Categories
мэдээ нийгэм

“Гялс кредит ББСБ” ​гадаад гуйвуулгын шимтгэлийг “0” болголоо


Монгол Улс даяар хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ цаг үед “Гялс кредит ББСБ” нь нийгмийн хариуцлагын хүрээнд гадаадад амьдарч буй иргэдийнхээ Монгол Улс руу хийх мөнгөн гуйвуулгын шимтгэлийг бүрэн чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

“Sendly” аппликейшнийг хөгжүүлэгч “Гялс кредит” ББСБ нь АНУ-д ажиллаж, амьдарч буй иргэддээ зориулан “Sendly” аппликейшнд шинээр хэрэглэгч болж буй бүх хэрэглэгчдийнхээ 500 хүртлэх ам.долларын эхний гүйлгээний шимтгэлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд чөлөөлж, шимтгэлийн зардлыг компаниас хариуцахаар боллоо.

SENDLY мөнгөн гуйвуулгын үйлчилгээний шимтгэл:

Монгол залуусын хөгжүүлсэн “Sendly” аппликейшн нь гадаадад буй Монголчууддаа зориулсан, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ бөгөөд 2020 оны 5 дугаар сараас эхлэн АНУ-с Монгол руу шилжүүлэг хийж эхэлсэн юм.

“Sendly” аппликейшныг ашиглан АНУ-ын 31 мужийн 4,900 гаруй банкны данс болон дебит картыг холбон 10 минутын дотор Монгол улсын арилжааны бүх банкны данс руу шилжүүлэг хийх боломжтой юм. Мөн тус аппликейшнээр дамжуулан хайртай дотны хүмүүстээ шуурхай мөнгө шилжүүлэх, мөн шилжүүлэг хүлээн авагч нь хөл хорионы үед гэрээсээ гаралгүй өөрийн дурын банкны дансандаа хүлээн авах боломжийг олгож буйгаараа давуу талтай аж.

SENDLY аппликейшн хөгжүүлэгчид:

“Гялс Кредит ББСБ” нь 2015 онд байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоо, валют арилжааны үйл ажиллагаа, Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд АНУ-ын 31 мужид мөнгөн гуйвуулгын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Golden Money Transfer, Prabhu Money Transfer, Moneytun компаниудтай хамтран ажилладаг. Цаашид, “Sendly” аппликейшнийг Монголчууд ихээр ажиллаж, амьдардаг Европын холбооны улсууд болон Австрали, Япон, БНСУ зэрэг улсуудад нэвтрүүлэх бөгөөд нийгмийн даатгалын сайн дурын даатгалын төлбөр төлөх үйлчилгээ, орон сууцны зээл зэрэг санхүүгийн үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.

SENDLY аппликейшний давуу талууд:

Хамгийн найдвартай – Хэрэглэгч аюулгүй байдлыг бүрэн хангасан PLAID системээр дамжуулан АНУ дах банкны дансаа холбож шилжүүлгээ хийнэ.

Хамгийн бага шимтгэл – 200 хүртлэх ам.долларт 3 ам.долларын шимтгэлтэй.

Хамгийн хурдан – Хэрэглэгч дебит картаа холбон шилжүүлэх тохиолдолд 10 минутын дотор Монгол дах хүлээн авагчийн банкны дансанд орно.

100% онлайн- Хэрэглэгч банк, мөнгөн гуйвуулгын агент байгууллага дээр очих шаардлагагүй хаанаас ч хэзээ ч шилжүүлэг хийх, хүлээн авах боломжтой.

“Sendly” аппликейшнийг татах холбоос:

App store: https://apps.apple.com/us/app/sendly/id1481558217

Play store: https://play.google.com/store/apps/details?id=mn.gyalscredit.sendly

Categories
мэдээ нийгэм

“Нэг өрх – Нэг шинжилгээ”-ний явц 69 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавирусийн тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.

Өнөөдрийн байдлаар 48346 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж, уг ажлын явц 69 хувьтай үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 06-ны 08:00 цагаас 2020 оны арванхоёрдугаар сарын 07-ны 08.00 цагийн хооронд 22631 хүнд уг шинжилгээг хийснээс 22513 ПСР-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээлээ.

Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм.

Categories
мэдээ нийгэм

​Шуурхай бүлэг Эрээнцав боомтод ажиллаж байна

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Монгол Улс, ОХУ-ын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс нээн ажиллуулахтай холбогдуулан коронавируст халдварын цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Шуурхай бүлэгт МХЕГ, ТЕГ, ЭМЯ, ЗТХЯ, ХӨСҮТ-ийн төлөөлөл ажиллаж байгаа аж.

Энэ үеэр тус аймгийн болон сум Онцгой комиссын шуурхай штаб, хилийн боомтын отряд, хилийн мэргэжлийн хяналтын бүрэлдэхүүнтэй 5 удаагийн уулзалтыг хийж, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж Эрээнцав боомтоор 76 цс буюу 72368 тн нефтийн бүтээгдэхүүн импортолж, 36 пв буюу 2368 тн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлосон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ хатуу хөл хориог он дуустал сунгах санал хүргүүлжээ

“Монгол Улсад нийт хүн амын дунд эрсдэлийн түвшин өндөр байна” гэсэн эрсдэлийн үнэлгээ гарсан талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тиймээс хөл хориог дахин сунгах шаардлагатай гэж ЭМЯ үзэж, уг саналаа УОК-т хүргүүлжээ. Эх сурвалжийн хэлснээр, ЭМЯ одоогийн арга хэмжээгээ сулруулахгүй байж, халдварыг хумих нь чухал хэмээн үзэж хөл хориог хэсэгчилсэн байдлаар буюу голомтот газруудад он дуустал сунгах шаардлагатай гэж үзсэн байна.

Монгол Улсад “Covid-19” кластер буюу байршмал хэлбэрээр, төмөр зам дагасан таван аймаг (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь), нийслэл Улаанбаатар хот мөн Архангай аймагт кластер байдлаар бүртгэгдэж байна. “Covid-19”-ийн кластер тархалт үргэлжилж байгаа учраас тухайн тохиолдлын ойрын хавьтлыг илрүүлэх, тусгаарлах, эрэмбэлэх, идэвхтэй илрүүлэг хийх гэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын голомтыг тархаахгүй барих, хязгаарлах зорилгоор арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн хатуу хөл хориог үргэлжлүүлэн тогтоосон. Уг хугацааг сунгах эсэхийг удахгүй УОК–ын ээлжит хуралдаанаар шийдвэрлэнэ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд Сovid-19-ийн нийт 38 тохиолдол батлагдаж, үүнээс 32 нь нийслэлд бүртгэгдсэнээр дотоодод халдварын тохиолдол нийт 439 болов.

Ямартай ч ЭМЯ–наас Монгол Улсад бүртгэгдээд буй Сovid-19-ийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа УОК-т хүргүүлжээ.

Categories
гадаад мэдээ

​Дэлхий даяар “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол 67,3 саяд хүрлээ

Дэлхий даяар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 20 саяд хүрлээ

Дэлхий даяар нэг өдөрт 525 мянган хүнээс коронавируст халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 67,3 саяд хүрлээ.

Үүнээс 46,5 сая хүн эдгэрээд байгаа бол 1,5 сая хүн нас бараад байна. Нэг өдөрт АНУ-д хамгийн их буюу 166 мянган хүнээс халдвар илэрч, мянган хүн нас барсан бол Энэтхэгт 32 мянган хүн халдвартай нь тогтоогдож 374 нас баралт бүртгэгдлээ.

Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

АНУ – 166,868,

Энэтхэг – 32,272,

Турк – 30,402,

ОХУ – 29,039,

Бразил – 26,363,

Итали – 18,887,

Их Британи – 17,272,

Герман – 14,750,

Мексик – 11,625,

Украин – 11,590,

Иран – 11,561,

Франц – 11,022

Categories
мэдээ нийгэм

Төрөлжсөн төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт 175 амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө

“Ковид-19” цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг шат дараатай сайжруулж байна. Энэ удаа төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд БНГУ-ын Драгер брэндийн 175 амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан хүлээлгэн өглөө.

Хоёр дахь ээлжийн амьсгалын аппаратыг хүлээлгэн өгөх үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөржүүлсэн бэлэн байдалд ажлуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгаа амьсгалын аппаратаар хангаж байгаа. Энэ хүрээнд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкнаас 400, ДЭМБ-аас 125, АНУ дахь элчин сайдын яамнаас 50 амьсгалын аппарат авч байгаа. Энэ удаа нэмэлтээр 175 амьсгалын аппаратыг төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргүүдэд хүлээлгэн өглөө. Мөн Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн амьсгалын аппаратын тоог нэмэгдүүлээд байна. Удахгүй аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан өгнө. Аймгуудаа хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгохоор ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Харин Улсын Гуравдугаар эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Цар тахлын үед орны нөөц, эрчимт эмчилгээний бэлэн байдлаа хангаж байна. Өнөөдөр БНГУ-ын Драгер брэндийн өндөр хүчин чадалтай, чанартай амьсгалын аппаратаа хүлээн авч байна. Манай УГТЭ цар тахлын үед эрчимт эмчилгээний 50 ор дэлгэн, тусгаарлах эмчлэх 200 ор дэлгэх ёстой байгаа. Эрчимт эмчилгээний бэлтгэл хангагдсан, тусгаарлан эмчлэх 200 орныхоо 20-30 хувьд нь амьсгалын аппаратыг бэлдэнэ” гэлээ.

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “ХСҮТ дээр хавдрын өвчлөлтэй хүмүүс дандаа үйлчлүүлдэг учраас эрсдэл хамгийн өндөр байдаг. Манай ХСҮТ 300-аад ортой мөртлөө 5 амьсгалын аппараттай байсан бол өнөөдөр шинээр 25 амьсгалын аппаратыг хүлээн авч байна. Ингэснээрээ бид Ковид-19 үед хавдартай өвчтөнүүддээ зориулан болзошгүй эрсдэл тулгарахад яаралтай болон эрчимт эмчилгээний тасгуудаа бүрэн амьсгалын аппаратаар хангаж, нэмж 16 орыг дэлгэхэд бэлэн болсон байгаа” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Монгол, Оросын залуучуудын уулзалт боллоо

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Оросын Хүүхэд, залуучуудын төрийн бус байгууллагуудын Үндэсний зөвлөл, Оросын Технологийн “МИРЭА” их сургууль хамтран 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан Монгол, Оросын залуучуудын уулзалтын нэгдсэн хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа оролцож үг хэлэв.

Тэрээр, ОХУ Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, манай улстай дипломат харилцаа тогтоосон анхны орон билээ. Хоёр орны хооронд 1921 оны аованнэгдүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээ нь талуудын албан ёсны харилцааны үндсийг тавьсан төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан. Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг хамгаалах, дэлхийн тэргүүлэх гүрнүүд манай орныг туурга тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрөх, улмаар дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж Нэгдсэн Үндэсний байгууллагад элсэх зэрэгт болон манай орны хөгжил дэвшилд ОХУ маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн онцлов.

Мөн хоёр орны харилцааны өнөөгийн түвшин, хамтын ажиллагааны шинэ боломжийн талаар нэгтгэн тэмдэглээд Монгол Улс, ОХУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааны ололт, амжилтын талаар дэлгэрэнгүй дурдав. Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хоёр орны залуучуудын энэхүү уулзалтад Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй Монголын төрийн болон залуучуудын олон нийтийн байгууллагуудын 30 гаруй (Оросын талаас мөн тооны, нийтдээ 70 гаруй) төлөөлөгчид оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр суурь, санал бодлоо илэрхийллээ.

Нэгдсэн хуралдааны дараа Монгол, Оросын залуучуудын байгууллагуудын төлөөлөгчдийн дугуй ширээний цахим уулзалт болсон бөгөөд тэд 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, хамтын ажиллагааны “газрын зураглал” гаргахаар тогтсон байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн гишүүд ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй гэв

АН-ын бүлгийн гишүүд ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй гэж үзжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл
  • Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөлд Ардчилсан намын бүлгээс оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол
  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ болон шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг сонгох, томилоход УИХ дангаар оролцох ёсгүй. Хууль зүйн байнгын хороо дээрх томилгоог хийх нь шүүх засаглал бие даасан, хараат бус ажиллах зарчмыг алдагдуулж УИХ-аас хамааралтай болно. Энэ нь ардчилсан нийгэмд шударга шүүхээр үйлчлүүлэх иргэдийн эрх зөрчигдөх нөхцөл болно. Өөрөөр хэлбэл, төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулна гэж гишүүд үзэв.

Мөн Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд шүүхийн нийт шүүгчид оролцох эрхтэй байх, шүүгч шүүгчдээ нөлөөлдөг байдлыг халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталж, томилно гэж оруулсныг хасах зэрэг заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийв. Тэрээр тус хуулийн төслийн ажлын хэсэгт Ардчилсан намын бүлгээс орж ажиллаж байгаа бөгөөд 16 тодорхой санал гаргажээ. Тухайлбал, нэр дэвшигчид хандив өгч байгаа талд нь хариуцлага хүлээлгэж болох заалт оруулах ёстой. Зарим тохиолдолд нэр дэвшигчид албаар хохирол учруулах зорилготойгоор хандив өгдөг. Үүнийг шалгаж тогтооход цаг хугацаа их зарцуулдаг. Энэ тохиолдолд хандив өгөгч тал хариуцлага хүлээдэг байх нь зөв” гэв.

Мөн гадаадад амьдардаг иргэд цахимаар бүртгүүлж саналаа биечлэн өгөх, сонгуулийн сурталчилгааг сүүлийн 12 сарын турш тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулах, хуульд заасан хугацаанд зардлын тайлангаа ирүүлээгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй байх зэрэг саналыг төсөлд нэмж тусгалаа.

Ардчилсан намын бүлэг Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжсэн бол Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. Учир нь уг төсөл ковидын онцгой үед яаралтай хэлэлцэх шаардлагатай бус, Дэд дарга томилох асуудал өнөөдөр чухал бус гэж дүгнэлээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар машин жолоодсон 12, эрүүлжүүлэгдсэн 105 тохиолдол бүртгэгджээ

Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан “COVID-19”-ийн цар тахлын хөл хорионы үед нийслэлд болон зарим аймагт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Гэтэл нийслэлд өчигдөр нийт 793 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 105, зөрчил гаргасан 322, гэмт хэрэг 38, гэр бүлийн хүчирхийлэл 58 бүртгэгдсэн байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, гэмтсэн 9, хулгай 11, хүний биед халдах 28, олон нийтийн газар зүй бус биеэ авч яваагүй, танхайрсан 59, оршин суугчдийн аюулгүй байдал алдагдуулсан 66 дуудлага иржээ. Иймд иргэд та бүхнийг цар тахлын хөл хорионы энэ үед мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа дүрэм журмыг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

​Энэтхэгт үл мэдэгдэх өвчнөөр нэг хүн нас барж, 292 хүн эмнэлэгт хэвтжээ


Коронавирусийн цар тахлын улмаас их хэмжээний хохирол амсаад буй Энэтхэг улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд үл мэдэгдэх өвчний улмаас нэг хүн нас барж, 292 хүн эмнэлэгт хэвтжээ. Тус улсын эмч, мэргэжилтнүүд ямар өвчин болохыг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Андхра Прадеш мужийн Элуру хотын өвчтөнүүдэд дотор эвгүйрхэхээс эхлээд ухаан алдаж унах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөнүүд бүгд коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Элуру хотын Улсын эмнэлэгт тодорхой тооны ор суллаж бэлдсэн байна. Хотын эмнэлгийн мэргэжилтэн The Indian Express хэвлэлд “Өвчтөнүүд, ялангуяа хүүхдүүд нүд нь улайж, гэнэт л бөөлжиж байсан. Зарим нь ухаан алдаж унасан” гэжээ. Биеийн байдал нь сайжирсан 140 гаруй хүн эмнэлгээс гарсан бол 45 настай нэг эрэгтэй ухаан алдаж унасан гэх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэн, улмаар өчигдөр нас барсан байна.
Андхра Прадеш мужийн Эрүүл мэндийн сайд Алла Кали Кришна Сринивас өвчтөнүүдийн цусны шинжилгээнд ямар нэг вирусийн халдвар илрээгүй хэмээсэн аж. Албаны хүмүүс тэдний оршин суугаа газрыг агаар, усны бохирдолтой гэж үзэж байгаа бөгөөд нууцлаг энэ өвчин чухам юу болохыг лабораторийн шинжилгээгээр тодорхойлно гэжээ.