Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс сэргийлье!

Мэдээ.МН

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин.

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.

Халдвар дамжих зам :

• Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
• Агаар дусал
• Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
• Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)
Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр :
• Арьсны хэлбэр
• Булчирхайн хэлбэр
• Уушгины хэлбэр
• Үжил хэлбэр
• Гэдэсний хэлбэр
• Залгиур хоолойн хэлбэр
Шинж тэмдэг :
• 38-40 хэм хүрч халуурах
• Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
• Бүх бие булчингаар шархирч өвдөх
• Толгой өвдөх
• Ханиалгах
• Цустай цэр гарах
• Амьсгалахад хүндрэлтэй болох
• Бөөлжих
• Хэвлийгээр өвдөх
• Суулгах

Урьдчилан сэргийлэх :

• Тарвага агнахгүй байх
• Тарваганы мах идэхгүй байх
• Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
• Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
• Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
• Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
• Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
• Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
• Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
• Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
• Нохойг байнга уяатай байлгах
• Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
• Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
• Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.

Categories
мэдээ улс-төр

​Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж дэмжив. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо ажилладаг.

Дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Харин Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй, онцлог дэд хороо юм. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.

Дэд хорооны бүрэлдэхүүний талаарх МАН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, хуульд заасны дагуу тус дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон гишүүдээс бүрдэх, тэгэхдээ сонгогдсон дарааллыг нь харгалздаг өмнөх жишгийг баримтлах нь зүйтэй гэж бүлэг үзэж буйгаа дурдав.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хуралд 6 удаа сонгогдсон гишүүн Н.Энхболд, 5 удаа сонгогдсон гишүүн С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, харин 4 удаа сонгогдсон 8 гишүүнээс сонгогдсон дарааллын нь дагуу Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тогтжээ. Мөн өмнө нь Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Улсын Их Хуралд 4 удаа сонгогдсон бие даагч гишүүн Н.Алтанхуягийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан ч өөрөө татгалзсан гэдгийг МАН-ын бүлгийн дарга хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд /6 удаа сонгогдсон/, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ /тус бүр 5 удаа сонгогдсон/, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил /тус бүр 4 удаа сонгогдсон/ нарыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар санал нэгтэй дэмжив. Энэ асуудлыг Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 70 гишүүн дэмжив. Харин эсрэг кноп дарсан нэг гишүүн нь Б.Пүрэвдорж байлаа. Ийнхүү У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал, 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.

Categories
мэдээ нийгэм

“Жи тайм” сүлжээний хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

Өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд “Жи тайм” сүлжээний гэгдэх 11,385 хохирогчтой хэргийн шүүх хурлыг долдугаар сарын 8-ны 9 цаг хүртэл хойшлууллаа.Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэг өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас татгалзан шинээр хоёр өмгөөлөгч авч, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 захирамж гаргасан байна. Захирамжид дэлхий нийтэд тархаж буй “Ковид-19” халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, PC тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр зогсоосон. Үүнд зааснаас бусад баар, биллиард, хүүхдийн зуслан, тоглоомын газар, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг хангуулан үе шаттайгаар нээнэ.

Захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд үйлчлүүлж байгаа иргэд болон ажилчдын биеийн халууныг шалгаж нэвтрүүлэх, гарыг тогтмол ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйтгэлийг 2 цаг тутам хийх, үйлчлүүлэгчдийг олноор нэг дор байршуулахгүйгээр хоорондын зайг зохицуулж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж, шаардлагыг мөрдөж ажиллах юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Шинээр бүрдсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэн эрхийн хугацааны анхны хуралдаан өнөөдөр (2020.07.02) 09 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны анхны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” заасан.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав. Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал, 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.

Тэрбээр 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

“Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж байна

Өнөөдөр нийслэлийн аялал жуулчлалын газраас “Хоггүй аян-2” арга хэмжээний талаар мэлээлэл хийлээ.”Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах аж. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчид “Зунжин”, 22-ын товчоо гэх мэт хотоос гарах хөдөлгөөний урсгал дагуу нийт зургаан байршилд байрлаж, хотоос гарч буй иргэдэд байгаль орчинд амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяхгүй байхыг уриалаад “Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж буй юм.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар “Дэлхий дахинд Ковид-19 гарсантай холбогдуулаад гадаадаас жуулчид ирэхгүй байгаа энэ үед гадагшаа аялдаг байсан манай иргэд дотооддоо байгалийн дурсгалт болон үзэсгэлэнт газруудаар аялах гээд бэлтгэл ажлаа хангаад байж байгаа. Горхи тэрэлжийн сав газар, Туул голын сав газар, байгалийн дурсгалт газруудаар аялаж, зугаалж буй хүмүүст хогны асуудал маш хэцүү асуудал болоод байна. Тэгэхээр нийслэлийн аялал жуулчлалын газраас “Хоггүй аялах гоё” гурван сарын аяныг зургаадугаар сарын 25-наас эхлээд хэрэгжүүлээд ажлаад эхэлж байна. Энэхүү хоггүй аяны хүрээнд Joinme.mn гэсэн дотоодын аялагчдад зориулсан платформтой хамтран ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатарт дотоодын аялагчдад зориулан үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компани нэгдсэн. Уг аяны хүрээнд нийслэлийн дөрвөн чиглэлд гарч байгаа авто машин дээр “Хоггүй аялах гоё” гэсэн уриа стикерийг машин дээр нь наах, байгууллага хамт олноороо явж байгаа аялагч нарт “Хоггүй аялахуй” гэсэн постерийг тарааж ажиллалаа. Дээрээс нь бид хогны уутыг тарааж байна. Энэ бол зөвхөн эхний шатны ажил байгаа. Дараа дараагийн шатны ажлуудын бид гурван сарын хугацаанд төлөвлөөд явна. Дараагийн шатны ажил ЕБС болон хүүхдүүдэд зориулсан ажил байгаа. Хүүхдүүдээ аялал жуулчлалынхаа бүтээгдэхүүнээр дамжуулаад хоггүй аялах, хотын соёлыг сурталчилах ажлыг наймдугаар сар болон есдүгээр сараас хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10777000 хүн өвчилж, 517000 хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн Д.Нямхүү: Долдугаар сарын 1-нд 302 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ оюутан нь 48 хоног эмчлэгдээд гарч байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагт 180,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд өмнөх өдрөөс 21,000 мянгаар нэмэгдсэн тоо юм. АНУ, Энэтхэг, Бразилд өвчлөл хамгийн олноор нэмэгдсэн. Ялангуяа АНУ-д сүүлийн нэг сарын турш тасралтгүй өвчлөл нэмэгдэж, цэргүүдийн дунд халдвар нэмэгдсээр байна. Тиймээс амны хаалт зүүхийг шаардаж эхэлжээ. Мөн Apple компани 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ. Англи улсын Лестер хотод сургуулийн хүүхдүүдийн дунд халдвар нэмэгдэх болсон учраас хатуу хөл хорионы дэглэм тогтоосон байна. Ингэснээр хатуу хөл хорионы дэглэм тогтоосон тус улсын анхны хот боллоо. ОХУ-д сүүлийн 24 цагт 6,556 хүн шинээо өвчилж, 216 хүн нас барсан. Буриад, Тува, Читад халдвар нэмэгдсээр байна.

Манай улсын хувьд өчигдөр 34 хүн шинээр ажиглалтад орсон бол 166 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,231 хүн ажиглалтад байгаа. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүний биеийн байдал хүнд байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын байгууллагын 53 албан хаагч орон сууцны батламжаа гардаж авлаа

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын 53 албан хаагчид орон сууцны батламжийг нь гардуулан өглөө. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын зөвлөх О.Эрдэнэчимэг, МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар оролцлоо. Нийт 53 эрүүл ахуй халдвар хамгаалал, ургамал хорио цээр, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч, жолооч, ариутгагч, лабораторийн ажилтан албан хаагч ийнхүү батламжаа гардан авлаа.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТӨВД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

тоглоомын төв Archives - Mongolia Service

Аж ахуй нэгжид:

• Биеийн халуун үзэх
• Ам эсвэл нүүрний хаалт зүүх
• Бээлий өмсөж үйлчлэх
• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
• Тоглоомыг савантай бүлээн усаар өдөр бүр угаах
• Талбайн хэмжээний 50 хувьд үйлчилгээ явуулах
• Үйлчилгээ хооронд өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• 1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, савлуур, гулсуур зэрэг хатуу гадаргууг тогтмол арчиж цэвэрлэх
• Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
• Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
• Хүлээлгийн өрөөнд олон хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчид:
• Амны хаалт зүүх
• Хүн хооронд 1,5-2 метрийн зай барих
• Тоглоомын төвд орох, гарах бүрт спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч эсвэл нойтон сальфетикаар гараа цэвэрлэх
• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх