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

​БНСУ-д оршин суугаа гадаад иргэдийн зарим төрлийн оршин суух зөвшөөрлийг сунгана

БНСУ-д оршин суугаа гадаад иргэдийн зарим төрлийн оршин суух зөвшөөрлийг  сунгана – updown.mn

БНСУ-ны Хууль зүйн яамнаас тус улсад оршин сууж буй гадаадын иргэд оршин суух хугацаагаа сунгах ажлаар төрийн байгууллагыг зорих хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим төрлийн оршин суух зөвшөөрлийг гурван сараар сунгах болсоныг мэдэгдэв. Энэхүү зохицуулалтаар БНСУ-д хууль ёсны дагуу оршин суугаа гадаад иргэдийн /гадаад иргэний оршин суух үнэмлэхтэй иргэд/ оршин суух хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаагаар сунгана.

Гэхдээ оршин суугаа хаяггүй, хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд энэхүү сунгалтад хамрагдахгүй. Мөн хөдөлмөрийн гэрээт ажилчдын Е-9, далайн хөлөг онгоцны ажилчны Е-10, зочин ажилтны Н-2, бусад ангилалын G-1 визийн ангилал бүхий иргэд хамрагдахгүй. Харин Солонгос улсын иргэнтэй гэр бүл бологчийн эцэг эхэд хамаарах F-1-5 визийг хуульд заасан боломжит хугацаагаар сунгах юм. Мөн одоогийн байдлаар виз сунгуулах хүсэлтээ биеэр болон онлайнаар гарган, хүсэлт нь хянагдаж буй иргэд хамаарахгүй.

Тодорхой мэдээллийг www.hikorea.go.kr цахим хуудсанд оруулах бөгөөд холбогдох асуултаа БНСУ-ын Гадаад иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-ын 1345 утсанд холбогдон тодруулах боломжтой юм

Categories
мэдээ нийгэм

​Орхон аймагт өнөөдрөөс автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Өнөөдөр Орхон аймагт 4,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Орхон аймгийн онцгой комисс өчигдөр 21:30 цагт хуралдаж арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна.

АОК-ын хуралдаанаар Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн дараах хэд хэдэн шийдвэр гарсныг иргэдэд танилцуулж байна. Үүнд:

-Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд үргэлжилж байсан бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл тогтоов.

-Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх ресторан, баар, караоке, нийтийн хоолны бүх төрлийн үйл ажиллагааг зогсоогоод байсныг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл үргэлжлүүлэх

-Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, сургалт, семинар, цугларалт, хэлэлцүүлэг, дамжаа, курс, секц, дугуйлан, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уншлага, спорт зааланд тоглох, уралдаан тэмцээн, фитнес, саун гэх мэт) -г 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл зохион байгуулахгүй байх

-Эрдэнэт хотын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 1, 3, 5, 7, 9-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 12 дугаар сарын 2, 4, 6, 8, 10-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулах

-Тусгай болон стратегийн байгууллагад ажилладаг албан хаагчдын тээврийн хэрэгслийг өглөө 07.00-09.00, орой 17.00-19.00 цагийн хооронд зөвхөн гэр-ажил-гэр гэсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцуулна. /урд салхины шилэн дээр байгууллагын эмбелем лого байршуулсан байх/

-Гэр хорооллын хэсэгт байрлалтай нийтийн халуун усны газрыг 09.00-20.00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэм баримтлан, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллуулах

-Авто дугуй засварын газруудыг нэг удаад 5-аас илүү тээврийн хэрэгсэл болон иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллуулах

-Барилгын материал, хүнсний зах, худалдааны төв, барааны зах, хүргэлтийн үйлчилгээний байгууллага, нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний үйл ажиллагаанд мэргэжлийн багтай хамтран эрсдэлийн үнэлгээг хийж, шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг үе шаттай нээх

-Олон нийтэд худал мэдээлэл, цуурхал тараасан, захирамжийн заалтуудыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага тооцож, иргэдэд мэдээлж байхыг Цагдаагийн газрын даргад даалгалаа.

Categories
гадаад мэдээ

Владимир Путин ээлжит хэвлэлийн бага хурлаа энэ сарын 17-нд хийнэ

В.Путины хэвлэлийн бага хурал ирэх сарын 17-нд болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал арванхоёрдугаар сарын 17-нд болно хэмээн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. “Энэ удаагийн уулзалт агуулгын хувьд улам өргөжихийн зэрэгцээ шинэ форматаар явагдана” хэмээн тэр хэллээ. Ерөнхийлөгч Путин уулзалтаа өөрийн өргөөнөө хийнэ хэмээн өмнө нь Дмитрий Песков мэдэгдэж байсан.

Уулзалтыг Москвагийн Олон улсын худалдааны төвд зохион байгуулагдахаар төлөвлөж байна. “Яг хэдий хугацаанд үргэлжлэхийг одоо хэлэхэд эрт байна. Өмнөх уулзалтуудаас харахад хэвлэлийн хурал багагүй хугацаанд үргэлжлэх байх” хэмээн Дмитрий Песков хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

DNN-ФОТО: “ӨНГӨЛӨГ УЛААНБААТАР” БАРИМТАТ ГЭРЭЛ ЗУРГУУД

Гэрэл зураг бол түүх. Тиймээс өнгөрсөн цаг үетэй таныг уулзуулах үнэ цэнэтэй баримтат гэрэл зургуудыг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Улаанбаатар хот болон Монголын үе үеийн түүх, баримтат гэрэл зургуудыг түгээн дэлгэрүүлэх зорилготой залуусын нэгдэл болох “Mongolian Visuals Team”-ийн инстаграм хуудаснаа байршуулсан эдгээр зураг таныг цаг хугацаагаар аялуулна гэдэгт итгэлтэй байна. Албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.


Зурагчин Пол Кокс хотын захын хорооллын амьдралыг дурандахдаа энэ зургийг авчээ

1983 он. Чойжин ламын музейгээр өнгөрөх иргэд. (Сугияама Тэрүзо)

2000 он. Баянгол, Гандангийн дэнж. “Бөмбөгөр захын ойролцоох гэрийнхээ хашаанд”

2003 он. УИД-ийн өмнөх таксинууд (Н.Бат-Эрдэнэ)

1976 он “Өвөөдөө үүрүүлсэн хүү” (Тьерри Де Груббен)

1997 он. Тасганы овооноос 3, 4-р хороолол харагдах нь

1958 он. Хүүхдээ тэврэн яваа гэр бүл. (Лиса Ларсен)

1988 он. Таксафоны гадаа дугаарлах хүмүүс. (Сугияама Тэрүзо)

2003 он. “УИД-ийн урдах төв зам”

1964 он. УИД-ийн урд хэсэг. (Харрисон Форман)

1982 он. Зайсан толгойд, эмээ гурван хүүтэйгээ. (Алайн Ле Гарсмью)

1961 он. УИД-ийн урд дээл хувцас сонирхон зогсож буй хос.

2000 оны үе. Сүхбаатарын талбайн зурагчин цээж зураг авч байгаа нь.

Ч6:БММЗчиглэлийн автобус.

1990-ээд он. Улаанбаатар хот, зүүн аймаг хоорондын автобусны зорчигчид

1990 он. Топ модель Э.Одгэрэл “Гоёл-1991” наадмын тайзнаа (Ш.Гэрэлсайхан)

2000 он. Хүнсний 20-р дэлгүүрийн орчим.

1958 он. Нийтийн бүжиг (Лиса Ларсен)

1982 он. Гандантэгчилэн хийд(Алайн Ле Гарсмью)

Төв шуудангийн уулзвар

1990-ээд он. “Хорооллын гудмаар алхах хүмүүс”

1970 он.

2005 он.

2020 он.

2005 он. Гудамжны утасны үйлчилгээ

2000 он. Захын хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд гөөхий зөөж байна(Эрик Чретиен)


Categories
мэдээ

Улсын I төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа

Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2016 онд хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлсэн.

Уг MRI аппарат нь 2016 оны аравдугаар сараас оношилгоонд ашиглаж эхэлсэн ч хөргөлтийн “Helium” бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, гурван удаагийн засвар үйлчилгээ хийж, долоон сарын хугацаанд ашигласан байна. Нэг эвдрэл гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч “Вамед инженеринг” компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрснээр дэвшилтэт технологийг улсын эмнэлэгт ашиглах боломжийг нэмэгдүүлсэн байна.
MRI аппаратын гол цөм хэсэг болох толгойн хэсгийг бүхлээр нь солиход өндөр зардал, угсрах суурилуулах ажилд багагүй хугацаа зарцуулагдаж, 2019 оны аравдугаар сараас эхэлсэн ажил өнөөдөр дуусжээ.

Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.