Categories
мэдээ нийгэм

“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн 6500 иргэн хамрагдлаа

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд “Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны нийт 13 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөж байна.

Өөрөөр хэлбэл, дүүргийн нийт хүн амын 3.02 хувийг “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамруулах юм. Өнөөдрийн байдлаар 6500 иргэн уг шинжилгээнд хамрагдаж, явц 50 хувьтай байна.
Шинжилгээ өгөх цагийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөс сонгогдсон өрх рүү өгч, хариу г 48 цагийн дотор гар утсанд нь мэдээлж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн та доорх 6 байршилд “Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдана.

  1. 9-р сургууль
  2. Жишиг нэгдсэн эмнэлэг
  3. 104-р сургууль
  4. 107-р сургууль
  5. 12-р сургууль
  6. 86-р сургууль
Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-Фото: БАРИМТАТ ГЭРЭЛ ЗУРГУУД (2)

“Mongolian Visuals Team” инстаграм хуудсанд байршуулсан Монгол Улсын түүх, дурдатгалыг тодоор харуулах үнэ цэнэтэй, ховор нандин гэрэл зургуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр цуврал болгон “DNN-Фото” булангаараа хүргэж байгаа билээ.Тус хуудсыг Монголынхоо түүх, соёлыг залууст түгээн дэлгэрүүлэх зорилготой залуусын нэгдэл хөтлөн явуулдаг бөгөөд авьяаслаг гэрэл зурагчдын ховорхон бүтээлүүдийг нэгтгэн хүргэдэг.


1994 он.

2005 он. Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн асан Г.Баасан гудамжны жагсаалын үеэр цагдаа руу дайрч буй нь.

1990 он. Ялалтын талбай дээрх Ардчилсан хувьсгалын жагсаалд туг барьж байгаа охин.

2006 он. “Нийслэлийн төв цэгт хувин, сав зарж байна”.Зурагчин: Карл Де Кейзер

1982 он. “Хослолтой эр мотоцикл унаж байна”. Зурагчин: Дин Конгер

2001 он. Баянзүрх дүүрэг, Сансар, Туннелийн ойролцоо ТҮЦ-үүд

1982 он. Хурганы арьсан малгайтай хүү. Зурагчин: Дин Конгер

2015 он. Үсээ самнаж буй эмээ. Зурагчин: Пол Кокс

1992 он. Хан-Уул дүүрэг, Буянт Ухаа нисэх буудал. Зурагчин: Роберт Коүз-Бакер

1990-ээд он. Сүхбаатарын талбайн ойролцоо (Ullstein Bild)

1983 он. 3, 4-р хороолол

1990-ээд он. “Далай ээж” хүнсний захын гадаах сүүний дараалал

1988 он. Ард Аюушийн өргөн чөлөө

1964 он. УИД-ээс гарч буй гэр бүл. Зурагчин: Харрисон Форман

2006 он. Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Коника гэрэл зургийн экспресс төв \Одоогийн Blue Sky цамхаг\

2007 он. Троллейбусаар зорчигсод

1980-аад он. “Хангай” зочид буудал.

1970-аад он. Цүнх, чемоданы төрөлжсөн дэлгүүр.

2005.11.21 АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш Монголд айчлахдаа Их Тэнгэрийн аманд зочилж, урлагийн үзүүлбэр үзэх үед

1990 он. Зурагчин: Питер Мензел.

1956 он. Товшуур бүжиж буй эрчүүд. Зурагчин: Лиза Ларсен.

2004 он. Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. “Цасан шуурганаас дайжин нүүж буй гэр бүл”. Зурагчин: Фредрик Лагранж

2006 он. Хөвсгөл аймаг, Хатгал сум. “Нутгийн эрс Хөвсгөл нуурын мөсөн дээр”.Зурагчин: Фредрик Лагранж

Бэлтгэсэн: Ч.БИНДЭРЪЯА

Categories
гадаад мэдээ нийгэм цаг-үе

Энэтхэгт үл мэдэгдэх өвчнөөр 300 орчим хүн өвчилжээ

Энэтхэгийн Андра Прадеш мужийн Элуру хотноо өнгөрсөн ням гаригт үл мэдэгдэх өвчин дэгдэж, 300 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэний хоёр нь нас барсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Түүнд дурдсанаар тэдгээр өвчтөнүүдэд дотор муухайрах, гэнэт ухаан алдаж унах, амнаас нь хөөс цахрах, дагжин чичрэх, нүд улайж загатнах, бөөлжих зэрэг ижил шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Өвчлөгсдийн дийлэнх нь хүүхэд, өндөр настнууд аж. Андра Прадеш мужийн эрүүл мэндийн сайд Алла Кали Кришна Шринивасын онцолсноор эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн мэдрэлийн тогтолцоо нь ихэвчлэн гэмтсэн байсан гэв. Одоогоор уг нууцлаг өвчний гарал үүслийг тогтоогоогүй байгаа ч ундны усны бохирдол, хоолны хордлогоос улбаатай байх магадлалтай гэж үзэж байна. Тус улсын эрүүлийг хамгаалах яамнаас дээрх өвчтөнүүдийг ковидын шинжилгээнд хамруулсан ч хариу нь сөрөг гарчээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ, Японы тал хамтарсан хээрийн сургуулилтаа эхлүүлсэн байна

АНУ, Японы талууд цэргийн хамтарсан хээрийн сургуулилтаа даваа гаригт эхлүүлсэн байна. “Ямасакура” гэх нэртэй команд-штабын сургуулилт нь Кюсо арлын баруун өмнөд хэсэгт байрлах Кумамото цэргийн бааз дээр явагдаж байгаа аж. Долоо хоног үргэлжлэх сургалтад Японы талаас дөрвөн мянга орчим цэргийн албан хаагч, Америкийн мянга орчим албан хаагч оролцож байна. Одоогоор цэргийн сургуулилтын талаар тодорхой мэдээлээгүй байна. Киодо агентлагийн онцолсноор уг сургалтад дайсны десант, хорлон сүйтгэгчдийн үйл ажиллагаа, кибернетик болон электрон дайны эсрэг арга хэмжээнүүд багтсан гэх. Мөн хээрийн хамтарсан сургуулилтыг Окинава зэрэг Японы бусад арлууд дахь объектуудыг ашиглаж байгаа Аж. “Ямасакура” сургуулилтыг 1982 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. Уг арга хэмжээнд Австрали, Канадын зэвсэгт хүчнээс ажиглагчид оролцсон түүхтэй.

ЭНДОЛГОР

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

“Гэрэлт цохны булш”-ийн эмгэнэлт түүхийг Монгол төр шинээр бүтээсэн нь

Ээж нь коронавирусийн халдвар авсан хоёр хүүхдийг гэрт нь оруулалгүй хөөж явуулсан хэрэг Баянзүрх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт гарлаа. Ээж нь коронавирусийн халдвар авч эмнэлэгт хүргэгдэнгүүт дөрөв, 17 настай хоёр хүүхдийг нь халдваргүй ч гэлээ журмын дагуу “Улаанбаатар” зочид буудалд тусгаарласан байдаг. Тусгаарлалтын 14 хоног дуусангуут хүүхдүүдийг ХӨСҮТ, ЭМЯ, УОК гэсэн холбогдох байгууллагууд нь хүн чинээ тоолгүй, тусгаарлалтаас гарсан иргэдийг гэр рүү нь хүргэдэг автобусны тус бүр 10 мянган төгрөг байхгүй гэдэг шалтгаанаар гудамжинд гаргачихсан. Гартаа дөрөвхөн мянган төгрөг атгасан эгч дүүс “Жуков” дахь байр руугаа алхчихсан байх юм. Төө зузаан цастай, өвлийн жавар тачигнасан энэ өдрүүдэд Улаанбаатар хот ямар жиндүү, гудамж талбай яасан их халтиргаатай байгаа билээ. 17 настай охин дүүгээ үүрч дүүрсээр арай гэж гэртээ иртэл байрныхан нь тэднийг “Халдвартай” гэж амаараа “онош” тавьцгааж, “Хамаг муу муухайг эднийхэн л чирч ирлээ. Цэвэрхэн байсан байрыг бузарлаж, байрныхны ая тухыг алдагдууллаа” гээд гэрийнх нь босгыг давуулсангүй. Хөөрхий охин бөөн бөөн нулимс унагаж, эмнэлэгт хэвтэж байгаа ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй гэж байрныхнаа дахин дахин царайчилж гуйсан ч тэд хөөж туусаар цагдаа сэргийлэх болжээ. Хүүхдүүд хорооныхоо цагдаагийн байранд хүргэгдэж, тэнд сая нуруугаа тэнийлгэж, даарч хөрсөн гар хөлөө пааранд нааж дулаацаж байтал Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэргэжилтнүүд ирж, Түр хамгаалах байр руу авч явжээ.

Яг үүнтэй төстэй үйл явдалтай Японы нэгэн анимэ бий. “Гэрэлт цохны булш” гэж нэртэй. Үзээгүй хүн бараг байхгүй дээ. Японы бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 анимийн нэг нь 1988 онд бүтээгдсэн Акиюки Носакагийн зохиолоос сэдэвлэсэн “Гэрэлт цохны булш” юм. Тэр энэ зохиолыг бодит явдлаас сэдэвлэсэн байдаг. Дайны хор уршиг энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж, хүүхдүүд яаж золиослогдож зовдгийг харуулсан энэ киног үзээд уйлдаггүй, нулимс дуслуулдаггүй хүн гэж үгүй. Сейто хүүгийн аав нь цэрэгт яваад сураг тасарч, ээж нь агаарын довтолгооноос болж амь үрэгддэг. Сейто бяцхан дүүгээ үүрч хорогдох газар, идэх юм хайж, олон бэрхшээлтэй нүүр тулсаар эцэст нь “Санномия” буудалд өлсгөлөнгөөс болж хоёул нас барж буйгаар харамсалтай төгсдөг. Энэ бол дайны үеийн бодит үнэнийг харуулсан анимэ. Гэтэл энэ анимийн үйл явдал өнөөдрийн Монгол Улсад бодитоор боллоо. Хайр энэрэлгүй хатуу харгис төрийн албан хаагчдын хандлагаас болж эгч нь дөрвөн настай дүүгээ үүрсээр гэртээ очиход байрныхан нь “Гэрэл цохны булш”-нд гардаг дайны өмнө эелдэг байсан нагац эгч нь дайны дараа өнчин хоёрыг гадуурхаж, нүд үзүүрлэж, дэргэд нь байхын аргагүй тарчлаадаг шиг хөөчихсөн.

Энэ үйл явдал бол манай төр засгийг удирдаж буй хүмүүсийн ард түмнээ, хүнээ гэсэн сэтгэлгүй, хүйтэн цэвдэг, харгис хандлагатайн дээр төрийн байгууллагууд, төр засгийн толгойд байгаа хүмүүс нь ажил хийж сураагүй, юу ч мэдэхгүй “мал”-нууд төрд шургалсны хар гай.

Айлын хоёр хүүхдийг хөтлөлцүүлээд гэрээсээ гаргахдаа “Энэ хоёр хүүхдийг хэн тосох билээ. Ар гэрт нь хэн байгаа билээ. Гэрт нь яаж аюулгүй, саадгүйгээр оруулах билээ” гэж боддог нь хүн төрөлхтний захын нэг хүний л боддог бодол, хийдэг үйлдэл. Хүн төрөлхтөнд ийм бичигдээгүй хууль байсаар байтал Монголын төрд ажиллаж байгаа дарга, сайд, албан хаагчид хүн гээч бодгалийн наад захын ёс зүйг мэдэхгүй байна. Хүний хүүхдийн төлөө энэ тухай бодъё ч гэсэн бодохгүй. Харин өөрийнх нь хүүхэд байсан бол гар дээрээ өргөөд гэртээ оруулаад бөөцийлөх нь тодорхой. Төрийн байгууллага бол үйлчилгээний байгууллага. Иргэддээ үйлчилж, ээж аав шиг хандах ёстой гэдгээ мэддэг, ухамсарладаг төрийн албан хаагч нэг ч байдаггүй. Төр засаг гэдэг бол иргэдийнхээ л төлөө бүхнээ дайчилж байх ёстой биз дээ. Тэгэхийн төлөө л сонгуулиар “Засаг төр барина” гэж хот, хөдөөгүй хөөцөлдөж, тэмцэлдэж байж гарч ирж төрийн байгууллагуудад очсон шүү дээ.

Айлын хүүхдийг хүүхдийнхээ төрсөн өдөрт урьж авчирсан бол дараа нь тэр хүүхдийг эцэг эхийнх нь гарт заавал хүлээлгэж өгдөг ёс сүүлийн үед тогтчихоод байгаа. Бүр заншил болчихсон. Гэтэл төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид нь ажилдаа сэтгэлгүй, хүнтэй хүнлэг ханддаггүй, цэвдэг учраас айлын хоёр хүүхэд өвлийн хүйтэн өдөр гадаа уйлж зогслоо. Угтаа төр тэр хүүхдүүдийг гэрээс нь авч явж тусгаарлалтад оруулсан шигээ буцаагаад гэрт нь оруулах ёстой байсан. Гэвч тэгсэнгүй. Энэ үйл ажиллагаанд оролцсон төрийн бүх албан хаагчдыг Монгол Улсын иргэдэд хүнлэг бишийн дээд хэлбэрийг гаргасан учир төрийн албанаас нь даруй зайлуулах хэрэгтэй байна. Монгол төрийн албан хаагчид өөрийн оюун ухаан, хүний язгуур зөөлөн шинж, сайхан сэтгэлийнхээ угаас ажилдаа хандана гэж ер байдаггүй, тэд яг л манкурт боол шиг л сууцгаадаг.

Монголчууд бүдүүлэг, тэнэг, аливаа юманд шинжлэх ухааны үүднээс шинжлэх ухаанчаар хандана гэж огт мэддэггүй гэдгээ дээрх хоёр хүүхдийн жишээн дээр тод харуулсан. Зөвхөн Баянзүрх дүүргийн тэр байрныхан ч биш, хавтгайдаа, нийгмээрээ ийм харанхуй, мунхаг байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй бол тэр зүйлд итгэх үндэс бий гэж үздэг. Халдвар авсан байж болзошгүй гэж урьдчилан сэргийлэх үүднээс гэрээс нь авч яваад 14 хонуулаад гэр рүү нь буцааж байна гэдэг нь “Энэ хоёр хүүхэд эрүүл, халдвар илэрсэнгүй” гэсэн үг шүү дээ. “14 хоногт шинжилгээгээр коронавирус илрээгүй бол халдвар аваагүй гэж үзнэ” гэдгийг дэлхийн шинжлэх ухаан батлаад нотолчихсон. Дэлхийн улс орнууд коронавирустэй зэрэгцээд амьдраад явахаас өөр сонголтгүй гэдгийг амьдралаараа, бодитоор харуулаад бүтэн жил боллоо. Энэ вирус анх дэгдэхэд хүмүүс айж сандарч, юу хийхээ мэдэхгүй байсан тал бий. Харин одоо бол юу хийхээ мэддэг болж, хүн хооронд хоёр метрийн зайтай зогсох, гараа тогтмол угааж, амны хаалт байнга зүүж, дархлаагаа дэмжих ёстой гэдгийг ухамсарлаад тэр хэв маягаар амьдарч болоод байна. Үүнийг л тэр байрныхан нь мэдэхгүй байна. Хоёр хүүхэд ирэхийг хараад ухаангүй айж, өвчин тусчихна гэж хөөцгөөсөн. Коронавирус ямар замаар халддаг, хэрхэн халдвар тархдаг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг тэр хүмүүст алга. Ийм л бүдүүлэг байна даа, монголчууд.

Төрийн байгууллагуудын албан хаагчдын цэвдэг байдал, ямар ч зохион байгуулалтгүй тэнэг үйлдлээс болж 17 настай охин дөрөвхөн настай дүүгээ үүрч явсаар сөхөрч уналаа. Иргэдээ гэх ямар ч сэтгэлгүй, дээрээс нь ажлын чадваргүй төрийн албан хаагч, сайд, дарга нараас болж энэ хоёр хүүхэд гэлтгүй монголчууд нийтээрээ сүйрлийн ирмэгт тулчихлаа.

“Гэрэлт цохны булш” киног үзсэн хүмүүс нулимс дуслуулж хөөрхий Сейтод тохиолдсон үйл явдал хүн төрөлхтөнд дахин бүү давтагдаасай хэмээцгээдэг. Гэтэл Монгол Улсын төрийн байгууллагуудын ажилтнуудын цэвдэг хандлагаас үүдэж 2020 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод “Гэрэлт цохны булш” анимэ амьдрал дээр бодитоор биеллээ оллоо. Энэ үйл явдлыг олон улсын түвшинд гаргаж тавибал засаглалын тэнэглэлээрээ олон улсын хэмжээнд маш их шуугиан тарихуйц жишээ болчихоод байна. Төрийн толгойд байгаа хүмүүс, төрд ажиллаж байгаа албан хаагчид 3000, 4000 алхмын цаадхыг харж үйл ажиллагаа явуулдаг байх ёстой бол Монгол төрийн үйл ажиллагаа нэг алхмын цаадхаа ч харж чаддаггүй. Энэ хоёр хүүхэд гэртээ яаж харих билээ, гэртээ очлоо гэхэд хоол ундтай билүү, харах угтах хүн бий билүү гэж урьдчилан тооцоолж, цагдаагийн дохиотой алаг машинаараа гэрт нь хүргэж өгөөд хаалгыг нь хаагаад үүдэнд нь өнөө цаавуутай санамжаа наагаад орхичиход л уг нь болох байсан юм. “Хоол унд дуусвал ийшээ залга” гээд утасны дугаар үлдээчихэд хандив, тусламжийн байгууллагууд, сайхан сэтгэлтэй хүмүүс ээжийг нь иртэл тэр хоёр хүүхдийг лав өлсгөхгүй л байх байсан даа.

Бүх шатны дарга нар ард түмний өмнөөс хариуцлага хүлээж байна гэдгээ ерөөсөө мэддэггүй. Татварын мөнгөөр сайхан жаргаж, тансаглана даа гээд л булаацалдсаар байгаад албан тушаалд очоод сууцгаачихсан. Төрийн байгууллага, төрийн албан хаагч, татварын мөнгөөр тансаглаж буй сэтгэлгүй дарга нараас болж хичнээн “Гэрэлт цох” унтарч буйг тоолохоос айж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 8, Ангараг гариг. Билгийн тооллын 23, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм хүйтэн байна​

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Цар тахлын эсрэг түр хуулийн хугацаа дууслаа, одоо яах вэ? ” ​хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Вакцин тойрсон эерэг
мэдээ зэсийн ханшийн өсөлтөд
нөлөөлөв” хэмээснийг I-IV нүүрнээс уншаарай.

Улсын их хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Шүүхийн
тухай хуулиар хараат
бус, хариуцлагатай
шүүх тогтолцоог бий
болгохоор зорьж байна” хэмээн “Улс төр” нүүрт ярьсныг I-II нүүрнээс уншаарай.

Улсын Их Хурлын гишүүн асан А.Ундраа “Монгол төрийн
гадаад бодлогын ноён нуруу
алдагдаагүй” хэмээн I-V нүүрт өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Цар тахлын эсрэг түр
хуулийн хугацаа дууслаа,
одоо яах вэ?” хэмээн өгүүллээ.

Сэтгэл зүй, сэтгэц
хэмжил зүйн үндэсний
хүрээлэнгийн удирдах
зөвлөлийн дарга, сэтгэл зүйч Б.Жавзан “Монголд хувь хүмүүс бусдыгаа бодох
“Эмпати” сул байгаа нь коронавирусийн үед тод илэрлээ” гэлээ.

Баримт үйл явдлын VII нүүрт МУИС-ийн Хууль
зүйн сургуулийн дэд
профессор, Хууль зүйн
доктор А.Бямбажаргал “Хүнлэг бус хандахгүй байх хүний суурь эрхийг,
төрийн албан хаагч бүр нэн тэргүүнд баримтлах учиртай” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа​

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ.

Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын төсвийн татварын орлогын 8 хувь, нүүрсний экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн аюулгүй байдал бүрэн хангагдаж, үйл ажиллагаагаа тогтвортой тасралтгүй явуулах нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажиллаж амьдарч буй иргэд, уурхайчид, тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, улсын онц чухал объект уурхайн бүсэд жагсаал цуглаан зохион байгуулагдах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих боломжтой болж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй нийтдээ 350 га газарт 24 цагийн турш харуул хамгаалалт шаардлагатай байдаг. Уг талбайд өдөрт дунджаар 2600 орчим ажилтан албан хаагчид ажилладаг бөгөөд нүүрс тээврийн 1000 орчим машин уурхайн бүс рүү нэвтэрдэг.

Түүнчлэн уурхайг Гашуунсухайт чиглэлийн автозамтай холбосон 8.2 км авто зам болон цаашид ашиглалтад орох уурхайн захиргааны шинэ барилгыг сумын төвтэй холбох 13.2 км авто зам, төмөр замын ачилтын байгууламж, Тавантолгой цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, төмөр замын өртөө, нүүрс баяжуулах баяжуулах үйлдвэр зэрэг хамгаалалт шаардлагатай объектууд шинээр нэмэгдэх төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

​Баянгол дүүргийн ЗДТГ-аас зорилтод бүлгийн хүүхдүүдэд хүнсний дэмжлэг үзүүлжээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг цэцэрлэгийн насны, зорилтот бүлгийн хүүхдүүдэд түгээх ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тэгвэл Баянгол дүүргийн ЗДТГ-аас 76, 77, 133 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдэд хүнсний дэмжлэгийг хүргээд байна. Уг дэмжлэг үзүүлэх ажилд хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс “Асгат” ОНӨААТҮГ-тай хамтран ажиллаж, хүүхдүүдийн нас, хүйс, онцлог байдалд тохирсон шим тэжээлтэй, бүтээгдэхүүнийг багцдаа багтааж, түгээлтийг хийлээ.

Энэхүү ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн А/162 дугаар “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Хүнсний тусламж үзүүлэх ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид хяналт тавин иргэдийг амны хаалт, бээлий өмсгөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллажээ.