Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобус замаас гарч, мод мөргөсөн осол гаргалаа

Өнөөдөр 11:20 цагийн орчим СБД-ийн VI дугаар хорооны нутаг дэвсгэрт ШУТИС-ийн уулзварын баруун замд автобус мод мөргөсөн осол гарчээ.

Тодруулбал, Daewoo маркийн автобусны жолооч М нь зорчих хэсгийн хажуугийн мод мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

Иймээс жолооч та бүхэн хөдөлгөөн сийрэг үед тээврийн хэрэгсэл жолоодохдоо зам, орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Панжихуа-Далийн хурдны зам ашиглалтад оржээ

БНХАУ-ын Сычаунь мужийн Панжихуагаас Юннань мужийн Далийг холбосон хурдны зам энэ сарын 6-нд бүрэн ашиглалтад орсон байна. Тус хурдны замын нийт урт нь 41 километр бөгөөд уулархаг бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх зориулалтаар байгуулсан ажээ. Панжихуа-Далийн хурдны зам нь Сычаунь, Юннань мужийн эдийн засагт чухал их ач холбогдолтой гэж онцлоод байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Элчин сайд Цай Вэнь Руйтэй вакцины туршилт, үйлдвэрлэлийн явцын талаар ярилцлаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэнь Руйтай уулзаж Хятад улсад үйлдвэрлэж буй вакцин, түүний туршилт, бүртгэл, үйлдвэрлэлийн явц, Монгол улсад ханган нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн “Ковид-19” цар тахлын энэ амаргүй үед нүүрс тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолооч, хил гаалийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тээвэрлэлттэй холбоотой аливаа асуудлыг хурдан шуурхай шийдэж хоёр улсын худалдаа эдийн засгийн тогтвортой байдлыг анхаарч ажиллах шаардлагатайг онцолж хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Үхрийн цул мах 10500-13500 төгрөг, хонины цул мах 7500-9500 төгрөгийн ханштай байна

Өдрийн 12 цагийн байдлаар ШӨХТГ Улаанбаатар хотын зургаан дүүргийн болон Орхон, Өвөрхангай аймгийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7200-7500 төгрөг, хонины цул мах 7500-8000 төгрөг, үхрийн ястай мах 9500-10500 төгрөг, үхрийн цул мах 10500-13500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7200 төгрөгийн үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7200 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн, хонины цул махны доод үнэ 7500 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан, үхрийн цул мах 10500-13500 төгрөг болж 500-1500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай махны дээд үнэ 10500 төгрөг болж доод үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэж дээд үнэ 500 төгрөгөөр буурсан, ямааны мах 7000-7200 төгрөг болж 300-500 төгрөгөөр тус тус буурсан байна. Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 6000-6500 төгрөг болж 100 төгрөгөөр, үхрийн мах 7000-8000 төгрөг болж 300-500 төгрөгөөр, адууны махны доод үнэ 5200 төгрөг болж 800 төгрөгөөр тус тус буурсан байна.Мах 85.5 тонн нийлүүлэгдсэн байна.

Баянгол дүүрэгт байрлах Таван Эрдэнэ, Хороолол, Барс-2, Барс-1 захууд, Модка, Зоос, Тэмүүлэл хүнсний дэлгүүр, 25 дугаар эмийн сан тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хархорин зах хуваарийн дагуу амарч байна.

Барс-1 захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500, адууны мах 9500, Монгол төмс 900, Монгол лууван 1500, Монгол сонгино 3500, Хятад сонгино 1800, өндөг 370 төгрөгийн үнэтэй байна. Тус захад борлуулагдаж байгаа махны үнийг өмнөх өдөртэй харьцуулахад тогтвортой байна.

Таван Эрдэнэ, Хороолол, Барс-2 захуудад хонины ястай мах 7500-8800, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8500-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд 1450-1500, 1-р зэрэг 1200-1300, 2-р зэрэг 900-1000, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2300-2500, Монгол төмс 800-1100, Монгол лууван 1000-1500, Монгол сонгино 2500-3500, Хятад сонгино 1500-2000, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

25 дугаар эмийн санд нэг удаагийн амны хаалт 300, даавуун амны хаалт 1000, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1300-6000, спирт савлагаанаасаа хамаарч 2000 төгрөгийн үнэтэй байна.

Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Дөрвөн шонхор, Алтжин бөмбөгөр зэрэг зах, дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Нарантуул-2, Юмт бөмбөгөр зах хуваарийн дагуу амарч байна.

Алтжин бөмбөгөр захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500, Алтан тариан дээд 1500, 1-р зэрэг 1250, 2-р зэрэг 1100, цагаан будаа 3000-4000, элсэн чихэр 2500, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3500, Хятад сонгино 1500, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Грийн хүнс зах, Баянзүрх-2 зах, Шинэ сансар зах, Жанжин зах, Амар, Бумба, Гэр бүл, Оргил, Мөнх худалдааны төв, Видан, Эх дэлхий, Мах махан бүтээгдэхүүн зэрэг хүнсний дэлгүүрүүд, Цэн зи, Энх Өүлүн, Дөхөн фарм эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Амгалан, Офицер захууд хуваарийн дагуу амарч байна.

Баянзүрх-2, Грийн хүнс, Шинэ сансар захуудад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 8800-9500, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 9800-12500, адууны мах 9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2200-2300, дээд 1600, 1-р зэрэг 1300-1400, 2-р зэрэг 1000, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2400-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1500-1800, өндөг 250-400 төгрөгийн үнэтэй байна.

Цэн зи, Энх Өүлүн, Дөхөн фарм эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 300-650, даавуун амны хаалт 1000, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-17000, спирт савлагаанаасаа хамаарч 1500-2000 төгрөгийн үнэтэй байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах, Алтай зах, 21 худалдааны төв, Зүүн алдар, Алаг тараг, Отгонтэнгэр, Загалтай, Сүлдэт оюун, Соёмбо хүнсний дэлгүүр, Уван дрекшим, Улз, Байдраг гурван сайхан, Цанжис, Эмиралд, Шинэ сэргэг эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Сэлэнгэ зах, Алтай зах, 21 худалдааны төвд худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-7700, хонины цул мах 8500-8800, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000-11500, адууны мах 8500-9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд 1500-1600, 1-р зэрэг 1200-1300, 2-р зэрэг 950, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 2800, Хятад сонгино 1800, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.

Уван дрекшим, Улз, Байдраг гурван сайхан, Цанжис, Эмиралд, Шинэ сэргэг эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 200-500, даавуун амны хаалт 700-2000, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-11000, спирт савлагаанаасаа хамаарч 600-1500- төгрөгийн үнэтэй байна.

Хан-Уул дүүрэгт байрлах Фермерүүд, Сансар худалдааны төв, 52 зах, Бигэр алт зэрэг зах, дэлгүүрүүд, Монфарм, Оюут оргил эмийн сан тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Фермерүүд зах, Сансар худалдааны төв, 52 захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8000, хонины цул мах 8500-8800, үхрийн ястай мах 10000-10500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд 1570-1600, 1-р зэрэг 1300-1320, 2-р зэрэг 900-970, цагаан будаа 2500-4000, элсэн чихэр 2300-3500, Монгол төмс 800-910, Монгол лууван 910-1500, Монгол сонгино 2800-3000, Хятад сонгино 2000, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.

Монфарм, Оюут оргил эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 300-500, даавуун амны хаалт 1500-2000, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-12000, спирт савлагаанаасаа хамаарч 800-4000 төгрөгийн үнэтэй байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах Саруул, ЮБ март, Ариун шүтээн, Ирээдүй, Төгс, зэрэг зах, дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Саруул захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 12000, үхрийн цул мах 12500, адууны мах 9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2300, дээд 1700, 1-р зэрэг 1500, 2-р зэрэг 1000, цагаан будаа 3000, элсэн чихэр 2500-4000, Монгол төмс 1200, Монгол лууван 1800, Монгол сонгино 3500, Хятад сонгино 2000, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.

Өвөрхангай айигийн Арвайхээр суманд Үйзэн дэлгүүрт хяналт шалгалтыг хийлээ. Тус дэлгүүрт худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан гурил 1-р зэрэг 1400, цагаан будаа 2700, элсэн чихэр 2700, Монгол төмс 1400, Монгол лууван 2500, Монгол сонгино 3500, Хятад сонгино 2000, өндөг 500 төгрөийн үнэтэй байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 19, чатботод 7, и-баримт апликэйшнээр 5, дуут шуудангаар 5 иргэн тус тус хандсан байна.

Categories
мэдээ нийгэм

​Хөрснөөс булгийн ус хальж 28 айлын хашаа усанд автжээ


Сүхбаатар дүүргийн XVIII дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин үүссэн. Тиймээс Нийслэлийн Захирагчийн ажлын албаны өгсөн чиглэлийн дагуу шуурхай бригад ажиллаж байна.

Шуурхай бригад хоёр эксковатор, хүн хүчтэйгээр ажилдаа орж 400 мм голчтой суваг татах, мөсийг доош 1м орчим буталж, сувагчлах арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн шуурхай бригад 11 сарын 13-наас хойш нийт таван дүүргийн есөн хорооны халиа дошинг сувагчилж арга хэмжээ аваад байна. Энэ өвөл эрт хүйтрээгүйн улмаас булаг шанд хөрсөндөө салбарлаж олон газар халиа дошин үүсэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Categories
мэдээ нийгэм

​Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй


Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1460 тээврийн хэрэгслээр 3056 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 2088 тээврийн хэрэгслээр 7719 зорчигч хотоос гарсан байна. Нийт 10775 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Хөл хорио тогтоосон өдрүүдэд нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.

Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх, гадаад валютын улсын нөөцийг болон худалдан авах гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэх, урсгалыг нь сайжруулах, валютын ханшийг тогтворжуулах, бууруулах зэрэг онцгой ач холбогдолтой Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Үүнээс хойш 2 жил 2 сар орчмын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төслийг 2019 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-аар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллах талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр албан бичиг хүргүүлж байсан юм.

Харамсалтай нь уг хуулийн төслийг эцэслэн батлах, амьдралд хэрэгжүүлэх чиглэлд УИХ-ын гишүүдийн зүгээс идэвх санаачилга гаргаагүй, арга хэмжээ огт аваагүй байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 11 дэх заалтад тусгасан “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” бодлогыг хамгаалах зорилгоор Монголбанктай хамтран боловсруулсан. Дээрх заалт батлагдсан өдрөөсөө хойш ердөө 20 гаруйхан хоногийн дараа УИХ-ын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед “Рио Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд ил болон сөхөгдөж, тухайн үеийн гишүүд Монгол Улсаас гарч буй баялаг, экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг цөөнгүй илэрхийлэн, гайхан шуугиж байсан боловч өнөөдөр мартагдсан байгааг албан бичгээрээ санууллаа. Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь улс орны хөгжил, эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэртэй, голлох нөлөөтэй байгаа ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн урагшлуулах боломжуудын нэг бөгөөд хуулийн төслийг хурдан шуурхай баталж, хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан бол ард иргэдийн амьдралд асар хүнд дарамт, бэрхшээл болоод удаж буй ам.долларын ханшийг тогтоон барих, бууруулах чиглэлд онцгой ахиц дэвшил гаргах байсан гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга санаачилсан хуулийн төслийг нь улс төрийн шийдвэр гаргаад хэлэлцэхгүй болгодог, эсвэл чадан ядан дэмжүүлсэн хуулийн төслийг нь батлахгүй дардаг, цар тахлын гамшиг нүүрлэсэн энэ хүнд үед иргэдээ дэмжсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсвийн бодлого юу юунаас илүү чухал байгааг сануулж шаардахад элдэв шалтаг, шалтгаан тоочин эсэргүүцдэг байдалдаа Монгол Ардын нам, түүний гишүүдээс олонх нь бүрдэж байгаа УИХ нухацтай дүгнэлт хийж, анхаарахыг зөвлөлөө.

Categories
мэдээ спорт

Майкл Жорданы өмсгөл дуудлага худалдаагаар 320 мянган ам.доллар хүрч зарагджээ

Майкл Жорданы 1984 онд анхны гэрээгээ байгуулж байсан NBA-ийн “Чикаго Буллз” багийн 23 дугаартай өмсгөл АНУ-д болсон дуудлага худалдаагаар 320 мянган ам. долларын үнэ хүрч зарагджээ.

Энэ нь дуудлага худалдаагаар зарагдсан өмсгөлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн өмсгөл болсон байна. Өмнөх дээд үнийг (288 мянган ам.доллар) 2020 оны долоодугаар сард болсон дуудлага худалдаагаар тогтоожээ. Тухайн үед 1997/98 оны баруун бүсийн финалын тоглолтын өмсгөлийг үнэ хаялцуулсан байна. Өдгөө 57 настай Жордан NBA-ийн зургаан удаагийн аварга бөгөөд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпын наадмаас хоёр алтан медаль хүртсэн юм.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “Пунахоу” сургуулийн сагсан бөмбөгийн багийн өмсгөл нь 192 мянган ам.доллар хүрч, ахлах сургуулийн өмсгөлүүдийн дээд амжилтыг тогтоосон юм. Өнгөрсөн жил Обамагийн нэгэн өмсгөл 120 мянган ам.доллараар үнэлэгдсэн билээ. Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн өндөр үнийн амжилтыг өмнө нь мөн л Майкл Жорданы 23 дугаартай өмсгөл 288 мянган ам.доллар хүрснээрээ эзэмшдэг байсан юм. Харин өмсгөлийн худалдаанд Майкл Жордан,Колин Каперник, Барак Обама, Леброн Жеймс нарын өмсгөл тус төрөлдөө хамгийн их борлуулалттай байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

​Шүүх Кёкүшюзан Д.Батбаярыг гүтгүүлсэн хэмээн гэж үзэж, Ц.Алтанцагт 4 жилийн хорих ял оноолоо


УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг гүтгэсэн гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаан шийдвэрээ гаргаж, Кёкүшюзан Д.Батбаярыг гүтгүүлсэн хэмээн үзжээ. Улмаар шүүх иргэн Ц.Алтанцагт дөрвөн жилийн хорих ял оноосон байна. Ц.Алтанцаг нь Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох бичлэгийг олон нийтэд цацсан юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 40 мянга гаруй автомашинд QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцож байна


Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх, зарим тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд саадгүй оролцуулах, мөн зарим тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зэрэг ажлыг технологийн тусламжтайгаар шийдэж байна. Үүний нэг жишээ нь иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэхдээ иргэний үнэмлэхэд суурилан бүртгэж байна. Тодруулбал, иргэд аль нэг албан байгуулагад орохдоо эрх бүхий этгээдэд иргэний үнэмлэхээ уншуулж, бүртгүүлж байгаа. Ингэснээр тухайн хүн хаагуур явсныг, хэрэв эрсдэлтэй газраар зорчсон бол цаг алдалгүй илрүүлэх боломжтой болж байна. Мөн замын хөдөлгөөнийг зохицуулах шаардлага үүссэнийг smartcar.mn-г ашиглан шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 40 мянга гаруй машин QR код ашиглан нийслэл хотын хөдөлгөөнд саадгүй оролцож байна” гэв.