Categories
мэдээ нийгэм

Тавантолгой – Гашуунсухайтын төмөр замын дэд бүтцийн гүйцэтгэл 53 хувьтай байна

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН 267 КМ ТӨМӨР ЗАМЫН 42 КМ ДЭЭД БҮТЦИЙГ УГСАРЛАА -  Зам, тээврийн хөгжлийн яам

Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд зам, тээврийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаарх Ерөнхий сайдын мэдээллээс хүргэж байна.

Булган, Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнгод аймгийн нутгаар дамжин өнгөрдөг. Монгол Улс нийт 1,949.4 км төмөр замын сүлжээтэй. Төмөр замын салбарт ачааны 7,830, зорчигчийн 334 вагон, зүтгүүр 205, өртөө, зөрлөг 86, нийт 16,547 ажилтан ажиллаж байна.

2020 онд төмөр замын салбарт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км төмөр замын төслийн барилгын ажлыг эхлүүлсэн бол газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг дуусган ашиглалтад хүлээн авлаа. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт бүс нутгийн логистикийн төвийг барьж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

-Томоохон төслүүдийн гүйцэтгэлийн явцын талаар танилцуулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд одоогийн байдлаар 27 аж ахуйн нэгж, 1,751 хүн, 771 машин механизм ажиллаж байна. Уг чиглэлийн төмөр зам нь Тавантолгой өртөөнөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг дайран хилийн Гашуунсухайт боомтод хүрэх бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Өмнөх гүйцэтгэсэн ажлуудыг оруулан тооцвол газар шорооны ажил 97.7 хувь, хоолойн ажил 98.3 хувь, гүүрийн ажил 76.11 хувь, замын дээд бүтэц 52.88 хувьтай үргэлжилж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьснаар жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой болно.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 146 аж ахуйн нэгж, 6,153 хүн, 2,871 механизм ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд газар шороо болон хоолойн ажлыг 100 хувь, гүүрийн ажил 88.21 хувь, замын дээд бүтцийн ажил 22 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг төслийг хэрэгжүүлснээр Тавантолгойн ордын коксжих нүүрсийг гуравдагч орны зах зээлд хүргэх ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхлэн есөн дүүргийн 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Айл өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Сар бүрийн эхэнд олгодог тэтгэвэр, тэтгэмжийг арилжааны зургаан банкаар дамжуулан 446.4 мянган иргэнд өгнө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр нийгмийн даатгалын байгууллагаас 185 тэрбум төгрөгийг иргэдэд олгоно хэмээн мэдээллээ. Тодруулбал, 353.5 мянган даатгуулагч өндөр насны, 71.9 мянган иргэн тахир дутуугийн, 21 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм. Эдгээрээс аймаг орон нутагт 58.6 хувь нь, 41.4 мянга нь нийслэлийн оршин суугчид аж.

Энэ талаар салбар яамны мэргэжилтэн “Ойрын гурван долоо хоногийн хугацаанд нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, халдвар хамгааллын дэглэмд хэрхэн зохион байгуулахад анхаарч ажилласан. Арваннэгдүгээр сарын байдлаар 556 мянган иргэнд тэтгэвэр, тэтгэмж, бусад халамж, тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн хүнсний эрхийн бичгийг 242 мянган иргэдэд олгосон. Өнөөдрийн байдлаар 446 мянган тэтгэвэр иргэдийн дансанд орсон. Дүүргүүдээр явж, хяналт тавихад арилжааны банкуудад иргэдийн оочер харьцангуй бага байна. Түлшний хэрэгцээтэй өрхүүдийн судалгааны дагуу 10 мянган сайжруулсан түлшийг 80 гаруй хувьтай олгож байна. Бүх дүүрэг дэх нүүрс олголтын цэг дээр сайжруулсан шахмал түлш олгосон. Цар тахлын үед тэнэмэл гэр оронгүй 420 иргэнийг зургаан төрийн бус байгууллага, нийслэлийн Халамжийн төвийн дэргэдэх түр хамгаалах байранд байлгаж байна. Хүнсний тусламж авах зайлшгүй шаардлагатай 13 мянган айлын судалгааг гаргасан. Маргаашаас эхлэн есөн дүүргийн 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Бид 242 мянган иргэн буюу 44 мянган өрхөд арваннэгдүгээр сард хүнсний эрхийн бичгийг олгоно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Мөнгө угаах, хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэгт холбогдсон 30 хүнийг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал 9 дүгээр сарын 12 хүртэл хойшиллоо

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 08.30 цагт товлогдсон боловч арванхоёрдугаар сарын 21-ний 08.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Нэр бүхий 10 шүүгдэгчээс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолын дагуу Ховд, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад хөл хорионд орж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Тэднийг хахууль өгөх, авах, мөнгө угаах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэм буруутайд тооцжээ. Тодруулбал нийслэлийн Прокурорын газраас:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /хахууль өгөх/,

-22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /хахууль авах/, 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/

-20.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг /зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө завших, үрэгдүүлэх,

-24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/

-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль авах/-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

​Д.Гэрэл НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Эрхийг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдлоо

Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын үеэр болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуулиар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл гишүүнээр сонгогдлоо.

Монгол Улс анх удаа энэхүү сонгуульд Д.Гэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд 9 суудлын төлөө 27 улсын нэр дэвшигчид өрсөлдөж, манай улс НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэгтэйгээр ийнхүү хорооны гишүүнээр сонгогдлоо.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй бөгөөд 18 гишүүнтэй, гишүүд нь 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчмыг баримтлан ажилладаг гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Name

Nationality

M. Joseph NDAYISENGA
(English | French )

Burundi

Ms. Sif Holst (English)

Denmark

Mr. Magino CORPORÁN LORENZO (Spanish)

Dominican Republic

Ms. Maria Cristina KRONFLE GÓMEZ (Spanish)

Ecuador

Ms. Rosa Idalia ALDANA SALGUERO (English | Spanish)

Guatemala

Ms. Benafsha Yaqoobi (English)

Islamic Republic of Afghanistan

Ms. Odelia FITOUSSI (English)

Israel

Mr. Floyd MORRIS (English)

Jamaica

Mr. Muhannad ALAZZEH (English)
(WITHDRAWN)

Jordan

Ms. Lyazzat KALTAYEVA (English)

Kazakhstan

Mr. Samuel KABUE (English)

Kenya

Mr. Moumouni DIARRA (French and English)

Mali

Ms. Claire Lucille AZZOPARDI LANE (English)

Malta

Mr. Tambo Demba CAMARA (French)

Mauritania

Ms. Gerel DONDOVDORJ (English)

Mongolia

Ms. Eufémia Maria Guila Amela AMELA (English)

Mozambique

Ms. Soumia AMRANI (French)

Morocco

Mr. Robert George MARTIN (English)

New Zealand

Mr. Yahya AL-FARSI (English)

Oman

Ms. Vivian FERNÁNDEZ DE TORRIJO (Spanish)

Panamá

Mr. Ahmad ALSAIF (English)

Saudi Arabia

Mr. Yatma FALL (French)

Senegal

Ms. Ivanka JOVANOVIC (English)

Serbia

Mr. Jurij Toplak (English | French | Spanish)

Slovenia

Ms. Saowalak THONGKUAY (English)

Thailand

Mr. Imed Eddine CHAKER (French)

Tunisia

Ms. Yuliia SACHUCK (English)

Ukraine

Ms. Katarzyna Roszewska (English)

Poland

Categories
мэдээ нийгэм

Батцэнгэл суманд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд халдварын голомтын эцсийн  халдваргүйжүүлэлт хийв

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавируст халдвараар бүртгэгдсэн иргэний явсан зам маршрутын дагуу ЗӨСҮТ-өөс голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн. “Халдваргүйжүүлэлтийн үйл явцад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байна. Батцэнгэл сумын ЗДТГ, банк, худалдаа үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станц, нэгдүгээр хавьтлын айл өрхийн гэр, байшин, нүхэн жорлон зэрэг 99 обьектын 5020 ам.метр талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна” хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгана

Фэйсбүүк дэх Page буюу хуудсандаа юу постлох вэ?

Коронавирус/COVID-19/-ийн цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, хатуу хөл хориог тогтоосон.

Цагдаагийн байгууллагаас цахим орчин дахь хууль бус үйл ажиллагааг олж илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага оногдуулах зорилгоор шалгалтын ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд цахим орчинд лотто, покер зэрэг бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, гэмт хэргийн шинжтэй 121 үйлдлийг таслан зогсоож, 46 хүнд хуулийн хариуцлага хүлээлгэжээ.

Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйл “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”-д заасан эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог байна.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд Мөрийтэй тоглоом зохион байгуулах талаар:

“Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Монгол бөхөнгийн тоо толгой өсөж 8500-д хүрчээ

Зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгой өсөж 8500-д хүрсэн тухай мэдээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч хийсэн тооллогоор ийнхүү монгол бөхөнгийн тоо толгой өссөн нь тодорхой болжээ. 2017 оны эхээр 3000 гаруй тоо толгой үлдээд байсан юм.Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон.

МОНГОЛ БӨХӨНГИЙН ОНЦЛОГ:

-Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан. Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил “Говийн Гайхамшигт Зургаа”-н амьтдын нэг юм.

-Дэлхий дээр Монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс Монгол бөхөн нь зөвхөн Монголд байдаг, өөр хаана ч байхгүй Монголын унаган амьтан.

-Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог.

-Монгол бөхөн эдүгээ зөвхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон байршиж байна.

-Монгол бөхөн Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг.

-Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том. Энэ нь Монгол бөхөн хурдан гүйж, ялангуяа удаан хугацаагаар хүйтний улиралд гүйх боломжийг олгодог байгалийн зохилдлогоо. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судсууд бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж уушгийг гүйх явцад нэн шаардлагатай агаараар хангадаг.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн долоон чиглэлд 18 автобусаар 566 иргэн зорчиж байна

Орон нутаг руу явах автобус 11.00 цагт хөдөлнө | News.MN

Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өнөөдөр 08:00 цагаас эхлэн арав хоногт зохион байгуулах шийдвэрийг УОК-оос гаргасны дагуу хөдөлгөөн эхэлжээ.

2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 21 цэгт нийт 10222 хүн шинжилгээ өгч, өссөн дүнгээр 20500 хүн хоёр өдөрт шинжилгээ өгсөн байна Хотоос хувийн автомашинаар буцах иргэд 06.00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг эхлүүлсэн. Нийтийн тээврээр өнөөдөр 14 аймаг руу 5200 иргэн 130 автобусаар явах бүртгэлтэй байна. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар долоон чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас УБ чиглэлд зорчиж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​DNN-Тодруулга: Хувиараа бизнес эрхлэгчид ярьж байна


DNN-Тодруулга” буланд хувиараа биенес эрхлэгчид жижиг, дунд үйлдвэрлэгчид өөрсдөдөө тулгараад буй асуудлаа ярилаа.

Төв аймгийн Жаргалант суманд хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Батцэцэг: Миний хувьд Төв аймгийн Жаргалант суманд жижиг махны лангуу ажиллуулдаг. Улс орон даяар хөл хориотой байгаа хүнд үед өндөр хүүтэй зээлтэй, хувиараа жижиг бизнес эрхэлдэг бидэн шиг хүмүүст хамгийн хүндтусч байна. Ажил зогссон орлогогүй үед зээлээ төлөхийн тулд өөрт байгаа бүхнээ шавхаж, хүүхдийнхээ хадгаламжийг хүртэлхоосолж байна. Дээр нь таван хүүхдээ тэжээх гээд амьдралд асуудлууд мундахгүй. Гэтэл үүний хажуугаар миний бие сард зээл, түрээсийн зардлуудтайгаа нийлээд 3 сая гаруй төгрөг ганцаараа төлж байна. Батлан даалтын зээл банкаар дамжуулан өгдөг нэртэй ч тэр зээлийг хэн ч авч чаддаггүй, хүрэх ёстой эздэдээ очдоггүй. Нэг талаасаа хатуу хөл хорио тогтоох шийдвэр зөв байж болох ч хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг бизнесүүдэд маш хүндээр тусч байгаа. Зээлийн хүүг царцаахгүй зөвхөн зээлийн хугацааг хойшлууллаа гээд ямар ч нэмэргүй. Миний зүгээс Засгийн газартаа л маш их гомдож байна даа. Дээрээс биш дэргэдээс хараасай гэж их залбирч байна.

Цэцэг хүргэлт, цахим худалдаа эрхлэгч Д.Дагвасүрэн: Манай компаний хувьд цэцэг хүргэлт, цахим худалдаа болон вебсайт хийх чиглэлээр ажилладаг. Барилгын материалын дэлгүүрүүдийг хаасан учраас барилгын материал худалдааны сайтын үйл ажиллагаа зогссон байгаа. Энэ үеэр ажилчдынхаа цалинг яаж тавина аа гэсэн олон хүмүүс байна.Хил, гааль хаалттай болохоор урдаас бараа, материал оруулж ирж, худалдаалах бүх төрлийн худалдаа ч мөн түр зогсчихлоо. Хөл хорионы дэглэм цахим бизнесүүдийг ялгаагүй хязгаарласан гэж болно. Хэдийгээр өчигдөр бараа материалын цахим худалдааг нээсэн боловч цахимаарQR код авахыг шаардаж байгаа. Гэтэлманай машинууд бүгд хувь хүний нэр дээр байдаг болохоор QR код авах боломжгүй. Машинаа компанийн нэр дээр шилжүүлье гэхээр Улсын бүртгэл ажиллахгүй учир хүргэлтээ хийж чадахгүй байна. Бизнесүүдээ дэмжсэн зохион байгуулалттай бодлого явуулаасай гэж хүсч байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн, лангуу түрээслэгч Л.Мандахсүлд: Манайх гар утасны худалдаа болон гар утасны дагалдах хэрэгслийн лангуу ажиллуулаад 10-аад жил болж байна. “КОВИД 19” цар тахлын улмаас ажил бүрэн зогсож, ямар нэгэн худалдаа бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй болсон. Үүнтэй холбоотой лангуунуудынхаа түрээс болон ажилчдын цалин мөнгөний асуудал маш хүнд боллоо. Манай улсад зээлгүй хүн гэж бараг байдаггүй, зээлээ төлөхөд хүртэл маш хүнд байна. Манай төрийн түшээд дорвитойхон шийдвэр гаргаж зээлээ хүүтэй нь хэсэг хугацаанд ч болов түр хойшлуулж чадахгүй байна. Өнөөдөр бидний авсан зээл, зээлийн хүү нь үндсэн зээлнээсээ давдаг. Зээлээ хойшлуулах хүсэлт гаргахад банк болон ББСБ-ууд зээлийн хүүгээ төлөхийг шаардаж байна. Иргэд рүү чиглэсэн зөв шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь үнэхээр таалагдахгүй байна. Цаашид энэ өвчин ихсэж хол хориог дахин сунгавал байдал бүр хэцүү болно. Магадгүй энэ өвчин нэг хэсэгтээ л үргэлжлэх байх. Тийм болохоор иргэд өөрсдөө ариун цэврээ маш сайн сахиж, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа заавар зөвлөмжийг маш сайн сахин биелүүлж бага цагаар ч хамаагүй ажлаа хийвэл энэ олон хүний өрхийн амьжиргаанд маш их өөрчлөлт орно. Манай улс шиг ингэж иргэдээ хохироож, хямрааж хөл хорио хийж байгаа улс нэг ч алга. Хэзээ сайхан болно гэж гэртээ хэр удаан хүлээж суухаа мэдэхгүй л байна.

Жижиг дунд бизнес эрхлэгч Г.Батболд: Манайх охид бүсгүйчүүдэд зориулсан даашинз, ажил хэрэгч өмд цамцны хослол хийдэг. “Ковид-19” цар тахлыг дотооддоо алдсан хэцүү цаг үед хөл хорио тогтоох нь зөв. Гэхдээ хөл хориог уртасгах тусам хүмүүсийн амьдрал амьжиргаанд сөргөөр нөлөөлж, хүнд байдалд орно. Тэр тусмаа жижиг, дунд үйлдвэрүүд санхүүгийн хямралд илүү өртөнө. Манай брэндийн хувьд дэлгүүр болон үйлдвэрийн байрны түрээс, ажилчдын цалин, банкны зээл төлөлтийн асуудал тулгарч байна. Хөл хориог цаашид сунгавал бидний ажил хэвийн үргэлжлэх нь бүү хэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж чадахгүйд хүрнэ.

Үсчин, гоо сайханч Б.Нараа: Ажлын байрны түрээстэй иргэд эхнээсээ ажилгүй болж байна. Улсаас хорио цээрийн дэглэм зарласан байхад сарын түрээс 2.500.000 мянган төгрөг нэхээд өгч чадахгүйн улмаас ажлын байраа ганцхан сарын дараа буцааж өгөх дээрээ туллаа. Мөнгө шүтсэн хүмүүс байх юм аа. Түрээсний мөнгө битгий хэл өдрийн хоолны махаа залгуулах мөнгөгүй байна. Яг үнэндээ жижиг дунд бизнес эрхлэгчид чинь энэ улсын татварыг бүрдүүлдэг юм шүү.

Талх, нарийн боовны бизнес эрхлэгч М. Энхцэцэг: Манайх талх, торт, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 ажилтантай. Хөл хорионд ороод бараг сар болох нь. Энэ хугацаанд Улсын онцгой комиссын гаргаж байгаа шийдвэрүүд гэж үнэн жанхууг нь хутгаж байна. Ядуу зүдүү ард иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид л хохирч байна, зарим нь дампуурч байна. Нэг ажилтны маань ард гэр бүлийн 3-4 хүн байдаг гэж үзвэл 40 хүний амьдралын баталгаа болж байгаа юм. Мөн цалин орлогогүй байгаа ажилтнууд болон тэдний гэр бүлийг цаашид яаж өдрийн хоолоо залгуулах эсэхэд үнэн сэтгэлээсээ санаа минь зовж байна. Хэзээ нэг өдөр сайхан цаг ирэх нь тодорхой. Гэвч тэр үед Монгол Улсынхаа хөгжилд чадах чинээгээрээ нэмэр болдог жижиг, дунд бизнесүүдийн хэдэн хувь нь дампуурах бол гэхээс эмээж байна.

Авто сургууль ажиллуулдаг В.Болдмөнх: Авто сургуулиуд дүрмийн хичээлийг онлайн хэлбэрээр, жолооны дадлагыг ганцаарчилсан хэлбэрээр явуулах бүрэн боломжтой байдаг юм билээ. 2020 он гарсаар эхний хоёр, гурав, дөрөв, тавдугаар саруудад тэг зогсолт хийж маш их алдагдалд орсон. Одоо дахин тэг зогсолт үргэлжилвэл хүнд байдалд орох нь.

Лааны баримал, үнэртэй ус хийж борлуулдаг иргэн Б.Цэцэгдэлгэр Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ажлын байрны түрээс төлдөг. Банк болон банк бус санхүүгийн байгууллагд зээлтэй. Он гарснаас хойшхи хорио миний ажил, амьдралд сөрөг нөлөө үзүүлсэн. Гэхдээ энэ хугацаанд бэлтгэл ажил хийж, төлөвлөгөө, нэгдсэн бодлогыг маш сайн суурь судалгаагаар базааж, өвчин гарсан тохиолдолд бидэнд ийм төлөвлөгөө байна гээд бат зогсох байх даа гэж Засгийн газарт найдаж байлаа. Гэтэл хаа хаанаа бэлтгэлгүй, төлөвлөгөө юу ч байхгүй, салбар салбарт нь зүгээр л шахааны хүмүүс байдаг гэдэг нь харагдаад эхэллээ. Гол нь энд хамаарагдсан иргэн, аж ахуй нэгжийнхэн бүгд өөрсдийн хөдөлмөрөөр өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Гэтэл одоо гаргаж буй шийдвэр, авч буй арга хэмжээ нь бидэн нөлөөлөхөөргүй буруу гэж хэлэхээр байна.

Оёдолчин, нүүр будалт хийж орлого олдог Б.Цэндмаа: Хувиараа бизнес эрхлэгчид бид үнэхээр хэцүү байна. Би сардаа 300 гаруй мянган төгрөгийн лангуу түрээслэдэг. Өдийд уг нь орлого сайтай байдаг. Гоёлын болон энгийн, биеийн тамирын хослол, цамц гээд төрөл бүрийн хувцас хийж орлогоо олж түрээсээ төлдөг. Мөн онлайнаароёсон хувцсаа борлуулдаг байсан. Одоо хөл хорио сунгачихлаа. Төр ард иргэдээ дэмжих зөв менежмент явуулмаар байгаа юм.Жижиг, дунд бизнесүүдээ жаахан дэмжмээр байгаа юм. Зарим иргэдэд амралтын байдалтай байгаа ч заримд нь хэцүүхэн л байна шүү.

Тодруулга авсан: Ч.Биндэръяа

Д.Баттогтох

Д.Отгонтуяа

Categories
гадаад мэдээ

Ирэх намар өндөр хөгжилтэй орнуудын вакцинжуулалт 70 хувьтай байна гэж үзжээ

Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэлийн явцын танилцуулга

Олон улсын хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк дараа жилийн намар гэхэд өндөр хөгжилтэй орнуудын ард иргэдээ “Covid-19” өвчний эсрэг вакцинжуулах ажил 70 хувьтай байна хэмээн тооцоолжээ. CNBC агентлагийн мэдээлснээр Goldman Sachs банк АНУ-ын өндөр эрсдэлтэй бүлгүүдэд энэ сарын дундуур вакцин тарьж эхлэх төлөвтөй байгааг мэдэгдсэн байна. Европын эмийн агентлаг ч гэсэн энэ жилдээ багтаан вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Гэвч “Goldman Sachs” банкны үзэж байгаагаар Pfizer, BioNTech, Moderna компаниудын вакцинаас ялгаатай зарчмаар үйлчилдэг AstraZeneca, Johnson& Johnson, Гамэлея, Синофарм зэрэг компанийн вакцинууд үйлчилгээ муутай, эсвэл нийлүүлэлт хангалтгүй байвал дээрх тооцоолол санаснаас илүү хоцорч болзошгүй гэнэ. Эцэст нь вакцины ачаар 2021 оны хоёрдугаар улирлаас эхлэн дэлхийн эдийн засаг эргэн сэргэж эхэлнэ хэмээн банкны зүгээс үзэж байгаа аж. АНУ-ын вакцин үйлдвэрлэх үүрэг хүлээсэн Warp Speed ажиллагааны ерөнхий гүйцэтгэгч Монсеф Слави “Хэрвээ Хүнс эмийн зохицуулах газраас албан ёсоор зөвшөөрвөл вакцины үйлдвэрлэлийг 24 цагийн дотор багтаан эхлүүлэхэд бэлэн. Бид 5-40 сая доз хүртэл вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай” хэмээн ярьжээ. АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газар Pfizer, BioNTech, Moderna компаниудын бүтээсэн вакцины талаар арванхоёрдугаар сарын 10, 17-ны өдрүүдэд хуралдан зөвшөөрөл олгох эсэхээ шийдэхээр болжээ.