Categories
мэдээ цаг-үе

“Эрэл”-ийн ​Б.Эрдэнэбат болон “Жи тайм”-ын хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно


Энэ долоо хоногт зарлагдсан зарим эрүүгийн хэргийн шүүх хурлын товыг хүргэж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 07-ны өдрийн №687 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Оюунчимэг (Жи-Тайм)-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны арванхоёрдугаар сарын 09-ны өдөр болно.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар дугаар сарын 06-ны өдрийн №525 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 2 дахь хурал тус тус товлогдсон байна.

Эргэн сануулахад, “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Тус шүүх хуралдаанууд нь онлайнаар зохион байгуулагдана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​DNN-Тодруулга: Эмч нар “Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд шаардлага хүлээж авдаггүй, зарим нь уурладаг” гэв


DNN-Тодруулга” буланд энэ удаад эмнэлгийн эмч, ажилтнууд цаг үеийн асуудлаар үзэл бодлоо илэрхийллээ.

ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын менежер А.Билэгт: Ажлын цаг дууссан ч эмч нар маань өрөө, өрөөндөө ажлаа хийгээд сууж байна. Манай эмнэлгийн ажиллагсадын хувьд зай барьж, авах ёстой дэглэмийг мөрдөж, үйл ажиллагаа ердийнхөөрөө хэвийн явагдаж байгаа. Хүмүүсийн бодож байгаа шиг ноцтой зүйл байхгүй ээ. Угаас тангараг өргөсөн эмч нар гэдэг утгаараа ажлын ачаалал ихэслээ гээд гомдоллож, шалтаглахгүй өөр өөрсдийн үүрэгт ажлаа хийгээд явж байна.

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмч Б.Мөнхбат: Одоогоор Дархан-Уул аймагт бүртгэгдсэн батлагдсан тохиолдол буюу коронавирусийн халдвар авсан иргэд бүгд ХӨСҮТ рүү шилжиж, тэндээ эмчлүүлж байна. Тэрнээс өмнө эндээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, тусгаарлаж байсан. Халдвар бүртгэгдэх үедбид бэлэн байдалд байсан. Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдэхэд хэрхэн ажиллах тал дээр ЭМЯ, ХӨСҮТ-өөсзааварчилгаа болон шаардлагатай хувцасхэрэглэлээрурьдчиланхангасан байсан нь шуурхай ажиллах гол хөшүүрэг болсон. Сүүлийн байдлаар бүртгэгдсэн 45 тохиолдлоо бариад, ойрын хавьтлын бүх тандалтыг хийж, нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлаж, давтан шинжилгээнүүдийг авч ажиллаж байгаа.

-Хөл хорио суларснаар эмнэлгийн ачаалал энгийн үеийнхээс багассан уу?

-Хөл хорио тавигдаснаар эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн цуваа ердийн үеийнхээс багассан чхалдвар, хамгааллын дэглэм журмаа сахиж, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.Цэцэрлэг, сургууль карантилагдсантай холбоотойгоор томуу, томуу төст улирлын чанартай өвчлөлүүд эрс буурсан. Энгийн үед өдөртөө 100 гаруй хүүхдэд үйлчилдэг бол одоогоор өдөрт 13-15 хүүхэд үзүүлэхээр ирж байна. Тэг зогсолтоос хойш эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа өмнөх шигээ хэвийн явагдаж байгаа гэж хэлж болно.

-Голомтод ажилласан эмч нарын цалин хөлс нэмэгдсэн үү?

-Урьд нь Сэлэнгэ аймгаас орж ирсэн хүмүүсийг энд тусгаарладаг байсан. Төвийн аймаг гэдэг утгаараа бэлэн байдлыг маш сайн хангаж байсан. Тэр үеэр ажилласан эмч, ажиллагсдад яамнаас шийдэгдсэний дагуу тодорхой хэмжээний урамшуулал олгогдсон.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Н: -Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд ирэх өвчтнүүдийн тоо өмнөх үеийнхтэй харьцуулахад багассан. Ойрын үед томуугаас гадна бага насны хүүхдүүд ахуйн нөхцөлд бэртэж, гэмтэх, ходоод, гэдэс, хооллолттой холбоотой өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байна. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид ажлын байран дээрээ бүгд амны хаалт зүүж, дэглэмийг сахиж ажиллаж байгаа.

-Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд юун дээр анхаармаар байна вэ?

-Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс нэг хүүхдийг нэг л асран хамгаалагч дагуулж орох журам барьж байгаа.Энэ журмыг мөрдснөөр амбулаторийн ачаалал харьцангуй сийрэг болж ирж байна. Хүүхэд нь өвдлөө гэхэд ах, эгч, эмээ, өвөөг нь дагуулаад ирдэг. Угаас эмээ, өвөө нь эмнэлгийн гадаа суугаад ямар ч ач холбогдолгүй. Үүнээс болоод хийсвэр ачаалал үүсчихдэг байсан.Амны хаалт зүүж, гараа ариутгаарай гэх мэт шаардлага тавихаар уурладаг хүмүүс чбий. Тиймээс иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ тэдгээр зүйлс дээр анхаармаар байна.

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Алтанчимэг: Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тэр дундаа эмч, сувилагчид уртасгасан цагаар, зарим тохиолдолд ээлжийн амралт, завсарлагагүйгээр ажилладаг. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед түргэн тусламжийн эмч нар халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа юм. Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч халуурсан гэх дуудлагад эмч нар иж бүрэн хамгаалах хувцас, хэрэглэлтэйгээ очиж тусламж үзүүлдэг. Мөн иргэдэд коронавирустай холбоотой зөвлөмж өгч байна. Ард иргэддээ хандаж хүн өвчнийг хуурч чадахгүй учраас хаана хаанаа хариуцлагатай байх нь чухал гэдгийг хэлье.

“Жаргалант” эмнэлгийн эмч Д. Энхсайхан: Эмч нар ухрах, зугтаах эрхгүй учраас ард түмэнтэйгээ хамтарч энэ халдвараас ангижрахын тулд бүгд хичээн ажиллаж байгаа. Ганц эрүүл мэндийн байгууллага энэ халдварыг дарж дийлэхгүй. Хариуцлагагүй нэг хүний үйлдлээс болж тархвал ямар аймшигтай явдал болж байгааг хэд хэдэн жишээнээс харсан шүү дээ. Хайртай бүхнээ хамгаалъя гэвэл хувь хүн хариуцлагаа дээшлүүлэх ёстой. Тиймээс ард түмэн, төр, засаг, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага хамтран эв нэгдэлтэй байж энэ аюулт өвчний тархалтаас ард түмнээ хамгаалахын тулд бид сайн ажиллах ёстой. Энэ дашрамд, халдварын голомтод ажиллаж буй мэргэжил нэгт нөхдөд баярлаж буйгаа илэрхийлье.

Чингэлтэй дүүргийн эмч Д.Бурмаа: Онц байдал зарласантай холбогдуулан эмнэлэгт орох хоёр хаалганы хажууханд өдөр бүр ээлжийн сувилагч, хамгаалалтын ажилчид ажиллаж байна. Эдгээр ажилчид гаднаас орж ирж буйхүмүүсийн халуун үзэхээс гадна ханиалгаж байгаа эсэх,цээжээр хөндүүрлэх, мэдрэмж төрж байгаа зэрэг томуу, томуу төст өвчин, коронавирусийн урьдчилсан асуумжуудыг авч ажиллаж байна. Энэ нь эмнэлэг дотор вирусийн дэгдэлт тархахаас урьдчилан сэргийлж буй хэлбэр юм. Мөн томуу, томуу төст өвчин, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна. Түүнчлэн коронавирус нь ахуйн замаар дамжиж байгаа учир ахуйн хавьтлаас дамжих эрсдэлийг сэргийлэхийн тулд хаалга болгонд гар халдваргүйжүүлэлт хийж байна.

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасгийн эмч Л.Нямдаваа: Бид “Covid-19”-ийн халдвар хэзээ ч орж ирж магадгүй гэсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд ажиллаж байна. Хүлээн авах тасаг гэдэг хамгийн эрсдэлтэй бүлэг болохоор халдвар хамгааллын хувцасаа сайн өмсөж иргэддээ үйлчилж байна. Хорио цээрийн дэглэмтэй үед эрсдэлтэй, шаардлагатай гэсэн хүмүүсээ л үзэж байгаа. Өдөрт дунджаар 20 хүн ирдэг. Ихэвчлэн зүрх судас, артерийн даралт ихсэлт зэрэг оноштой хүмүүс эмчлүүлж байна. Манай хүлээн авах хэсэгт дөрвөн сувилагч, нэг их эмч ажиллаж байна. Харин 103 түргэн тусламж дээр найман хүн ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө үзлэг шинжилгээ хийгээд ажиллаж байна. Хэрвээ манайд халдвар тархвал эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас цөөн. Ер нь амны хаалтны хүрэлцээ муу. Өдөрт нэг ширхэг маск тараадаг. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд шаардлага хүлээж авах тал дээр их тааруу байдаг.

Гэмтэл согог судлал үндэсний төвийн эмч Б.Ариунхүү: Хөл хорио тогтоосноос хойш эмнэлгийн ачаалал 50 хувь буурсан. Өмнөх долоо хоногт хөл хорио сулруулсан болохоор ачаалал жаахан нэмэгдэх хандлага ажиглагдсан. Энгийн тасагт ажиллаж байгаа бид бол арай гайгүй байгаа. Харин яаралтай түргэн тусламж, хүлээн авахын эмч нар маань халдвар хамгааллын хувцасаа өмсөөд ард иргэддээ үйлчилж байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг халуун цэг дээр ажиллаж байгаа эмч нарт нэмэгдэл цалин өгч байгаа гэж ойлгож байгаа. Бидний хувьд үүргээ ухамсарлаад ажиллаж байгаа болохоор хэвийн цалингаа авч байна.

СХД-ийн 23 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эмч н.Отгонжаргал: Коронавирсуийн оношилгооны бүс учир иргэд ирж шинжилгээ өгч байгаа. 23, 29, 18 зэрэг хорооны иргэд ирж сайн дураараа болон ажил мэргэжлийн шугамаар оношилгоо шинжилгээ өгсөн. Коронавирусийн хүнд үед ажиллаж байгаа эмч, сувилагчид халдвар хамгааллын хувцасаа өмсөж иргэддээ үйлчилж байна. Мөн бид эдгээр хүмүүстээ зориулж эм, эмнэлгийн хэрэгслийг нэмж бэлтгэн өгсөн байгаа. Эрүүл мэндийн харъяа эмнэлгүүдэд даралт ихсэх, осол гэмтэл авсан гэх оноштой иргэд ирж байна.

Д.Баттогтох

Ч.Биндэръяа

Д.Отгонтуяа

Categories
мэдээ нийгэм

North Benz, Howo маркийн ачааны машинууд мөргөлдөж, нэг хүний амь хохирчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 250 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 198 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 1

Мөргөлдөх хэлбэрээр- 1 гарсан байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал энэ сарын 5-ны өдрийн 12:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр шар толгой гэх газар асфальтан замд North Benz маркийн ачааны автомашин Howo маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, Howo маркийн автомашины жолооч 20 настай, эрэгтэйгийн амь нас хохирчээ. Уг хэргийг шалгаж байгаа аж. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолооч, орон нутагт найман жолоочийг тус тус илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон аж.

Түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

​Өмнөд Солонгост “Covid-19” халдвар эрчимжиж, Сөүл хотод хорио цээрийн дэглэмийг чангарууллаа


Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол огцом нэмэгдсэн тул нийслэл Сөүл хот болон түүний орчимд хорио цээрийн дэглэмийг чангаруулах болсныг засгийн газар нь ням гарагт зарлажээ. Бямба гарагт тус улсад халдварын 631 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал анх эхэлж байсан хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхэн үеэс хойших нэг өдрийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Нийтдээ Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 37,545 тохиолдол бүртгэгдэж, 545 хүн нас баржээ. Нэг өдөрт дунджаар 100 орчим тохиолдол бүртгэгддэг байснаа сүүлийн нэг сарын хугацаанд огцом нэмэгдсэнээр өнөөдөр эмчлүүлж буй хүний тоо 7,873 хүрсэн нь эмнэлгүүдийн орны багтаамжаас хэтэрсэн байна. Одоогоор шинэ орнууд нэмж дэлгээд ажиллаж байгаа ба хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл орны хомсдолд орж болзошгүйг эрүүл мэндийн яамны ажилтан Пак Нюн Хо өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Шинэ халдварын тохиолдлуудын ихэнх нь нийслэл Сөүл хот болон түүний ойр орчмоос илэрч буй тул Мягмар гарагаас эхлэн хорио цээрийн дэглэмийг чангаруулахаар болсон байна. Бямба гарагаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд ихэнх газруудын үйл ажиллагааг оройн 9:00 цагаас эхлэн зогсоож, нийтийн тээврийг оройн цагаар 30 хувь бууруулах болсон нь урьд өмнө авч хэрэгжүүлж байгаагүй хөл хорионы арга хэмжээ болжээ. Мягмар гарагаас эхлэн Сөүл орчимд 50-аас дээш хүн цугларахыг хориглож, фитнес клуб, караоке бааруудыг хааж, шашны үйл ажиллагаануудыг зөвхөн онлайнаар эсвэл телевизээр явуулах болсон байна. Мөн сургуулийн анги танхимд хичээллэх хүүхдийн тоонд хязгаар тогтоохоор болжээ.

Ресторан, зоогийн газруудыг нээлттэй хэвээр үлдээж байгаа ч аль болох гэртээ хооллож байхыг засгийн газар нь иргэдэд уриалсан байна.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Ардын аниа Жижи: Бусад хүн юу гэх бол гэж нэг хором ч бодож үзээгүй


Ардын аниа Жижи хэмээн цахим ертөнцөд танигдсан влогчин бүсгүй Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Коронавирус дэлхий нийтээр тархаад байгаа энэ цаг үед АНУ-д суугаа монголчуудын хувьд нөхцөл байдал ямархуу байгаа вэ. Энэ талаар яриагаа эхлэе.

-АНУ-д 12 дугаар сарын сүүлээр вакцин хийгдэхээр болсон. Хамгийн анх 3-р сард дэгдэхэд бүх газрууд хаагдаж, хүмүүс шоконд ороод дэлгүүр хоослох, айж сандрах асуудлууд гарч байсан. Одоо хүмүүс нөхцөл байдалдаа дасаад, арга барилаа олчихсон. Эндхийн туршлагаас авмаар зүйл гэвэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх тусгай цаг гаргаад өгчихсөн. Миний хувьд угаас гадуур биш гэрээсээ ихэвчлэн ажилладаг байсан болохоор онц ялгаа мэдрэгдэхгүй байгаа. Өвчлөлийн голомтод 8 сар амьдарч байгаа хүний хувьд харин ч энэ үеийг ашиглаад өөртөө олон боломжийг нээсэн. Одоогоор гадаадад суралцах талаар хүүхдүүдэд онлайнаар сургалт явуулж байгаа.

-Ихэнх хүмүүс “Ардын аниа Жижи” гэдэг нэрээр нь андахгүй. Уншигчдад өөрийгөө товч танилцуулаач.

-Намайг Гансүхийн Ган-Эрдэнэ гэдэг. Орхон аймагт төрж өссөн. “Мон-Турк” сургуулийг төгсөөд, АНУ-ыг зорьж ирсэн. Эхлээд Спокень Вашингтон гэдэг жижиг хотод хэлний бэлтгэлд 1 жил сураад, дараа нь Сайнтлуис хотодбизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Гадаад оюутнууд дөрвөн жил сурсны дараа Америкт үлдэж, нэг жил ажиллах эрхтэй байдгийн дагуу Сиатл хотод нэг жил мэргэжлээрээ ажилласан. Одоогоор үргэлжлүүлэн Сиатлын их сургуульд мастерийн зэргээ хамгаалж байна. Нэг ах, эмэгтэй дүүтэй айлын дунд охин. Одоо дүүгээ АНУ руу татаад, бүх зүйлийг нь хариуцаад явж байгаа. Ах маань гэр бүлийн хамт Сайнтлуис хотод амьдардаг бол аав, ээж хоёр маань харин Монголдоо байдаг.

-Влог, бичлэгнүүдээ хийж эхлээд хэр удаж байгаа вэ. Контентоо анх эхлүүлэхдээ хүмүүст юу гэж бодогдох бол гэдэг айдастай тулгарч байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд би ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэх гэж байгаа бол айдсыг хэзээ ч түрүүлж хардаггүй. Хэн намайг юу гэж бодох бол гэж нэг хором ч бодож үзээгүй. 2018 оны 12-р сарын 31-нд би анх шинэ жилээр влогоо эхэлж байсан. Түүнээс өмнө би янз бүрийн бичлэг хийх дуртай, түүнийгээ эвлүүлээд фейсбүүкдээ оруулчихдаг байсныг ойрын хүмүүс маань мэдэх байх. Тэгэхээр миний хувьд цахим орчинд өөрийгөө ил гаргахад ямар ч айдас байгаагүй. Харин ч бичлэгээ хийгээд сошиал медиад оруулахаараа баярладаг, дахин дахин үздэг.Гол нь би өөрөө өөртөө болон өөрийнхөө хийж байгаа юманд дуртай байх нь л чухал. Хэрвээ шинийг санаачлахаар шийдсэн хүмүүс уншиж байвал “Тэр зүйл чинь танд таалагдаж байвал хангалттай, бусдад яаж харагдах бол гэж битгий зовоорой” гэж хэлмээр байна.

-Сошиал медиа дээр хичнээн дагагчидтай вэ. Youtube- ээс болон контентоосоо ашиг олдог уу?

-Одоогоор байгаа сошиал медиа хаягууд дээрээ тус бүр 100 мянган дагагчтай. Ашиг гэхээсээ илүү өөрийнхөө хийсэн бичлэгүүдээс жижиг хувь авдаг. Youtube-ээс сардаа бага хэмжээгээр цалинжина. Тик Ток дээр миний 10 видео тутмыг 280 доллараар үнэлдэг. Спонсор байгууллагуудаа ч бас Тик Ток-оос олж авсан. Одоогоор миний хувьд Youtube-ээс гадна хоёр ажил хийдэг. Сургуулийнхаа сошиал медиа талыг нь хариуцахын хажуугаар оюутнуудын холбоонд давхар ажилладаг. Хаана боломж байна, тийшээ л явахыг эрмэлздэг.

-Бичлэгнийхээ санааг хэрхэн олдог вэ. Аль болох олон хүнд хүргэх талаас нь бодож сонгодог уу. Эсвэл өөрт таалагдсан сэдвээр хийдэг үү?

-Бичлэгнүүдээ бүгдийг нь төлөвлөдөг. Угаасаа эхлүүлж байхад намайг шууд олон мянган хүн үзэхгүй. Анх би Youtube-д гуравхан дагагчтай байсан. Миний хувьд сошиал медиагийн бүх сувгуудыг зэрэг ашиглаж, солонгоруулж явсан. Ингэхдээ яавал олон хүн үзэх вэ гэдэг талаас нь харж эхэлж байсан. Гол нь хүмүүсийн дуртай сэдвүүд юу байна гэдгийг ажигласан.Шинэ санаа гаргаж, хэрэгжүүлэхэд Brainstorming арга гэж байдаг. Ерөнхийдөө тэр зарчмаар хүмүүс хэрхэн, яаж гэдэг видеонд дуртай байдаг учраас өөрийн мэдэх сэдвээрээ буюу англи хэл сурах, АНУ-д сурах талаар видеонууд оруулж, хүмүүст хүргэж байсан.Хүн юу гэж бодно уу надад хамаагүй байдаг болохоор өөртөө тохиолдсон хөгжилтэй явдлуудыг яриад, тэрнээс хойш үзэх хүмүүс нэмэгдсэн.

-Эхлүүлсэн зүйл нь ийм хэмжээнд хүмүүст хүрнэ гэж төсөөлж байв уу?

-Үгүй ээ, хэзээ ч төсөөлж байгаагүй. Сиатлд ирэхээсээ өмнө миний бичлэгнүүд ийм олон хүндхүрдэг гэдгийг мэдээгүй явсан. Монголчуудын наадмаар очиход таарсан хүн болгон “Ардын аниа Жижи” байна гээд таниад, хүндэтгэлтэйгээр угтаж авахад маш сайхан санагдаж байсан. Youtube-ийн Silver button-ийг авах байтугай, ийм шагнал байдгийг ч мэддэггүй байлаа. Зүгээр л тууштай хийсний үр дүн болов уу гэж боддог.

-Хүмүүсээс ирж байсан шүүмж, сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хоёр, гурван удаа айхавтар хэл аманд орж байсан. Өглөө босох болгонд хүүхдүүд, өсвөр насныхны үзэн ядсан сэтгэгдлүүд олноороо ирсэн үе бий шүү. Эхэн үедээ надад хэцүү байдаг байсан. Нэг л өглөө олон мянган хүн дайраад эхлэхээр ямар ч өөдрөг хүн гэмтэнэ. Бичлэгнүүдээ хиймээргүй айдаст орох үе байсан ч дотоод эрч хүчээ дахин бий болгосон. Цаг хугацаа өнгөрөөд хийх юмаа хийсээр байхад хүмүүсийн бодол буцаад л эргэдэг юм байна лээ. Би ер нь сөрөг зүйлсийг бодоод, тээгээд явах дургүй дорхноо мартчихдаг.

-Lil Puma та хоёрын дунд болоод өнгөрсөн асуудлыг тавилттай байсан уу гэж зарим нь хардаж байсан?

-Ямар ч тавилт байхгүй ээ. Аль алинд нь болоод өнгөрсөн л зүйл. Түүнээс хойш хоорондоо холбогдоогүй.

-АНУ-д хэр удаан амьдрах төлөвлөгөөтэй байгаа вэ? Монголдоо ирэх бодол бий юу?

-5-р сард 3 сарын хугацаатай Монголдоо очих төлөвлөгөөтэй байгаа. Зун болгон очдог боловч энэ жил коронагаас болоод очиж амжсангүй. Хүн чамаас хамгийн хайртай гурван зүйлээ нэрлэ гэвэл нэгдүгээрт эх орон гэж хариулах ёстой гэдэг. Монголд очоод хамгийн түрүүнд эх орноороо сайхан аялахыгхүсч байна. Монголын байгалийг юутай ч зүйрлэшгүй шүү дээ. Хэдийгээр гадаадын өндөр хөгжилтэй оронд байгаа ч эх орондоо маш их хайртай.

-Таны бодлоор америкчуудын соёлоос суралцах зүйлс юу вэ?

-Эндхийн хүмүүс хоорондоо маш нээлттэй, гадуур явж байхад танихгүй хүн дотны найз шиг нь харьцаж чаддаг нь гоё санагддаг. Нэг түүх ярихад анх энд ирээд монголчууд багатай газар удаан амьдраад монгол хүний мөрөөсөл болчихсон байсан. Тэгээд Монгол руу буцах замдаа Солонгосын онгоцны буудал дээр хоёр монгол хүний яриа сонсогдоод бүр баярлаад тэнд явж байсан ээж, охин хоёр руу “Сайн байна уу?” гэсэн чиньминий өөдөөс “Ёо, цочих гэж” гэчихээд яваад өгсөн.Тэгэхээр монголчууд маань нээлттэй байгаасай гэж хүсдэг. Хоёрдугаарт: цагийн менежмент. Гуравдугаарт: хувийн зохион байгуулалт. Маргааш хийх юмнуудаа өмнөх орой нь төлөвлөөд, хийж сурах нь гадаад оронд ер нь хаана ч очсон хэрэгтэй ур чадвар.

-Үзэж, сонсдог олон хүмүүст өөдрөг үзэлтэй хүн шиг санагддаг болов уу. Сэтгэлээр унах үедээ эрч хүчээ яаж сэлбэдэг вэ?

-Сэтгэлээр унасан үедээ ганцаараа байх дуртай. Хувь хүн ганцаараа байж сурах хэрэгтэй. Би сэтгэлийн хөдлөл ихтэй хүн болохоор энэ зан чанар маань намайг түшиж өгдөг байх. Миний гэр бүлийнхэн намайг үргэлж дэмждэг байдал нь намайг дандаа цэнэглэж өгдөг. Тиймээс ээж, аав, эмээ, өвөөдөө маш их талархдаг. Мөн Мон-Турк сургууль миний амьдралын өөрчилсөн гэж болно. Мон-Турк сургуульд гадаад хүмүүс, гадны соёлыг хараад миний өмнө олон боломжууд нээгдсэн. Тэр үед би дуулах дуртай гэдгээ нээгээд сургуулийнхаа дууны тэмцээнд байр эзлээд Турк улс руу үнэ төлбөргүй аялаад, буцахдаа 500 доллартай гэртээ ирж байлаа. Тэгэхээр хүн болгоны дотор нуугдсан алмаз байдаг гэж боддог. Тэрийгээ гаргахад орчны багахан дэмжлэг лхэрэгтэй.Хүн өөрөө хичээх юм бол болдог гэдгийг сургууль, хамт олон, багш нар маань надад ойлгуулсан.

-Англи хэл сурах олон арга, зөвлөмжүүд бий. Өөрийнхөө туршлагаас англи хэл үр дүнтэй суралцах топ нэг арга барилыг хэлээч гэвэл?

– Үгийн баялаг, өгүүлбэрийн бүтцийг цогцоор нь сурах хамгийн үр дүнтэй арга гэвэл унших. Тиймээс хамгийн эхлээд ном унш.Хоёрдугаарт ичих нүүрээ элгэндээ наагаад ч хамаагүй яриарай. Тэгж байж өөрийнхөө айдсыг хагалж чадна.

-Монголоос үзэж, сонсдог ”нөлөөлөгч” хүн бий юу?

-Миний ментор Зүүгий эгчийг нэрлэмээр байна. “Мөрөөдөх эрх” гээд номыг бичсэн, англи хэлний сургалт явуулдгаар нь хүмүүс мэдэх байх. Англи хэл анхлан суралцаж байгаа хүмүүст авсан номоороо вебсайтад нэвтрээд, англи багшийн хичээлүүдийг үзэх боломжтой монголд байхгүй системтэй гарын авлага саяхан гаргасан мундаг эмэгтэй бий. Ментор маань намайг онлайн сургалтаа явуулж, “Growth”төлөвлөгч дэвтрээ гаргахад маш их хүч болж, түлхэж өгсөн хүн.

-Саяхнаас төлөвлөгч дэвтэр худалдаанд гаргасан байсан. Энэ санаагаа хаанаас олсон бэ?

-Намайг сурагч байхад хүслийг минь бадраах энэ төрлийн зүйлс хязгаарлагдмал байсан. Хүмүүст хэрэгтэй юм хийж бүтээх хүсэл миний дотор үргэлж байсан. Надад ашигтай юу гэдэг талаас нь ерөөсөө хараагүй ээ. Яаж олон хүнд хэрэгтэй зүйл хийх вэ гэдэг хүсэлдээ хөтлөгдөөд, Зүүгий багштайгаа ярилцаад төлөвлөгч дэвтрээ гаргасан.

-Хайр дурлалын тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувьд өсөж, хөгжих боломжтой залуу насан дээрээ ээж болохоосоо өмнө өөрийгөө хангалттай хөгжүүлж, байгаа боломжийг тултал нь ашиглах хэрэгтэй гэж боддог.

-Таны алс хэтийн мөрөөдлийг сонирхож болох уу?

-Миний хамгийн том мөрөөдөл бол их сургууль байгуулах. Яагаад гэвэл олон авьяас, чадвартай хүүхдүүд санхүүгийн асуудлаас болоод түүнийгээ ашиглаж чадахгүй байгааг хараад их харамсдаг. Тиймээс ирээдүйд тэдгээр хүүхдүүдэд боломж олгохыг хүсдэг.

-Контент хийхийг хүсдэг хүмүүст таны зүгээс өгөх зөвлөгөө?

-Ямар чиглэлээр явмаар байгаа эхлээд тодорхойл. Чанартай видеоноос эхлэх ёстой болохоор техник хэрэгслүүдээ сайтар бэлдэх хэрэгтэй. Мөн хүмүүсийн сонирхдог сэдвээр эхлүүлж, тэр талаараа сайн уншиж, судлах хэрэгтэй.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

Гүний усны шумбалтын хувцас, хэрэглэлтэй боллоо

Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги иж бүрэн гүний усны шумбалтын хоёр хувцас, хэрэглэлтэй боллоо.

Дээрх хувцас, хэрэглэлийг 2020 онд ангийн захирагчийн зөвлөл үйлдвэрийн удирдлагуудад танилцуулснаар ийнхүү шийдвэрлэж өгсөн байна. Ингэснээр Онцгой байдлын албанд шинээр томилогдсон болон усчин аврагч нар усны гүний шумбалтын дадлага, сургуулийг зохион байгуулах, нэрвэгдэгсдийг уснаас эрэн хайх ажиллагаанд ашиглах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Уул уурхайн бус экспортын салбар, ЖДҮ-ийн салбарыг дэмжин 230 тэрбум төгрөгийн зээл олгоно


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоол, 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох шийдвэр гаргасан юм.

Хоёр жилийн хугацаатай репо арилжааны хүрээнд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олголоо.

Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм. Ингэснээр шалгуур хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээр дурдсан харилцагч банкандаа хүсэлт гаргах, зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой боллоо.

Цаашид Монголбанкны зүгээс цар тахлын нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн, тухай бүр мэдээлэх болно гэв.

Репо санхүүжилт гэж юу вэ?

Төв банкны санхүүжилт нь банк хоорондын захын нөөцийн түр зуурын дутагдлыг арилгах, илүүдэл нөөцийг шингээх зорилготой.

Зорилго: Төлбөр тооцоо гүйцэтгэх мөнгөн хөрөнгө дутагдсан тохиолдолд дутагдлыг арилгах Давтамж: Өдөр бүр нээлттэй Хугацаа: “Банксүлжээ” систем хаахаас дараагийн өдрийн “банксүлжээ” систем нээх хүртэл үргэлжилнэ.
Барьцаа хөрөнгө: Төв банкны үнэт цаас
Хүү: Овернайт репо санхүүжилтийн хүү = Бодлогын хүү + 2 нэгж хувь

Categories
мэдээ нийгэм

Халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөнийг нээлээ

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр “Covid-19” халдвар бүртгэгдсэн Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Дорноговь, Орхон аймгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн нээлээ.

Мөн стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээх юм. “Covid-19” халдвар батлагдсан нийт тохиолдол Орхонд 24, Дархан-Уулд 45, Говьсүмбэрт 4, Архангайд 3, Сэлэнгэд 201, Дорноговьд 28 тохиолдол тус, тус батлагдаад байна. Халдвар хамгааллын хатуу дэглэм дор PCR шинжилгээний хариуг үндэслэн өнгөрсөн бямба гаригаас эхлэн иргэдийн бүртгэлийг эхлүүлжээ. Халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөн нээх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд хот хоорондын тээвэр өнөөдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.

Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх бөгөөд 19001234 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдээр шахмал түлшний түүхий эд, эм, хүнсний бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд тээвэрлэнэ

“КОВИД-19” цар тахлын бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өчигдөр боллоо.

Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан баг болон Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцов. Хурлын үеэр улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцлээ.

Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудлаар Хятадын талтай үргэлжлүүлэн ажиллаж байна. Хятадын талаас манайд хийсэн шинжилгээг хүлээн зөвшөөрөх, шинжилгээний хугацаа 14 хоног байх чиглэлийг ӨМӨЗО-ны удирдлагуудад өгсөн байна. ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзаж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудлыг дахин тавьж, хятадын талд өгөх ноот бичгийг хүлээлгэн өгсөн. Элчин сайдаас 32 жолоочийн асуудал зарчмын хувьд шийдвэрлэгдэнэ гэж мэдэгдсэн. Хятадын талаас манайд хариуг бичгээр албажуулж өгөхийг хүссэн” гэв.

Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Өнөөдөр Улаанбаатар хотоос хоёр шуурхай бүлэг манай аймаг руу гарсан байна. Бид их ач холбогдол өгч байна. Тайван зогсоолыг анхны зориулалтаар ашиглах асуудлыг шийдэх хэрэгтэй. Жолооч нараас урьдчилан шинжилгээ авах асуудлаар чиглэл ирвэл автобусаар жолооч нарыг гаргах асуудлаар Баяннуур аймагт бичиг явуулахаар бэлдсэн байгаа” гэлээ.

Шуурхай бүлгийн хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах чиглэлийг үүрэг болголоо.

-Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь салбарын дарга нар Цагаанхадын боомтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж судлаад, ямар зохион байгуулалт хийх боломжийн талаар танилцуулах

-Хятадын талаас хилээр цөөн тооны машин нэвтрүүлж, Монголын талд машины бөөгнөрөл үүссэн байгаа тул “С” зөвшөөрөл олгосон тээврийн компаниудтайгаа яриад 6000 мянган жолоочийг хоёр мянгаар нь гурван ээлжийн зохион байгуулалтад оруулж тогтмол явуулах асуудлыг АТҮТ судалж танилцуулах

-УОК-оос “Тайван зогсоол”-д ачаатай автомашин байршуулж зогсоох шийдвэр гарахтай холбогдуулан тээврийг хэрхэн зохион байгуулах талаар судлах

-Замын-Үүд боомтоор шахмал түлшний түүхий эд, эм хангамж, хүнсний бүтээгдэхүүний тээврийг тэргүүн ээлжид явуулахад анхаарч ажиллах

-Монгол Улс руу орохоор Эрээнд хүлээгдэж байгаа ачаа, тээврийн хэрэгслийн судалгааг яаралтай гаргаж танилцуулах

-Хятадын талд шинжилгээ хийлгээд 6 хонож байгаа жолоочийг хилээс буцаасан асуудлыг холбогдох шугамаар Хятадын талтай ярих

-Гашуунсухайт боомтын тээвэр зохион байгуулалтад цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өгөв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Таны амь насны төлөө төрийн хийх юманд хязгаар бий

Хөл хорионы өдрүүд үргэлжилж байна. Дэлхийг сандаргасан ковидын халдварыг дотооддоо алдчихлаа. Одоо дэлхийн улс орнууд цар тахлын үед яаж байна, яг тэр замаар алхахаас өөр арга бидэнд үлдээгүй. Цэнхэр гаригийн номтой эрдэмтэй бүхэн “Дэлхийн түүх коронагийн өмнө ба дараа гэсэн үечлэлд хуваагдана, хүн төрөлхтний назгай амьдралыг энэ удаагийн цар тахал огцом өөрчилнө” гэж ярьж хэлээд эхэллээ. Тийм ч байх.

Тахлын үед улс орнуудын төр засаг нэг л үүрэгтэй ажиллаж байна. Наад захын жишээ гэхэд л Европын орнууд байна. Хөгшин Европын төр баригчид тахлын үед эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, яаж амьдрах талын чиг зөвлөгөөг иргэддээ өгөөд багагүй хугацаа өнгөрчихлөө. Хоорондын зайгаа барь, маскаа зүү, гэр, оффистоо байнгын ариутгал хий, тэгээд ажлаа хий, аж төр гэсэн зөвлөгөө л өгч байгаа. Ганц Европ ч биш дэлхий даяараа төр засгууд ийм л үүрэгтэй ажиллаж байна. Тахлын үеийн төр засгийн үүрэг ерөөсөө л энэ. Үлдсэн нь иргэний буюу таны үүрэг. Маскаа зүүх нь, хоорондын зайгаа барих нь, оффис, гэртээ байнгын ариутгал цэвэрлэгээ хийх нь зөвхөн таны үүрэг. Таны маскийг зүүлгэх гээд араас чинь гүйх нь төрийн үүрэг биш л дээ.
Хоорондын зайгаа бариарай, тэгэхгүй бол вирусийн халдвар авах эрсдэл чинь нэмэгдэнэ шүү гээд байхад л тас тэврэлдэж оочерлоод байгаа тохиолдолд төр засгийг буруутгах аргагүй. Мэдээж иргэдийг биесээ тэврэн юунд ч юм дугаарлаж зогсохыг төр харсан тохиолдолд шаардлага тавиад ном дүрмээр нь дугаарлуулах л байх. Тэгвэл тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчид өөр хоорондоо салхи орох ч зайгүй шахцалдан дугаарлаж зогсоо иргэдийг хараагүй тохиолдолд яах вэ? Шуудхан хэлэхэд, энэ тохиолдолд төр ямар ч буруугүй. Шахалдан барин дугаарлаж оочерлосныхоо балгаар вирусийн халдвар авсан бол төрийн биш, тухайн иргэний л хохь болоод хоцорно. Хатуу ч гэсэн үнэн нь энэ.
Товчхондоо ухаалаг, ёс зүйтэй, жинхэнэ иргэн байсан тохиолдолд л эрүүл саруул, энх тунх амьдрахаас аргагүйд хүрснийг цар тахал бидэнд сургаж байна. Өөрийнх нь бүтээсэн өнөөдөр хэн нэгнээс хамаатай юм шиг сэтгэж, хэцүү хатуу аж төрж яваад нь өрөөл бусад буруутай юм шиг, гэгээлэг зүйлийг ч сөргөөр хүлээж авч сөрж л байвал бахтай кайфтай орших юм шиг санаж амьдарсаар ирсэн том гэм бидэнд бий. Өөрөөсөө алдаа гэм хайхаас урьтаж бусдаас өө сэв хайж аж төрж яваагаа энгийн л үнэн гэж эндүүрчихсэн алхаж яваа олон хүнд ковид сануулга өгч байна. Корона бидэнд “Та өөрөө хариуцлагатай, та өөрөө ухаалаг, та өөрөө ёс зүйтэй, та өөрөө хариуцлагатай байж тахлыг мэнд давна гээд тов тодорхой тод чангаар хэлээд өгчихлөө. Хэн нэгэн л миний өмнөөс үүрэг хүлээх ёстой, тэр намайг тэгж дэмжих ёстой, энэ намайг ингэж эвийлэх учиртай гэсэн үзлээсээ яг одоо салахгүй бол амьдрах аргагүй шүү гэчихлээ.

Учир ойлгох хэсэг “Зөв иргэн, зөв хүн байхыг яс маханд тултал ойлгуулж мэдрүүлж байгаа нь коронагийн маш том давуу тал” гэж олзуурхаж суугаа нь цаанаа ийм учиртай. Тэгэхээр коронагийн үед тахалд нэрвэгдчихгүйхэн шиг амьдрах цор ганц шалтгаан нь бид өөрсдөө болж таарч байна. Зарим газрын бие засах өрөөнд ороход “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэсэн бичиг хадаатай байдаг даа. Уг нь тэр өгүүлбэр ариун цэврийн өрөө төдийхөнд өлгөх бичиг биш л дээ, амьдралдаа мөрдөх ёстой энгийн хэрнээ гарцаагүй дүрэм юм.

Яахав, миний муу яваа нь, миний өвчин туссан нь тэрний энэний буруу гэж бусдыг буруутгаж өөрийгөө хуураад явахад сэтгэл хөнгөн байж мэдэх л дээ. Гэхдээ өөрийгөө хуурсны хохирол эргээд өөрт нь л буудаг хатуу жам бий. “Надад сайхан санагддаг” гээд архи ууж, тамхи татдагаа зөвтгөдөг хүмүүс хаа сайгүй таардаг. Өнөөхөндөө, тэрхэн зуурдаа сайхан ч эцэс хожим эрүүл мэнд сүйддэг гашуун үнэн ард нь бий. Эцэс хожим нь эрүүл мэндээрээ хохирох нь аль нэг төр засаг, хэн нэгэн биш өөрийгөө зөвтгөн зөвтгөн бурууд дурласан хүн өөрөө л байдаг. Зарим зүйлд өөрийгөө хуурахгүйгээр аж төрөхгүй бол өөрөө хохирдгийн бас нэг жишээ нь тахал. Цар тахлын үед хоорондын зайгаа барихгүй, маскаа зүүхгүй явснаасаа болж ковидын халдвар авбал хохирох хүн нь та өөрөө, таны ойр тойрныхон.