Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт дугуйн зам бүхий эко зурвас ашиглалтад орно

received_650491982477807

Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Авто зам хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнуудын хамт дүүргийн “Авто зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газраар гүйцэтгүүлж,”Мишээл экспо худалдааны төв”-ийн зүүн талын хайрган хучилттай авто замаас “Хөрш заан” хотхон хүртэлх 0.5 км урт 2 эгнээ зорчих хэсэг бүхий түр замын ажлын явцтай танилцлаа. Тус түр зам ашиглалтад орсноор дүүргийн 19, 20 дугаар хороо орчмын авто замын ачааллыг хоёр дахин бууруулах ач холбогдолтой юм.

Мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 1.6 км урт, 2.4 метр өргөнтэй дугуйн зам, 1.5 мерт өргөнтэй явган зам, гэрэлтүүлэг, замын хашлага бүхий “Эко зурвас”-ын ажлын явтай танилцлаа. Тус ажлын хувьд ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байгаа бөгөөд дугуйн замын ажил 70 хувьтай, явган замын 50 хувьтай явагдаж байна. Эко зурвас ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх орчин бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ковид-19-ийн эргэн тойронд: тандалт, судалгааны тойм-27

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

(МОНГОЛ УЛС)

1. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр нарын эмч мэргэжилтэн, эрдэмтэн докторууд Ковид-19-тэй 38 өвчтнийг судлахад дундаж нас 30.3, суулгах, ханиалгах, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, хоолой сэрвэгнэх, ядрах, хоолонд дургүй болох шинж тэмдэг зонхилон илэрсэн байна. PCR-ийн шинжилгээгээр амьсгалын дээд замын сорьцонд 97.4%, өтгөнд 2.6%-д коронавирус илэрчээ. Рентген, компьютер томографийн шинжилгээгээр 38 өвчтний 14-т нь уушгины хатгалгаа илэрчээ.
2. ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн эмч, судлаачид Ковид-19-ийн эхний 10 тохиолдолд вирусийн ачаалал, вирус илрэлтийн хугацааг судалжээ. Өвчтний хамар, залгиурын арчдаст вирус хадгалагдах дундаж хугацаа 18.9 хоног, хөөмийн арчдаст 25.1 хоног байсан бол вирусийн ачаалал 1-6 хүртэлх хоногт хамгийн их байжээ. Бүх өвчтний цэрэнд вирус илэрсэн бөгөөд 31 дэх хоногтоо илрэхгүй болсон. Өтгөнд вирус 16.7 хоног хадгалагдаж, вирусийн ачаалал 7-12 дахь хоногт их байжээ. Коронавирус хүний биед дунджаар 29.2 хоног хадгалагдаж байна. Харин өвчтний цусны ийлдэс, шээсэнд вирус илрээгүй байна.
3. Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын эрдэмтэд коронавирус мэдрэлийн системд нөлөөлж буйг тоймлон судлахад :
– Төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт /толгой өвдөх, эргэх/ – 24.8%
– Захын мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт /амтлах, үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх/ – 8.9%
– Миопати /булчингийн эмгэг/ – 10.7% байжээ.
4. Агаар дахь азотын давхар ислийн хэмжээ маш өндөр байсан европын 4 улсын 66 бүсэд Ковид-19-ийн нас баралтын 83% бүртгэгдсэнийг олон улсын тойм судалгаанд үндэслэн АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид мэдээлжээ.
5. Ковид-19 цартахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр олон улсад хийгдсэн 24 судалгааны бүтээлд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Д.Хишигтогтох нар системт тойм судалгаа хийжээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг цаг үеийн байдалтай уялдуулан нотолгоонд суурилан төлөвлөх, дэлхийн улс орнуудын туршлагыг судлах, өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
6. АУ-ны доктор Ж.Цолмонгийн “Ковид-19-ийн цартахал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр нөлөө” өгүүлэлд …Монгол улс дотооддоо халдвар гараагүй цөөн орны нэг болж байгаа нь хариу арга хэмжээний оновчтой, шуурхай байдал, иргэдийн оролцоо дэмжлэгтэй холбоотой гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилогдох 283 хүний урьдчилсан мэдүүлгийг хянажээ

Авлигатай тэмцэх газар. Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа.

Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 173 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Өнгөрсөн долоо хоногт 163 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 283 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 173 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 171, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 1, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 1 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв. Одоогоор ажиллагаанд 110 иргэний урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Олон улсын эрүүл мэндийн манлайлал хөтөлбөр” Цэнхэрмандал суманд зохион байгуулагдлаа

Чусонь болон МҮИС-ийн хэрэгжүүлж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд 7 сарын 1-ээс 3-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд “Олон улсын эрүүл мэндийн манлайлал хөтөлбөр” амжилттай зохион байгуулагдлаа. Төслийн дарга Ким Жинь Хый-ийн удирдлаган дор МҮИС-ийн багш, эмч болон сувилахуйн оюутнуудын бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвд зүрхний бичлэг, ЭХО, уламжлалт эмчилгээ зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Түүнчлэн “Бодисын солилцооны хам шинжээс урьдчилан сэргийлэх болон хянах”, “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх компанит ажил”, “Хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн сургалт” зэрэг үйл ажиллагааг нутгийн иргэдэд зориулан зохион байгуулав.

Энэ удаагийн “Олон улсын эрүүл мэндийн манлайлал хөтөлбөр” нь өнгөрсөн 2017 оноос эхлэн БНСУ-ын Боловролын яам болон Солонгос судлалын сангийн дэмжлэгтэйгээр явагдаж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг бөгөөд Чусонь Их Сургууль, МҮИС-ийн АУС-ийн багш нар болон Сувилахуйн тэнхимийн оюутнуудын хамтарсан төсөл юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Чусонь Их Сургууль явагдах үйл ажиллагааг төлөвлөж байсан боловч энэ жил онцгойлон ковид 19 цар тахлын улмаас МҮИС-ийн АУС, Сувилахуйн тэнхимийн багш, оюутнууд гол цөм нь болж хөтөлбөрийг төлөвлөж, дангаараа хэрэгжүүлсэн.

Сайн дурын үйл ажиллагааны баг нь нутгийн иргэдийн зүрх судасны эрүүл мэндийн түвшинг үнэлэхийн тулд зүрхний бичлэг хийх аппрат, ЭХО үзлэгийн тоног төхөөрөж,Inbody буюу биеийн бүтэцийн анализ хийх төхөөрөмж, сахар болон шээсний шинжилгээний иж бүрдэл зэрэг сүүлийн үеийн эмчилгээний багаж хэрэгсэлтэйгээр очиж эрүүл мэндийн үзлэг хийсэн. Эрүүл мэндийн үзлэгийн үр дүнд дүн шинжилгээ хийж тухай үйлчлүүлэгчид тохирсон эрүүл мэндийн зөвлөгөө болон мэдээлэл өгсөн.Нутгийн иргэд энэ удаагийн сайн дурын үйл ажиллагааг өндөрөөр үнэлсэн юм. Цаашлаад хорт хавдраар өвчлөгсдийн хувь өсч байгаа ч анхан шатанд нь илрүүлэхэд хүндрэлтэй байгаа Монголын нөхцөл байдлыг харгалзан үзэж “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 7 зөвлөмж”-ийгкомпанит ажлын хүрээнд танилцуулсан. Мөн нутгийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахын тулд фтор түрхлэг хийж, дүрс бичлэг ашиглан амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдол болон амны хөндийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах тухай сургалт явуулсан.

Цэнхэрмандал сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвийн холбогдох хүмүүс болон нутгийн иргэд “Хол газраас биднийг зорин ирж бидний эрүүл мэндийн төлөө шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийж өгсөн бүх хүмүүст талархаж байна” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Энэ удаагийн сайн дурын үйл ажиллагаанд оролцсон сувилахуйн 3-р курсын оюутан С. Тунгалаг нь “Нутгийн иргэдэд чин сэтгэлээсээ тусалж чадсандаа баяртай байна. Уг сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломжийг өгсөн төслийн дарга Ким Жинь Хый багш, МҮИС-ийн Сувилахуйн танхимийн багш нартаа баярлалааа, олон зүйл сурсан” хэмээн дамжуулсан. МҮИС-ийн АУС-ийн захирал С. Сэдэддулам нь “Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Чусонь Их Сургуультай хамтран ажиллаж, олж мэдсэн туршлага дээрээ үндэслэн манай сургуулийн эмчилгээний баг “Олон улсын эрүүл мэндийн манлайлал хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлсэн үнэтэй цаг байлаа. Цаашид бид нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудал болон амьдралын чанарыг сайжруулахын тулд эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг бие даан өөрсдөө төлөвлөж, хэрэгжүүлж, ур чадвараа сайжруулахад энэ үйл ажиллагаа их туснэмэр боллоо. Мөн их сургууль нь орон нутгийнхаа төлөө ямар нэгэн үүрэг хүлээж, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдгийг бодож эргэцүүлсэн цаг байлаа. Төлсийн багийн харамгүй дэмжлэгт дахин талархаж байна” хэмээн хэлсэн юм.

Энэ удаагийн сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан МҮИС-ийн багш, эмч, оюутнууднаас бүрдсэн эмчилгээний баг их сургуулийн үйл ажиллагааны нэг болох сайн дурын үйл ажиллагаань их утга учиртай бөгөөд баяр хөөр, урам зориг өгч байгаад талархаж байгаа гэдгээ уламжлан уг үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн цагдаагийн албаны 25 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Тээврийн цагдаагийн албаны 25 албан хаагчдад түрээсийн орон сууц өмчлөх батламж гардууллаа.

Мөн арга хэмжээний үеэр ХЗДХЯ-ны шагнал “Цагдаагийн алдар” тэмдэгээр 4 алба хаагч, “Хүндэт жуух” бичгээр 2 алба хаагчийг тус тус шагналаа гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.




Х.ЕСҮ

Categories
мэдээ эдийн-засаг

Ногоон зээлийг банкууд хэрхэн дэмжиж буй тухай тогтмол мэдээлнэ

Green finance – sustainability in the financial sector? .

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Монгол Улсад мөрдөгдөх “Ногоон таксономи” батлагдсантай холбогдуулан Ногоон зээлийн статистик мэдээллийг банкуудаас авч нэгтгэн, урьдчилсан байдлаар олон нийтэд зарлаж байхаар боллоо.

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 16,988.9 тэрбум төгрөг байгаагийн 428.1 тэрбум төгрөг буюу 2.5%-ийг ногоон зээл бүрдүүлж байна. Ногоон зээлийн үлдэгдэл тайлант улиралд өмнөх улирлаас 5.2%-иар буурчээ.

Хувийн байгууллагуудын ногоон зээлийн үлдэгдлийн 35.1% буюу 130.5 тэрбум төгрөгийг тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал, 29.6% буюу 110.2 тэрбум төгрөгийг ногоон барилга, 14.4% буюу 53.5 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 11.0% буюу 40.8 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлт, 5.4% буюу 20.0 тэрбум төгрөгийг сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүд эзэлж байна.

2020 оны 3 дугаар сарын байдлаар 2013 иргэний 55.9 тэрбум төгрөгийн ногоон зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнийг зээлийн зориулалтаар нь ангилбал нийт зээлийн 56.0% буюу 31.4 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 27.3% буюу 15.3 тэрбум төгрөгийг карбон бага тээвэр, 8.8% буюу 4.9 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд олгогджээ.

Ногоон зээлийн статистик мэдээллийг эндээс авна уу. Цаашид нэгдсэн мэдээллийг улирал бүр олон нийтэд зарлаж байх болно.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын батламж хуудсыг 9-10-нд олгоно

Элсэлтийн ерөнхий шалгалт VII сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тухайн хичээлийн шалгалтын дүн тэр даруйдаа гарч байгаа бөгөөд шалгуулагчид болон багш нар, ар гэрийнхэн нь live.eec.mn хаягаас материал засах үйл явцыг шууд болон нөхөж үзэх боломжтой юм.

Ийнхүү шалгалтын дүн бүрэн гарснаар долдугаар сарын 6-нд шалгалтын жагсаалт, дүн оноог нийтэд зарлаж, “Батламж хуудас”-ыг долдугаар сарын 9-10-нд олгохоор товложээ. Ингэхдээ

  • 2020 онд төгсөж буй шалгуулагчид аймаг/дүүргийн БСУГ/ хэлтсээр
  • Өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөр тус тус дамжуулан олгох юм.
Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс зүүн хойд зүгт байрлах Ар тархи багийн “Суумхайн даваа” гэдэг газар ойн түймэр гарчээ.

Дуудлагыг долдугаар сарын 2-ны өдрийн 21:30 цагт онцгой байдлын алба хүлээн аван, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн 22:25 цагт түймрийг цурамд оруулжээ. Алба хаагчид одоогоор түймрийг унтраахаар ажиллаж байна.

Х.ЕСҮ

Categories
гадаад мэдээ нийгэм

​Ботсвана улсад 360 гаруй заан нууцлаг шалтгаанаар нас баржээ

Сүүлийн гурван сарын хугацаанд 360 гаруй заан Ботсвана улсад учир битүүлэг нөхцөл байдалд нас барсан гэж нутгийн байгаль хамгаалагчид мэдэгджээ. Ботсванагийн засгийн газар үхсэн заануудын дээжийг туршиж байгаа боловч үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна.

Их Британийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн аврах газрын хамгаалалтын захирал Ниал МакКэнн “зарим гулууз нь усны цоорхойд бөөгнөрсөн байсан бол зарим нь “нүүрээрээ хэвтэж” нас барсан байна. Энэ бол аймшигтай юм. Бид яг юу болсныг мэдэх хэрэгтэй. Олон тооны заанууд нууцлаг шалтгаанаар нас барсан тухай үүнээс өөр болж байсан талаар санахгүй байна. Ботсвана улсад 130,000 Африкийн заан амьдардаг бөгөөд энэ нь бусад тивд байдаг бусад улс орнуудаас илүү байдаг. Малын гулууз олдсон Окаванго дельта муж улсын заануудын 10 орчим хувь нь амьдардаг. Өнгөрсөн жил Ботсвана улс зааны ан агнахыг хориглосон шийдвэрийг 2014 онд хүчингүй болгосон. Энэ удаа хулгайн ан агнасан байхыг үгүйсгэх аргагүй юм. Үхэлд хүргэж болзошгүй олон янзын боломжууд, тэр дундаа зааны өвөрмөц шимэгч буюу бүр Ковид-19 ч байх магадлалтай. Миний онцолж хэлмээр байгаа зүйл бол энэ нь нийгмийн эрүүл мэндийн хямралд хүргэж болзошгүй юм” гэжээ.

Африкийн зааныг Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN) -ийн Улаан жагсаалтад багтаасан байдаг. Африк гаралтай Пан-Африкийн 2016 оны анхдугаар Их тооллогоор2007-2014 оны хооронд ердөө долоон жилийн хугацаанд зааны тоо дор хаяж 30% буюу 144,000-аар буурчээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10978000 хүн өвчилж, 522000 хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Д.Нямхүү захирал ДЭМБ-ын Номхон далайн бүсийн онлайн хуралд оролцож, коронавирустэй тэмцэх сэргийлэх талаар мэдээлэл хийж байгаа. Долдугаар сарын 2нд 194 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Алтанбулагийн боомтоор ирсэн нэг оюутан, орос жолооч 19 хоног эмчлүүлээд эдгэрч гарлаа. Ингээд нийт батлагдсан 220 тохиолдлоос 179 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 41 хүний биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 35, хүндэвтэр зургаа байгаа.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагт 180 мянга гаруй хүн шинээр халдвар авлаа.Энэ нь өмнөх өдрөөс өссөн дүн юм. Мөн сүүлийн хоногт АНУ 54,000, Бразил 48,000, Энэтхэгт 21,000-аар өвчлөл нэмэгдлээ. АНУ-д нэг өдргийн дотор бүртгэгдсэн халдварын тоо халдвар гарснаас хойших хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрлээ. ОХУ-д 6,000 хүн шинээр өвчилж, 147 хүн эндсэн байна. Манай улсын хувьд өчигдөр 541 хүн тусгаарлалтад орж, 274 хүн тусгаарлалтаас гарлаа. Улсын хэмжээнд 2712 хүн ажиглалтад байна. Өчигдөр БНСУ-аас 420 хүн, АНУ-аас 24, Замын-Үүдийн боомтоор 96 хүн ирсэн. Эдгээр иргэдээс 9 хүнийг ХӨСҮТ, 22 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Бусад хүмүүсийг буудлуудад тараан байрлууллаа. ЗӨСҮТ-ийн баг өчигдөр тусгай үүргийн гурван онгоцыг ариутган, халдавргүйжүүлсэн” гэв .

ЭМЯ-ны Шинжлэх, ухаан технологийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн: Коронавирусийн талаар 38302 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэж, 2500 гаруй туршилт судалгаа явуулжээ. 2020 оны сүүлчээр коронавирусийн вакцин гарна гэж ДЭМБ-аас мэдээлсэн. АНУ-ын эрдэмтэд 65 настай хүнд өвчтөнд плазм эмчилгээ хийхэд бие нь сайжирсныг мэдээллээ. Хятад, Италийн эрдэмтэд 3 ба түүнээс дээш насны хүүхдэд насанд нь тохирсон амны хаалт зүүлгэх хэрэгтэй. Харин 2 ба түүнээс доош насны хүүхдэд амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ.

Х.ЕСҮ