Categories
мэдээ нийгэм

Японоос өнөөдөр 257 иргэн эх орондоо ирнэ

ӨнөөдөрТокио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваартай байна.

Уг нислэгээр 257 иргэн Япон улсаас эх орондоо ирэх ба бага насны хүүхэдтэй гэр бүл-35, жирэмсэн-13, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-15, бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай-93, санхүүгийн асуудалтай-59, мөн 30 оюутан байгаа юм. Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлана.

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​Өвөр Монголд тарваган тахлаар нас барсан тохиолдол бүртгэгдлээ

ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн байгууллага пүрэв гаригт Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуунд тарваган тахлаар нас барсан нэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдэгдлээ. Нас барсан иргэний амьдарч байсан тосгонд бүрэн хөл хорио тогтоож, тосгоны иргэдийг бүхэлд нь шинжилгээнд хамруулсан байна

Орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр түүнтэй ойрын хавьталд орсон ес, дам хавьталд орсон нийт 26 хүнийг тусгаарлаж, ажиглалтад шилжүүлсэн байна. Нас барсан өвчтөнтэй хавьталд орсон иргэдийн шинжилгээнд тарваган тахал илрээгүй бөгөөд одоогоор халуурах зэрэг шинж тэмдэг огт ажиглагдаагүй гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр нас барсан иргэн гэдэсний хэлбэрийн тарваган тахал өвчнөөр өвчлөөд байсан аж. Орон нутгийн удирдлага тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн Дархан Муумянган хошуунд гуравдугаар төвшний өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, энэ оныг дуустал үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ

Categories
мэдээ нийгэм

Кембриджийн олон улсын хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэгдүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог Чевнингийн тэтгэлэгт Монгол Улсаас 2020 онд 7 оюутан хамрагдана. Санхүүгийн нөхцөлөөс хамаарч оюутны тоог нэмэгдүүлэх талаар талууд санал солилцов.

Энэ оны нэгдүгээр сард болсон Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Монгол Улсад Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсоныг дурдан хэрэгжилтийг үе шаттай хийхээр төлөвлөж буйг ярилцлаа. Хөдөө орон нутагт олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 5 аймаг, сонгогдоод байгаа юм.

Элчин сайд, бэлтгэл ажлыг Кембриджийн олон улсын шалгалтын төвтэй хамтран хэрэгжүүлэх болсонд талархан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Их Британийн Боловсролын сайдын захидлыг ноён Элчин сайд Боловсрол, шинжлэх ухааны сайдад гардууллаа. Энэхүү захидалд ИБУИНХУ хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар болон онлайнаар явуулах боломжтой, оюутан хүлээж авахад нээлттэй байгааг дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Орост суралцаж буй гадаад оюутнууд хөдөлмөр эрхлэх боломжтой болжээ

ОХУ-ын тусгай болон их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй гадаад оюутнууд ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр хичээлийн бус цагаар ажил эрхлэх боломжтой болжээ.

Орос улсын Холбооны хуульд мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч гадаадын иргэн, иргэний харьяалалгүй хүн тус улсад хөдөлмөр эрхлэх журмыг хялбаршуулах хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа бөгөөд энэхүү хуулийг энэ сарын 5-наас эхлэн мөрдөж байгаа аж. Энд зааснаар ажил олгогч оюутантай зөвхөн сургуулийн лавлагааг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ байгуулах юм байна. Энэхүү гэрээний хугацаа оюутан сургуулиа төгсөх, эсвэл сургуулиасаа гарсан үед дуусах юм.

Өмнө нь ОХУ-д суралцаж буй гадаад оюутнууд хичээлийн бус цагаарзөвхөн сургуулийнхаа харьяа байгууллагад хөдөлмөр эрхлэх боломжтой байсан. Харин бусад байгууллагад хөдөлмөр эрхлэхийн тулд сургууль болон Цагаачлалын албанаас заавал зөвшөөрөл авдаг байжээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ

Монгол Улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж тандалт судалгаа хийж байна.

Өчигдрийн /2020.08.06/ байдлаар нийслэлийн 31 байршилд 2228 иргэн, таван аймгийн есөн байршилд 351, улсын хэмжээнд нийт 2579 иргэн тусгаарлалт ажиглалтад байгаа талаар Улсын Онцгой комиссыншуурхай штабаас мэдээллээ.

Тусгаарлах байранд тавигдах журамд тусгаарлах байранд архи, согтууруулах ундаа, халуун бууруулах болон өвчин намдаах эмийг хэрэглэхгүй байхаар тусгасан. Мөн УОК-ын шийдвэрээр тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн эсвэл нэг гэр бүлийг оруулна гэсэн ерөнхий зарчимтай.

Гэвч иргэд тусгаарлах байранд архидан согтуурах, коронавирусийг илрүүлэх шинжилгээ өгөхгүй гэх зэргээр зөрчил гаргасаар байгаа аж. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 тохиолдлоос нийслэлд 161, орон нутагт 358 байна.

Дэглэм журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу торгох, иргэнийг 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Цаашлаад Эрүүгийн хуульд тусгай зохицуулалт бий. Энэ нь өөрийгөө халдварт өвчтэйг мэдсээр байж бусдад тараасан бол Эрүүгийн хариуцлага хүлээдэг. Одоогоор дээрх асуудал үүсээгүй. Зөвхөн дэглэм журам, Гамшгийн тухай хууль зөрчсөн иргэдэд арга хэмжээ авч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​Анхны эмэгтэй гэрээт ахлагчид тангаргаа өргөлөө

Засгийн газрын 2018 оны арван нэгдүгээр сарын тогтоолоор “ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААХ ЖУРАМ” батлагдсан.

Тус журам батлагдсанаар цэргийн албан тушаалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдад гэрээт ахлагч болох боломжийг бүрдүүлж өгсөн юм. Ингэснээр цэргийн алба хаагчийн адил цалингийн нэмэгдэл, ахуй хангамжаар хангагдах нөхцөл бүрдэнэ.

Дээрх журмын хүрээнд Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар анги 20 гаруй үйлчилгээний ажилчдад сонгон шалгаруулалт явуулж долоон хүн шалгарч, цэргийн тангаргаа өргөлөө.

Categories
мэдээ нийгэм

​Эрэлийн Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оноов

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-гийн ТУЗ ийн дарга Б.Эрдэнэбатыг эхнэр Д.Сэлэнгийнхамт залилах мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт гаргасан. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн шүүх хурал болжтүүнийг “Номин Холдинг” ХХК-ийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбумтөгрөг залилсан хэмээн үзэж залилсан үйлдэлд нь 5 жил, мөнгө угаасан үйлдэлд 2 жил оноосноор нийтдээ 7 жилийн ял оноосон байна. Ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх болжээ.

Мөн түүнээс 20 тэрбум 6 сая 375 мянга төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй гэмт хэргийн шинжгүй байна хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Тодруулбал Д.Сэргэлэн нь Б.Эрдэнэбаттай гэр бүлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсанболон шүүхийн хэлэлцүүлэг,шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгалаа.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д. Сэргэлэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17,3 дугаар зүйлийн 2дахь хэсгийн 2,2 дахь заалт /залилан/, мөн хуулийн 18,6 дугаар зүйлийн 2дахь хэсгийг 2,2 дахь заалтад/ мөнгө угаалт/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж энэ хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 5-6нд хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргаад байна.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 261 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

Түүнчлэн энэ сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 165 хүний шинжилгээ, ажиглах байранд байгаа 52 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа зургаан хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ, аймагт тусгаарлагдаж байгаа нэг хүний шинжилгээ, тандалтын зорилгоор авсан найман хүний шинжилгээ байна.

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 260 боллоо. Харин эмчилгээнд 33 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 31 хүн хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна. Нийт эдгэрээд гарсан 260 хүний 47 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 30 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 183 хүн байна. ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Замын ослоор зургаан хүний амь эрсэджээ

Баян-Өлгий аймагт өчигдөр автомашины ослоор зургаан хүн амь насаа алдсан ноцтой осол гарчээ.

Энэ сарын 6-ны 19.00-н цагийн орчимдтус аймгийн Ногооннуур сумын 9-р баг Цагааннуур тосгоныугтах хаалга гэх газар сумын төвөөс зүүн урагш 3км-т асфальтан замд Toyota Саmry маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон байна.

Эдгээр амь хохирсон хүмүүсийн хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд байжээ.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн замын нээх хугацааг хойшлууллаа

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар өчигдөр /2020.08.06/ Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусах ёстой байсан. Гэвч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул тодорхой хугацаагаар хойшлогдож, зорчих хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хэлэхдээ “Дарь-Эхийн энэ зам түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр явж байсан. Гэтэл барилгын ажлын явцад хар шороо гарч ирсэн тул хөрсийг солих шаардлага үүсээд байна. Ийм хөрсөн дээр хучилт хийвэл даац, насжилтын хувьд чанарын шаардлага хангахгүй учир бид эхний ээлжийн 400 метр замыг хөлдөлтөөс хамгаалах дайрга, хайрга бүгдийг үе шаттайгаар хийж байж чанартай зам барина. Иймээс зорчих хэсгийг нээх хугацаа хойшлогдохоор нөхцөл байдал үүсээд байна” гэлээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгасны дараагаар “Ийм хөрсийг хучиж хэрхэвч болохгүй. Стандартын дагуу хучилтыг хийж ажиллах ёстой. Хэдийгээр хоног хугацаа хойшилж байгаа хэдий ч чанартай зам барих нь чухал. Эхний ээлжийн 400 метр замын ажлаа яаралтай эхлүүлж, ажиллах хүчний ачааллаа нэмэх хэрэгтэй. Мөн хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой. Зорчих хэсгийг нээх ажил 7-10 хоног хойшлогдохоор байгаа тул иргэд та бүхэн ойлгож хүлээж авна гэж бодож байна.” хэмээсэн юм. Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Зам засварын ажлыг хийхдээ эхний ээлжийн 3.3 км авто замд нийт 12 ус зайлуулах шугам хоолойг суурилуулахаас гадна гэрэлтүүлэг, хоёр талаараа явган хүний замыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

А.МӨНХНАРАН