Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхсайхан: Халдвар гараагүй аймгуудад халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэн ажиллаж байна

Коронавирусын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тодруулга мэдээлэл өглөө.

-Ковид -19 халдварын тархалт Монгол улсад ямар түвшинд байна вэ?

-Монгол улсын хувьд 2020 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын 11-ний хүртэл “Ковид -19 халдваргүй”, 3 дугаар сарын 11-ээс 11 дүгээр сарын 11-ний хүртэл гаднаас “Зөөвөрлөгдсөн”, 11 дүгээр сарын 11-ээс зарим аймагт, алаг цоог, заримд нь кластер буюу багц тархалттай гэсэн ангилалд байна. Багц буюу кластер тархалт нь тухайн газар нутагт хоорондоо уялдаа бүхий голомтуудад уг халдвар тархахыг авч үздэг.

Коронавируст халдварын үе шатыг ДЭМБ-аас тохиолдол байхгүй, алаг цоог дэгдэлт, тохиолдлын кластер, бүх нийтийн дундах халдвар гэж 4 хуваан сүүлчийн түвшинг бага тохиолдлоос (CT1), маш өндөр тохиолдол (CT4) хүртэлх дөрвөн дэд түвшинд задлан хуваасан. ДЭМБ-аас халдварын тархалтын түвшинг улс бүр орон нутгийн түвшинд үнэлэх, онцлогийг харгалзах нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг. Бид яг энэ ангиллыг шууд авч одоогийн манай улсад гарсан тархалтын үе шатыг тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл өөрийн орны онцлог, газар зүйн байршил, голомтын онцлогийг харгалзсан байдлаар тархалтын үе шатыг тогтооно.

Дэлхийн бусад орнууд ч гэсэн өөрийн орны онцлогийг харгалзан Ковид-19 халдварын тархалтын үе шатыг үнэлэн, хариу арга хэмжээг авч байгаа бөгөөд коронавируст халдварын дэгдэлтэд бэлдэх бүх нөхцөлд таарсан бэлэн стратеги, жор байхгүй байна хэмээн судлаачид, олон улсын шинжээчид үзэж байна. Иймд улс орон бүр халдварын эрсдэлийг үнэлж, тархалтыг сааруулах, нийгэм эдийн засаг дахь хохирлыг бууруулах арга хэмжээг авах чиглэлд ажиллаж байна.

2020 оны 12 дугаар сарын 3-ны байдлаар Монгол Улсын 15 аймагт уг халдвар бүртгэгдээгүй, нийслэл болон зургаан аймаг алаг цоог, кластер буюу голомтлон гараад байна.

Сэлэнгэ аймаг дахь өвчлөлийн тархалтыг авч үзэхэд нийт 189 тохиолдлын 184 нь зөвхөн аймгийн төв буюу Сүхбаатар суманд, Мандал болон Алтанбулаг суманд нийт таван тохиолдол бүртгэгдэн бусад 15 суманд нь халдвар тархаагүй байна. Эндээс харахад бидэнд тархалтын үе шатыг энэ онцлогт тохируулан үнэлэх тохирсон аргачлалыг боловсруулах шаардлага гарч байна.

Иймээс бид ялангуяа газар нутаг, байршлын онцлогтой уялдуулан голомтын тоо, тархалтын төлөвийг харгалзан Сүхбаатар суманд уг халдварын тархалт хүн амын дундах тархалтын нэгдүгээр түвшин, Мандал болон Алтанбулаг сумдын хувьд алаг цоог дэгдэлт, үлдсэн сумдын хувьд халдвар бүртгэгдээгүй гэж үнэлэн тухайн шат бүрт тохирсон төлөвлөлт, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ жишгээр бид халдварын тохиолдол бүртгэгдсэн аймаг, сум, хотод тархалтын үе шатыг тухайн орон нутгийн түвшинд тохируулан үнэлэх аргачлалыг боловсруулан хэрэгжүүлж байна. Халдварын эхэн шатанд шинэ тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтал тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажлыг хийсний дүнд уг халдварын голомт хязгаарлагдан, хумигдах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч бид ялангуяа Сэлэнгэ аймгийн төвийн хүн амын дунд ковид халдварын тархалтын төлөвийг өргөжүүлэн судлах, ялангуяа үүссэн голомтуудыг хүрээг өргөтгөх, эрсдэлт бүлэг, хөдөлгөөнт хүн амын дундах халдварын өртөлт, шинж тэмдэггүй хэлбэрээр илрэн эдгэрсэн хэсэг байгааг эсэхийг сероэпидемиологийн тандалт хийн судална.

-Халдвар тархаагүй байгаа аймаг, орон нутагт уг халдвараас сэргийлэх ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ?

-Энэ тал дээр хоёр зүйлийг анхаарч байна. Нэгдүгээрт, тухайн аймаг, орон нутагт үнэхээр Ковид-19 халдварын тохиолдол байхгүй ногоон бүс буюу халдваргүй байна уу гэдгийг тандах, судлах, хоёрдугаарт тухайн бүс, аймаг орон нутаг руу гаднаас халдвар зөөрлөгдөн тархахаас сэргийлэх гэсэн хоёр чиглэлд ажиллаж байна.

Манай улсын хувьд томуугийн харуулдан тандалтын тогтолцоонд амбулаторид суурилсан 115, эмнэлэгт суурилсан 37 нэгж хамрагдан жилийн турш томуу, томуу төст өвчин (ТТӨ), амьсгалын замын цочмог хүнд халдвар (АЗЦХХ) -ын тандалтыг хийж, тохиолдлын тодорхойлолтод тохирсон өвчтөнийг бүртгэн мэдээлж, хамар залгиурын арчдас цуглуулан, шинжилдэг. Энэ тандалтаар тухайн аймаг, орон нутагт ковид-19 халдварын эрсдэл бүхий бүлэг ялангуяа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн дунд илрүүлэг хийгээд, давхар тандалт хийгдэж байна. Өөрөөр хэлбэл бид энэ байгаа тогтолцоог ашиглан Ковид-19 халдварыг томуу төст өвчинтэй хамт харуулдан тандаж байна. Дээр нь Ковид-19 халдварыг илрүүлэх өргөжүүлсэн тандалтыг эхлүүлсэн. Тухайлбал, Ховд аймгийн молекул биологийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн тул энд Баян-өлгий, Увс аймаг, боомт дахь эрсдэлт бүлгээс, Дорнодын лабораторид Хавирга, Эрээнцав, Баянхошуун боомтын эрсдэлд бүхий хүн амаас сорьц цуглуулан тандалт хийж байна.

Ковид-19 халдвартай тэмцэх, хариу арга хэмжээний үр дүн нь салбаруудын хамтын ажиллагаа хамгийн чухал нь иргэдийн оролцоо, хариуцлагаас ихээхэн хамаарч байна.

Халдваргүй байгаа аймаг, орон нутагт халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэх чиглэлд онцгой анхаарах нь чухал байгаа. Бид эрүүл мэндийн байгууллагууд энэ чиглэлд зөвлөмж хүргүүлж, чиглүүлэн ажиллаж байна. Ялангуяа хотоос, аймгуудаас тухайн орон нутагт очих иргэд шинжилгээ өгөх, очоод гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд мөрдөх, халдварыг гэр бүл, хамаатан садандаа, цаашлаад сум, аймагтаа тархаахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай. Нэг хүний болгоомжгүй, хэнэггүй байдал нь асар их зардал, чирэгдэл болж байгааг Архангай аймгийн Батцэнгэл суманд гарсан тохиолдол, түүний хавьтлын зураглалаас харж болохоор байна.

-Хүн амын дунд Ковид-19 халдварыг илрүүлэх, тандах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Бид гарсан тохиолдол бүрийн хавьтлыг олж тогтоох, илрүүлэх, эрэмбэлэх, тусгаарлах, шинжлэх ажлыг тандалт судалгааны баг хариуцан салбаруудын оролцоотой бүх түвшинд хийж байна. Үүнтэй зэрэгцээд халдварын голомтуудыг бүрэн тогтоох, тандах зорилгоор Улаанбаатар хотод гэхэд нийт 28 цэг гаран ажиллаж энэ хугацаанд нийт 90 000 гаруй хүнд түргэвчилсэн сорил хийж, 32500 хүн PCR шинжилгээ хийж УБ хотын хүн амын долоо орчим хувийг хамруулан тандалт хийсэн.

Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод Явуулын лаборатори, шинжилгээний зургаан баг хилийн бүсэд ажиллаж түргэвчилсэн оношилгоонд нийт 2050, PCR шинжилгээнд нийт 2526 нүүрс тээврийн жолоочийг хамруулсан. Төмөр замын салбарын нийт 15783 хүнийг шинжилгээнд хамруулсан. Улаанбаатар хотын зургаан дүүргийн ядуу, эмзэг бүлгийн нийт 6452 түргэвчилсэн оношлогоонд иргэнийг хамруулсан.

Цаашид халдварын голомтыг дагах буюу ойрын хавьтал, хоёрдогч хавьтлыг эрэмбэлэн шинжлэх, эрсдэлт бүлэг тухайлбал эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, эмнэлгээр үйлчлүүлэгчид, ахмад настан, хөдөлгөөнт хүн ам, үйлчилгээний салбарынхан гэх мэт зорилтот бүлэгт чиглүүлсэн тандалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шаардлагатай бүлгүүдийг хамруулан зохион байгуулна. Харин өргөжүүлсэн тандалтыг тухайлбал салбараар, аймгаар, сумаар, хороогоор гэж таамаглан тандах нь эдийн засаг, хүн хүчний хувьд зардал ихтэй, оновчгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 04-ний 20 цагаас 12 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар цас орохгүй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хөвсгөлийн уулсаар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн шуурхай штабаас мэдээлэл хийж байна

Хөвсгөл аймгийн шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш Хөвсгөл аймагт Улаанбаатар болон бусад аймгуудаас нийт 2401 иргэн иржээ. Энэ тоо 6000 болж өснө. Оюутнууд ирээгүй байна. Шинжилгээ өгөөгүй иргэдийг аймаг руу нэвтрүүлэхгүй.

Эрсдэлтэй иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Нийт 3800 хүнд шинжилгээ хийжээ. Эерэг гарсан тохиолдол байхгүй.

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орсноор тайвширч болохгүй. Халдвар хамгааллын дүрмээ хатуу мөрдөх нь зөв. Халуун ус, зоогийн газар, үйлдвэрүүд, авто засварын газрууд болгоомжтой байх нь зөв. Бид хяналтаа үргэлжлүүлэн тавьж байна. Иргэдийн хариуцлагагүй байдлын улмаас хүндрэл учруулсаар байна. засаг төрөөс гараг асан шийдвэрийг зарим иргэн эсэргүүцсээр байна. Нэр бүхий дэлгүүр согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илэрлээ. Иймд тусгай зөвшөөрлийг нь хураан, дэлгүүрийг хаасан. Иймэрхүү зөрчлийг бидэнд дор бүр нь мэдээлэхийг иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хүсэж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвартай гэдгээ сонсоод айсандаа зугтжээ

Сэлэнгэ аймгийн харъяат 49 настай иргэн Б нь түүнийг ХӨСҮТ-рүү тээвэрлэх ажлыг зохион байгуулж байх үеэр зугтжээ. Цагдаагийнхан эрэн хайж, шуурхай олсон ч энэ хугацаанд хаагуур явсан, хэнтэй уулзсан зэргийг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.

Түүнээс яагаад зугтсаныг асуухад “Коронавирусний халдвартай гэдгээ мэдээд” айсан хэмээн хариулсан аж. Тэрбээр зах дээр тэрэг түрдэг ба түүний амьдардаг хамаатных нь Н болон охид нь мөн коронавирусний халдвар авсныг тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Я.Ариунболд Канадын ГХЯ-ны захирал Жей Аллентай цахим уулзалт хийв

Элчин сайд Я.Ариунболд Канадын ГХЯ-ны Худалдааны комиссарын газрын Худалдааны бодлого, Азийн хэлэлцээний газрын гүйцэтгэх захирал Жей Аллентай цахим уулзалт хийж, 1994 оны Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газрын хоорондын Худалдаа, арилжааны тухай хэлэлцээрийн дагуу хоёр талын худалдааг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. Элчин сайд Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээр (CPTPP)-ийн талаар илүү судлах сонирхолтойгоо байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Монгол экспорт хөтөлбөр, Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн нийт экспортод эзэлж буй хувь зэрэг мэдээллийг товч танилцуулав.

Талууд Монгол Улсын санхүүгийн үйлчилгээ, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх, худалдааны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Эх сурвалж: ГХЯ

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Энэ сард одон орны хоёр сонирхолтой үзэгдэл тохионо

Дэлхийн оршин суугчид одон орны хоёр сонирхолтой үзэгдлийг энэ сард харна. Өмнөт Америк, Полинези, Антарктид, Африкийн хүмүүст бүтэн нар хиртэлт харагдах бол бөмбөрцгийн хойд хэсэгт бараг харагдахгүй. Харин энэ хэсэгт солирын хоёр урсгал Геминида ба Урсида сайн харагдана. Нар хиртэлт арванхоёрдугаар сарын 14-нд болох ба Улаанбаатрын цагаар 12:32 минутад эхэлнэ. Геминидын солирын урсгал арванхоёрдугаар сарын 15-ны шөнө, Урсидагийн солирын бороо арванхоёрдугаар сарын 23-нд хамгийн дээд урсгалдаа хүрэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын Баасан гаригийн хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дууслаа.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу санал хураалтыг гараа өргөж явуулах горимын саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргасан тул хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувиар уг саналыг дэмжив.

Ингээд төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.

Categories
мэдээ цаг-үе

Дорноговь аймагт нэг оюутны шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ

Дорноговь аймгийн онцгой комиссоос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээллээ хийлээ.

Дорноговь аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал “Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 26244 шинжилгээг 15620 хүнд хийгээд байна. Замын-Үүд суман дахь PCR шинжилгээнд 788 хүн хамрагдаад байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд 12 цэгт 22 эмч ажиллаж PCR шинжилгээнд 1043 хүн, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 187 хүнийг хамруулсан. Нэг оюутны шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан байгаа. PCR-ийн шинжилгээг ХӨСҮТ рүү явуулчихсан. 1-2 хоногийн дотор гарчих байх. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2899 автомашин Дорноговь аймгаас гарч, 3080 автомашин нэвтэрсэн” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хоригийг алдаагаа засах боломж гэж үзэж хүлээж авах хэрэгтэй

Төсөв боловсруулж байхад “Угтан ирж байгаа нөхцөл байдалд тохироогүй төсөв боллоо” гэдгийг би сануулж байсан. Бодит эдийн засаг есдүгээр сарын 30-ны байдлаар долоо орчим хувь буурсан байсан. Гэтэл эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгаа гэсэн дүгнэлт дээр үндэслэн төсвийг боловсруулсан гэж байсан. Тиймээс ирэх оны төсөв сууриараа буруу болсон. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг алдаагаа засах боломж гэж үзэж хүлээж авах хэрэгтэй. Ирэх оны төсөвт 800 тэрбумын санхүүжилттэй 457 шинэ ажил хийхээр тусгасан. Үүнийг одоо засаад явахгүй бол төсвийн тодотголоор засах боломжгүй. Учир нь аль хэзээний эдгээр ажил эхэлчихсэн, урьдчилгаагаа төлж ажлын гэрээгээ хийчихсэн байна. Магадгүй энэ нь төсөв боловсруулагчдын заль ч байж магадгүй юм. Энэ нь хоригийг хүлээж авах бас нэг үндэслэл мөн.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн хоёр ариутгагч халдвар авчээ

Коронавирусийн халдвар авсан иргэдэд тусламж үзүүлж байсан ХӨСҮТ-ийн 11 эмч, мэргэжилтэн халдвар авсныг өмнө нь мэдээлсэн. ЭМЯ-ны өнөөдрийн мэдээгээр ХӨСҮТ-ийн хоёр ариутгагч шинээр халдвар авсныг зарлалаа.