Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 631 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

Улсын хэмжээнд наймдугаар сарын 22-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АмбасэлмааНаймдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 631 хүн шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд

  • Наймдугаар сарын 22-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 31 жолоочийн шинжилгээ,
  • Наймдугаар 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,
  • Сувилалд тусгаарлагдаж байгаа 17 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 71 хүний давтан шинжилгээ,
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ,
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ багтаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 288 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 10 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 8 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Эдгэрсэн хүмүүсээс 30 хүн сувилалд, 40 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 218 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн нэг бүлэгт дээд тал нь 20-25 хүүхэд байна

Энэ жил буюу 2020-2021 оны хичээлийн жилд 310 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байсан ч хоёр настнуудыг буюу 77 мянга гаруйг нь цэцэрлэгт хамруулахгүй. Мөн гурав болон дөрвөн настнуудын 60 хувь, таван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар болсон.

Цэцэрлэгийн хүрэлцээнээс шалтгаалаад өнгөрсөн жил цэцэрлэгийн насны хүүхдийн 84.2 хувийг цэцэрлэгт хамруулж байжээ. Харин энэ жил хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн сул орон тоог ашиглан 5087 хүүхдийг төрийн өмчийн цэцэрлэгийн зардлаар хамруулах мөн анги танхимын хүрэлцээгүй цэцэрлэгийн ойролцоох барилгуудыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах юм байна.

Covid–тэй холбоотойгоор цэцэрлэгийн орчинд дараах журмыг мөрдөх юм.

  • Нэг бүлэгт 20-25 хүүхэд байна
  • Цэцэрлэгүүд ажлын тав хоног ажиллана.
  • Эцэг эхчүүд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх
  • Гэр цэцэрлэгийн хооронд амны хаалт байнга хэрэглэх.
  • Цэцэрлэгийн анги танхимд хүүхдүүд амны хаалт хэрэглэхгүй.
  • Анги руу ороход нь халууныг нь хэмжиж, гарыг нь ариутгана.
  • Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний гурван сарынхаар бэлтгэнэ.
Categories
мэдээ нийгэм

Сургуулийн орчин 100 100 ширхэг лед гэрэл гарцын босоо гэрэлтүүлгийг байршуулжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлуудын талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр, Нийслэлээс хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын тэмдэг, тэмдэглэгээ, гарцын гэрэлтүүлгийг хийж дуусаад байна. Үүнд нийт 78 байршилд 100 ширхэг лед гэрэл гарцын босоо гэрэлтүүлгийг байршуулж, 4 байршилд хурд сааруулагч, 100 ширхэг лайт бокс буюу поспортдог тэмдэг, 1400 ширхэг зам дээрх цацруулагчийг хийж дуусаад байна. Хүүхдүүд оройн цагаар ч гарцаараа аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэхүү гарцын гэрэлтүүлгийг суулгаж өгсөн юм. Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Тиймээс стандартын шаардлага хангасан тэмдэг, тэмдэглэгээг шинээр тавьж, зарим тэмдэгийг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Мөн судалгаа хийж жолооч нар хурд хэтрүүлдэг байршлуудад хурд сааруулагч тавьж байна. Тиймээс хүүхдүүд харанхуй оройн цагаар гарцаа хайж явалгүй гарцаараа аюулгүй гардаг, замын хөдөлгөөнд болгоомжтой ордог байх нь чухал. Энэ хүрээнд сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд тайвшралгүй хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хүүхэдтэйгээ явах үедээ явган хүний гарцаараа гарч хэвшихийг уриалж байна. Ингэснээрээ та хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах юм шүү.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн 14 хороонд 120 сая төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 хороонд “Найрамдал” бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн төсвийн хөрөнгөөс 120 сая төгрөг зарцуулах аж. Тус цэцэрлэгт хүрээлэнг гуравдугаар хороолол ашиглалтад орсны 40 жилийн ойн хүрээнд иргэдийн санал хүсэлтийн дагуу байгуулахаар болсон юм.

Хотын дарга өчигдөр /2020.08.21/ Баянгол дүүргийн гуравдугаар хороолол 14 дүгээр хороо “Ачлал” их дэлгүүрийн арын нийтийн эзэмшлийн талбайд ажиллаж уг цэцэрлэгт хүрээлэнгийн газрын асуудлыг шийдвэрлэлээ. Удахгүй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн П.Анужин Алдарт эхийн одон авчээ

УИХ-ын 2016 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин өнөөдөр /2020.08.22/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Эхийн алдар одонгоо гардан авлаа.

УИХ-ын гишүүн П.Анужин нь Эхийн алдар нэгдүгээр одонгоо 2014 онд авч байсан бөгөөд өнөөдөр ийнхүү Эхийн алдар 2 дугаар одонгоо гардаж байгаа нь энэ аж.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний хог хаягдлыг ангилан тээвэрлэж эхэллээ

Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ресторан, хоолны газрууд хүнсний органик хаягдлаа хэрхэн ангилж, хэрхэн тээвэрлэх талаар сургалтад хамрагджээ. Улмаар наймдугаао сарын 20-ноос эхлэн ангилсан хүнсний хаягдлыг тээвэрлэн компост бордоо хийх талбайд хүрдэг болсон байна.

Түүчлэн тээвэрлэх ажлыг “Чингэлтэй” тохижилт үйлчилгээний компани хариуцан ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд хоол, хүнсний үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын хүнсний органик хаягдлыг ангилан ялган компост бордоо хийж, ногоон байгууламжийн хөрсний үржил шимийг сайжруулах, нийслэл орчмын доройтсон хөрсийг нөхөн сэргээхэд ашиглахаар ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х. Баттулга Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2020.08.22/ Сонгинохайрхан дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ажиллагаа болно. Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн олон хүн амтай бөгөөд нийт 1071 ээжид Эхийн алдар одон гардуулах юм.

Дэлхийн нийтээр коронавирусийн цар тахлын улмаас Эхийн алдар одонг гардуулахгүй хойшлуулаад байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Баянзүрх дүүргийн ээжүүдэд Эхийн алдар одонг гардуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 22.1%-аар буурчээ

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 4,507-оор буюу 22.1%-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Тодруулбал, энэ оны эхний долоон сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 15.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.5 (22.1%)-мянгаар буурсан байна. Харин долдугаар сарын тухайд 2.3 мянга болж, өмнөх сараас 225 буюу 9%-аар буурчээ.

Мөн 16, түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний долоон сард 75 болж, өмнөх оны мөн үеэс 20 (21.1%)-иор буурсан ажээ.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний долоон сард 94.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 23.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 36.8 (28.1%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 4.2 (15.6%) тэрбум төгрөгөөр тус тус буурсныг мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: 546 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, харин таван хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр ХӨСҮТ, Дарханд нийт 546 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн 21, 22, 26, 31(2) настай гээд нийт 5 энхийг сахиулагч эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн нийт 298 тохиолдол бүртгэгдсэнээс 288 нь буюу нийт халдвар авагсдын 96,16 хувь нь эдгэрсэн.

ХӨСҮТ-д одоо 10 хүн эмчлэгдэж байгаагаас 2-ынх нь бие хүндэвтэр байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Өчигдөр Японд шинээр 1034 тохиолдол бүртгэгдэн, 14 хүн энджээ. Сүүлийн 10 хоногт амиа алдах хүний тоо эрс нэмэгдэж байна. БНСУ-д 322 хүн шинээр халдвар авснаас 17 нь гаднаас иржээ.

Аж үйлдвэрийн үйл ажиллагаа саатаж байгаа ч байгаль экологийн хувьд эерэг үзүүлэлттэй байгааг олон улсын мэргэжилтнүүд хэлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хар бараан ч бодит үнэнтэй нүүр тулгах “Шүүх ажиллагаа”

Чехийн Праг хотод худалдаачин Еврейн гэр бүлд төрсөн Ф.Кафка “Хувирал” тэргүүт тууж, өгүүллэгүүд, “Шүүх ажиллагаа” зэрэг бүтээлээрээ бидэнд танигдсан билээ. Хэдийгээр 31 жил насалсан ч тун сайн бүтээлүүд туурвин үлдээж чадсан юм. Энэ удаад бид түүний “Шүүх ажиллагаа” хэмээх бүтээлийг онцолж байна. “Нэгэн өглөө Иозеф К ямар ч буруугүй атлаа баривчлагдав. Хэн нэгэн түүнийг гүтгэснээс зайлахгүй…” гэж эхлэх түүний энэ бүтээлээс сайн сайхан зүйл олж уншина гэж найдаад хэрэггүй. Гэхдээ бүх зүйл сайн сайхан гээд өөрийгөө хуураад байх уу, эсвэл бодит байдалтай нүүр тулаад үзэх үү гэж өөрөөсөө асуугаарай. Зохиолч маань бидний төсөөлдөг сайхан ертөнц тийм ч ариухан биш, төсөөлөл болон бодит байдал хоёр эрс тэс гэдгийг харуулахыг зорьжээ. Банкинд ажилладаг ноён Иозеф К ямар ч шалтгаангүй баривчлагдаж, бүр өглөөний цайгаа ч ууж чадалгүй нэгжлэг хийлгэн, хамаг юмаа онгичуулан хольж хутгах бүдүүлэг хүмүүстэй учирна. Тэд баривчилсан хүнийхээ хувцас хунарыг хураан авч, зарж орхидог заншилтай. Учир нь нэгэнт баривчилсан хүнийг сулладаггүй гэдгийг мэддэг болохоор тэр юм. Тэднийг ийм зүйлд сургаж, эрх мэдэл олгосон хүмүүс бол мэдээж дээд шүүхийн бохир заваан эрх мэдэлтнүүд. Ноён Иозеф К шулуун, дориун зан гаргасан тулдаа хөгийн амьтдыг бага ч гэсэн айлгаж чаддаг. Хүн ер нь хүлцэнгүй байх тусам бүдүүлэг зальхай хүмүүс хоолойг нь хэрчээд булахад бэлэн байдаг аж. Харин бузар булай бүхнийг нүүрэн дээр нь зоригтой ярьж чадвал тэд айж хулчийдаг.

Гол дүрээ үхүүлж, айдас, ой гутам зан араншин, муу муухай зүйлийн талаар бичигдсэн роман гэж зарим хүмүүс дургүй байдаг ч энэ бүтээлийн хэлэх гэсэн санаа гүн гүнзгий, хамгийн гол нь биднийг үнэнтэй нүүр тулгаж орхидог. Нэг талаар хэнийг ч хамаагүй золигт гаргах шударга бус хүмүүсээс ангид оршиж яваа бол өөртөө талархах сэтгэл төрмөөр. Гэвч бидний эргэн тойронд муу муухай, шударга бус зүйл даамжирч, хэн нэгэн золиос болсоор байна. Заримдаа зоригтой, ухаалаг байж чадах ч ганцаараа бол юунд ч хүрч чадахгүй. Энэхүү номыг уншиж дуусаад үлдсэн сэтгэгдэл гэвэл “Хэрэв чи хэтэрхий дуулгавартай, хүлцэнгүй байвал бусад шударга бус хүмүүсийн идэш болоод өнгөрнө”.

“Шүүх ажиллагаа” роман бол бүхэл бүтэн номын сан байгуулж болохуйц хэмжээний утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн 90 гаруй жилийн турш бичсэн сэтгэгдэл, тайлбар, судалгааны бүтээл дагуулсан суут бүтээл болохыг онцолсон байдаг.

Г.БАТЗОРИГ