Categories
мэдээ нийгэм

“Ковид-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 89.828 хүн хамрагджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна.

Тухайлбал, 2020.11.14-нөөс “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг, тус сарын 17-ны өдрөөс сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв дээр байгуулсан. Мөн 2020.11.24-нөөс эхлэн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийх 12 төвийг тус, тус ажиллуулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 123 төв, явуулын хоёр баг нийт 7197 хүнд шинжилгээ хийсэн байна.

Ингэснээр нийт 89.828 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгт 750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байгааг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс орон нутаг руу 2531 иргэн зорчжээ

Нийслэл болон орон нутагт гацсан иргэдийг өчигдрөөс тодорхой шаардлага, шалгуурын дагуу хот хооронд зорчуулж эхэлсэн. Өчигдрийн байдлаар нийт 88 автобусаар 2735 иргэн зорчсон байна. Тодруулбал, нийслэлээс орон нутаг руу 14 чиглэлд 74 автобусаар 2531 иргэн зорчсон бол орон нутгаас нийслэл рүү 14 автобусаар 204 хүн зорчжээ.

Харин хувийн 255 тээврийн хэрэгсэл нийслэлээс гарсан байна.

Нийслэлээс орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдээс шинжилгээ авах 20 цэгт өчигдөр 6662 хүн шинжилгээнд хамрагджээ.

Нийслэл, орон нутагт гацсан иргэдийг буцаах ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бэлтгэл ажлыг хангаж, долоон байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн ариутгал халдваргүйжүүлэлт болон зохион байгуулалтын бусад ажлыг хийн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Илүү бодогдсон цахилгааны төлбөрийг дараа сард шилжүүлнэ

Хөл хорионд байгаа иргэд цахилгааны төлбөр өндөр гарч байна гэх гомдлыг удаа дараа гаргасны учраас ШӨХТГ-аас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас албан тайлбар авчээ.

Албан тайлбарт цар тахлын бэлэн байдал зарласан учраас иргэдийн тоолуурын заалт тэмдэглэдэг ажилчид халдвар авах өндөр эрсдэлд орж байгаа учраас цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцож байгаа гэнэ.

Хэрэв хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тоолуурны заалтаас илүү гарсан тохиолдолд хэвийн байдалд шилжсэний дараа зөрүүг дараагийн сарынх нь төлбөрт шилжиж, төлбөрийн зөрүүг тооцох аж.

128333765_5081903291880715_1781040417099561145_n Цахилгааны илүү бодогдсон төлбөрийг дараа сард шилжүүлнэ

128557274_5081903355214042_616359534478699627_n Цахилгааны илүү бодогдсон төлбөрийг дараа сард шилжүүлнэ

Categories
мэдээ нийгэм

Б.Ууганбаяр: Гэрийн ажиглалтад нийт 8484 хүн байна

Улсын хэмжээнд “COVID-19”-ээс урьдчилан сэргийлж нийт 2186 хүнийг тусгаарлаад байгааг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдэгдлээ.

Манай улсад сүүлийн 24 цагийн байдлаар нийслэл дэх тусгаарлах “Ти жи эйс”, “Сүнжин гранд”, “Сэлбэ”, “Мичид” гэсэн 4 тусгаарлах байрнаас 55, орон нутагт Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгийн оролцуулаад нийлбэр дүнгээр 120 иргэн гэрийн ажиглалтад шилжээд байна. Улсын хэмжээнд 175 иргэнийг өчигдөр гэрийн ажиглалтад гаргах ажлын зохион байгуулсан талаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ.

“Сүнжин гранд”-аас өчигдөр гарсан 22 хүн хүүхдүүд байсныг Шуурхай штабаас нэгдсэн зохион байгуулалтаар унаа гарган хүргэж өгчээ. Өнөөдөр “Корпорайт”, “Новотел”, “Кемпинский” зочид буудлаас тусгаарлагдаад байсан иргэдийг мөн гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Бид иргэдийг ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, тэндээс ирүүлж буй албан ёсны албан бичгийг үндэслэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, гэртээ шилжиж буй иргэдийг 14 хоногийн ажиглалтын хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сахих үүрэг чиглэл өгөн гарын үсгийг нь авч баталгаажуулж байна гэв. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад нийслэлд 1273, аймаг, орон нутагт 7210, нийлбэр дүнгээр 8484 хүн байна.

Тусгаарлалт: Улсын хэмжээнд нийт 68 тусгаарлан ажиглах байр байгаагаас Улаанбаатар хотод 20, аймаг, орон нутагт 48 байр ажилллаж байна. Эдгээр байраас нийслэлд 1297, орон нутагт 889, нийлбэр дүнгээр 2186 хүн байна. Эдгээр иргэд нь ХӨСҮТ-өөс тохиолдол илэрсэнтэй холбогдуулан хавьталтай гэдгийг нь тогтоосон иргэдийн дүн мэдээ юм. Агаарын татан авалтаар авсан иргэдийн хувьд 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусч байгаа гэв.

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд 52.876 метр ам дөрвөлжин талбайг халдваргүйжүүлээд байна. Энэ нь голомтын эцсийн халдваргүйжүүлэлт болон халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн халдваргүйжүүлэлт юм. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байгаа.

Сэлэнгэ аймгийн төв болон Мандал сумын дулааны станцад эвдрэл гарсантай холбогдуулан хөлдөлт, осол аваараас сэргийлж, Онцгой байдлын ослын бүлэг газар дээр нь ажиллажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Я.Содбаатар: Коронавирусийн вакциныг түрүүлж авах гурван орны тоонд Монгол Улс багтсан

Шадар сайд Я.Содбаатар “Хөгжүүлэлт хийлгэж буй бүх вакцинууд хүүхдэд хийгдэхгүй.

COVAX хөтөлбөрийн хүрээнд вакцин авах эхний гурван орны тоонд Монгол Улс багтсан.

АстраЗенека буюу Оксфордын их сургуулийн вакцин авах эхний 30 орны тоонд Монгол Улс багтаж байгаа. Энэ мэтээр жагсаалтад дээгүүр жагсах боломжийг бүрдүүлээд ажиллаж байна. Засгийн газар, УОК-ын хуралдаан бүрээр вакцины асуудлыг ярьж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Я.Амаржаргал: 119.mn сайт гацсан тул шинжилгээний хариуг мессежээр өгч байна

Эрүүл мэндийн яамнаас өгч буй өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Хөдөө орон нутаг руу иргэдийг буцааж байгаа энэ үйл ажиллагаанд нийтдээ 700 гаруй ажилтан, алба хаагч зохион байгуулалт хийн ажиллаж байна. ХӨСҮТ-ийн лабораторид өнөөдрийн байдлаар нийтдээ 27 228 хүний шинжилгээг хийсэн. Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илрээгүй. Нийтийн тээвэр болон хувийн унаагаар иргэдийг гаргаж байна. Нийт 14 чиглэлд 74 автобусаар 2500 иргэнийг орон нутаг руу хүргэсэн бол 200 гаруй иргэн хувийн автомашинаар нутаг буцсан байна.

Иргэдийг буцаах ажилд багагүй хүндрэл үүсэж байна. Бүртгэлийн 119.мн сайтад 106 000 хүн хандаж, сайт гацах, шинжилгээний хариу зөрөх зэргээр хүндрэл гарч байсан учраас өчигдөр түр хугацаагаар сайтыг хааж, техникийн шинэчлэл хийгдэж байгаа. Энэ сайт ажиллахаа больсон учраас шадар сайдын дэргэдэх ажлын хэсэг хуралдаад нийт улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн телефоны операториудтай хамтраад мэдээллийг мессежээр өгч эхэлсэн байгаа. Иргэд хүлээж авсан мессеж болон иргэний үнэмлэхээ авч явах шаардлагатай. Эдгээр иргэдийг орон нутагтаа очоод 14 хоног гэртээ байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Ингээд 14 хоногийн тусгаарлалтын хугацаанд ямар нэг шинж тэмдэг илэрвэл 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлье” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Хилийн боомтыг хаавал шатахуун 150 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар танилцуулж байна. Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар ” Цар тахлын үед гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 220 гаруй мянган өрхөд сайжруулсан түлшийг 50 хувиар хөнгөлөлттэй үнээр худалдаална. Уг хөнгөлөлт маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Нэг тонныг 75,000 төгрөгөөр худалдана. Мөн Сүхбаатар, Алтанбулаг боомт, Цагааннуур, Эрээнцав боомтод ажиллана. Зайлшгүй шалтгааны улмаас боомтуудыг хааж болохгүй. Нефть бүтээгдэхүүн тээвэрлэн оруулж ирдэг боомтуудыг хаавал шатахуун литр тутамд дунджаар 150 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй. Боомтуудад ажиллах ажлын хэсгүүд замдаа гарсан байгаа. Мөн Замын-Үүд боомтод дотоодын халдвар гарсан тул тэнд ажлын хэсэг ажиллаж байгаа” гэлээ.

.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын 15.956 ажилтны 15.916 нь шинжилгээнд хамрагджээ

УОК-ын даргын шийдвэрээр “УБТЗ” ХНН-т байгуулсан төмөр замын салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн “COVID-19”-ийн халдварын тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.

УБТЗ ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар төмөр замын ажилтан 15.956 хүнээс 15.916 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 40 хүн хамрагдаагүй байна.

Төмөр замын хэмжээнд өдөр тутмын 2119 ажлын байр, 85,930 м ам дөрвөлжин талбай, мэргэжлийн байгууллагын 323 ажлын байр, 23,612 талбай, 118 зүтгүүр, ачааны 600, сэлгээний 122 галт тэрэг, 6459 вагон, чингэлгийг ариутган халдваргүйжүүлжээ. Өмнөх шуурхай хурлууд дээр ЗТХ-ийн сайдын өгсөн 132 үүрэг, даалгаврын 129 нь бүрэн биелж, гурав нь биелэх шатандаа байна.

Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байна. Өнөөдрийн Шуурхай бүлгийн хурлыг удирдсан ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур:

  • Эрээнцавын боомт нээгдсэнтэй холбогдуулан Баянтүмэн тасаг халдвар хамгаалын журам батлуулж мөрдүүлэхэд анхаарах,
  • Замын-Үүд-Эрээний галт тэрэг солилцоонд анхаарал хандуулж, тоог нэмэгдүүлэх талаар ажиллах,
  • УБТЗ-ын 11 дүгээр сарын ачаа тээврийн мэдээллийг яаралтай гаргаж танилцуулах,
  • “COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Шадар сайдын ажлын албанаас Журмын төсөл боловсруулж батлах ажлын хэсэгт орох хүнийг тодорхой болгож ажиллуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.
Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн хүсэлтээр уг асуудлыг хойшлууллаа.

УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат “Энэ асуудалд дээр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналтай байна. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэлээд нягталж ярих ёстой гэж үзэж байна. Мөн тодорхой байгууллагуудаас санал авах, өмнөх сонгуулиудтай холбоотой алдаа дутагдлын нягталж үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэв.