Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “БНМАУ-ын сүүлчийн шинэчлэл”​ хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн “Боловсролын цахим сургалт,
технологи, контентыг анх удаа
хуульчлах гэж байна” I-V нүүрнээс уншаарай.

МУИС-ийн Хууль
зүйн сургуулийн дэд
профессор, Хууль зүйн
доктор А.Баянжаргал “Шүүгчдийн асуудлыг
шийдэхээс эхэлсэн ажил шүүх, прокурор,
АТГ-ыг бүхэлд нь ҮАБЗ-ийн гурван
гишүүнээс хараат болгосноор төгссөн” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “БНМАУ-ын сүүлчийн шинэчлэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “АН цаашдаа өдсөн болгон руу өрвөлзөж цаг алдахгүй, улсынхаа эрх ашгийн төлөө урагшаа харж ажиллана” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлснийг II-IV нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Мэрайя Кэри “All I want for Christmas is you” дуугаар жилд 2 сая долларын орлого олдог

Арванхоёрдугаар сар гармагц Мэрайя Кэригийн “All I want for Christmas is you” дууг сонсолгүйгэр баярын уур амьсгал орно гэдэг бараг боломжгүй зүйл билээ. Тэр “All I want for Christmas is you” дуугаар Мэрайя Кэри жил бүр 2.6 сая ам.доллар, хамгийн багадаа 1.9 сая ам доллар олдог гэнэ.

Эдийн засгийн Economist сэтгүүлд бичсэнчлэн тус дуу 1994 онд анх олны хүртээл болсноосоо хойш 2017 оны байдлаар 60 сая ам.доллар олжээ. Энэ дуу одоо ч алдартай хэвээрээ байгаа билээ. Мэрайя эри “All I want for Christmas is you” дууныхаа талаар “Эхэндээ энэ дуу маш их алдартай байсан. Аажимдаа харин нэр хүнд нь бага багаар унаж байна. Хүмүүс энэ дуутай хамт өсч, амьдралынхаа нэг хэсэг болгосон юм шиг санагддаг. Энэ нь Зул сарын баярыг маш ихээр хайрладаг надад бол маш бахархам зүйл билээ” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Донорууд цус хандивлахдаа QR зөвшөөрөлгүй зорчино

Нийслэлд жилд дунджаар 26 мянга гаруй иргэн цусаа хандивладаг ч энэ тоо хөл хорионы үед багасчээ.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэдээлснээр цус цуглуулалт 50 хувиар буурсан байна. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сард цуглуулсан цусны нөөцийг энэ оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурсан аж. Ялангуяа цус алдалт хавдрын эмчилгээ зэрэг олон тохиолдолд хэрэглэдэг ялтаст эсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаашид хүндрэл учирч болзошгүй байгаа аж. Цус сэлбэлт судлалын үндэсний төв одоогоор сийвэнгийн бүтээгдэхүүний нэг жилийн нөөцтэй байгаа бол улаан эсийн 10 хоногийн нөөцтэй байгаа аж.

Харин цусны нөөц буурч байгаа нь цусан бүтээгдэхүүнийг тогтмол хангахад хөл хорионоос үүдэн тодорхой хэмжээний эрсдэл үүсээд байгаа юм байна. Иймд доноруудыг цусаа хандивлахыг уриалжээ. Учир нь цусаа өгөх иргэд багасч, цус цуглуулалт буурсан бол эсрэгээрээ эмнэлгүүдийн цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ буураагүй гэнэ. Иймд тус төвөөс шаардлагатай цусан бүтээгдэхүүнийг хангахын тулд доноруудад урилга илгээх ажлыг зохион байгуулж байгаа аж. Хэрэв тус төвөөс уриалга хүлээн авсан бол тухайн урилгаа үзүүлэн зорчиж цусаа бэлэглэх боломжтой аж.

Categories
гадаад мэдээ

Израилд 75 настай оршин суугч вакцин хийлгэснийхээ дараа нас баржээ

ИЗРАЛИД 75 НАСТАЙ ОРШИН СУУГЧ ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА НАС БАРЖЭЭ |  Control.mn

Израилийн 75 настай оршин суугч “Pfizer” компанийн коронавирусний вакциныг хийлгэснийхээ дараа нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Хорт хавдар тусаж, өмнө нь хэд хэдэн удаа зүрхний шигдээс өвчнөөр шаналж байсан Израилийн 75 настай оршин суугч даваа гаргийн өглөө коронавирусийн вакцин хийлгэжээ. Тэрбээр вакцин хийлгэснээс хойш удалгүй гэртээ нас баржээ. Эхний шалгалтаар түүний нас барсан шалтгаан болон вакцин хоорондын холбоо хамаарал илрээгүй учир вакцинжуулалтын ажил Израилд үргэлжилсээр байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. Үүнтэй холбогдуулан вакцин хийлгэсэн хүний нас барсан шалтгааны олж тогтоох комисс байгуулахыг Эрүүл мэндийн яам үүрэг болгосон байна.

Израилд коронавирусний вакцинжуулалтад хамруулах кампанит ажил арванхоёрдугаар сарын 20-нд эхэлж, эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насныхан болон эрсдэлт бүлэгт багтаж буй хүмүүсийг дархлаажуулах юм. Тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяаху вакцин хийлгэсэн эхний хүн болсон. Тэрбээр 12 дугаар сарын 19-нд вакцин хийлгэжээ. Даваа гаргийн байдлаар Израилийн 379 мянга гаруй иргэн “Pfizer” компанийн вакцины эхний тунг хийлгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Соёлын сайд С.Чулууныг МУИС-ийн Удирдах зөвлөлөөс чөлөөлжээ

Соёлын сайд С.Чулуун Соёл, урлагийн ажилтны өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Соёлын сайд С.Чулууныг Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлөөс чөлөөлжээ. МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш нар нэгдэн 2019 онд С.Чулууныг тус сургуулийн Удирдах зөвлөлөөс гаргах шаардлага хүргүүлж байжээ. Түүнчлэн энэ онд ахин шаардлага хүргүүлэхээр зэхэж байсан тухайгаа мэдээлэв.

Харин өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд МУИС-ийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулснаа зарласан бөгөөд Соёлын сайд С.Чулууныг зөвлөлөөс хассан аж.

МУИС-ийн Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн нэрс:

  1. С.Наранцогт, СЯ
  2. Б.Ганбат, ЗГХЭГ
  3. Л.Өлзийсайхан, УИХ ТГ
  4. Л.Баасандорж, ХЗЯ
  5. Ганбаатар БШУЯ
  6. С.Мөнхбат БШУЯ
  7. Г.Чулуунбаатар ШУА
  8. Г.Батнэмэх БШУЯ
  9. Ш.Одонбаатар ГХЯ
Categories
мэдээ нийгэм

​ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 215 дуудлага иржээ

Улсын хэмжээнд өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 21-27-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 11 аймгийн 17 суманд нийт 215 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүний

биологийн гаралтай аюулт үзэгдэл-160

гал түймэр-45

хүний үйл ажиллагаатай холбоотой осол-8

геологийн гаралтай аюулт үзэгдэл-2 байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан, гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчид хамгаалалтад байсан 300 гаруй цагаан зээрийг суурьшлын бүсээс бүрэн гаргажээ

Нийслэлийн суурьшлын бүсэд 2020 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр олон тооны цагаан зээр орж ирсэн тухай бид мэдээлсэн.

Байгаль орчны газраас шинэ нисэх буудлын хурдны зам болон орон нутгийн авто замд хашигдан үлдсэн цагаан зээрийн сүргийг эх сүрэгт нийлүүлж, 400-500 орчим тоо толгойг нь ХУД-ийн 12,13,14-р хороодын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хамгаалалтад аваад байсан юм.

Түүнчлэн зээрийн сүрэг авто машин болон хүнээс үргэх явцдаа олон хэсэг хуваагдах, төмөр торон хашаанд сүлбэгдэх зэрэг эрсдэлүүд тулгарч энэ сарын 24-нд мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид хамгаалалтад байсан 300 гаруй цагаан зээрийг суурьшлын бүсээс гаргажээ.

Хотын суурьшлын бүсийн тэлэлт, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор зэрлэг амьтдын хоол тэжээлийн хомстол үүсэж суурьшлын бүс рүү орж ирэх өндөр эрсдэлтэй тул зэрлэг амьтан чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Байгаль орчны газраас “Нийслэл хотыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д Зэрлэг амьтны экологийн гарцыг 7 байршилд байгуулахаар тусгажээ.

Зээрийн сүргийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг Байгаль орчны газар, БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Амьтны эрх хамгаалах” ТББ болон судлаачдын зохион байгуулан, авто замын тэмдэг тэмдэглэгээ байршуулах, эргүүл шалгалтыг тогтмол явуулах, зэрлэгшсэн нохдыг устгах зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

Categories
гадаад мэдээ

Индонези гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ

Индонезийн Засгийн газар улс орондоо коронавирусийн илүү хурдан халдварладаг шинэ хувилбар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд шинэ оны эхний өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.

Даваа гарагт Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсудигийн мэдээлснээр, ирэх нэгдүгээр сарын 1-14-нд мөрдөх шинэ зохицуулалт гадаадын орнуудын Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчдөөс бусад бүх гадаадын иргэнд хамааралтай байна. Индонез энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрөх боловч 48 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах бичиг шаардах юм. Мөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүс таван хоног өөрийгөө тусгаарлаж, дахин шинжилгээ өгсний дараа Индонезээр аялах боломжтой болох ажээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Индонезид “COVID-19” халдварын 719 219 тохиолдол бүртгэгдэж, 21 452 хүн нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлтэй 57 мянга гаруй иргэний эргэн төлөлтийг хойшлуулжээ

Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг 11 дүгээр сараас цахимаар авч байгаа.

Энэ сарын 25-ны байдлаар нийт 3.2 их наяд төгрөгийн 58,328 хүсэлт ирснээс 57,456-г нь буюу 99 хувийг нь шийдвэрлэж, эргэн төлөлтийг хойшлуулжээ. Ингэснээр зээл авсан өрх бүрт дунджаар нийт 7.7 сая төгрөгийн зээлийн төлбөрийн зардал хэмнэж, энэ хэрээр иргэдийн амьжиргаа, худалдан авалтад эерэгээр нөлөөлж байгааг Монголбанк мэдээллээ.

Монголбанк, банкуудын эх үүсвэрээр энэ оны эхний 9 сарын хугацаанд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд 290 тэрбум төгрөгийг 4.0 мянган зээлдэгчид олгов.

Иргэдийн зээлийн төлбөрийн дарамтыг бууруулахаар өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс зээлийн хүүг жилийн 6 хувь болгон бууруулж, 120 тэрбум төгрөгийн зээлийг 1.8 мянган зээлдэгчид олголоо. Ингэснээр энэ онд нийт 410 орчим тэрбум төгрөгийн зээлийг 5.8 мянган өрхөд олгожээ.

Мөн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг талуудтай хамтран зохион байгуулж, цар тахлын халдварын голомтод ажиллаж буй 1050 төрийн албан хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох боломж бүрдүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Дорноговийн Айраг суманд “Ковид-19”-ийн шинэ тохиолдол нэмэгдээгүй 32 өдөр болж байна

Монгол Улсын хэмжээнд Коронавируст халдвар төмөр замын албан хаагчдаас дамжин тархах эрсдэл үүссэнтэй холбогдуулан энэ оны 11 дүгээр сарын 17-оос 18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд, Айраг сумуудаас төмөр замын албан хаагчдад түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ хийхэд 14 хүний хариу эерэг гарч батлагдсан. Халдварын голомтыг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ, УОК-оос хоёр баг томилон ажиллууллаа.

Эрүүл мэндийн сайдын А/539 тоот тушаалаар “Шуурхай Удирдлагын Нэгж”-ээс талбарын тархвар судлаач Г.Болдмаа, Б. Чинчулуун, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны лабораторийн эмч Э. Баасансүрэн нар Дорноговь аймгийн голомтод ажиллахаар томилогдсон.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус аймагт нийт 988.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээс хамгаалах хувцас, ариутгалын бодис, эм тарианд 83.7 сая төгрөг, илүү цагийн хөлс 673.2 сая төгрөг, шагнал урамшуулалд 49.0 сая төгрөг, шаардлагатай тоног төхөөрөмж, тухайлбал мананцар үүсгэгч 4ш, РСR шинжилгээний тоног төхөөрөмжөөр тус тус хангасан.

ЭМЯ-аас ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн талбарын тархвар судлаач 3, лабораторийн эмч 2, явуулын лаборатори ажиллуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг тогтмол өгч хамтран ажиллаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд, Айраг сумуудаас 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд PCR шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан нийт 32 тохиолдлыг тусгаарлан ХӨСҮТ-д хүргүүлсэн. Эдгээр тохиолдлууд нь Дархан-Уул аймагт 2020 оны 11 сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан төмөр замын ажилчдын “Нэгдсэн ээлжийн зохион байгуулалт ур чадвар-2020” тэмцээнд оролцож халдвар авсан Замын-Үүд сумын нэг, Айраг сумын хоёр ажилтан болон түүний ойрын хавьтлуудын дунд бүртгэгдсэн.

Дорноговь аймгаас Замын-Үүд, Айраг сумуудад бүх нийтийн хөл хориог тогтоож, Сумын цагдаагийн хэлтэс, Хилийн 0108 дугаар анги, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг томилон хөдөлгөөнд хязгаарлалт тавьж ажиллажээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 470, дам хавьтлын 1459 хүнийг тандалтын багийн тархвар судлаачид сум дундын цагдаагийн хэлтэс болон тагнуулын газартай хамтран илрүүлсэн. Ойрын болон хоёрдогч хавьтлуудыг гэрээр болон эмнэлэгт тусгаарлаж шуурхай хариу арга хэмжээг авсан. Харин төмөр замын зангилааны болон гаалийн байгууллага, хилийн цэргийн алба, мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнуудыг ажлын байран дээр тусгаарлажээ. Мөн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт молекул биологийн лабораторийг шинээр нээж, PCR шинжилгээний аппаратыг 11 дүгээр сарын 22-ны өдөр суурилуулан, орон нутгийн эмч, лаборантуудыг сурган, дадлагажуулж, сорьц шинжлэх ажлыг 24 цагийн хугацаанд тасралтгүй явуулж байна.

Аймгийн хэмжээнд өдөр бүр лабораторийн 15-20 цэгт 30-38 эмч мэргэжилтэн ажиллаж, нийтдээ 24532 хүнийг / түргэвчилсэн болон PCR/ шинжилгээнд хамруулсан нь аймгийн нийт хүн амын 35 хувь, Замын үүдийн хүн амын 61,3 хувь, Айраг сумын хүн амын 55,4 хувь, Сайншанд сумын хүн амын 27.3 хувийг тус тус хамруулсан байна. Нийт давхардсан тоогоор 47836 шинжилгээ хийсний 29252 нь PCR, 18584 нь түргэвчилсэн шинжилгээ байв.
Айраг суманд коронавируст халдварын шинэ тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш бүртгэгдээгүй 32 хоног харин Замын-Үүд суманд коронавируст халдварын шинэ тохиолдол сүүлийн 14 хоног бүртгэгдээгүй байна.