Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэнэ

129202068_1524656344394512_3185467161474478194_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өчигдрөөс эхлэн 30 цэг дээр “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар иргэдээс тандалтын зорилгоор шинжилгээ авах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Шинжилгээг энэ сарын 11-н хүртэл 70 мянган иргэнээс авах юм.

Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа дүүргийн онцгой комиссоос хороо, өрхийн эмнэлэгтэй хамтран халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхүүдээс нэг хүн сонгох хэлбэрээр жагсаалтаа гаргажээ. Өөрөөр хэлбэл, олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон шинжилгээнд хамруулахаар болсон байна. Улмаар жагсаалтад багтсан иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэх бөгөөд шинжилгээний хариу сэжигтэй гарвал PCR шинжилгээгээр баталгаажуулах юм.

Түүнчлэн шинжилгээнд орохын өмнөх хоёр цагийн турш бохь зажлахгүй, тамхи татахгүй, юм идэж уухгүй байх, мөн шинжилгээ өгөхийн өмнө хамрын хөндийгөө цэвэрлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Борлуулалтын автомашинаар архи, согтууруулах ундаа зарж байсан этгээдийг илрүүлжээ

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид борлуулалтын автомашинаар архи, согтууруулах ундаа зарж байсан этгээдийг илрүүллээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн III дугаар хороонд байрлах “Нарны хороолол”-ын байрны гадаа иргэн Х нь “Ус Ундаа” гэсэн борлуулалтын тээврийн хэрэгслийг ашиглан цахим сүлжээгээр архи, согтууруулах ундааг, хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар тээвэрлэн худалдан борлуулсаныг тогтоожээ. Зөрчлийн тэмдэглэл үйлдэн, тээврийн хэрэгслийг нь журамлаж, дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ТӨВ АЙМАГ БАТСҮМБЭР СУМ: Хүнсний дэмжлэг үзүүлж байна

Төв аймгийн Батсүмбэр сумын Шуурхай штабт 56 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн суманд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх төлөвлөгөө гаргаж нийт 1735 м.кв талбайд ариутгал хийсэн байна. Сумын хэмжээнд чин сэтгэлийн хандив тусламжийн аян үргэлжилсээр байна. Тухайлбал, хүнсний дэмжлэг шаардлагатай зургаан өрхөд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд тус бүр 50 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, хамтарсан багаас нэг иргэнд 52 мянган төгрөгийн хүнс, “Эрхэм жаалууд” цэцэрлэгээс 12 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлжээ. Мөн сумын Онцгой комисст “Хулангийн хишиг” компаниас нэг сая, “Азын тун” 309 мянга, “Мань-Уул хайрхан” 500 мянга, “Алтанмандал” 500 мянга, аймгийн заан Б.Эрдэнэбулганы үр хүүхэд нэг сая, Мандал нэгдүгээр багийн иргэн Л.Гантулга 200 мянга, Цогт-Өндөр хоёрдугаар багийн иргэн Н.Болд 300 ширхэг амны хаалт, Мандал нэгдүгээр багийн Д.Зоригтбаярын гэр бүл 100 мянган төгрөгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн өгчээ. Түүнчлэн, “Баян дөрвөлж” компани 500 мянга, Мандал нэгдүгээр багийн иргэн Т.Одончимэг 105 мянган төгрөгийн үнэ бүхий амны хаалт, “АСНЕФ” компанийн хамт олон нэг тонн давс, 500 мянган төгрөг, “Мандал дууш хоршоо” 500 мянган төгрөг тус тус хандивлав.

Categories
мэдээ нийгэм

Автобус баазын 512 иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Автобусны жолооч нарын дунд уран жолоодлогын тэмцээн эхлэжээ – updown.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр “Өчигдөр 20240 хүнд шинжилгээ хийсэн. 800 нь хавьтлын хяналтын шинжилгээ. Шинээр 11 хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Тодруулбал, Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Дорноговь аймагт 4 шинэ тохиолдол илэрсэн. Улаанбаатар хотод илэрсэн 3 тохиолдлын хоёр нь өмнөх хавьтлын давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Харин нэг хүн нь автобус баазын жолоочийн ойрын хавьтал байна. Энэ хүн халдвартай жолоочтой нэг унаагаар явдаг байсан. Тус автобус баазын 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан ба бусад хүнээс коронавирус илрээгүй” гэв.

Categories
мэдээ цаг-үе

​Нийслэлийн 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар батлав

Нийслэлийн 2021 оны төсвийг 819,9 тэрбум төгрөг байхаар батлав

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Энэ өдрийн хуралдаанаар мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлав.

Нийслэлийн 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар батлав. Үүнд төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлого 28 тэрбум төгрөг байх юм. Харин нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 365 тэрбум төгрөг байхаар баталлаа. Харин хотын шуудын 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 546 тэрбум төгрөг байхаар баталсан юм. Мөн төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь бүлгүүдийн гаргасан санал, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгалаа.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай дөрвөн хүнийг эмчилж байна

Сэлэнгэ аймаг — Википедиа нэвтэрхий толь

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг коронавирусийн халдвар авсан иргэдийг хүлээн авч эмчилж эхэлжээ. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт дөрвөн хүн эмчлэгдэж байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна” хэмээлээ.

Манай улсад батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 842 болоод байгаа бөгөөд үүнээс 368 нь эдгэрчээ. Эмчлэгдэж байгаа иргэдийн

-377 иргэн хөнгөн

-76 иргэн хүндэвтэр

-6 иргэн хүнд

-2 иргэн маш хүнд байна.

Categories
мэдээ нийгэм

Имарт Хайпермаркет эмч, сувилагчдад шаардлагатай хэрэгсэл бүхий аранзыг бэлтгэлээ

Имарт Хайпермаркетийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Ковид-19” цар тахлын яг голомтонд, халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд, өвчтөнтэй нүүр тулан ажиллаж буй эмч, сувилагч нарт шаардлагатай хэрэгсэл бүхий аранзыг бэлтгэв.

Эхний ээлжинд дотоодын халдвар эрчимтэй тархаад буй нөхцөл байдал хүндрэлтэй орон нутгууд болох Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймгуудын Эрүүл мэндийн газруудад өчигдөр Монгол шуудангаар илгээмжээ явууллаа. Дараагийн ээлжинд мөн адил онцгой нөхцөл байдалд ажиллаж буй ажилтан, албан хаагчдад хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд тусламжийн эд зүйлсээ бэлтгэж эхлээд байна.

Дэлхий нийтэд хурдацтайгаар тархаад буй “Ковид-19” цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, түүнийг таслан зогсоох үйлсэд бид хамтдаа хүчээ нэгтгэн тэмцвэл, удахгүй үүсээд буй цар тахлыг зогсоож чадна гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

​Монгол Улс нээлттэй өгөгдлийн үзүүлэлтээр дэлхийд 9-т бичигджээ

Олон улсын “Open Data Watch” ашгийн бус байгууллага лхагва гаригт “The Open Data Inventory” буюу Нээлттэй мэдээллийн тооллого 2020 судалгааны тайланг танилцууллаа.

Энэхүү тайланг 2015 оноос танилцуулж эхэлсэн бөгөөд улс орнуудын төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдалд олон талаас нь дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгдөг гэдгээрээ онцлогтой юм.

Тухайлбал, тухайн улсын төрийн байгууллагууд аливаа мэдээллээ нээлттэй өгөгдлөөр иргэддээ мэдээлж байна уу, тэрхүү нээлттэй өгөгдлүүд нь дижитал хэлбэрт шилжсэн, хандалт хийхэд үнэ төлбөргүй бөгөөд хүн бүрт нээлттэй юу, нээлттэй өгөгдлийн санд тогтмол хөгжүүлэлт хийж, интерфейс талаас нь дата анализ хийхэд хялбар байдлаар шийдвэрлэсэн үү зэрэгт дүн шинжилгээ хийж, үнэлдэг байна.

Тэгвэл Монгол Улс Нээлттэй мэдээллийн тооллого 2020 судалгаанд 78 оноо авч, дэлхийн 187 орноос есдүгээр байрт бичигдсэн байна. Мөн энэ нь Ази тивд хоёрт орох, Зүүн Азийн бүс нутгийг тэргүүлсэн үзүүлэлт юм. Манай улсын хувьд “The Open Data Inventory” судалгааны гол хоёр үзүүлэлт болох нээлттэй дата өгөгдлийн хамрах хүрээний хувьд 64 оноо буюу 20-т орсон бол ил тод байдлын хувьд нээлттэй байдлын хувьд 91 оноо авч дөрөвдүгээр байрт жагссан байна.

Харин Нээлттэй мэдээллийн тооллого 2020 судалгааг Сингапур улс тэргүүлсэн бол манай улсын дээр Польш, Финланд, Дани, Швед, Голланд, Словени болон Норвеги гэх өндөр хөгжилтэй орнууд бичигджээ. Харин Герман 12, Хонконг 14, Канад 15, Өмнөд Солонгос, АНУ-ын хамтаар 22, Япон 32 дугаар байрт эрэмбэлэгдсэн бол манай хөрш орнууд болох ОХУ 58, БНХАУ 155 дугаар байрт тус тус жагссан байна. Судалгааны тайлантай бүрэн эхээр танилцах.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​The Hu хамтлаг “Гуниг гэвч үнэн” дууныхаа шинэ клипийг танилцууллаа


The Hu хамтлаг “Гуниг гэвч үнэн” дууныхаа шинэ клипийг танилцууллаа.

Тэд шинэ уран бүтээлээ “Metallica нь дэлхийн сая сая хүмүүсийн нэгэн адил хөгжим сонирхогч, хөгжимчин бидний хувьд асар их нөлөө, урам зориг өгч байсан. Бид тэдний 40 жилийн турш тасралтгүй аялж, цаг хугацаа, өвөрмөц хөгжмийг биширдэг. Тэдэнд “Гунигтай боловч үнэн” хувилбарыг монгол хэл дээр болон Ху стилийн хэлбэрээр бичиж, тэдэнд хүндэтгэл, талархлаа илэрхийлэх нь маш их нэр төрийн хэрэг юм” хэмээн тайлбарлажээ.

“The Hu” хамтлаг цар тахлын хөл хорионы улмаас Австрали улсад хоёр сар гаруй саатаад, Франкфуртын тусгай үүргийн онгоцоор өнгөрөгч тавдугаар сард эх орондоо ирсэн билээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ХӨВСГӨЛ АЙМАГ МӨРӨН СУМ: Онцгой комисс туршилтын цахим хурал хийв

Хөвсгөл аймгийн Онцгой комисс туршилтын цахим хурал хийв. Ингэснээр цаашид цар тахлын үед онц шаардлагагүй бол аймгийн Онцгой комиссын хурлыг танхимд цуглахгүйгээр цахимаар зохион байгуулах боломжтой болж байгаа аж.