Categories
мэдээ нийгэм

Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хотод хөл хорионд орж гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа.

Энэхүү ажлын хүрээнд энэ сарын 1-6-ны өдөр Улаанбаатараас Төв аймгийн 27 суманд нийт 2965 иргэн ирсэн байна. Үүнээс Зуунмод суманд 441 иргэн ирсэн байгаа бол Зуунмод сумаас нийслэл рүү 49 иргэн буцжээ. Харин 27 сумаас нийслэл болон бусад аймаг руу 1685 иргэн буцсан байгаа талаар аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. Мэдээллийн үеэр аймгийн Онцгой байдлын газрын нарийн бичгийн дарга, хошууч Г.Ганхөлөг Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэд 14 хонгийн тусгаарлалтын дүрэм зөрчиж байгаа бөгөөд гадуур гарч, сэлгүүцэх тохиолдол илэрсэн. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 буюу “Халдварт өвчний үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авна. Иймд 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг хатуу мөрдөж иргэний үүргээ биелүүлэхийг хүслээ.

Мэргэжлийн байгууллагууд нутагтаа ирсэн иргэдийн тээврийн хэрэгсэл, ачааг ариутган халдваргүйжүүлж, өөрсдийг нь “Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн хяналтыг зохицуулах түр журам”-д заасны дагуу гэр гэрт нь тусгаарлан ажиглахаар шилжүүлж байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газрийн дарга С.Мөнхтуяа хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Автобус нэг” баазын 40 гаруй ажилтныг тусгаарлажээ

Автобус нэг” ОНӨААТҮГ-ын “Ханын материал-Офицер” чиглэлд ажилладаг жолоочоос гурав хоногийн коронавирус илэрсэн. Дээрх жолоочтой хамт ажилладаг бас нэгэн жолоочоос халдвар илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл “Автобус нэг” баазын хэмжээнд 500 гаруй хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бөгөөд сэжигтэй тохиолдлын 50 гаруй хүнийг III хороололд байрлах нэр бүхий зочид буудалд тусгаарлаад байгаа аж.

Нэг өрөөнд дөрвөн хүн тусгаарласан ч одоогоор албаныхан ирж уулзаагүй гэх мэдээллийг тус ажилтнууд өгч байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар захиргааны ажилтан нэг, инженер дөрөв, хоёр механик бол бусад нь жолооч аж. Дашрамд дурдахад, “Автобус нэг бааз”-д коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Тус баазын автобус явдаг шугам замд оронд нь автобус яваагүй бөгөөд маргаашнаас /2020.12.07/ явуулж зорчигчдод үйлчлэх аж.

Categories
мэдээ нийгэм

“COVID-19” халдварын үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө

ЭМЯ-наас коронавируст халдварын үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө гаргасныг хүргэж байна.

Байгууллагад:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах газрыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны эсвэл нүүрний хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Гараа сайтар угаах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Үйлчлүүлэгч нарт:
• Амны хаалт зүүх
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
• Амталгаа хийхгүй байх
• Олон бараанд хүрэхгүй байх
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
• Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
• Гараа савандаж угаах
Categories
мэдээ цаг-үе

Дорноговь аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол 28 боллоо


Энэ оны 12 дугаар сарын 6-ны 13.00 цагийн байдлаар Дорноговь аймагт шинэ коронавирусний халдварын 28 тохиолдол бүртгэгдлээ.

Үүний 23 нь Замын-Үүд суманд, тав нь Айраг суманд байна. Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт биеэ үзүүлэхээр ирсэн хүнээс коронавирус илэрсэн бөгөөд түүний гэр бүл ойрын хүний шинжилгээ мөн эерэг гарчээ.

“Одоогийн байдлаар онош батлагдсан 28 тохиолдлын ойрын 458 хүнийг, дам хавьтлын 2058 хүнээс 85 хувийг нь тус тус шинжилгээнд хамруулсан.

Дорноговь аймгийн хэмжээнд нийт 16268 хүнд давхардсан тоогоор 27554 шинжилгээ хийлээ. Сүүлд илэрсэн шинэ тохиолдол бол төмөр замын халдварын тохиолдолтой шууд холбоотой гэж үзэхгүй байгаа нь аюул дагуулж буй.

Өнөөдрийн байдлаар цар тахлын үед хариу арга хэмжээ авах чиглэлээр 85 эмч эмнэлгийн ажилтан, найманавтомашинтай ажиллаж байна” хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​СҮХБААТАР АЙМАГ БАРУУН-УРТ СУМ: “Агтана хүрээт” наадмаа зохион байгуулав

Сүхбаатар аймгийнхан гурван жилийн өмнө “Агтана хүрээт” хэмээх адуучдын баяр, хүлэгч эрсийн наадмыг санаачлан зохион байгуулах болсон. Энэ наадам эхний жилдээ орон нутагтаа зохиогдож, хоёр дахь жилдээ бүсийн наадам гэж өргөжсөн. Энэ удаа өнгөрсөн сарын 7-нд хөл хорионы өмнөхөн амжиж зохион байгууллаа. Энэ удаа сонгуулийн дараахь аймгийн удирдлагуудын томилгоо зэргээс шалтгаалан, орон нутгийн зүгээс оролцоо муу байжээ. Харин санаачлагч, зохион байгуулагч нар арга хэмжээг тасалдуулахгүйн тулд хичээн ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Багануур-Улаанбаатар чиглэлд 152 хүн зорчжээ

Улсын онцгой комисс (УОК)-оос нийтийн тээврийн хязгаарлалтыг цуцалж, ердийн цагийн хуваарь шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед нийтийн тээврийн ачаалал нэмэгдэж, иргэд зорчих нь нэмэгдсэн талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өмнө нь мэдээлж байв. Хөл хорионы үед автобусанд 12-оос их хүн зорчихгүй байхыг УОК болон Нийслэлийн онцгой комисс (НОК)-оос анхааруулж буй. Улмаар мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьж байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусуудад хяналт тавьж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах чиглэлээр ажиллаж байгаа юм. Өнөөдөр (2020.12.06)-ийн байдлаар нийт 623 автобус 94 чиглэлд иргэдэд үйлчилж байна. Мөн өчигдөр (2020.12.05) 94 чиглэлд 19 аж ахуйн нэгж байгууллагын 623 тээврийн хэрэгсэл 4072 рейсээр, нийт 139.923 хүнд үйлчилжээ. Мөн Багануур-Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл гарч, 152 хүн зорчсон байна.

Categories
мэдээ нийгэм

Халдвар бүртгэгдсэн аймгууд руу зорчих хөдөлгөөнийг 7-ноос нээнэ

УОК-ын шийдвэрээр Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон , Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан нээх болсныг ОБЕГ-аас мэдээлэв.

Тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээвэр маргааш 7-ны өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу үйлчлэх бөгөөд зорчигчоо “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн тээвэрлэх юм..

Иргэд 1900-1234 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой юм.

Categories
мэдээ цаг-үе

НОК: И-март, Баянзүрх худалдааны төвийн ажилтнуудаас авсан шинжилгээний хариу гараагүй

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 19593 хүнд коронавирусийн шинжилгээг хийхэд халдвар илрээгүй. Мөн И-март, Баянзүрх худалдааны төвийн ажилтнуудаас шинжилгээ авсан бөгөөд хариу хараахан гараагүй байна. И-март худалдааны төвийн 385 ажилтан, Баянзүрх худалдааны 336 ажилтнаас шинжилгээ авсан.

12 сарын 11-нээс хойш Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Эхний ээлжид үйл ажиллагааг эхлүүлэх ААН, байгууллагын тооцоо судалгаа болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан, маргааш буюу 12-р сарын 7-нд УОК-д саналаа танилцуулна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 94 чиглэлд 620 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж буй юм. Харин нийслэлийн 6 дүүргийн 510 борлуулалтын цэгт 1524 тонн сайжруулсан түлш хүргэсэн бөгөөд түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын ажиллагаа хэвийн явагдаж байна” гэлээ

Categories
мэдээ улс-төр

Хөл хориог сунгах эсэхийг маргааш Ерөнхий сайдтай хэлэлцэнэ

Засгийн газар 2020.11.29-нд ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11-нийг хүртэл дахин 10 хоног сунгаж, бусад аймгуудын хөл хориог сулруулан, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цааш үргэлжлүүлэх, эсвэл бууруулах эсэх асуудлыг маргааш Ерөнхий сайдын хэмжээнд хэлэлцэх юм байна.

Эрүүл мэндийн яамны судалгааны баг “Ковид-19 тархалтын хариу арга хэмжээ ба хөл хорио” сэдэвт судалгаа хийж, энэ хүрээндээ “Нууц үеийн хугацаандаа байгаа илрээгүй тохиолдлууд байх боломжтой учир нийслэл болон зарим аймгийн хөл хориог дахин авч үзэх шаардлагатай гэсэн” дүгнэлт гаргаад байгаа.

Судалгааны дүгнэлтийг ЭНД ДАРЖ унших боломжтой.

Сануулахад, Засгийн газрын 2020.11.29-ний хуралдаанаас Улаанбаатар хотын хөл хориог хэвээр үлдээсэн ч боловсруулах салбарын үйлдвэрүүдийг чанд дэглэм баримтлан нээсэн. Энэ хүрээнд дараах 18 байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа билээ.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд

  1. Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэр, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  4. Хот суурины усан хангамж, ариутгал, татуурга ашиглалт
  5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдаа
  6. Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмж
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага
  9. Малын өвс тэжээлийн үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт
  10. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  11. Арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэр
  12. Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэрлэл
  13. Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэл
  14. Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
  15. Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллага
  16. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  17. Шүүх, прокурор, өмгөөлөл наториат,
  18. Оршуулгын үйлчилгээ
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​УВС АЙМАГ УЛААНГОМ СУМ: Улаанбаатарт гацсан 5000 гаруй хүн ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан иргэдийг хөдөө орон нутаг руу тээвэрлэх ажил энэ сарын 1-нээс эхлээд байна. Увс аймаг руу 5000 орчим иргэн очих бөгөөд эдгээр хүн коронавирусийн шинжилгээнд хамрагдаж байгаа аж.Сумдын шуурхай штабуудтай өнгөрсөн сарын 29-ний өдөр цахим хурал хийж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ. “Халдварын бүс нутгаас 5000 гаруй иргэн ирэх гэж байна. Иймээс хүн бүр дор бүрнээ халдвар хамгааллыг сайн сахиж, хөл хориогоо чангатгах хэрэгтэй. Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд ч ухамсартай байж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, гадуур сэлгүүцэхгүй байх шаардлагатай” хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Баттулга хэллээ.