Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Таксины тоолуурыг сантиметрээр хэмжье” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өнөөдрийн өдрийн сурвалжлагаарай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьлоо. Иргэд дархлаа дэмжих эрүүл мэндийн дасгалыг өглөө бүр долоон цагт хийж байна.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа. Тэрээр “Улс төрийн намыг лидер хүн л авч явдаг” гэлээ.

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын шинэ заан Мягмарын Бадарчяын ярилцлага багтлаа. Ярилцлагыг I-XI нүүрнээс уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэлийн үргэлжлэл хэвлэгдлээ.

Гуравдугаар нүүрт Нэрт нийтлэлч Д.Цэнддоо “Таксины тоолуурыг сантиметрээр хэмжье” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Ганчимэг дуулсан дуунуудаа эмхэтгэж, төгөлдөр хуурын дарамжтай “Энэ миний ДАРХАН ХИЛТЭЙ ЭХ ОРОН” номоо гаргажээ. Номных нь талаар түүнээс тодрууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замыг хаана

Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл зүүнээс баруун чиглэлийн авто зам дагуу цэвэр усны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зорчих хэсгийн 0.6 км авто замыг 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд хаахаар болжээ.

Тиймээс нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Categories
мэдээ нийгэм

​Сиэтл хотоос 262 иргэн эх орондоо ирлээ​

Улаанбаатар-Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц наймдугаар сарын тавны 13:10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж байгаа юм.

МИАТ ХК-ийн энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд АНУ-ын Сиатль хот руу хийж байгаа хоёр дахь удаагийн нислэг гэдгээрээ онцлог. Энэ удаагийн нислэг Сиэтл хотын Олон Улсын нисэх буудлаас наймдугаар сарын 4-ний өдөр орон нутгийн цагаар 11.00 цагт хөөрч, наймдугаар сарын 5-ны 13:10 цагт хуваарийн дагуу газардлаа.

А.Мөнхнаран

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Хэвлэлийн төлөөлөгч нар шинээр томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Самбуугийн Ламбааг Соёл, нийгмийн хөгжлийн бодлого (Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спорт)-ын асуудал хариуцсан зөвлөхөөр, Ядамсүрэнгийн Санжмятавыг Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Лувсанвандангийн Болдыг Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Осормаагийн Батхандыг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус томиллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ САМБУУГИЙН ЛАМБАА:

Боловсрол, Эрдмийн зэрэг, цол:

  • 1968 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль төгссөн.
  • 1969-1972 онд 030-р ангид цэргийн алба хаасан.
  • 1972-1976 онд Монгол Улсын их сургуулийг Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 1983-1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
  • Профессор, Боловсролын шинжлэх ухааны академийн гишүүн, Академич, Монгол Улсын гавьяат багш

Ажлын туршлага:

  • 1976 -1980 онд МУИС-ийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш,
  • 1980 -1984 онд Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын Улсын Хороо, Дээд боловсролын Хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 1984 – 1988 онд ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын их сургуулийн дэргэдэх монгол оюутны бэлтгэл факультетэд декан,
  • 1988-1990 онд Дээд боловсролын Улсын хороо, Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 1990-1996 онд Ардын Боловсролын Яамны дэргэдэх худалдаа, үйлдвэрлэлийн “Сургалт импекс” компани, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолборт ерөнхий захирал,
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,
  • 2000-2004 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, “Орон нутгийн удирдлагын хөгжил” сангийн гүйцэтгэх захирал,
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,
  • 2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга,
  • 2007-2008 онд УИХ дахь Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
  • 2012-2015 онд УИХ-ын даргын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга,
  • 2015-2016 онд Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайдаар ажилласан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ЯДАМСҮРЭНГИЙН САНЖМЯТАВ:

Боловсрол, Цол:

  • 1981 онд Дархан хотын Политехникумийг төгссөн.
  • 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Мал зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1997 онд Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 1990 онд ОХУ-ын Комосмолын дээд сургуулийн Дээд курсийг төгссөн.
  • 1998 онд БНЭУ-ын Хайдрабадын их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн.
  • Монгол Улсын гавьяат эдийн засагч

Ажлын туршлага:

  • 1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт тээрмийн машинч, баяжуулагч, бригадын дарга,
  • 1989-1991 онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч,
  • 1991-1993 онд МЗХ-ны Гүйцэтгэх хорооны Нарийн бичгийн дарга, “Интер-М” нэгдлийн захирал,
  • 1993-1997 онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 1997-1998 онд Монгол Улсын Засгийн Газар, Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх,
  • 1998-1999 онд АН-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга,
  • 1999-2000 онд Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Нөөцийн газрын дарга,
  • 2003-2004 онд Алтангадас ассоциацийн Захирал,
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2007-2008 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга,
  • 2008-2012 онд Завхан аймгийн Засаг дарга,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга,
  • 2017 оноос Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга,
  • 2019 оноос Монголын Шатрын холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ЛУВСАНВАНДАНГИЙН БОЛД:

Боловсрол:

  • 1979 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн.
  • 1982 онд ХБНГУ-ын Бернаугийн үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургуулийг Улс төр, нийгэм судлаач мэргэжлээр төгссөн.
  • Батлан хамгаалахын их сургуулийн Хүндэт доктор

Ажлын туршлага:

  • 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагч,
  • 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагч,
  • 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн,
  • 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн,
  • 1993-1996 онд “Бодь интернэшнл” группийн ерөнхийлөгч,
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1996-2000 онд УИХ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга,
  • 1999-2000 онд Олон улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон улсын Парламентын холбооны Ази-Номхон далайн бүсийн дарга,
  • 2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
  • 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч,
  • 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд,
  • 2016 онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажилласан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ОСОРМААГИЙН БАТХАНД:

Боловсрол:

  • 1990-1999 онд Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургуулийг төгссөн.
  • 1999-2004 онд Үндэсний Тагнуулын Академийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2001-2004 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
  • 2004-2005 онд АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлалын курст суралцсан.
  • 2013-2014 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн сэтгүүлзүй, англи хэлний мэргэжил дээшлүүлэх курст суралцсан.

Ажлын туршлага:

  • 2004-2011 онд ТВ-9 телевизийн гадаад мэдээний редактор, сэтгүүлч ,ТВ-9 телевизийн Гадаад харилцааны албаны дарга,
  • 2011-2012 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор,
  • 2012-2013 онд ETV HD телевизийн захирал,
  • 2013-2014 онд “NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирал,
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч,
  • 2016 оноос “НТС” ХХК-ийн захирал,
  • 2020 оноос Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар тус тус ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Монгол бүсгүйг хөнөөсөн гэмт хэрэгтнийг баривчилжээ

Ёнхап агентлаг БНСУ-ын Чүнбүг мужийн цагдаагийн газар өнөөдөр /2020.08.05/ хөрш айлынхаа эмэгтэйг зэвсэг ашиглан хөнөөсөн 48 настай А гэгч эрийг баривчилсан талаар мэдээлжээ.

А гэгч нь хөрш айлын 39 настай Б гэгчийг Ёнсу Дон дахь гэрт нь 12:40 цагийн үед хэд хэдэн удаа хутгалж амийг нь хөнөөсөн байна. Харин Б гэгч нь БНСУ-д амьдардаг монгол эмэгтэй байжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр сэжигтэн, хохирогч хоёр архидан согтуурч байгаад хоорондоо маргалдсан бөгөөд А өөрөө цагдаа дуудаж, хэргээ хүлээжээ.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургаадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн.

Нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж байгаа юм. Ажлын явц 90 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэд, олон нийтийг ая тухтай суух орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хийхдээ чанар, стандарт анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн иргэдийн аюулгүй байх орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах ёстой” гэдгийг хэлж байлаа. Мөн тэрбээр ирэх долоо хоногт ирж, ажлын явцыг дахин шалгана гэсэн юм.

Нийслэлийн Хот, тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаатар “Тохижилтын ажлыг бид гэрээт хугацаанаас өмнө хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Одоогоор цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Ногоон байгууламж бүхий энэ талбайд нийт гурван төрлийн 450 орчим модыг нэмж суулгасан байгаа. Иргэдийн амарч тухлах сандалыг мөн хийж өгч байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс 3000 тонн адууны мах БНХАУ-д экспортолжээ

Монгол Улс он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар БНХАУ-д 3000 тонн адууны мах экспортолжээ. өмнөх жилийн тухайд гэхэд 2019 онд 54 мянган тонн адууны мах экспортолж байсан байна. Адууны махны экспортод коронавирусээр шалтгаалсан нөхцөл байдал, хил хаасан зэрэг нь нөлөөлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр манай улс мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэхээр төлөвлөж буй аж. Энэхүү хэлэлцээрт БНХАУ, Өмнөд Солонгос, Энэтхэг, Бангладеш, Лаос, Шри-Ланк зэрэг улсууд багтдаг бөгөөд 2.6 тэрбум хэрэглэгч харьяалагддаг юм.

А.Мөнхнаран

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном зардаг “Дээлтэй өвөө”-тэй ХХБ хамтран ажиллахаар боллоо

Төв шуудангийн буланд шовх оройтой Монгол малгай, дээлээ өмсөөд жилийн дөрвөн улиралд халуун хүйтнийг ажрахгүйгээр номзардаг байсан өвөөг нийслэлчүүд бид андахгүй. Тэртээ 30 жилийн өмнөөс л хүүхэд залуучуудад зориулж утга төгөлдөр, уран яруу үгтэй ховор номууд зарж, номын үнэ цэн, соёлыг түгээхэд насаа зориулж яваа билээ. Бидний эчнээ танил болсон “Дээлтэй өвөө” маань санхүүгийн хүндрэл үүссэн тухайгаа08-р сарын 04-ний өдөр Eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрхүү ярилцлагыг Худалдаа, хөгжлийн банкны хамт олон олж мэдэн Н.Баасандорж гуайтай холбогдож санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэлээ.

“Ухаан саруул, оюун тунгалаг Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх” зорилготойгоор Худалдаа, хөгжлийн банкнаас эхлүүлсэн “Хязгааргүй мөрөөдөл” төсөл дээр Нийслэлийн хүндэт иргэн Н.Баасандорж гуайтай хамтран ажиллахаар болж, гэрээндгарынүсэг зурлаа. Төслийн хүрээнд “Дээлтэй өвөө” маань ЕБС-ийн хүүхэд залууст номтой нөхөрлөхийн ач тус, үр өгөөж, үнэ цэнийн талаар лекц унших юм. Буурлаас үг сонсож, туршлага бүрээс нь суралцах нь залуу үед олдох үнэтэй боломж билээ.

Н.Баасандорж/МУСТА, Нийслэлийн хүндэт иргэн/

– Худалдаа, хөгжлийн банкны хамт олон өнөөдөр намайг найрсаг хүлээн авч, хамтран ажиллах санал тавьсанд маш их баяртай байна. Хүүхэд залууст зориулсан “Хязгааргүй мөрөөдөл” төсөл нь сурч боловсрох, танин мэдэх, зөв хүн болж төлөвшихөд нөлөөлөх сайхан зүйл байна. Хүүхдүүд номоос эерэг сайхан дүрийг нь хайрлаж, үлгэрлэдэг. Би “Хязгааргүй мөрөөдөл” төсөлд зориулж уран зохиол, танин мэдэхүйн 150 гаруй номтой ирлээ.

О.Банзрагч/Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирлын Тэргүүн Орлогч/

– Бид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг 2018 онд эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт ерөнхий боловсролын 40 сургуулийн номын санг тохижуулан, номоор баяжуулж, 71 мянга гаруй хүүхдийн мэдлэг, боловсролд хувь нэмрээ оруулаад байна. Цаашлаад ерөнхий боловсролын 300 сургуулийн номын санг тохижуулж, номоор баяжуулах төлөвлөгөөтэйбайна. Худалдаа, хөгжлийн банктай зорилго, тэмүүлэл нэг чигт буй Н.Баасандорж гуайтай хамтран ажиллах болсонд таатай байна.

Худалдаа, хөгжлийн банк

Categories
мэдээ нийгэм

“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.05/ Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэжирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан боллоо.

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны наймдугаар сарын 24-ны өдрийн 10.00 цагт товлосон байна.

Categories
мэдээ нийгэм

НДШ, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг 2020 он дуустал ​үргэлжлүүлхээр боллоо

Өнөөдөр буюу \08.05\ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн тухайСангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болсон.

Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн НДШ, ААНОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг үргэлжлүүлэх чиглэл өгсөн байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ