Categories
мэдээ цаг-үе

Г.Батхишиг: Уралдаанч тагтаа гараанаас 170 км/цагийн хурдтай гардаг

Гараанаас гарч буй уралдаанч тагтаанууд

Монгол уралдаанч тагтааны холбооны нарийн бичгийн дарга Г.Батхишигтэй ярилцлаа.


-Уралдаанч тагтаа нь бусад тагтаанаас юугаараа өөр вэ?

-Анх 1850-иад онд дайнд зориулж шуудан зөөлгөх зорилгоор уралдаанч тагтааг Бельги, Герман зэрэг улсуудад бэлдэж байсан. Одоо энэ нь спорт болж хөгжсөн. Тагтаагаа хэдэн зуун километрийн цаанаас тавиад түрүүлж ирсэн нь ялагч болдог. Онцлог нь гэвэл, энгийн цэнхэр тагтаанаас хоёр дахин том уушгитай, хоёроос гурав дахин илүү холыг харах чадвартай байдаг.

-Монголд шууданч тагтааг ашиглаж байсан тохиолдол байгаа юу?

-Яг одоогийн байдлаар батлагдсан тохиолдол байхгүй. Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол 1970-аад оноос манай улсад тагтааны соёл дэлгэрсэн гэж ярьдаг. Оросоор почта гэж нэрлээд түүнийгээ шууданч тагтаа гэж ярьдаг байсан. Гэхдээ яг шуудангийн зориулалтаар ашиглалгүй, хобби болгож цагаан тагтааг тэжээдэг байсан тохиолдол олон.


-Тагтаатай холбоотой соёл манайд Оросоор дамжиж ирсэн болов уу гэж хардаг. Социализмын үеэс л тагтаа гэдэг шувууг монголчууд илүүтэй мэддэг болсон байх?

-Тэгсэн. Орост бол маш том соёл байгаа. Орост Их сургуульд сурдаг байхдаа хажуу талынхаа подвалийг түрээслээд тагтаа тэжээдэг байсан Цэрэн-Очир гэдэг ах бий. Энэ хүн 1993 онд Монголд ирэхдээ тэжээж байсан тагтаануудаа авчирч байсан гэдэг. Ингэж цусыг нь сэлбэж, арвижуулсан гэсэн үг л дээ. Харин уралдаанч тагтаа 2013 оноос хойш Монголд эрчимтэй хөгжиж, уралдаанч гэдэг нэрээ олж авсан. Хуучин бол зүгээр цагаан тагтаа л гэдэг байсан. Өнгөрсөн онд холбоо маань байгуулагдаад, тагтааны уралдаан зохион байгуулж эхэлсэн. Холын, ойрын, дундын зайнд уралдах тагтаануудаа ангилсан.

-Ганданд байгаа, мөн айлуудын тагтан дээр ирээд байгаа нь ямар тагтаа вэ?

-Тэр бол зүгээр энгийн, зэрлэг тагтаа. Тэдгээр тагтаанууд холоос уралдана гэж байхгүй. Эрс тэс уур амьсгалд амьдрах чадвартай тагтаанууд юм.

-Тагтааг өвчин тараадаг, сангасаараа дээвэр гэх мэт эд зүйлсийг түлж гэмтээдэг гэдэг. Ингэхэд тагтаа ямар онцлогтой жигүүртэн бэ?

-Тагтаа хүнд өвчин халдаасан түүх байхгүй. Тагтааны өөрийн бактери нь ашигтай ба ашигтай бус гэж хоёр янз байгаа. Ашигтай бактери нь өл даах, холоос нисэх чадвар зэргийг нь дэмждэг. Ашиггүй бактери нь, нүд, хоолой өвдөхөд нь нөлөөлнө. Тагтаа хоолойны ангина тусдгаараа хүнтэй их адилхан. Эдгээр өвчлөлийн шалтгаан нь идэж ууж байгаа юмнаас нь шалтгаалан үүсдэг. Тагтаа тагтаандаа халддаг болохоос хүнд халдана гэж байхгүй. Манай тагтаанууд өглөө, орой болгон тамирчид шиг бэлтгэл хийж нисдэг болохоор ариун цэврийг нь сайн сахиж аль болох цэвэр байх талаас нь анхаардаг. Долоо хоног бүр усанд оруулж, өдөр болгон цэвэр ус уулган, будаа, алимны үр идүүлдэг. Хүмүүс тагтааг нисдэг харх гэж ярьж байхыг сонсож л байсан. Тагтааны ялгадас нь цэвэрлэхэд хэцүү, харагдах байдлаасаа муухай учраас хүмүүсийн дунд тийм яриа гарсан байх. Оготно, харх шиг янз бүрийн өвчин тараах чадамж байхгүй.

-Тагтааны зан араншин ямар вэ. Тагтааг гурав дөрвөн удаа хооллочихоор тэр хүндээ амархан дасчихдаг гэж ярьдаг?

-Тагтаа бол хунтай адилхан хайран дээр үндэслэгдсэн шувуу. Хосоо олсон л бол насаараа тэр хостойгоо амьдардаг үнэнч шувуу. Нэг үүртэй болчихвол хаашаа ч явсан тэр үүрэндээ л ирдэг. Тагтааг 500-600 километрийн зайнаас уралдуулахад гэртээ ирдэг. Үүнийгээ тагтаа “Намайг уралдуулж байна даа” гэж бодохгүй шүү дээ. Эзэн маань надад ус, хоол өгнө дөө гэж бодож, дассан гэртээ маш хурдан нисэж ирж байгаа нь тэр. Их үнэнч шударга, энэрэнгүй шувуу. Хэрвээ хос тагтаа нь алга болчихвол нөгөө тагтаа нь 2-3 хоног гиюүрч гансарч, хосоо хайж шаналдаг.


Уралдаанч тагтааны үүр

-Та холбоогоо танилцуулна уу. Танай холбооны үүрэнд хичнээн тагтаа байгаа вэ?

-Манай холбоо 2019 оны долдугаар сард албан ёсоор байгуулагдсан. Удирдах зөвлөлийн таван гишүүнтэй, нээлттэйгээр шинэ гишүүд авч байгаа. Шинээр элсэж байгаа гишүүдээ тагтаажуулна, үүрээ хэрхэн барихыг нь зааж өгдөг. Манай үүрэнд 100-150 орчим тагтаа байгаа. Үржлийн шувуу гэж тусдаа байдаг. Тийм шувуу нь үүрнээсээ гардаггүй. Дандаа уралддаг тагтаа ч бий. Цагаан, бор, шар өнгөтэй гоёлын тагтаа гэж бас байгаа.

-Тагтааны уралдаан удахгүй болно гэсэн мэдээлэл харсан. Яг хэзээ болох вэ?

-Энэ жил дөрвөн уралдаан болсон. Цаг агаарын байдлаас хамааран жилдээ 6-8 уралдаан зарлах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жилийн уралдаан хамгийн ойр нь 150 километрээс, тэгээд 250 километр, 270 километр, 400 километрээс уралдаад байна. Есдүгээр сард Эрдэнэзуу хийдээс буюу 370 километрээс, мөн 600 километрээс уралдах төлөвлөгөөтэй байгаа. Тагтаагаа уралдуулахдаа бүх тагтаануудаа зориулалтын машинд хийж авч яваад, өглөө үүр цайхад гараанаас нь тавьдаг. Тагтаанууд дунджаар 80 километр цагийн хурдтай нисдэг. Хурдан тагтаа бол 120 километр цагийн хурдтай нисэх ч тохиолдол байна. Гарааны хурд нь 170 километр цаг байдаг. Саяхан нэг тагтаа 270 километрийн алсаас хоёр цаг нисээд ирсэн. Хэрвээ замдаа буух юм бол байгальд байдаг зэрлэг шувуунууд идчихдэг. Тагтаанууд анх гараанаас гарахдаа сүрэглэж нисээд үүр үүр лүүгээ салдаг. Тагтаа шөнийн хараагүй. Харвардын Их сургуулиас тагтаа соронзон долгионыг хардаг тухай судалгаа хийсэн.

Энэ нь бидний нүдэнд үзэгддэггүй wifi гэх мэт соронзон долгионыг хардаг гэсэн үг л дээ. Тагтаа 200 километрийн цаадхыг сонсдог гэсэн бас нэг судалгаа харсан. Гэхдээ энэ нь батлагдаагүй.

Н.БҮЖИНЛХАМ

Categories
мэдээ цаг-үе

Э.Болормаа: Өмнөд Монголын Тунляо хотод монгол хэлээр хичээллэхгүй байх гэсэн албан ёсны заавар өгөөгүй

БНХАУ-ын Тунляо хотын ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэлээр хичээллэхгүй байх заавар өглөө гэх мэдээлэл зургадугаар сарын эхээр гарч, цахим ертөнцөд олон хүмүүсийн дургүйцлийг хүргэж байсан юм. Тус хотод Өмнөд Монголын хагас сая гаруй иргэн суурьшдаг аж. Бид энэхүү мэдээллийн дагуу Өмнөд Монголын их сургуулийн монгол хэл шинжлэлийн бакалавр, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн сэтгүүл зүйн магистр Э.Болормаатай ярилцлаа.


-Өмнөд Монголын Тунляо хотод шинэ хичээлийн жилээс эхлэн монгол хэлээр хичээллэхгүй байх гэсэн заавар өгсөн гэсэн яриа яваад байна. Энэ үнэн үү?

-Яг тийм заавар, албан ёсны бичиг материал өгөөгүй. Гэхдээ тийм яриа гарсан. Хятадын боловсролын яамны сайд Өмнөд Монголд ирээд Тунляо хотоос эхлээд хос хэлний боловсролын системтэй болгоно. Нэг ёсондоо хятад хэлээр хичээллэнэ.

Монгол хэлийг дагалдуулж явна гэсэн утгатай зүйл ярьсан. Гэхдээ албан ёсны бичиг, материал одоохондоо байхгүй.

-Энэ асуудал яригдсан үе найр наадамтай давхцаж таарсан учир дарагдаад өнгөрсөн. Өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа вэ?

-Өмнөд монголчууд бүгд хос хэлний сургалтын бичиг, материал гаргаад есдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх юм байна гэж ойлгоод цахим сүлжээгээр эсэргүүцлээ их илэрхийлсэн.

“Монгол хэлээ хамгаалъя” гэсэн уриалга ч гарсан. Тайван жагсаал хийсэн үгүйг нь сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар албан ёсны бичиг байхгүй учраас энэ жилдээ намжих төлөвтэй байна гэсэн яриа дуулдсан. Тэгэхээр одоогоор сүртэй эсэргүүцэл үзүүлэхгүй л байна. Гэхдээ хүмүүс монгол хэлээ хайрлаж хамгаалъя, өдөр тутамдаа эх хэлээрээ ярья, монгол сургуулийн монгол хэл бичгийн боловсролын системийг өөрчлөхгүй байя гэсэн зорилгод нэгдэн ухамсарлаж илүү дархлаа сууж байна.

-Хэл гэдэг бол тухайн үндэстний дархлаа шүү дээ. Төрөлх хэлээр нь хичээл оруулахгүй гэсэн яриа гарсанд та хувьдаа ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол хүн болж төрсний хувьд төрөлх хэл гэдэг бол хамгийн үндсэн суурь зүйл. Тэр ч утгаараа монгол хэлний боловсролын систем өөрчлөгдөх ёсгүй. Өмнөд Монголд сургуулийн өмнөх боловсролоос эхлээд доктор хүртэлх боловсролын систем монгол хэл дээр тулгуурладаг. Энэ байдлаар олон ч мундаг эрдэмтэн мэргэд төрсөн. Тийм ч учраас би энэ системийг сайн систем гэж ойлгодог. Миний хувьд монгол хэлний хэл шинжлэлийн мэргэжлээр сурсан учраас нутаг нутгийн аялга, авиа зүй бүрэн бүтэн хэвээр хадгалагдаж үгсийн баялаг утга учир тэр бүхний үнэ цэнэ хэвээр байгаасай л гэж хүсдэг.

-Хэлний хэрэглээ багасах тусам тухайн хэл мөхдөг. Үндэстний хэл мөхнө гэдэг соёл, сэтгэлгээ, түүх үгүйрнэ гэсэн үг шүү дээ. Хүүхдүүд багаасаа монгол хэлээ үзэхгүй байна гэдэг олон зүйлд сөрөг нөлөөтэй байх?

-Монгол хэл бол зөвхөн монголчуудын өв бус дэлхийн өв хөрөнгийн нэг хэсэг. Тийм учраас монгол хэлийг яруу тансгаар авч үлдэх нь бидний үүрэг. Хэрэв Хятадын боловсролын яамнаас албан ёсны бичиг материал буулгаж хэрэгжүүлээд хятад хэлээр хичээл ороод эхэлбэл Өмнөд Монголд гэлтгүй монгол хэл хэрэглэдэг хүн бүхэнд асар том хохиролтой. Ер нь Өмнөд Монгол өдий хүртэл босоо монгол бичгээ хадгалж, өвлөж, хэрэглэж байгаа хамгийн том нутаг шүү дээ.

-“Хос хэлний сургалт”-ыг эсэргүүцсэнд ар Монголын зохиолчид нэгдэж өөрсдийн байр суурийг илэрхийлсэн шүү дээ. Зохиолч, орчуулагч “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч Б.Баясгалан уран бүтээлч залууст хандаж эсэргүүцэхийг уриалж, челленж хүртэл өрнүүлсэн. Үүнд ямар хандлагатай байгаа бол?

-Хос хэлний боловсролын систем эхлүүлнэ гэсэн яриа гарахар Ар, Өвөр Монголд аль алинд нь ихээхэн эсэргүүцэл гарсан. Тэр дундаа ар монголчууд бүх Монголчуудынхаа өмнөөс монгол хэл, үсэг бичиг, үр хойчоо монголоороо байлгах, чинхүү зүрх сэтгэлтэй хүмүүс нэгдэж уриалга гарган, өөрсдийн байр суурийг илэрхийлсэнд бид их баяртай байна. Өөр газар байрласан ч бид элэг нэгт монголчууд шүү дээ.

-Монгол уламжлал, ахуй, соёлыг өмнөд монголчууд чинхүү сэтгэлээр хадгалж дээдэлдэг. Монголоо гэсэн дархлаа илүү байдаг юм болов уу?

-Өмнөд монголчууд ахуй соёл, үсэг бичгээ илүү дээдэлдэг шалтгаан нь бид уламжлалт соёлоо гээгээгүй, тэр дундаа уйгаржин бичгээ орхигдуулаагүйтэй их холбоотой. Үүнээс гадна өөр улсад харьяалагдаж байгаа учраас бид монголчууд шүү гэсэн дархлаа илүү байдаг болов уу. Өөр өөр улсад оршин сууж тухайн соёлынхоо нөлөөнд бага сага уусах нь мэдээж. Тэгсэн ч ямар зүрх сэтгэлтэй, юугаа хамгаалж үлдэхийг хүсдэг вэ гэдгээ дэлхийд цаг ямагт таниулж байх хэрэгтэй. Тиймээс бид хүүхдүүдээ багаас нь хэл, соёл, түүх, хүмүүжил дээр нь сайн суралцуулах хэрэгтэй юм болов уу. Ер нь аль нэг улсын ямар харьяалалтай байх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь Монголын түүхээ судалдаг, удам судраа мэддэг, үг хэл, үсэг бичгээ хэрэглэдэг л бол монгол хүн гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгнийгээ ямар нэгэн байдлаар гадуурхдаг байдал бидний үеэр дуусаг гэж боддог шүү. Базаад хэлэх хамгийн гол санаа бол монгол бичиг, түүх соёлоо хамгаалах нь бүх монголчуудын үүрэг хариуцлага юм шүү.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Беларусийн ард түмний тэмцэл Монголын ардчилалд найдвар төрүүлж байна” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өнөөдрийн өдрийн сурвалжлагаараа Дарь-Эхийн замын нөхцөл байдлыг сурвалжиллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. Тэрээр “500 сая төгрөгийн цэцэрлэгт хүрээлэнг зургаан тэрбумаар барьж байгаа нь Монголын гутамшиг” гэлээ.

Манай сонины хоёрдугаар нүүрт “Г.Занданшатарын толгой Монгол Улс, тусгаар тогтнолын баталгаа болж чадах уухэмээлээ.

Манай нийтлэлийн бодлого тодорхойлогч гуравдугаар нүүрт “Беларусийн ард түмний тэмцэл Монголын ардчилалд найдвар төрүүлж байна” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Монголын анхны кодинг сургалтын “Codercub” төвийн үүсгэн байгуулагч М.Золбаяртай ярилцлаа. IV нүүрнээс уншаарай.

Чингис хаан банкны хохирогчид мэдээлэл хийсэн билээ. Мэдээлэл хийсний дараа хохирогч О. Бямбадоржтой цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.

Мөн уншигч таны гарт “Соёл урлаг” булангаа хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Замын-Үүд” боомтоор иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэхээр болсон.

Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийт 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна.

Харин өнөөдөр 25 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ. “Замын-Үүд” боомтоор иргэдийг зохион байгуулалтайгаар х

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны Ерөнхийлөгчийг “Чингис хаан” банкны хохирогчдыг хүлээж авч, уулзахыг шаардлаа


“Чингис хаан банк”-ны хохирогчид цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд уг хэвлэлийн хурлаар дамжуулж Монголбанкны Ерөнхийлөгчийг “Чингис хаан” банкны хохирогчдыг хүлээж авч, уулзахыг шаардсан юм.

Мэдээллийн эхэнд хохирогч Б.Отгонбаяр: “Төрийг төлөөлж буй төв байгууллага буруу мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж байна. Монголбанкны ерөнхийлөгч Чингис хаан банкны хохирогчид биднийг хүлээж авч уулзах хэрэгтэй.

Чингис хаан банканд итгэсний улмаас олон иргэн хохирсон. Энэ асуудалд Монголбанк хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу анхаарал хандуулж, Чингис хаан банканд арга хэмжээ авах ёстой. Бид маш олон удаа Монголбанканд хандсан ч тоохгүй байсаар өнөөдрийг хүрлээ” хэмээн хэллээ.

“2020 оны наймдугаар сарын 18-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийг хараад бид зайлшгүй энэ мэдээллийг хийх хэрэгтэй боллоо.

Учир нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 11 банкны хоёрынх нь үйл ажиллагаанд доголдол учрах эрсдэл байгааг Аудитын ерөнхий газрын орлогч хэлсэн байдаг. Гэтэл Банкны холбоо болон Монголбанк тухайн өдөртөө тухайн мэдээллийг няцааж, үйл ажиллагаа явуулж буй 11 банк тийм эрсдэлд ороогүй гэсэн мэдэгдэл гаргасан.

Түүнд тулгуурлан асуухад, яагаад Монголбанкны ерөнхийлөгч бүгд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж худлаа яриад байна вэ.

Чингис хаан банк гэхэд улсын хэмжээнд байдаг зургаан салбарынх нь тав нь хаагдчихсан. Нэг салбар нь ямар ч төлбөр тооцоо хийх чадваргүй байхад үйл ажиллагааг нь хэвийн байна гэж үзэж байна.

Уг нь Төв банкны тухай хуульд харилцагч, хадгаламж эзэмшигчийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавин бодлогоор зохицуулна гэж заасан байдаг. Гэтэл Төв банк нь Аудитын газраас гаргасан үгний алдаа дээр түргэн шуурхай ажиллаж, эсрэгээрээ арилжааныхаа банкуудыг хамгаалж байна.

Чингис хаан банканд бидний мөнгөөс гадна, төрийн байгууллагуудын нийт 250 тэрбум төгрөг байршсан нь гэх мэдээлэл бий. Тэр бол татвар төлөгчдийн хөрөнгө. Монголбанкийг төрийг төлөөлж иргэдээ хамгаална гэж бодож хандахад бидний талд нэг ч арга хэмжээ аваагүй. Тэгсэн мөртлөө өчигдөр Аудитын газрын өнгөц дүгнэлтэд яаран хариу мэдэгдэл хийсэн. Энэ нь Чингис хаан банк Монгол банкны удирдлагуудыг удирдаж байгаа гэх хардах сэдэл төрүүлж байна.

2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаар Чингис хаан банк алдагдалтай гарсан. Яг ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулахаа больсон, салбаруудаа хаачихаад байгаа тэр банкийг хэвийн үйл ажиллагаатай гэж мэдэгдээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй.

Хуулийн дагуу Чингис хаан банкны холбогдох этгээдүүд, хувьцаа эзэмшигч нар авсан зээлээ эргүүлэн төлөх ёстой. Үүнийгээ эргүүлэн төлөх хангалттай хугацаа өнгөрсөн ч одоо хүртэл төлөхгүй байна. Бид энэ асуудлаар Чингис хаан банкны удирдлагуудын АТГ-т шалгуулахаар хандсан.

Чингис хаан банканд хуулийн хүрээнд арга хэмжээ авахгүй байгаа Монголбанк удирдлагууд ажлаа хийж чадахгүй байна эсвэл хийх сонирхол алга байна. Монголбанкны удирдлагууд биднийг 24 цагийн дотор хүлээн авч уулзахгүй бол бид УИХ-ын бүх гишүүдэд хандаж, Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах хүртэл тэмцэнэ.

Тус банкны нэг хохирогчийн хохирлын хэмжээ хамгийн багадаа 500 сая төгрөгөөр яригдаж байгаа” гэв.

Хохирогч, хуулийн зөвлөх Н.Оролжмаа “Банкны тухай хуулийн дагуу хохирогчдын анхны шаардлагаар хохирлыг барагдуулах ёстой байсан.

Бид анхны шаардлагаа 2019 оны дөрөвдүгээр улирлын сүүлээр тавьсан байдаг. Түүнээс хойш есөн сарын хугацаа өнгөрсний дараа Монголбанкны ерөнхийлөгч Чингис хаан банкны үйл ажиллагаа тогтвортой гэж мэдээллээ.

Гэтэл тус банкнаас 2018 оны наймдугаар сарын 4-ний өдөр өөрийнхөө үйл ажиллагаа доголдсон гэдгийг албан ёсоор бидэнд мэдэгдчихсэн. Өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн байхад Монголбанк үйл ажиллагаа нь хэвийн гэж мэдээлж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчил.

40 гаруй хүн Чингис хаан банкны хохирогч болсон. Тэдгээр иргэний хохирлыг барагдуулах ёстой. Мөн сүүлийн үед тус банк нь залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, нэгдүгээр сард Чингис хаан банк харилцагч, хохирогчдодоо мөнгөн хөрөнгөөр хохирлыг барагдуулж чадахгүй. Тиймээс оронд нь барьцаатай байр ав гэх санал тавьсан. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн 17.3-т заасан гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа юм.

Бид есөн сарын хугацаанд хүлцэнгүй байлаа. Одоо аргаа барж байна. Цаашдаа бидний хохирлыг Банкны тухай хуулийн 16.1-т заасны дагуу яаралтай барагдуулж өгөхгүй дараа, дараагийн арга хэмжээг авах болно гэдгийг сануулья” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Натур”-ын замыг Нарны замтай холбоно

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний эрчмийг сулруулах зорилгоор орон сууцны дундах орц гарцыг нэмэгдүүлэх, явган хүний зам талбайг хааж нийтийн эзэмшил талбайг дур мэдэн ашигласан байршлуудад өнөөдөр ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” хотхоны урд талбайд дугуйн болон явган хүний зам талбайд автомашины зогсоолыг дур мэдэн сунгасан байна. Энэ асуудлаар тухайн үед нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл хүргүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг гаргаж өгөх албан шаардлагыг удаа дараа хүргүүлж байжээ.

Дур мэдэн нийтийн эзэмшил талбайд халдаж, газраа сунгасан албан байгууллагад хуулийн хариуцлага хүлээлгэхийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сануулаад, иргэдийн саадгүй зорчих зам талбайг яаралтай гаргахыг нийслэлийн Автозамын хөгжлийн газарт даалгалаа. Мөн албаныхан тус дүүрэгт орших хотхон дундуур замын трасс гаргах боломжтой байршлуудыг явж үзээд, холбогдох албаныхан судалгаа гаргаж танилцуулахаар боллоо.

Баязүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар автозам гаргаж, Нарны замтай шууд холбох боломжтой байршилд албаныхан ажиллав. Тухайн хэсэгт 12метрийн өргөнтэй, 108 метрийн урттай автозамын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд замын трасст зөвшөөрөлгүй баригдсан сэндвичин барилгыг нурааж газрыг чөлөөлжээ. Тодруулбал, “Шинэ Монгол” сургуулийн хажуугаар өнгөрөх автозам “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар өнгөрч Нарны замтай шууд холбогдох юм. Олны хэлж заншсанаар “Натур”-ын замыг Нарны замтай шууд холбосноор “Нарантуул” ОУХТ-ын уулзварын хөдөлгөөний эрчим 30 хувиар буурах боломжтой аж.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан яаралтай автозамыг холбох ажлыг эхлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгөөд, хөдөлгөөний эрчмийг бууруулахын тулд шууд холбож болохуйц байршлуудын судалгааг дахин гаргахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

​Усанд осолдсон байж болзошгүй 3 иргэнийг эрэн хайж байна

Усанд осолдсон байж болзошгүй 3 иргэнийг эрэн хайх ажиллагааг Хан-Уул болон Налайх дүүрэгт зохион байгуулж байгааг НОБГ-аас мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, “Иргэд гол дагуу амарч зугаалах үедээ анхаарал болгоомж алдах, ялангуяа бага насны хүүхэд тавих хяналтаа сулруулах, согтууруулах ундаа хэрэглэснээс болж усанд осолдох тохиолдол буурахгүй байна. Маргаашаас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагуудтай хамтран Туул гол дагуух 40 км газарт эрчимтэй хяналт шалгалтыг явуулна. Учир нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, цагдаад бүртгэлгүй цогцосыг завьт эргүүлээр явж байхдаа аврагчид олж таниулах ажиллагааг явуулж байна” гэв

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж буй НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын завьт эргүүл энэ хугацаанд 300 орчим хүний амь насыг авран хамгаалсан байна.

Categories
мэдээ улс-төр

Улсын төсвийн тодотголын зардлын өсөлт зорилтод бүлгийнхэнд чиглэжээ

УИХ, улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж байна. Улсын төсөвт тодотгол хийх хууль эрх зүйн зохицуулалт бий. Тэр хүрээнд энэ тодотголыг хийж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ төсвийн тодотголын үндсэн суурь нь дэлхий нийтэд тархсан цар тахал гэж ойлгож болно. Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж баталсан 2019 оны 11 дүгээр сард дэлхий нийт цар тахлын талаар ямар ч ойлголт байсангүй. Энэ оны эхээр цар тахал гарч ирсэн. Түүний тархалтыг хязгаарлах гэж өнөөдрийг хүртэл улс орон бүр өөрийн онцлог, зан байдлаа харгалзан хорио цээр тогтоосоор ирлээ. Монгол Улс ч өөрийн онцлогт тохирсон “өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаад байгаа билээ. Ийм хязгаарлагдмал хүрээнд бүх төрлийн үйл ажиллагаа явсан. Энэ нь төсөв баталсан байдлаар бүрдэх боломжийг хязгаарлажээ. Үүнээс гадна төсвөлсөн зардалд тодорхой өөрчлөлт орсон ньулсын төсвийг тодотгох нөхцөлийг бүрдүүлжээ.

“ХӨСҮТ-ийн лабораторийн барилгыг дуусгаж, тоног төхөөрөмжөөр хангах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөвт 16.0 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Ингэснээр санхүүжих дүн 497.6 тэрбум төгрөгөөр өөрчлөгдөн буурахаар байна” гэж төсвийн тодотголын төсөлд онцолжээ. Энэ бол цар тахал тарсан байгаа нөхцөлд зайлшгүй хийх ёстой төсвийн хөрөнгө оруулалт байж таарна. Энэ үүднээс төсвийн тодотголын төсөлд шинэ заалт болгон оруулж ирсэн болов уу.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд шинээр хэрэгжүүлэх нийт 916 төсөл, арга хэмжээнээс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 663 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулсан 663 шинэ төсөл, арга хэмжээнд нийт 117.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Гэрээ байгуулаагүй төслүүд, мөн тэвчиж болох санхүүжилтийг хасах талаар төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Энэ хүрээнд тэвчиж болох нийт 122 төсөл, арга хэмжээний 54.0 тэрбум төгрөгийг хасах бололтой. Мөн 380 шинэ болон шилжих төсөл, Төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг үндэслэн бууруулж, 169 төсөл, арга хэмжээний тендерийн зардлыг хэмнэх талаар улсын төсвийн тодотголын төсөлд дурджээ.

Улсын төсвийн тодтголын төсөлд туссан зарим нэг төсвийн хөрөнгө оруулалтын талаар авч үзэхэд ийм байна. Гэхдээ төсвийн тодотголын төсөл зөвхөн хөрөнгө оруулалтыг өөрчлөх, тэвчиж болох зардлыг, бууруулах, хойшлуулах хэлбэрийг агуулаагүй гэж хэлэх хэрэгтэй болов уу? Төсвийн тодотголын төсөлд зардал өссөн байдал бас байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалин, илүү цагийн хөлсийг өсгөн тусгажээ. Энэ бол 2020 оны төсөв баталж байх үед зөвхөн төрийн албан хаагч болон багш, эмч нарын цалин нэмэх хүрээнд хэлцэгдэн шийдвэрлэсэнтэй холбоотой. Цар тахал дэлхий нийтээр тархсантай холбогдон эмч эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал нэмэгдэх болсон нь тэдний цалин илүү цагийн хөлс, нийгмийн хамгааллын талаар багц арга хэмжээ авч төсөв мөнгийг нь нэмэх шаардлагатай болсон бололтой.

Улсын төсвийн зардал өссөн өөр нэг зүйл нь онцгой тохиолдолд иргэдийн орлогыг бууруулахгүй байх талаар авч хэрэгжүүлсэн, цааш нь үргэлжлүүлэх төсөл хөтөлбөр байна. Цар тахлын улмаас “өндөржүүлсэн бэдэл байдал” зарласантай холбоотой энэ 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүүхэд бүрт олгох мөнгийг 100 000 төгрөг болгосон. Энэ бол өрхийн орлогыг хүүхдээр дамжуулан өсгөх арга хэмжээ байсан юм.

Түүнтэй зэрэгцүүлээд сонгогдсон зорилтот бүлгийн өрхийн гишүүдэд сарын хэрэгцээнд нь зориулан хүнс худалдан авах эрхийн (Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго онооноос доогуур байгаа өрхийн гишүүн-иргэн хамрагдана) бичиг олгодог. Хүнс худалдан авах эрхийн бичиг том хүн 16 000, хүүхэд 8000 төгрөг байсан. Энэ мөнгөн дүнг 2 дахин нэмсэн. Энэ үйлчилгээнд 124 000 иргэн хамрагддаг. Түүнийг 3 сарын хугацаатай 2020 он дуустал үргэлжлүүлэхэд 6 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Түүнээс гадна халамжийн тэтгэмжийн мөнгийг 288 000 болгон нэмсэн юм. Ийм халамжийн тэтгэмжийг 73 300 иргэн авдаг. Тэдэнд он дуустал 22 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Эдгээр нь улсын төсвийн тодотголын төслийн зардлын өсөлт болон орж ирсэн байна. Дээрх өсөлтүүд нэр хаягтай зорилтод бүлгийнхэнд чиглэжээ.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор: Бид өдөр бүр илүү зардал, илүү төлөлт төлж байна

“Үндэсний мэдээллийн төв”-д Мобиком компани хэрэглэгчдийн эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, Баянзүрх, Баянгол дүүргийн иргэн Д.Бямбацогт, Г.Үнэнбаяр нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Г.Хонгор: Цар тахлын улмаас улс орны эдийн засаг хямарсан, ажлын байр хумигдсан, иргэдийн цалин орлого буурсан энэ цаг үед төр засаг санхүүгийн нэгэн чухал арга хэрэгслийг орхигдуулж байна. Энэ бол “санхүүгийн арвилан хэмнэлт” юм.

Гэтэл бид өдөр бүр илүү зардал, илүү төлөлт хийж байна. Харилцаа холбооны салбар дахь тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим оператор компани зах зээл дээрх өөрийн монопольт давуу байдлаа цар тахлын үед зөвхөн өөрийн бизнесийн явцуу ашиг сонирхлын төлөө ашиглаж, харин ашиг орлогыг нь бүрдүүлж буй хэрэглэгчдийг хохироох, эрх ашгийг нь зөрчих, өргөдөл гомдол саналыг нь шийдвэрлэж өгөхгүй байх зэрэг зөрчлүүдийг гаргаж байна.

Мөн энэхүү асуудлууд нь мөн чанартаа Мобиком корпораци ХХК-ийн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн ажил үйлчилгээтэй нь шууд холбоотой байгаа гэв.

БГД-ийн зургаадугаар хорооны иргэн Д.Бямбацогт: Би Мобикомыг анх үүсгэн байгуулагдсанаас нь хойш хэрэглэгч нь байсаар ирсэн. Саяхан 1000 төгрөгний үнэтэй, 99GB дататай дугаарыг авах гэтэл: “та 1000 төгрөгөөр авах боломжгүй, 3500 төгрөгөөр авна” гэсэн. Яагаад 2500 төгрөг нэмж авах ёстой талаар асуутал “та манай хуучин хэрэглэгч” гэсэн. Энэ асуудлыг ойлгохгүй байна, энэ бол биднээс илүү зардал гаргах гэсэн санаа гэв.

БЗД-ийн иргэн Г.Үнэнбаяр: Би 28000 төгрөгийн үнэтэй, бүх сүлжээнд үнэгүй дугаар авсан. Гэтэл хэд хоногийн дараа та уг дугаарыг хэрэглэх боломжгүй, зөвхөн албан байгууллага, намын шугамаар ашиглана гэсэн. Анхнаасаа 28000 төгрөгийн уг дугаарыг сурталчлахдаа хувь хүмүүс барьж болохгүй гэж мэдээлэл цацаж болохгүй байсан гэж, энэ нь цэвэр ашгийн төлөө асуудал хэмээлээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

10 мянга орчим метр.кв талбайг нийтийн эзэмшилд шилжүүлжээ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг нар өнөөдөр иргэдийн өргөдөл гомдол, газрын зөрчил болон цахим дуудлага худалдааны талаар мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэлэхдээ “Энэ сарын 16-ны өдрийн байдлаар Газар зохион байгуулалтын албанд иргэн, аж ахуйн нэгжээс нийт 35193 албан бичиг, өргөдөл гомдол ирсэн. Үүнээс 32191 албан бичгийг шийдвэрлэж, 299 өргөдлийг судлах ажлыг хийж байна. Иргэдээс ирсэн нийт өргөдөл гомдлын 98.6 хувь нь шийдвэрлэгдсэн” хэмээлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг нар өнөөдөр иргэдийн өргөдөл гомдол, газрын зөрчил болон цахим дуудлага худалдааны талаар мэдээлэл хийв.

Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Энэ оны эхний хагас жилд газар чөлөөлөх, газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 151 байршилд, 437 объект чөлөөлөх төлөвлөгөөтэйгээр ажилласан. Энэ ажил 92 хувьтай явж байна. Өнөөдрийн байдлаар 139 байршилд, 400 гаруй объектыг чөлөөлсөн. 30 байршилд явган хүний замын орц, гарцыг нээсэн. 55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, ногоон байгууламж хийх боломжтой талбайн газрыг чөлөөлөв. Ийнхүү газар чөлөөлснөөр 20 байршилд автомашин, явган хүний зам болон зогсоол байгуулах боломжтой сул талбайтай болж байна. 10 мянга орчим метр.кв талбай нийтийн эзэмшилд шилжиж, 4100 орчим метр.кв явган хүний замын газар чөлөөлөгдлөө. Мөн бид 82 байршилд 439 объектыг чөлөөлөх нэмэлт төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэв.

Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг “Нийт 90 байршилд дуудлага худалдаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар 71 байршилд дуудлага худалдаа явуулж, үүний 29 байршилд ялагч тодорсон юм. Энэ сарын 19-ний өглөөний 09 цагаас 17 цагийн хооронд 24 байршилд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. 16 байршилд 92 иргэн, аж ахуйн нэгжээс дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг ирүүлж, 14 байршилд ялагч тодорсон. Ирэх сарын 16-ны өдөр 10 байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” хэмээсэн юм.

Дашрамд дурьдахад, газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэд www.mle.mn гэсэн сайтаас газрын байршлыг сонирхох боломжтой юм. Ирэх сарын 16-ны өдөр дуудлага худалдаанд орох газруудаас дурьдвал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар 1 га газар, Ар шижирийн аманд 0.5 га газар, Хан-Уул дүүрэгт Төв аймаг явах замд шатахуун түгээх станцын зориулалтаар 0.7 га газар, 21 дүгээр хороо, Морингийн давааны гэр хорооллын урд 0.9 га, Багануур дүүргийн мянганы зам дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар 2 га газар, мөн хэсэгт 1 га газар, Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар 1.5 га газар, Налайх дүүрэгт Гандан уулын урд хэсэгт үйлдвэрлэлийн зориулалтаар 0.5 га газар зэргийг дуудлага худалдаагаар нээлттэй зохион байгуулна.