Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй

Улсын Онцгой комиссын 2020 оны долоодугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дагуу боловсролын байгууллагуудын хичээл,сургалтын үйл ажиллагааг 2020 оны есдүгээр сарын 01-нээс эхлүүлэх болсонтой холбогдуулан, Боловсрол Соёл шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүрэн хамруулах шийдвэр гаргасан.

Дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй болсныг мэдэгдэж байна.

Харин бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг:

  • Шинээр элсэх тав болон бусад насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт 2020 оны наймдугаар сарын 17-21-ний өдрүүдэд;
  • Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны наймдугаар сарын 24-28-ныөдрүүдэд тус тус харьяа цэцэрлэг дээр ажлын цагаар зохион байгуулах болсон байна.

А. МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрөөр “Эх нялхас”-ын замыг хаана

Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам Эх нялхасын зүүн хойд уулзвараас UBSтелевизийн баруун хойд уулзвар хүртэл энэ долоо хоногийн амралтын өдөр буюу наймдугаар сарын 08-ны оройн 23.00 цагаас наймдугаар сарын 09-ний 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.

А.Мөнхнаран

Categories
мэдээ нийгэм

​Амралтын өдрүүдэд хэсэгчлэн бүрэн хааж засвар хийх замууд

Засварт орох замууд:

  • Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
  • Чингэлтэй дүүрэг, Байгалийн түүхийн музейн зүүн уулзвараас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн уулзвар хүртэлх авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд бүрэн хааж дулаан бохир усны шугам татах ажил хийгдэнэ.
  • Сонгинохайрхан дүүрэг, Хилчин хотхоны урд талын авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.08-ны 06.00 цагийн хооронд хааж Соёлын ордоны барилгын дулааны шугам татах ажил хийгдэнэ.
  • Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам “Эх нялхас”-ын зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл 2020.08.08-ны 23.00 цагаас 2020.08.09-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.
  • Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэл 2020.08.08-ны өдрийн 22.00 цагаас 2020.08.09-ний өдрийн 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татах ажил хийгдэнэ.
  • Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас 40 дүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.

Амралтын өдрүүдэд дээрх авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засвар, дулаан, бохирын шугам татах болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийх тул жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дураараа биш дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсан байна.

Б. Оюундарь

Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүк компани “TikTok”-той төстэй үйлчилгээ нэвтрүүлж байгаагаа мэдэгдлээ

Хятадын “TikTok” хавсралттай төстэй “Instagram Reels” үйлчилгээг “Instagram” нийгмийн сүлжээндээ нэвтрүүлэх гэж байгаа тухайгаа “Facebook” компани цахим хуудсанд мэдээлжээ.

“Instagram Reels” богино хэмжээний дүрс бичлэгийг бүтээдэг ба15 секундын бичлэг хийхийн тулд камераа нээгээд доор нь гарч ирэх үйлдлүүдээс хүссэнээ сонгох боломжтой аж. Бичлэг хийхдээ янз бүрийн ая ашиглаж болохоос гадна өөрийн дуу хоолойг ч бичих боломжтой бөгөөд “TikTok”-н адилаар “Instagram Reels”-н бичлэгүүд нь бүх хэрэглэгчдэд нээлттэй байх аж.

Дэлхийн 50 гаруй оронд “Instagram Reels” платформыг нэвтрүүлэх тухай “NBC” телевиз 7 дугаар сард мэдээлжээ. Энэ үйлчилгээг өнгөрсөн оны Арван нэгдүгээр сард Бразилд нэвтрүүлсэн бол Герман, Франц, Энэтхэгт энэ онд нэвтрүүлсэн байна.

Хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын эрх баригчдад дамжуулж, суртал ухуулга хийж байна хэмээн АНУ-ын Засаг захиргаа “TikTok”-г буруутгаад байгаа юм. “TikTok”-г есдүгээр сарын 15-наас өмнө худалдан авах гэрээг “Microsoft” эсвэл АНУ-ын өөр нэг компани байгуулахгүй бол тус нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 3-нд мэдэгджээ.

А.Мөнхнаран

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д хачигаар дамждаг шинэ төрлийн вирус гарчээ

БНХАУ-д хачигаар дамждаг шинэ төрлийн вирус илэрсэн байна. Энэхүү вирусээр 60 гаруй хүн халдвар авч, 7 хүн нас барсан байна.

Хэвлэлүүдийн мэдээлснээр, БНХАУ-ын зүүн нутгийн Аньхуй мужид 23 хүн, Зянсу мужид 37 хүн халдвар авсан байна.

Зянсу мужийн нийслэл Нанжин хотын оршин суугч Ван гэгч эмэгтэй халдвар авч, халуурч ханиалгах шинж тэмдэг илэрсэн ба түүний цусан дахь ялтасын хэмжээ, цагаан эсийн тоо буурсан байсныг эмч нар тогтоожээ. Ван сарын турш эмчилгээ хийлгэж эмнэлгээс гарсан хэдий ч уг вирусээр 7 хүн нас бараад байна.

Вирус судлаачдын хэлснээр уг вирус нь шинэ вирус биш бөгөөд тэд 2011 онд вирусний өвчин үүсгэгчийг ялган авсан ба “Bunya” вирусний төрөлтэй хамааралтай болох нь тогтоогдсон байна.

Жэжян их сургуулийн харьяа эмнэлгийн эмч Шэнь Жифангийн хэлснээр, энэ вирус хүний цус эсвэл салстаар дамжин хүнээс хүнд халдах боломжтой . Гэвч вирус халдварлах гол зам нь хачиганд хазуулах гэж үзэж байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж халдвараас сэргийлэх хэрэгтэй гэж эмч нар хэлж байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Ганхуягийг томилов

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг томилогдон үүрэгт ажилдаа орлоо.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Төсөл, хөтөлбөр хариуцсан дэд дарга Б.Энх-Амгалан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ганхуягт тамгыг нь гардуулан өгөв. Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хурандаа Д.Ганхуягт хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэн ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв. Мөн тэрээр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгт тус салбарыг удирдахад сэтгэл зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласанд нь талархал илэрхийллээ.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай. 1995 онд Нийслэлийн 87 дугаар дунд сургууль, 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, 2004 онд Америкийн Нэгдсэн Улсад Армийн санхүүгийн офицерын сургууль, 2008 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дайны коллежийн дээд дамжаа, 2011 онд ҮБХИС-ийн магистрын дамжааг тус тус төгссөн. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, нийтийн удирдлагын магистр.

Тэрээр 1999-2000 онд БХЯ-ны Санхүүгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст мэргэжилтэн, 2000 онд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Барилга, орон сууцны хэлтэст мэргэжилтэн, 2000-2005 онд Зэвсэгт хүчний 014, 150 дугаар ангид санхүүгийн дарга, 2005-2008 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид санхүүгийн дарга, 2010-2012 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтэст Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн, Тайлан бүртгэлийн бодлогын ахлах мэргэжилтэн, 2012-2015 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газарт Санхүүгийн хяналтын албаны дарга, 2015 оноос БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд тасралтгүй ажиллаж байна.

Мөн 2005 онд Конго Улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нэмэлтээр зургаан постод эргүүл ажиллаж байна

Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй цаг агаарын байдлаас улбаатай гол усны үерээс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарч ажиллаж байгаагаас гадна тарваган тахлаас сэргийлэхийн тулд хийгдэж буй тодорхой ажлуудын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ыг хүртэл Нийслэлийн авто тээврийн товчоодыг түшиглэн холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагаар гурван ээлжээр хяналт үзлэг тандалтын эргүүл гарах захирамж гарсан. Авто тээврийн товчоодоос гадна нэмэлтээр Тэрэлж, Гачуурт, Өлзийт зэрэг зургаан постод хяналт эргүүл гарч ажиллаж байна. Мөн баталгаат бус гэгддэг замаар хөдөлгөөнт эргүүлүүд гарч, хяналт шалгалт хийж байна. Тиймээс иргэд зөвшөөрөлгүй тарвага тээвэрлэж явахгүй байхыг анхааруулья” гэв.

Мөн гэнэтийн шалгалтаар Баянгол дүүргийн нэгдүгээр худалдааны төвд иргэн Б хоёр тарваганы мах худалдаалах гэж байсныг наймдугаар сарын 5-ны өдөр илрүүлсэн байна. Түүнчлэн Налайх дүүрэгт Алдар-Улааны худгийн дэргэд үхсэн тарвага байсныг олж ойролцоох 100 м орчныг ариутган халдваргүйжүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд агнахгүй байх, түүхий мах эд эрхтнийг эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхгүй байх, үхсэн тарвага таарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, Улаанбаатар хотод оруулж ирэхгүй, сэг зэмээр нь оролдохгүй байхыг холбогдох албаны хүмүүс онцолж хэллээ.

НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин “Хуш модны самрыг түүхийгээр нь түүх тохиолдол их гардаг учир нийслэлийн Байгаль орчны газрын даргын А/66 тушаал гарган, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ногоон бүсээс хоёр отогийн 20 гаруй иргэдийг зөвшөөрөлгүйгээр хуш мод бэлтгэж байсан зөрчлийг илрүүлэн ойгоос буулгах арга хэмжээг авч ажиллалаа. Хуш модны самрыг 9 дүгээр сарын 15-наас эхлэн байгаль хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх зохицуулалттай байдаг” гэлээ.

НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан “Нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад одоогоор 1,691 хүн байна. Өдөр бүр энэ хүмүүсийн халууныг хэмжиж, хяналт тавих ажлыг нийслэлийн 144 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хийж байна. Иргэдийн амны хаалт зүүх байдал суларсан байна. Тиймээс иргэд маань тогтмол амны хаалтаа сайн зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтээ тогтмол хийж байхыг эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулья” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Дэрэн суманд нэг хүн аянгад цохиулж нас баржээ

Нийт нутгаар усархаг хур бороотой байгаа тул мөндөр, үер усны аюул болон говийн аймгийнхан нөөлөг салхины аюулаас сэрэмжлэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Говийн аймгуудад дуу цахилгаантай бороо орсон бөгөөд Дундговь аймгийн Дэрэн суманд өчигдөр нэг хүн аяганд цохиулж нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадаас ирсэн хоёр иргэн шинжилгээнд хамрагдахаас татгалзжээ

УОК-ын Шуурхай штабаас ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.

Гадаад улсаас ирж тусгаарлах байранд байгаа иргэд байрнаас гадагшаа юм гаргах, гаднаас зөвшөөрөөгүй эд зүйлийг оруулах гэх мэт зөрчлийг гаргажээ. Мөн хоёр иргэн КОВИД-19-ийн шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Иймд тусгаарлах байрны журамд өөрчлөлт оруулах саналыг ЦЕГ-аас гаргав. Мөн шинжилгээ өгөхөөс татгалзах нь Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг анхааруулав.

Мөн тусгаарлах байранд байгаа хүмүүсээс хоёр төрлийн санал гомдол ирсэн. Үүнд хоол хүнсний аюулгүй байдал болон тусгаарлах байрны эрүүл ахуйн чанарын талаар гомдол ирсэн. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа гэж МХЕГ-ын ЭМХХ-ийн дарга Д.Баярболд онцоллоо.

Тизний үнэ тариф цаг хугацаанаас хамаараад өөрчлөгдөж байгаа. Бид тусгай үүргийн нислэгтэй холбогдуулан тогтмол үнэ барих чиглэлийг барьж ажиллаж байгаа гэж МИАТ мэдээллээ. Тусгай үүргийн нислэгийн тарифыг 2019 оны тарифтай харьцуулахад:

-Сөүл-Улаанбаатар чиглэлд

  • 2019 онд тариф 265-580 ам.доллар
  • 2020 онд тусгай үүргийн нислэгийн тариф 400 орчим ам.доллар

-Токио-Улаанбаатар чиглэлд

  • 2019 онд тариф 470-812 ам.доллар
  • 2020 онд тусгай үүргийн нислэгийн тариф 505 ам.доллар байна.

Мөн үйл ажиллагааны зардлаар нислэг бүрд 20-30 ам.доллар алдаж байна гэлээ.

УОК-ын шийдвэрийн дагуу нийт 44 тусгай үүргийн нислэг үйлдэж, завсрын цэгийг оролцуулснаар нийт 51 удаагийн нислэг үйлдсэн. Энэ оны наймдугаар сард есөн чиглэлд 14 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сард хаагдах авто замууд

Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас энэ наймдугаар сард нийслэлд хаагдах авто замуудын чиглэл.

Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх замыг өнөөдөр/2020.08.06/ хааж, наймдугаар сарын 19-нд өдөр нээнэ.

  • Баянзүрх дүүргийн 27-р хороо, 2-р хороо, “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд наймдугаар сарын 11-ний 08:00 цаг хүртэл хаасан.
  • Бичил хорооллын автозамаас “Эх нялхас” хүртэлх авто зам наймдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 23-ны өдрийг хүртэл 14 хоног хаагдана.
  • Чингис хааны музейн зүүн талаас СУИС хүртэлх авто зам наймдугаар сарын 7-ноос 09-ний өдрүүдэд хоёр хоног хаагдана.
  • Баянхошууны Хөтөлөөс Жанцангийн уулзвар хүртэлх 1.2 км авто замын наймдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд хаана.
  • Хилчин хотхоноос урагш 150 м автозамын нэг урсгалыг наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд хаана.