Categories
мэдээ нийгэм

Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа өнөөдөр 18:00 цагт дуусна

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр /2020.08.10/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус татан авах ажиллагаа энэ сарын 7-ноос 10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг тус боомтоор хил нэвтрүүлнэ гэж тооцсон төлөвлөсөн байна.

Наймдугаар сарын 9-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ. Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан аж. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад аваад байна.

Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу наймдугаар сарын 7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн хилээр нэвтэрчээ. Алтанбулаг хилийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа өнөөдөр 18:00 цагт дуусна.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий нийтээр 273 мянган хүн коронавирусийн халдвар авч, 6,000 гаруй хүн нас баржээ

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгдэж 19,736,000 хүн өвчилж, 12 сая хүн эдгэрэн эмнэлгээс гарсан.Сүүлийн 24 цагийн хугацаанд 273 мянган хүн коронавирусийн халдвар авч, 6,000 гаруй хүн нас баржээ.

Сүүлийн арав гаруй хоног коронавирусийн халдварын дэгдэлт эрчимжиж байгаа. Иймд дэлхий нийтээр хамтран коронавирустэй тэмцэх цаг болсныг дахин онцолж ДЭМБ-ийн захирал хэлсэн. ОХУ-д гэхэд сүүлийн 25 цагт 5,180 хүн шинээр халдвар авч 77 хүн нас барсан ба Япон улсад өвчлөл сүүлийн сар гаруй хугацаанд нэмэгдэж байна.

“ТУХАЙН ОРНЫ НИЙТ ХҮН АМЫН ДУНДЖААР 66%-Д COVID-19-ИЙН ЭСРЭГ ДАРХЛАА БИЙ БОЛСОН ҮЕД ХОЁР ДАХЬ ДАВЛАГААГ ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВАН ТУУЛНА”

ОУ-ын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тухайн орны нийт хүн амын 60-70 хувь буюу нарийвчилбал, дунджаар 66 хувьд нь COVID-19-ийн эсрэг дархлаа бий болсон үед халдварын хоёр дахь давлагааг хохирол багатай даван туулж чадна хэмээн үзсэн. Одоогийн байдлаар ийм өндөр хувьтай эсрэг бие үүсэж, дархлаа тогтсон улс нэг ч алга. ОХУ гэхэд нийт хүн амынхаа 20 хувь, Герман улс нийт хүн амынхаа 14 хувьд нь дархлаа тогтсон байж магадгүй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдварт дэлхийн бүх улс орон, бүх хүн эрсдэлтэй гэж эрдэмтдийн хамтарсан судалгааны дүн харуулж байна.

Мөн АНУ-ын Жорж Вашингтон мужийн нэгэн сургуульд багш, сурагчид нь коронавирусийн халдвар авсан нь илэрсэн. Сурагчдын ихэнх нь амны хаалт зүүгээгүйтэй холбоотойгоор өвчилсөн гэж тус улсын шинжээчид үзэж байгаа аж.

Манай улсад удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүддээ амны хаалтыг зүүж хэвшүүлэхийг уриалж байна” гэв.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

2019 онд гаалийн албан татварын чөлөөлөлт 59.8 тэрбум төгрөгт хүрчээ

Импортын барааны татварын чөлөөлөлт нь аливаа нэг салбарын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын зохицуулалтын нэг хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл нийгмийн хэсэг бүлэгт хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, спортын, Засгийн газрын хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтын хүрээнд нийлүүлэгдэх бараа материал, тодорхой хэсэг хугацаанд, хэсэг бүлэг салбарт чиглэсэн бараа бүтээгдэхүүн, тухайлбал ЖДҮ, Коронавирусын үеэр импортлогдох зэрэг тохиолдолд татварын чөлөөлөлтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь бүгд төрөөс хэрэгжүүлж буй татварын зохицуулах чиг үүрэгт хамаарч байна.

Импортын бараанд ногдуулсан албан татвараас чөлөөлөх нийт 60 гаруй хуулийн заалт одоогийн байдлаар хэрэгжиж байна.

Үүнээс:

  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 19 заалт;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 27 заалт;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 7 хууль;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 9 хуулийн заалт тус тус хэрэгжиж байна. Мөн дээрх хууль тогтоомжтой холбогдон гарсан Засгийн газрын 11 тогтоолын хүрээнд татварын чөлөөлөлтийг хэрэгжүүлдэг.

2019 оны байдлаар татварын чөлөөлөлтийн дүн:

  • НӨАТ-ын чөлөөлөлт: 135.1 тэрбум төгрөг
  • Гаалийн албан татварын чөлөөлөлт: 59.8 тэрбум төгрөг
  • ОАТ-ын чөлөөлөлт: 30.1 тэрбум төгрөг байна.

Тэгвэл 2020 он гарснаас хойш Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахалтай холбоотой Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 5 хууль батлагдсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2 тогтоол батлагдан гарсан.

Үүнд:

  1. 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар 2020 оны хаврын тариалалтад шаардагдах 15.0 /арван таван/ мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тос импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөрдөх хугацаа: 2020.04.19-2020.06.30
  2. Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг баталсан.
  3. 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөрдөх хугацаа: 2020.02.01-2020.10.01
  4. Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.
  5. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар уг хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна. Мөрдөх хугацаа: 2020.04.29-2020.12.31-н гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны УУЛЗАЛТ, СЕМИНАР амжилттай боллоо

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семнарыг Төв аймгийн Зуунмод суманд зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан, 16 аймгийн 120 гаруй удирдах ажилтан оролцож, салбарын бодлогын хүрээнд санал бодлыг нь сонсох цаашдын зорилго чиглэлээ тодорхойлон оролцлоо. Улаанбаатар хот болон 14 аймгийн төв орчин үеийн технологи бүхий дэвшилтэт цэвэрлэх байгууламжтай болно.

Arslan.mn

Улаанбаатар хот болон 14 аймгийн төв орчин үеийн технологи бүхий дэвшилтэт цэвэрлэх байгууламжтай болно

Arslan.mn

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “Нийтийн аж ахуйн салбарынхнаа дэмжиж, уялдаа холбоотой ажиллахаа илэрхийлж, энэ удаагийн уулзалтаар орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөх нь чухал. Барилгын салбарт БНХАУ -ын хөнгөлттэй 249,6 ам.долларын зээлээр 250,000м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил хийгдэж байна. Мөн АНУ -ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийн 140.000 м3 /хоног хүчин чадалтай баруун эх үүсвэрийн барилга байгууламж, шугам сүлжээ, мөн цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулах технологийн зориулалтаар ашиглах 50.000м3 хоног хүчин чадалтай үйлдвэр шугам сүлжээг барьж байгуулах ажлын бэлтгэл хийгдэж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Булган, Дархан Уул, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн төв Өвөрхангай аймгийн Хужирт сумын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил гэх мэт томоохон ажлуудыг гүйцэтгэж байна. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын нийслэл болон 14 аймгийн төв орчин үеийн технологи бүхий дэвшилтэт цэвэрлэх байгууламжтай болж байгаа” хэмээн онцлов.

Сумын төвийг орон сууцжуулах боломж бүрдэнэ

Энэ үеэр нийтийн аж ахуйн салбар нь хүний үндсэн эрх болох баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хангах хүрээнд төр засгаас онцгойлон анхаарч жил бүр нэлээдгүй хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлж ирсэн. БХБСайдын багцад 2016-2019 онуудад нийт 326,1 тэрбум төгрөг батлагдсанаас 159,0 тэрбум төгрөгийг нийтийн аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт болгон оруулсан байна. Гэсэн ч бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх асуудлууд байгааг удирдах ажилтнууд онцолж байлаа. Түүнчлэн нийтийн аж ахуйн салбарынхны нийгмийн амьжиргаа, цалин хөлсний асуудлууд ч хөндөх сэдэв байсаар удаж байгаагаа ч дурьдлаа. Салбарынхны хувьд болж байгаагаа дурьдаж болохгүйгээ хэлэлцэж ирэх онуудад хийх ажлуудаа төлөвлөх хурал боллоо хэмээн онцолсон юм.

Энэ онд нийт 10 аймагт шинээр цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгаа нь сумын төвийг орон сууцжуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Тиймээс цаашид цэвэрлэх байгууламжинд ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлдэх нь чухал гэдгийг албаныхан онцолж байлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Categories
мэдээ нийгэм

Тэрэлжид алга болсон бүсгүйг хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо

Налайх дүүргийн 6 дугаар хороо “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болоод арав хонож, ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Иргэн сураггүй алга болсон дуудлагыг долоодугаар сарын 31-ний өдрийн 22:35 цагт ОБЕГ хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлж, дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу наймдугаар сарын 02-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.

Түүнчлэн наймдугаар сарын 5-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн 2 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 2 автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байсан ч ар гэрийнх нь хүсэлтээр зогсоожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алгаа: Хувийн өмчийг хураана гэхээр алга ташаад байгаа биз, эрх баригчид нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байна

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.


-Уул уурхайн лиценз хураана гэсэн мэдэгдлийг эрх мэдэлтнүүд давтамжтай хийх боллоо. Уул уурхайн лиценз олголт, ер нь энэ салбарын суурь нь анхнаасаа буруу хэлбэрээр тавигдчихав уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Монголчууд ижил гараанаас эхэлсэн шүү дээ, ерэн онд.

Социализмын үеийн үйлдвэрүүдийг яарч хувьчлах шаардлагагүй байсан гэх мэтээр ярьдаг л даа. Гэхдээ социализмын үеийн үйлдвэрүүд зах зээлийн нөхцөлд тохирч, хувирч ажиллаж чадахгүй байсан. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь хэн авах вэ гэдгээс эхлээд асуудал нь үүсэх байсныг учир мэдэх хүмүүс гадарлана.

Тэр үед хувьчлагдаад өнөөдрийг хүртэл ажиллаж яваа үйлдвэрүүдийн хувьд эзэд нь хоёрдогч зах зээлээс цэнхэр тасалбар цуглуулж байж авсан. Үүний дараа томрох бололцоотой ганц салбар гарч ирсэн нь геологи, уул уурхайн салбар. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс илүү томрохын тулд уул уурхай руу орсон. Өөр төрлийн үйлдвэрлэл явуулъя гэхэд Монголын зах зээл жижиг.

Экспортод гаргая гэхээр ноолуур, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр сонголтгүй. Ноолуур гэхэд л өнөөдрийг хүртэл сүрхий хүчирхэгжээгүй байгаа. Зоригтой, зүрхтэй нь уул уурхай руу орсны дараа, энэ салбарт их мөнгө эргэлдээд ирэнгүүт ийм яриа хөөрөө, хандлага байр сууриуд маш тод ажиглагдаж эхэлсэн л дээ.

Уул уурхай руу зориглож орж байх тэр үеийн дараахан уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтын цикл таарсан. Уул уурхай эдийн засагт өнөөдрийнх шиг нөлөөтэй байгаагүй учраас монголчууд сөрөг талыг нь мэдрээгүй.

Алтны салбарынхан ч мэдрээгүй. Үнэ нь өсөөд эхлэнгүүт уул уурхай маш том баялаг болж харагдсан хэрэг.

-Их мөнгө олж болох салбар гэдгийг нь мэдэрчихсэн учраас улстөрч, иргэний нийгмийнхэн уул уурхай руу дайрч эхэлсэн гэж үү?

-Миний хувьд шалтгааныг нь тэгж л хардаг. Гэтэл ерээд онд гадаадын бүх шинжээч Монголыг “Далайд гарцгүй учраас баялаг ихтэй ч зах зээлд өрсөлдөхөд төвөгтэй” гэж дүгнэсэн байдаг юм. Гэвч Хятадын эдийн засгийн хөгжил нь урд хөршийг далай болгочихсон.

Нэг талд ийм том зах зээл, нөгөө талд байгалийн нөөц их гэсэн давуу тал уул уурхайн салбар тойрсон улстөржилтийн гол шалтгаан болчихлоо л доо.Улс төрийн тэмцэл, бүлэглэлүүдийн өрсөлдөөн, хөрш орнуудын нөлөө уул уурхай руу хандсан нь цаанаа ийм учиртай.

-Үүнээс үүдсэн сөрөг талыг та яаж харж байна вэ?

-Монголчууд өөрсдөө тэгш шударга өрсөлдөж чадахгүй байдалд хүрч байна. Үүнээс гадна төр нь маш хүчтэй өрсөлдөгч болчихсон. “Эрдэнэс Монгол”-ыг одоо муу хэлэлтэй биш.

Гэхдээ үүнээс өмнө “Монгол Эрдэнэ” гэж байсан шүү дээ, 1996 онд.З.Энхболд төрийн өмчийн хорооны дарга байхдаа татан буулгасан түүхтэй юм. Дараа нь Засгийн газар 2007 онд ахиад “Эрдэнэс Монгол” гэж байгуулсан.

Тэгж байгуулсан компани нь өнөөдөр Монголд хамгийн том хөрөнгөтэй нь болчихсон. Хамгийн том төрийн өмчит компани уул уурхайн салбарт хувийнхантай өрсөлдөж байгаа.

-Сая таны хэлсэн өрсөлдөөнд сүүлийн хоёр гурван жилд төр илт давуу ялагч болчихлоо.Танд тэгж санагддаг уу?

-Тэглээ. Эрдэнэс гэсэн тодотголтой маш олон компани байгуулагдчихлаа.

-Төр гадны болон үндэсний хөрөнгө оруулагчидтай өрсөлдөж уул уурхайн салбарт бизнес эрхэлж өрсөлдөөд ирэхийн наад захын эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Илт шударга бус өрсөлдөөн болох нь тодорхой шүү дээ.

Төрд бүх эрх нь байгаа учраас лицензийг нь хурааж болно. Шахаж хавчиж, айлгаж сүрдүүлж болж байна. Татвар, мэргэжлийн хяналт юугаар бол юугаар дарамталж болж байна. Лиценз тусгай зөвшөөрлийг гуравхан үндэслэлээр цуцалж болдог байсан, 1997 оны хуулиар.2006 оны хуулиар таван үндэслэл болж нэмэгдсэн. Эхний гурав нь объектив хүчин зүйлс байсан юм.

Субъектив хүчин зүйл байгаагүй. 2006 онд нэмэгдсэн хоёр нь субьектив хүчин зүйл болчихсон. Төрийн захиргааны байгууллагуудын үнэлэлт дүгнэлтээр цуцалж болно гэчихсэн. Тэр нь 2018 он гэхэд 11 үндэслэл болж томорсон. Өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах үндэслэл олон болсон гэсэн үг.

-Лицензийг ямар ч шалтгаан дүгнэлт гаргаж ирээд цуцлах боломжтой ийм нөхцөлд гадны хөрөнгө оруулагчид эргэлзэж болгоомжлохоор л юм байна даа…?

-Хамгийн гол эрсдэл нь тэр. Оруулсан хөрөнгө нь үнэгүйдэх эрсдэл ихэсчихээр хэн дуртай байх вэ, болгоомжилж, эргэлзэх нь ойлгомжтой.

-Өнгөрсөн сард гэхэд л хөрөнгө оруулагчдын барометр гэгддэг Оюу толгой төсөлтэй хамаатай шийдвэр гаргахад оролцсон хүмүүсээ Монголын шүүх яллаад хорьчихлоо. Хөрөнгө оруулагчдын хувьд том сөрөг дохио мөн үү?

-Мөн байлгүй яах вэ. Оюу толгойн гэрээ гэхэд л барууны хамгийн том хөрөнгө оруулалт. Дэлхийн хамгийн том банк санхүүгийн байгууллагууд “Монгол улс зөвшөөрлийг нь цуцлахгүй, дээрэмдэхгүй юм байна” гэж итгээд санхүүжилт хийчихсэн.

Дубайд гарын үсэг зурсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнөөс өмнө Оюу толгой дээр маргаан гарсан юм. ТЭЗҮ-д туссанаас илүү хөрөнгө оруулсан гэх маргаан. Тухайн ТЭЗҮ дээр далд уурхай, ил уурхайн төслийн санхүүжилт нь сайн ялгагдаагүй.

Ер нь татвар, ТЭЗҮ дээрх саяын асуудал, менежментийн хувьтай холбоотой маргаан дэгдэж, тэр нь хурцадсаар байгаад далд уурхайн санхүүжилт зогссон.Таг зогсоод гурван жил болсон.Тэрнээс өмнө Оюу толгойн төслийн өгөөж нүдэнд харагдаж гарт баригдаж байсныг та ч мэднэ. Хотын төвийн ресторанууд цайны цагаар битүү хүнтэй, ханган нийлүүлэлт, барилга, ложистикийн компаниуд ажилтай, орлоготой байсан юм.

Далд уурхайн санхүүжилт зогссон гурван жилийн хугацаанд бүх зүйл зогссон. Хямрал ч давхцаж таарсан. Ийм шалтгаан байсан учраас далд уурхайн санхүүжилтийг хөдөлгөхгүй бол улсаараа хэцүүдэх нь гэсэн үндэслэлээр УИХ хоёр ч удаа тогтоол гаргаж, Засгийн газар дөрвөн ч удаа шийдвэр гаргаж байж Дубайд гарын ycjr зурах ажил хийгдсэн шүү дээ.

-Оюу толгойн татварын маргаан гэхэд л татварын систем маань дэлхийн төвшний биш, хуучнаараа байгаатай холбоотой байсан. Шуудхан хэлэхэд биднээс өөрсдөөс шалтгаалсан асуудал гэж харагддаг…?

-Ер нь тийм. Социализмын үеийн татварын тогтолцоотой хэвээр байгаа шүүдээ, манай улс. Олон улсын стандарт манай стандартад нийцэхгүй гэж ярьдаг нь ийм учиртай.Энэ том зөрүүнээс болж татварын маргаан үүссэн.

-Эрх зүйчийн тань хувьд асууя. УИХ-ын тогтоол, Ерөнхий сайдын захирамжаар ажлаа хийсэн хүмүүсийг буруутгаад яллах нь хэр хортой жишиг вэ?

-Maш хортой жишиг. Хууль зүйн талаасаа муу арга хэрэглэсэн л дээ.

Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгочихож байгаа юм. Манайх Үндсэн хууль зөрчсөн, УИХ-д танилцуулах ёстой юмыг танилцуулаагүй гэх мэт ямар нэг шалтгаан зохиогоод, тухайн үед хуулийн дагуу хийсэн ажлыг хууль болгох эхлэл тавигдчихлаа. Ирээдүйд ингэхгүй гэх арга байхгүй.

УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийг биелүүлэх нь эрсдэлтэй гэсэн ойлголт суух нь маш буруу. Эдийн засгийн хөгжлийг хойш чангаах их том шалтгаан. Оюу толгойг дэмжсэн дэмжээгүй гэсэн жагсаалтыг харахаар тухайн үед дэмжсэн хүмүүс нь өнөөдөр том дуугаар эсэргүүцэж байна. Дэмжээгүй хүмүүс нь дуугарахгүй байна.

-Дэмжээгүй нь яагаад дуугарахгүй байна гэж?

-34 хувийг төр эзэмшихийг дэмий гэж бодсон хүмүүс тухайн үед Оюу толгойн гэрээг дэмжээгүй болов уу. Өөрөөр хэлбэл төр бизнест оролцдог нь буруу гэсэн чигийн хүмүүс дэмжээгүй гэж хэлэх гээд байна л даа.

-Салхит дээр тусгай хүчин аваачиж байгаад булаагаад авчихсан. Ийм маягаар лицензүүд хураагаад явчих юм биш байгаа гэсэн болгоомжлол бий. Та энэ тал дээр ямар дүгнэлттэй яваа бэ?

-Ерөнхий сайд Цагаан суваргыг төрд буцааж авна гэсэн мэдэгдлийг хэд хэдэн удаа хийсэн. Хэрвээ энэ янзаараа ийм жишиг тогтчихвол хувийн хэвшилд байгаа бүх тусгай зөвшөөрлийг төр авахад бэлэн болчихож гэж хардахаас аргагүй.

Ард түмний сэтгэхгүй, нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байна л гэж харагдах юм.

Хамгийн сонирхолтой нь хувийн өмчийг төрд хурааж авна гэхээр маш олон хүн алга ташаад байгаа биз. Монголын улстөрчид, зарим нэг популистууд хөрөнгөтэй болохыг эсэргүүцээд байх шиг.

Товчхондоо социализмыг хүсэж, капитализмыг үгүйсгээд яваа гэж харагдаад байна л даа. Бүх лицензийг хууль бусаар олгосон эсэхийг шалгая гэсэн яриа гарсныг чи сонссон уу?

-Сонссон юм байна. Гэхдээ шалгаад тийм ийм зөрчил илэрлээ гэсэн мэдээ дуулдаагүй юм байна.

-Одоогоор дуулдсан юм алга л даа. Лав бүтэн жил шалгасан. Хоёрдугаарт бүх хувьчлалыг эргэж нэг харъя гэж дуугарсан шүү.

-Хэзээ?

-Өнгөрсөн Засгийн газрын үед.

-Хуулийн дагуу өрнөсөн зүйлийг хууль бус болгож болдгийг Дубай гэх мэт өчнөөн жишээгээр баталчихсан. Тэгэхээр баялгийн дахин хуваарилалт хийх гээд улайрч эхэллээ гэсэн хардлага үнэн болж таарах нь ээ?

-Магадгүй. Гадаадад хэрэгжсэн бүх сайн зүйл Монголд огт өөрөөр хэрэгжээд байна л даа.Тендер бол сайн арга, шалгарсан шийдэл.

Хувийн өмчийг бусдад шилжүүлэх, эсвэл төр ямар нэг ажил үйлчилгээ авахад тендер, дуудлага худалдаа, менежментийн хувьчлал гэсэн гурван арга хэрэглэдэг. Монгол улс 1996-2000 онд гурвууланг нь туршсан. Гурвууланд нь асуудал гарсан.

Гэхдээ тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу мал, орон сууцыг хувьчилсан.“Алтан тариа”, “Талх чихэр” гэх мэт үйлдвэрүүдийг бүгдийг нь хувьчилсан.Үүнтэй адил Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дээр ч асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л хуулийн дагуу өрнөсөн процесс

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: Амны хаалт зүүх хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байна

ХӨСҮТ-д нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

ЭМЯ-наас ээлжилт мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хоногт нийт 621 хүн шинжилгээнд коронавирус илрээгүй, харин клиникийн тасагт нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Мөн манай улсын амны хаалтын хэрэглээ буурч байна. Амны хаалт зүүх хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

ХӨСҮТ-ийн эмч нар ажлын байрандаа архидан согтуурч, цагдаагийн алба хаагчын биед гэмтэл учруулсан гэх мэдээлэлд хариу өглөө.

Надад энэ маш чухал цаг үед, маш чухал ажил хариуцаж хийж байгаагийн хувьд тэгж явах зав байхгүй. Унаад зугатаах хувийн машин ч байхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд халдах, дайрч давших асуудал гарсаар байна үүнийг та бүхэн зөвөөр ойлгох хэрэгтэй.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт халуун усны хязгаарлалт хийх хуваарь


Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2020-2021 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор энэ сарын 10-19-ний хооронд халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна.

11е магистраль.

  • АСА цирк, Хүүхдийн 100 орчим,
  • Сарны титэм худалдааны төв,
  • ШУТСО,
  • Япон элчин,
  • Амарбаясгалант зочид буудал,
  • Яаралтай тусламж 103
  • 220 мянгат,
  • Төв шуудан,
  • Хангарьд ордон,
  • Засгийн газрын ордон,
  • ЧД нэгдсэн эмнэлэг

1вгд магистраль.

2абв магистраль.

  • ГХЯ,
  • ЭМШУИС,
  • I эмнэлэг,
  • Багшийн хөгжлийн ордон,
  • Санхүү эдийн засгийн дээд сургууль,
  • Сайд нарын II эмнэлэг,
  • УСУГ, Англи элчин орчим

4аб магистраль.

  • Цэцэг төв,
  • Зоос гоёл ХХК,
  • БТ ДДТ-37, 40, 41, 42, 45, 46, 48, 50, 53,
  • СУИС,
  • МХУБТ,
  • МУИС,
  • СТО,
  • Улаанбаатар зочид буудал,
  • ЗГ-ын XII байр орчмын хэрэглэгчид

5гдже магистраль.

  • 21 сургууль,
  • Бөхийн өргөө,
  • XIII хороолол ДДТ-24, 25,
  • ХӨСҮТ,
  • ХСҮТ,
  • Их засаг их сургууль,
  • XV хороолол орчим хэрэглэгчид.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Уг хурал өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан ба шүүгдэгч Б.Ундармаа өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авсан байдаг. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас гурван настай хүү энджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020 оны наймдугаар сарын 08-09-ний өдрүүдэд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авсан, 326 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 6

Мөргөлдөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.08.08-ны өдрийн 23.33 цагийн орчим Хэнтий аймаг Норовлин сум 1-р баг “Хар чулуут” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 60 км/-т шороон замд Toyota Hilux маркийн автомашины жолооч нь М нь явган зорчигч 57 настай, эрэгтэй Н-ыг мөргөж амь насыг ньхохироосон.

2020.08.08-ны 17.15 цагийн орчим Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 4-р баг “Улаан эрэг” гэх газар /сумын төвөөс хойш 10 км/-т шороон замд Hyundai Porter маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч, 3 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

2020.08.08-ны 19.00 цагийн орчим Өмнө-Говь аймаг Цогтцэций сумын 1-р баг “Шороотын ус” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 10 км/-т шороон замд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч53 настай, эрэгтэй Ө нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хурдаа тохируулж явах, жолооч, зорчигч нар хамгаалах бүсээ бүсэлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

А.МӨНХНАРАН