Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх бич өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 7,Сумъяа гариг. Билгийн тооллын 22, хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Их цасан болох улирал 01 цаг 14 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 16-18 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Гэрэлт цохны булш”-ийн эмгэнэлт түүхийг Монгол төр шинээр бүтээсэн нь​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Айл бүрт асуудал одоо л
эхэлж байна” хэмээн өгүүлснийг I-VII нүүрнээс уншаарай.

Ардчилсан намын
дарга асан С.Эрдэнэ “АН дүрэмтэй нам юм бол
дүрмийнхээ дагуу тоглох хэрэгтэй” хэмээн ” Улс төр” нүүрт ярьсныг I-II нүүрнээс уншаарай.

Монгол Улсын соёлын
гавьяат зүтгэлтэн
зохиолч, сэтгүүлч, цаг уурч Дамбын Шагдарсүрэн “Базарын Цэдэндамбаа ахтай
Хөдөлмөрийн баатар, аварга адуучин
Шарбанди гуайнд зочлоод ” хэмээн хуучилсныг I-XIII нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Гэрэлт цохны булш”-ын
эмгэнэлт түүхийг Монгол
төр шинээр бүтээсэн нь” хэмээн өгүүллээ.

МУИС-ийн багш, олон
улсын харилцаа судлаач С.Баясгалан “АНУ бага
орлоготой, хувиараа
хөдөлмөр эрхэлдэг, ажилгүй
иргэддээ тэтгэмж олгож байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

П.Дэлгэрбаяр эхний тойрогт ялагдлаа

Өнөөдөр Токио хотын Кокүгикан ордонд 69 дэх удаагийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Өнгөрсөн 11 дүгээр сард Оюутны ёкозүна цол хүртсэн П.Дэлгэрбаяр эхний тойрогт Японы Биеийн тамирын дээд сургуулийн Такэүчид ошидаши мэхээр ялагдаж, тэмцээнээс хасагдлаа.

Тэрээр Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээний дараа бэлтгэл дээр зүүн хөлийн шагайгаа гэмтээсэн. Гэмтэл нь бүрэн эдгэж амжаагүй тул өвчин намдаагч тарин, амжилттай барилдаж чадсангүй.

П.Дэлгэрбаяр сэтгүүлчдэд “Гэмтлээс болоод бэлтгэл сайн хийж чадсангүй. Тэмцээнд оролцох уу, болих уу гэж өчигдөр хүртэл эргэлзэж байсан. Алхахад ч хэцүү байгаа ч багш төгсөх жилийнхээ сүүлийн тэмцээнд барилд гэсэн болохоор зодоглохоор шийдсэн. Оюутан үеийнхээ сүүлийн тэмцээнд амжилттай оролцож чадсангүй. Энэ сарын дундуур мэргэжлийн сүмогийн ямар дэвжээнд элсэхээ шийднэ. Гэмтлээ бүрэн эдгээгээд мэргэжлийн дохён дээр хичээн зүтгэнэ” гэж ярьжээ.

П.Дэлгэрбаяр мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрхтэй. Өмнө нь чөлөөт бөхөөр 120 кг-ийн жинд Японы ахлах сургуулиудын аварга болж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээ өгсөн 62 мянган иргэнээс 21 мянга гаруй нь нутаг буцжээ

Энэ сарын 05-ны байдлаар 62397 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд нийслэлээс автобусаар 15072, хувийн машинаар 5953, онгоцоор 516, нийт 21541 иргэн хотоос гараад байна. 2020.12.05-ны өдөр 8347 иргэн шинжилгээ өгсний 1755 нь оюутан юм. Мөн 21, 44-р сургуульд “өрх бүрээс нэг иргэн” бодлогын хүрээнд 892 хүнээс шинжилгээ авчээ. Нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт PCR шинжилгээ авч байна. 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын 20, мэргэжлийн хяналтын 20, цагдаагийн 250 орчим алба хаагч, мөн сургуулиудаас тодорхой тооны хүн, нийт 700 гаруй хүн ажиллаж байгаа юм. Улсын онцгой комиссын 2020.12.05-ны өдрийн шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг маргааш эхлэхээр боллоо. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ 2020.12.07-ны өдрөөс дараах цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.

1. Архангай 08:00 цагт Драгон төвөөс

2.Говь-Сүмбэр 14:00 цагт Тэнгэр төвөөс

3. Дархан-Уул 18:00 цагт Драгон төвөөс

4. Дорноговь 14:00 цагт Тэнгэр төвөөс

5. Орхон 16:00 цагт Тэнгэр төвөөс

6. Сэлэнгэ 18:00 цагт Драгон төвөөс

7. Өмнөговь 10:00 цагт Лавай төвөөс

Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд дээрх аймгууд руу явахаар зохицуулсан байна. Шаардлагатай мэдээллийг 1900-1234 дугаарын утаснаас лавлаарай.

Categories
мэдээ улс-төр

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ирэх долоо хоногт буюу энэ сарын 7-11-нд намын бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 07-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 07-ны Даваа гарагт:

Улсын Их Хурлын даргын 2020 оны 51 дүгээр захирамжаар байгуулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нутгийн удирдлагын танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд.

12 дугаар сарын 08-ны Мягмар гарагт:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

12 дугаар сарын 09-ний Лхагва гарагт:

Улсын Их Хурлын даргын 2020 оны 50 дугаар захирамжаар байгуулсан Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт болон үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их засаг” танхимд;

Улсын Их Хурлын даргын 2020 оны 48 дугаар захирамжаар байгуулсан Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Их хуралдай” танхимд;

Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

12 дугаар сарын 08-ны Мягмар гарагт:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нутгийн удирдлагын дэд хорооны цахим хэлэлцүүлэг /Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дарга болон төлөөлөгч нарын хүрээнд/ 11.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 08-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын 3 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

12 дугаар сарын 09-ний Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан.

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 10, 11-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /;

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын 3 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар ЭХЭМҮТ-ийн шинээр ашиглалтад орж буй ариутгалын тасгийн үйл явцтай өнөөдөр танилцлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, “Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа эдгээр өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн байх нь хамгийн чухал. Тохиолдлоор халдвартай иргэн эмнэлгээр үйлчлүүлэхэд хэрхэн тусгаарлах, бусад тасгийн үйл ажиллагааг хэрхэн доголдуулахгүй иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, халдвар хамгааллыг хэрхэн хангах талаар эмнэлгүүдэд шалгалт хийж байна. ЭХЭМҮТ-ийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлыг маш сайн хангаж ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд хэрэглэх нэг удаагийн хувцас, хэрэглэлийн нөөцийг бүрдүүлж, шинжилгээ авах, тусгаарлах өрөөний зохион байгуулалтыг зөв хуваарилсан. ЭМЯ-ны санхүүжилтээр хүчин чадлыг нь нэмж, тохижуулсан 80 ортой “Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасаг” ашиглалтад орсон бөгөөд болзошгүй нөхцөл байдалд тус тасгийг ашиглахаар төлөвлөгөөнд тусгасан. Өнөөдөр эрүүл мэндийн салбар зөвхөн “COVID-19” гэлтгүй эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээгээ үзүүлж байна. Энэ долоо хоногийн ажлын таван өдөрт гэхэд нийт төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 13 225 иргэн үйлчлүүлж, шаардлагатай тусламжаа авчээ. Мөн энэ хугацаанд 800 орчим мэс засал хийсэн байна. Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” хөтөлбөрийн хүрээнд энэ удаа ЭХЭМҮТ-д ариутгалын тасгийн барилгын их ажил, иж бүрэн тоног, төхөөрөмжийг шинэчлэх ажил дуусч, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна. Түүнчлэн эмнэлгүүдээр үйлчлүүлж буй коронавирусний сэжигтэй тохиолдол болон хэвтэн эмчлүүлж буй иргэдээ түргэн оношлуураар шинжилгээнд хамруулна. Эрүүл мэндийн байгууллагууд халдварын үед зөв зохион байгуулалттай ажиллаж чадвал бид халдварыг түргэн хугацаанд хумих боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр,Дэлхий дахинаа тархаад буй коронавирусний дотоодын халдвар Монгол Улсад бүртгэгдээд сар орчим болж байна. ЭХЭМҮТ хүүхдийн 25 чиглэлээр, эх барихын есөн чиглэлээр тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг. Зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, мэс засал, нүд, чих хамар хоолойн өвчлөлийн үед хүүхдүүд манай эмнэлэгт л ханддаг. Тэгэхээр бид үндсэн тусламж үйлчилгээгээ энэ үед тасралтгүй явуулах ёстой. Монгол Улсын хувьд томуу, томуу төст өвчний улирал эхлэх үетэй таарч энэ халдвар дотооддоо тархсан нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Өвчний эхний шинж тэмдэг аль алинд нь амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгээр илэрдэг, “COVID-19”-ийн онцгой шинж тэмдэг байхгүй учраас иргэд төөрөгдөх явдал байна. Зарим тохиолдолд ханиад, томуу гэсэн оношоор эмчлүүлэх, эмчлүүлэх явцдаа коронавирусний онош нь тодрох эрсдэл өндөр байна. Бидний хувьд эмнэлэгт хандсан сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, түргэвчилсэн оношилгоог хийж байгаа бол хэвтэн эмчлүүлэх иргэдээ бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар боллоо. Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдэхэд эмнэлгийн бусад тасгийн үйл ажиллагааг алдагдуулалгүй хэрхэн зохион байгуулах талаар зөвлөгөө авлаа. ЭМЯ, ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийн дагуу ирүүлсэн саналыг ажил үүрэгтээ тусгаж байна” гэв.

Эрүүл мэндийн сайд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Хүүхдийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ, амьсгалын замын тасгаар орж нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээ цаг алдалгүй авахаар болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш УОК хуралдана

Маргааш УОК Төрийн ордонд хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн онцгой комиссын саналыг хэлэлцэх юм. Энэ сарын 11-нээс хойш бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сyнгах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулжээ.

НОК-оос эхний ээлжид үйл ажиллагааг эхлүүлэх ААН, байгууллагын тооцоо судалгаа болон халдвар хамгааллын дэглэмийн зааврыг боловсруулан, өнөөдөр УОК-д саналаа танилцуулна гэж НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн хамгийн анхны тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарлаа

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө:

-Манай аймагт хамгийн анхны тохиолдол өнгөрсөн сарын 19-нд батлагдсан. Энэ хүн эдгэж, эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар 1411 нь дам, нийт 2200 тохиолдлыг илрүүлэв. Гэрийн ажиглалтад 375 иргэн байна. Сэжигтэй тохиолдлуудыг баталгаажуулах шинжилгээг авсаар байна. Нийт 10 мянган иргэнээс шинжилгээ аваад байна.

Сүхбаатар суманд хамгийн олон буюу 196 тохиолдол байна.

Шадар сайдын баталсан түр журмын дагуу Дархан-Уул аймаг руу иргэдийг нэвтрүүлсэн. Мөн бусад аймгаас иргэдээ татан авч байна. Хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг аймгийн эмнэлэгт эмчилж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​БУЛГАН АЙМАГ ТЭШИГ СУМ: Жамцын Даваажав агсны хөшөөг санаачлан босголоо

Булган аймгийн Тэшиг сумын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Жамцын Даваажав агсны хөшөөг Булган аймгийн төвд босгожээ.Энэхүү санаачилгыг Даваажав гавьяатын уугуул нутаг Тэшиг сумын нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрхэмбаяр санаачилсан байна. Зохион байгуулах гол ажлыг нь Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан удирджээ. Хөшөөний нээлтэд нэрт тамирчны гэр бүл, үр хүүхэд, төрсөн ах дүүс, шавь нар, Тэшиг сумын нутгийн зон олон оролцсон юм. Мөн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Булган аймгийн Баян-Агт сумын харьяат улсын начин Ж.Оргилболд тэргүүтэй шавь нар, нутгийн хүндтэй хүмүүс оролцсон. “1980 оны Москвагийн зуны олимпод алтан медалийн үзүүр дээрээс атгаад алдсан нэрт бөхийнхөө хөшөөг цар тахлын хөл хорионы өмнөхөн нутгийн зон олны хандиваар босгож, нээлтийг нь хийсэндээ баяртай байна” хэмээн зохион байгуулагчид хэлэв.