Categories
мэдээ нийгэм

Туул голд живсэн найман настай хүүг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Туул голд живсэн найман настай хүүг эрэн хайх ажиллагаа явуулж байнаТуул голын эрэг дээр тоглож байсан дөрвөн хүүхдийн нэг нь живсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд бага насны дөрвөн хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч 8 настай, эрэгтэй А голын усанд унаж, урссан байна.

Уг ослын тухай дуудлагыг мөн өдрийн 15:25 цагт албаныхан хүлээн авч, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон нийслэлийн Аврах ангийнхан “Мишээл Экспо” худалдааны төвийн ар талаас баруун зүгт “Туул” голоор “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Био комбинатын модон гүүр” хүртэл 75 километрт завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 80 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 100 километр явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй аж.

Өнөөдөр 08:00 цагт хүүг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​Завхан аймаг руу шөнийн нислэг хийх боломжтой болжээ


Завхан аймгийн “Доной” нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн Гэрэл суулт болон PAPI системийг Алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад орууллаа. Ингэснээр Доной нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 5-ны хооронд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн байна.

Харин тухайн ажлын барилга угсралтыг “Хан жаргалант стоунс” ХХК туслан гүйцэтгэж, Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид суурилуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сард хийгдэх тусгай үүргийн 14 нислэгийн хуваарь

Наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн 14 нислэгийн хуваарийг танилцуулъя.

  • Наймдугаар сарын 1-нд Сөүл
  • Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сиэтл
  • Наймдугаар сарын 6-нд Энэтхэгийн Шинэ Дели рүү нислэг үйлдэж тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна. Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэдийг авчирна.
  • Наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирна.
  • Наймдугаар сарын 8-нд ХБНГУ-ын Франкфурт
  • Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар. БНЧУ руу нислэг үйлдэж 170 суудалтай онгоцоор тэнд байгаа иргэдийг авчирна.
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл рүү транзит нислэг үйлдэнэ. Уг нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түрхүү хамрагдаж байгаа.
  • Наймдугаар сарын 20-нд БНТУ-ын Истанбул хот
  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт руу дахин нислэг үйлдэнэ.
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.
  • Наймдугаар сарын 24-нд Токио
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт
  • Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ. Б. Халиун
Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: ​Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байгаа ​

Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байгаа болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэх мэт шалтгаанаар тухайн хүний байдлаас харгалзан, ажил гэр хоёрын хооронд зорчих боломжтой байхаар ялыг ногдуулах юм байна.

Цахим гав, технологи ашиглан энэхүү ялыг эдлүүлэх боломжтой бөгөөд өмнөх сайдын үед Экзим банкнаас 14.6 сая доллар буюу 39.2 тэрбум төгрөгийг зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэхээр тохирсон байсныг зориулалтыг нь өөрчлөхөөр хүсэлт гаргасан гэв.

Тодруулбал, энэ мөнгөн дүнг хэд дахин бууруулж, хамгийн сүүлийн үеийн технологиор уг ялыг хэрэгжүүлэхээр судалж байгаа бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанаар танилцуулах юм байна.

Мөн хорихоос бусад төрлийн ялын хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулан нийтэд тустай ажил хийх ялыг томоохон бүтээн байгуулалтад оролцох, гаргасан хохирлыг нөхөн төлүүлээд зогсохгүй, өөрт хуримтлал үүсгэх боломжтой байхаар эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм байна.

Эрүүгийн хууль тогтооомжийг боловсронгуй болгох хүрээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлт, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, хууль бус ард нийтийн санал асуулга явуулах зэрэг зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцох зэрэг зохицуулалтыг тусгахаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөль оруулах тухай, зөрчилд тооцох үйлдлийг тодорхой хэмжээнд бууруулах, шийтгэл оногдуулах механизмыг боловсронгуй болгох үүднээс Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулна гэдгийг тэрбээр мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​БНХАУ-аас иргэдээ татан авна


УОК-ын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн чартер нислэгээр гадаад орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Түүнчлэн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан аваад байгаа билээ.

Мөн өнөөдрөөс буюу наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг эхлүүлж байна.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын гишүүн, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан 150 гаруй иргэн эх орондоо ирэх юм.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

“Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас хичээлийн жилд бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт

Боловсрол, шинжлэх ухааны сайдын энэ оны А/17 дугаар тушаалд “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас хичээлийн жилд бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг тэдэнд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр авах зохицуулалт хийх” тухай заасан.

Тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний 3 сард хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг баталжээ.

Энэхүү жагсаалтыг цэцэрлэгүүдэд хүргүүлж, нэмэлтээр сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл авахгүй байх чиглэл өгчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Лукашенко В.Путинээс тусламж хүсч, АНУ Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авна гэв

Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль наймдугаар сарын 9-нд болж өндөрлөсөн. Сонгуулиар тус улсын одоогийн төрийн тэргүүн А.Лукашенко сонгогчдын 80 орчим хувийн санал авч ялалт байгуулсан билээ.

А.Лукашенкогийн гол өрсөлдөгч байсан Светлана Тихановская нь сонгуулийн дараа нэг хэсэг сураг алдраад байсан ч аюулгүй байдлаа хангах үүднээс Литваг зорьсон нь тодорхой болсон юм. А.Лукашенкогийн хувьд 1994 оноос тус албыг хашиж буй. Энэ удаагийнх зургаа дахь нь. Сонгуулийн дүнг няцаан сөрөг хүчнийхэн жагссан. Тэд төрийн тэргүүнээ огцрохыг шаардаж, засгийн газрын байруудыг галдан шатаасан тухай мэдээлж байв. Үймээний үеэр 7000 гаруй хүн саатуулагдсан гэх. Өдгөө ч Беларусьт нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт сонгуулийн өмнө саатуулагдаад байсан зарим иргэдийг суллаж эхэлсэн юм.

Улс орондоо өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад туслахыг тус улсын төрийн тэргүүн бямба гаригт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогдон хүсэлт тавьжээ. Тэрбээр “Энэ бол зөвхөн Беларусьт нүүрлэсэн аюул биш. Хэрвээ бид эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоож чадахгүй бол Орост ч бас нөлөөлнө” гэж мэдэгджээ. А.Лукашенко дотоодод нь өрнөөд буй хурцадмал байдлын цаана гадныхан байгаа гэж үзэж байгаа аж. Ямартаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусь улсад өрнөөд буй үймээнийг намдааж, аюулгүй байдлыг хангахын тулд Ерөнхийлөгч А.Лукашенкод туслахыг зөвшөөрсөн гэнэ.

Ажиглагчдын үзэж буйгаар А.Лукашенко иргэдийнхээ тэмцлийг дарахаар Оросын төрийн тэргүүнд хандсан явдал нь нөхцөл байдлыг дахин муутгах төлөвтэй байна.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн ням гаригт нийслэл Минскт олныг хамарсан жагсаал дахин болжээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолсноор энэ нь тус улсын түүхэнд хамгийн олон хүн хамрагдсан жагсаал болов” гэж тодотгожээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Беларусьт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ. Тэрбээр Беларусь руу газрын тос экспортлохоо зогсоох талаар дотооддоо хэлэлцэж байгааг дурдсан. Тус улсад нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс шийдвэрээ гаргах болно гэж мэдэгдсэн удаатай. Мөн тэрээр уг асуудлаар Европын холбоотой хамтран ажиллах болно гэсэн юм. “Бид Беларусьт болсон сонгуулийн үйл ажиллагаа ил тод, шударга болоогүйд сэтгэл дундуур байна. Харамсалтай нь тус улсад ийм зүйл нэг бус удаа тохиолдож байгааг бид мэднэ. Тайвнаар жагсаж буй иргэдийн эсрэг хүч хэрэглэж, ёс бус үйлдэл үзүүлж байгааг ажигласан” гэж тодотгосон удаатай.

Беларус дахь Европын холбооны орнуудын элчин сайд нар цагдаагийнхан болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсон “Пушкинская” метроны буудлын орчимд цугларан хүндэтгэл үзүүлсэн байна. Учир нь тус газарт болсон үймээний үеэр нэг тэмцэгч амиа алдсан юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Баттүвшин: Үхэл бол тэнэгрэл, тархины эсүүд үхээд дуусахад хүн нас бардаг


АНУ-ын Нью Жерси мужийн Ратгерс их сургуулийн тархи судлалын судлаач, АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Л.Баттүвшинтэй ярилцлаа.


-Хүний оюун ухаан, сэтгэц мэдрэлийн үйл ажиллагаа тархи судлалтай нягт холбогддог байх. Энэ төрлийн шинжлэх ухааны хөгжил манайд ямар түвшинд байна вэ?

-Тархи судлалын шинжлэх ухаан нь хүмүүс өөрсдийгөө сонирхож эхлэхээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл,“Би хэн бэ” гэдгийг нарийн түвшинд судалдаг шинжлэх ухаан юм.

Ерөөс ертөнц дээр хоёр том хар нүх байдаг. Үүний нэг нь сансрын хар нүх, харин нөгөө нь бидний тархины механизм дахь хар нүх юм.

Тархи бол асар баялаг судалгааны талбар шүү дээ. Монголын тархи судлал цөөхөн жилийн түүхтэй ч, урт замыг туулаад байна. Монгол хүн бусад үндэстнээс оюун санааны хувьд ямар ялгаатай, дэлхий нийтийн оюун ухааны хөгжлийн түвшинтэй хэр ойр байгаа зэрэг асуултыг мэдэх ёстой.

Жишээ нь, монгол хүүхдүүд аливааг хурдан сурдаг мөртлөө ахлах ангид ороод мууддаг гэж ярьдаг. Хэрэв үнэн бол үүнд юу саад болоод байна вэ гэдэг асуулт үүсэж буй. Энэ асуудал боловсролын тогтолцоотой холбоотой юу, аль эсвэл нөхдүүд эрт архи уугаад байна уу. Үүний шалтгааныг тодруулахын тулд судалгаа шинжилгээ шаардлагатай.

Тархи толгойтой холбоотой шинжлэх ухааны суурь бол “тархи судлал” юм.

-Тархи судлалын хөгжлийг илэрхийлэх эртний баримт байдаг уу?

-Хүний тархины талаарх түүхийн эх сурвалж нь гурвалжин хэлбэрийн урт чулуун дээр бичигдэн үлдсэн байгаа. Анх агуйн сүг зургаар хүн төрөлхтөн өөрсдийгөө тунхаглан, сонирхож эхэлсэн гэсэн үг.

Шумерийн соёл иргэншлийн үед чулуун дээр “Хүний бодол санаа, оюун ухаан бол тархитай холбоотой” гэж бичиж байсан. Гэтэл Египетийн соёл иргэншлийн үед навчин дээр “Хүний оюун санаа бол зүрхтэй холбоотой” гэж бичсэн байдаг. Хайр сэтгэл, өөрийн зан төлөв бүгд зүрхтэй холбоотой гэж үзсэн байх нь. Тархи бол зүгээр машин, цаана нь сүнс удирддаг гэсэн өрөөсгөл төсөөлөлтэй.

Хэрэв энэ сүнсийг ариун байлгавал зөв үйл хийнэ хэмээн шашинтай холбож явжээ. Харин тархины эсийг 1901 онд Испанийн Нобелийн шагналт тархи судлаач, Неороны онолыг боловсруулагч Кхал анх микроскопоор харсан. Ингэснээр мэдрэлийн эсүүд бусад бүх эсийг удирддаг гэдгийг нээн илрүүлсэн юм. Энэ эс мэдээллийг хүлээн авч боловсруулаад хариу үйлдэл үзүүлдэг.

-Тухайн үед тархи, зүрх хоёрын зааг ялгааг ойлгодоггүй байжээ?

-Хэрвээ зүрхийг мэс заслын аргаар шилжүүлэн суулгавал тэр хүн эхнэртээ, эсвэл нөхөртөө хайргүй болчихгүй шүү дээ. Хамгийн гол нь тархи бүгдийг удирддаг. Хүний бие тархийг удирдах уу, тархи биеийг удирдах уу гэсэн энгийн асуулт байгаа биз.

-Олон улсад тархи судлалын шинжлэх ухаан ямар түвшинд явна вэ?

-Өндөр хөгжилтэй улс орнуудад тархи судлалыг их сургуулийн түвшинд заадаг. Тархи судлалын судалгаа асар их хөрөнгийг татаж, хэрэгцээ шаардлага нь ч өндөр байгаа. Энэ жил АШУҮИС тархи судлалын магистр, докторын сургалтыг эхлүүлээд байна.

Хэрэв хүний нөөц хүрч, хангалттай болоод ирвэл бакалаврын сургалтаа нээх болно. Ингэснээр тархи судлалыг олон улсад яаж явагддаг тэр зарчмын дагуу үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэх зорилготой. Эрдэмтэд салбарын хөгжлийг түүчээлж, дагуулж явах ёстой. Энэ хүрээлэнг байгуулснаар дотооддоо суурь судалгаа хийх боломжтой.

Хуучин эрэлттэй мэргэжлийн жагсаалтад эдийн засаг, инженер, хууль байсан. Магадгүй 20 жилийн дараа тархи судлал энэ жагсаалтыг тэргүүлж мэднэ.

-Хэрэв оюун санааны хувьд стресст орж бухимдвал хүний бие махбодид ямар өөрчлөлт илрэх вэ?

-Тархи толгойтой холбоотой сэтгэцийн болон мэдрэлийн өвчнүүд байдаг.

Мэдрэлийн өвчин нь бидний оюун санаа, зан төлөвт өөрчлөлт орохгүйгээр явагддаг. Харин сэтгэцийн өвчин унаж татаад ой ухаан самуурах, уур уцаартай болох цаашлаад амиа хорлох, архинд орох зэрэг сөрөг үзэгдлүүд илэрнэ. Заримдаа нуруу, толгойноос эхлээд бие эрхтэн энд тэндгүй өвдөх тохиолдол бий. Энэ зовууриа стрессээс үүдэлтэй гэж бодохгүйгээр эмчид үзүүлдэг талтай. Гэтэл өнөө өвдөөд буй эрхтэн нь цоо эрүүл байх жишээний. Ихэнхдээ үүнийг мэдэхгүй эмч хайгаад давхичихна, болохгүй бол ламдана.

-Тэгвэл стрессээс ангид байж, амар тайван амьдрахын тулд хүрээллээ зөв сонгох хэрэгтэй байх?

-Ерөөс стресс үүсгэдэг хүмүүстэйгээ харилцаагүй байхад л хангалттай. Энгийн мөртлөө амархан арга шүү дээ.

2000 оны Нобелийн шагналт, тархи судлаач эрдэмтэн Эрик Кандел “Тархийг эрүүл байлгахын тулд нэгдүгээрт, байнга лекц уншиж явдаг. Хоёрдугаарт, ясанд ачаалал өгч алхаж, гүйх дасгал хийдэг” гэсэн нь бий.

Бидний яснаас тархийг тэжээдэг гормонууд ялгардаг.

-Хорт зуршлууд эргээд хүний тархинд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Стрессээ тайлах шалтгаар архи уугаад улам дордуулбал эрсдэлтэй. Архи тархийг хайлуулж, мэдрэлийн эсийг үхүүлдэг. Ингэж нэгэнт үхэжсэн бол тархины эсүүд эргэн нөхөгддөггүй. Өөрөөр хэлбэл, тэр эсийг гэмтээвэл тархины үйл ажиллагаа эрс муудна. Тиймээс иргэдээ хайрлахын тулд бидэнд тархи судлалын дорвитой судалгаа хэрэгтэй.

-Тэгвэл хүн сэтгэцийн хувьд эрүүл аж төрөхийн тулд хэрхэх хэрэгтэй вэ?

-Тархинд ачаалал өгөхгүй эрүүл байлгавал урт наслаад яваад л байна. Тархийг илүү мундаг байлгахын тулд тохирсон ачааллыг нь өгөх ёстой. Магадгүй хүүхэд насанд нь Маугли шиг чонон сүргийн дунд эзгүй хээр хаяхад чоно л болно уу гэхээс, эргээд хүний нийгэм рүү орж чадахгүй.

Сурах насанд нь заах ёстой юмыг нь заагаагүй учраас тэнэгрэлд хүрсэн гэсэн үг. Тиймээс бид хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж, тохирсон даалгавраар нь дараад байвал тархи улам хөгжинө. Урт насалж, үр бүтээлтэй сайхан амьдармаар байвал тархиа зовоохгүйгээр байнгын ачаалалтай байлгана гэсэн үг.

-Сэтгэц, мэдрэлийн өөрчлөлтөд чухам юу нөлөөлдөг талаар үндэсний томоохон судалгаа байдаг уу?

-Нийгэм даяар стресс, бухимдалтай байна гээд яриад л байдаг. Сэтгэл судлалд маш нарийвчлалтай, баталгаатай асуумжийн аргаар стрессийн судалгааг авч тодорхойлж болдог. Мөн стрессийн түвшинг багажийн шинжилгээний аргаар тогтоодог.

Чимээгүй орчинд гэнэт чанга дуу гарахад хүн цочиж, нүүрний булчингууд нь өөрчлөгдөөд сонин болдог биз дээ. Энэ үед зүрхний цохилт аль хэдийнээ өөрчлөгдсөн байгаа.

Хүн гэдэг чинь амьтантай адил аливаа аюулаас өөрийгөө хамгаална. Түүнээс биш“үүнээс айх уу, үгүй юү” гэдгийг асуух ухамсар байхгүй. Тэгэхээр амьтан болгонд аюулаас аврах тархины эсүүд бий. Тэрхүү хариуцсан эсүүд зүрх судас, амьсгал, булчинг хөдөлгөж байдаг. Тэгвэл стрессийг зүрхний цохилт, амьсгалын тоо, хөлсөөр хэмжиж сандралыг нь үзэх боломжтой.

Хэрвээ стресс удаан хугацаанд үргэлжилбэл нойрны хямралд өртөж, ядарна, сэтгэл гутралд орно. Энэ бол стрессээс үүдсэн сэтгэцийн шинж тэмдгүүд юм.

-Стрессийг багажийн түвшинд тогтооно гэдэг сонирхолтой санагдлаа?

-Стрессийн судалгааг багажийн түвшинд хийх баг бүрдүүлэн ажиллаж байна. Ингээд тандан судалгаа явуулахад монголчуудын хувьд стрессийн түвшин өндөр, амьдралын идэвх бага байна. Үүний шалтгааныг олохын тулд илүү нарийн судалгааг хийх шаардлагатай.

-Сүүлийн үед хүүхдүүд цахим тоглоомонд донтож байна. Тэгвэл энэ нь эргээд тархинд хэрхэн нөлөөлөх вэ?

-Насанд хүрсэн хүний анхаарал төвлөрөлт 50 минут үргэлжилдэг. Хэрэв энэ хугацаа өнгөрвөл тархи мэдээллийг хүлээн авч чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл, алив бүхэнд тогтсон цаг хугацаа байх ёстой. Хэрэв хүүхдэдээ цаг гаруй хугацаанд утсаар тоглох эрх олговол хорлож байгаагаас өөрцгүй. Цахим тоглоом донтолт үүсгэж, сэтгэцийн хамааралтай болгодог.

-Тархины эсүүд эдгээр муу дадал, зуршлаас үүдэн үхдэг байх нь. Мэдрэлийн эс үнэхээр нөхөгдөх боломжгүй юу?

-Арав гаруй жилийн өмнө олон улсад үүдэл эсийг хувиргаж мэдрэлийн эс гаргаж авсан. Таны биед байгаа эсийг хувиргаж өөр эс болгох боломжтой гэсэн үг. Тодруулбал, арьсны эсийг авч, хөгжлийнх нь шат руу ухрааж үүдэл эс болгоно. Тэрхүү эсээс буцаагаад зүрх, цус эсвэл мэдрэлийн эс үүсгэж чадсан юм.Тэгэхээр нөхөн төлжилтийг үүдэл эсийн аргаар эмчлэх боломжтой.

Гэхдээ энэ 20 жилийн дараа нэвтрэх болов уу. Яг одоо үүдэл эсийг хүний биед хийвэл “хавдар” болох эрсдэлтэй. Тэгэхээр үүдэл эсийн эмчилгээ хийнэ гэж байгаа бол хаа нэгэн газрын луйварчин, яг үнэндээ алуурчин гэсэн үг. Үүдэл эсийн эмчилгээ албан ёсоор батлагдаагүй байна.

-Тэгвэл нэгэнт үхэжсэн мэдрэлийн эсийг дахин төлжүүлэхэд цаг хугацаа нэлээн шаардах нь ээ?

-Хүний тархины эс байгалиасаа буюу эцэг эхээсээ асар их тоотой ирдэг. Хүний үхэл бол тэнэгрэл юм. Нэг ёсондоо тархины эсүүд үхээд дуусахад хүн үхнэ. Тэр нөхөн төлжилтийн арга одоогоор байхгүй. Тэнэгрэл гэдэг чинь хүний биологийн үхэл, үүнээс зугтах арга алга.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Цахим хотын мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын төв нээгджээ

Мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилгоор дэлхийд өрсөлдөх чадвартай “10.000 программист” бэлтгэх төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд “Гэрэгэ Академи” сургалтын төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Гэрэгэ системс компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, багш Ю.Намсрай, Д.Гармаа болон академийн суралцагчид оролцов.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нээж хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, мэдээлэл технологийн салбартай хөл нийлүүлэн алхахгүйгээр бид дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжгүй эрин зуунд амьдарч байна. Тийм учраас бид бүхэн өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг эзэлж байгаа залууст сурах боломжийг бүрдүүлэхээр 10.000 программист төслийг эхлүүлсэн. 10 мянган программист бэлтгэх төсөл хэрэгжсэнээр мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий программистууд, багш, сурагчид бэлтгэгдэн гарна.

Мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэснээр зөвхөн Монголд төдийгүй мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбарууд хөгжих боломж нээгдэнэ. Монгол Улс нь Төв Ази болон Зүүн Азийг холбосон дижитал дэд бүтцийн төв болохоос гадна дэлхийн болон үндэстэн дамнасан технологийн компаниудад хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг хангах давуу талтай юм. Улаанбаатар хот “цахим хот” болохын суурь үндэс нь эдгээр чадварлаг программистууд юм. Тиймээс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүхий талаар дэмжиж ажиллана” хэмээлээ.

Уг сургалтын төвд суралцагч хүүхэд, залуус алгоритм зохиох суурь мэдлэг, чадварыг эзэмшиж, программ бичих суурь мэдлэг олж авахаас гадна бие даан хөгжих боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

​Я.Буянжаргал: ХӨСҮТ-д 12 эх амаржсан


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 3345 хүн тусгаарлагдаж байна. Үүнд жирэмсэн эмэгтэй 72, хорт хавдартай 9, хөгжлийн бэрхшээлтэй 6, бусад төрлийн өвчтэй 300 гаруй хүн байна.

Өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 46046 хүний сорьцыг шинжилжээ. ХӨСҮТ-д нийт 10 эх амаржсан. Мөн онгоцонд амаржсан ихрийг оролцуулан 12 хүүхэд ХӨСҮТ-д мэндэлсэн. Өнгөрсөн долоо хоногт 3.7 кг охин, өчигдөр 1.750 гр хүү төрсөн.

Б.ОЮУНДАРЬ