Categories
мэдээ нийгэм

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл байгаль хамгаалагчдаа машин, мотоциклоор хангах шийдвэр гаргалаа

БОАЖ сайд Д.Сарангэрэл Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрөөр ” уул, усны эзэд”-ээ машин, мотоциклоор хангах шийдвэр гаргаажээ.

Мотоцикл, машин өгөх хуваарь

  • 1. Сав газрын захиргаад
  • 2. Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 3. Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 4. Говийн их ДЦГ-ын “А” хэсгийн Говийн их ДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа
  • 5. Говь гурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 6. Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 7. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 8. Их богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 9. Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 10. Монгол Элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаа
  • 11. Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 12. Мянган угалзатын нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 13. Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 14. Тарвагатай нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 15. Тужийн нарсны БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 16. Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа
  • 17. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа
  • 18. Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа
  • 19. Хангайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • 20. Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа
Categories
мэдээ нийгэм

100 айлын барилгын материалын 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж. Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийсэн.

Өнөөдрийн байдлаар барилгын материалын 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ. Ингэснээр 100 айл орчмын замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан. Харин барилгын материалын худалдаа эрхлэгчдийг бусад дүүрэгт тарааж байрлуулна гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга онцлов.

Налайхын барилгын материалын паркийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 40 га газарт үйлдвэр барина. Үүний 13 га газарт 100 айлын барилгын материалын үйлдвэрүүдийг оруулах аж.

Одоогийн байдлаар 13 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахаар гэрээ байгуулжээ. Энэ сард 100 айлд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзана гэдгийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн захирал С.Батжаргал хэлэв.

Categories
мэдээ нийгэм

​Монголбанк, Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийг дахин гурван жилээр сунгахаар болжээ

Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан своп хэлцлийг дахин гурван жилээр сунгахаар болсон талаар Монголбанк өнөөдөр мэдээллээ.

Монголбанкны мэдэгдэлд “Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгалаа” гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа: Тусгай нислэгт багтаахын тулд авлига нэхсэн хэрэг гарвал АТГ-т хэрхэн хандах талаар мэдээлэл гаргахыг хүслээ

Гадаадаас эх орондоо ирэх тусгай үүргийн нислэгт багтаахын тулд иргэдээс авлига нэхэж байгаа талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр их гарч байгаа билээ. Тэгвэл УИХ-ын дэд дарга С.Одонтуяа энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа эсэх, шалгаагүй бол шалгах мөн ийм гэмт хэрэгтэй тулгарсан иргэд хаана, хэрхэн хандах талаар мэдээлэл гаргахыг Авлигатай тэмцэх газраас хүслээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа коронавирусээс шалтгаалсан аливаа хязгаарлалтад хяналт тавих Иргэний онцгой комиссыг санаачлан байгуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Дулааны шугамд засвар хийж, халуун ус хязгаарлах хуваарь

Энэ зун /2020 он/ Нийслэлийн дулаан хангамжийн шугамд засвар хийх ажлын графикаа гаргасан байна. Иймд тус засварын ажлын үед хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж “УБДС” ТӨХК-аас мэдээлжээ.

Засварын үеэр дулааны сүлжээнд “0” зогсолт хийгдэхгүй тул таслах хаалтуудыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан шөнийн бригад байгуулан ажиллаж, графикт хугацаанаас өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Засвар хийх хуваарь:

Засвар хийх хуваарь
Засвар хийх хуваарь
Засвар хийх хуваарь
Засвар хийх хуваарь
Эх хувь

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар санал солилцлоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Хоёр тал хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгаалал болон бусад асуудлаар санал солилцлоо.

АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески цар тахлын үед хүүхдийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал нэлээд хурцдаж байгааг дурдаад “Бид өргөн хүрээнд хамтарч ажилладаг. Үүний нэг нь хүүхэд хамгааллын асуудал. Хүүхэд хамгааллын компакт гэрээний дагуу хэрэгжүүлэгчийг шалгаруулан, санхүүжилт олгох ажлыг Төрийн департмент хийж байгаа. Би Филиппинд яг адил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ асуудал олон салбарыг хамарсан бөгөөд зохицуулалт зохион байгуулалтыг зөв хийх нь чухал” гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа манай улсад хөдөлмөр эрхлэлт гол асуудал болоод байгааг онцлоод нийгмийн хамгаалал илүү зорилтот бүлэгт чиглэсэн байх ёстойг дурдав. Мөн Монгол Улсад ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувьтай байна. Үүний тэн хагас нь хүүхдүүд. Тиймээс энэ тал дээр хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.

Үүнээс гадна АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор Америкийн Нийгмийн хамгааллын байгууллагатай холбогдсоноо дуулгав. Хариуд нь манай улс тэдний хуулийн дагуух орнуудын жагсаалтад хамрагдвал Монгол Улсын иргэд нийгмийн хамгаалал авах боломжтой гэж тайлбарласан байна. Тиймээс бид холбогдох материалыг хоёр удаа хүргүүлсэн бөгөөд хариу хүлээж байгаагаа танилцуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Сайншанд-Хамарын хийд чиглэлд түр замаар зорчиж эхлэв

Долдугаар сарын 27-ны өдөр Сайншандаас Хамарын хийд чиглэлийн авто зам борооны усанд эвдэрсэн талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл Сайншанд-Хамарын хийд чиглэлд “Дорноговь-АЗЗА” ТӨХК 5.2 километр түр зам барьж, наймдугаар сарын 2-ны өдрөөс тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулж эхэлжээ.

Дээрх чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг анхаарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс болон Дорнод Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2020 оны наймдугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-110 см-аар нэмэгдээд байна

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хангай нурууны арын Урдтамир, Хойдтамир Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-110 см нэмэгдэж, Хархираа, Чигж мөн Хэрлэн, Бэлтэс, Тэрэлж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см даван үерлэж, Ховд, Онон, Балж, Сөгнөгөр голууд үерийн аюултай түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас МЭДЭГДЭЛ гаргалаа

2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Петровис компанийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-тай гэрээ байгуулан шатахуун нийлүүлж, эдийн засгийн хувьд давуу байдал олж авсан үндэслэлээр гэм буруутай гэж шийдвэрлэснээс үүдээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МҮХАҮТ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ.

Тус мэдэгдэлдээ МҮХАҮТ-ын хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон шүүхийн хараат бус бие даасан байдал, шүүх эрх мэдлийг хүндэтгэн үзэж байгаа ч аж ахуйн нэгж хоорондын гэрээний асуудлыг эрүүгийн хэргийн шүүхээр ийнхүү хэлэлцэж байгаа нь хэр зохистой болохыг эргэн харж, дээд шатны шүүхээс хянан үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж найдаж байгаа бөгөөд бизнес, хувийн хэвшилтэй холбоотой аливаа шударга бус шийдвэрийн хувьд бизнесийн өмгөөллийн үүргээ хэрэгжүүлэхээ үүгээр мэдэгдэж байна хэмээн онцолжээ.

Мөн Петровис компани нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхээс ч өмнө буюу 2002 оноос эхлэн Оюу толгой компанид олон жил шатахуун тогтвортой нийлүүлж байсан гэж үзэж буйгаа мэдэгдэлдээ онцолжээ.

МҮХАҮТ-ын мэдэгдэл:

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулахгүй

Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим бүртгэл зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан талаар мэдээлэв. Тус мэдээллийн дагуу Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд цахимаар амжилттай явуулсан. Засгийн газар цар тахалтай холбогдуулан энэ жил хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн тул цахим элсэлтийг зохион байгуулахгүй. Хэрэв цэцэрлэгийн цахим бүртгэл явуулбал хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах гэж байгаа буруу ойлголтыг нийгэмд төрүүлнэ” хэмээлээ.

Хоёр настангуудыг бүртгэхгүй байгаатай холбогдуулан тухайн цэцэрлэгийн удирдлага анги танхим, багш нарын хүчин чадлын тооцоог гаргаж хяналтын тоог энэ сарын 17-нд бэлэн болгох аж. Тус тооноос хамааран таван настнуудыг бүртгэнэ. Таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулна. Гурваас дөрвөн настай хүүхдүүдийн 60 хувийг хамруулна. Нэг ангид 20 хүүхэд хичээллэх юм. Харин өдөр өнжүүлэх төвүүд хичээллэхгүй аж.