Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д 37 хүүхэд мэндэлжээ

ЭХЭМҮТ-д 21 хүүхэд шинээр мэндэлжээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. /2020.12.05-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1549 дуудлага ирснээс 585 нь яаралтай тусламж, 904 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. ЭХЭМҮТ-д 37 хүүхэд шинээр мэндэлжээ. Яаралтай 69 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 161 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Categories
гадаад мэдээ

​ОХУ иргэдээ коронавирусийн эсрэг “Спутник V” вакцинд хамруулж эхэллээ

Moderna-гийн вакцин COVID-19-ийн эсрэг дархлаа тогтоож байна

Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногоос эхлэн ОХУ иргэдээ бүх нийтээр нь коронавирусийн эсрэг “Спутник V” вакцинд хамруулахаа зарласан. Москва хотод вакцинжуулалтыг арванхоёрдугаар сарын 5-ны бямба гараг буюу өнөөдрөөс эхлүүлээд байгаа бол бусад мужуудад ирэх долоо хоногоос вакцин хийж эхлэхээр болсон байна.

Эхний шатанд Москвад эмнэлгийн болон боловсролын байгууллагын ажилтнууд, нийтийн албаны алба хаагчид гээд төрийн болон хувийн хэвшлийн 18-60 насны иргэд вакцинд хамрагдах боломжтой аж. Мөн цэвэрлэгээ хийдэг хүмүүс өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учраас эхний ээлжид хамрагдах гэнэ. Зарим мужуудад бусад бүлгийн иргэд, жишээ нь цагдаагийн алба хаагчид вакциныг эхний ээлжид хийлгэх юм байна. Москвад өчигдрөөс эхлэн боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хотын захиргааны мэдээллийн технологийн газраас вакцинд эхний ээлжид үнэгүй хамрагдах эрхтэй гэсэн утгатай зурвас илгээж эхэлсэн байна.

Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд Гамалеийн нэрэмжит “Спутник V” вакциныг эрсдэлтэй бүлгийн 100 мянга гаруй хүнд тарьсан тухай мэдээлжээ. Харин бүх нийтээр нь вакцинд хамруулах үйл ажиллагаа 2021 оны нэг, хоёрдугаар сард эхэлнэ гэж өнгөрсөн арваннэгдүгээр сард Гамалеийн төвийн тэргүүн Александр Гинцбург мэдэгдэж байв. Гэвч энэ сарын 2-ны өдөр Владимир Путин иргэдээ 5-ны өдрөөс вакцинд хамруулж эхлэх үүрэг өгсөн байна.

Дараах бүлгийн хүмүүс вакцинд хамрагдахгүй: Уг вакцин нь жирэмсэн болон хөхөөр хооллодог ээжүүд, архаг хууч өвчтэй хүнд /ямар өвчин болохыг тодорхой бичээгүй аж/ эсрэг заалттай болохыг тэмдэглэжээ. Мөн сүрьеэ, хепатит В, С вирустэй, тэмбүү, ХДХВ-тэй хүнд тарихгүй юм байна. Мөн дараагийн гурван сарын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа эрчүүд, эмэгтэйчүүд вакцинд хамрагдахгүй байхыг зөвлөжээ.

Түүнчлэн амьсгалын замын цочмог вирус халдвараар хоёр долоо хоногийн өмнө эсвэл одоо өвдөж байгаа хүнд хийхгүй гэнэ. Сүүлийн нэг сарын хугацаанд өөр төрлийн вакцинд хамрагдсан, эсвэл одоо вакцины туршилтад хамрагдаж байгаа хүмүүс мөн хийлгэхгүй аж. Вакцин хийлгэснээс хойш 42 хоногийн хугацаанд дархлаа суудаг байна. Тиймээс энэ хугацаанд иргэд амны хаалт зүүж, олон хүнтэй газар очихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах ёстой аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой шилдэг кинонууд

Spend time with your family during Ramadan

Peter rabbit: Петер туулай өөрийн дүү нарын хамтаар ойролцоох айлын хашаанаас ногоо хулгайлдаг байжээ. Тэгтэл гэнэт нэг өдөр тус айлд шинэ эзэн нүүн ирэх бөгөөд тухайн эзэн болон туулайн хооронд ширүүн дайн эхлэх болно.

Miss Granny: Бүхий л амьдралаа өөрийн ганц хүүгээ өсгөхөд зориулсан эмэгтэй нэг л өдөр хүүгийнхээ гэр бүлд, ялангуяа эхнэрт нь байнга дарамт болж байгаагаа мэдэрч эхэлнэ. Тэрээр хүүгийнхээ гэрээс явахаар шийдээд гудамжаар алхаж байтал зурагчны газартай тааралдан, тэнд зургаа авахуултал ер бусын итгэмээргүй зүйл тохиолддог. Дал гарсан эмэгтэй хормын төдийд л 20 настай охин болж хувирах болно. Гол дүрийн Мал Сун ийнхүү залуужсан учир өөрийн амьдралыг дахин шинээр эхлүүлэхээр шийдэж, түүний хөгжилтэй, мөн адал явдалт амьдрал эхлэх болно. Энэ кино нь бэлэвсэн эмэгтэй хүн ялангуяа ээж хүн гэдэг эцсийн мөч хүртэл үр хүүхдийнхээ төлөө өөрийн амьдралыг хэрхэн зориулдгийг тод харуулах болно.

A Dog’s purpose: Зарим хүний хувьд хамгийн үнэнч хайртай анд нөхрийн нэг нохой байдаг билээ. Энэхүү кинонд нэг дүрээр маш олон нохойн онцлогийг харуулж таниулах болно. Нохой бүхэнд өөрийн гэсэн зорилго, мэдрэмж, бодол санаа байх бөгөөд энэ нь эцсийн эцэст эзэндээ үнэнч байх гэдэг цэг дээр огтлолцох юм. Энэхүү кино нь танд нохойг хайрлах, ойлгох сэтгэлйг илүү гүн мэдрүүлэх болно.

The Dude in me: Пан Сү бол гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч байсан ч одоо бол нэгэн том корпорацийн захирлын хүргэн. Тэрээр санамсаргүй байдлаар ахлах сургуулийн хүүтэй бие нь солигдох бөгөөд эндээс адал явдал эхлэх болно. Пан Сү өөрийн залуу насныхаа хайртай эмэгтэйтэй дахин тааралдаж мөн өөрийнх нь охин нь ахлах сургуулийн сурагч байж таарна. Хүүхэдтэй гэдгээ мэдсэн аав хэрхэн энэ бүгдийг зохицуулах бол мөн өөрийн биеэ эргүүлж авч чадах болов уу.

Categories
мэдээ нийгэм

Гурав хоногтой нярай хүүхдээ гудамжинд хаяж явсан 26 настай эмэгтэйг шалгаж байна

Нийслэлд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хосууд нас баржээ

Сонгинохайрхан дүүрэгт нярай хүүхдээ гудамжинд хаясан хэрэг гарчээ.

Тодруулбал, Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагт “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт Toyota sai маркийн автомашины арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна” гэх дуудлагыг иргэн Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдээлжээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс шалгахад хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай “Б” нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр 50 см, 3,200 грамм төрсөн өөрийн охиныг гудамжинд машин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогоор иргэн Б-г шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хүүхэд эрүүл, ямар нэгэн осголт байхгүй бөгөөд Хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн талаар албаны эх сурвалж хэлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн иргэдийг хүнсээр хангах 435 аж ахуй нэгж ажиллаж байна

Улаанбаатар хот

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өдөр бүр мэдээлж байгаа билээ. Нийслэлийн хүнсээр хангах мэргэжлийн анги өчигдрийн 18 цагийн байдлаар 80 сүлжээ дэлгүүр, дүүргийн 142 дэлгүүр, 49 зах худалдааны төв, 137 хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдээс ирсэн мэдээллээр мах 56.3 тонн, гурил 111.54 тонн, будаа 116.05 тонн, төмс 64.25 тонн бусад хүнсний ногоо 60.32 тонн борлуулагдсан байна.

Categories
мэдээ цаг-үе

“Хүчит шонхор” захад үхрийн цул мах 11000-11500 төгрөгийн үнэтэй байна

2020.12.05-ны өдрийн 12 цагийн байдлаар 5 дүүргийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн сангуудад мөн Орхон аймагт хяналт шалгалт хийж байна.

1. Өглөөний 7:30 цагийн байдлаар Хүчит шонхор захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7000-7800 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-10500 төгрөг, үхрийн цул мах 11000-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7200 төгрөгийн үнэтэй байна.Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны дээд үнэ 7800 төгрөг болж 300 төгрөгөөр, хонины цул мах 8000 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол үхрийн ястай мах 9000-10500 төгрөг болж 500-1000 төгрөгөөр, үхрийн цул мах 11000-11500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна.Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн махны доод үнэ 7500 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан, дээд үнэ 8800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн, адууны мах 6500 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн байна.Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 33.3 тонноор өсч 93 тонн нийлүүлэгдсэн байна.

2. Барс-1 захад худалдаалагдаж буй ногооны нийлүүлэлт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өдөр бүр бага зэрэг бууралттай байна. Алтан тариан дээдийн дээд , дээд, 1-р зэргийн гурилын нийлүүлэлт өмнөх өдрөөс нэмэгдсэн байна.Тус захад худалдаалагдаж буй ногооны жижиглэнгийн үнийн хувьд Монгол төмс 900 төгрөг, Монгол лууван 1500 төгрөг, Монгол сонгино 1500 төгрөг, Хятад сонгино 1800 төгрөгийн үнэтэй байна.Ногооны жижиглэнгийн болон бөөний үнэ өмнөх өдрөөс өөрчлөгдөөгүй, тогтвортой байна.

3. Баянгол дүүрэгт байрлах Хороолол зах, Таван-Эрдэнэ зах, Хархорин зах, Барс-1 зах, Барс-2 зах, Фикс хүнсний дэлгүүр, Бар-Үр хүнсний дэлгүүр, Тамир дэлгүүр, Оргил мини маркет, Урантамир дэлгүүр, Вэлла март, Арвижих дэлгүүр тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хороолол зах, Таван-Эрдэнэ зах, Барс-2 зах, Хархорин зах, Барс-1 захуудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнэ хонины ястай мах 7500-8800 төгрөг, хонины цул мах 8500 төгрөг, үхрийн ястай мах 9500-12000 төгрөг, үхрийн цул мах 11000-12500 төгрөг, адууны мах 8300-9500 төгрөг, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна.

Фикс хүнсний дэлгүүр, Тамир дэлгүүр, Вэлла март дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй хонины ястай мах 8000 төгрөг, хонины цул мах 8000-9000 төгрөгийн үнэтэй байна.Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хувьд Хороолол зах, Таван-Эрдэнэ зах, Барс-2 зах, Хархорин зах, Барс-1 захуудад худалдаалагдаж буй Алтан тариан дээдийн дээд гурил 2000 төгрөг, дээд гурил 1300-1600 төгрөг, 1-р гурил 1200-1300 төгрөг, 2-р гурил 900-1000 төгрөг үнэтэй байна. Хүнсний ногооны хувьд дээрх захуудад төмс 800-1100 төгрөг, лууван 1500-1800 төгрөг, Монгол сонгино 2500-3500 төгрөг, Хятад сонгино 1500-2000 төгрөгийн үнэтэй байна.Хяналт шалгалтад хамрагдсан дээрх зах, дэлгүүрүүдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ, нийлүүлэлт тогтвортой байна.

4. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор зах, Нарантуул-2 зах, Мөнгөн арвижих дэлгүүр, Дуки дэлгүүр, Махны төрөлжсөн дэлгүүр тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Нарантуул-2 захад мах болон хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан. Хонины ястай мах 7200-7500 төгрөг, хонины цул мах 8300 төгрөг, үхрийн ястай мах 9500-10000 төгрөг, үхрийн цул мах 11000-12000 төгрөгийн үнэтэй байна.

Махны төрөлжсөн дэлгүүрт хонины ястай мах 6950 төгрөг, хонины цул мах 8300 төгрөг, үхрийн ястай мах 8900 төгрөг, үхрийн цул мах 9000-12500 төгрөгийн үнэтэй байна.Мөнгөн арвижих, Дуки дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй дээд гурил 1700 төгрөг, 1-р гурил 1300-1500 төгрөг, төмс 1000 төгрөг, лууван 1200-1500 төгрөг, Монгол сонгино 2500 төгрөг, Хятад сонгино 1500 төгрөгийн үнэтэй байна.Хяналт шалгалтад хамрагдсан дээрх зах, дэлгүүрүүдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ, нийлүүлэлт тогтвортой байна.

5. Баянзүрх дүүрэгт байрлах Гэр бүл супермаркет, Баянзүрх-2 зах, Мөнх худалдааны төв, Асайт төв тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Баянзүрх-2 захад хонины ястай мах 7800 төгрөг, хонины цул мах 8500-8800 төгрөг, үхрийн ястай мах 10000-11000 төгрөг, үхрийн цул мах 11500-12500 төгрөг, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байна.

Мөнх худалдааны төв, Асайт худалдааны төвд хонины ястай мах 8000 төгрөг, хонины цул мах 9000 төгрөг, үхрийн ястай мах 11000 төгрөг, үхрийн цул мах 11000 төгрөг, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан дээрх зах, дэлгүүрүүдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ, нийлүүлэлт тогтвортой байна.

6. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Шөнийн зах, Сэлэнгэ зах хяналт шалгалтад хамрагдлаа. Дээрх захуудад хонины ястай мах 7500 төгрөг, хонины цул мах 8800-9000 төгрөг, үхрийн ястай мах 9000-9800 төгрөг, үхрийн цул мах 10500-12000 төгрөг, адууны мах 8500-9000 төгрөгийн үнэтэй байна. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2200 төгрөг, дээд гурил 1450-1500 төгрөг, 1-р гурил 1200 төгрөг, төмс 800 төгрөг, лууван 1500 төгрөг, Монгол сонгино 2800 төгрөг, хятад сонгино 1500-1800 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан дээрх захуудад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ, нийлүүлэлт тогтвортой байна.

7. Хан-Уул дүүрэгт байрлах Лавай зах, Дэлгэр хүнсний дэлгүүр, Од нэмэх дэлгүүр, Тэлмүүн дэлгүүр, Шинэхэн мини маркет тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Лавай захад хонины ястай мах 8000 төгрөг, хонины цул мах 9000 төгрөг, үхрийн ястай мах 10500 төгрөг, үхрийн цул мах 12000-12500 төгрөгийн үнэтэй байна. Хяналт шалгалтад хамрагдсан дээрх захуудад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ, нийлүүлэлт тогтвортой байна.

8. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 10, чатботод 5, и-баримт апликэйшнээр 1, дуут шуудангаар 2 иргэн тус тус хандсан байна.

Categories
мэдээ нийгэм

QR кодийг хуурамчаар үйлдвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Улаанбаатар хот

Гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR кодийг хуурамчаар үйлдсэн, тэр нь тогтоогдсон хэрэг сүүлийн өдрүүдэд нилээдгүй гарч байна.

Тодруулбал, 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгож замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн цагдаагийн газарт шилжүүллээ. Энэ мэтчилэн бичиг баримтыг тусгай зөвшөөрөл, эрх олгосон маягт, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг.

Тиймээс та бүхэн хөл хориотой энэ үеүдэд зөвшөөрөлгүй бол ийм хууль бус үйлдэл гаргалгүй, гэртээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэйг Нийслэлийн онцгой коммисын шуурхай штаб, Замын хөдөлгөөн зохицуулах баг санууллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨВӨРХАНГАЙ АЙМАГ АРВАЙХЭЭР СУМ: Идшинд 600 тонн мах бэлтгэжээ

Өвөрхангай аймаг хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд иргэд 46133 толгой мал, 600 гаруй тонн махыг өвлийн идшинд бэлтгэжээ. Өнгөрсөн сарын 11-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Арвайхээр сумын айл өрхүүд 19453 толгой мал, 131785 тонн махыг өвлийн хүнсэндээ хэрэглэхээр зөвшөөрөгдсөн постоор дамжуулан оруулсан байна. Бусад сумын хэмжээнд 14680 толгой мал, 138 тонн махыг хяналтын постоороо дамжуулан авсан бол Улаанбаатар руу 12 мянган толгой мал, 291 тонн махыг бэлтгэн нийлүүлжээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар өвлийн идэш бэлтгэх, нийлүүлэх ажлыг төв суурин газартаа зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ дагуу айл өрхүүд мал, махаа хөдөөнөөс захин авчирч, зөвшөөрөгдсөн постоор нэвтрүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

​Дүүргийн ИТХ-д Засаг даргын хөтөлбөрийн төслийг өргөн барилаа

REPORT.mn - Мэдээллэнэ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаад “Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг өргөн барилаа.

Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Засаг даргаар томилогдож, нэг сарын хугацаанд “Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг боловсрууллаа. 6 бүлэг 129 зүйлтэй энэхүү хөтөлбөрт Баянгол дүүргийн 225840 иргэн, тэдний төлөөллийн санал хүсэлт, санаачилгууд багтсан. Түүнчлэн 2020 оны сонгуулийн үр дүнд олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гол заалтууд, бусад намаас дэвшүүлсэн сайн хөтөлбөрүүдийг багтааж, хуулийн дагуу Нийслэлийн Хөгжлийн бодлогын хэлтсээс санал авч, өгсөн зөвлөмжийн дагуу засч сайжруулсан” гэлээ.

Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Нийслэлийн Баянгол дүүрэгт МАН олонх болж, шинэ удирдлагын баг сонгогдон ажиллаж байна. Дүүргийн Засаг дарга, орлогч дарга болон холбогдох албаныхан богино хугацаанд ирэх дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөрийг боловсруулж, ИТХ-д ийнхүү өргөн барьж байна. Уг мөрийн хөтөлбөр нь Баянгол дүүргийн 225 мянга гаруй иргэний ахуй амьдралыг сайжруулахад чиглэгдсэн бодлогын баримт бичиг учраас бид нэг бүрчлэн танилцаж, сайжруулахад анхаарч ажиллах болно. Ирэх дөрвөн жилд Баянгол дүүргийн иргэдийн ахуй амьдрал, орчин нөхцөл илүү сайжрахад бодит нөлөө үзүүлэхүйц мөрийн хөтөлбөр болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ спорт

“Монгол шонхор” Д.Батсүмбэрэл ялагдлаа

Мэргэжлийн холимог тулааны урлагийн LFA холбооны LFA 96 өдөрлөг өнөөдөр АНУ-ын Канзас мужийн Парк хотын Хартман цэнгэлдэхэд зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөгийн оргил тулаан болох хагас дунд жингийн аваргын бүсний төлөө Монгол Улсын тамирчин, MGL-1 холбооны гурван удаагийн аварга, АНУ-ын Dragon House холбооны аварга Д.Батсүмбэрэл Бразилын тулаанч Мэйкон Мендонкатай тулалдсан юм. Хоёр тулаанч таван үе ширүүн тулалдсаны эцэст Бразил тулаанч Мэйкон Мендонка 50-45, 49-46, 49-46 гэсэн шүүгчдийн шийдвэрээр ялж, аваргын бүсийг эзэмшихээр боллоо.

Энэхүү тулааныг UFC Fight Pass стриймин үйлчилгээгээр шууд дамжуулсан юм. Ялсан тулаанч нь UFC холбоотой гэрээ байгуулахад нэг алхам ойртох байлаа. Өдгөө 33 настай, “Монгол шонхор” хочит Д.Батсүмбэрэл ийнхүү мэргэжлийн холимог тулааны октагоноо найман тулаан хийж, долоо ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй болж байгаа бол түүний өрсөлдөгч өдгөө 28 настай, Бразилын тулаанч Мэйкон Мендонка 15 тулаан хийн 11 ялж, дөрөв ялагдсан үзүүлэлттэй боллоо