Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Н.ЛҮНДЭНДОРЖ: Залуучуудын хэлдгээр хэн шүүхийг “базах” вэ гэсэн тулаан үргэлжилж байна

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Н.Лүндэндоржтой Шүүхийн хууль тойрсон асуудлаар ярилцлаа.


-Та одоогоос 14 жилийн өмнө “Шүүх эрх мэдлийн хямрал” нэртэй нийтлэл бичиж байсан. өнөөдөр хямралын нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн бэ. энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Шүүхийг хямруулж байсан шүүхийн өөрийнх нь болон бусад шалтгаан ихэнх нь илааршсан. Босоо удирдлага нь ханаад дотроо багийн зарчимд шилжиж байсан юм шүү. шүүхийн багц хуулийн хүрээнд хэрэгжсэн шүүхийн шинэтгэл үнэхээр бодитой үр дүнд хүргэсэн.

Манай улстөрчдийн зөрчил, намчирхал тэр бүгдийг үгүйсгэхийг оролдож байгаа. Жишээ нь шүдний эмч, нүд эмчилдэг байсан шиг байдлыг халж, шүүх, шүүгч дагнаж, мэргэшсэн чиглэлээрээ хэрэг шийддэг болоод удаж байна. Үүний үр дүн, ач холбогдлыг улстөрчид мэдэхгүй. Харин шүүхээр хэргээ шийдүүлсэн хүн мэдэж, ойлгож байгаа. Гэтэл одоогийн хуулийн төслөөр түүнийг халах гээд “танхим” гэдэг халхавчийн цаанаас сэм мөлхөж байна. Шүүхийн босоо удирдлагыг бараг халсан шүү. Гэтэл одоогийн хуулийн төсөлд түүнийг сэргээхээр бүр ил тод зарласан. Шүүх доторх “цус ойртолт”-ыг зогсоож, чадвартай хуульч нар шүүгч болох өрсөлдөөн эхэлсэн. Хахууль хэн нэгэнд өгөхгүйгээр шүүгч болж болдог гэдгийг харуулсан. Монголын шүүх Герман, АНУ зэрэг орноос илүү нээлттэй болсон. Гэх зэргээр нэрлээд байвал улстөрчид, дарга нар мэдэхийг хүсдэггүй, харин шүүхээр үйлчлүүлсэн иргэд мэддэг олон үр дүн бий. Үүнийг би илааршилт гэж хэлээд байна. Харин одоогийн хямрал бол шүүхийн хямрал биш. Харин шүүх тойрсон улстөрчдийн хямрал. Залуучуудын хэлдгээр хэн шүүхийг “базах” вэ гэсэн тулаан үргэлжилж байна.

-Шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх олон нийтийн итгэл муу, авлигал их байгаа улс төрийн нөлөөнд автдаг гэж хаа сайгүй ярьж байна?

-Шүүхийг шүүхээс үйлчилгээ авсан хүн, бусад иргэд шүүмжлэх, хардах нь зөв үзэгдэл. Энэ бол шүүх дэх олон нийтийн хяналт. Үүнийг дэмжих хэрэгтэй. Гэтэл шүүхээс үйлчилгээ авсан хүмүүсийн 60-70 орчим хувь нь сэтгэл хангалуун гэсэн судалгаа сүүлийн 5-6 жил тогтвортой байгаа шүү. Гэтэл манай улстөрчид чимээнээр шүүхийн нэр хүнд олны дунд унасан, авах юм байхгүй гээд л ам уралдан мэдэгдэл хийдэг. Гэтэл дэлхийн улс орнуудад олон нийтийн шүүхэд итгэх итгэл хэдэн хувьтай байдаг, манайх хэд байгаа гэдгийг мэддэггүй юм шиг байгаа юм. УИХ-ын дарга саяхан индэр дээрээсээ авлигалд идэгдсэн шүүх гээд л хэлэх юм. Гэтэл Монголын авлигалын индексийг шүүх бус, УИХ, Засгийн газар, түүний бүтцийн байгууллага, улс төрийн намууд нэмэгдүүлж байгаа гэсэн удаа дараагийн судалгааны дүн байгааг яах билээ, хааш нь хийх билээ. Баасан гаригт Ерөнхийлөгч олон түмнийг төөрөгдүүлсэн үзэл суртал тарааж байна гэж УИХ-ыг шүүмжилж байна лээ. Зөв л дөө. Муу бол шүүх гэчихээд өөрсдийгөө тойрсон бохир ертөнцийг харахгүй байх нь харалган, ухаангүй, арчаагүй явдал мөн. Харин нэг зүйлд харамсаж байгаа. Шүүгчид авлигад гэхээс илүү улс төрийн нөлөөнд автаж байгаа. Би өөрийн эргэлзээг тайлах үүднээс зарим хүнээс лавлаж асууж үзсэн. Зовлонгоо хэлж байсан. Өөрийнхөөрөө шийдсэн шүүгчийг хэн яах билээ. Жаахан хавчина биз, өө сэв хайна биз, ерөнхий шүүгч болохгүй л биз, одон авахгүй л биз. Яадаг юм. Хэрэг дээрээ эдгээр нь хэнд хэрэгтэй юм. Харин өөрөө улам хянамгай хийгүй л ажиллана биз. Гэтэл нөлөөнд автдаг нь арчаагүй, сул доройгийн л шинж. Үүнийг манай шүүгч нар сайн бодох хэрэгтэй.

-Шүүгчид нөлөөлсөн албан тушаалтанд авдаг хууль байдаггүй юм уу?

-Үндсэн хуулийн 49.2-д нөлөөлж болохгүй гэсэн нэг хоосон тунхаг бий. Болохгүй гэснээр болиогүй л байхгүй юу. Түүнийг хуулиар процессжуулан амилуулах ёстой. 2012 оны багц хуулиар маш мундаг амилуулсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлээр. Түүнд шүүгчид нөлөөлсөн албан тушаалтныг бусад хуулиар тогтоосон аливаа хамгаалалт, хязгаарлалтыг үл харгалзан шүүхийн болон шүүхийн бус замаар албан тушаалаас нь зайлуулахаар заасан байв. Жишээ нь, УИХ-ын гишүүн байлаа гэхэд түүний халдашгүй байдал үүнд хамаарахгүй гэсэн үг. Гэтэл өмнөх УИХ үүнийг зөрчлийн хууль хийх нэрээр хуулиас сэмхэн хассан. Энэ заалт байхад улстөрчид их хямгатай, болгоомжтой болсон байсныг би мэднэ. Түүнээс хойш задгай цагаандаа гарсан. Энэ бол УИХ-ын алдаа. ШЕЗөөс ч санал аваагүй. Ер нь УИХ-д бусдыг сонсох соёл их дутуу даа.

-Та дээр Ерөнхийлөгч УИХ дээр үг хэлсэн тухай дурдлаа. Ерөнхийлөгч шүүхийн хуулийн төслийг арав гаруй зүйлээр шүүмжиллээ. Засгийн газар яагаад тийм муу төсөл хийсэн гэж та бодож байна?

– Улс төрдөө шатсан, алдсан эрх мэдэлдээ хорссон, хоцрогдож гүйцсэн, шүүхийн шинэтгэлд дургүй байсан хүмүүсийн бүтээл. Үүндээ мэдлэг, туршлага нимгэн балчир залуусыг татаж оруулсан байх. Энэ их муухай сонсогдож байгаа. Гэхдээ тэр муухайг хийж байгаа хүмүүс ичихгүй байхад бид ичээд яах билээ. Энэ төслийг Ц.Нямдоржийг сайд байхад түүний удирдлага дор хийж өргөн мэдүүлсэн төсөл. Энэ төсөл дээр дээд шүүхийн зарим шүүгч, ажилтан голлож оролцсон юм билээ. 2020 оны 5 дугаар сард энэ төслийг Хууль зүйн байнгын хороон дээр Х.Нямбаатар дарга байхдаа нэг удаа хэлэлцүүлсэн. Би түүнд оролцсон. Тэр хурал дээр би арга ядаад дээд шүүхийг төлөөлж ирсэн нөхдөдөө та нар минь насаараа энэ шүүхийн тогооноос хоол хороочихоод өөрсдийн гараар шүүхээ ийм аймшигтай болгох юм хийж байх ч гэж дээ гэж хэлж байлаа. Тэгэхэд тэд их зөв юм хийсэн гэж надтай маргаад бидний маргааныг Х.Нямбаатар тасалсан.

Ерөнхийлөгчийн ЗГ-ын төслийн талаар шүүмжилсэн арваад зүйл бүгд үнэн, зөв зүйтэй. Харамсалтай нь Ерөнхийлөгч их оройтож, мэдэж дуугарлаа. Ерөнхийлөгчийн шүүмжилсэн зүйлүүдээс нэг л зүйлтэй би санал нийлэхгүй байгаа. Анхан, давах шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг ЗГын төсөлд шүүгч нар дотроосоо сонгож байхаар туссаныг Ерөнхийлөгч буруу гэж үзэж байгаа юм билээ. Сонгож байх нь зөв. Ер нь шүүхэд ерөнхий шүүгчээр дамжиж аливаа нөлөөлөл ирэх гээд байдаг. Ерөнхий шүүгчийг шүүгч нар тойргоор ээлжлэн хийдэг жирийн нэг ажил, маналайлах цикль болгох нь зөв. Шүүхийн босоо удирдлага чинь ерөнхий шүүгчийг л чухалчлаад, чухал албан тушаал болгоод, эрх хэмжээг нэмэхээс эхэлдэг юм шүү дээ.

-Энэ халуун үед шүүхийнхээ хараат бус байдлыг хангаж хамгаалах үүрэгтэй. Таны хуучин удирдаж байсан байгууллага Шүүхийн Ерөнхий Зөвлөл ер сураг чимээ гарахгүй бөхсөн мэт харагдах боллоо. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр таван гишүүн нь арав болтлоо томорч байгаа биз дээ?

-Үндсэн хуульд шүүхийн талаар оруулсан гурван нэмэлтийн нэг нь ШЕЗ-ийг бэхжүүлсэн явдал. Намайг ШЕЗ-ийн даргаар ажиллаж байхад зарим хүн энэ байгууллагыг бага дээр царцаах зорилгоор “Үндсэн хуулийн байгууллага биш” болгох гэж их үзсэн. Зарим хүн бүр ШЕЗ үндсэн хуулийн байгууллага биш, одоо болгож болохгүй гэж хүртэл УИХ-ын даргад захидал бичиж байсан. Үүнээс болж би УИХ-ын даргатай ам мурийж байлаа. Гэвч энэ байгууллагын хувь заяаны эрхээр, 1990 оны НҮБ-ын шинжээчдын зөвлөмж, Б.Чимид гуайн үлдээсэн өвийн ачаар ШЕЗ Үндсэн хуулийн байгууллага гэдгээ батлаад зогсоогүй, бүрэлдэхүүний тоогоо Үндсэн хуульд суулгаж чадсан. Гэвч энд дутуу юм үлдсэн. Та нар одоо хар. Одоо тэр арван гишүүний тавыг яаж тодруулах дээрээ бөөн тулаан. Төрийн бүх институт өөр өөрийн төлөөлөлтэй болох санаатай. Манай төрийн дээд байгууллага чинь өөрийн “би”-гээ даван туулаагүй тийм түвшинд хүрээгүй болохоор Монголын зовлон энд байна. Энэ тав тэртэй тэргүй УИХ-ын олонхын мэдэлд үлдсэн дээ. Элдэв санаа оноо залуучууд гаргаж л байна. УИХ-ын олонх тийм хэмжээнд хүрсэн үү. Эрх ашгаа эрэмбэлж, бүр Роулсын хэлсэн шиг “хөшиг” татах хэмжээнд хүрсэн биш үү. Бид байтугай нь хүрээгүй байгаа шүү.

ШЕЗ-ийн бүдгэрэлтийн тухайд хүн л байгууллагаа, албан тушаалын үнэ цэнэ, хүч чадал, тамир тэнхээгээ өөрөө л харуулдаг. ШЕЗ-ийн дарга, гишүүн чинь сандал суудал дээрээ зөв сууж, эзэн болж чадвал том фигур. Эрх мэдлийнхээ орон зайг хичээл зүтгэл, мэдлэг, чадвар, зоримог шийдмэг байдлаар эзлэн авахгүй бол хэн ч “нар” үзүүлэхгүй. Эрх мэдэлд эзэн болоход салбарын мэдлэгийг судалгааны түвшинд эзэмшихээс эхлэн харилцаа, хандлагын олон юм хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол юм юмны ард үлдэнэ, хэн ч тоохгүй хаягдана. Даалгавар биелүүлэгч болно.

Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэх шаардлага нь Үндсэн хуулийн шүүхийн хэсэгт гурван үндсэн нэмэлт оруулсныг багц хуульд дэлгэрүүлэн, хэрэгжүүлэх арга замыг тусгах гэж ойлгосон. Гэтэл Хууль зүйн яам Үндсэн хуульд нийцүүлэх далимаар бөөн ухралт хийлээ гэж Ерөнхийлөгч дүгнэх шиг боллоо. Үндсэн хуулийн заалтаас ч ухарлаа гэж хэлэх шиг боллоо. Зүй нь багц хуулийн ололтоо хадгалаад, хөгжүүлээд, Үндсэн хуулийн нэмэлтийг хэрэгжүүлэх арга ажиллагааг тусгаад хийхэд хэцүү биш байсан л даа. Харамсалтай нь тэгсэнгүй. Үндсэн хуулиар ШЕЗ-ийг бэхжүүлсэн. Гэтэл энэ төслөөр ШЕЗ-ийг яаж сулруулах вэ гэдгийг тал бүрээр эрэлхийлж, нэг хэсэг эрх мэдлийн дээд шүүх аваад нэг хэсгийг шүүгчдийн зөвлөл гэсэн нэг хуурмаг байгууллагад тарааж өгсөн байх жишээтэй. Бид Үндсэн хуулиа нэг ийм маягаар дээдэлж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь “том” хуульчид шүү. Карл Поппер XX зууны сүүлчээр “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” номыг оросууд орчуулан хэвлэхэд Оросын уншигчдад зориулсан өмнөх үгдээ “Хууль дээдэлдэг нийгэм байгуулахын тулд эхлээд хуульчдаа цоо шинээр бэлтгэхгүй бол цааш явахгүй” гэж онцлон зөвлөж байсан билээ. Бид энэ талаар юу хийсэн билээ, ХБНГУ юу хийсэн билээ гээд бидэнд бодох зүйл их байгаа даа. Харамсалтай нь боддог хүн хаана, хэн билээ.

2012 онд МАН олонх байхдаа баталсан энэ багц хууль муу байсандаа хэсэг нөхөд ханцуй шамлаж түүн лүү ороогүй юм аа. Ц.Нямдорж эрх мэдэлтэй байхдаа шүүхэд шинэтгэл хийх хэрэггүй, бүгдийг би хийчихсэн ухааны юм тав, зургаан жил ярьсныг та нар санаж байгаа байх. Тиймээс шүүхийн шинэтгэлд үнэн голоосоо дургүй байсан. Үүнийг дээд шүүхийн зарим нөхөд ашиглаж багц хуулийг баллуурдах ажилд хүчин зүтгэсэн. Ийм л юм болсон. Нэр усыг ч хэлж болно шүү. Шүүгчид мэдэг л дээ. Шүүхийн тухай багц хууль муу хууль биш. Замд нь өмнөх УИХ хэд хэдэн амин чухал заалтыг хассаныг эс тооцвол. Жишээ нь, шүүхийн төсвийг бууруулж болохгүй гэсэн заалтыг хасаад бууруулдаг болгосон, шүүгчид нөлөөлсөн өндөр албан тушаалтныг ч ямар нэг хориг саадгүй албан тушаалаас нь шүүх огцруулах заалтыг хасаад нөлөөлдөг болсон.

С.ЛХАМСҮРЭН

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин туулай өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 2, Буд гариг. Билгийн тооллын 17, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Увс нуурын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Монгол угсаатныг нэгтгэх бас нэг оролдлого​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт БСШУС-ын сайд
асан Лу.Гантөмөр “У.Хүрэлсүхийн Засгийн газар
14 хоногийн хөл хорионд яахаа мэдэхгүй байгаа нь
ажил хийдэггүйн нотолгоо” хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.

Эдийн засагч Ч.Отгочулуу “Засгийн газрын тодорхойгүй байдал лангуу түрээслэгчид, жижиг дунд бизнесийнхнийг шоконд оруулчихлаа” хэмээлээ.

МУБИС-ийн дөрөвдүгээр
дамжааны оюутан Л.Буянзаяа “Оюутан миний
толгой энэ хэдэн дарга
нарынхаас илүү ажиллана даа” хэмээснийг I-VII нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монгол угсаатныг нэгтгэх
бас нэг оролдлого” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт үйл явдлын V нүүрт Архангай аймгийн Засаг
дарга Д.Золжаргал “Архангай аймаг хорио тавигдтал хотоос
иргэдээ татаж авах боломжгүй боллоо” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

​Нийслэл болон орон нутаг руу зорчих 0-12 насны хүүхдүүд шинжилгээ өгөх шаардлагагүй

Хүүхдийн шинжилгээг ЭЦЭГ, ЭХИЙН хариунд үндэслэхээр боллоо

Улсын Онцгой комиссоос 0-12 насны хүүхдүүдийг эцэг, эхийн шинжилгээний хариунд үндэслэн орон нутагт зорчуулах болсон тул хүүхдийг заавал шинжилгээний төвд авч очих шаардлагагүй болсныг мэдэгдлээ.

Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажил үргэлжилнэ. Энэ хугацаанд Улаанбаатараас орон нутаг руу зорчих 78 мянга, орон нутгаас нийслэл рүү орох 25 мянган иргэн байгаа гэх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан тохиолдолд зорчих эрхтэй болж байгаа юм.

Тэгвэл зорчих хөдөлгөөнд оролцох 0-12 насны хүүхдүүд шинжилгээ өгөх шаардлагагүй болжээ. Хүүхдүүдийг эцэг эх болон хамт зорчих асран хамгаалагчийн шинжилгээнд нь үндэслэн зорчуулах юм байна. Энэ тухай Улсын Онцгой комиссоос иргэдийн гар утсанд мессежээр мэдээлж эхлээд байна.

Хот хоорондын зорчигч тээврийн автобус Драгон, Тэнгэр плаза, Лавай автобуудал гэсэн гурван газраас цагийн хуваарийн дагуу хөдөлж байгаа. Харин хувийн автомашинтай иргэд цаг харгалзахгүй орон нутгийн замаар зорчих хөдөлгөөнд оролцож болох юм. Тухайн иргэд товчоогоор гарах болон нэвтрэхдээ сөрөг гарсан шинжилгээнийхээ хариуг үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Улсын нийт экспорт 20 хувиар буурчээ

Хятадууд үүдээ түр “хааж”, Монголын нүүрсний экспорт ДОЛОО орчим сая  тонноор тасалдах нь

Монгол улсын нийт экспорт арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 5372,1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1323,3 сая ам.доллар буюу 19,8 хувиар буурсан гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 23-29-ний нэг долоо хоногт экспортоос 81,6 сая ам.долларын ашиг олсон нь өмнөх долоо хоногоос 202,5 сая ам.доллар буюу 71,3 хувиар буурсан байна.

Экспортыг задалбал:

-Нүүрс – 26,842.2 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 7,889.6 мян.тонн буюу 22.7% буурсан.

-Төмрийн хүдэр – 7,585.6 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 33.6 мян.тонн буюу 0.4% өссөн.

-Зэсийн баяжмал – 1,252.4 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 35.7 мян.тонн буюу 2.8% буурсан.

Нийт экспортын

-37 хувийг чулуун нүүрс

-28,3 хувийг зэсийн баяжмал

-10,9 хувийг төмрийн хүдэр

-23,89 хувийг бусад экспортууд эзэлж байна.

Арваннэгдүгээр сарын 23-29-ний байдлаар бүх боомтын автомашины хөдөлгөөн өмнөх долоо хоногоос 3,147 автомашинаар буюу 47.8%-иар буурсан байна. Үүнээс нүүрс Гашуунсухайтаар 1635 машин буюу 54.6%, Шивээхүрэн 1,416 машин буюу 48.4%, Замын-Үүд 49 машин буюу 69.0%, Ханги 16 машин буюу 8% буурсан бол зэсийн баяжмал 17 машин буюу 4.6%, төмрийн хүдэр Ярант 0 машин буюу 100% Ханги 20 машин буюу 71.4% тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Реппер Mrs M, продюсер Харри Фрауд нарын хамтарсан анхны уран бүтээл цацагдлаа

БИЧЛЭГ: Реппер Mrs M, продюсер Харри Фраудтай хамтран ажилласан уран бүтээл  цацагдлаа - Eguur.MN

Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон Mrs M болон нэрт продюсер Харри Фрауд нарын хамтран ажилласан “Sugar daddy” дууны ремикс хувилбар өнөөдөр цацагдлаа.

Харри Фрауд бол Фрэнч Монтана, Виз Калифа болон Бэнни дэ Батчер зэрэг алдартнуудыг продюсерлэдэг юм. 2016 онд урлагийн салбарт нэрээ гаргаж эхэлсэн Mrs M 2019 онд англиар уран бүтээлээ туурвих болсон нь нэрт продюсер Фраудын анхаарлыг татжээ. Улмаар “Sugar Daddy” дууг нь монгол* англи хэл хослуулан дахин хийжээ. Mrs M энэ талаар “Харри Фраудтай хамтран ажиллаж буйдаа их баяртай байна. Надад яг л зүүд шиг санагдаж байна. Үүнийг цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байгаа” гэжээ.

Хоёр уран бүтээлч Брүклинд төвтэй Харри Фраудын “Wave Cave” студид дахин гурван уран бүтээл гаргахаар ажиллах ба 2021 оны хоёрдугаар сард нийтэд хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

​”Ковид-19″-ийн зөвлөгөө: Өглөө, оройд давс, сода, нимбэгний уусмалын аль нэгээр хоолойгоо зайлаарай

Ковид-19: Өглөө, оройд давс, сода, нимбэгний уусмалын аль нэгээр хоолойгой  зайлаарай ~ ZALUU.COM: Үндэсний тэргүүлэгч сайт

Манай улсад коронавирусийн халдварын 801 тохиолдол батлагдсан. Үүнээс эдгэрэлт 354, эмчлэгдэж байгаа 428 хүн байна. Харин хөнгөн 342, хүндэвтэр 76, хүнд 4, маш хүнд 6 хүн байна. Тиймээс ЭМЯ-наас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өдөр бүр хүргэж буй. Өнөөдрийн зөвлөгөө өглөө, оройд давс, сода, нимбэгний уусмалын аль нэгээр ам, хоолойгоо зайлах юм. Мөн олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.

Ковид-19: Өглөө, оройд давс, сода, нимбэгний уусмалын аль нэгээр хоолойгой  зайлаарай ~ ZALUU.COM: Үндэсний тэргүүлэгч сайт

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэгт халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ

Налайхт дөрвөн өрх айлд хөл хорио тогтоолоо ~ ZALUU.COM: Үндэсний  тэргүүлэгч сайт

Налайх дүүрэгт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрч, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоожээ. Сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу маргааш гарах бөгөөд тэр болтол эмнэлэгт хөл хорио тогтоож байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр уг хүн нь батлагдаад ХӨСҮТ-д эмчлүүлж буй нэг иргэний ойрын хавьтал буюу төрсөн өдөрт оролцсон иргэн аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 84 тохиолдол батлагдаад буй. Тодруулбал,

  • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 хороодоос нийт 23 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 хороодоос нийт 25 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 хороодоос 13 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, 18 хороодоос нийт 12,
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос 1,
  • Хан-Уул дүүргийн 10, 16, 21 хороодоос 9 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна.
Categories
гадаад мэдээ

Аргентинчууд домогт Диего Марадонаг мөнгөн дэвсгэрт дээрээ дүрслэхийг хүсчээ

Аргентинчууд домогт Марадонаг мөнгөн дэвсгэрт дээрээ дүрслэхийг хүсчээ |  iSee.mn

Аргентинчууд домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг 10 мянгатын дэвсгэр дээр дүрслэхийг хүсэж Засгийн газартаа ханджээ. Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр байршуулсан энэ цахим өргөдөлд одоогоор 140 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна.

Аргентинчууд Марадонагийн тоглодог байсан 10 дугаарыг билэгдэн ийнхүү 10 мянгатын дэвсгэрт дээр дүрслэхийг хүссэний дээр Аргентины далбааны өнгө болох цагаан, цэнхэр өнгөөр дэвсгэр болгон бүтээсэн мөнгөн дэвсгэртийн загварыг ч санал болгожээ. Энэ загвар дээр гол хэсэгт нь залуу Марадонагийн хөрөг байх бөгөөд ар талд нь түүний дэлхийн цом харагдах аж. Аргентинд хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 1000 песо юм.

Харин шүтэн бишрэгчдийн гаргасан 10 мянгатын дэвсгэрт гарган, түүн дээрээ Марадонаг дүрслэх санаачилгад эрх баригчид ямар нэг хариу өгөөгүй байна. Энэ сарын 25-ны өдөр зүрхний шигдээсийн улмаас таалал төгссөн Диего Марадонагийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Буэнос-Айресын нисэх буудлын эзэд буудлынхаа нутагр дэвсгэр дээр хөлбөмбөгчний хөшөөг босгоно гэж амалсан юм. Түүнчлэн Марадона тоглож байсан Неаполын цэнгэлдэх хүрээлэнг домогт хөлбөмбөгчний нэрэмжит болгохоор болжээ.