Categories
мэдээ нийгэм

Амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулж байна

116342145_321233779069705_5618306331842376732_n_20200803112305.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газар, Аялал жуулчлалын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хамтран амралтын газар, жуулчны баазуудад хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам” болон амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагаанд тухайн төрөл, ангиллын улсын стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх юм. Мөн үйлчилгээндээ шинэ дэвшилт техник, технологи үйлчилгээг нэвтрүүлэх, гал түймрийн болзошгүй эрсдэл, үер усны аюул зэргээс урьдчилан сэргийлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​НИЙСЛЭЛД ТӨРИЙН БУС ӨМЧИЙН 8 ЦЭЦЭРЛЭГ, 5 СУРГУУЛЬ ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА

Image may contain: 12 people, people standing, screen, shoes and indoor

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газрын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь төрийн бус өмчийн цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүдэд хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах байдаг.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг нар өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын хүндэтгэлийн танхимд 2020-2021 оны хичээлийн жилд шинээр үйл ажиллагаа явуулах сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулж өглөө.
2020 оны 2 дугаар сард нийт 39 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 8 цэцэрлэг, 5 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 679, сургуулийн суудлын тоо 1480-аар нэмэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 117 сургууль, 434 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд 31222 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 37992 суралцагч суралцаж байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдалтын 26%, суралцагчдийн 13 хувийг эзэлж байна.
Энэ тоон үзүүлэлт нь төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн боловсролын салбар дахь төрийн ачааллыг хөнгөвчлөхөд тодорхой үүргийг гүйцэтгэж байгаа нь харагдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлчүүдийн эчнээ танил буюу ном зардаг “Дээлтэй өвөө”-тэй ХХБ хамтран ажиллахаар боллоо

Төв шуудангийн буланд шовх оройтой Монгол малгай, дээлээ өмсөөд жилийн дөрвөн улиралд халуун хүйтнийг ажрахгүйгээр ном зардаг байсан өвөөг нийслэлчүүд бид андахгүй. Тэртээ 30 жилийн өмнөөс л хүүхэд залуучуудад зориулж утга төгөлдөр, уран яруу үгтэй ховор номууд зарж, номын үнэ цэн, соёлыг түгээхэд насаа зориулж яваа билээ. Бидний эчнээ танил болсон “Дээлтэй өвөө” маань санхүүгийн хүндрэл үүссэн тухайгаа 08-р сарын 04-ний өдөр Eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрхүү ярилцлагыг Худалдаа, хөгжлийн банкны хамт олон олж мэдэн Н.Баасандорж гуайтай холбогдож санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэлээ.

“Ухаан саруул, оюун тунгалаг Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх” зорилготойгоор Худалдаа, хөгжлийн банкнаас эхлүүлсэн “Хязгааргүй мөрөөдөл” төсөл дээр Нийслэлийн хүндэт иргэн Н.Баасандорж гуайтай хамтран ажиллахаар болж, гэрээнд үсэг зурлаа. Төслийн хүрээнд “Дээлтэй өвөө” маань ЕБС-ийн хүүхэд залууст номтой нөхөрлөхийн ач тус, үр өгөөж, үнэ цэнийн талаар лекц унших юм. Буурлаас үг сонсож, туршлага бүрээс нь суралцах нь залуу үед олдох үнэтэй боломж билээ.


Н.Баасандорж/МУСТА, Нийслэлийн хүндэт иргэн/

– Худалдаа, хөгжлийн банкны хамт олон өнөөдөр намайг найрсаг хүлээн авч, хамтран ажиллах санал тавьсанд маш их баяртай байна. Хүүхэд залууст зориулсан “Хязгааргүй мөрөөдөл” төсөл нь сурч боловсрох, танин мэдэх, зөв хүн болж төлөвшихөд нөлөөлөх сайхан зүйл байна. Хүүхдүүд номоос эерэг сайхан дүрийг нь хайрлаж, үлгэрлэдэг. Би “Хязгааргүй мөрөөдөл” төсөлд зориулж уран зохиол, танин мэдэхүйн 150 гаруй номтой ирлээ.


О.Банзрагч /Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирлын Тэргүүн Орлогч/

– Бид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг 2018 онд эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт ерөнхий боловсролын 40 сургуулийн номын санг тохижуулан, номоор баяжуулж, 71 мянга гаруй хүүхдийн мэдлэг, боловсролд хувь нэмрээ оруулаад байна. Цаашлаад ерөнхий боловсролын 300 сургуулийн номын санг тохижуулж, номоор баяжуулах төлөвлөгөөтэйбайна. Худалдаа, хөгжлийн банктай зорилго, тэмүүлэл нэг чигт буй Н.Баасандорж гуайтай хамтран ажиллах болсонд таатай байна.

Худалдаа, хөгжлийн банк

Categories
мэдээ нийгэм

ЖАЙКА БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд боловсролын салбарт Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх боломжтой талаар санал солилцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ЖАЙКА-тай хамтарч 4 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүлээлгэн өгөх асуудлыг ярилцав. Мөн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2 дахь үе шатыг 9 дүгээр сараас эхлүүлэхээр тохиролцлоо. Тусгай хэрэгцээт боловсролын салбарын боловсон хүчнийг бэлтгэх урт, богино хугацааны тэтгэлэгт сургалтад залуу багш, иргэдийг хамруулах, Монгол Улсын ерөнхий боловсролын зарим сургуулиудад зориулалтын гал тогооны газар байгуулах, хоол үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах хамтарсан төслийг боловсруулан, хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

​Шатахууны үнэ 60-200 төгрөгөөр өслөө

Олон улсын зах зээлд газрын тосны ханш буурсантай холбогдуулан манай улсад өнгөрсөн 5 дугаар сарын сүүлийн долоо хоногт бүх төрлийн шатахууныг литр тутамд нь 200 төгрөгөөр бууруулсан. Гэтэл өчигдөр “Шунхлай”, “Сод Монгол” компани АИ-92 бензинийг 1420, АИ-95-ыг 2000, дизель түлшийг 2090 төгрөгөөр борлуулж эхлэв. Энэ нь сүүлийн гурван долоо хоногийн дотор АИ-95 бензиний үнэ 200, дизель түлшнийх 100 төгрөгөөр өссөн. Мөн АИ-92 бензиний үнэ 3-4 хоногт 60 төгрөгөөр нэмэгдсэн байна.

АМГТГ-н орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Өнгөрсөн зургадугаар сараас шатахууны хилийн үнэ 3-5 дугаар сартай харьцуулахад бараг хоёр дахин өссөн. Хилийн үнэ буурахад компаниуд жижиглэнгийн ханшаа хямдруулж байсан бол өсөхөд нь нэмэхээс өөр аргагүй. АИ-92 бензиний хувьд үнэ тогтворжуулах гэрээ байгуулсан ч ам.долларын ханш тогтмол чангарч буйгаас шалтгаалж литр тутамдаа 50-60 төгрөгөөр нэмэгдсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр” их зогсолт хийлээ

Төрийн өмчит үйлдвэрийн газар жилд нэг удаа үйлдвэрлэлээ зогсоож, тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг. “Эрдэнэт үйлдвэр” Энэ жилийн “Их зогсолт”-оо 7 дугаар сарын 31-ний 18:00 цагаас 8 дугаар сарын 2-ны өдрийн 19:00 цаг хүртэл үргэлжлүүлсэн байна.

Эрдэнэт үйлдвэрийн ХМОНХ-ээс мэдээлснээр, “Их зогсолт”-ын ажилд 10 объектод 103 засварын ажил гүйцэтгэн давхардсан тоогоор 1410 хүн оролцож, таван чиглэлээр нийт 330 нэр төрлийн ажил хийсэн. Засварын ажлын туслан гүйцэтгэгчээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Засвар угсралтын цех, Засвар механикийн завод, Барилга засварын цехүүд тус тус ажилласан байна.Эрдэнэт үйлдвэр их зогсолт хийлээ

Төрийн өмчит үйлдвэрийн газар жилд нэг удаа үйлдвэрлэлээ зогсоож, тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг. “Эрдэнэт үйлдвэр” Энэ жилийн “Их зогсолт”-оо 7 дугаар сарын 31-ний 18:00 цагаас 8 дугаар сарын 2-ны өдрийн 19:00 цаг хүртэл үргэлжлүүлсэн байна.

Эрдэнэт үйлдвэрийн ХМОНХ-ээс мэдээлснээр, “Их зогсолт”-ын ажилд 10 объектод 103 засварын ажил гүйцэтгэн давхардсан тоогоор 1410 хүн оролцож, таван чиглэлээр нийт 330 нэр төрлийн ажил хийсэн. Засварын ажлын туслан гүйцэтгэгчээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Засвар угсралтын цех, Засвар механикийн завод, Барилга засварын цехүүд тус тус ажилласан байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эдийн засагчид 2020 оны төсвийг тодотгох зайлшгүй шаардлагатайг онцолж, зардлаа танаж, илүү хэмнэлтийн горимд шилжсэнээр хямралыг давна хэмээн эртнээс анхааруулсаар ирсэн. Тухайлбал, эдийн засагч Н.Энхбаяр “Энэ оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэж буй. Уул уурхайн экспорт бүрэн зогссонтой холбоотой төсвийн орлого буурах нь нэгэнт тодорхой болсон. Үүнтэй хамт 11.7 их наядын орлогыг төсөвт төвлөрүүлэх боломж хумигдаж байгаа тул хамгийн багадаа зардлаа хоёр их наядаар танах хэрэгтэй” хэмээв.

2020 оны төсвийн зардал 13.8 их наяд төгрөг. Төсвөө танахгүй бол Засгийн газрын өр улам нэмэгдэнэ. Төсвийн хямрал эдийн засгийн хямрал болж байсан удаатай гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж” байгуулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Өнөөдөр “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ээр хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулгыг хэлэлцлээ. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх 30 орчим төслийн санал ирсэн байна. Эдгээр төслийн эдийн засгийн үр өгөөж, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс 6 төслийг хэрэгжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулжээ. Түүнчлэн дараах төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тогтосон байна. Тодруулбал:

“Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах”,

“Улаанбаатар хүнсний агуулах”,

нийслэлийн хүнсний зарим хэрэгцээг хангах зорилгоор “Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж”,

сайжруулсан түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх “Улаанбаатар нийлэг уут”,

“Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтыг сайжруулах”,

Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

Такси үйлчилгээг цогцоор хөгжүүлэх: Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх/нийтийн тээврийн үйлчилгээ төсөл. Үүнд:

Тусгай чиглэлийн, шуурхай /экспресс/ үйлчилгээний том оврын зорчигч тээврийн автобусны үйлчилгээ,

Тусгай чиглэлийн, шуурхай /экспресс/ үйлчилгээний дунд оврын зорчигч тээврийн автобусны үйлчилгээ,

Шинэ нисэх буудал орчмын тусгай такси зэрэг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК /Ж.Билэгсайхан/-д даалгалаа.

Энэхүү төслүүдийг 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан байна. Харин нийслэлийн зүгээс зарим төсөлд газрын асуудлыг шийдвэрлэх, хамтарсан компани байгуулах зэрэг хамтран ажиллах юм.

Б. Оюундарь

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хүүхэд бүрт он дуустал 100 мянган төгрөг олгоно

Ч.Хүрэлбаатар: Арилжааны банкууд зээлийн хүүг буулгах талаар ...

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар танилцууллаа. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар буурахаар байгааг судалгааны байгууллагууд танилцуулсан. Гэсэн хэдий ч 2021 онд 5-7% өснө гэж таамаглаж байгаа. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол Улсын эдийн засгийн төлөвийг харж, төсвийн тодотголыг хийлээ. Баримталсан зарчим ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжүүлнэ. Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ. Мөн хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох арга хэмжээ аравдугаар сарын 1-нд буурах байсан ч он дуустал үргэлжлүүлэхээр шийдсэн. Нийгмийн халамжаас тэтгэмж авдаг хүмүүст олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн нэмэгдэл он дуустал үргэлжилнэ. Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлэн олгоно. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тав, даатгуулагч 5 хувь төлж байхаар зохицуулалт хийлээ. Ингэснээр дарамт 50-60 хувь буурна. Жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбумаас дотогш ААНОАТ-ыг тэглэх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ. Түрээсийн төлбөрөө хөнгөлж байгаа аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдох татварыг тэглэнэ. Ингэснээр 25 мянган орчим бизнес эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

АНУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

105416084_3595510460462655_859366628300823250_n-6vmb569igpevm87wtcanhrcjhmy918219ekd5d4rsxs.jpg

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёрдахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог. Өмнө нь буюу 06 дугаар сарын 24-нд анхны нислэгээрээ 256 иргэнээ эх орондоо авчирсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.