Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: Гурван хүн эдгэрч, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, гурван хүн эдгэрсэн гэлээ.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Халдварын батлагдсан тохиолдол нийт 298 боллоо.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр 268 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой буюу наймдугаар сарын 14-ны 21.15 цагт Буянт-Ухаа ОУНБ-д газардлаа. Тус нислэг нь 55 дахь удаагийн тусгай үүргийн нислэг бөгөөд 268 иргэн эх орондоо ирлээ. Тэднийг Эрхэс, Токио Ин зочид буудал, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д 21 хоног тусгаарлана.

Маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлийн таранзит нислэгээр дэлхийн 6 улсаас 260 иргэнийг татан авна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Түүж бэлтгэхийг хориглосон ургамлыг хилээр гаргахыг завджээ


Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр наймдугаар сарын 13-ний өдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрс дунд 680кг, 43 шуудайдэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэжээ.

Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон, БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.

А.МӨНХНАРАН


Categories
мэдээ нийгэм

​Төвлөрсөн жишиг хогийн цэг шинээр байгуулна


Сайндшанд сумын 19,5 га талбайд төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулан хог хаягдлыг ангилж бүрэн боловсруулах үйлдвэр байгуулах, ландфиллийн аргыг нэвтрүүлсэн жишиг хогийн цэгийг байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Шинээр байгуулах хогийн цэгт зам гаргах, бусад шаардлагатай газруудыг тэгшлэх, зогоон татах ажлыг Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн техникийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэлээ.Цаашид мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хуучин хогийн цэгийг дарж булан, нөхөн сэргээж бүрэн хаахаар төлөвлөлөж байна.

Сайншанд сумын төвлөрсөн хогийн цэг нь олон жил хуримтлагдсаны улмаас доороосоо шатаж хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Ослын улмаас 4 хоногт 16 хүн гэмтэж, 4 хүн нас баржээ


2020 оны 8 сарын 10-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 780 дуудлага бүртгэгджээ.

Ослын улмаас нийт 16 хүн гэмтэж, 4 хүн амиа алджээ.

Хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11

Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-2

Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2

Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.08.10-ны 09.45 цагийн орчим Увс аймгийн Улаангом сумын 6-р баг “Арын дөрвөн зам” гэх газар асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч У нь явган зорчигч Б-г мөргөж, онхолдон жолооч 21 настай, эрэгтэй У нас барсан.

2020.08.12-ны 10.20 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р баг “Морь бариа” гэх газар асфальтан замд Toyota Fielder автомашины жолооч 34 настай, эрэгтэй Б нь замын хажуугийн шон мөргөж, онхолдсоны улмаас нас барсан.

2020.08.12-ны 04.00 цагийн орчимд БГД-ийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, ТБД андуудын урд замд Toyota Allion маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 44 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироосон.

2020.08.12-ны өдрийн 04.25 цагийн орчимд СХД-ийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж амь насыг хохироосон.

Мөн дээрх өдрүүдэд явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 412, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Замын хөдөлгөөнд оролцогчид аюулгүй байдлаа хангах, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгахыг анхааруулж байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 17-ноос дугаарын хязгаарлалт зөрчвөл торгоно

Дугаарын хязгаарлалтын талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албанаас хэвлэлийн хурал хийлээ.

Нийслэл хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2012 оноос тээврийн хэрэгсэл тодорхой дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцох болсон. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тодорхой хуулиудад өөрчлөлт орсноор дугаарын хязгаарлалттай холбоотой захирамж өнөөдөр батлагдсан байна.

Шинэ гаргасан захирамжаар өмнө нь үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ. Мөн бүсчлэл нь хэвээр байгаа. Гэхдээ хязгаарлалт тогтоосон захын хэсгүүд дээр томоохон автомашины зогсоол байгуулах газрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.

Дугаарын хязгаарлалтын бүс замын тэмдэг шинээр 2019 онд тусгагдаж орж, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүрийн мэдэж байх ёстой тэмдэг болсон. Дугаарын хязгаарлалтын эхлэл болсон улаан тэмдэг рүү нэвтрээд орсон тохиолдолд дугаарын хязгаарлалтын бүс гэсэн тэмдэг хүртэл энэ бүсэд зорчиж байна гэсэн үг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дугаарын хязгааралт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл энэ бүсэд хөдөлгөөнд оролцохгүй.

Даваа гараг: 1,6

Мягмар гараг: 2,7

Лхагва гараг: 3,8

Пүрэв: 4,9

Баасан: 5,0

Дугаарын хязгаарлалт үйлчлэх бүс:

32-ын тойргоос Баянбүрд, Зуун айл, Хүнсний 4-р дэлгүүр, Сансрын аюулгүй тойрог, нарны зам, Дүжингарав захын уулзвар, нарны зам бүхэлдээ хамаараад Тэмээтэй хөшөөнөөс хойших хүртэл, Механик инженерийн сургуулиас хойшоо Нарын гүүр, Хермес, 10-р хороолол, Гурвалжингийн гүүр, Саппорогийн аюулгүйн тойрог, Хорооллын эцэс, Өргөө кино театр, Тасганы овоо, дэнжийн мянга бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Наймдугаар сарын 17-ноос тэмдэг тэмдэглэгээ зурагдаад хэрэгжиж эхэлнэ. Дугаарын хязгаарлалт зөрчсөн иргэн 20 мянга, хуулийн этгээд 200 мянган төгрөгийн торгууль ноогдуулна.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн гарц” төслийн Монгол дахь уран бүтээлийн урьдчилсан загварыг үзэгчдийн хүртээл болгоно

Францын контемпорари уран бүтээлч Майкл Обреновичийн бүтээсэн “Монголын гарц” урлагийн төслийн урьдчилсан загварыг 2020 оны наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд “MN Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа”-дгаргаж үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Уг үзэсгэлэнг “MN17” галерейгаас 2019 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг нийтэд таниулах, гадаад болон дотоодын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч, сонирхогч нарт уран бүтээлчдийн бүтээлийг зуучлан ажиллах, урлагаар дамжуулан нийтэд урлагийн боловсролыг олгох мөн дүрслэх урлагийн бүтээлийн зах зээлийг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн байгууллага хоорондын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм.

2019 онд Колумб улсаас эхлэн энэхүү төслөө хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хоёр дахь орон нь Монгол улс юм. Үзэсгэлэнд тавигдаж буй загварын диаметр нь 1 метрийн хэмжээтэй бөгөөд загвар төслийг Хөвсгөл аймгийн урч М.Энхбаярын бүтээснээр толилуулж байна. Уран бүтээлийн төслийн эх хувилбар нь 4метрийн диаметртэй цагираган хэлбэртэй бөгөөд Улаанбаатар хотод байршуулахаар төлөвлөж байгаа аж.

А.МӨНХНАРАН


Categories
мэдээ нийгэм

Саудын Араб-аас ирэх хүсэлтэй зургаан монгол иргэнийг авчрахад дэмжлэг хүсчээ


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай утсаар ярьсан байна.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван коронавирусийн цар тахалтай холбоотойгоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Арабд байгаа Монголын зургаан иргэнийг эх оронд нь авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Харин Саудын Арабын тал манай иргэдийг эх оронд нь ирүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Б. Оюундарь

Categories
мэдээ нийгэм

​Бүгд найрамдах туваа улсад тахлын эсрэг вакцинжуулалт хийж эхэлжээ


Монгол болон Хятад улсын нутаг дэвсгэрт тарваган тахлын улмаас хүний амь хохирсон хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн.

ОХУ-ын эрүүл мэндийг хамгаалах албаны ажидчид дээрх улсуудтай хил залгаа Алтай, Тувагийн бүс нутагт тарвага агнах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаж байгаатай холбогдуулан Бүгд Найрамдах Тува Улсын засгийн газар Монгол улстай хил залгадаг хоёр хошууны иргэдийг тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулах шийдвэр гаргажээ.

Өвөр хошуу болон Мөнгөн Тайга хошууны хоёроос дээш насны бүх хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах шийдвэрийг Тувагийн тэргүүн Шолбан Кара гаргасан байна.

Энэ бүс нутгуудад нийт 14,000 орчим хүн амьдардаг юм.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

​Хүний наймаанд өртсөн 5 эмэгтэй эх орондоо иржээ

Эрүүгийн цагдаагийн албаны хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамт олон хүн худалдах гэмт хэргийн томоохон бүлгийг илрүүлсэн байна. Тодруулбал, 2020 оны эхээр манай улсын 11 эмэгтэйг Малайз руу гарган худалдсан гэх Н-д холбогдох хэргийг шалгаж эхэлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард хоёр хохирогч эх орондоо ирсэн. Тэгвэл саяхан таван эмэгтэйг Малайзаас тусгай үүргийн онгоцоор авчирчээ. Тэднийг Тайландын Хаант Улсын Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн ажилтануудын тусламжтайгаар авчирсан байна. Хохирогчид тусгаарлах байранд байгаа бөгөөд сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үйлчилгээ авч байна. Мөн дөрвөн хохирогч Малайзад байгаа ба тэднийг тусгай үүргийн онгоцоор ирүүлэхээр ярилцаж байна.

Үлдсэн хохирогчдын нэг нь Малайз Улсын цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн гэх эмэгтэй юм. Малайзын хууль хяналтын байгууллага гэмт хэрэг үйлдсэн гэх цагдаагийн алба хаагчаас гадна тэнд үлдсэн дөрвөн эмэгтэйг ч шалгаж байгааг эх сурвалж мэдээлжээ.

Д.СУВД-ЭРДЭНЭ