Categories
мэдээ цаг-үе

Э.Пүрэв-Очир: Хөдөлгөөний ачаалал их байгаа учраас нэг хүний урд гарах гэж яарах хэрэггүй

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очиртой ярилцлаа.


-Энэ зун нийслэлийн замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Баяр, наадам ид давхацсан зуны улиралд гадагш чиглэсэн хөдөлгөөнийг аль болох дэмжсэн. Нийслэлээс 315 мянган тээврийн хэрэгсэл өнгөрсөн сарын эхээс тус сарын 28-ны өдрийг хүртэл гарсан. Энэ хэрээр хүмүүс аялж зугаалахаар явсан гэсэн үг. Үүнтэй холбогдуулан орон нутагт зам тээврийн осол нэмэгдэж байна. Мөн үргэлжлэн орсон борооны улмаас нэлээд авто зам эвдэрч, орон нутгийн замыг түр хугацаагаар хааж засварын ажлууд явагдсан. Харин хичээл эхлэхээр энэ урсгал эргээд төв суурин газар руугаа чиглэж байгаа юм.

-Сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбогдуулан замын түгжрэл огцом нэмэгддэг. Тэгвэл түгжрэлийг сааруулахын тулд Тээврийн цагдаагийн албанаас ямар аргачлал боловсруулж байна вэ?

-Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс ихэснэ. Ингэхээр нөгөө орон нутаг руу гарсан хөдөлгөөн ч давхар төв суурин газартаа чиглэнэ гэсэн үг. Тиймээс энэ хөдөлгөөнийг мөн оны өмнөх үетэй харьцуулахад бараг 30-40 дахин их тээврийн хэрэгсэл нэмэгдэж хот руу чиглэнэ.

-Хичээл эхлэх дөхөхөд зах худалдааны төвүүдийн замын ачаалал ихэсдэг. Үүнийг хэрхэн шийдэхээр төлөвлөсөн бэ?

-Хичээлийн хэрэгсэл болон бусад эд зүйлсээ бэлдэхээр ирж буй иргэд маань зөвхөн “Нарантуул”, “Хархорин” зах дээр ачаалал үүсгэлгүй бусад худалдааны төвүүдээр явж, ачаалал саадгүй, өөрсдөдөө төвөг удахааргүй авто замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөе. Мөн хороолол дунд байх авто замуудын хөдөлгөөнийг илүү сонгож оролцвол түгжрэлийг сааруулна. Хөдөлгөөний ачаалал хаа сайгүй их байгаа учраас нэг хүний урд гарах гэж яарах хэрэггүй.

-Түгжрэл саатал бий болохоор жолоочид урсгал сөрж эхэлдэг. Үүнийг яаж зохицуулж байна?

-Урсгал сөрсний улмаас Долоон буудлаас нааш чиглэсэн хөдөлгөөн өглөө, оройдоо ачаалалтай байгаа. Иймээс тухайн нөхцөлд аль болох эсрэг талын эгнээг нь нэмж, цагдаагийн алба хаагчид биет болон камерын хяналтыг тогтмол тавиад арга хэмжээг газар дээр нь авч ажиллаж байгаа.

-Тэгвэл авто замын ачааллыг бууруулахын тулд хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийслэлийн дулааны шугам, бохирын хоолойг солих ажлууд нэлээд явагдсан. Тиймээс нэн түрүүнд авто замуудыг сайжруулах хэрэгтэй. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө энэхүү ажлыг яаравчлан дуусгахаар зохион байгуулж байгаа. Дулааны шугам, хоолой солих болон зам засварын ажлууд нийт арав гаруй цэгт үргэлжилж байна.Тухайлбал, замын ачаалал хойд хэсэгт буюу Долоон буудлаас урагш Баянбүрдийн тойрог, их бага тойруу руу чиглэсэн хөдөлгөөн өглөө 06:00-10:00 цагийн хооронд, оройдоо 17:00-22:00 цаг хүртэлх хугацаанд түгжирч байгаа.

-Түгжрэл саатлыг бууруулахын тулд замын хөдөлгөөнд хэрхэн анхаарч байна?

-Өглөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн их байвал замын эгнээг нэмнэ. Мөн хөрвөх хөдөлгөөн оруулж, гурван эгнээгээр урагш явуулах боломжоор хангах юм. Ингэхдээ цагдаагийн алба хаагчид аюулгүй байдлын үүднээс тэнд ажиллана. Харин хойноос урагшаа чиглэсэн бол урдаас ирэх хөдөлгөөн бага учраас урд талын нэг гэрлээ өнжүүлээд хойд талдаа гэрлээ өгөх боломжтой. Ингэх нь хойноос урагш чиглэсэн хөдөлгөөнийг дэмжих юм. Одоо замын хөдөлгөөний зохион байгуулалт хойноос урагш, урдаас хойш чиглэсэн учраас энэ байдлыг өөрчилж, ихэсгэн зохион байгуулж ажиллаж байна.

-Зам тээврийн ослоос үүдэн түгжрэл үүсдэг талтай. Тэгвэл энэ байдлыг хэрхэн шийдэх вэ?

-Урин дулаан энэ цагт нийслэлээс гарах хөдөлгөөн түлхүү үүссэн. Өдөртөө 150 орчим зам тээврийн осол нийслэлд бүртгэгдэж байна. Тодруулбал, нийт 250 дуудлага мэдээллээс 150 нь яг зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл. Заавал цагдаагийн албан хаагч гэлтгүй даатгалын компани, авто баазтай хамтраад хохирлоо бүрэн барагдуулж, хүлээн авах боломжтой. Тэгвэл одоо цахимаар хамрагдахад болно. Энэ нь нэг төрлийн түгжрэл саатлыг бий болгохгүй, хүнд суртал үүсгэхээргүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Ихэнх хүмүүс даатгалыг зүгээр л нэр төдий ашиглаад байна. Чухамдаа даатгал таны тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаад нөхөн төлбөрийг гаргаж өгөх үүрэгтэй. Мэдээж зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд заавал цагдаагийн байгууллагад хандахгүйгээр даатгалын байгууллагадаа хандаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой.

-Та сая даатгал цахимжсан гэв үү?

-Орчин үед цахим технологи хөгжсөнтэй холбогдуулаад “ажд” аппликэйшн утсандаа суулгаад энэхүү албан журмын даатгалд хамрагдаж болно. Ямарваа нэгэн зам тээврийн осолд холбогдсон бол даатгалын нэгдсэн холбоо буюу 1800-1177 гэсэн утсанд холбогдох боломжтой. Эрх зүйн хүрээнд тухайн жолоочийн буруутай үйлдэл нь тодорхой бол 100 нэгжээр торгож, таван оноо хасдаг. Зөрчил үйлдсэн нь тодорхой учраас хуулийн дагуу хариуцлага оноох ёстой шүү дээ.

-Одоо “Үнэлгээний комисс”-ын шийдвэрээр автомашины хохирлоо барагдуулдаг болсон. Энэ нь хэн нэгний аманд багтсан мөнгийг өгөхгүй зөв үнэлүүлэх боломж гэж харагддаг?

-Энэ нь иргэд хоорондын зөвшилцөл юм. Хэрэв энэ байдлыг аль болох гаргахгүй гэж үзвэл замын цагдаагийн хэлтэс, албан журмын даатгалын холбооноос мэдээлэл авч ойрын үнэлгээний газарт тогтоолгож болно. Ингэснээр тухайн үнэлгээний комисс тээврийн хэрэгслийн он сар, марк төрлөөс хамаараад зах зээлийн дундаж үнээр үнэлдэг. Иргэдийн зүгээс шинэ сэлбэг материал авна гэсэн ойлголт бий. Гэтэл тээврийн осолд холбогдсон бол засварынх нь дундаж үнээр тооцож өгдөг гэсэн үг. Тухайн үнэлгээний байгууллагын гаргаж өгсөн үнэлгээ цагдаа, даатгалын байгууллагатай харьяа биш гуравдагч оролцоотой учраас хоёр талд хүчинтэй үнэлэгдэж явна.

-Гудамж талбайн орц, гарц, гражны хаалга таглаж машинаа тавьдаг тохиолдол бий. Энэ үед хаана, яаж хандах ёстой юм бол?

-Энэ тохиолдолд харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хандаж болно. Мөн цагдаагийн утас буюу 102 дугаарт холбогдож дуудлага мэдээлэл өгөөд цааш дамжигдан Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын 93020124 дугаартай холбогдоод гомдол мэдээлэл гаргаснаар асуудал шийдэгдэнэ. Эсвэл 1900-1234 утсаар холбогдоод тухайн машины эзний мэдээллийг аваад холбогдож болох юм.

-Нэг хэсэг хотын төв рүү өнгө үзэмж муутай, техникийн шаардлага хангаагүй машин нэвтрүүлэхгүй гэж яригдсан. Одоо энэ үйлчилдэг үү?

-Хотыг тойрсон байнгын хяналтын зургаан цэгтэй. Эдгээр хяналтын цэг дээр тогтмол үзлэг хяналт шалгалт хийдэг. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, оношилгоонд оруулаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг явуулын авто оношилгоогоор газар дээр нь шалгаад арга хэмжээг авдаг.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Ундрах-Эрдэнэ: Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж буй этгээд хохирлоо заавал нөхөн төлсөн байх ёстой

Хууль, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа.


-ХХАХХҮ сайд Б.Батзориг нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮ сангийн хөнгөлөлттэй зээлийг нэр бүхий улстөрчдийн хамааралт бүхий компаниудад өгсөн хэргээр шалгагдаж байсан. Харин шүүхээс энэ хэрэгт түүнд нийтийн албанд таван жил хорих эрхээ хасуулж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийгялы гаргалаа. Хуулийн хүрээнд энэ төрлийн хэргүүдэд буюу авлига, албан тушаалаа ашигласан эл хэрэгт хичнээн жилийн хорих ялыг прокуророос төлөвлөдөг бэ. Ер нь авлига албан тушаалын хэрэгт торгох ял оноож байсан тохиолдол бий юу, шүүхийн тогтолцоонд. Ялангуяа их хэмжээний хохирол учирсан байхад?

-ХХАХХҮ сайд Б.Батзоригийн хувьд шүүхийн мэдээнээс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн байна.

Дээрх зүйл ангийн ялын хэмжээ, төрлийн хувьд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 10 саяас 40 сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

Хэрэв Б.Батзориг хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргалгүйгээр ердийн журмаар шийдвэрлүүлсэн бол магадгүй хорих ял авах ч эрсдэл байсан байж мэднэ. Энэ эрсдэлийг нь тооцож үзээд Б.Батзориг, түүнийг өмгөөлөгчийн зүгээс хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн болов уу. Нэгэнт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх нөхцөл болзлыг хангаад ороод ирсэн хэргийн хувьд шүүх хуулийн дагуу хялбаршуулсан журмаар нь шийдвэрлэхээс өөр аргагүй.

Мөн Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгосон нь тухайн холбогдсон зүйл ангид заасан торгох ялын дээд хэмжээ байна.

Мөн нэг зүйл хэлэхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж буй этгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо заавал нөхөн төлсөн байх ёстой.

Тэгэхлээр Б.Батзоригийн хувьд улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн л гэж ойлгож байна. Хэрэв хохирлоо төлөөгүй бол прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзах ёстой.

Мөн хуульд зааснаар хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй.

ХХАХХҮ сайдын Б.Батзоригийн холбогдсон Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэргийн үндсэн ял 10 саяаас 40 сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай.Ийнхүү хорих ялын доод хэмжээ нь хоёр жил учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хуулиар хориглоогүй.

-Шүүгдэгч Б.Батзориг гэмт буруугаа хүлээх, хэргээ хялбаршуулсан аргаар шийдвэрлэх хүсэлт гаргасан байна. энэ зүйл заалтыг тайлбарлаж өгөөч. Хуулийн цоорхой байна гэж үзэх хүмүүс их байна?

-2015 онд батлагдаж 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэг онцлог зохицуулалт нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам байгаа юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруугаа хүлээж, тэр нь мөрдөн байцаалтын явцад цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдчихсон, тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж маргахгүй байгаа бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой.

Энэ нь зарчмын хувьд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хувьд хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлж нэг тийш болох, яллах талын хувьд гэм бурууг нь буруутай этгээдээр хүлээлгэж, хохирлыг нь нөхөн төлүүлж, зохих ял шийтгэлийг нь ногдуулах чиг үүрэгтэй давхацдаг тул тийм ч муу зохицуулалт биш юм. Гадны улсуудад тогтчихсон практик шүү дээ.

Иргэдийн дургүйцэж байгаа зүйл бол ял шийтгэлийн хэмжээ буюу 40 сая төгрөгийн торгуулийн ял хөнгөдсөн гэж үзээд байх шиг байна.

Энэ ялын хэмжээний асуудал бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дүн биш юм.

Угаасаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь өөрөө торгох ялтай учраас хэрэв ял хөнгөдсөн гэж үзвэл энэ хуулийн зохицуулалтаа л эргэж харах ёстой.

-Хэргээ хүлээсэн шүүгдэгч бүр ялаа хөнгөрүүлэх боломжтой юу. Ямар төрлийн хэрэг дээр шүүгдэгч хэргээ хүлээвэл ялыг хөнгөлдөг вэ?

-Хэргийг ердийн журмаар шийдвэрлэж буй тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх гэж ойлголт бий. Хөнгөрүүлэх нөхцөл байдалд гэдэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэх, хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн байх, эсхүл учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх мэт хуульд тухайлан заасан нөхцөл байдлуудыг ойлгоно.Хэрэв эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдал бий бол тухайн зүйл ангид заасан ялын төрөл, түүний хэмжээнээс хамааран хэдий хэмжээгээр ял ногдуулах нь шүүх, шүүгчийн эрх хэмжээний асуудал юм.Гэхдээ мэдээж шүүх улсын яллагчийн гаргасан ялын санал, өмгөөлөгчийн саналыг харгалзана.

Харин хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд 100 хувь прокурорын саналын хүрээнд ял оногдуулна. Уг саналаас өндөр ял оноох, ялын төрлийг хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээ байхгүй. Өөрөөр хэлбэл сайд асан Б.Батзоригийн хувьд прокурорын байгууллагаас 40 саяар торгох санал гаргасан болоод л шүүх уг саналын хүрээнд шийдвэрлэсэн болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Л.Оюун-Эрдэнэ сайд аа, яриад байсан хариуцлагаа яг одоо тооцоорой” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Мягмар гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өнөөдрийн өдрийн сурвалжлагаарай “Скай” их дэлгүүрийн гадна талбайд шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг зорж хүнсний бүтээгдэхүүний үнэтэй танилцлаа.

УИХ-ын гишүүн асан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, одоо Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирлын албыг хашиж буй С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрээр “Төр уул уурхай руу орж, төрийн өмчит үйлдвэрүүд байгуулах хэмжээгүй дур сонирхлоо хязгаарлах хэрэгтэй” гэлээ.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт “Л.Оюун-Эрдэнэ сайд аа, яриад байсан хариуцлагаа яг одоо тооцоорой” гэв.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.

Энэ удаагийн ЭМЧ буландаа “La Salute” эмнэлгийн мэс заслын эмч Б.Баяртай хатиг, буглааны талаар ярилцлаа.

Тулааны найруулагч “Action crew” орлон тоглогчдын багийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан М.Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр “Үргээлэг”, “Босуул”, “Миний ах атаман”, “Говийн домог”, “Зүрхний хилэн” зэрэг 20 гаруй киноны тулааны хэсгийн найруулгыг хийсэн юм.

Өнөөдрийн ТАНИН МЭДЭХГҮЙ буландаа Ричард Жөүлийн тухай нийтлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Наймдугаар сарын 9-ны өдөр Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор Chevrolet Cruze 1106БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Б. Д. нар Төв Аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрээс түүсэн гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 1-р хэлтэст шилжүүлсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг гэм буруутай гэж үзлээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзлээ. Ял оноох шүүх хурлын тов гараагүй байна.

Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

Түүний шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүж буй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл/Гэмт хэрэгт хамтран оролцох/-ийн 2. /Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл/Гэмт хэргийг хатгагч/-ийн 1. /Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно/

Хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Прага чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 80 хүн Чехийг зорьжээ

Улаанбаатар-Прага чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 2020 он \08.10\ хөөрсөн.

Уг нислэгээр Чехийн урт хугацааны визтэй хүмүүс тасалбар авах зорчих боломжтой тул тус улсын ЭСЯ Чехэд зорчих хүсэлтэй иргэдийг бүртгэсэн юм.

Ингэхэд Чехийн аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг 80 хүн бүртгүүлэн, тус улсыг зорьжээ.

МИАТ ТӨХК-ийн үйлдэж буй тус нислэг эргэн ирэхдээ Чехэд гацсан монгол иргэдийг авчрах юм. Эдгээр иргэний зардлыг Чехийн Засгийн газраас хариуцахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хандивын 30 мянган хонийг БНХАУ-д хүлээлгэн өгөх ажлыг шуурхайлна

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна. Уг Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, өмнөд хөршид хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэх өгөх ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уялдаа холбоотой, үр дүнтэй хамтарч ажиллах талаар холбогдох яамдын Дэд сайд болон ажлын хэсгийн бусад гишүүд санал солилцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусын улмаас Австрали хотод нэг өдөрт 9 хүн нас баржээ

Австралид коронавирусын улмаас хамгийн олон хүн нас барсан өдөр өнөөдөр тохиолоо.

Викториа мужийн нийслэл Мельбурн хотод коронавирусын халдварын хоёр дахь давалгаа эхлээд байгаа ба энэ мужид даваа гарагт халдварын улмаас 9 хүн нас баржээ. Тус мужид халдварын улмаас нас барсан хүний тоо 314, халдвар авсан хүний тоо 21400-д хүрч, улс даяар халдвар авсан нийт хүний 3/2 хувийг эзэлж байна.

Австралид халдвар авсан хүний тоо нэг өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж буй хэдий ч сүүлийн өдрүүдэд тоо нь буурж байгаа нь хөл хорионы хатуу арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгж байгааг харуулж байна.

Мельбурн хотод сарын өмнөөс хязгаарлалтын арга хэмжээ авч эхэлсэн боловч энэ сарын 3-наас хөл хориог илүү чангаруулж, шаардлагыг нэмэгдүүлжээ.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Дэлхий нийтээр COVID-19 халдварын тохиолдол 20 сая даваад байна


Цар тахал дэгдсэнээс хойш 20 сая гаруй хүн халдвар авч уг вирусээр 732 мянга гаруй хүн нас барж, 12,8 сая гаруй хүн эдгэрчээ.

Шинэ Зеланд улсад сүүлийн 100 өдөр шинээр нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ч эрх баригчидиргэддээ хандан тайвшрах болоогүй гэдгийг сануулж байна.

Европын бусад орнуудад халдвар нэмэгдэж, дэлхийн зарим оронд халдварын дэгдэлт аажмаар буурч байгаа нь ажиглагдсан ч коронавирусийн хоёр дахь давалгаа намар тохиох магадлалтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

“Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв” төслийн ажлыг эрчимжүүлнэ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжих “Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв” төслийн ажлыг эрчимжүүлж, барилгын ажлыг эхлүүлэх, холбогдох санхүүжилтыг шийдвэрлэхэд талууд анхаарч ажиллахаар санал солилцов.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Наренда Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлалын мөрөөр Энэтхэгийн талтай хамтран Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1000 багшийг англи хэлний сургалтад хамруулах тохиролцоог хийсэн. Энэ хүрээд 2016 онд нийслэл хот болон хөдөө, орон нутгийн 76 багшийг хоёр сарын хугацаатай Энэтхэг Улсад англи хэлний сургалтад хамруулсныг сайд Л.Цэдэвсүрэн дурдаад цаашид энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ.

Талууд Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Энэтхэг Улстай боловсролын гэрчилгээ, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах талаар өмнө хэлэлцэгдэж байсан санал, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай асуудлыг дахин хөндөж, харилцан санал солилцов.