Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн гурав дахь давалгаа Азийн орнуудад эхэлж магадгүй гэв

Коронавирус: ВОЗ развенчивает мифы - 2-ая городская клиническая больница

Коронавирусийн гурав дахь давлагаа Азийн орнуудад эхэлж магадгүй гэж Дэлхийн олон эрдэмтэд үзжээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Дэлхий дахинд 62.3 сая хүн коронавирус халдварласнаас 1.4 сая хүн эндэж, 43.9 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Дэлхий дахинд коронавирусийн өвчлөл нэмэгдэж, өвчлөлийн эрч саарахгүй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 790 мянган хүн шинээр өвчилсөн.

Энэ нь анх гарсан өдрөөс өнөөдрийг хүртэлх бүртгэгдсэн өвчлөлийн тооноос хамгийн их үзүүлэлт боллоо. Нийслэлийн түргэн оношилгооны цэгээр 180 734 хүн үйлчлүүлснээс 127 623 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бусад хүний шинжилгээг хийж байна. Нийслэлд ЗӨСҮТ-ийн хоёр баг халдварын голомтуудад эцсийн халдваргүйтгэл хийж байна. Өчигдөр хоёр обьектын 160 мкв талбайг ариутгаж дуусгасан. ЗӨСҮТ-ийн баг Архангай аймгийн Батцэнгэл сумын 285 хүнээс шинжилгээ авахад нэг хүний хариу эерэг буюу коронавирус илэрсэн. Харин Өмнөговь аймгийн Гашуунсухайт сумын 1003 хүнээс шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарсан. Мөн тусгай дугаарын дөрвөн утсанд 6628 хүн, ЭМЯ-ны 323002 дугаарын утсанд 1808 хүн хандаж, коронавирусээс сэргийлэх болон бусад төрлийн өвчний эмнэлзүйн зөвлөмж, зөвлөгөө авсан байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Дорноговь аймаг руу явах иргэдийг энэ сарын 5-нд бүртгэж эхэлнэ

Улаанбаатар-Дорноговь чиглэлд НЭМЭЛТ АВТОБУС үйлчилж байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллээр Дархан-Уул, Орхон аймагт “Сovid-19” халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Харин Сэлэнгэ, Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт шинэ тохиолдол илэрчээ.

Дорноговь аймагт “Сovid-19” халдварын нийт 21 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн хоёр хоногт халдварын шинэ тохиолдол илрээгүй гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Батлагдсан тохиолдлуудын хувьд Айраг суманд 5, Замын-үүдэд 16 бүртгэгджээ. Халдварын шинэ голомт үүсээгүй ба ойрын хавьтлын 449 иргэнийг илрүүлж, шинжилгээнд хамруулжээ. Мөн дам хавьтлын 2005 хүнийг илрүүлэн шинжилгээ авсан байна. Тус аймагт 542 хүнд PCR шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Аймгийн хэмжээнд 13 мянга гаруй иргэнийг Covid-19 илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар иргэдийг буцаан болон хүлээн авах ажлын хэсэг байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар шилжилт хөдөлгөөний эрх нь нээгдээгүй долоон аймагт Дорноговь аймаг багтжээ. Тус аймгаас иргэдийн хөдөлгөөнийг нээх асуудал энэ сарын 7-ноос эхлэх тул 5-ны өдрөөс бүртгэл эхлүүлэх саналаа аймгийн Онцгой комисс, УОК-т хүргүүлжээ. Тус аймаг руу төмөр замаар болон нийтийн тээвэр болон хувийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой юм байна. Үүнд тодорхой зохицуулалт хийхээр аймгийн Онцгой комиссоос ажиллаж байна гэдгийг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол шуудан” ХК бүх аймгийн төвөөс мах тээвэрлэж эхэллээ

Орон даяар салбартай “Монгол шуудан” ХК бүх аймгийн төвөөс идэшний мах тээвэрлэж эхэлжээ. Мөн хот дотор гэртээ мах хүргүүлэх үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна. Монгол улсад “Covid-19” цар тахал дэгдэж, улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой МОНГОЛ ШУУДАНГИЙН ачаалал дөрөв дахин нэмэгдэж, өндөр ачаалалтай ажиллаж байгаа аж.



Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь дууссан хиам, торт, хэрчсэн гурил ихээр илэрсэн гэв

Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит мэдээллээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдэгдэл хийлээ.

НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН “Монгол Улсын Засгийн Газрын 194 дүгээр тогтоолын дагуу бүх нийтийн бэлэн байдлын дэглэм бууруулж, Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 18 чиглэлийн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарсан. Энэхүү тогтоолын дагуу Улаанбаатар хотод 18 чиглэлээр 13 мянга гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа нээгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр үйл ажиллагаагаа нээж аж буй ахуй нэгжүүдэд 21 заалттай мэдэгдэл цахимаар хүргүүлсэн. Аж ахуй нэгжүүд бидний хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Хэрвээ хэрэгжүүлэхгүй байгаа бол иргэд цахимаар гомдол хүргүүлж болно. Гомдлын дагуу бид хяналт шалгалт хийнэ. Одоогоор 31 улсын байцаагч цахимаар мэдэгдлүүдээ хүргүүлж байна. Мөн ажилчдынхаа дундаас сайн дурын үндсэн дээр коронавирусийн шинжилгээнд хамруулахыг, гэрийн тусгаарлалтанд байгаа ажилчдадаа чөлөө олгохыг, ажилчдын ширээ сандлыг 1.5-2 метрийн зайтай байрлуулахыг тус тус заасан. Бид гэрийн хорооллын хүнсний дэлгүүрүүд дээр түлхүү ажиглалт хийж байна. Өнгөрсөн өдрүүдэд хугацаа нь дууссан хиам, напельон торт, хэрчсэн гурилууд ихээр илэрсэн. Бид яаралтай арга хэмжээ авч, устгалд оруулсан. Эм ханган нийлүүлэх үйлдвэрүүдийг мөн шалгаж байгаа. Улаанбаатар эмийн сангуудад мөн хяналт хийж байна. Хөдөө орон нутаг руу зорчих 22 цэг дээр, гурван автовокзал дээр хяналт шалгалтыг хийж байгаа. Маргаашнаас тусгаарлах байрууд дээр бид хяналт шалгалтыг хийх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Батцэнгэл суман дахь халдварын голомтыг хяналтдаа авсан

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа “Архангай аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол гурав боллоо. Энэ нь анхны батлагдсан тохиолдлын нэг гэр бүлийнх хүн. Түүнийг тусгаарлалтад байлгаж байсан. Ойрын хавьтлын 58 хүнийг тогтоож, тусгаарласан. Дам хавьтлын 400 гаруй хүнийг судалж, шинжилгээнд сорьц авсан. Шинжилгээ үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар 190 хүний шинжилгээний хариу гарсан байгаа. Үүнээс дээр дурдсан гурав дахь тохиолдол батлагдаад байна. Бид голомтыг хяналтандаа авч чадсан. Ихтамир сумын гурван иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан” гэв.

Мөн тус аймгийн онцгой комиссоос тус аймгийн харъяалалтай иргэдийг Улаанбаатар хотоос татахгүй гэв. Цаашид өвчлөл нэмэгдэхээс урьдчилан сэргийлж Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн 30 ортой эмнэлгийг бэлтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх онд нийтийн тээврээр үнэгүй зорчуулахад 136.7 тэрбум төгрөг төсөвлөжээ

Улаанбаатар хот

Нийслэл Улаанбаатар хот 2021 онд 1 их наяд 107 тэрбум 656 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсний 91.4% буюу 1 их наяд 12.8 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 8.6%-ийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилбал хотын шуудын төсөвт 791.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 71.5 хувийг бүрдүүлэх аж.

Нийслэлийн зарлагын тухайд авч үзвэл:

-2021 онд нийслэл, дүүргийн орон нутгийн 115 байгууллагын 5,403 төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 81.6 тэрбум төгрөг

-Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 51.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.

-НИТХ-ын 2017 оны 23/14 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэгт 103.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.

-Нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 112.6 тэрбум төгрөг

-Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулал, хяналтын зардалд 30.2 тэрбум

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 13.3 тэрбум

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Буян-Ухаа2 хорооллын 972 айлын орон сууцны хүүгийн төлбөрт 4.1 тэрбум төгрөгийн Хөгжлийн банканд төлөх

-Бичил бизнесийг дэмжихэд 5.5 тэрбум төгрөг гэгчлэн тусгасан байна.

Зөвхөн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих нөхөн олговор нийт 136.7 тэрбум төгрөг болж байгаа ба энэ нь нийслэл дүүргийн нийт урсгал зардлын 26.2 хувийг эзлэхээр байгааг нийслэлийн төсөвт дурджээ. Энэхүү хөнгөлөлтөд хамрагдах иргэдийг задалж харвал:

-95.3 мянган ахмад настан

-Хөгжлийн бэрхшээлтэй 34.9 мянган иргэн

-51.4 мянган оюутан, МСҮТ-ийн 8.2 мянган сурагч

-Цагдаагийн 5,225 алба хаагч нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэл нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн.

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдварын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна. Иймд Монгол Улсын 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

  • Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  • Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  • Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.” хэмээн танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэнгүй. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

​Ахмадууд хүсэлт гарган арванхоёрдугаар сарын тэтгэврийн мөнгөө зээлдээ суутгуулалгүй авч болно

Тэтгэврийн зээлтэй ахмадууд зээл авсан салбартаа хандан хүсэлт гаргасан тохиолдолд арванхоёрдугаар сарын тэтгэврийн мөнгөө зээлдээ суутгуулалгүй авч болно гэж Төрийн банк мэдээллээ.

Өнөөдөр нийгмийн даатгалын байгууллагаас 446.4 мянган тэтгэвэр авагчдад 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны зургаан банкаар дамжуулан олгож байна. Тодруулбал, 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдож, нийт 14911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргээд байна. Тэтгэвэр олгох өдөр яам, агентлагийн албан хаагчид хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж, газар дээр нь ажиллана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын 2800 гаруй алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно

Онцгой байдлын байгууллагын 2800 гаруй алба хаагчдад мөнгөн урамшуулал  олгоно

Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд буюу халдварын голомтот бүсэд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг холбогдох байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон.

Уг урамшуулалд Онцгой байдлын байгууллагаас аймаг, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб, пост, эргүүл хамгаалалтад ажиллаж байгаа 2800 гаруй алба хаагчид хамрагдах юм.

Categories
гадаад мэдээ

Хар баасан гаригийн хямдралтай худалдаагаар АНУ-ын иргэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийлээ

Хар Баасан гарагийн хямдралтай худалдаагаар АНУ-ын иргэд 9 тэрбум ам.долларын  худалдаа хийлээ

Америк болон Европын улс орнуудад өнгөрсөн баасан гарагаас эхлэн оны хамгийн сүүлийн их хямдрал буюу “хар баасан гараг”-ийн худалдаа эхэлж, өнөөдөр “кибер даваа гараг”-ийн хямдралаар дуусч байна. Тэгвэл дэлхийн улс орнуудад цар тахал дэгдээд байгааг үл харгалзан энэ жилийн “хар баасан гараг”-ийн худалдаагаар АНУ-д л гэхэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийжээ.

Америкийн жижиглэн худалдааны 100 томоохон дэлгүүрийн дунд хийсэн судалгаа, статистик мэдээллээр өнгөрсөн онд хямдралтай худалдааны үеэр 7,4 тэрбум ам. долларын худалдан авалт хийсэн бол энэ жил 9 тэрбумд хүрсэн байна. Америкт арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт талархлын баяр тэмдэглэж, харин маргааш нь баасан гарагт уламжлалт “хар баасан гараг”-ийн хямдралтай худалдаа явагддаг уламжлалтай аж. Хэдийгээр уламжлалт хямдралтай худалдааны үеэр хүмүүс дэлгүүр хоршоонд дугаарлан зогсч, хөл хөдөлгөөн ихтэй байдаг ч энэ жилийн хувьд онлайн худалдаа илүү хандалттай байжээ. Энэ жилийн хувьд өнгөрсөн онтой харьцуулахад онлайнаар гэрээсээ худалдаа хийсэн иргэдийн тоо өндөр байгаа төдийгүй нийт ашиг орлогын хэмжээ ч эрс нэмэгджээ.