Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Дөрвөн ойрд​​” нийтлэл хэвлэгдлээ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Монголд ирэх сарын 7-нд АНУ-ын
Төрийн нарийн бичгийн дарга ирнэ,
үргэлжлүүлэн Япон улсын Гадаад
харилцааны сайд айлчилна” хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.

ХЗДХ-ийн
сайд Х.Нямбаатар “Торгуулийг
хугацаанд нь
төлбөл 50 хувиар
бууруулна
” хэмээлээ.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт нэрт нийтлэл Баабарын “Дөрвөн ойрд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны Тэргүүн Борын Ганзориг “Сэтгүүлчдийн нэр
хүнд уналаа гэдэг, хэн унагасан юм
бид өөрсдөө л улстөрчидтэй нийлж
унагасан биз дээ” гэв.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э. Ганбат “Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэж чадахаар сэтгэл, зүтгэлтэй удирдлага л хэрэгтэй байна” хэмээв.

ШШГЕГ “Хар тамхи зөөвөрлөсөн нигери эр батлан
даалтад гарсан нь үнэн. Ийм шийдвэрийг Шүүх,
Прокурорын байгууллага л гаргадаг”
хэмээх нийтлэл баримт үйл явдлын VII нүүрт хэвлэгдлээ.

Хуульч Д.Мөнх-Эрдэнэ “Хотын хөгжлийн ирээдүй бол гэр
хороолол. Надад эхлүүлсэн ажлын түүх байгаа
учраас үргэлжлүүлж ажиллах зорилго байна”
хэмээх ярилцлага хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу.

https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Чуулганы хуралдаанд Шадар сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Намрын чуулган нээх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралджээ. Хуралдаанаар намын бүлэг, байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг тогтоожээ.

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт 09.00 цагаас:

• Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нээлт.

ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:

• Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
  • ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
  • 2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
  • 3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

    ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 02-ны Баасан гарагт 09.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.
  • Categories
    мэдээ нийгэм

    “Ногоон технологи-2020” өдөрлөг аравдугаар сарын 2, 3-нд болно

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчинд ээлтэй техник технологи, инновацийн шийдэл, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан шинжлэх ухааны ололт амжилтыг бизнест нэвтрүүлэх ажлыг дэмжих үүднээс “Ногоон технологи” өдөрлөгийг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн.

    Энэ удаагийн өдөрлөг аравдугаар сарын 2, 3-нд “Блю скай” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөгөөр эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, бохир усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдлыг дахин боловсруулах технологи, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, олон нийтэд танилцуулах юм.

    Мөн Хас банк, Хаан банк, Төрийн банкаар хэрэгжүүлж буй “Ногоон зээл”-ийн талаар иргэдэд мэдээлэл өгч, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд чиглэж буй. Зохион байгуулагчаар БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага ажиллаж байна.

    Арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл оролцож, нийгмийн хариуцлага болон байгаль орчны манлайлал үзүүлэн хандлагаа өөрчлөн эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж байгууллагуудад “НОГООН ГЭРЧИЛГЭЭ” олгоно.

    Мөн салбарын мэргэжилтнүүд “Ногоон технологи” сэдвийн дор илтгэл тавьж, цаашид хийх ажил, арга хэмжээний талаар санал солилцох юм.

    Categories
    мэдээ нийгэм

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ

    ЦУОШГ-аас Цаг агаарын гамшиг үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргүүлж байна. Тодруулбал, маргааш өдөр Архангай, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орно. Мөн Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

    Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 10-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурах тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

    2020 оны 09 дүгээр сарын 29-ний 20 цагаас 09 дүгээр сарын 30-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

    Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

    Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө сэрүүсч 5-7 градус дулаан байна.

    Categories
    мэдээ нийгэм

    ОХУ-д 25 сая орчим хүн томуугийн вакцин хийлгэжээ

    МОСКВА. /TASS/. ОХУ-ын 24.6 сая гаруй иргэн томуугийн вакцин хийлгэлээ гэж Роспотребнадзор буюу тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.

    “ОХУ-ын бүх субъектүүдэд томуугийн вакцин хийж байна. Одоогийн байдлаар 24.6 сая гаруй хүн томуугийн вакцинд хамрагдсан байгаа нь ОХУ-ын хүн амын 16.8 хувийг эзэлж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.

    Роспотребнадзор мөн томуугийн бус шалтгаант амьсгалын замын вирусийн улмаас үүссэн амьсгалын замын цочмог вируст халдварын тохиолдол бүртгэгдэж байгааг тэмдэглэжээ

    Categories
    мэдээ нийгэм

    “Аватар 2” киноны зураг авалт дуусжээ

    “Аватар 2” киноны зураг авалт дууссан талаар найруулагч Жеймс Кэмерон мэдээлснийг Cinema Blend дамжуулжээ.

    “Бид хоёр дахь хэсгийн зураг авалтыг 100 хувь дууссан, “Аватар 3″ киноны гүйцэтгэл 95 хувьтай байгаа” хэмээн Жеймс Кэмерон өгүүлсэн байна. Гэхдээ цар тахлын улмаас зураг авалтыг таслахаас аргагүй болсон бөгөөд “Аватар 2” киноны нээлтийг нэг жилээр хойшлуулсан гэж Кэмерон өгүүлжээ. Урьдчилсан мэдээллээр, “Аватар-2” кино 2022 оны 12 дугаар сарын 16-нд нээлтээ хийх аж.

    Энд дуулгахад, “Аватар” кино 2009 онд дэлгэцнээ гарч байсан юм. Киног 237 сая долларын төсвөөр бүтээж, дэлхий даяар 2,7 тэрбум долларын орлого олсон бөгөөд 10 жилийн туршид орлогоороо тэргүүлж байв. Харин 2019 онд “Өшөө авагчид: Төгсгөл” кинонд байраа тавьж өгчээ.

    Өмнө нь Кэмерон “Аватар” киноны хоёр болон гурав дахь ангийн талаарх мэдээлэл өгч байлаа. Түүний өгүүлснээр гол дүрүүд болох Жейк, Нейтири нар урьдын адил хамтдаа мөн найман настай охинтой байх гэнэ. Мөн шинэ ангид эцэг эхийн хооронд гарах маргааныг хүүхдийн өнцгөөс харуулсан нь киноны гол хэсгүүдийн нэг байх аж.

    Categories
    мэдээ нийгэм

    Б.Цэгмэд: Улаанбадрах сумын хүн, мал хордож, мутацид орчихлоо

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уран олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Арева компанийг эсэргүүцсэн иргэд Захиргааны хэргийн шүүхийн гадаа зургаан хөлтэй ямаа авчирч олон нийтэд үзүүллээ. Тус ямааг хүхрийн хүчилд хордсоны улмаас зургаан хөлтэй болж мутацид орсон гэж иргэний нийгмийн байгууллагынхан тайлбарлав.

    Б.Цэгмэд: Арева компани Улаанбадрах сумын нутагт ундны усанд нэг сая тонн хүхрийн хүчил хийхээр санаархаж байна. Ураныг хүхрийн хүчлээр уусган баяжуулах аргаар олборлодог. Хүхрийн хүчлийг ямар хор хөнөөлтэй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Энэ нь малыг мутацид оруулах гол шалтгаан болж байна. Гэтэл тэдний энэ бусармаг үйлдлийг манай улсын шүүх байгууллага хаацайлж байна. Өнөөдрийн байдлаар шүүх хурал 44 удаа хойшиллоо. Энэ бол эмгэнэл. Улаанбадрах сумын хүн мал хордож, мутацид орчихлоо. Төр засаг анхааралдаа авахыг хүсэж байна” хэмээв.

    Ч. Биндэръяа

    Categories
    мэдээ нийгэм

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хөдөө аж ахуй, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно

    Монгол Улсын
    Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус
    аймгийн иргэдтэй уулзлаа.

    Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

    Орхон аймгийн иргэн Д.Энхбат:

    “…Монгол Улсад боловсролын салбар, ялангуяа иргэний боловсролын асуудал хүндхэн байгааг олон удаагийн сонгуулийн үр дүн, нийгмийн хандлага, нийгмийн хөгжлийн чиг баримжаа хаашаа явж байгаагаас эхлэн бодох ёстой болжээ. Тийм учраас Эрдэнэт хотод иргэдийн дунд иргэний боловсролын хөдөлгөөнийг өрнүүлье гэж шийдсэн. Манай Эрдэнэт хотын залуучууд болон ахмад үеийн төлөөлөл болж би энийг ажлыг санаачилж байгаа.

    Монгол Улсад иргэний боловсролын аян, хөдөлгөөн өрнүүлбэл ямар вэ? Болж өгвөл энэ ажилд, бүх нийтээрээ монгол бичгээ суралцах ажилд ханцуй шамлан орвол ямар вэ? Мөн орчин цаг үетэй нийцсэн, иргэн хүний заавал эзэмшсэн байх боловсрол байна. Энэ боловсролыг олгохыг хичээж, иргэний боловсрол гэдэг хөдөлгөөнийг орон нутгаас санаачилж, Эрдэнэтээс эхлүүлэх тухай санал солилцсон. Энэ хөдөлгөөнийг хэрхэн яаж зохион байгуулах, улс төргүй, намын харьяалалгүй, иргэдийн боловсролын үндэсний академи байгуулах тухай санал, санаачилгыг гаргасан төсөл байгаа юм. Энэ төслийг Танд танилцуулж, ажлын амжилт хүсье”.

    Орхон аймгийн иргэн Батсайхан:

    “…Энэ нутгийн фракц гээд аюултай асуудал яригдах юм. Засаг дарга, орлогч, төрийн сангийн дарга, өмчийн албаны дарга нь Архангайнх. Манайд “Эрдэнэт Ус”, хот тохижуулах гээд томоохон хоёр компани байдаг. Хоёулангийнх нь захирал Архангайн хүмүүс. Ийм байж болдог юм уу? Энийг яамаар юм бэ? Би өөртөө л тохиолдсон жишээг ярья. Цэцэрлэгт манаачаар оръё гээд эрхлэгчтэй нь очоод уулзахад надад ингэж хэлсэн. “Та багш юм уу, эмч бол ажилд авч болно. Манаач авах асуудал байдаггүй ээ. Тэрийг захиргаа мэддэг” гэж хариулж байна лээ. Бүр ийм болчихсон байна”.

    Орхон аймгийн иргэн Цэцэгмаа:

    “…Энэ тэтгэвэр тогтоох аргачлал буруу байна аа. Таван жилээр тогтоодог байсан бол долоон жил болсон. Гайгүй тэтгэвэр тогтоолгох гэж байсан хүний тэтгэвэр улам доошилж, эмзэг бүлэгт шилжихэд маш ойрхон болж байна. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн шинэ бодлогод ийм заалт орчихоод байна.

    Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажилласан жилийг нөхөн тооцдог тооцолт байна шүү дээ. Үүн дээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн татвар төлөлтийн бичиг гэж яриад байх юм. Татвар төлөлтийн бичигтэй хүн бараг байхгүй. 1990 оноос бид намын харьяаллаар дөрөв, дөрвөн жилээр алба хашаад явчихсан. Нэг нам гарахад тэр намын хүмүүс ажиллаж, нөгөө нам гарахад нөгөө намын хүмүүс ажилладаг. Тогтвортой ажилласан хүн бараг байхгүй. Хуульд нь өөрчлөлт оруулж өгөөч гэж Танаас хүсмээр байна”.

    Орхон аймгийн иргэн О.Отгонтөгс:

    “…Залуусаа дэмжих үндэсний хөдөлгөөн бий болгомоор байна. Гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудаа эхний нэгээс хоёр жилд нь татвараас чөлөөлөөд өгчих. Нэгээс хоёр жилийн хугацаанд тэд нар чинь татвараас холдоод шалихгүй. Нэг их мөнгө авахгүй. Гэхдээ 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ жилдээ 20 сая төгрөг болгочих гэхээр татвараас залгаад “Та яагаад татвараа төлөөгүй байгаа юм бэ” гэдэг. Ковид-19 гараад юм зараагүй юм чинь би яаж татвар төлөх юм бэ?”.

    Орхон аймгийн иргэн Т.Соёл-Эрдэнэ:

    “…Манай Орхон аймгийг Үндсэн хуулиар Эрдэнэт хот болгосон. Зарим хүмүүс нь Эрдэнэт хотын иргэд гэж ярьж байгаа байх. Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэг, мөн жар, жаран нэгдүгээр зүйл гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн хууль, Үндсэн хуульд оруулсан заалтууд зөрчилдөөд байна. Зөвхөн орон нутаг гэдэг заасан ч бусад хуульд хот гэсэн статус байхгүй. Эрдэнэт хот сүүлдээ тоглоомын хууль болох гээд байна уу гэж санаа зовж байна. Таны өргөн барьсан хуульд энэ заалт байсан боловч батлагдахдаа энэ заалтууд алга болчихсон байсан. Тэгэхээр хот гэдэг асуудлыг Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд баараггүй зөв заасан уу гэдгийг танаас асуумаар байна”.

    Орхон аймгийн иргэн Ч.Алтан-Оргил:

    “…Би Эрдэнэт хотод амьдраад 24 жил болж байна. 22 жил үйлдвэрлэл эрхэлж, улсад нийтдээ 30 жил ажилласан хүн. Ажлаа хийж байгаад тэтгэвэрт гарсан чинь өнөөдөр монгол хүмүүсийн унаган дархлаа байхгүй болчихож. Бид яагаад дархлаагүй болчихов оо гээд би өөрийн эрхгүй эмзэглэж байна. Би ээж хүн. Ээж гэдэг нэрээс халиад эмээ болсон. Би гурван ач, зээтэй. Коронавируст халдвар гарснаас хойш энэ асуудал миний толгойд харвасан сум шиг орж ирсэн.

    Монгол хүний унаган, төрөлх дархлаа хааччихав аа? Дөчөөс дээш насны бидэнд унаган дархлаа байна. Гэтэл бидний хүүхдүүд нэг настай ишиг, хоёр, гурван настай ямаа гэж нэрлэж байна. Бид хүүхдүүдээ яаж өсгөх ёстой вэ? Энэ эмзэгхэн хүүхдүүдэд эх орноо яаж үлдээх вэ гэж бодохоор миний авах, гээхийн ухаан арилсан. Монгол хүний унаган, төрөлх дархлааг үүсгэхгүй бол хойшдоо үр хүүхэд минь яах вэ? Бид яагаад ийм залхуу ард түмэн болчихов оо?”.

    Орхон аймгийн иргэн Тунгалагтамир:

    “…Төрийн албан хаагчдын тал дээр ярихад хүнд суртал арилаагүй байгаа. Би гучин настай залуу хүн. Иргэн хүний 0.7 га газраа авах гэхээр мэддэг хүн байхгүй байна. Ямар ч газарт ороод бичиг хэргээс нь юм асуугаад, хөөцөлдөөд явж байгаа юм аа гэхээр мэддэг хүн алга. Тэр хүмүүс тэнд юу хийж суугаа юм бол? Дипломтой, мэргэжилтэй, хүн дайрч унагаах нь холгүй хүмүүс байх юм. Төрийн албан хаагчдын шалгалт гэдэг зүйл дүрмийн дагуу явдаг юм уу? Үнэхээр боловсролтой, урдах ажилдаа эзэн болсон, би энэ ажлыг хийж чадна гээд ажилд орсон хүн байдаг юм болов уу? Эсвэл ах, эгч нь хөтөлж аваачаад оруулчихсан юм болов уу? Би энэ талаар одоог хүртэл ойлгодоггүй”.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ “Цаашид би хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсож, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж ажиллана. Үүнд Та бүхэнтэй хийж буй уулзалт маш чухал. Иргэд Та бүхэн босоод төрийн бодлогыг хатуу шүүмжилж байвал бүгдээрээ санаа нэгтэйгээр Улсын Их Хурал, Засгийн газарт Та бүхний саналыг уламжилж, хамтран ажиллана” гэлээ. Мөн иргэдийн бусад асуултад хариулт өглөө.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа есдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгаас эхлүүлсэн. Улмаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймгийн иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх цуврал уулзалтууд үргэлжилж байна.

    Categories
    онцлох-нийтлэл туслах-ангилал

    ​Цагдаагийн байгууллагаас ганц DMNN пэйжтэй бус бүх мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана

    Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж өнгөрсөн лхагва гаригт байгуулагдсан.

    Энэ нь цахим орчинд хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдгийг ЦЕг-ын зүгээс хэлж буй.

    Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалангаас тодрууллаа.

    -Цагдаагийн ерөнхий газраас худал мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгууллаа. Үүнийг нэг төрлийн цензур гэж ойлгоод байна л даа?

    -Бидний хувьд бүх хэвлэл мэдээлэлтэйгээ хамтарч ажиллая гэсэн юм.

    Тэгэхгүй бол нийгэмд худал мэдээлэл замбараагаа алдчихлаа гэж яригдаж байна. ингэж бүгдтэй нь хамтарч нэг халуун ам бүл болсноор л цааш явна шүү дээ.

    йгууллагуудтай хамтарч ажиллана гэсэн үү?

    -Бүх хэвлэл мэдээлэлийнхэнтэй хамтарч ажиллая л гэж байгаа юм. Түүнээс биш бие биенээ цензурдэж, ардчиллыг нухчин дарах зүйл юу гэж байхав.

    -Цагдаагийн байгууллага Дархан Монгол Ногоон Нэгдэл ТББ /DMNN/-тай хамтарч байгаа гэсэн үү?

    -Аль ноднин бараг хоёр жил хагасын өмнө тэдний зүгээс худал мэдээллийг тараахгүйн төлөө хамтарч ажиллая гэсэн. Гэтэл тэр байгууллага нь ч хамтарч ажилласан ч юмгүй алга болсон.

    -Тэгэхээр хуучны мэдээллийг сөхөж цуурсан хэрэг үү?

    -Хуучны бүр өнгөрсөн зүйлийг сэвээд байгаа юм.

    -Тэр байгууллагатай хамтарсан гэдэг худал болж таарч байна уу?

    -Тийм. Наадах чинь худал. Тус төрийн бус байгууллагатай хамтраагүй.

    Дархан Монгол Ногоон нэгдэл ТББ-ын пэйжээс тодрууллаа.

    -Танай байгууллага ЦЕГ-тай хамтарч сошиалын хуурамч мэдээлэлд хяналт тавина гэдэг нь үнэн үү?

    -Тэрийг нь сайн мэдэхгүй байна.

    – Цахим орчин дахь худал мэдээллийг хянах талаар Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллая гэсэн юм уу?

    -Ямар санал тавих гэсэн юм. Тодорхойлж хэлбэл цааш дамжуулъя…

    Худал мэдээлэл тараахыгнэгэнтгэмтхэрэггэж заасанучраас данГаНЦ ЦаГДааГийН байгууллагынүйл ажиллагаагбуруутгахнь асуудлыншийдэл биш

    Хуульч, судлаач Л.Галбаатараас тодрууллаа.

    -Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ цахим орчин дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх алба байгууллаа. Энэ нь цаашлаад хэвлэн нийтлэх, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй зөрчилдөж байгаа юм биш үү?

    -Улсын их хурлаас /УИХ/ Эрүүгийн хуульд энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг шинээр нэмлээ. Тодруулбал, Зөрчлийн хуульд байсан “гүтгэх” зөрчлийг Эрүүгийн хуульд оруулсан. Үүнтэй холбоотойгоор энэ гэмт хэргийг мөрдөн шалгах харьяалал нь цагдаагийн байгууллагад байгаа тул тусгайлсан алба байгуулсан гэж ойлгосон. “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах үр дагавартай байгаа тул Зөрчлийн хуулиас хасах, Эрүүгийн хуульд нэмж оруулж болохгүй талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд зөвлөмж өгч байсан.

    -Сошиал медиа эрчимтэй хөгжсөнтэй холбогдуулан ихэнх хэвлэл мэдээ мэдээллийг цахимаар дамжуулан хүргэж байна. Тэгвэл хэвлэл мэдээллийг ч хянана гэсэн үг үү?

    -Эрүүгийн хуульд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хаана мэдээлэл тарааснаас үл хамаарч үйлчилнэ. Тодруулбал, цахим орчин дахь мэдээлэл нь “худал мэдээлэл”-ийг “олон нийтэд тараасан”гэдэгт хамаарахаар байна. Энэ гэмт хэргийг шинээр нэмж оруулахдаа хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зорилготой байсан гэж ойлгож байгаа. Гэтэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн хүрээнд шийдвэрлэж болох асуудлыг эрүүжүүлснээрээ ноцтой асуудал болж хувирч байгаа юм. Эрүүгийн хуулийн зохицуулалтад иргэн, хэвлэл мэдээллийн байгуулага эсэхээс үл хамааран бүгдийг худал мэдээлэл тараасан эсэхээр нь шалгахаар байгаа.

    -Чөлөөт хэвлэл мэдээллийг үндсийг таслан зогсоох алхам юм болов уу. Энэ нь 1998 оны хуультай нэг талаар зөрчилдөөд байх шиг?

    -Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёр дугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж, гуравдугаар зүйлийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй” гэж тус тус заасан. Энэ хууль бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан Монгол Улсын иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн баталгааг хангасан хууль юм. Эрэмбээрээ Үндсэн хуулийн дараагийн түвшний хууль гэсэн үг л дээ. УИХ-ын гишүүд Эрүүгийн хуульд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмж оруулахдаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байна.

    -Ингэж шийдвэрлэх нь оновчтой алхам мөн үү?

    -Цагдаагийн албаны хуульд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн албаны үүрэг байдаг. Мөн хуулийн 64.2-т цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна гэж заасан нь бий. Нэгэнт “худал мэдээлэл тараах” нь гэмт хэрэг гэж заасан учраас дан ганц цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг буруутгах нь асуудлын шийдэл биш. Гол буруутан бол хууль тогтоогч буюу УИХ өөрөө болоод буй.

    -Сингапурт ч сошиал медиаг нь хянаж тандаснаас асуудал даамжирч байсан жишээ бий?

    -Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 19 дүгээр зүйлд хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан. Монгол Улс тус олон улсын гэрээнд нэгдэж орсон. Энэ фактын тайлбарт “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь цахим орчинд ч нэгэн адил хэрэгжих ёстой” гэж тусгасан. Тодруулбал, хүний эрхийн олон улсын стандартаар бол цахим орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зүй бусаар хязгаарлаж болохгүй.

    -Ардчилсан нийгэмд иргэдийн үзэл бодлыг хянаж танддаг үзэгдэл байж болдог юм уу?

    -Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 19 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох онцгой нөхцөлийг заасан. Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зорилгоор үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, бодит шаардлага, тохирсон арга хэрэгслээр хязгаарлаж болно. Ийм хязгаарлалтыг зохих ёсоор хэрэгжүүлж буй эсэхийг шүүх эцэслэн хянана.

    -Хааж, хорино, хянана гэдэг нь хүний язгуур эрхийг зөрчиж байна хэмээн ойлгогдох асуудал болоод байгаа. энэ талаар байр сууриа илэрхийлбэл?

    -Өмнө хэлсэнчлэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь туйлын эрх биш, тодорхой хязгаарлалт байж болох боловч, тэр хязгаарлалтыг цагдаа биш, иргэний хэргийн шүүх хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Иргэний хэргийн хувьд нэг талаар нэр төр, алдар хүнд нь хохирсон гэх, нөгөө талаас хохироосон хүмүүс ижил тэгш эрхтэй, нотлох баримтаа өөрсдөө цуглуулж, танилцуулах үүрэгтэй байдаг. Харин эрүүгийн хэргийн хувьд нотлох баримт цуглуулах, танилцуулах нь цагдаагийн үүрэг. Иргэний хувьд ийм эрхгүй. Тэгэхээр талууд хүч тэнцвэргүй байна гэсэн үг. Ийм учраас л, үзэл бодлоо илэрхийлэхдээ илт худал мэдээлэл тараасан уу, үгүй юу гэдгийг цагдаагаар биш, талууд өөрсдөө шүүхээр тогтоолгох нь зөв гэж үзэж байгаа.

    Categories
    мэдээ нийгэм

    Өвөө нь ач охиноо таван сарын турш хүчирхийлжээ

    Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа бусдын гарт амь насаа алдсан өсвөр насны 3 охин, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 7 охины хэрэг дээр хохирогчдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа талаараа мэдээлжээ.

    Тэрээр ковид-19 цар тахлын хөл хорионы үед өвөө эмээ дээрээ байсан бяцхан охин өвөөдөө хүчиндүүлж байсан гэх ноцтой мэдээллийг нийтэд мэдээлсэн байна.

    Тэрээр “Өнөөдөр охины мэдүүлэгт хагас өдрийн турш хамт суулаа. Өглөө цагдаагийн хэлтэс дээр байцаагчруу орохын өмнө охин “Би таньд 2 өдөр зурсан зураг, бүтээсэн цэцгээ бэлэг болгон авчирлаа. Та намайг хамгаалж чадна гэж надад амлаач гэсээр хоолой чичигнүүлэн бэлгээ өгөхөд ямар хүнд байв аа.Тэнгэр газар нийлэх шиг л сэтгэл сэмрээд явчихлаа. Бэлэгээ нээхээс зүрх шимшрэм. Бэргэж бэргэж ажлаа дуусган гэртээ ирээд аажуухан уутнаас нь гаргаад захианаас нь эхэллээ. Нандигнан боосон энэ захиаг унших агшинд нүдэнд нулимас бүрхээд үнэхээр амаргүй.

    Энэ мөчид нэг л зүйл илүү их санааг минь зовоож байна. Яаж бид хүүхэддээ аюулгүй нийгмийг бий болгох вэ. Ядаж тэдэнд сэтгэлийн хүнд гэмтэл, шархаа даван туулах сэтгэл зүй, эрүүл мэндийн цогц үйлчилгээний талаар хуулинд нэн тэргүүнд тусгуулах юмсан. Гэмт хэрэгтэн хариуцлагаа хүлээгээд явлаа гэхэд хохирогч хүүхдүүдээ гэмт хэрэгтэн хэзээ нэгэн цагт гарч ирээд амь нас, эрүүл мэндэд минь эрсдэл үүсэх вий дээ гэсэн аюул айдасгүй, сэтгэл санаа нь амгалан тайван байх тийм л орчныг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм байна” гэжээ.

    Хуульч Р.Булгамаагийн хувьд энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, ярилцлага өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм.