Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 5 иргэн амиа алджээ

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 559

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтсэний 2 нь орон нутагт байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байна.

Тодруулбал, энэ сарын 01-ний өдрийн 15.00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн 4 замын уулзварт Foton маркийн Э жолоочтой ачааны автомашин Toyota Cresta маркийн Т жолоочтой суудлын автомашинтай мөргөлдөж, Toyota Cresta маркийн автомашины жолооч 19 настай, эрэгтэй Т, зорчигч 17 настай, эрэгтэй Ш нарын амь нас хохирч, 2 хүн гэмтжээ.

Хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд монголчууд 50 сая төгрөгийн хандив илгээжээ

Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, Өвөрмонголын “Хуван шар байр” холбооноос 50.669.600 төгрөгийн хандивыг өнөөдөр Улсын Онцгой комисст илгээжээ.

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Монгол Улсад суралцдаг Мита Сүмбэр, Чинзул, Уухан Жамъян нарын оюутнууд хандивын аяныг Өвөрмонголдоо санаачлан өрнүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Шинээр 12 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 831 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 3-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 19680 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Харин 600 гаруй хүнд хийсэн хавьтлын сорьцноос 12 хүнд коронавирус илэрлээ..

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд

  • Улаанбаатарт – 5
  • Сэлэнгэ аймагт – 4
  • Дархан-Уул аймагт – 1
  • Эрүүл мэндийн ажилтан – 2 хүн халдвар авсан нь тогтоогдлоо.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурал болов

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII хуралдаан өчигдөр цахимаар болов.

Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, БНЭУ-ын ГХ-ийн сайд С.Жайшанкар нар тэргүүлж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива нар оролцов.

Талууд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг бэхжүүлж, улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх асуудлаар санал солилцож, Тавантолгойн ордын нүүрсний дээжийг Энэтхэгт илгээх туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулахаар хоёр тал тохиролцлоо.

Мэдээллийн технологийн чиглэлээр Улаанбаатар хотноо А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төв байгуулж, боловсон хүчин бэлтгэхэд Энэтхэгийн талаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Энэ онд тохиож буй манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн айлчлалуудыг 2021 онд зохион байгуулахаар ярилцаж, ойд зориулан Монгол шуудан компаниас гаргасан шуудангийн маркийг зарлав.

Мөн хурлаар НҮБ болон Олон Улс, Бүс нутгийн бусад байгууллагын түвшинд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалаа хадгалж, бэхжүүлэх эрмэлзэлээ харилцан илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Шинэ Дели хотноо төвтэй Олон улсын Нарны холбоонд гишүүнээр элсэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын үеэр хоёр талд саатсан иргэдээ эх оронд нь хүргэх тусгай үүргийн нислэгийг амжилттай хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид “КОВИД-19” цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эм, эмчилгээ, вакцины хангалтын талаар харилцан мэдээлэл солилцож ажиллахаар санал нэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Халдвар илэрсэн автобусны жолооч гурван өдөр ажлаа хийжээ

Урьд шөнө тусгаарлалтад байсан нэгэн автобусны жолоочийн Ковид 19-ийн давтан шинжилгээний хариу эерэг гарлаа. Тус жолооч нь Автобус нэг баазын ажилтан бөгөөд түүнээс халдвар илэрсэнтэй холбоотойгоор НОК хуралдсан юм. Автобус нэг компанийн ажилчдыг урьд шөнө шинжилгээний хариу гарсан даруйд ажил дээр нь хорьсон. Тэгвэл өнөө шинжилгээнл хамруулах ажил эхлээд байна.

Тус жолооч нь дотоодод тархсан халдварын анхдагч жолооч Д-гийн ойрын хавьтал болох бариачийн ойрын хавьтал. Тэрбээр энэ сарын 25-нд тухайн айлд зочилжээ. Үүнээс хойш гурван өдөр ажилдаа гараад байхад нь тандалт хийж энэ сарын 1-нд тусгаарлаад байсан аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ: 2021 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ

Баасан гаригийн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг,

2.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсал /эцсийн хэлэлцүүлэг/,

3.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,

4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/,

5.”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,

6.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

Үдээс хойших хуралдаан:

7.Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Засгийн газрын тодорхойгүй байдал лангуу түрээслэгчид, жижиг дунд бизнесийнхнийг шоконд оруулчихлаа

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Төгрөгийн ханш сулрах бодит эрсдэлүүдээр ярилцлагаа эхлэх үү?
-Төгрөгийн ханшийг доллартай харьцуулбал эрсдэл нь харьцангуй гайгүй харагдаж байна, өнөөхөндөө. Орос, Хятад хоёр доллараас татгалзчихлаа. Оронд нь евро, юанийг ашиглаж байна. Дээр нь долларын ханш сулраад байна л даа. Тэр утгаараа өнөө маргаашдаа доллар ба төгрөгийн ханш харьцангуй гайгүй болов уу. Юанийн эсрэг бол төгрөг суларч байна. Хэд хэдэн шалтгаан бий. Төсвөө нэлээд алдагдалтай баталчихлаа. Алдагдалтай төсөв маань төгрөг үнэгүйдэх нь, инфляци өсөх нь гэсэн дохио болчихож байгаа юм. Наад захын жишээ гэхэд л хүмүүс юаниар хадгаламж нээлгэдэг болж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль угтаад өнгөрсөн сонгууль шиг болсон болоогүй дэмий санхүүжилтийг төсвөөс хийж таарна. Аймаг, сумын төвүүд дээр хэрэгтэй хэрэггүй баахан объект ашиглалтад оруулах нь тов тодорхой. Төсвийн хөрөнгө оруулалтын 40-50 хувь нь шууд импорт болоод байгаа. Импортыг дэмжээд байгаа учраас төгрөгийн хомсдол үүсгээд юанийн хэрэглээг өсгөчихөөд байна л даа.
-Импорт агшсан ийм үед юанийн ханш өсөөд байгаагийн уг шалтгаан нь юундаа байна вэ?
-Миний хувийн таамгаар бол иргэд төгрөгт итгэхгүй байх шиг байна. Ирээдүйд юань илүү хүчтэй валют болно гэж хараад хүмүүс мөнгөө юань руу шилжүүлээд байх өндөр магадлалтай. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн юм яваад байх шиг. Ер нь мөнгөтэй хүмүүс улс төрийг уншиж суугаа. Дээхнэ Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж авчраад загнана лээ. Энгийнээр зүйрлэвэл, ЗГХЭГ-ын хэвлэлийн албаны дарга танай сонины эрхлэгчийг дуудаж авчраад загнаж байгаагаас ялгаагүй. Ингэж болохгүй нь хэтэрхий ойлгомжтой асуудал шүү дээ. Ингээд харахаар макро эдийн засагт ийм авирлал бүр байж болохгүй. Ерөнхий сайд төв банкны ерөнхийлөгчийг дуудаж авчраад загнаж болохгүй. Үндсэн хуулиараа төрийн мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлнэ гэчихсэн. Монголбанк хараат бус, бие даасан статустай байх ёстой. Гэтэл Засгийн газар ийм газрыг агентлагийн төвшинд хараад байна. Ингэх нь Монголбанкинд хохиролтой. Ийм шалтгаанаар төгрөгийн ханш суларч, төгрөгт итгэх итгэл унаж байж магадгүй.
-Засгийн газар саявтар тахлын үеийн эдийн засгийг дэмжих хорь гаруй шийдэл гаргалаа. Ээдийн засгаа бодит утгаар нь дэмжсэн шийдлүүд болж чадав уу, та юу гэж бодож байна?
-Лангуу ажиллуулж өдөр хоногийн амь зуулгаа зогоож байгаа иргэд, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхэлж чадлаараа зүтгэж яваа хүмүүс рүү чиглэсэн ямар ч шийдэл харагдсангүй. Засгийн газрын ийм тодорхойгүй байдал хүмүүсийг шоконд оруулаад байна л даа. Сэтгэл зүйн, нийгмийн уур амьсгалын эффект яваад байна гэсэн үг.
-Сангийн сайд хүүхдийн мөнгө шууд утгаараа бодит дэмжлэг гэсэн үг унагана лээ. Хүүхдийн мөнгө тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг өрхийн түвшинд саармагжуулсан үр дүнтэй арга гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хүүхэдгүй, ганц бие хүмүүс өчнөөн байгаа шүү дээ. Хүүхэдгүй, хүүхдүүд нь насанд хүрсэн айл өрх ч олон бий. Хүүхдийн мөнгө гэдэг зүйлээр ам хаагаад сууж болохгүй.
-Лангуу түрээсэлж хоолоо олж иддэг, жижиг, дунд бизнес эрхэлж амьдралаа болгодог иргэд хэцүү байна гэж та түрүүн хэллээ. Том, дунд компаниудын хувьд ямар эрсдэлтэй нүүр тулаад байна вэ, тэдэнд чиглэсэн дэмжлэгийг засгаас үзүүлж чадаж байгаа болов уу?
-Миний хувьд энэ хэсэгтээ засгаас анхаарахгүй байна гэж хэлнэ. Банкуудаас зээлийг нь хойшлуулахаас өөр арга шийдэл, дэмжлэг алга байна шүү дээ. Сонинуудаар жишээлье л дээ. Орлогогүй болсон компаниуд реклам сурталчилгаагаа нийтлүүлэхээ багасгана. Реклам сурталчилгааны орлого багасахаар сэтгүүлчдийнхээ цалинг багасгах ч юм уу, бүр хэцүүдвэл халах тушаал гаргахаас аргагүйд хүрнэ. Ганц сонин ч биш бүгд адилхан.
Бүх компани ийм байдалтай нүүр тулчихсан. Хувийн жижиг эмнэлгийн эзэд лав үгээ барж байна. Хүн орж ирэхээ больчихлоо, яах вэ гэцгээж байна. Жижиг дэлгүүрүүд хүнд байгаа. Шуудхан хэлэхэд, тэдний орлогын гол эх үүсвэр нь архи, шар айраг, мах. Талх, нарийн боов, сүү гэх мэт хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн өрсөлдөөн ихтэй, гудамж болгонд зарж байгаа учраас ашиг хийх боломж багатай. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд, төрөөс нөөцийн мах гэж шууруулаад өнөө дэлгүүрүүдийнхээ орлогоос бас хумсалчихаж байгаа юм. Ресторан, зоогийн газрууд бүгд хаагдлаа. Тогооч нар ажилгүй болж байна. Жижиг цайны газрууд үүдээ хааж эхэллээ. Эдэнд зориулсан ямар ч бодлого алга. Банкны зээлийг нь хойшлууллаа л гэж байна. Зээл нь хойшиллоо гэхэд үүдээ барьчихсан тэр газрууд хүмүүсийнхээ цалинг яаж тавих вэ.
Ийм шалтгаанаар жижиг дунд компаниуд хүмүүсээ маш олноор нь цомхотгож байна.
-Манайх шиг зах зээлийн замаар яваа улс орнууд, тухайлбал баруунд жижиг, дунд бизнесээ яаж дэмжиж байна вэ?
-Хүүгүй барьцаагүй зээл өгч байна.
-Гэтэл Сангийн сайд бизнес агшсан үед зээл өгөөд яах юм гэсэн байр суурь илэрхийлчихсэн…?
-Маш ойлгомжгүй байр суурь. Миний бодлоор бол ажлын байруудаа хадгалж үлдэхийн тулд зээл өгөх нь зөв. Энэ олон ажлын байрууд нэг л уствал эргэж сэргэхэд маш их хугацаа шаардана. Наад зах нь таван жил алдана.
-Төсвийн тодотголыг ойрын үед лав хийхгүй янз анзаарагдаж байна. Тодотгол хийхгүй бол ямар эрсдэлтэй нүүр тулах бол, бид?
-Төсвийн тодотгол хийхгүй гэдгийг би огт ойлгоогүй. Наад зах нь Хэнтийд таван цогболбор, Улаанбаатарт хоёр музей байна. Ямар ч хэрэггүй бүтээн байгуулалтууд. Эднийг царцаахад л 200 тэрбум төгрөг гараад ирчихнэ. Хэмнэсэн 200 тэрбумаа жижиг, дундууддаа зээл өгвөл өчнөөн мянган ажлын байрыг аварч үлдэж чадна.
-Цар тахлын үед зайлшгүй чухал, үйл ажиллагаа нь тасалдах ёсгүй 13 салбар гээд нэр заачихлаа л даа. Гэтэл эдийн засгийг авч яваа хамгийн том салбар уул уурхай энэ жагсаалтад харагдсангүй…?
-Уул уурхайн салбарын экспорт нам зогсвол жинхэнэ том эрсдэл болно. Энэ утгаараа уул уурхай, уул уурхайд ханган нийлүүлэлт хийдэг компаниудыг таны сая хэлсэн жагсаалтад оруулах хэрэгтэй. Төсвийн орлогын гол цөм нь нүүрс, зэс хоёр гэдэг нь хэнд ч тодорхой асуудал шүү дээ.
-Улсын онцгой комиссын байр суурь шиг санагдаж байна, уул уурхайн ямар нэгэн төслийн талбай дээр ковидын халдвар илэрвэл шууд зогсоох арга хэмжээ авна гэж. Жишээ нь Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой дээр ийм эрсдэл үүсвэл яах вэ, ер нь цар тахлын үеэр уул уурхайн том төслүүд дээрээ ямар шийдэл гаргаж ажиллах ёстой юм бол?
-Стратегийн ордууд гэж бий. Ийм ордууд дээр арай онцгой, илүү өөр шаардлага тавих ёстой. Жишээ нь, төслийн талбай дээр ковидоор өвчилсөн хүн илэрлээ гэхэд өнөө хүнээ тусгаарлаад оронд нь өөр хүн ажиллуулах гэх мэт зохицуулалт хийх хэрэгтэй болов уу. Товчхондоо стратегийн ордуудын үйл ажиллагаа юу ч болж байсан тасралтгүй үргэлжлэх ёстой.
-Уул уурхай гэснээс төгрөгийн сулралаас сэргийлэх гол шалтгааны нэг нь алт. Алтны салбарт ямар бодлого дэмжлэг хэрэгтэй гэж та харж байна вэ?
-Алт төгрөгийн ханш тогтвортой байхын гол баталгаа яах аргагүй мөн. Монголд эхэлж хөрөнгө оруулах гол баталгаа нь алт. Тэгэхээр алтны эрэл хайгуулыг маш сайн дэмжих хэрэгтэй. Даанч ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай учраас улс төрийнхөө эрсдэлээс болгоомжлоод алтны салбараа нэг их дэмжихгүй л болов уу. Алтны салбарыг даажигнасан поп бодлого явуулж байж л массаас дэмжлэг авна. Тэгэхээр улс төрөө л харах байх аа даа. Уг нь макро эдийн засгаа харвал алтны салбараа дэмжих ёстой. Монголбанкны алт худалдан авалтыг дэмжихийн тулд алтны роялтийг буцаагаад 2.5 болгочиход болохгүй юм байхгүй.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхээр Оюу толгойгоос өөр олигтой төсөл байхгүй, одоо бүр сурагггүй болчихлоо л доо. Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүй тохиолдолд төгрөгийн ханш тогтворжино гэж хэтээсээ байхгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн долларын том сувгийг нээх санаа шийдлийг яг өдийд гаргах ёстой байх, тийм үү?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүйгээр төгрөгийн ханш тогтвортой байна гэж хэзээ ч байхгүй л дээ. Зэс, газрын ховор элементийн салбартаа хайгуулын лиценз өгөх хэрэгтэй. Хоёрт аль нэг аймгийн төвөө татваргүй, халдваргүй оффшор бүс гэж зарлах хэрэгтэй. Гадны мөнгөтэй хүмүүсийг тусгай онгоцоор авчирдаг, Орос, Хятад руу зах зээлээ гаргах боломжийг нь өгчих хэрэгтэй. Банк санхүүгийн салбар хамгийн найдвартай нь гэж харж байна. Хоёрт, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг маш хурдан ашиглалтад оруулаад чөлөөт бүс болгочихмоор байгаа юм. Хятад, Солонгос чөлөөт бүсээрээ л босч ирсэн. Тэгвэл маш том боломж нээгдэнэ. Төмөр зам найдваргүй болчихсон учраас хурдан мууддаг үнэ цэнэтэй барааг онгоцоор тээвэрлэх нь ихэссэн. Япон, Солонгос, Герман, Франц гэх мэт том улсуудыг хамгийн ойрхон холбодог газар нь Монгол гэсэн давуу тал бидэнд бий. Бүр цаашлуулж яривал казино байгуулсан ч болохгүй юмгүй. Турк, Макао, Сингапур “Манайд жуулчлаач” л гээд байгаа. Жишээ нь, Сингапурын эдийн засаг нь маш чөлөөтэй байна. Гэсэн хэр нь сүүлийн 100 гаруй хоногт шинэ халдвар тархаагүй. Халдвартай хүмүүсээ бүгдийг нь олчихсон. Иргэдийнхээ гар утсанд аппликэйшн суулгачихсан учраас халдвартай хүн ойртоод ирвэл бүх байгууллага, бүх хүмүүст дохио дуугарч сануулга өгдөг болсон. Хүмүүс байгууллага руу орохдоо утсаа уншуулахад л болчихож байна. Үүнийг Монголд нэвтрүүлэх боломжтой. Даанч манай сайд нарт ашиггүй учраас явахгүй байна л даа. Халдвар гарлаа гэхэд тухайн хүмүүсээ л тусгаарлачихна, бусад нь амьдралаа хөөгөөд явж байна. Гэтэл бид бухал өвснөөс зүү хайх маягаар ажиллаж харанхуй дунд тэмтчээд байна. Өвдөөгүй хүмүүсээ хүртэл өлсөж үхэх аюул руу нь түлхчихэж байна. Харин Солонгос, Тайвань, Сингапурт өөр аргаар үзэж байгаа. Маш сайн гэрэл тусгаж байна. Хэн халдвартай нь тодорхой, халдвараа яг тэр бүсэд нь хязгаарлаад бусад нь хэвийн ажиллаж амьдарцгааж байгаа шүү дээ.
-Ирэх оны долдугаар сар хүртэл цар тахлын эрсдэл хэвээр үргэлжилнэ гэсэн багцаа гаргачихлаа л даа, засаг. Тэгэхээр Засгийн газар одоо гаргасан шийдлээрээ хагас жилийн хугацаанд бүсээ чангал гэж хэлж мэдэх эрсдэл бий. Хэрвээ ийм байдал үүсвэл долларын ханш төгрөгийн эсрэг огцом өсөх эрсдэлтэй нүүр тулах нь ээ?
-Төсөөлөхөд төвөгтэй. Хэцүү байдал үүсэх нь ойлгомжтой.
-Монголбанкны хувьд улс төрөөс хараат байдалд ажиллахаас аргагүй болчихов уу?
-Богино хугацааны сонгуулийн улс төрөөс хараат болчихоод байна. Зарим эрх мэдэлтнийг хэдэн тэрбумаар хэмжигдэх хадгаламжтай гэж мэдээлдэг. Тэрбум гаруй төгрөгийн хадгаламжтай эрх мэдэлтний хадгаламжийн сарын хүүг тооцоод үзэхэд л бараг 20 сая төгрөг болж байгаа юм. Ийм хүмүүс жирийн хүмүүсийн амьдралыг ойлгохгүй л дээ.
Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт “Нэг өрх-Нэг иргэн” аян эхэллээ

Баянзүрх дүүрэгт арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд “НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” аяныг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, эхний ээлжинд 28 хорооны 14 хороог эхэлж хамруулахаар болсон байна. Шинжилгээнд хамрагдах 20 мянга гаруй иргэдийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг иргэд, халдвар олноор илэрсэн хороо, өвчлөх эрсдэлтэй суурь өвчтэй иргэдийг нэн түрүүнд хамруулахаар зохион байгуулж байна. Иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой.

Мөн сайн дураараа шинжилгээнд хамрагдах иргэдийн хувьд хуучин шинжилгээ авч байсан цэгүүдэд очиж хамрагдах боломжтой. Шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн онцгой байдлын үед зөвлөгөө, мэдээлэл өгч буй “Call center”-ийн 1800-1063 дугаар, БЗД-ийн Шуурхай штабын 93190092 зэрэг утсаар холбогдож тодруулах боломжтой юм.

Аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 4,5,6,7,9,10,12,14,15,16,18,22,25,26 дугаар хорооны нийт 20090 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн.
Шинжилгээний цэгийн хувьд:
1. Амгалан Цогцолбор сургууль
2. 97-р сургууль
3. 21-р сургууль
4. 44-р сургууль
5. 133-р сургууль
6. 14-р сургуулиудын байранд тусгайлан бэлтгэсэн 6 цэг дээр 08:30-18:00 цагийн хооронд авна.
Categories
мэдээ цаг-үе

Халдвар гарсан болон бусад хороодоос эрсдэл өндөртэй 70 мянган өрхийг шинжилгээнд хамруулна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70 мянган орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар боллоо. Энэ шинжилгээг өнөөдрөөс эхлэн энэ арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн хооронд зохион байгуулна.

Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм.

Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдана.

Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг НОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин могой өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 4, Сугар гариг. Билгийн тооллын 19, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай, жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй сан тавиулах, угаал үйлдэх, газарлусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэдсайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.