Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хот өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хар ус нуур орчмоор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Таны амь насны төлөө төрийн хийх юманд хязгаар бий​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг дарга Г.Гансүх “Иргэд шинжилгээний хариугаа
хүлээж байхдаа халдвар аваад
нутаг буцах эрсдэлтэй байна” хэмээснийг I-XI нүүрнээс уншаарай.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Covid-19″ халдварын эрсдэлд ороход иргэдийн гар утсанд нь мэдээлэл очно” гэлээ.

Улсын Их хурлын гишүүн
Б.Пүрэвдорж “Дотроо
хэт сүржигнэх тусам уул
уурхайгаас хамааралтай
манай улсын хувьд нүүрсээ
гаргах боломжууд хаагдах
эрсдэлтэй” хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.

Өмгөөлөгч С.Батхүлэг “УИХ-ын зарим
гишүүдийн зүгээс ийм дайралт
ирнэ гэж огт бодож байсангүй” хэмээн “Улс төр” нүүрт ярьсныг I-V нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Таны амь насны төлөө төрийн
хийх юманд хязгаар бий” хэмээн өгүүллээ.

Баримт үйл явдлын VII нүүрт ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энхсаран”
сувилалд ажилладаг, ойролцоо амьдардаг 120 өрхийн 400
гаруй хүнээс шинжилгээ авсан” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Арваннэгдүгээр сарын 29, 30-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариуг шивж дууссан тул тасалбар авч болно

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал
нийслэлээс орон нутаг руу буцах иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.

Тэрээр, Арваннэгдүгээр сарын 29, 30-нд шинжилээ өгсөн иргэдийн хариуг
шивж дууслаа. Иймд эдгээр иргэд маргааш тасалбараа авч, гэртээ харьж болно.
Гэхдээ гар утсандаа шинжилгээний хариугаа хадгалсан байх ёстой. Шинжилгээний
хариу авсан иргэд гэртээ харина гэдгийг ойлгоорой. Таны хариуг цагдаагийн
постонд очиход цагдаа шалгаад нэвтрүүлэх юм. Бид ЦЕГ руу албан бичиг илгээн,
орн нутаг руу явж буй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байхыг хүссэн юм. Мөн
иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах ёстой” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал завсарлаж, маргааш үргэлжлэхээр боллоо

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болсон юм. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласанд буруутгаж байгаа юм.

Давж заалдах шатны шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

​qr.119.mn ашиглан ААН-үүд QR код авах, иргэд Ebarimt апп-аар цар тахлын мэдээлэл авах заавар

E-barimt системд тулгуурлан цар тахлаас урьдчилан сэргийлэх qr.119.mn нэгдсэн платформыг гаргаад байна. Тэгвэл уг системд ААН-үүд хэрхэн бүртгүүлж, иргэд хэрхэн QR уншуулах талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг мэдээлэл өглөө.

Тэрээр “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цар тахал гарсантай холбоотойгоор иргэдийг мэдээллээр түргэн хангах, төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор qr.119.mn гэх шинэ платформыг гаргалаа. Энэхүү платформоор дамжуулан ААН-үүд QR код үүсгэн ажлынхаа үүдэнд нааснаар E-baraimt апп-аар дамжуулан QR кодыг уншуулан COVID-19-ийн талаарх мэдээллийг авах боломжтой. Шинэ систем рүү үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгсөн газруудын хүмүүс хандана гэсэн тооцоололтой байгаа. Сервер тоног төхөөрөмжийн хувьд өнгөрсөн долоодугаар сард шинэчлэлт хийчихсэн. Ер нь шинэчлэлтийг байнга хийж явдаг. Энэ систем гарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд системийн алдаа зүгширсэн, мөн дэд бүтцээ ашиглаад явж байна. Цар тахалтай холбоотойгоор Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын технологийн багууд өдөр шөнөгүй ажиллана” гэв.

ААН-үүд QR авахдаа:

qr.119.mn хаяг руу нэвтэрч орно.

-Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.

-Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.

QR код иргэд хэрхэн уншуулах вэ?

-E-Barimt апп-руу ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана./Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, E-barimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу/

-COVID-19 рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.

-Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.

Хувь хүний мэдээллийг хэн харах вэ?

-Хувь хүний мэдээллийг шаардахгүй тул түргэн шуурхай нэвтрүүлэх боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 16 цаг 29 минутад гишүүдийн ирц 55.6 хувьтай бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга танилцуулав. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусган эцсийн хувилбарыг бэлтгэн, хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан болохыг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

​“BLACKPINK” ХАМТЛАГИЙН ОНЦЛОХ 10 БАРИМТ

Дэлхий даяар тархсан k-pop давалгаанд Big Bang, 2NE1, T-Ara хамтлагуудын оргил үеийн дараачаас өнгөлөг дөрвөн охидын нэгдэл болох Blackpink хамтлаг тэсрэлт хийгээд байгаа.Уг хамтлаг нь k-pop сонирхогчдын дунд төдийгүй дэлхий нийтэд алдартай. Тэдний өнгө төрх, тайзны гүйцэтгэлийг үзсэн хүн бүр өөрийн эрхгүй дуу алддаг. Blackpink гэж хэн бэ гэдгийг илүү их мэдэхийг хүсч байна уу? Тэгвэл Blackpink-ийн онцлох 10 баримтыг хүргэе.


1.ХОЛИМОГ ГИШҮҮДТЭЙ


BLACKPINK тухай хамгийн анхны баримт бол тэд Jisoo, Jennie, Rose, Lisa нарын бүрэлдэхүүнтэй К-поп охидын хамтлаг юм. Эдгээр дөрвөн гишүүн хамтлагтаа өөр өөрийн үүрэгтэй. Хамтлагийн гишүүн Rose Шинэ Зеландад төрсөн бөгөөд Австралид амьдарч байсан бол Лиза Тайландын иргэн юм.

2. ТЭД 4-6 ЖИЛИЙН ХУГАЦААНД БЭЛТГЭГДСЭН


К-поп од болохын тулд дебют хийхээс өмнө дуу, тайзны бүжиг, жүжиглэх сургалтанд хамрагдаж, бэлтгэгдэнэ. Хамтлагийн гишүүд бүгд 4-6 жилийн хугацаатай сургалтанд хамрагдсан. Женни хамгийн удаан хугацаанд сургалтанд хамрагдсан гишүүн бөгөөд дараа нь Лиза, Жисоо, Роуз нар орно.

3.БҮГД АНГЛИ ХЭЛТЭЙ


Хоёр гишүүн нь гадаадад амьдардаг байсан учир нэгээс олон хэлээр ярьдаг нь гайхах зүйл биш юм. Rose Австрали, Шинэ Зеландад өссөн тул англи хэл бол түүний анхны хэл юм. Бэлтгэгдэхийнөмнө JennieШинэ Зеландад 5 жил сургуульд сурчээ. Лиза Тайландад өссөн бөгөөд аав нь Швейцарийн иргэн тул Англи хэлээр байнга харьцдаг байжээ.

4.YG ЭНТЕРТАЙМЕНТИЙН ЦОРЫН ГАНЦ ОХИДЫН ХАМТЛАГ


YG энтертаймент нь Солонгос дахь Kpop-ийн шилдэг гурван агентлагийн нэг юм. YG энтертайментийн алдартай охидын хамтлаг байсан 2NE1 нь 2009 онд анхны дэбютээ хийсэн боловч 2016 онд тарсан. 2NE1 салсны дараа Blackpink 2016 оны 8-р сард анхныхаа дебютээ хийсэн бөгөөд одоо YG Entertainment-ийн цорын ганц охидын хамтлаг болжээ.

5.BLACKPINK НЭРНИЙ УТГА


Энэ нэрийг сонгохоосоо өмнө хамтлагийг Pink Punk хэмээн нэрлэх гэж байжээ. Гэсэн хэдий ч дараа нь Blackpink болгон өөрчилсөн. Хар өнгө нь тэднийг хүчирхэг, дур булаам болохыг бэлгэддэг бол ягаан өнгө нь эмэгтэйлэг, дэгжин байдлыг илэрхийлдэг. Тиймээс Blackpink нь дур булаам, эмэгтэйлэг гэсэн утгатай.

6. ХАМГИЙН ОЛОН ШАГНАЛ ХҮРТСЭН ХАМТЛАГ


Дебютээ хийснээс хойш нэг жил орчмын дараа Blackpink олон хөгжмийн шагнал хүртэж, Өмнөд Солонгосын шилдэг охидын хамтлаг болжээ.Тэд дебют хийснээсээ хойш 13 хоногийн дараа Инкигаёо хөгжмийн хөтөлбөрийн цомыг хүртсэн юм.

7. ХАМГИЙН ТОМ ФЕН КЛУБТЭЙ


Тэднийг үнэнчээр дэмжих шүтэн бишрэгчид байхгүй бол яаж нэр алдарт гарах билээ?Blackpink-ийн фен клубын нэрийг хамлагийн нэрнээс авснаар Блинк гэдэг. Blackpink нь дэлхий даяар алдаршсан тул Blinks клуб ч бас алдартай.

8. ГАНЦХАН МИНИ ЦОМОГТОЙ


Blackpink-ийн энэхүү баримт нь үнэхээр гайхмаар. Учир нь 2016 оны 8-р сард дебют хийснээсээ хойш үргэлж бусад K-pop хамтлагуудын адил дижитал синглүүдийг цомоггүйгээр гаргаж ирсэн. 2018 оны 6-р сард эргэн ирснийхээ дараа л Blackpink 4 дуу бүхий мини цомог гаргасан. “Square Up” нэртэй цомог нь “Ddu-du-ddu-du” нэртэй тэргүүлэх титл дуутай бөгөөд гарсны дараа Солонгос болон олон улсын хөгжмийн чартуудыг амжилттай тэргүүлж чадсан юм.

9. ӨӨРСДИЙН РЕАЛИТИ ШОУТАЙ


Олон уран бүтээлчид камерын урд болон ард өөр өөр зан араншинтай байдаг. Тэгвэл тус хамтлагын хувьд гишүүдийн өдөр тутмын амьдралыг харуулдаг телевизийн реалити нэвтрүүлэгтэй. “Blackpink House” нэртэй нэвтрүүлэгтээ тэд эмэгтэйлэг, өхөөрдөм байдлаар гардаг.

10. YOUTUBE СУВАГТ ХАМГИЙН ОЛОН ДАГАГЧТАЙ ОХИДЫН ХАМТЛАГ


Blackpink-ийн хувьд YouTube сувагт одоогоор хамгийн олон захиалагчтай охидын хамтлагаар бүртгэгдэж байгаа бөгөөд үүгээрээ АНУ-ын Little Mix, Fifth Harmony хамтлагуудыг тэргүүлж байна. Эхний 24 цагийн дотор “Ddu-du-ddu-du” дууны видео клип хүртэл ойролцоогоор 36 сая хандалт авсан.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатараас Дундговь явах хүсэлтэй 2000 гаруй иргэний 262 нь зорчжээ

12 цагийн байдлаар 7 чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч УБ-аас орон  нутаг, орон нутгаас УБ чиглэлд зорчиж байна » Төр.мн

Улаанбаатараас Дундговь аймагт очих хүсэлтээ 2000 гаруй иргэн илэрхийлснээс одоогоор 262 иргэн ирээд байна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

-Арванхоёрдугаар сарын 01-нд гурван автобусаар нийт 105 иргэн очсон. /Үүнээс Адаацаг-6, Говь-Угтаал-2 Дэлгэрцогт-2, Өлзийт- 8, Хулд-5, Сайхан-овоо-3, Эрдэнэдалай-15, Луус-2 , Дэлгэрхангай-7, аймгийн төвд-55/

-Арванхоёрдугаар сарын 02-нд гурван автобусаар нийт 157 иргэн очсон. /Үүнээс Адаацаг-10, Говь-Угтаал-5, Дэлгэрцогт-21, Өлзийт- 5, Хулд-7,, Сайхан-овоо-10, Эрдэнэдалай-17, Луус-3, Дэлгэрхангай-7, Дэрэн-1, Гурвансайхан-2, аймгийн төвд-69/

Монгол улсын Шадар Сайдын баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын 11.1-11.5 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид Улаанбаатар хотоос ирж буй зорчигч тээврийн автобуснуудад хяналт тавин ажиллаж байна. Журмын дагуу Улаанбаатар болон бусад аймгаас ирсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сахиж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөж, гэрийн ажиглалтад 14 хоног байх хугацаандаа гадуур явахгүй, айлаар зочлохгүй, зочин урихгүй байхыг анхааруулж байгаа аж. Хэрэв иргэд Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх юм.

Categories
мэдээ

Улсын Их Хурлын тогтоолыг батлав

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.03) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад эхэлж, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг cap тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Түр хороо 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг тогтоолын төслийн 1 дэх заалтын 6, 8 дахь дэд заалтуудыг хасах, 2021 оны төсөвт тодотгол хийж иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих сан байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цар тахлын үед эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө гаргаж вакцины асуудлыг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж эрсдэлийн сан байгуулах, аймаг, сумдын засаг дарга нарыг яаралтай томилж, эзэнтэй болгох, орон нутгийн иргэд, эрсдэлийн голомтод ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдаа вакцинжуулах, шинжилгээнд хамруулах, PCR шинжилгээний төвүүдийг бүсчлэн байгуулах, ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах асуудлыг судлах, санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тогтоолын төсөлд иргэдийг соён гэгээрүүлэхтэй холбоотой бусдын эрхийг хүндэтгэх, хувийн ариун цэврээ сахих, хариуцлагатай байх гэсэн үүрэгжүүлсэн, хугацаа заасан, тодорхой заалт оруулах, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төслийн 1 дэх хэсгийн 6 дахь дэд заалтыг КОВИД-ын хуулийн хэрэгжилтийг хангах, хувь хүний нууцыг хамгаалахад анхаарч, хүний эрх, эрх чөлөөг хангах гэсэн агуулгыг тусгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл халаад, маскны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, бүх аймаг, хилийн боомтуудыг ПиСиАр (PCR)-H оношлуур алпаратаар хангах, орон нутгийн сонгуулиар сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, 330 сумын Засаг дарга нарыг яаралтай батламжлах гэсэн саналуудыг тус тус гаргасан.

Түр хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж гишүүдийн олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй нэгтгэн бэлтгээд буйг Л.Энх-Амгалан гишүүн санал, дүгнэлтийн төгсгөлд танилцуулав.

Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн асуулт асууж, Л.Энх-Амгалан гишүүнээс хариулт авав. Энэ хуулинд Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх, Засгийн газар, Улсын онцгой комисс, төрийн байгууллага, бусад байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тус бүрд нь тусгасан гэв. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлэх агуулга бүхий арга хэмжээний талаар тогтоолын төсөлд тусгах санал гаргаж байлаа. Улсын Их Хурал хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд буюу хууль тогтоомж батлах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих эрхийнхээ хязгаарт тогтоол гаргах боломжтой гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн тайлбарлалаа. Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэлэв. Тогтоолын төсөлд эдийн засгийн агуулгатай ямар ч зохицуулалт байхгүй байгааг шүүмжилсэн. Түүнчлэн хөл хорионы хугацаатай холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохион байгуулах талаарх зохицуулалт тусгаж болох байсныг Х.Булгантуяа гишүүн хэлсэн. Цар тахлыг зөвхөн халдварт өвчин гэдэг утгаар нь харж эрх бүхий байгууллагууд арга хэмжээ авахаас гадна үүнээс нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг харгалзах, тооцож шийдвэрүүдийг ул суурьтай, тооцоотой, шуурхай гарган, арга хэмжээ авах шаардлагын талаар Ж.Чинбүрэн гишүүн хэлж байв. Тогтоолын төсөл дэх заалтууд ерөнхийлсөн агуулгатай байгааг Т.Доржханд гишүүн хэлж байв. Аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, 9 хувийн хүүтэй зээл олгох зорилгоор банкны салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний агуулга өөрчлөгдөж банкууд дахь чанаргүй зээлийг чанартай зээл болгон банкуудаа дэмжих хөтөлбөр болчих төлөвтэй болсныг хэлээд энэ мэт арга хэмжээг зохих ёсоор нь хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтэд хяналт тавьж байх шаардлагатай гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, П.Анужин, Г.Тэмүүлэн нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 39 нь 68.4 хувийн саналаар дэмжин “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.Ганболд гишүүн танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн … зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …’ гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзсэнийг Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хүлээн зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82.2.7 дахь заалтад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шижилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн Хуралд нэр дэвших хүсэлтэй иргэн дээрх хугацаанд тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгуүлэх боломжгуй байхаар хуульчилсан хууль хоорондын зөрчлийг арилгаж хуулийн төслүүдэд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацааг 02 дугаар сарын 15-ны өдрөөс болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт 18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчеөр сонгогдох эрхтэй байхаар өөрчлөхөөр төсөлд тусгажээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугмаар бүртгуүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байх заалт нэмэхээр тусгажээ.

Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа явуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Батсуурь нар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 2 дугаар зүйлд заасан байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх гэсэн нэр дэвшигчид тавигдах шаардлагыг нарийвчлах, холбогдох хуульд байнга оршин суугч гэж хэнийг ойлгох талаар тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хүн амын орлогын албан татвар төлснийг үндэслэж тухайн засаг захиргааны нэгжид байнга амьдардаг гэдгийг тодорхойлох нь оновчтой талаар тус тус саналаа илэрхийлсэн байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулсан. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь нь дэмжсэн юм. Иймд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн УИХ-03/5136 тоот албан бичгээр Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа ирүүлснийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Хууль зүйн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг оруулахыг дэмжиж, “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 60 гишүүний 65 хувь нь дэмжсэнээр “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ долоо хоногт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа. Энэ долоо хоногт Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.03) нэгдсэн хуралдааны ирцэд 52 гишүүн бүртгүүлснээр 72.5 хувийн ирцтэйгээр нэгдсэн хуралдаан 10.05 цагт цахимаар эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтов. Хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Байнгын хороо 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 1, 2 дугаар зүйлийн “…бүх төрлийн малын тэжээл…” гэснийг “…мал, амьтны бүх төрлийн тэжээл…” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйл дэх хуулийн хэрэгжиж дуусах хугацаа “…2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэснийг “…2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас хариулт, мэдээлэл авав. Малын тэжээлийн үнэ өнгөрсөн 3 дугаар сартай харьцуулахад 60 гаруй хувиар, өвс 50 хувиар нэмэгдээд байгааг С.Чинзориг гишүүн дуулгаад төслийг баталснаар буюу гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлснээр өвс, тэжээлийн үнэд ямар нөлөө үзүүлэхийг лавлав. Өвч, тэжээлийн үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдэг саналыг тэрбээр хэлж байсан. Мөн С.Чинзориг гишүүн экспортын чиглэлээр бэлтгэж буй мах бэлтгэлийн явц удаашралтай байгааг хэлж, малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдлыг тооцон мах бэлтгэлийг эрчимжүүлэхийг хүслээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж цар тахлын үед иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох, керосин, төсвийн орлогыг 45 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх ач холбогдолтой керосин, нафта зэрэг хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисуудыг хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар ноогдуулах, тамхинд онцгой албан татвар ноогдуулах зохицуулалт бүхий хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснээ хэлж, эдгээр төслийг хэлэлцүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Уг төслүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл гаалийн албан татварыг хөнгөлж байгааг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч үүнтэй зэрэгцэн хэлэлцэж буй НӨАТ-ыг хөнгөлөх тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Төр засгаас сүүлийн 5 жилд 150 орчим тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр тариаланчдад олгосон, ТЭДСан нь 240 тэрбум төгрөгийн авлагатай. Ийм хэмжээний дэмжлэг төр засгаас авдаг атлаа жил бүр нийт хэрэглээнийхээ 30 хувийг импортоор авдаг гэдгийг хэллээ. ТЭДСанг аж ахуйн тооцоотой, бие даасан үйл ажиллагаатай болгон өөрчлөхөөр ажиллаж байгаагаа салбарын сайд хэлсэн юм.

Аймгуудын ИТХ-ын дарга нартай цар тахлын үеийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал асууж цахим хурал хийснээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр хэллээ. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд өвс, малын тэжээлийн үнийг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах талаар ИТХ-ын дарга нар, малчид хэлж байсныг Улсын Их Хурлын дарга хэлэв. Төрөөс бодлогын арга хэмжээ авч, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр арга хэмжээ аваад байхад цар тахлын нөхцөл байдлыг далимдуулж үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа тохиолдлуудтай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам анхаарч, хатуу тэмцэх ёстой гэв.

Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын 3 томъёоллоорсанал хураалт явуулаад, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Өвс, тэжээлийн үнийн өсөлтийн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол бөгөөд гаалийн албан татварыг хөнгөлснөөрөө нийлүүлэлт нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа ч яг тодорхой үнэд барина гэж хэлэх боломжгүй гэдгийг З.Мэндсайхан сайд тайлбарлалаа. Гадаад зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч байна, ОХУ ирэх оны 2 дугаар сараас экспортдоо квот тогтоох гэж байгаа зэрэг нөхцөл байдлын улмаас юу ч энэ удаа авч байгаа арга хэмжээний үр дүнд дотоодод дутагдал үүсгэхгүй байх, улмаар нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой гэв. Энэ жил улаанбуудайны үнэ өссөн, эрэлт ихэсмэгц тэжээлийн үнэ өссөн. Тиймээс зах зээлийн зохицуулалтынх нь дагуу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, ингэснээр үнэ тогтворжиж, буурна гэж үзэж байгаа гэв.

Отор, өвөлжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тухай бүр шийдвэрлэж байгаа талаар салбарын сайд хэлж байв. Энэ долоо хоногт Шадар сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар аймгуудын Засаг дарга нартай цахим хурал хийж өвөлжилтийн бэлтгэл ажил, отрын малчдын талаар орон нутагт баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаж, үүрэг чиглэл өгсөн байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг гишүүний тодруулсны дагуу улаанбуудайн нөөц, импортлох хэмжээний талаар З.Мэндсайхан сайд мэдээлэл өгөв. Энэ онд 408.000 тонн улаанбуудай хурааж авсан, гурилын үйлдвэрт 248.000 тонныг нийлүүлжээ. Үлдсэнийг нь тэжээл, спиртийн үйлдвэрт нийлүүлээд байгаа аж. Гурилын үйлдвэрүүдэд 68.000 тонн, тэжээлийн үйлдвэрүүдэд 80.000 тонн улаанбуудай дутагдалтай байгаа гэлээ. Цаашдаа мал аж ахуй болон тариалангийн салбарт оновчтой бодлогыг тодорхойлж, тэжээлийн ургамал тариалалт, ногоон тэжээлийн үйлдвэрлэлийг төрөөс зохицуулах арга хэмжээ авахгүй бол 1 га талбайгаас хураасан улаанбуудайгаа малчдад 1.5 сая төгрөгөөр малчдад өгөх, эсвэл 0.7 сая төгрөгөөр гурилын үйлдвэрт өгөх нөхцөлөөс тариаланчид сонголт хийх болоод байгаад хэлэв. Мал аж ахуйн асуудал газар тариалангийн салбараа татаж унагах, улмаар хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг хэлсэн. Цаашдаа тэжээлийн үйлдвэрийг дэмжих, ногоон тэжээл үйлдвэрлэх нэн шаардлага бий гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлж байв.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Байнгын хороо 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 1, 2 дугаар зүйлийн “…бүх төрлийн малын тэжээл…” гэснийг “…мал, амьтны бүх төрлийн тэжээл…” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлийн “…боловсруулсан ургамлын тос…” гэсний дараа “…дотоодод борлуулсан мал, амьтны амьтны бүх төрлийн тэжээл, өвс…” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйл дэх хуулийн хэрэгжиж дуусах хугацаа “…2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэснийг “…2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонр дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Т.Аубакир, Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Туваан, Ж.Батсуурь нар асуулт асууж, салбарын сайдаас хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны гуравдугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх шийдвэр гаргасан ч дэлгүүрийн лангуунаас ургамлын тос худалдан авсан иргэд НӨАТ төлсөөр байсан асуудлыг О.Цогтгэрэл гишүүн хөндөж, энэ талаар тайлбар, мэдээллийг авсан юм. Улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны гуравдугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх шийдвэрийн хэрэгжилтийн талаар Төсвийн байнгын хороо нягтлан судлах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгч, төслийн эцсийн хэлэлцүүлгийн явцад энэ нөхцөл байдлыг анхаарч, шаардлагатай бол тодруулга хийж батлах ёстой гэв. НӨАТ-ын хөнгөлөлттэй бараа, бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид хүрэхдээ дээрх төрлийн татвар нэмэгдээгүй байх зохицуулалтыг хийхэд анхаарах ёстой гэдгийг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал гаргасан зарчмын зөрүүтэй саналынхаа талаар тайлбар хэлэв. Тухайлбал, төсөл дэх хуулийн хэрэгжиж дуусах хугацааг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээтэй нийцүүлэн өөрчлөх санал гаргасан гэв. Түүнчлэн, төслийн 1, 2 дугаар зүйл оруулж буй “…мал, амьтны бүх төрлийн тэжээл…” гэдэг нь гахай, тахианы аж ахуйн зориулалттай тэжээл гэж ойлгох нь зүйтэй гэдгийг тайлбарласан юм.

Өвс, тэжээлийг малчдад зээлээр олгох боломж бий эсэхийг хэд хэдэн гишүүн тодруулсан. УОК аймгуудын нөөцөд байгаа өнжмөл өвсийг үнэгүй, ингэхдээ шинэ өвстэй холиод малчдад өгөх шийдвэр гарсан бөгөөд аймгуудын удирдлагуудад чиглэл хүргүүлсэн байна. Харин өвс, тэжээлийг зээлээр олгох асуудлыг малчид болон аж ахуйн нэгжүүд хоорондоо тохиролцоод, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Салбарын яамны зүгээр үйлдвэрлэгчидтэй санал солилцон, энэ чиглэлээр бодлогын арга хэмжээ авч ажиллана гэв. Өвөлжилт, хаваржилт нэгэнт хүндрэх нь тодорхой байгаа ийм тохиолдолд боломжоороо малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнд төр зохих хэмжээний оролцоотой байж арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг мөн гишүүд хэлж байсан. Төрөөс ийм төрлийн ажлыг гардан гүйцэтгэх боломж байхгүй, малчин, аж ахуйн нэгж хоорондоо ийм төрлийн тохиролцоо хийх замаар малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, харин төр бодлогын дэмжлэг үзүүлэх байдлаар оролцож, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ.

Ингээд Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй 4 саналын томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж төсвийн зарлагыг санхүүжүүлэх юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь соёрхон батлахыг дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авав. Ж.Ганбаатар гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр хөл хорионы дэглэмийг сулруулах, 12 дугаар сарын 11-ний өдрийг хүлээхгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлан зарим төрлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг явуулах асуудлыг шийдүүлэх хүсэлтээ танилцуулав. Энэ хүсэлтээ мөн бичгээр холбогдох газруудад хүргүүлж байгаа гэлээ.

Хямралын үеийн менежмент бол боломжоор удирдах ёстой гэдгийг энэ үеэр Улсын Их Хурлын дарга хэлэв. Олон улсын туршлагыг Улсын Их Хурлын ПСХүрээлэн судалсан. Солонгос, Энэтхэг, Грек тэргүүтэй бусад улс орны парламент шилэн хаалтаар тусгаарлах хэлбэрээр хуралдаануудаа зохион байгуулж байгаа аж. Дэлхийн хэмжээнд, бүх улс орон эдийн засгийг уналтад оруулахгүйн тулд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг чанд баримтлаж, аливаа төрлийн үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоогоо хангаж байна. Хүн хоорондын зай барих, амны хаалт тогтмол зүүх, шилэн хаалт хэрэглэх тэргүүтэй халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг Улсын Их Хурал чанд баримталж, жишиг болгон нэвтрүүлээд байна. Урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллыг дэглэмийг үл хэрэгсэж байгаад цар тахлын халдвар дэгдвэл хэн хариуцах билээ. Нөгөөтэйгүүр, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг чанд баримтлаагүй шалтгаанаас бүх төрлийн үйл ажиллагааг хориглож байгаа, үүнээс үүдэх хохиролыг хэн хариуцах билээ гэдгийг хаа хаанаа бодолцож, хариуцлагатай байхыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дарга уриаллаа.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд коронавирусийн цар тахалтай эдийн засгийн хүндрэлтэй үед урт хугацаатай, бага хуүтэй зээлийг авч дотоодын эдийн засгаа сэргээх, зээлийг төслийн санхүүжилт гэхээсээ илүү төсөийн дэмжлэг байдлаар авах, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байрыг хамгаалахад анхаарч, олон улсын байгууллагуудтай яриа хэлэлцээр хийх, эх үүсвэрийг татах чиглэлээр Сангийн яам ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан энэхүү зээлээр ирэх оны бусад төрлийн зээлийн эргэн төлөлтийн санхүүжилт болгон ашиглах боломж бий эсэх, иенээр авч буй зээлийн эргэн төлөлтийг иенээр хийхдээ ханшийн зөрүүг хэрхэх талаар тодруулж, Сангийн сайдаас хариулт авав. Энэ удаагийн зээл зөвхөн коронавируст цар тахлын нөлөөллөөс ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах чиглэлээр төсвөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зорилгоор авч буй зээл гэдгийг тодрууллаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Н.Энхболд, Ц.Туваан, Ч.Ундрам, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням нар асуулт асууж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, сайн нөхцөлтэй зээл гэдгийг хэлж байв.

Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 69 гишүүний 44 нь 63.8 хувийн саналаар дэмжин, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа. Иймд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн эцсийн найруулгыг уншиж танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.