Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байна

“Нутаг буцах хүсэлтэй 27 мянган гаруй хүн явна хэмээн бид мэдээлж байсан ч маргааш нь 80 мянга давж, өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүн болоод байна” хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрээр “Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр гэхэд 100 мянга гаруй иргэнээ орон нутаг руу явуулна. Шадар сайд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийсэн. Ингэхдээ халдваргүй бүс бүхий 15 аймгаас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхгүй асуумж бөглөөд орж ирж болно хэмээн шийдвэрлэсэн. Мөн халдвар бүртгэгдсэн орон нутгаас ирж байгаа хүмүүс PCR шинжилгээг зайлшгүй өгөх юм. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд 90 хувийн хөл хориог тогтоолоо. Хэрэв орон нутаг руу явах гэж байсан иргэн халдвартай байсан бол 21 хоног нь шинж тэмдэг, шинжилгээний хариугаар илрэх хангалттай хугацаа юм. Мөн орон нутаг руу явах бүх иргэнд PCR шинжилгээг хийж байна. Тиймээс ажлыг хэсэг эрсдэлийг давхар бодолцож ажилласан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шүүхийн 106 ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Шүүхийн 106 ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ | News.MN

Шүүхийн ерөнхий зөвлөлд үйлчлэгчлээс “Covid-19”-ын халдвар илэрсэн талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар өнөөдөр “Covid-19”-ын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилчдаас шинжилгээ авсан байна. Мэргэжлийн байгууллагатай хамтран нийт 106 шүүгч, ажилтнуудын биеийн халууныг хэмжиж PCR-ын шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу “Covid-19”-ын халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА “ШЕЗ-д хоёр баг очиж ажиллан, батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал байсан хүмүүсийг л тусгаарласан. Түүнээс дарга, цэрэг гэж ялгахгүй. Ойрын хавьтал гэдэг нь тухайн батлагдсан тохиолдолтой 24-48 цагийн дотор маскгүй байсан, 1.5 мм зайд байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үзнэ. Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын хүмүүсийг тусгаарласан. Ойрын хавьтлуудыг тусгаарлах байранд, дам хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар тус байгууллагын 37 хүний шинжилгээний хариу гарсан, Covid-19 илрээгүй. Хавьтлын үзүүлэлтээр тусгаарлах болохоос ажил албан тушаалаар нь ялгаж тусгаарлахгүй” хэмээв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас “Нэг өрх-нэг иргэн” зарчмаар 70 мянган иргэнийг шинжилгээнд хамруулна

Иргэд COVID-19 шинжилгээний хариугаа 119.mn сайтаас авна

Нийслэлийн онцгой коммис коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Маргаашаас эхлэн нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэнд тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ хийнэ. Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ялангуяа, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар дүүргүүдийн Онцгой комисс болон Шуурхай штабуудад үүрэг чиглэл өгсөн. Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна.

Нийт 30 цэгийг танилцуулбал,

-Баянгол дүүрэгт 6 цэг,

-Баянзүрх дүүрэгт 6 цэг,

-Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг,

-Сүхбаатар дүүрэгт 3 цэг,

-Хан-Уул дүүрэгт 4 цэг,

-Чингэлтэй дүүрэгт 2 цэг,

-Багануур дүүрэгт 2 цэг,

-Налайх дүүрэгт 2 цэг,

-Багахангай дүүрэгт 1 цэгт тандалтын шинжилгээг тус тус авна.

Ялангуяа, халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулах чиглэлээр энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Иргэд энэхүү тандалтын шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: 930 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн

Онцгой байдлын ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад нийт 930 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон эм, эмийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжиж, бараа үйлчилгээний үнийн өсөлт хэвийн байна.

125258444_2532376633726968_2596549970364100337_n.jpg

Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгох, бараа, бүтээгдэхүүний үнийн дүнг иргэдэд ил болгох мөн бусад зөрчлийг арилгуулах тухай Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн хяналт тавин ажилласан байна.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан хуулийн этгээд, иргэний үүргээ биелүүлж ажиллаагүй хоёр аж, ахуйн нэгж, байгууллага, гурван иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээн, материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр прокурорын хяналтад өгч ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын гуравдугаар төв эмнэлэг лавлагаа тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судас, зүрхний мэс засал, мэдрэл, мэдрэлийн мэс засал, харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээний гол ачааллыг улсын хэмжээнд хүлээн ажилладаг бөгөөд цар тахлын энэ хүнд цаг үед төв, орон нутгаас илгээж буй зүрх, мэдрэлийн чиглэлийн лавлагаа тусламжийг цаг алдалгүй хүлээн авч, шаардлагатай тусламжийг үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд

  • Зүрхний шигдээсийн 99,
  • Харвалтын 41 тохиолдлыг хүлээн авсан төдийгүй
  • Зүрх судасны мэс засал 99,
  • Мэдрэлийн мэс заслын эмчилгээг 86 иргэнд үзүүлсэн байна.

Хатуу хөл хорионы энэ үед тус эмнэлэгт 11 дүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд

  • Зүрхний титэм судасны оношилгоо 147, эмчилгээ 97,
  • Тархины судсан дотуурх оношилгоо 92, эмчилгээ-25,
  • Хэм алдагдлын аблаци эмчилгээ 9,
  • Пейсмекер тавих эмчилгээ 24,
  • Элэгний хавдрын судас бөглөх эмчилгээ 2-ыг тус тус хийжээ.

Мөн тус эмнэлэг зүрх, мэдрэлийн ангиографийн болон хэм алдагдлын оношилгоо, эмчилгээний тусламжийн гол ачааллыг үүрэн ажиллаж байна. 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгаас зүрхний хурц шигдээсийн тохиолдлыг шууд шилжүүлснийг хүлээн авч, PCR шинжилгээг хийж баталгаажуулан зүрхний судсан дотуурх ангиографийн оношилгоо эмчилгээний тусламжийг үзүүлэн иргэний амь насыг аварсан байна.

Хот, орон нутгийн эмнэлгээс лавлагаа шатлалыг эмнэлэгт шилжүүлж буй өвчтөнөө урьдчилан хэлэлцэж, ялангуяа халдварын голомт бүхий газраас ирэхдээ заавал PCR шинжилгээ хийлгэсэн байх нь зүйтэй юм. Энэ нь яаралтай журмаар үзүүлэх тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд нэн чухал ач холбогдолтой билээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Ганзориг : qr.119.mn сайтаар өөрийн байгууллагын байршил, нэр, утасны дугаараа оруулан QR кодоо үүсгэх боломжтой

Хувийн цэцэрлэг, сургуулийн төлбөрөө 100 хувь төлсөн бол ирэх жилийн  хичээлийн төлбөр рүү шилжүүлэхээр шийдвэрлэлээ

Улсын онцгой комиссоос Аж, ахуйн нэгж үйлчилгээний байгууллагууд www.qr.119.mn цахим хуудас хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийж байна

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Иргэд, аж ахуйн нэгжүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн платформыг бий болголоо. Ингэхдээ 1.7 сая хэрэглэгчтэй Ebarimt-ыг түшиглэсэн. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зөвшөөрөл өгч үйл ажиллагааг нь нээсэн 18 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар нээх аж ахуйн нэгж бүгд qr.119.mn сайтын бүртгэлд хамрагдаж, QR код үүсгэн, код бүхий наалтыг үүдэндээ байршуулна” гэв.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Олон улсын туршлагыг судлахад GPS, Bluetooth технологийг ашиглах нь хувь хүний мэдээллийг алдах магадлал бий учир QR-ыг сонгосон. Ингэхдээ 1.7 сая хэрэглэгчтэй EBarimt системийг түшиглэн нэмэлт хөгжүүлэлт хийсэн. qr.119.mn сайтад хандан газрын зураг дээр өөрийн байгууллагын байршил, нэр, утасны дугаараа оруулан QR кодоо үүсгэх боломжтой. Тэрхүү кодоо үүдэн хэсэгтээ байршуулснаар иргэд тухайн кодыг уншуулж байх юм. Ингэснээр тухайн байршилд халдвар илэрлээ гэхэд иргэдэд нэн даруй гар утсанд нь мэдээлэл очно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

PCR шинжилгээ хийлгэсэн иргэдээс шинжилгээний хариу шаардахгүйгээр хотоос гаргана

Улсын онцгой комиссын шуурхай штабын ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд өгсөн PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүйгээр автотээврийн шалган нэвтүүлэх товчоогоор нэвтрүүлэх чиглэлийг өнөөдрөөс өгчээ. Ингэснээр дээрх гурван өдрүүдэд шинжилгээ өгсөн иргэдийн хариу нь товчоодод хяналтын багт очсон тул хотоос гарах тухайн иргэний хувийн бичиг баримтын хамт хариуг нь тулгаж гаргах юм байна.

Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар Улаанбаатар -Орон нутаг чиглэлд 16 автобус 652 зорчигч

Орон нутгаас- Улаанбаатар чиглэлд 7 автобус 174 зорчигч

Уб-Увс чиглэлд 9 автобус 375 зорчигч

Увс-Уб чиглэлд 5 автобус 98 зорчигч

Уб-Завхан чиглэлд 7 автобус 277 зорчигч

Завхан -Уб чиглэлд 2 автобус 76 зорчигч дамжин өнгөрлөө гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 15-аас дээш насны 100 гаруй мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна

Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил тус өдрийг “Хөгжлийн бэрхшээл бүр нүдэнд харагддаггүй” гэсэн сэдвийн хүрээнд “Илүү сайнаар цогцлоох нь: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулсан, хүртээмжтэй, тогтвортой цар тахлын дараах дэлхийн төлөө” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

ДЭМБ-аас гаргадаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тайлангаас харахад дэлхийн нийтийн хүн амын 15 хувь буюу 1 тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Манай улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бөгөөд тэдний зарим тоон мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүргэж байна. Дээр дурдсанчлан манай улсын хүн амын 3.3 хувь буюу 107,075 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Эдгээр иргэнийг насаар нь ангилан үзвэл, 0-18 насны 12,476, 19-34 насны 22,753, 35-64 насны 65,487, 65-аас дээш насны 6,539 иргэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 6-аас дээш насны 104,200 иргэн байгаагаас 87,385 нь боловсрол эзэмшсэн. Боловсролын түвшингээр нь тодруулан танилцуулбал,

-бага 14,142,

-суурь 21,634,

-бүрэн дунд 30,335,

-техникийн болон мэргэжлийн 4,253

-тусгай мэргэжлийн дунд 5,465

-дипломын дээд 947

-бакалаврын дээд 10,004

-магистр 569

-доктор 36 байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, 15-аас дээш насны 98,243 иргэний 31.6 хувь буюу 31,092 нь хөдөлмөр эрхэлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монголд ирэх оны гуравдугаар сар гэхэд “Covid-19”-ийн вакцин орж ирэх магадлалтай гэв

Johnson & Johnson”-ы коронавирусний вакцин дархлааны хариу урвал үүсгэжээ

Их Британийн засгийн газар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгосон байна. Тус улсын эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газрын мэдээлснээр энэхүү вакцин нь “Ковид-19” өвчнөөс 95% хүртэл хамгаалах юм.

ДЭМБ-ын санал болгож буй коронавирусийн эсрэг хамгийн чанартай эм, бэлдмэл, вакциныг оруулж ирэх талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Вакциныг хүлээж авах хүсэлтээ өгсөн бөгөөд ирэх оны гуравдугаар сард “Moderna” вакцин Монгол улсад орж ирнэ хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ. Moderna (mRNA-1273) вакцин нь 94.5% үр дүнтэй бөгөөд 3-р үе шатны туршилтыг хангасан аж.

Нийт 40 сая тунг захиалсан ба эхний 800000 тун ойрын хоногуудад ирэх аж. Эхний 800’000 тунг 80-аас дээш насны асрамжийн газрын ахмадууд болон тус газрын ажилтнуудад зориулах талаар мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар Их Британид нийт 1 сая 660 мянга гаруй иргэд коронавирусийн халдвар авсан бөгөөд 60 мянга орчим хүн тус өвчний улмаас нас барсан байна. Туршилтын вакциныг эхний ээлжинд амьтанд туршиж үзээд аюулгүй байдал, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг үнэлдэг. Дараа нь хүний эмнэлзүйн туршилтаар гурван үе шаттайгаар туршина.

-Эхний шат-Вакциныг цөөн тооны сайн дурынханд тарьж аюулгүй байдлыг нь үнэлэх, дархлааны хариу урвалыг бий болгож, зөв тунг тогтоох зорилгоор хийдэг.

– Хоёрдугаар шат-Вакциныг олон зуун сайн дурын хүмүүст тарьж, ямар нэгэн гаж нөлөөг сайтар хянадаг бөгөөд дархлааны хариу урвалыг бий болгох чадварыг цаашид үнэлдэг. Энэ үе шатанд өвчний үр дүнгийн талаар өгөгдлийг цуглуулдаг боловч вакцины өвчинд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой дүрслэн харуулах хангалттай дүр зураг харагдаггүй.

– Гуравдугаар шат-Вакциныг мянга мянган сайн дурынханд тарьдаг бөгөөд өвчний эсрэг аюулгүй, үр дүнтэй эсэхийг нягт нямбай харьцуулж үздэг.

Categories
мэдээ нийгэм

Эрээнцав боомтод шуурхай бүлэг ажиллаж эхэллээ

УОК-ын даргын шийдвэрээр “УБТЗ” ХНН-т ажиллаж, төмөр замын салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн “COVID-19”-ийн халдварын тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.

УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга 956 хүнээс 15 мянга 916 хүн хамрагдаад байна. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 40 хүн хамрагдаагүй байна. Зөөврийн 130, ачааны галт тэрэгний 661, сэлгээний 134 зүтгүүрийг ариутган халдваргүйжүүлжээ. Гэрээт байгууллагаар 137 галт тэрэг, 7133 вагон, чингэлэгт, өөрсдийн хүчээр Сүхбаатар, Дархан, Замын-Үүд өртөөнд байрлаж байгаа зорчигчийн 16 вагон, Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд аялж байгаа тээшийн гурван вагонд халдваргүйжилт хийлгэжээ.

Шуурхай бүлгийн 14 удаагийн хурлаас ЗТХ-ийн сайдын өгсөн 139 үүрэг, даалгавраас 135 нь 100 хувийн биелэлттэй, дөрөв нь 70 хувийн биелэлттэй байна. Мөн Монгол Улс, ОХУ-ын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 1-нээс нээн ажиллуулах болсонтой холбогдуулан Шуурхай бүлэг дээрх боомтод өнөөдрөөс эхлэн ажиллахаар болсныг танилцуулж мэдээллээ. Тус бүлэг нь коронавируст халдвар, цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангалтыг хянаж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллах юм. Өнөөдрийн хурлаар ЗТХ-ийн сайд Л.Халтар УБТЗ-д анхаарч ажиллах зарим үүрэг өгөв. Үүнд:

-УБТЗ-ын удирдлага урд чиглэлд галт тэрэг солилцоход анхаарч ажиллах,

-Амгалан ДЦС-ын нүүрс тээвэрлэлтэд анхаарч, нөөцтэй холбоотой асуудал үүсэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх,

-Төмөр замын аюултай бүсэд ажиллаж байгаа хүмүүст хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгөх, эрсдэлээс сэргийлэхэд анхаарах,

-Ханиад, томуугаас сэргийлэх үүднээс томуугийн эсрэг вакцинд төмөр замчдаа хамруулах талаар санаачилгатай ажиллах,

-Монголын Тээвэр жуучлагчдын холбоо, “Болдтөмөр Ерөө гол” ХХК зэрэг олон байгууллага хүнд хэцүү энэ үед УБТЗ-д хандив туслалцаа үзүүлж байгаад талархаж байгаа бөгөөд гадны мөнгөн хандив тусламжийг зарцуулахдаа Бэлэн байдлын нөхцөлд жижүүрлэн өдөр шөнөгүй ажиллаж байгаа гүйцэтгэх ажилтнууддаа урамшуулал болгож өгөх тал дээр анхаарах зэрэг үүрэг, чиглэл өглөө.