Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодон айлын хашаа, гэр мөргөсөн хэрэг гарчээ

2020.08.07-ны өдрийн 15.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд “Toyota Isis” маркийн автомашины жолооч, эмэгтэй Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас замаас гарч айлын хашаа, гэр мөргөж, гэрт байсан 26 настай эмэгтэй Д, 2 настай, эмэгтэй Я, 3 настай, эрэгтэй Э нарын биед хүнд гэмтэл учруулаад байна. Одоогийн байдлаар гэмтсэн хүмүүс ГССҮТ-д хүргэгдсэн байна. Жолооч Х-н 1,64 хувийн согтолттой, автомашиндаа 2-12 насны 4 хүүхэд тээвэрлэж явсан бөгөөд жолооч болон хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. Ийм хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хүүхдийг аюулгүй тээвэрлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдэд хариуцлага тооцохгүй

Тусгай үүргийн онгоцоор ирэхдээ эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүст Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэх мэдээлэл цахим орчинд тараад байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан: Тусгай үүргийн онгоцоор ирсэн хэсэг хүмүүс шинжилгээний дээж өгөхгүй гэж ХӨСҮТ-ийн ажилчдад саад учруулсан тохиолдол гарсан.

Мөн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүс тусгаарлах байраа голохоос эхлээд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах эсэргүүцэх үйлдэл гаргаж байна. Үүнд хариуцлага тооцох шаардлагатай.

Хамгийн гол нь дүрэм журам зөрчсөн тохиолдолд л хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Иргэд дүрэм журам зөрчилгүй, уриа лоозонгоо бариад эсэргүүцлээ илэрхийлэх үйлдэл нь өөрөө хүний эрхийн асуудал учраас хариуцлага тооцно гэж яриагүй” гэв.

Харин Сөүл-Улаанбаатарын чиглэлийн “Тусгай үүргийн нислэгээр согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс ирсэн тохиолдол байдаг. Гэхдээ тэр асуудалд бид арга хэмжээ тооцохгүй. Учир нь тэд дүрэм журам зөрчиж, ноцтой асуудал үүсгэхгүйгээр тусгаарлах байрандаа очсон” гэх хариулт өгөв.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоног болон энэ сард болох шүүх хурлууд

Шүүхийн танхимд жирэмсэн эх нярайлжээ

Ирэх долоо хоног болон энэ сард олны анхаарал татсан дараах шүүх хурлууд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

1. Б.Ундармаад холбогдох хэрэг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг

Тов: 2020.08.10-ны өдрийн 09:00 цагт /4 удаа хойшилсон/

Шүүх: БЗД-ийн ЭХАШШүүх

2. Д.Дамба-Очирт холбогдох хэрэг
(Албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан)

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т

Тов: 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт

Шүүх: БЗД-ийн ЭХАШШүүх

3. Д.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг

(Урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт 4 удаа хойшилсон)

Тов: 2020.08.17-ны өдрийн 10:00 цагт

Шүүх: СБД-ийн ЭХАШШүүх

4. Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэрэг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь /мөнгө угаах/

Тов: 2020.08.27-ны өдрийн 10:00 цагт /Урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт 6 удаа хойшилсон/

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид шинээр элсэгчдээс 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Боловсрол шинжлэх, ухааны яамнаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан бүх шатны танхимын сургалтыг нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-оос хэтрэхгүй байхаар тооцож эхлүүлэх боллоо. Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн гуравны нэг буюу 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна.

Цахим бүртгэлийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд www.elselt@edu.mn, www.parent.edu.mn хаягаар хийж байгаа юм.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ирэх есдүгээр сарын 1-ээс эхэлнэ. Танхимын сургалт зохион байгуулахад халдвар, хамгааллын дэглэм баримтлах, хичээлийн тоо, хичээллэх өдөр, нэг бүлэгт ногдох хүүхдийн тоог тус тус бууруулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох зохицуулалт хийж байна. Улсын хэмжээнд хоёр настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх ажил өрнүүлэхээр зохицуулсан. Цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг элсүүлэх, 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтад 100 хувь хамруулах, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр гурван жил амжилттай зохион байгуулсан. Энэ жил үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор уламжлалт аргаар зохион байгуулахаар болсон” хэмээв.

Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх ангид судалсан байвал зохих агуулгыг бататгах арга зүйн зөвлөмж болон өнгөрсөн хичээлийн жилийн 50 шахам хувьд сургалтыг цахимаар явуулсантай холбогдуулан агуулгын алдагдлыг нөхөх хөтөлбөрийг Боловсролын хүрээлэн боловсруулж, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж. Өмнөх жилүүдийн адил бага ангийн сурагчид 100 хувь үнэ төлбөргүй сурах бичиг ашиглана.


Б.Оюундарь

Categories
мэдээ нийгэм

​“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил 30 хувьтай явагдаж байна


Музейн 5 давхрын цутгалтыг 8 сарын 6-ны өдөр эхэлж 8 сарын 8-ны өглөө хийж дуусгасан байна. Соёлын яамны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээ: “Чингис хаан” музейн барилгын ажил 30хувьтай хэвийн үргэлжилж байна. “Чингис хаан” музейн ажлын багт 120 хүн ажиллаж байгаа ба музейн барилгыг2021 оны 6 дугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан тов гарсан тухай мэдэгдсэн. Барилгын бүтээн байгуулалтад улсын төсвөөс 53 тэрбум төгрөгийг төлөвлөөд байгаа. Үзвэрийн тайлбарыг 6 хэл дээр орчуулан хүргэх ба лааны тосоор 36 хааны үзмэрийг хийлгэх тухай онцолж байна. 9 давхар музейн барилгын ажлыг “Билгүүн Монгол” констракшин компани гүйцэтгэн ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдгээ илэрхийлэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзлаа.

Элчин сайдын зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон явдалд баяр хүргээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Туркийн холбогдох байгууллагын саналыг яам дэмжиж байгааг илэрхийлэн ойрын хугацаанд Туркийн Дээд боловсролын зөвлөлтэй тус салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн төслийг эцэслэн байгуулах саналыг талууд зөвшилцөв.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Турк улсад суралцах монгол оюутны элсэлт, хичээл сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, суралцах боломж олгоход анхаарч өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт хийлээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга 02-01/109 дугаартай “Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамж гаргасан.Удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр эм эмнэлэгийн хэрэгсэл болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар агуулахад хадгалж буй бүтээгдэхүүнд тохирсон хадгалалтын бүс тогтоож зориулалтын хаяг ялган таних шошго ашиглаагүй, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрсдэлийн сан, ханган нийлүүлж буй эмийн гаж нөлөө, чанар түүнийг хариуцсан мэргэжилтнийг томилоогүй,, стандарт үйл ажиллагааны удирдамж боловсруулаагүй, , эмийн чанар аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй зэрэг нийтлэг алдаа дутагдал илэрсэн байна.

Илэрсэн алдаа дутагдлуудыг залруулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар самар түүсэн иргэнд 490 мянган төгрөгний торгууль ноогдуулжээ

Хууль бусаар самар түүж, шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэх гэж байсан иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Тодруулбал, МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтын үеэр иргэн Т.Э Ойн тухай хууль зөрчин, хуш модны самар зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ.

Тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 490 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Өвөр Монголын Бугатад тарваган тахлын улмаас нэг хүн нас баржээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод тарваган тахлаар оношлогдон тусгаарлагдаж байсан өвчтөн нас баржээ.

Уг иргэн тарваганы мах идсэнийхээ дараа халдвар авсан бөгөөд гурав хоногийн дараа амьсгал хураасан байна.

Бугат хотын алслагдсан тосгодод даруй хяналт шалгалт явуулж сэжигтэй иргэдийг тусгаарлан, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Бугат хотын захиргаанаас өндөржүүлсэн бэлэн байдлыг хамгийн доод зэрэглэлээр тогтоосон байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Марк Зукербэргийн хөрөнгийнх нь хэмжээ $100 тэрбум давсан гурав дахь хүн боллоо

Зукерберг нь дэлхийн хамгийн том сошиал флатформ Фейсбүүкийн 13 хувийг эзэмшдэг. Цар тахлын үеэр хүмүүсхоорондыналсын зайнаас харилцах хэрэгцээ нэмэгдсэн нь түүний хөрөнгийг өсөхөд нөлөөлсөн.

АНУ-н хөрөнгийн зах зээлийн сүүлийн өдрийн арилжааны үеэр Фэйсбүүк компанийн хувьцааны үнэ өсөж гүйцэтгэх захирлынхаа хөрөнгийн хэмжээг анх удаа $100тэрбумд хүргэсэн байна.

Тус компани Хятадын ТикТок аппликейшинтэй төстэй Рийлс үйлчилгээг Инстаграм сүлжээндээ нэвтрүүлсэн нь хувьцааны үнэ өсөхөд мөн нөлөөлсөн.

Марк Зукербергээс өмнөАмазоны гүйцэтгэх захирал Жеф Безос, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хоёр $100 тэрбум давсан хөрөнгөтэй байсан.

Зукерберг өмнө нь Фейсбүүкт эзэмшдэг хөрөнгийнхөө 99 хувийг амьдралынхаа туршид буяны үйлсэд зарцуулахаа мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: Business Insider

Д.СУВД-ЭРДЭНЭ