Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймагт даваа гаригаас эхлэн үсчин, автозасвар, барилгын материал, ББСБ-ууд ажиллаж эхэлнэ

Дархан-Уул аймгийн тэг зогсолтыг өнөөдөр 06.00 цагт цуцаллаа

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээнд эерэг тохиолдол гараагүй бөгөөд дөрвөн төрлийн үйлчилгээг ирэх даваа гарагаас дээрх дөрвөн төрлийн үйлчилгээг нээх шийдвэрийг гаргажээ. АОК-ын шийдвэрээр үсчинг нээх боловч гоо сайхны үйлчилгээ энд хамаарахгүй бол Дархан зах дотор болон өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг барилгын материалын дэлгүүрийг нээх юм байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагууд авто угаалга бус зөвхөн авто засварууд ажиллаж эхлэхээр болсон байна. Дээрх дөрвөн төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-ийг тогтмол шалгах бөгөөд зөрчил гаргавал анхааруулахгүй шууд хаах юм байна. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд арванхоёрдугаар сарын 7-ноос өмнө халдвар хамгаалалтын ажлыг гүйцэтгэх туд хугацаа өгөх үүднээс өнөөдөр ийнхүү зарлаж байгаа юм байна.

Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр үсчин 78, ББСБ 14, автозасвар 7, барилгын материалын худалдаа эрхлэх 114 иргэн, байгууллага үйл ажиллагаагаа эхлэхээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тус аймаг 1200 орчим иргэнийг PCR шинжилгээнд хамруулан аймгаас гаргаад байгаа бөгөөд бусад аймагт байгаа иргэдээ ч бүртгэлжүүлэн нэвтрүүлж байгаа талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.

Харин Дархан-Уул аймгаас нийслэл болон бусад аймаг руу явах хүсэлтийг өнөөдрөөр авч дууссан бөгөөд 1820 бүртгүүлээд байгаа юм байна. Эдгээр иргэдийг Улаанбаатар болон эрүүл мэндийн, бага насны хүүхэд, өндөр настан гэсэн эрэмбээр шинжилгээ авч, гаргах юм байна.

Categories
гадаад мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

ФОТО: ​КОРОНАВИРУС ДЭЛХИЙГ ХЭРХЭН ӨӨРЧИЛСӨН БЭ?

2020 онд цар тахал дэгдсэнээр дэлхий нийтийн амьдралын хэв маягт олон зүйлс өөрчлөгдсөн. 2020 оны онцлох гэрэл зургуудыг хүргэж байна.

1. Египет, Сири, Ливан улсаас буцаж ирсэн иргэд “COVID-19”-ийн шинжилгээнд дахин хамрагдахаар хүлээж байна.

2. Ахмадын асрамжийн газар коронавирусийн халдвар авсан 81 настай ээжтэйгээ уулзаж буй нь. Вашингтон, Киркланд

3. Мадрид хотын захад орших Санта Мария де Кана сүмээс католик санваартан Жесус Игуерас ухаалаг гар утсаар номлол айлдаж байна.

4. 2020 оны гуравдугаар сарын 14-нд авсан зураг дээр “COVID-19” өвчний дэгдэлтийн үеэр Албани, Тирана дахь хоосон гудамж.

5. 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Италийн Милан хотод байрлах дэлгүүрт хүмүүс зайгаа барьж үйлчлүүлж байгаа нь.

6. 2020 оны гуравдугаар сарын 14-нд Шинэ Зеландын Окланд хотод болсон тэмцээний үеэр.

7. 2020 оны гуравдугаар сарын 15-нд Иракын зүүн Мосул хотод коронавирус тархсаны дараа Иракийн эрх баригчдын тавьсан хөл хорионы үеэр Наби Юнесийн зах.

8. Манхэттэн. 2020 оны гуравдугаар сарын 15

9. Ариун цэврийн цаасны хоосон лангуунууд. Аризона, АНУ

10. Италийн Сан-Фиоранод хөл хорионы дэглэм тогтоосон 15 дахь өдөр

11. Аула Магна хотын багш коронавирусийн хямралын улмаас оюутангүй онлайнаар лекц уншиж байна.

12. Нидерландын Aalsmeer хотод зарагдаагүй цэцэгсийг устгахын өмнө. Эрэлтгүй болсон бүтээгдэхүүнийг устгаж байна.

13. 2020 оны гуравдугаар сарын 14-нд Калифорнийн Новато дахь Costco дэлгүүрт орохоор олон зуун хүмүүс жагсаж байна.

14. БНХАУ-ын Аньхуй мужийн Фуян хотод сурагчдын танхимаар хичээл орох хойшлогдсон тул гэртээ цахимаар хичээллэж байна.

15. 2020 оны гуравдугаар сарын 8-нд Италийн Кремона хотын эмнэлэгт шөнийн ээлжинд сувилагч амарч байгаа нь.

16. 2020 оны гуравдугаар сарын 13-нд Австральд болсон NBL Grand Final цувралын хоёр дахь тоглолтын үеэр.

17. Аргентины Буэнос-Айрес дахь супермаркетын кассчин гуравдугаар сарын 14-нд “COVID-19”-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зориулалттай хуванцар хөшигний цаанаас үйлчлүүлэгчиддээ үйлчилж байна.

Бэлтгэсэн: Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

1022 тээврийн хэрэгслээр 2435 зорчигч Улаанбаатар хот руу нэвтэрчээ

Улсын хэмжээнд 83925 тээврийн хэрэгсэл, 305302 зорчигч хяналтын товчоодоор  нэвтэрчээ

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 17780 шинжилгээ хийгдсэн байна. Үүнээс PCR шинжилгээг 17334 хүн хийсэн байна. Нийт шинжилгээний 63 цэг ажиллаж байна. “Нэг өрх-нэг иргэн” аяны хүрээнд нийслэлийн 70 гаруй мянган иргэнд тандалтын шинжилгээ хийнэ. Шинжилгээг Улаанбаатар хотын есөн дүүргийн 48 цэгт өчигдрөөс зохион байгуулж эхэлсэн юм. Өчигдрөөс эхэлсэн шинжилгээнд 12 мянган иргэн шинжилгээнд хамрагдаад байна. Авто тээврийн шалган нэвтрэх товчоонд хяналт шалгалт явагдаж байна. Засгийн газраас гарсан шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа аж ахуйн нэгжүүдийн 1022 тээврийн хэрэгслээр 2435 зорчигч Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Мөн 1977 тээврийн хэрэгслээр 6778 зорчигч нийслэл хотоос гарчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ АЛТАЙ СУМ: Таван чиглэлээр хөгжүүлэхээр төсөвт мэдүүлэв

Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас Төсвийн тухай хуулиар “Аймаг, нийслэлийн Засаг дарга төсвийн төслийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтын дагуу арваннэгдүгээр сарын 25-нд аймгийн 2021 оны төсвийн төслийг ИТХ-ын дарга Д.Даваадоржид өргөн мэдүүллээ. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Энэхүү төсвийг боловсруулахдаа 2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлтэй уялдуулсан. Удахгүй 2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг аймгийн ИТХ-д өргөн барина. Эдгээрийг боловсруулахдаа Говь-Алтай аймгийн ард иргэд, Нутгийн зөвлөл, бизнес эрхлэгчид болон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн намуудаас санал авлаа. Ингэснээр ард иргэдийн өмнө тулгамдсан бэрхшээлүүдийг шийдэх ажлууд мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан. Тухайлбал, боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, газар тариалан буюу жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх алим, жимс жимсгэнэ хөтөлбөр, сумын төвийн шинэчлэл түүний хөгжил, аймгийн төвийн гэр хорооллыг дэд бүтцэд холбох, орон нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлээд байна” гэсэн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Мөнхсайхан: “Ковид-19” халдварын эсрэг вакцинд зориулж төсөвт 47 тэрбум төгрөг суулгасан

Эрүүл мэндийн яам Ковид-19 халдварын эсрэг вакцин дээр ямар байр суурьтай байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.

-Ковид-19 халдварын эсрэг вакцины захиалга, бэлтгэл хэрхэн хийгдэж байгаа вэ?

-Ковид-19 халдвар дэлхий нийтэд гарсан цагаас эхлэн улс орнууд судалгаа хийж, вакцины талаар ярьж, үр дүнтэй, чанартай, аюулгүй вакциныг дэлхий нийтээрээ хүлээж байна. Монгол Улсын хувьд “Дархлаажуулалтын тухай хууль”-тай дэлхийн цөөн орны нэг. Манай улс хүн амаа дархлаажуулатанд хамруулах ажлыг олон жилийн хугацаанд өөрийн тогтсон мэргэжлийн баг, бүтцээр дамжуулан хийдэг системтэй болсон. Үүний нэг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба юм. Харин Ковид-19 халдварын эсрэг вакциныг сонгох, судлах, захиалга хийх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг гараад ажиллаж байна. Эдгээр ажлыг ЭМЯ-ны дэргэдэх Дархлаажуулалтын Зөвлөх хороо удирдан чиглүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Ард иргэдээ ковидын вакцинд хамруулах төлөвлөгөөний дагуу энэ оны төсөвт тодотголоор 20 тэрбум, ирэх оны төсөвт 27 тэрбум гээд нийт 47 тэрбумыг тусгасан. Мөн нэмэлт санхүүжилт дээр Дэлхийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран ажиллана.
Дэлхийн банкны хувьд вакцины нийлүүлэлттэй илүү оролцоотой байдаг учраас бидэнд цаг алдахгүй авах боломжийг илүү олгох юм. Бидний зүгээс вакцин авах хүсэлтээ албан ёсоор өгсөн, нийлүүлэлт хийнэ гэдгээ бидэнд илэрхийлсэн байгаа.

-ДЭМБ-аас ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-ДЭМБ-аас арваннэгдүгээр сарын 16-нд гаргасан удирдамж, зөвлөмжийн дагуу үндэсний хэмжээнд Коронавируст халдварын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах удирдамж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг шинэчлэн боловсруулж байна. Энэхүү удирдамжийн хүрээнд вакциныг хүлээн авснаас хойш нэг долоо хоногийн хугацаанд дархлаажуулалтын нэгжид хүргэж, зорилтот бүлгийн хүн амыг богино хугацаанд вакцинжуулах, шинэ вакциныг хэрэглэх талаар эрүүл мэндийн ажилтныг сургах зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулна.

ДЭМБ-аас боловсруулсан вакцин нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээний аргачлалын (VIRAT) дагуу үнэлгээг хамтрагч байгууллагууд болон олон улсын байгууллагуудын оролцоотой хийж, төлөвлөгөөний дагуу ВДГА байгууллагад хүсэлт хүргэнэ.
-Ковид-19 халдварын эсрэг вакцинд хамрагдах зорилтот бүлэг гэдэгт хэн хэн орох вэ?

Дархлаажуулалтын хуульд зааснаар “заавал хийх дархлаажуулалт”, “нөхөн дархлаажуулалт”, “нэмэлт дархлаажуулалт”, “сайн дурын дархлаажуулалт”, “тархвар судлалын заалт”-аар дархлаажуулахыг заасан байдаг. Ковид-19 халдварын хувьд эдгээрийн “тархвар судлалын заалт”-аар буюу халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлээр хийгдэнэ. Аливаа вакцинд хүн амыг хамруулахдаа дэлхий нийтэд баримталж буй чиг хандлага, дархлаажуулах стратеги, үйлдвэрлэгчийн заавар, халдварын тархвар зүйн судалгаа зэрэг шинжлэх ухаанч нотолгоонд тулгуурлан маш хянамгай байдлаар тухайн вакцинд хамруулах хүн ам, зорилтот бүлгийг тодорхойлдог. Олон улсад Ковид-19 вакцинд зорилтот бүлэг уушги, зүрх судас, бөөрний эмгэг, хавдар, чихрийн шижин өвчний 1, 2 дугаар зэрэгтэй архаг суурь өвчтэй хүмүүс, 60-аас дээш насныхан, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, тусгай чиг үүрэг бүхий ажил мэргэжлийн хүмүүс, албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулахыг санал болгосон. Харин 0-18 насны хүүхдийг хамруулахгүй бөгөөд манайд энэ насны 1.2 сая хүүхэд байна.

-Ковид -19 халдварын эсрэг манай улс дэлхийн улс орнуудын жишгийг дагаж байгаа ву?

-Дэлхий нийтийг хамарч буй цар тахлын үед улс орнууд өндөржүүлсэн, хатуу хөл хорионы зарчмаар урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай даван туулахыг хичээж байна. Бид ч мөн энэ сургамж, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бүх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. ДЭМБ-аас мэдээлснээр Ковид-19 халдвараас сэргийлэх чиглэлд 48 вакцин эмнэлзүйн туршилт судалгаанд, 164 вакцин эмнэлзүйн туршилт судалгааны өмнөх шатанд явж байна. Эмнэлзүйн туршилт судалгаанд орсон 48 вакцинаас 21 вакцин I дэх шатанд, 13 вакцин I-II дахь шатанд, 3 вакцин II дахь шатанд, 11 вакцин III шатны судалгааг давж гарахад нэлээн ойртоод байна.

Монгол Улс цөөн хүн амтай, нөгөө талаар эдийн засгийн болон эрүүл мэндийн салбарын өнөөгийн чадавхаа тооцон Монгол Улсын Засгийн Газраас боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Ковид-19 халдвар гарснаас хойш вирусний халдварыг эрт илрүүлэх антиген суурьтай түргэвчилсэн сорил, халдварын дараах эсрэг бие, иммуноглобулин (IgM,IgG), мөн оношлох, эмчлэх аргууд гарсан. Үүний дагуу бид оношилгоо, илрүүлгийг хийгээд явж байна.

Өнөөдрийн манай улсын ашиглаж буй оношилгооны систем, оношлуур нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн улс орнуудаас албан ёсны бичигтэй нь авч байгаа.
Ковид-19 дээр бид эрүүл мэндийн тогтолцоо, үр нөлөөний судалгаа хийн урьдчилсан үр дүнг тооцон, судалгааг өргөжүүлээд явж байна. Энэ талын судалгаа тасралтгүй хийгдэж, бид ололт, сургамж дээрээ дүгнэлт хийн сайжруулах тал дээр анхаараад ажиллана.
Categories
мэдээ нийгэм

Халдвартай нэг хүн зургаан хүнтэй ойрын зайнаас харьцахад 3200 хүн халдвар авах магадлалтай гэв

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “COVID-19” цар тахлын үед хүн хоорондын зай барих ач холбогдлын талаар мэдээллээ.

Тэрбээр “Халдвараас сэргийлэх хамгийн чухал аргын нэг бол зай барих явдал юм. Дэлхий дахинд амны хаалт зүүхээс гадна зай барих нь халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болохыг нотолсон. Тухайлбал, АНУ-ын Өвчин судлалын төвөөс хийсэн судалгаагаар хүн хоорондын зай барьснаар нэг өдөрт халдвар тарааж болох хүний тоог 75 хувиар бууруулна гэсэн үр дүн гарчээ. Нэг халдвар авсан хүн зай бариагүй бол 2.5-4 хүнд халдвараа тараах эрсдэлтэй гэж дэлхий нийтэд үзсэн. Гэтэл манай улсын хувьд, нэг хүн 6-8 хүнд халдвар тарааж байна.

Энэ нь хэдийгээр бид өргөн уудам газар нутагтай ч бие биетэйгээ ойрхон харьцдаг болохыг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улсад халдвартай нэг хүн зургаан хүнтэй ойрын зайнаас харьцлаа гэх бодоход 30 хоногийн дараа 2,400-3,200 хүн халдвар авсан байх магадлал өндөр байна. Иймд ойрын зайнаас аль болох харьцахгүй байж 1.5-2 метрийн зайг баримтлах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ бид зай барих боломжгүй бол гадаад болон дотоод орчинд зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатайг сануулъя” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Айлуудын гадна тусгай тэмдэглэгээ нааж буй нь сэжигтэй болон халдвартай тохиолдол биш гэв

Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн нийслэл болон орон нутгаас ирсэн иргэд 14 хоногийн гэрийн ажиглалтад буй юм. Үүнд аймгийн Тагнуул, ОБГ, МХГ, ЭМГ Цагдаагийн газар, тухайн сумын онцгой комисс, ӨЭМТ, багийн Засаг дарга нар хяналт тавин ажиллаж байна.

Гэрийн ажиглалтад байгаа айл өрхүүдийн гадна тусгай тэмдэглэгээ нааж байгаа бөгөөд энэ нь коронавирусын сэжигтэй болон халдвартай тохиолдол биш юм. Улаанбаатар болон бусад халдвартай бүсээс ирсэн иргэд гэрийн ажиглалтад 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.

Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн орон нутгаас ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмийг зөрчиж Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээхийг анхаарна уу хэмээн МХЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцасны 10-20 хоногийн нөөцтэй үлджээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.04-ний 06:00 цагаас 2020.12.05-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 173,510 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 66 объектын 37,525 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Мөн хот хоорондын болон хот доторх нийтийн тээврийн 1149 автомашин, зорчигч үйлчилгээний 10 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 42 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ. ХУД, БГД-ийн өрхийн эрүүл мэндийн есөн төвд хийсэн хяналтаар хамгаалах хувцасгүй, бэлэн байдлын төлөвлөгөөгүй, үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжсэн бүртгэлийг дутуу хөтөлсөн зөрчил илэрчээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисийн 10-20 хоногийн нөөцтэй байна.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ: Ахуйн болон урьдчилан цэвэрлэх дөрвөн байгууламжийн үйл ажиллагаа, ундны усны эх үүсвэр, ус түгээх 30 байранд эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийж дээж авав.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 494 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 671 тээврийн хэрэгсэл, 708 жолооч, хилээр гарсан 669 тээврийн хэрэгсэл, 702 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1717.8 тн бодис, бараа, түүхий эд бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж, 107 тээврийн хэрэгслийн 9682.1 м2 талбайд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 218 аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдал цуглуулалт, зайлуулалтад хяналт тавьж, зөвлөмж өглөө.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 261 цэгээр 14.655 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, 29.868 иргэнд зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн Амгалан, Лавай, Драгон авто вокзалаас орон нутаг руу 85 автобусаар 2771 иргэн зорчжээ. Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор 91 тээврийн хэрэгслээр 3713.42 тонн мидлинг, 4 тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөл бүхий 102.6 тонн түүхий нүүрс нэвтэрч, 25 тээврийн хэрэгслээр 662.31 тонн түүхий нүүрс дамжин өнгөрчээ. Тавантолгой түлш ХХК 2366.4 тонн түлш үйлдвэрлэж, 881.5 тонн түлш борлуулалтад гаргасан байна. Сайжруулсан шахмал түлш худалдаалах 54 цэгт 340.3 тонн түлшний нөөцтэй байна. Нийслэлд сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулсантай холбоотойгоор орон нутаг руу сайжруулсан түлшийг зөөвөрлөх зөрчил гарч байна.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Нэг төрлийн ариутгалын бодис, 11 төрлийн хоол амтлагч, биеийн тос, 2 төрлийн согтууруулах ундааны дээжийг хими, нян судлал, хор судлал, хүнд металлын лабораторид шинжилгээнд хамруулж байна.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Хилээр нэвтэрсэн 669 тээврийн хэрэгсэл, 702 жолоочид хяналт шалгалт хийлээ

мэдээ спорт

ОХУ-ын уран гулгалтын тамирчдаас “Covid-19”-ийн халдвар илэрчээ

ОХУ-ын уран гулгалтын тамирчид халдвар авчээ

ОХУ-ын уран гулгалтын тамирчдаас “Ковид-19” цар тахлын халдвар илэрчээ. Ингэснээр тус улсын тамирчид өнөөдөр Москвад болох байсан цомын тэмцээнд оролцож чадахгүй болоод байна. Тэднээс дурдвал, дэлхийн хошой аварга Женя Медведева, Европын аварга Алена Косторная, 2015 оны дэлхийн аварга Елизавета Туктамышева, Европын аварга Дмитрий Алиев нар байгаа аж.