Categories
мэдээ нийгэм

​Уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэг нь эсэн мэнд олджээ


Хэнтий аймгийн Батноров суманд зөвшөөрөлгүй ажиллаж байсан жоншны далд уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг нь өчигдөр эсэн мэнд аварч сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн, биеийн байдал тогтвортой байгаа талаар ОБЕГ мэдээлэв.

“Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхай нурж тус уурхайн ажилчин болох 19, 27 настай хоёр эрэгтэй шороонд дарагдсан тухай дуудлага энэ сарын 14-ний 13:00 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус уурхай нь Хэнтий аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, Бэрх тосгоноос зүүн урагш 3 км-т оршдог байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, “Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан, эрэн хайх, аврах ажиллагааг явуулжээ.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн томилогдсон бүлэг далд уурхайн нөхцөл байдлыг үнэлж ажлын төлөвлөгөө, зураг гаргасан байна. Ингэхдээ, нийт алба хаагчдыг хоёр хэсэгт хуваан дөрөв, дөрвөн цагаар тасралтгүй сэлгэн ажиллуулж, аврах ажиллагаа явуулжээ.

Аврах ажиллагаагаар, Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг тавдугаар багийн харьяат иргэн Б-г 83.1 метрийн малтлагаас өчигдөр 04.15 цагт эсэн мэнд гаргасан бол өнөөдөр 04.15 цагт иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нурангиас олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ мэдээлэв.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Дубайн эрх баригчид халдвар тархахаас урьдчилан сэргийлж үнэрч нохой ашиглаж эхэлжээ

Дубайн эрх баригчид нисэх онгоцны буудалд коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнэрч нохой ашиглаж эхэлсэн байна. Үнэрч нохой коронавирусийн халдвартай зорчигчдыг илрүүлэх үүрэгтэй бөгөөд үнэрч нохой одоогийн байдлаар 92 хувийн амжилттайгаар олж илрүүлж байгаа аж.

Онгоцны буудалд үнэрч ноход ашиглах нь түгээмэл туршлага боловч тэднийг коронавирусийн халдвартай хүнийг илрүүлэхэд ашиглаж байгаа нь анхны тохиолдол юм. Нохдыг сургахын тулд урт хугацааны сургалт явуулсан бөгөөд мэргэжлийн лаборатори, тоног төхөөрөмж болон коронавирусээр өвчилсөн хүний хөлс, үнэр зэргийг ашигласан байна.

Үнэрч нохдыг өвчтэй хүмүүстэй ойртуулахгүй бөгөөд холоос үнэрээр нь тогтоох аргыг ашиглаж байгаа аж. Үнэрч нохой нь нисэхийн аюулгүй байдлыг ханган, зорчигчийн ачаа тээшинд хориглосон зүйлс байгаа эсэхийг шалгадаг. Орчин үеийн ямар ч багаж төхөөрөмж, технологи нохойноос илүү нарийн үнэрийг ялгаж чаддаггүй байна. Зарим нохой хагас сая хүртэлх өөр үнэрийг ялгаж чаддаг юм.

Дубай улсын хувьд өнгөрсөн долдугаар сард гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлсэн. Тус улсад зорчихын өмнө 96 цагийн өмнө COVID-19-ийн шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа ажээ.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Хараа голд хоёр настай хүүхэд амиа алджээ

Сэлэнгэ аймаг, Мандал сум Ширхэнцэг багийн Хараа голын усанд хоёр настай эрэгтэй хүүхэд осолдож амь насаа алджээ.

Тодруулбал, иргэн А /2 настай, эрэгтэй/ Хараа голын усанд осолдсон тухай дуудлага 2020.08.14-ны өдрийн 17:12 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж алга болсон газраас баруун зүгт 2 км зайтай голын эргээс цогцсыг олж сумын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Иймд амралт, аялал зугаалгын улиралд иргэд бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон.

Үүний дагуу Сөүл, Сиатл, Шинэ Дели, Токио, Франкфурт, Прага-Улаанбаатар гэсэн зургаан удаагийн нислэгийг үйлдээд байгаа юм. Тус онгоцоор 265 иргэн Солонгос улсаас эх орондоо ирж байна.

Эдгээр иргэнийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-53, жирэмсэн-17, өндөр настан, асран хамгаалагчтай-30, хөгжлийн бэрхшээлтэй-9, эрүүл мэндийн шалтгаантай-28, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан-29, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-94, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдын 7 диломат ажилтан байгаа юм.

Иргэдийг “Тоёоко инн”, “Эрхэс” зочид буудлуудад тусгаарлах аж.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаагаар таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагджээ. Энэ сарын тохирлоор 2020 оны долдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авсан бараанд олгосон 55,880,459 баримтаас 30,504,370 нь бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь сугалаанд оролцлоо.

Энгийн тохиролын дугаар нь: 25271835
30 мянган төгрөгийн азтан – 27,467
100 мянган төгрөгийн азтан – 2,714
Нэг сая төгрөгийн азтан – 281
Гурван сая төгрөгийн азтан – 24
Таван сая төгрөгийн азтан – 1
30 сая төгрөгийн азтан шалгарсангүй.

Энэ удаагийн тохирлын супер сугалааны шагналын сан мөн 30 сая төгрөг байлаа. Супер тохирлын дугаар: 86371813 байв. Энэ удаагийн тохирлоор супер шагналын эзэн тодорсонгүй.

Categories
мэдээ нийгэм

“Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” дадлага сургууль болж байна

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн аврах анги-105-аас “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Гачуурт тосгонд зохион байгуулж байна.

Дадлага cургуульд нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах, аврах ангийн 50 орчим алба хаагч хамрагдаж байна.

Аврагчид дадлага, сургуулиар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэр

Categories
мэдээ нийгэм

Уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд гаргаж, нөгөө иргэний цогцсыг уурхайн 35 метрийн нуранги дороос олжээ

Нурангид дарагдсан иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Батноров сум, долоодугаар багийн нутаг “Бэрх тосгон”-д иргэн А-ийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж, тус уурхайн ажилчид болох иргэн Б /19 настай, эрэгтэй/, Х /27 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан талаар өмнө нь мэдээлсэн.

Тус уурхай нь Хэнтий аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, Бэрх тосгоноос зүүн урагш 3 км-т оршдог.

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн томилогдсон бүлэг далд уурхайд нөхцөл байдлын үнэлгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт алба хаагчдыг хоёр хэсэгт хуваан дөрөв, дөрвөн цагаар тасралтгүй сэлгэн ажиллуулж, аврах ажиллагаа явуулснаар 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10:47 цагт Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг 5 дугаар багийн харьяат иргэн Б-г 83.1 метрийн малталтаас эсэн мэнд гарган тус сумын Сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Биеийн байдал нь тогтвортой байгааг мэдээлэв.

Харин энэ сарын 17-ны өдрийн 04:15 цагт иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нуранги дороос олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Одоогийн байдлаар Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн долоон ажилтан, нэмэлтээр Уул уурхайн аврах ангийн нэг бүлэг нурсан уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

24 цагийн дотор 267 мянган хүн шинээр халдвар авчээ

Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд 21,8 сая хүн коронавирусийн халдвар авсны 775 мянган хүн нас барсан бол 14 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 267 мянган хүн шинээр халдвар авсан болох нь тогтоогдон, 5000 хүн нас баржээ. Сүүлийн сар Япон, БНСУ-д өвчлөл дахин нэмэгдэж байна. Европ, Азийн зарим улсад коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлж байгааг албаныхан мэдээлсэн.

АНУ-ын эрдэмтэд хөдөлгөөний хязгаарлал, хөл хорионы дэглэм барих нь халдварын тархалтыг бууруулах, хяналтдаа авахад эерэг нөлөөтэй хэмээжээ. Сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд залуусын дунд өвчлөл хоёр дахин нэмэгджээ. Мөн Германд гадаадаас ирсэн 249 хүнд коронавирус илэрсэн байна.

Б.ОЮУНДАРЬ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Улсын хэмжээнд наймдугаар сарын 16-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ,
  • Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Сувилалын ажиглалтад байгаа 6 хүний шинжилгээ,
  • Тусгаарлах байранд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор ирж ирсэн 30 хүний шинжилгээ багтсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 276 нь эдгэрээд байгаа бол ХӨСҮТ-д одоогоор 22 хүн эмчлэгдэж байна.

Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 47, гэрийн ажиглалтад 16 хүн тусгаарлагдаж байгаа бол 213 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.

Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа өвчтөнүүдээс 20 хүнийх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Г.ЗАНДАНШАТАР: Монголоо өөд нь татаж, сэргээн мандуулах шинэчлэлийн давалгаа нэгэнт эхэлсэн

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

2020.08.17Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүдээ,

Монгол Улсын найм дахь удаагийн Их Хурал анхны ээлжит бус чуулганаа хуралдахаар хуран цуглаад байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль эрх зүйн шинэ орчинд Улсын Их Хурлын анхдугаар чуулган чуулж, гишүүд тангаргаа өргөн, шинэ Засгийн газраа эмхлэн байгуулж, зохион байгуулалтын асуудлыг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэснээр төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч, ажилдаа шуурхай орсон.

Анхдугаар чуулганы завсарлагаар УИХ-аас нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, засаглал, нутгийн удирдлагын шинэчлэлийн чиглэлээр Ажлын таван хэсэг байгуулан ажиллаж, тодорхой шийдлийн төслүүдийг боловсрууллаа. Зээлийн хүү бууруулах, төсвийн тодотгол хийх, банк санхүүгийн шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр, хил гаалийн шинэчлэл, төмөр замын бүтээн байгуулалт зэрэгтэй газар дээр нь танилцаж, холбогдох шийдвэрүүдийн төслийг боловсрууллаа. Төмөр замын бүтээн байгуулалт гэх мэт гацааж зогсоосон байсан стратегийн бүтээн байгуулалтууд эрчээ аван, эрчимтэй өрнөж байхад үйлдвэржүүлэлт, инновац, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шийдвэрлэвэл зохих асуудлууд хуримтлагдсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл бидэнд хийх ажил их байна.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Цар тахал дэлхийн бараг бүх улсад тархаж, халдвар авсан хүний тоо 22 саяыг давж, 772 мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Харамсалтай нь энэ тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр л байна. Манай төр засаг, ард иргэд маань цар тахлаас сэргийлэх оновчтой арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлж байна.

Ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын тэргүүн нар цахимаар оролцож байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг ардын сайхан үг бий. Ковид-19 цар тахлын амаргүй хүнд цаг үед Монголын ард түмэнтэй ойр дотно байж, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, Япон, Европын холбоо, Герман, БНСУ, Энэтхэг, Унгар, Турк зэрэг орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын бусад байгууллагын тэргүүн, хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Цар тахлын нөлөө дэлхий дахинд, улмаар манай улсын эдийн засагт хүнд сорилт болж буй энэ үед хоёр талын болон олон талын хамтын итгэлцэл нэмэгдэж, бие биедээ туслах сайхан сэтгэл, харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж өргөжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Улсынхаа эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийг ужгируулахгүй байх, хямралаас эдийн засгаа, баялаг бүтээгчдээ, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль, тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь бидний үүрэг гэж үзэж байна.

Та бид энэ удаагийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батална. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх эхний алхам болох юм.

Ирэх он жилүүдэд улсын төсөв, санхүүд ямар бодлого, чиглэл баримталж, юуг зорьж, ямар үр дүнд хүрэх талаарх макро эдийн засгийн үндсэн зорилт, чиглэлүүдийг ч бас хэлэлцэнэ. Макро эдийн засгийн бодлогыг тодорхойлоход микро эдийн засгийн төлөв, нөхцөл байдлыг зөв тооцоолж, төлөвлөх нь зүйтэй байна. Микро эдийн засаг баялаг бүтээгчдийн санаачилга дээр тогтдог.

Баялаг бүтээгч буюу “Энтрепренер” гэдэг үгийн томъёолол хувьсан өөрчлөгдөж, “Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв маягийг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг энтрепренер хэмээнэ” гэдэг байсан бол “Өөрчлөлтийг эрэлхийлэн олж, боломжийг ашиглахыг энтрепренер гэнэ. Тэдний гол зэвсэг бол инновац мөн” гэсэн агуулгатай болж өөрчлөгдөж байна. Ийм учраас нэмүү өртөг бүтээж, ажлын байр бий болгодог баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор Үйлдвэржилтийн бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хороодыг Улсын Их Хуралд байгуулсан.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо экспортын чиг баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх дэд бүтэц, төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ноос ноолуур, махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, газар дээр нь очиж, судалж ажилласан. Одоо үүнийгээ бодлого болгож хэрэгжүүлэх шаардлагатай байна. Цахим шилжилт ч цаг үеийн шаардлага боллоо. Чуулганы завсарлагаар Инновац, цахим бодлогын байнгын хороо “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг боловсролын болон мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.

“Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолыг энэ чуулганаар батлахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банкуудын удирдлагуудтай нэг биш удаа уулзаж, санал солилцсоноор Монголбанктай хамтран тогтоолын төслийг боловсруулаад байна.

Төр засаг, банкны салбарынхан, иргэдийн аль аль нь зээлийн хүүг бууруулах нэг ашиг сонирхолд нэгдэж байгаа билээ. Тиймээс энэ зорилтыг ямар арга замаар, хэрхэн хангах вэ гэдэг оновчтой, зөв бодлогыг дэвшүүлэх, улмаар банкны салбарт шинэчлэлийг эхлүүлэх явдал чухлаар тавигдаж байгаа болно.

Улс орноо өөд нь татаж, хүн ардынхаа амьдралыг тэтгэх шинэчлэлийн шинэ зорилтыг тунхагласан Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” хуулийн, эрх зүйн хувьсгалыг үргэлжлүүлэх нь энэхүү чуулганы бас нэг зорилго байх болно

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгууль болно. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Энэхүү хуулийн өөрчлөлт нь сонгуульд зориулсан гэхээсээ илүүтэй орон нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн захиргааны удирдлагыг иргэдийн хүсэмжлэл, Монгол Улсын хөгжлийн эрх ашигт нийцүүлэн оновчтой зохион байгуулах, үр дүнтэй засаглалын тогтолцоо бүрдүүлэхэд чиглэж байгаа билээ.

Тиймээс иргэдийн ирүүлж буй саналаас нэгийг ч гээгдүүлэлгүй авч үзэж, зүйл заалт бүрийг нухацтай шүүн хэлэлцэхэд онцгой анхаарах ёстой гэдгийг зориуд онцлон тэмдэглэж хэлье.

Бүхэлдээ энэ удаагийн чуулган нь Та бидний сонгогч түмэндээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улсын санхүү, эдийн засгийг удирдан хөтлөх ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлоход чиглэгдэх болно. Үүний төлөө сайд нар Улсын Их Хуралд тангараг өргөсөн гэдгээ ямагт санаж, аргацааж бус, ард түмнийхээ төлөө сэтгэл, зориг гарган ажиллах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш, хураангуй төлөвлөгөө ч бус, сонгуулийн үеэр болон дараа ард түмний илэрхийлсэн хүсэл эрмэлзлийн цогц, салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх төрийн бодлогын баримт бичиг юм.

Салбар бүрт шинэчлэл өөрчлөлт хийж, сайн цаг, сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн ард түмнийхээ итгэлд гал асаах зорилт энэхүү чуулганаар эхлэх ёстой. Энэ гал улам бадран дүрэлзэх учиртай. Үр дүнд нь Монголын нийгэмд гэгээ гэрэл түгж, Монголын ард түмний төрдөө итгэх итгэл эргэн сэргэх болно.

Ээлжит бус чуулганы гол агуулга, ач холбогдол үүнд оршиж байна.


Эрхэм гишүүд ээ,

Монголоо өөд нь татаж, сэргээн мандуулах шинэчлэлийн давалгаа нэгэнт эхэлсэн. Энэ давалгааг хүчит түрлэг болгож, уруудсанаа засах, буруудсанаа залруулах, зөв замд орж, эрчимт хурдаар улсаа хөгжүүлэх нэн хариуцлагатай эрхэм үүрэг Та бидэнд ногдсон.

Сайныг зорьсон зөв үйл хэргийг ард түмэн бүрнээ дэмжинэ. Зөв бодлого, тууштай зүтгэл, өндөр хариуцлага, эрхэм ёс зүй биднийх байх ёстой. Ийм ч бай гэсэн үүрэг даалгаврыг түмэн олон минь бидэнд өгч, төрд илгээсэн. Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлцгээе.

Эрс шинэтгэлийн их салхи нижигнэн хөгжиж, сайхан ирээдүйн хөтөч, улаач нь байцгаая гэж уриалъя.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээснийг мэдэгдье.