Categories
мэдээ нийгэм

Г.Ариунбуян АНУ-ын Элчин сайд Майкл Стэнли Клеческийг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Майкл Стэнли Клечески тэргүүтэй төлөөлөгчдийгхүлээн авч уулзлаа.Онцгой байдлын байгууллага нь АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Уулзалтын үеэр тус олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар болон “Ковид-19” халдварт цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх төсөл-ийн хэрэгжилтийн талаар санал солилцсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​Шадар сайдын зөвлөхөөр загвар өмсөгч, жүжигчин О.Мөнхдалайг томилжээ

Хувьсал” продакшны жүжигчнээр ажиллаж байсан О.Мөнхдалай Шадар сайд Я.Содбаатарын зөвлөхөөр томилогдсон байна. Тэрээр өмнө нь МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо (НАМЗХ)-нд гишүүнээр харьяалагддаг байсан юм.

А.МӨНХНАРАН


Categories
мэдээ нийгэм

Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал хойшлогджээ

Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа.

Иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр 11.30 цагт эхэлсэн боловч талуудаас “Нотлох баримт гаргуулах, хэргийн материалтай танилцах, хариуцагч Н.Өнөрцэцэгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай” хүсэлт, мөн сөрөг нэхэмжлэл гаргасан тул шүүхээс хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулах, хариу тайлбар авах хугацаа олгож шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж шийдвэрлэсэн байна.

“Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийн нэхэмжлэлийг шүүх 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны долоодугаар сарын 07-ны өдөр хүлээн авчээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалтын ном шинэчлэгджээ

Төрийн албаны шалгалтын сорилын сан дахь ерөнхий мэдлэг /төрийн бодлого, хууль тогтоомж, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засгийн мэдлэг, мэдээллийн технологи/, монгол хэл, бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадварыг шалгах сорилыг тухайн салбарын эрдэмтэн судлаачид хянан, зохих өөрчлөлтийг хийж 2300 гаруй сорил, даалгаврыг шинэчилжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, үүнтэй холбогдуулан бусад хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулгаар Төрийн албаны шалгалтын сорилын санг баяжуулж, төрийн албаны ерөнхий шалгалтын гарын авлагыг шинэчлэн гаргах юм.

Гарын авлагад сорил, даалгавар болон шалгалтын цахим бүртгэлийн заавар, шалгалтын зохион байгуулалттай холбогдох зөвлөмж зэрэг мэдээллийг багтаажээ. Төрийн албаны ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан гарын авлага нь ашиг олоход чиглэгдээгүй тул хэвлэлийн үйлдвэрээс гарах үнээр нь иргэдэд хүртээмжтэй нийлүүлэхээр төлөвлөжээ. Шалгалтын гарын авлага хэвлэгдсэний дараа эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

​Ковид-19-ийн халдварын тохиолдол 21 саяд хүрлээ


COVID-19 халдвар өдрөөс өдөрт нэмэгдсээр дэлхийд халдварын нийт тохиолдол 21,069,999 боллоо. Нийт 752,763 хүн нас барсан бол 13,904,859 хүн эдгэрсэн байна.

АНУ-д тус халдварын шинэ тохиолдол 55,340 бүртгэгдэж нийт тохиолдол 5,415,642 болж, 1,284 хүн нас барсан байна. Бразил улсад 59,147 хүн шинээр халдвар авч 1,301 хүн нас барлаа. Энэтхэг улсад 64,142 хүн шинээр халдвар авч, 1,006 хүн коронавирусийн улмаас нас баржээ. Мөн БНХАУ-д шинээр 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол хойд хөрш ОХУ-д 5,057 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 124 хүн энджээ.

Хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдсэн улсууд:

  • Энэтхэг – 64,142
  • Бразил – 59,147
  • АНУ – 55,340
  • Колумб- 11,286
  • Мексик – 5,858

Хамгийн олон нас баралт бүртгэгдсэн улсууд:

  • Бразил – 1,248
  • АНУ – 1,284
  • Энэтхэг – 1,006
  • Мексик- 737
  • Колумб – 308 тус тус байна.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр “Сүүдэрт ургасан цэцэг” УСК нээлтээ хийнэ

“Сүүдэрт ургасан цэцэг” уран сайхны кино Өргөө кино театрт өнөөдөр 18.00 цагт нээлтээ хийнэ.

“Sky pyramid” продакшны дэлгэцийн гурав дахь бүтээл болох тус киноны гол дүрд МУГЖ У.Батбаатар болон Ц.Энхжин, Т.Оргилмөнх, У.Учрал, Х.Намуун, О.Самданпүрэв зэрэг орчин үеийн дэлгэцийн бүтээлүүдэд ид хүч түрэн гарч буй залуус тогложээ. Киноны зохиолч, найруулагчаар А.Батбаатар ажилласан байна.

Зохиолч уг киног бүтээхдээ бодит амьдралаас сэдэвлэсэн бөгөөд хойд эцгээсээ болж эрчүүдийг үзэн ядаж явсан эмэгтэй өөртэйгээ ижил зовлонтой бүсгүйтэй танилцаж бие биедээ дурласнаар ээдрээт үйл явдлууд өрнөх аж.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​“CU”-ын зарим салбар эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна


Үйлчлүүлэгч иргэнээс ирсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Сити плаза байрны нэгдүгээр давхарт байрлах “CU” салбар12 дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​Selena Gomez, BLACKPINK нар хамтарч шинэ уран бүтээл гаргана

Энэ наймдугаар сард BLACKPINK хамтлаг ямар нэг уран бүтээлчтэй хамтарсан дуу цацахаа мэдэгдсэн бөгөөд“MyDaily” мэдээллийн сайтаас уг уран бүтээлчийг Америкийн поп стар дуучин, жүжигчин SELENA GOMEZ хэмээн мэдээлжээ. Энэхүү цуу яриа хэдэн долоо хоногийн турш үргэлжилсний эцэст Селена өөрийн цахим хуудаснаа хамтрах болсноо зарласны дүнд үнэн болох нь батлагджээ. Тэдний хамтарсан шинэ дуу наймдугаар сарын 28-нд цацагдах юм.

Эргэн сануулахад Өмнөд Солонгосын К-поп хөгжмийн урсгалын өнөө цагийн том төлөөлөл болох “Blackpink” хамтлагийн шинэ дуу нээлтээ хийсэн даруйдаа есөн рекордын эзэн болсон. Тэдний шинээр гаргасан “How You Like That” бүтээлнээлтээ хийсэн даруйдаа “Youtube”-д хамгийн их хандалт авсан дуу, iTunes платформ дээр хамгийн их хандалт авсан охидын хамтлаг, Хятадын QQ хөгжмийн платформд хамгийн богино хугацаанд хоёр платинум сертификат хүртсэн Солонгос дуу, Өмнөд Солонгосын MelOn жагсаалтад нэг цагийн дотор хамгийн их хандалт авсан дуу, Шинэчлэгдсэн FLO хөгжмийн жагсаалтад нээлтээ хийсэн анхны К-поп дуу, 2020 онд MelOn хөгжмийн жагсаалтад 835 мянган хандалт авсан анхны дуу болжээ.

Харин Сэлэна Гомезийн хувьд өнгөрсөн сард Trevor Daniel-тай хамтран “Past Life” хэмээх дууг гаргасан нь Youtube дээр 15сая үзэгчдийн хүртээл болсон юм.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 462 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “462 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинээр есөн хүн нэмж орсон, 38 хүн эмчлэгдэж гарсан. Цэргийн төв эмнэлэгт 68 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 26 хүний биеийн байдал хөнгөн, 65 настай хоёр хүний биеийн байдал хүдэвтэр байна гэлээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Сайн мах авъя гэвэл өглөө, хямд мах авъя гэвэл өдөр ирэх хэрэгтэй

Бид махны жижиглэн болон бөөний үнийг сонирхохоор “Хүчит шонхор” захыг зорилоо. Хонины цул мах 9000, ястай нь 8500, ямааны цул мах 9000, ястай нь 8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Нийслэлийн Статистикийн газрын өнгөрсөн оны хонь, ямааны махны үнэтэй харьцуулахад хонины цул мах 7500, ястай нь 6800, ямааны мах ястай нь 5800 байсан буюу энэ жилийн үнийг “тэнгэрт хадсан үнэ” гэхэд буруудахгүй. Харин үхрийн цул мах 11000-11500, ястай нь 10000-11000, адууны цул мах 8000 төгрөг байна.

“Хүчит шонхор” захад мах нийлүүлэгч Увс аймгийн харьяат Т.Батмөнх: “Махны жингийн зөрүү гэж байдаг ба түүнээс хамаарч үнийн дүн нь зөрүүтэй байдаг”


-Махны бөөний үнэ хэд байна вэ, үнийн зөрүүг тайлбарлавал?

Тэмээний мах бөөний үнэ нь 3500-4000 байсан бол одоо 5000-5500, адууны мах 4500-5000 байсан бол 5500-6000, ямааны мах 6000 гарсан учраас хонь, үхрийн махны үнэ өсөж байгаа. Зах зээлийн ханшинд өглөөний ханш, өдрийн ханш гэж байдаг. Өглөөний ханш гэдэг нь үүрийн 4-7 цагийн хооронд байх ба энэ үед махны үнэ илүү өндөр байна. Учир нь махны бөөний үйл ажиллагаа энэ үед явагддаг. Энэ үе нь зогсонги байдалд орж эхлэхэд ард иргэддээ үйлчилж эхэлдэг.

Махны жингийн зөрүү гэж байдаг ба түүнээс хамаарч үнийн дүн нь зөрүүтэй байдаг. Махны доод үнийг адуу, тэмээ ямааны мах барьдаг бол дээд үнийг үхэр, хонины мах барьдаг. Доод үнэ өсвөл дээд үнэ дагаад өсдөг. Сайн мах авъя гэвэл өглөө, хямд мах авъя гэвэл өдөр ирэх хэрэгтэй.

Гурил, будааны үнэ: Хүчит шонхор зах дээр цагаан будаа кг нь 2500, Алтан тариа ХК-ийн дээд гурил кг нь 1600, 10кг нь 15000, 25кг нь 27000 төгрөгийн үнэтэй байна.

Хүнсний ногоо, сүүний үнэ: Монгол шинэ ургацийн төмс кг нь 1800, лууван 2000, байцаа 1500, манжин 3000 төгрөгийн үнэтэй байна. Харин сүү 1500, тараг 1700, ааруул 10000-18000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

А.МӨНХНАРАН

Б.ОЮУНДАРЬ