Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн ослоор нэг хүн нас баржээ

2020 оны наймдугаар сарын 16-ны 00:30 цагийн орчимд Увс аймаг Давст сумын Хандгайт 2-р баг “Боршоо хилийн боомт”-оос Улаангом сумын чиглэлд аймгийн төвөөс хойшоо 126 км замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай эрэгтэй Б нас барсан ноцтой осол гарчээ.

Иймд үзэгдэх орчин хязгаарлагдмал үедтээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​Я.Эрдэнэсайханыг ЖДҮ-ийн газрын даргаар томиллоо


Засгийн газрын 2020 наймдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” байгуулсан билээ.

Тус газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т тусгагдсан “Бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилготой юм.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.08.19/ хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилсон байна.

Тэрбээр 2018 оноос хойш ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д суралцдаг оюутнуудын анхааралд


УОК-ын Шуурхай штабын ээлжит мэдээллийн үеэр гадаад улс орнуудад суралцдаг оюутнуудын хувьд хэдийгээр хичээл сургууль нь эхлэх мэдээллийг суралцдаг сургуулиасаа авсан ч тухайн улсын Засгийн газар гадаад улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж байгаа эсэхийг сайтар нягталсны дараа Монгол Улсын хилээр нэвтрэхийг анхаарууллаа.

Тодруулбал, “Алтанбулаг” шалган нэвтрүүлэх боомтыг түр нээх үеэр “Монголын нэг оюутан сургуулиас нь хүрэлцэн ирэхийг хүссэн бичгээ үзүүлэн Алтанбулагийн боомтоор буюу Монгол Улсын хилээр гарсан. Гэвч ОХУ хилээрээ нэвтрүүлээгүй. Судлаад үзтэл ОХУ-ын Засгийн газрын шийдвэр гараагүй тул тухайн оюутныг нэвтрүүлэхгүй гэдэг асуудал үүссэн. Тухайн оюутны хувьд ОХУ-ын дотоодын нислэгийн билетээ захиалчихсан гээд зардал мөнгөний хохирол амссан тохиолдол гарсан.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:“Гадаадад, ялангуяа ОХУ-д сурдаг оюутнууд тус улсын Засгийн газрын шийдвэр гарсан хойно Монгол Улсын хилээр нэвтэрч гарахыг анхаараарай” хэмээлээ. Шуурхай штабт хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор оюутнуудын буцах хүсэлт их ирж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнхжаргал: Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод нэмэлт хяналтын цэгүүдийг ажиллуулна


Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах цахилгаан дулааны болон инженерийн байгууламж, түлшний хангамжтай холбоотойгоор төлөвлөсөн 1,356 ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаар захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэлийг хангах кампанит ажлыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт орж, 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр 189 дүгээр тогтоол гарсан.Тус тогтоолын хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон, Хан-Уул дүүргийн 12,13,14 хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо зэрэг нь агаарын чанарыг сайжруулах бүсэд багтсан.

Энэ жил агаарын чанарыг сайжруулах бүс тэлж байгаатай холбоотойгоор шалган нэвтрүүлэх товчоодод нэмэлт хяналтын цэгүүдийг ажиллуулна.

Өнгөрсөн өвөл бид агаарын бохирдлын 50 гаруй хувиар бууруулж чадсан. Энэ жил амжилтаа бататгаж, 80 хувиар бууруулах зорилт тавиад байна.Өмнөх жил сайжруулсан түлшийг айл өрхүүдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд нэлээд хүндрэл, эрсдэл гарсан. Харин энэ жил тухайн эрсдлийг багасгах зорилгоор маш нарийвчилсан төлөвлөгөөтэйгөөр сарын аяныг эхлүүлж байна.

Түүнчлэн энэ жил Тавантолгой түлш ХХК-тай хамтран бид Хэрэглэгчдэд үйлчлэх алба байгуулсан. Тус албанд нийт 4,500 хүн ажиллана. Энэ нь гэр хорооллын айл бүхэнд угаарын хийн эрдслийг хариуцсан менежер ажиллаж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгнө гэсэн үг” хэмээн ярилаа.

Өнгөрсөн өвөл 2,568 иргэн угаартсан

“Өнгөрсөн өвөл нийслэл хотод 979 өрхийн 2,568 иргэн угаартсан. Дээрх угаартсан тохиолдлуудад дүн шинжилгээ хийхэд 72 хувь нь энгийн уламжлалт зуухтай айл өрх байсан бол үлдсэн 28 хувь нь сайжруулсан зуухтай байсан.

Энгийн зуухтай айл өрхүүдийн 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, яндан өндөр нам, залгаас нь завсартай байсан зэрэг зөрчлөөс болж угаартах эрсдэл үүссэн байна.Тиймээс Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжүүлэхэд айл, өрхүүд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэж, болзошгүй эрсдлээс сэргийлэх нь зүйтэй.

Б. Оюундарь

Categories
мэдээ нийгэм

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайг Тосонцэнгэлд нээлээ


Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын зориулалтын талбайтай болжээ. Уг талбайг тус сумын “Тосон идэр мэргэн” холбооны харваачид өөрсдөө засаж тохижуулсан бөгөөд энэхүү ажилд “Ай энд Жи Интернэшнл” ХХК таван сая төгрөгийн хандив өргөсөн байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын баялаг уламжлалтай. Улсын наадамд таван удаа түрүүлсэн, 40 суманд 40 оносон гэх хоёр ч сүрдэм амжилтыг дангаараа эзэмшдэг Монгол Улсын гавьяат тамирчин, улсын дархан мэргэн Ш.Даваахүү Тосонцэнгэл суманд төрж өссөн. Тэрээр гучин жилийн өмнө энэ талбайд анхны сумаа тавьж байсан түүхтэй. Тийм ч учраас “Тосон идэр мэргэн” холбооны харваачид сурын талбайгаа Монгол Улсын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүгийн нэрэмжит болгож, түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Тосонцэнгэлийн харваачид нэгдэж, 2017 онд “Тосон идэр мэргэн” холбоог байгуулсан аж. Холбоо байгуулснаар сумын харваачид клубийн системд шилжиж, бэлтгэл сургуулилт тогтмолжих эхлэл тавигджээ. Анх холбоо нь 10 хүрэхгүй тооны гишүүнчлэлтэй байсан бол гурван жилийн дараа гэхэд насанд хүрэгчид болон өсвөрийн 80 гаруй харваачтай болж өргөжсөн байна. Харваачдын тоо ийнхүү нэмэгдэж байгаа учраас сумын төвдөө зориулалтын талбайтай болох зайлшгүй шаардлага үүсжээ. Тосонцэнгэл суманд үндэсний сурын спортыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцож, олон шавь бэлтгэж буй аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэнгэл энэ талбайн ач холбогдлыг өндрөөр үнэлсэн байна.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Киргизэд гацсан 30 иргэнээ татан авна

Улсын онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу наймдугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 31-ний өдөр АНУ-ын Сиаттл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн билээ.

Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр 2 нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм.

Эдгээр нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчирна..

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Д.Нарангэрэл: 24 цагийн дотор таван мянга гаруй хүн нас баржээ


ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвараар дэлхий дахинд 22 сая 48 халдвар авчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 234 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 5,000 гаруй хүн энджээ. ОХУ-д 4,784 хүн халдвар авч, 1,332 хүн эндсэн бол БНХАУ-д 54 тохиолдол шинээр бүртггэдсэн байна” гэв.

Япон улсад 24 цагийн байдлаар 900 гаруй хүн шинээр халдвар авчээ. БНСУ-д 297 шинэ тохиолдол бүртгэгдсэний 19 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Хурал цуглаан, уулзалт, шашны үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн зай барих дэглэмийн 2-р шатанд шилжиж байгааг зарлажээ.

Их Британийн эрдэмтэд 15-аас доош насны хүүхдүүдэд тус халдвар түргэн тархаж,ноцтой илэрч байгааг онцолсон байна.

АНУ-ын эрдэмтэд хөнгөн балархай шинжтэй иргэдийн өтгөнөөс халдварын шинж тэмдэг илэрч байна. Тиймээс нийтийн бохирын шингэнд шинжилгээ хийхийг анхааруулсан байна.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: Гурван хүн эдгэрч, 750 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 18-нд 750 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гурван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ.

Эмчлэгдэж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилжээ. Вирус судлалын лабораториудад давхардсан тоогоор нийт 46795 хүнд шинжилгээ хийсэн байна.

Томуугийн өвчлөл 2.1 хувьтай байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​​​Хоёр иргэн Орхон голд живжээ​

64 настай болон 70 настай хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон голд сэлэх гэж ороод живж осолджээ.

Тодруулбал: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Ганзам багийн иргэн А/70 настай, эрэгтэй/, С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн рчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт осолдсон газраас хойд зүгт “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл 6 км-т нийт 3 удаагийн давтамжтай “Орхон” голын усаар завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 5 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг өчигдөр өглөө 07:00 цагт дахин эхлүүлжээ.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг өнөөдөр шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагт болно. Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийг болгон хойшлуулсан юм.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан 2 дахь удаагаа хойшилсон билээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /УИХ-ын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Б.ОЮУНДАРЬ