Categories
мэдээ нийгэм

​Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох шүүх хурал болж байна

Д.КЁКҮШЮЗАН БАТБАЯР 800 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ УГААСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ НЭР  ДЭВШИХ ЭРХ НЬ ЦУЦЛАГДЖЭЭ

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна. Түүнийг 32.7 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хэргийн ялын дүгнэлт өнөөдөр 17.00 цагаас гарах гэнэ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадаадын хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна. Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар залилан мэхэлж, тус компанид 32.713.190.850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор хуулийн байгууллагаас шалгаж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайдын ажлын албаны 10 гаруйг өрөөг шалгана

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нууц камер байршуулсан байсныг өнгөрөгч баасан гаригт олж илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын ажлын албаны 10 орчим өрөөнд өнөөдөр шалгалт хийхээр болжээ. Ажлын албаных нь өрөөнүүд Төрийн ордны зүүн жигүүрт байрладаг.

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан уг хэрэгт Засгийн газрын IT хариуцсан ажилтан Б тогтоогдон, байцаагдаж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Элчин сайд Д.Даваад коронавирусийн эсрэг “Спутник V” вакцины талаар танилцуулж, “Авифавир” эмийг Монголд нийлүүлэх хүсэлт тавьжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваа 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр ОХУ-ын эм бэлдмэл, биотехнологийн томоохон групп “ХимРар” компанийн үйл ажиллагаатай танилцав. Энэхүү компани нь шинэ коронавирусийн эсрэг амбулаторийн болон клиник эмчилгээнд ашиглагдаж байгаа “Авифавир” эмийг үйлдвэрлэж байгаа юм. Элчин сайдыг тус групп компанийн “ХимРар” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирал Ирина Тырнова, “ИИХР” ХК-ийн Ерөнхий захирал Дмитрий Кравченко нар хүлээн авч, компанийн үйл ажиллагааны талаар болон эмийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Түүнчлэн уулзалтанд Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Хөрөнгө оруулалтын газрын захирал Владимир Примак цахим хэлбэрээр оролцож, тус сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр боловсруулсан “Спутник V” вакцины танилцуулгыг хийлээ.Талууд хоёр орны цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл сонсож, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид тус компанийн үндсэн лабораториуд болон эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн явцтай газар дээр нь үзэж танилцав. Тус компанийн зүгээс уг эмийг Монгол Улсад нийлүүлэх талаар хамтран ажиллах төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтоож өгөх хүсэлтийг албан ёсоор тавьжээ.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй гэв

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл нар мэдээлэл өглөө.

Д.Нарангэрэл “Халдварын шинжилгээ өгсөн хүмүүсийн шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй. Архангай аймагт эмч эмнэлгийн ажилтнуудын хувцас хэрэглэл хүрэлцэхгүй байгаа гэдэг нь худал мэдээлэл” хэмээв.

Харин А.Амбасэлмаа “Эрсдэлийн үнэлгээг 8 байгууллагын 20 гаруй мэргэжилтэн хамтран хийсэн. Монгол улсад нийт хүн амын дунд тархах магадлал өндөр эрсдэлтэй гэж гарсан. Энэ чиглэлийн санал дүгнэлтийг өнөөдөр УОК-д хүргүүлнэ” гэв

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 58 дуудлага бүртгэгджээ


Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр нийт 793 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Үүний 322 нь зөрчлийн, 11 нь хулгайлах хэргийн талаар гомдол мэдээлэл байсан бол гэр бүлийн хүчирхийллийн 58 дуудлага бүртгэгдсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ. Мөн 24 цагийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 38 хэрэг бүртгэгдсэн бөгөөд согтуугаар автомашин жолоодсон 12 тохиолдол гарсан бол 105 хүнийг эрүүлжүүлэн саатуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

​”Face” бааранд архи, пиво худалдаж байсныг илрүүлжээ

Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд согтууруулах ундаа худалдаж байсан зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хяналт шалгалт явуулахад тус дүүргийн нэгдүгээр хороонд “Subaru Forester”, “Prius-30” маркийн машинтай иргэн архи пиво зэрэг согтууруулах ундаа иргэдэд худалдаж буй зөрчлийг илрүүлжээ. Уг хяналт шалгалтаар “Face” бааранд согтууруулах ундаа худалдан борлуулж, иргэдэд үйлчилж байсан зөрчлийг мөн илрүүлсэн байна. Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгааг албаныхан анхаарууллаа. Иймд иргэд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж болон нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг дагаж мөрдөхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

129248172_3697537740297688_7062667392651552441_o

Хотын дарга мэдээлэл өгөхдөө “Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​Улаанбаатар хотод ХААН Банкны 25 салбар нэгж ажиллаж байна


Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед зайнаас үйлчилгээ авах боломжгүй харилцагчдадаа зориулж Улаанбаатар хотод ХААН Банкны 25 салбар нэгж арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж байна.

Одоогийн байдлаар үүдээ нээсэн салбар нэгжүүдэд ачаалал хэвийн, ажил жигдэрсэн байна. Энэ нь ХААН Банкны харилцагчдын ихэнх хувь нь цахимаар үйлчилгээ авдаг болсонтой холбоотой төдийгүй банкны зүгээс сүүлийн жилүүдэд бүрэн цахимжсан банк болох зорилт тавьж, ихээхэн хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөр зарцуулсны үр дүн юм. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө авах болон банкны бусад төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй харилцагчид дараах салбар нэгжээс өөрт ойрхон тооцооны төвийг сонгон үйлчлүүлээрэй. Манай салбар нэгжүүд хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж буй. Мөн бүх төрлийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар www.khanbank.comвэбхуудсаар хүлээн авч байна. Харилцагч та хүсэлтээбанканд цахимаар гаргаснаар зээл төлөлт тань хойшлох юм.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан Архангай аймгийн нэр бүхий сумд, Сэлэнгэ аймгийн зарим салбар нэгж арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал ажиллахгүй. Бусад аймаг сумдын хувьд орон нутгийн онцгой байдлын газраас тухайлан заагаагүй бол ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана. Улаанбаатар хотод 2020.12.10-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд ажиллах тооцооны төвүүд:

Дүүрэг

Ажиллах тооцооны төв

Хаяг

Баянгол

Их хүрээ

БГД 18-р хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө 87 тоот

Баруунхүрээ

БГД 8-р хороо, 4-р хороолол, “Лаки март” үйлчилгээний төв

Андууд

БГД 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Гангажаргалан” ХХК-ийн байр

Баянгол

БГД 4-р хороо, “УБ Платинум” оффисын 1 давхар

Баянзүрх

Амгалан тооцооны төв Б заал

БЗД 8-р хороо, Улаанхуаран 1-р гудамж 102а тоот

Баянзүрх

БЗД 4-р хороо, Жоби 72 үйлчилгээний төвийн 1 давхар

Дарь-Эх

БЗД 1-хороо, Сансарын колонкийн зүүн талд “KFC” байрны 2 давхар

Да хүрээ

БЗД 17-р хороо, “Да хүрээ” зах, Эмнэлгийн 29-1

Их цайз

БЗД 22-р хороо, Доржийн гудамж “Кестл плаза” төвийн 1 давхар

Зүүн дөрвөн зам

БЗД 15-р хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө

Налайх

Налайх

Налайх дүүрэг, 2-р хороо, Дамдины гудамж

Сонгинохайрхан

Өнөр

СХД 13-р хороо, “Өлзийт хайрхан трейд” ХХК-ийн байр

Хархорин

СХД 17-р хороо, Москвагийн гудамж 97/3

Толгойт

СХД 20-р хороо, Хүнсчдийн гудамж, “Гэрэлт цамхаг” 13а байр 1 давхар

Баянхошуу

СХД 9-р хороо, Баруун Баян Уул 1-р гудамж

Сүхбаатар

Сүхбаатар

СБД 1-р хороо, “Алтай бьюлдинг” барилгын 1-р давхар

Зуун-Айл

СБД 10-р хороо, “Тугсан” ХХК-ийн байр

Сентрал Тауэр

СБД 8-р хороо, Сентрал тауэр 503 тоот

Хан-Уул

Яармаг

ХУД 4-р хороо, Сансар супермаркет

Алтаргана

ХУД 3-р хороо, “Алтаргана” хотхон 44-р байр

Нисэх

ХУД 16-р хороо, “Анар” хотхон үйлчилгээний байр

Жаргалант

ХУД 2-р хороо, 19-р хороолол, “Жаргалант” үйлчилгээний төв

Чингэлтэй

Арван долоогийн буудал

ЧД 14-р хороо, “Далайхүү” үйлчилгээний төвийн 1 давхар

Ард төвлөрсөн тооцооны төв

ЧД 1-р хороо, 1-р Дөчин мянгат, 8-9-р байрны дунд

Долоон буудал

ЧД 18-р хороо, “Эмон трейд” ХХК-ийн байр

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн 44314 өрхийн 242 мянга гаруй иргэнд хүнсний талон олгожээ

“COVID-19”-ийн цар тахалтай холбогдуулж Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлд хатуу хөл хорио тогтоосноос хойш зорилтот бүлгийн 44314 өрхийн 242 мянга гаруй иргэнд хүнсний талон олгожээ. Үүгээр дамжуулан улсын хэмжээнд 798 хүнсний дэлгүүрээр 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сар бүр айл өрхөд олгож байгаа юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулга “Сар бүр 16 мянга, хүүхэд 8000 төгрөг авдаг байсан. Цар тахалтай холбогдуулан зорилтот бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тус үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний үнийг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сараас эхэлж хүүхэд 16 мянга, том хүн 32 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авч байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр улсын хэмжээнд хүнсний талон авдаг бүх иргэний данс руу мөнгийг шилжүүлсэн. Уг мөнгөөр мах, сүү, гурил, цөцгийн тос, элсэн чихэр, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс зэрэг импортын бус 10 төрлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой. Хүнсний талоны эрхийн бичгийн картаар тухайн дэлгүүрээс сарын хугацаанд бүтээгдэхүүн авна.

Мөн хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхүүдийн судалгааг нийслэлийн дүүргүүдээс гаргуулж, МУЗН-тэй хамтран 4000 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд нийслэлийн дүүргүүдэд хүнс шаардлагатай байгаа эхний 1000 өрхөд хүнсний тусламжийг хүргээд байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж

“COVID-19” цар тахлын үед нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхдээ Эрүүл мэндийн яамнаас өгч буй дараах зөвлөмжийг баримтална уу!

Байгууллага:

  • Эцсийн буудал дээр зогсох бүрд 10-15 минут агаар сэлгэлт хийх
  • Ээлж буух үед, эцсийн буудал дээр очоод белизнагийн уусмалаар сандал, бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчих
  • 14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх
  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
  • Карт уншигч машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
  • Албан хаагчдад:

  • Амны зүүх
  • Бээлий заавал өмсөх
  • Гараа сайтар угаах
  • Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
  • Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах
  • Үйлчлүүлэгч нарт:

  • Амны хаалт зүүх
  • Бээлий заавал өмсөх
  • Суудал алгасаж суух
  • Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
  • Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
  • Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
  • Аль болох гадаргууд хүрэхгүй байх
  • Categories
    мэдээ нийгэм

    119 тусгай дугаарт хоногт 5981 дуудлага иржээ

    Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 5981 дуудлага ирсэн байна. Үүнээс 73.3 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 2.5 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ.

    Та бүхэн ковид-19-той холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй 119 дугаарт холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой юм.