Categories
мэдээ нийгэм

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг ЗӨВЛӨЛӨӨ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг салбар бүрээр нь тусгайлан боловсруулан хүргэж байгаа билээ. Энэ удаад соёл, урлагийн байгууллагад зориулан COVID-19 цар тахлаас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж гаргажээ.


Байгууллагад:

  • Биеийн халуун үзэх
  • Амны болон нүүрний хаалт зүүх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
  • Үзэгчдийг суудал алгасаж суулгах
  • Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
  • Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
  • Бэлэн мөнгөөр аль болох үйлчлэхгүй байх
  • Билетийн касс, худалдааны цэг, хүлээлгийн өрөөнд зай барих тэмдэглэгээ хийх
  • Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх
  • Үзвэр үйлчилгээ хооронд танхимыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • 1 л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, тоног төхөөрөмж зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Микрофонд нэг удаагийн уут хийх
  • Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
  • Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
  • Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчдэд:

  • Амны хаалт зүүх
  • Хүн хоорондын зай барих
  • Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Цахимаар тасалбар худалдан авах
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх
Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Хил залгаа мужуудад өвчлөл тасралтгүй өссөөр байгаа тул сэрэмжтэй байхыг уриалъя

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Сүүлийн 18 хоногт дэлхийд гурван сая хүн COVID-19-ийн халдвараар өвчилжээ. Иймд хүн бүр өөрийн чадах зүйлийг хийж, амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэх буюу амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах, биеийн тамираар хичээллэх, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч түгээх нь онцгой чухал гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 195 мянган хүн өвчилж, 4,000 гаруй хүн нас баржээ. ОХУ-ын Буриад, Тува, Читад өвчлөл 43-110-аар нэмэгдсэн. Хил залгаа мужуудад өвчлөл тасралтгүй өссөөр байгаа тул иргэд анхаарал сэрэмжтэй байхыг уриалъя. Манай улсад ажиглалтаас өчигдөр 66 хүн гарснаар улсын хэмжээнд 2,661 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 88 хүн эмчлэгдэж байгаагийн гурав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: Өмнөд Америкийн Бразил улсад халдварын тохиолдол 1,539,000 гаруй боллоо

ЭМЯны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

Жон Хопкинсын их сургуулийн тооцоолсноор COVID-19-өөр өвчилсөн хүний тоо дэлхийн хэмжээнд 11 сая гаруйд хүрсэн. 5.7 сая хүн эдгэрсэн бол 523 мянга гаруй хүн эндсэн байна.

АНУ-д өчигдөр 53,300 гаруй шинэ тохиолдол, 624 нас баралт нэмж бүртгэгдсэн. Ингэснээр нийт тохиолдлын тоо 2,732,000 гаруй болсноос 128,600 гаруй хүн эндсэн талаар АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн.

Тус улсын 36 муж улсад өвчлөл нэмэгдэж байна. Тархалтыг хумих зорилгоор АНУ-ын муж улсууд иргэд, оршиг суугчдаа олон нийтийн газраар явахдаа амны хаалт заавал зүүхийг шаардах нь нэмэгдэж байна.

Өмнөд Америкийн Бразил улсад өчигдөр 42,200 гаруй шинэ тохиолдол, 1,290 нас баралт бүртгэгдсэн. Халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 1,539,000 гаруй болж, 63,100 гаруй болжээ.

Тус улсын Рио де Жанейро хотод өчигдрөөс эхлэн баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээсэн бөгөөд амны хаалт зүүх, зайнаас харилцах гэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг хүмүүс хэрэгжүүлэх нь ховор байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн байна.

Бразил улсад халдварын тархалтаар Рио де Жанейро хот тэргүүлж байгаа.

Номхон далайн баруун бүс дэх Япон улсад баасан гарагт 250 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний тал нь буюу 124 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Япон улсад сүүлийн хоёр сарын хугацаанд халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн өдөр нь өчигдөр байв.

Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 20-30 насны залуус бөгөөд баар, шөнийн клубүүдэд үйлчлүүлэхдээ дээрх газруудад гарсан голомтоос халдвар авсан нь батлагдаж байна. Харин шинэ тохиолдлуудын 1/3 орчимд халдвар хаанаас авсныг тогтоож чадахгүй байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна гэж Япон улсын эрх бүхий албан тушаалтнууд мэдээлжээ.

Австрали улсад өчигдөр 66 шинэ тохиолдол нэмэгдлээ. Шинэ тохиолдлууд бүгд Викториа мужид бүртгэгджээ.

БНСУ баасан гарагт 63 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн. Батлагдсан шинэ тохиолдлын 36 нь дотоодынх, харин 27 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

БНХАУ-д баасан гарагт гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн. Үүний нэг нь Бээжин хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол юм. Зургаадугаар сарын 11-ны өдрөөс хойш Бээжин хотын Шинфади захтай холбоотой халдвар авсан хүний тоо 332 болсноос ес нь эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Германы оркестрт эгшиглэсэн монгол аялгуу буюу Гүнтэр Рафаэлын “Явна аа”

1948 он. Нацистуудын
хавчлага мөрдлөг, хүнд
хэцүү өвчнийг сэтгэлийн
хатаар давсан Германы нэрт
хөгжмийн зохиолч Гүнтэр
Рафаэл тэр жил Франц
Листийн нэрэмжит шагналыг
хүртэж, хөгжмийн ертөнцөд
эзлэх байсан (эзэлсэн байсан)
байр сууриа эргэн олж авсан
билээ. Шагнал хүртсэн жилээ
эхнэртэйгээ хамт хос төгөлдөр
хуураар тоглоно хэмээн хэд
хэдэн монгол дууны аяыг
оркестрт зориулан найрал
хөгжмийн чуулбар болгон
бичсэн ажээ. “Явна аа” буюу
Jabonah хэмээн нэрийдсэн
чуулбарынхаа төгөлдөр хуур,
хийлд зориулсан хувилбарыг
1951 онд зохиов. Энэхүү
нийтлэлд ямар монгол дууны
ая, ямар замаар явсаар
Германы алдарт хөгжмийн
зохиолчийн бүтээлд шингэсэн
тухай өгүүлэх юм. Үүний тул
юуны өмнө нэгэн дани эрийн
тухай өгүүлэх хэрэгтэй.

ХЭННИНГ ХАСЛУНД КРИСТЭНСЭН ГЭЖ ХЭН БЭ?

Монгол Улсад олон жил
аж төрж, аялж, судалгаа хийж
асан Дани улсын нэрт аялагч,
аяллын зохиолч, угсаатан
зүйч Хэннинг Хаслунд Кристэнсэн нь 1896 оны
наймдугаар сарын 31-ний өдөр
Копэнхагэн хотноо Вангийн
дуурийн театрын жүжигчний
гэр бүлд мэндэлжээ. Монгол
дуу хуурыг хожмоо шимтэн
судалсан нь хөгжмийн өндөр
боловсролтой гэр бүлд төрж
өссөнийх нь учир буй заа.
Гимнази төгсөөд Данийн
Цэргийн академид суралцаж,
1918 онд бага дэслэгч цолтой
төгссөнөөр зэвсэгт хүчний
шинэ залуу офицер болсон
ажээ.

Хориод оны эхээр Хэннинг
Хаслунд Олимпийн медальт
гимнастикчин Карл Крэбстэй
танилцсанаар амьдрал
замнал нь Монголтой
холбогдсон юм. Карл Крэбс
гэж Хаслундаас хэдхэн ах
залуу 1913 онд Анагаахын
сургууль төгсөж эмч болоод,
1914 онд Хаслундаас дөрвөн
жилийн өмнө цэрэгт татагдаж,
мөн бага дэслэгч цолтой
болоод байсан юм. Оюутан
ахуйдаа 1912 оны Олимпод
Данийн гимнастикийн
эрэгтэй чөлөөт үзүүлбэрийн
багийн гишүүнээр оролцож,
хүрэл медаль хүртсэн ажээ.
Крэбсийн санаачилсан
“Булган тал” хэмээх төслийн
шалгаруулалтад Хаслунд
тэнцэж, хоёр залуу ганзага
нийлэн, Монгол Улсыг зорьж,
Хөвсгөл аймагт суурьшсан нь
1923 оны явдал билээ.

Крэбс Хаслунд нарын
даничуудын ажил хэрэг
бүтэмжтэй байж, Хөвсгөл
аймгийн Эрдэнэбулган,
Цагаан-Үүр сумдад мал
аж ахуй, газар тариалан
эрхлэхийн зэрэгцээ үслэг
ангийн наймаа зэргийг ид
хөгжүүлж байх тэр цагт Зөвлөлт
Оросын нөлөө гүнзгийрч,
Монголоос гадаадын бүх
бизнесийг шахан гаргах, ганц
өөрийн нөлөөн доор байлгах
бодлого хэрэгжиж эхэлснээр
1926 онд ганцхан Карл Крэбс
үлдэж, бусад бүх даничууд
аж ахуйгаа орхин нутгаа
зорьжээ.

Хаслунд харин Монголд,
монгол ахуй соёлд, ялангуяа
монгол дуу хөгжимд нэн
хайртай болсон тул Монголоос
тийм амар салсангүй, Шведийн
нэрт аялагч, судлаач Свэн
Хэдиний аяллын багт элсэж,
1927-1930 онд Өвөр Монгол,
Шинжааны нутгаар аялан,
голдуу монгол дуу хөгжим
судалсан юм. 1936-1937 онд
өөрөө харин аяллын ахлагч
болж, Данийн үндэсний музей,
дараа жил нь Данийн вангийн
газар зүйн нийгэмлэгийн
экспедицийг тус тус ахлан,
Өмнөд Монголд ахин иржээ.
Энэхүү аяллынхаа үр дүнг
“Монголчуудын дуу хөгжим,
I хэсэг, Зүүн Монгол” (The
Music of the Mongols: Part
I, Eastern Mongolia, TryckeriAktiebolaget Thule, 1943)
хэмээх ном болгон 1943 онд
гаргасан буй. Харамсалтай
нь энэ номын хоёрдугаар
хэсэг ер хэвлэгдээгүй, учир
нь Хэннинг Хаслунд 1946 онд
Афганистанаас Түвд хүрэхээр
аялж яваад нас барсан юм.

ДУУНД ДУРТАЙ ХАСЛУНД

Хаслунд Монголд аж төрж
байсан тухайгаа Jabonah
хэмээх ном болгон хэвлүүлсэн,
энэ номыг орчуулагч
Б.Баярсайхан монгол
хэлээр гаргасан буй, энд
Б.Баярсайханы орчуулгаар
эш татах болно. Номын чимэг
болгон монгол дууны ноотыг
хадсан нь сонирхолтой,
мөн дуу, хөгжим, бүжгийн
талаар олон сонирхолтой
баримт оруулжээ. Жишээ нь
морь уралдах тухай хэсэгтээ
“Миний Монголд байх
хугацаандаа цуглуулсан 42
дууны багадаа 17 нь морины
тухай дуу байв. Эдгээр дуу
нь “Зөөлөн ялдамхан харлаг”,
“Соотон чихтэй хул” гэх мэт
нэртэй агаад монголчуудын
морио хайрлах чин сэтгэлийн
илрэл юм” (Хеннинг Хаслунд Кристенсен, “Явна аа”, Travel Classic Book, Орчуулагч
Б.Баярсайхан, 2013 он,
136-р тал, цаашид энэ номыг
Хаслунд “Явна аа” хэмээн эш
татах болно) гэжээ.

Түнхэнд явж байхад нь
хоёр буриад охин хэдий
үйлдвэржиж, хотожсон
боловч “хүүхэд ахуйгаа арай
мартсангүй, миний гуйлтаар
уйтгар гунигтай дуугаа дуулж,
уламжлалт бүжиг биелгээгээ
намбалаг гоё хийж харуулсныг”
(Хаслунд “Явна аа”, 268-р тал)
олзуурхан дурдаад тэрхүү
бүжгийн аялгууны ноотыг
хавсаргажээ.

Хөгжмийн тухайд биш,
зүгээр Монголд аялсан
тухайгаа бичсэн номд нь энэ
мэт сонин баримт олон байгаа
бол монгол хөгжмийн талаар
тухайлан бичсэн ном, ялангуяа
олон сайхан дуу бичиж авсан,
хөгжмийн зэмсэг цуглуулсан
зэрэг нь гайхамшигтай.
Манай судлаачид Хаслундын
цуглуулгатай очиж танилцсан,
дууных нь цуглуулгыг сэргээх
төсөл хэрэгжүүлж буй гэнэ.
Тиймээс энд тэр тухай
дэлгэрэнгүй өгүүлэхгүй, харин
Германы оркестрт эгшиглэсэн
монгол аялгууны талаар одоо
ярилцъя.

ГҮНТЭР РАФАЭЛ ГЭЖ ХЭН БЭ?

Германы нэрт хөгжмийн зохиолч Гүнтэр Рафаэл (Günther Raphael)1903 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Берлин хотноо мэндэлжээ. Эхийнх нь талын өвөө болох Албэрт Бэкэр (Albert Becker) Германы эзэнт гүрний нийслэлийн гол сүмийн хоорын удирдаач, нөлөө бүхий хөгжмийн зохиолч хүн байжээ. Бэкэр өвөөгийнх нь шавь нарын дотор алдарт хөгжимчин, удирдаач Карл Страубэ, Финландын нэрт хөгжмийн зохиолч, өнөө хөгжмийн ноот бичдэг программд нэрээрээ мөнхөрсөн Ян Сибэлиус, мөн Гүнтэрийн эцэг Георг Рафаэл нар байв. Гүнтэрийн эцэг Георг уг нь еврей худалдаачны гэрт төрсөн боловч Бахын хөгжимд дурласнаасаа болж, Лютерийн шашинд орж, Берлинд сүмийн хөгжимчин болсон ажээ.

Бага наснаасаа ээжээрээ
хөгжим заалгаж, хөгжмийн
онолыг бие даан үзсээр 18
насанд хүрэхдээ хэдийн
хөгжмийн зохиолч болсон
байлаа. 1922-1925 онд
Берлиний Хөгжмийн коллежид
суралцаж төгсөв. Өнөө
өвөөгийнх нь шавь, алдарт
Карл Страубэ Рафаэлын
бүх бүтээл, тоглолтыг үзээд
сэтгэл нь бүрнээ ханаж,
хорин гуравхан настай
залууг Лайпцигийн Улсын
Консерваторийн багшаар
авсан гэд эг. 1926 онд
анхныхаа симфонийг гаргаж
алдар нэр нь түгжээ.

Харамсалтай нь,
Хитлэр 1933 онд засгийн
эрхэнд гарснаар залуу уран
бүтээлчийн амьдрал бүтээл
нэн хүнд байдалд оров. Еврей
эцэгтэй түүнийг Хитлэрийн
засгийн газар хавчин шахаж,
Консерваторийн багшийн
ажлаас нь хөөлөө. Хувиараа
хичээл заадаг байсныг нь хүртэл мөрдөн хяхсаар үгүй
болгож дөнгөв. Цөллөгт шахуу
амьдарч байхдаа 1937 онд
сүрьеэ өвчинд нэрвэгдлээ.
Үхэхийн даваан дээр алдарт
хүргэсэн хөгжимчин, хөгжмийн
зохиолч шавь нар нь арга
чарга олж, 1944 онд мэс
засал хийлгэн, амь насыг нь
аварчээ. Энэ бүх хүнд хэцүү
жилүүдэд Гүнтэр Рафаэл
уран бүтээлээ огт орхиогүй,
бүтээж туурвисаар байсан нь
гайхалтай.

Дайн дуусаж, Гүнтэрийг
нөмөрсөн хар хэлмэгдүүлэл
сарнив. Өнөө хөөж байсан
Лайпцигийн хөгжмийн
сургуулиас ахин багшлаач
хэмээсэн урилга ирсэнд хүлээн
авсангүй, харин Дуйсбург
хотын коллежид багшилжээ.
Дахин нэг хагалгаанд орсноосоо хойш 1957 оноос
Көлний хөгжмийн коллежид
багшилж байгаад 1960 онд нас
барсан байна.Сэтгэл санааны
болоод эрүүл мэндийн хүнд
бэрх зовлон бүхий богинохон
насыг наслахдаа Гүнтэр
Рафаэл таван бүтэн симфони,
төгөлдөр хуур болон хийлд
зориулсан концертууд,
утсан хөгжмийн зургаан
квартет, утсан болон үлээвэр
хөгжмийн гоцлол хийгээд дуэт
бүтээлүүд, богино хэмжээний
олон арван бүтээл туурвиж үлдээжээ. (Гүнтэр Рафаэлын
албан ёсны вэб сайтhttps://
www.guenter-raphael.de)

ГҮНТЭР РАФАЭЛ МОНГОЛ ХӨГЖИМТЭЙ ХОЛБОГДСОН НЬ

Алдарт хөгжмийн
зохиолчийн монгол дуу
хөгжимд дурласан шалтгаан
нь эхнэртэй нь холбоотой
юм. 1934 онд Гүнтэр төгөлдөр
хуурч Паулинэ Ессэн хэмээх
дани шавьтайгаа Копэнхагэн
хотноо гэрлэжээ. Паулинэ
тэгэхэд Германы Мэйнингэн хотноо багшилж байсан
учраас хоёул тийшээ нүүж,
Дагмар, Кристинэ гэж хоёр
охинтой болсон байна.
Дани хөгжимчин бүсгүй Паулинэ нутаг нэгт
Хэннинг Хаслундын
бүтээл цуглуулгатай анх
танилцжээ. Тэгээд ихэд
сонирхон хөгжмийн зохиолч
нөхөртөө үзүүлсэнд Гүнтэрт
ч Хаслундын бичиж авсан
дуунууд машид таашаагдаж,
хөгжмийн зохиолдоо оруулсан
байна.
Энд Гүнтэр Рафаэлын
тэрхүү монгол дууны
аялгуу бүхий 66а дугаартай
чуулбарын талаар хөгжмийн
шүүмжич Фрэдрик Пашлагийн бичсэнээс эш татъя:
“Монголын бүжгийн хөгжмийн
чуулбар Ябуна 66а бүтээлийн
хийл төгөлдөр хуурт зориулсан
хувилбарын тухайд бол тухайн
үед Германд огт танигдаагүй
байсан монгол хөгжмийг
танилцуулахад үнэтэй хувь
нэмрээ оруулсан юм… Монгол
хөгжим бол гайхамшигтай.
Ямагт пэнтатоник (таван
өнгийн) байх бөгөөд богино
хэсгүүдийг олонтаа давтсан
маягтай. Агуулгын хувьд тэр
бүх дуу монгол ахуй амьдрал
хийгээд монгол уламжлалыг
илтгэнэ. Монголд хөгжмийн
хамгийн чухал зэмсэг нь хоёр
болон дөрвөн утастай хуур
байжээ. Одоо хүртэл чухал
хэвээрээ ч байж магадгүй юм.
Рафаэл оркестрт зориулсан
уугуул хувилбараа 1948 онд
эхнэртэйгээ хамт тоглохоор
хос төгөлдөр хуурт бичсэн
бол 1951 онд төгөлдөр хуур
хийлийн хослолоор мөн
туурвижээ. Энэ сүүлийн хувилбар нь маш хэцүү, жишээ
нь дөрвөн хуруугаар тоглох
наймц оруулжээ” (Günter Raphael Violin Concerto No.2
Works for Violin, 24-р тал)
гэжээ.

МОНГОЛ АЯЛГУУГААР ОРКЕСТРТ ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН БҮЖГИЙН ЧУУЛБАР 66А (1948) чуулбарыг ноот тайлбарын
хамт герман англи тэл хэлээр
хэвлэн гаргажээ. Дөрвөн сэдэв
хэсгээс бүтсэн нийт 12 минут
24 секундын урттай энэхүү
чуулбарыг хэвлэн нийтлэгчид
оршилдоо ийн тайлбарлаж:

“Ябона буюу Явна
аа хэмээсэн монгол үг нь
“Хөдөлцгөөе” гэсэн утгатай
бөгөөд монголчууд үүнийг
бүхий л төрлийн ажил үйл,
аян замыг эхлэхэд уриалан
хашгирах дуун болгон
хэрэглэдэг юм.

Эхний хэсэгт хоёр монгол аялгууг багтаасан нь:

1. Дээрэмчин гүнж

2. Илдтэй бүжиг

Хоёрдугаар хэсэгт хоорондоо төс бүхий хоёр аялгууг оруулсан нь:

1. Мөргөлчин

2. Хайрын дуу

Гуравдугаар хэсэг нь:

“Жаахан харлаг морь” гэсэн нэртэй бөгөөд бүрээн
дуудлагаар эхэлнэ. Аязын
темп, ритм аль аль нь Төвөд хүрэх жингийн хэмжээстэй
хөгжмийн нэр томьёоны
утгаараа дүйцэх бөгөөд
тэрэгт хөллөсөн мал адгуус,
сарлагийн газар дэвсэх
чимээ, удаан боловч үргэлжид
урагш тэмүүлэх хөдөлгөөнийг
хөгжмийн хэлээр өгүүлсэн
болно. Аязын явцад хоёр жин
хоёр талаас тааран огтлолцох
юм.

Дөрөвдүгээр хэсэгт

“Арван хоёр жил” дууны
аяыг хэрэглэжээ.
Энэ бүх дууны аяыг
Данийн зохиолч, Монгол
Төвөдөөр аялагч Хэннинг
Хаслунд Кристэнсэний “Ябона”
хэмээх номын Инсэл-Вэрлаг
хэвлэлийн газраас гаргасан
герман орчуулгаас авсан
болно.

Чуулбарын дөрвөн салангид аязын гарчиг нь:


“Дээрэмчин гүнж”,
“Мөргөлчин”, “Жин”, “Замд
гарахуй”

(Raphael, Günter, Jabonah, eine Ballet-Suite nachm
ongolischenWeisenfürOrche
ster, op. 66 (1948) FürVioline
und Klavier, op. 66a (1951)
übertragenvomKomponisten.
= A ballett suite on Mongolian
melodies, for orchestra.Wiesbaden, Breitkopf&Härtel [1952],
1-р тал)

МАНАЙ СОНИНЫ ВАШИНГТОН ДАХЬ

ТУСГАЙ СУРВАЛЖЛАГЧ

М.САРУУЛЭРДЭНЭ, Х.ЭРХЭМБАЯР

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ цаг-үе

ОХУ-ын Буриадын Их Сургуульд оюутан солилцоогоор явсан “нэг ангийнхан”

Дорноговь, Орхон,
Хөвсгөл, Архангай, Ховд
зэрэг аймаг аймгаас нэгэн
зорилгын төлөө 19 оюутан нэг
ангид цуглажээ. Анги гурван
хөвгүүнтэй бусад нь цөм охид.
Оюутан болохоор хотод ирээд
танилцах үдэшлэгт оролцоход
сонин, гоё санагдаж байлаа.
Сурагчийн ширээнээс оюутны
ангид дэвшин МУБИС-ийн
Гадаад хэлний сургуулийг
Орос-Англи хэлний багш
мэргэжлээр суралцан 2004
онд төгссөн нэг ангийнхан
ийн хуучилна. 2002 онд буюу
хоёрдугаар курстээ ОХУ-ын
Улаан-Үүд хотын Буриадын Их
сургуульд нэг улирал ангиараа
оюутан солилцоогоор явж
билээ. Тэр бол манай
ангийнхны харилцааг улам
ойртуулж, дотно нөхөрлүүлсэн
дурсамжтай мөч байсан.
Орос-Англи хэлний ангийн
Э.Ганболд, Б.Баттогтох хоёрт
жилийн турш Улаан-Үүд хотод
суралцах боломж тохиожээ.
Орос-Монгол хэлний анги
тухайн үед эрэгтэй сурагчгүй
учраас тэнхимийн эрхлэгч
С.Эрдэнэмаам багш орос
хэлийг орчинд нь сурах
боломжийг ахин олгосон
ачтан юм. Улаан-Үүд явахад
тэнхимийн эрхлэгч шавь
нартаа “Энэ бол маш том
боломж. Хоёр сургууль
цаашлаад хоёр улсын хооронд
харилцааны гүүр болж яваа
учраас итгэл алдаж болохгүй
шүү. Хаа ч явсан та нарыг
Монголын оюутан гэж ярих
учраас хүний газар нэр усаа
мэдэж, амжилттай сайн сурч
яваарай” гэж захиж байсан.
Хүний нутагт дотуур байранд
хоолоо хамт хийгээд хувааж
идэцгээнэ. Мэдээж ангийн
гурван банди нэг өрөөнд
амьдардаг. Талхыг есын тос,
кетчуптай холиод идэхээр
их өег сайхан шүү. Будааны
ус тааруулж, агшаахдаа
Э.Ганболд гайгүй сайн
болохоор ангийн охид өрөөнд
нь гуйлттай орж ирнэ. Гэвч
хоол өгвөл усыг нь тааруулж
өгөх тохироотой.

Хойно буриад, орос багш
нар хичээл орно. Гадаад иргэн
гэдэг утгаараа монгол оюутан
бид хэл ам гаргаж, багшийнхаа
итгэлийг хөсөрдүүлэх учиргүй.
Тэнд орчин цагийн орос хэл,
орос орон судлал болон
дүрэм ярианы хичээл түлхүү
орно. Манай талаас ангийн
багш Д.Алтанцэцэг биднийг
дагалдан, Улаан-Үүдийн
талаас Дугарма Юмдуевна
багш анги даана. Тэд
буриад, монгол хоёр багштай
“нэг ангид” суралцжээ.
Буриадын Их сургуулийн онц
сурлагатан, үлгэр жишээч
оюутан Дашдорж Болотов
дотуур байранд хамт амьдрах
найз Э.Ганболд, Б.Баттогтох
нарын хичээлд тусална. Тэд
хоорондоо оросоор ярихыг
хичээж, Дамдинсүрэнгийн толь
бичгийн дундаас үг асуун нэг
нэгэндээ дэм болж, шамдан
суралцах аж. С.Эрдэнэмаам
багш маань орос хэлний
дүрмийн хичээлийг ордог.
Анхнаасаа ул суурьтай заадаг
учраас багшаар нэг заалгасан
бол мартана гэж үгүй. Хэл
шинжлэлийн удиртгалын
хичээлийг З.Гулиранз багш
маань ном сурах бичиг юу
ч харахгүйгээр заачихаад
л гараад явдаг. Ангийн
багш Д.Алтанцэцэг бидэнд
нэгдүгээр курст орос хэлний
уншлагын хичээл ордог
байсан. Тэр яг л бидний
ээж шиг хандаж, анхаарал
халамж, санаа тавьдаг. Орос
хэлний тэнхим мундаг доктор,
профессор багш нартай.

Нарт ертөнцөд байхгүй
нандин сайхан алба шүү гэж
багш мэргэжлийн сайхныг
дурдан дурсан ярилцана.
Өөрийн мэдлэг чадвар,
эзэмшсэн бүхнээ бусдад
зааж сургадаг өгөөмөр энэ
мэргэжлийг эзэмшсэндээ тэд
харамсдаггүй. Аравдугаар
ангиа төгсөөд их сургуулиа
сонгох дөхөхөд ангийн гурван
хөвгүүний нэг Э.Ганболд
инженер, орчуулагчийн ангид
орох гэж байгаад больж, багш
мэргэжлийг сонгожээ. Тэрбээр
арван жилийнхээ Д.Болормаа,
Н.Нармандах найз нартайгаа
оюутны ширээнд дахин
уулзаж, нэг ёсондоо 14 жил
хамт сурсан байна. Арван
жилийн гурван хүүхэд нэг
дор, нэг тэнхимд суралцсан
сайхан мөч.

Шалгалтад бэлдэхдээ
хэд хэдэн удаа хамт хонож
байсан үе “нэг ангийн” нөхдөд
бий. Мэддэг нь бусдадаа
ярьж, мэдлэгээ улам
бататгаж багш мэргэжлээ
төгс утгаар нь хэрэгжүүлэн
хамтдаа хичээнэ. Ангиараа
бэлдсэн улсын шалтгалтаа
ангиараа амжилттай давж
чадсан. Хонхны баяраар
нэг амралтын газар хонож
маргааш өдөржингөө дуу
дуулж, оюутан цагийнхаа
хөгжилтэй дурсамжийг ярьж
өнжиж билээ. Нэгдүгээр курст
ороход энэ дөрвөн жилийг
яаж давна даа гэж хаширч
явсан нөхөд дөрвөн жил ийм
хурдан өнгөрдгийг мэдээгүй.
Дахиад нэг ангид сурч,
найзуудтайгаа хөгжилдөх
юмсан. Анх сурагчийн
ширээнээс оюутны ширээнд
шилжихэд оюутан ямар
байх, юу хийх, ямар зорилго
урдаа тавих ёстойг багш нар
маань зааж зөвлөсөн. Хичээл
номоо сайн давтаарай, гадуур
сэлгүүцэж болохгүй, эхний
хоёр жилдээ гайгүй хичээж
суралцвал цаашдаа чиглэлээ
олоод сурдаг шүү гэж захиж
байсан. Багш нарынхаа алтан
захиасыг дагаж мөрдсөөр
нэг л мэдэхэд төгсөх дөхжээ.
Ачит багш нараасаа бид
маш их зүйлийг сурч мэдэж
авсныхаа ачаар өдий зэрэгт
ажиллаж амьдарч буй. Ангийн
дарга Н.Нарангэрэл “Говь”
компанид менежер, Э.Ганболд
МУБИС-ийн Архангай аймагт
дахь багшийн сургуульд
багшилж, Б.Эрдэнэбаатар
Сонгинохайрхан дүүргийн
тохижилт үйлчилгээний
хэлтсийн даргаар салбар
салбартаа манлайлан
ажиллаж байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Токиогоос 263 иргэн ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн хуваариар өнөөдөр /2020.07.04/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэнийг авчрах юм. Тус үүргийн онгоц одоогоор замдаа яваа аж. Япон Улсаас иргэдээ авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор бага насны хүүхэдтэй 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (санхүүгийн боломжгүй, ар гэрийн гачигдалтай, богино хугацааны визтэй) 53 зэрэг нийт 263 хүн ирэх юм. Онгоц 19.15 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байгаа юм. Үүргийн онгоцоор ирэх иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тайж, World Mongolia, Вэнзоу буудалд тусгаарлах ажээ.

Тусгай үүргийн онгоцоор энэ сарын 2-нд Сөүлээс 420 иргэнийг авчирсан бол одоо хуваарийн дагуу;

  • Долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • Долдугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • Долдугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Дахин дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарлаа


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Өчигдөр ХӨСҮТ-ийн 557 хүний шилжилгээ хийлээ. Бүгдэд нь вирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 428 хүн буюу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн эхний шилжилгээнд коронавирус илрээгүй. Түүнчлэн Алтанбулаг боомтоор ирсэн жолоочдоос авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээ байна. Өнөөдөр дөрвөн хүн бүрэн эмчлэгдэж дараагийн шатны сувилалд шилжлээ. Тодруулбал гадаадын гурван иргэн буюу жолооч нар. Нэг нь ОХУ-ын иргэн 59 настай, Беларусийн хоёр жолооч эдгэрсэн. 15 хоног эмчлэгдээд ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Мөн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 54 настай эмэгтэй эдгэрч эмнэлгээс гарч байна. Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан 220 тохиолдлын 183 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Одоо 37 хүн эмчилгээнд байгаа бөгөөд 31 хүний биеийн байдал хэвийн үлдсэн 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Categories
мэдээ цаг-үе

Миний үзсэн наадам: Нутгийн наадмаа зорих сайхан

Миний үзсэн хамгийн
сайхан наадмууд хүүхэд ахуй
цаг буюу 1990-ээд оны дунд
үеүдэд Ховд аймагт тохиосон
юм. Манайх наадмын
талбайгаас зүүн урагш нэг
км гаруйхан зайд байдаг
байлаа. Наадам болохоос
хэд хоногийн өмнөөс л асар
майхан барьж хуушуур
хайрах, наадмын бэлтгэл
хангах хүмүүс хашааны
хажуугаар хөвөрч, наадмын
уур амьсгалыг эрт мэдрүүлнэ.
Өдрийн хэд хэдэн удаа
наадмын талбай руу гүйж,
бэлтгэл хэр хангагдаж, хаана
ямар асар майхан барьж,
хэн хэрхэн худалдаа наймаа
эрхлэхээр бэлтгэл базааж
байгааг “шалгадаг” ажилтай
болно. Үүндээ ч дуртай. Ээж,
эгч наадмын бэлтгэл хангаж
гэр орноо эмхэлж цэгцлэн,
их угаалгын ажилд ордогсон.
90-ээд оны үед айл гэрийн
арчаатай анхиатайг мэдэх
төвөггүй байв. Гэрт ороход
л цаваг, хөшгөө цэмцийтэл
угааж, янз бүрийн сайхан
хатгамал урласан дэр, орны
бүтээлэг зэргийг тун донжтой
тавьж, унь хэлхүүлэн 12
жилийн амьтны хатгамал
тууз өлгөсөн нь цаанаа л
цэгцтэй, сайхан харагдана.
Харин харчуудын хувьд аавд
мал гаргахад өвчүү түшиж
өгөх, хашаа хороогоо цэгцэлж
цэвэрлэх, цаашлаад хоточ
банхрынхаа хэвтрийг тухтай
болгож, гинж, хүзүүвчийг нь
засч тордох зэргээр анхаарал
хандуулна. Хамаг ажлаа
амжуулсны дараа наадмаар
хүүхэд болгондоо заавал нэг
шинэ хувцас өмсүүлэх гэр
бүлийн уламжлалын дагуу
аав, ээжээ дагаад зах явна.
1990-ээд он, юм ховор цаг.
Цалин пүнлүү ч даржин байв.
Тиймээс мөрөн дээрээ шинэ
хувцас тохно гэдэг тухайн
үеийн хүүхэд бүрийн том
баяр байлаа. Манайх ам бүл
зургуулаа. Эгч дүүг харан
үлдсэнээр хоёр залуу аав,
ээжээ даган зах хэсэх эхний
эрхийг авна. Ингээд ихэвчлэн
эрээн мяраан зураг бүхий
шорт, цамц зэрэг хослолоор
гангарна. Хажуугаар нь усан
буу, машин тэргүүтэн заавал
авахуулж сэтгэл “цадна”.

Тухайн үед машин ховор
байв. Гурван дугуйт буюу
шаахайт нийтийн тээврийн
гол үүргийг гүйцэтгэнэ. Анх
хаашаа ч явсан 200 төгрөг
байж байгаад 300, 500 болж
нэмэгдсэн санагдана. Ер нь
хүмүүс хүнд ачаа бараагүй л
бол аймгийнхаа гудамжаар
тоос татуулаад алхчихдаг
байсан цаг.

Аймагт наадмын өглөө
хачин сайхан эхэлнэ. Үүр
тэмтрэх үеэс л эхлээд
хашааны хажуугаар морь
унасан хүмүүс хөлхөлдөж,
адуу тургилах нь сонсогдоно.
Бид ч энэ чимээнээр эрт
гэгч сэрнэ. Өмнөх орой нь
бэлдэж тавьсан шинэ хувцсаа
өмсөөд бүгд л гоёдогсон.
Нар ээх тусам хүмүүсийн хөл
хөдөлгөөн нэмэгдэж, наадмын
талбай руу цувах олон сэтгэл
зүрхийг улам догдлуулж
орхидог. Ээж, эгч цай чанаж
чихэр жимс тэргүүтэй идээ
өрж, хоол хийдэг ч “хөөрсөн”
бидний хоолой руу давахгүй.
Наадмын талбай дээр очиж
“тансаглах”-ын тулд гэдсээ
сойж байгаа нь тэр л дээ. Хам
хум цайлж дуусаад бидний
хүлээдэг нэг сайхан дурсамж
бий. Аав минь наадмын өглөө
бүр хүүхдүүдээ суулгаж
байгаад дуртай зүйлээ
аваарай хэмээн мөнгө өгнө.
Ингэхдээ банкнаас аваад огт
задлаагүй, цаасан туузтай
боодол дэвсгэрт (1, 5, 10-тын
дэвсгэрт) өгдөг юм. Өмнөх
өдрүүдэд нь аав банкинд
зорьж очин мөнгөө боодолтой
шинэ дэвсгэртүүдээр
солиулдаг байв. Хуруу зүсэм,
боодол дэвсгэрт өвөртөлсөн
бид бөөн баяр. Ингээд бид
наадмын нээлт эхлэхийн
өмнө талбай руу гарна. Ховд
аймгийн наадмын талбай
тухайн үед Улаанбаатарын
төв цэнгэлдэхийн бараг л
жижгэрүүлсэн хувилбар
байв. Дээшээ хэд хэдэн
эгнээ бүхий сандалтай учир
бөх сонирхогчдод суудал
хүрэлцэхгүйн зовлонгүй.
Болохгүй бол зүлгэн дээгүүр
зулчихна. Талбайгаа
тойроод олон модтой тул
бөхийн завсарлагаанаар
сүүдэр бараадаж хуушуур,
бууз эргүүлэхэд нэн таатай.
Наадмын талбай бага голын
эргээс холгүйхэн байрлана.
Голын эрэг дагуу цагаан
гэрүүд барьж, сүүдрэвч зоож
хуушуур, будаатай хуурга,
бусад хоолоор үйлчилнэ.
Голын усанд хөлөө дүрэнгээ
хуушуур зооглож, наадмын
талбай дотроос хүчит
бөхчүүдээ уухайлан түрж
дэмжих олны дууг сонсох
жаргал ажээ. Наадмын
талбайгаас урагш морь
барианы газартай. Наадамчин
олон энэ өдрүүдэд наадмын
талбай, хуушуурын асар,
морь бариа гэсэн маршрутыг
элээнэ.

Хүүхдүүд бөх сонирхож
базаахгүй. Харин хааяа гэнэт
уухайлан орилох наадамчин
олны түрлэгт дуртай. Хэн
нэгэн сайхан мэх хийсэн,
эсвэл цолтой бөхийг нэг
цэрэг тонгорч орхиж дээ гэсэн
ухааны юм бодож талбай
тойрч гороолно. Манай
аавыг Б.Галтсүх гэдэг. Бөхөд
үнэнхүү дуртай хүн. Наадмын
өглөө бидэнтэй талбай дээр
очоод ээж, эгчид бид хэдийг
даатгачихаад бөхөө үзэхээр
тухалж авна. Бөх хэзээ дуусна
тэр үед л гарч ирнэ. Бөх
барилдаж л байвал бороотой,
нартай, шөнө орой болсон ч
үл анзаарна. Сууж л байна.
Нэг их зузаан дэвтэртэй. Тэр
дэвтэртээ тэмдэглэл хөтөлнө.
Хэн хэдийн даваанд хэрхэн
давав, дэвшүүлсэн таамаг нь
яаж зөрөв гэх зэргээр А, Б-гүй
хөтөлнө. Одоо ч тэмдэглэлээ
хөтөлсөөр. Дэвтрүүд нь
авдрын мухарт байж л
байгаа. Аав бас айрганд
дуртай. Сав дүүрэн айраг
аваад нөгөөхөө ууж, сонирхол
нэгтэй найзуудтайгаа наранд
түлэгдтэл наадмын талбайд
сууж уран мэхэнд босон
харайж орилолдохыг жаргал
гэж үзнэ.

Харин бид хэд гэр,
наадмын талбай хоёрын
хооронд өдрийн 10 гаран
гүйнэ. Гэр ойрхон тул очиж
бага зэрэг амсхийгээд дахиад
л морь бариа, наадмын
талбай, цаашлаад гол руу
гүйлдэнэ. Хуушуур гэхээс илүү
тухайн үед хуйлсан цаасанд
будаатай хуурга хийж зардаг
байв. Түүнд нь дуртай. Аавын
өгсөн мөнгө наадмын эхний
өдөр “конец” болно. Уг нь хоёр
өдрийн төсөв л дөө. Гэхдээ
буу, тоглоом зэрэгт хөрөнгө
оруулалт хийгээд нөгөөхөө
дуусгаж орхино. Наадмын
хоёр дахь өдөр ээжийг
“холгоно”. Угаас ээж энийг
мэддэг болохоор цааргалж
базаахгүй. Аав ойлгомжтой.
Хэзээ бөх дуусна, тэр үед л
орж ирнэ. Биднийг заавал
бөх, морь, сур, шагайн
харваа зэргийг сонирхож үзэж
байгаарай гэж аав захидаг
байв. Тиймээс захиасыг нь
биелүүлж байгаа нь энэ гээд
би дүүтэйгээ хамт шагайн
харваа, бөх, морь, сур зэргийг
тав хүрэхгүй минут харсан
болоод тоглохоор гүйгээд
алга болчихно. Иймд тухайн
үед хэн түрүүлж, ямар хурдан
хүлэг торгон жолоо өргүүлж,
хэний сум мэргэн байсныг
санах гээд ч чадахгүй нь ээ.

Наадмын хоёр өдөр нүд
эрмэх зуур л өнгөрчихсөн
мэт санагддаг байв. Наадмын
түрүү бөх тодорч, маргааш
наадамлахгүй гэж бодохоор
багахан гунигтай. Эрийн
гурван наадам гэчихээд яагаад
гурван өдөр болдоггүй юм гэж
их асууна. Уяачдын наадам
болдог ч энэ нь мань мэтийн
сонирхлыг ер татахгүй. Зуны
дэлгэр цагт гэрээс зуухаа
гаргаж, хашаанд том амбаарт
(саравчирхуу) гаргаж тавина.
Үдэш орой ээж хоол хийж,
аргалын утаа май энд тэнд
тавьж, бид хашаан дотор
гүйлдэн тоглох хамгийн аз
жаргалтай мөчүүдийн нэг
байв. Ер нь бид хүүхэд байх
үедээ аз жаргалыг эд мөнгө
бус эргэн тойронд байгаа эерэг
сайхан орчноор мэдэрдэг
аж. Нутгаасаа гараад олон
жил болжээ. Тээр жилүүдийн
дурсамж, аз жаргал дүүрэн
наадмууд сэтгэлд минь тодхон
бууж байна. Ирэх жил ижий,
ааваа аваад нутагтаа очиж
сайхан наадамлана аа.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ “Хаан ширээний тоглоом”

“Хаан ширээний тоглоом” /Game of Thrones/
киноны эх зохиол “Гал
мөсний дуун цувралын”
/A Song of Ice and Fire/
цуврал номын талаар
уншигчдад хүргэе. Жорж
Мартины “Гал мөсний
дуун” цувралын эхний
боть “Хаан ширээний
тоглоом” анх 1991 оноос
бичигдэж эхлэн, 1996 онд
олон нийтийн хүртээл
болж 1997 онд зөгнөлт
уран зохиолын хамгийн
том агнал болох “Hugo
award” –ын шилдэг роман болсон түүхтэй.

“Хаан ширээний тоглоом” цуврал киног
үзсэн хүмүүс номыг нь уншиж эхэлмэгц
киногоо үл ойшоох сэтгэгдэл төрж эхэлдэг
бөгөөд маш гүн агуулга бүхий төсөөллийн
ертөнцийг Жорж Мартин бидний тархинд
бүтээсэн гэж хэлж болохоор. Тийм ч учраас
кинонд ашигладаг эфектүүд зохиогчийн
төсөөлөн бодох чадварын хажууд дэндүү
жижигдсэн гэдгийг дурдъя. Мөн кинон дээр
эх зохиолын олон сонирхолтой дүр, сэдвийг
орхигдуулсан нь энэхүү номыг уг киноны
фэнүүд унших нэг том шалтгаан юм. Зохиолын
төрлийн хувьд зөгнөлт. Гэхдээ эмгэнэлт,
нууцлаг, адал явдалт, хошин гээд уран
зохиолын бүхий л төрөл жанрыг уг зохиолоос
харж болно. Түүний хажуугаар дүрүүд нь
маш бодитой, бидний дунд буй хүний үйл
явдлыг хүүрнэж байгаа мэт санагддаг.
Дүрүүдийн шийдвэр гаргалт, өшөө авалт,
улс төрийн явуулга зэрэг нь амьдралтай
их ойр бичигдсэн учраас яалт ч үгүй олны
сонирхлыг татсан бүтээл болж чадсан.
Дүрүүдийн хувьд хүн бүр сайнтай муутай,
гаргаж буй шийдвэрүүд ертөнцийг өөрчилдөг
гэдгийг тодоор харуулсан. Түүнчлэн дэндүү
тааварлашгүй үйл явдлуудаар баялаг.
Энэ номон дээр өгүүлэгдэх голлох дүрүүд
гэнэтийн тааварлашгүй байдлаар амь
үрэгддэг. Тиймээс гол дүр учраас амьд
үлдэнэ гэдэг ойлголт уг цувралд үгүй. “За
нэг ингэж төгсөнө биз дээ” гэж дотроо
төсөөлөх ямар ч боломжгүйгээр туурвисан
нь илүү бодит амьдралтай ойр болсон
болов уу. Мөн зөгнөлт зохиол сонирхогчид
ном нь маш зузаан, уйдаахгүй, үйл явдал
нь хурц, төсөөллөөс давсан байгаасай
гэж хүсдэг. “Гал мөсний дуун” бол яг тийм
шаардлагуудыг бүгдийг нь хангасан цорын
Хаан ширээний тоглоом
ганц зохиол юм.

Уг номонд хамгийн голлох үүрэгтэй хоёр дүр
бий. Нэгдүгээрх нь Жон Снөү. Тэр бол Лианна
Старк болон Драгонстоуны ханхүү байсан
Раегар Таргариен нарын хүү юм. Лианна
Старкын ах Лорд Эддард түүний жинхэнэ
эцэг эхийг бүхнээс нууцлан өөрийн бутач хүү
хэмээн Винтерфеллд хүүхдүүдийнхээ хамт
өсгөв. Бутач хүү хэмээх нэрнээсээ салахын
тулд Жон Снөү шөнийн харуулд элсэн орж
дараа нь командлагч болсноор үйл явдлууд
цааш өрнөнө. Хоёрдугаарх нь хатан Даенерис
Таргариен. Түүнийг Дани, Даенерис Стормборн
гэх нь ч бий. Тэрээр Роберт Баратеоны
бослогын үеэр хаан ширээнээсээ буусан
хоёрдугаар Аерис Таргариен болон Раелла
Таргариен хатан нарын бага хүүхэд бөгөөд
Раегар Таргариен, Висерис Таргариен нарын
төрсөн дүү, Жон Снөүгийн бага авга юм.

Номон дээр өгүүлэгдэх долоон хаант
улс, тэдгээрийн газрын зураг. Хааны ордон,
аварга том хана, чөлөөт хотууд бүхий энэ
ертөнц өөрөө зохиолч Ж.Мартин цоо шинэ
ертөнцийг бий болгоод зогсохгүй тэдгээрийн
бүс нутгийн онцлог шинж чанарыг уран
барилга, архитектурын цогц шийдэлтэй
нь гайхамшигтайгаар дүрслэн харуулсан.
Браавосын титан, Аррины хавцал, шөнийн
харуулуудын хана гээд л санаанд багтамгүй
дүрслэлүүд энд дүүрэн бий. Зөвхөн үүнээс
гадна ойн хүүхдүүд, гурван нүдэт хэрээ,
Дэнигийн луунуудаас эхлүүлээд бодит биш
төсөөллийн дүр, үйл явдлууд энд зөндөө.
Заримдаа хэтэрхий харгис хэрцгий, заримдаа
дэндүү секси, хааяа арай л бодит үйл явдлууд
болон дүрүүд нь энэ номыг улам тансаг
болгосон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх ямар улсыг бий болгож, цааш нь авч явах вэ?

Ерөнхий сайдаар
хэн ажиллах нь тодорхой
болчихлоо. Гүйцэтгэх
засаглалыг ирэх жилүүдэд
У.Хүрэлсүх тэргүүлнэ. Мань
эр “Хар жагсаалтад орсон,
элгээрээ хэвтсэн эдийн засаг
хүлээж авлаа” гэж байна.
Хүлээж авах ч биш юм аа,
өнөөдрийн эдийн засгийг
эрхэм сайд өөрөө бүтээсэн.
Маргаашийн Монгол ямар
байхыг ч тэр шийднэ. Өнгөрсөн
жилүүдэд У.Хүрэлсүх гэдэг
хүний гаргасан алдаа хийгээд
оноог эргэж харж, ирэх
жилүүдэд санаж сэрж хийх
ёстой шийд, шийдлийнх нь
тухайд дайх хэдэн үг байна.

Эдийн засгийн хөдөлгөгч
хүч өнөөдөр, маргааш, ирэх
жилүүдэд уул уурхай байх
нь нэг дээр нэгийг нэмэхэд
хоёр гэдэг шиг тодорхой
зүйл. Тэр утгаараа өнгөрсөн
хийгээд өнөөгийн Засгийн
газрын хийсэн болон хийх том
нүүдлүүдийн нэг нь яах аргагүй
энэ салбартай холбогддог,
цаашдаа ч холбогдсоор явна.
Өнгөрсөн дөрвөн жилд МАН
яг өнөөдрийнх шигээ юуг бол
юуг хийхээр хүчтэй олонх
байсан ч уул уурхайн салбарт
тэр гээд хэлчихээр тоймтой
шийдэл гаргаж, том төсөл
хөдөлгөөгүй. Ирэх дөрвөн жилд
олонх болсныхоо өгөөжийг
гаргачих байх гэсэн итгэл
ард түмэнд байгааг Ерөнхий
сайд хэлүүлэлтгүй ойлгож
суугаа биз. Одоо түрүүчийн
засаг гаднаас доллар олж
ирдэг ганц салбартаа яаж
хандсан бэ гэсэн асуултад
хариу хайя.

Нүүрс, зэс, төмрийн
хүдрээ экспортлоод дажгүй
аж төрж суусан Монголд
газрын ховор элемент гэх
мэт шинэ баялагтаа доллар
татах боломж бүрэн байсан
ч уул уурхайн компани руу
цэрэг хөдөлгөж дайрсан,
тусгай зөвшөөрлийг олноор
нь цуцалсан кейс хөрөнгө
оруулагчдад эргэлзээ
төрүүлж орхисон. Шүүхийн
шийдвэргүйгээр хувийн
компани руу цэрэглэн
дайрсан, эрх сүрээрээ
далайлгаж хувийн компанийн
мэдэлд байсан лицензүүдийг
хомроголон цуцалсан
гэх мэт шийдвэрүүдийг
У.Хүрэлсүхийн Засгийн газар
гаргасан юм. Шүүх шийдээ
гаргаад лиценз хураах нь
ардчилсан засаглалтай аль
ч улсад байх зүйл. Харин
шүүхийн шийдвэргүй цэрэг
хөдөлгөж, сүрийг үзүүлэх нь
ямар ч хөрөнгө оруулагчдын
ой тойнд багтахгүй шийдэл
л дээ.

Ирэх дөрвөн жилд
ардчилсан засаглал, чөлөөт
зах зээлийн нийгэмтэй улс
гэдгээ сэрж, санаж, шүүхтэй
хуультай улсын Ерөнхий сайд
шиг ажиллавал У.Хүрэлсүхийн
Засгийн газарт боломж бий.
Хөрөнгө оруулагчид үргэж
айгаад эргэж ирэхгүйгээр
зугтчихсан хэцүү зураг
өнөөхөндөө бол алга.
Дашрамд сануулахад мань
эрд анзаарах ёстой нэг өнцөг
байгаа. Бараг л бүх эдийн
засагч “Гадаадын хөрөнгө
оруулагчдын барометр
нь Оюутолгой төсөл” гэж
хэлдэг. Монголд төдийгүй
дэлхийд гэж яригдах уул
уурхайн мега төсөл болохоор
тэгэхээс ч аргагүй. Оюу толгой
төслийг хөдөлгөх хоёр том
шийдвэрийг гаргасан, тухайн
шийдвэрүүдийг гаргахад
оролцоотой ажилласан нэр
бүхий хэдэн хүн өнөөдөр хорих
ангид торны цаана суугаа.
Тэднийг шүүх хурал ирэх
даваа гаригт болно. Хөрөнгө
оруулагчдын яах ийхээ шийдэх
хэмжүүр болчихсон аварга
төслийг хөдөлгөсөн хүмүүсээ
барьж хориод шийтгэчихвэл
У.Хүрэлсүхийн Засгийн газар
мянга сайхан ярьж, хэчнээн
гоё инээж, өчнөөн таатай
орчин амлаад доллар атгасан
хөрөнгөтнүүдийн сэтгэлийг
эргүүлэх нь юу л бол. АНУ,
Хятадаас эхлээд гадны
хөрөнгө оруулалт татахын
төлөө дэлхийгээрээ өрсөлдөж
байхад Азийн жижигхэн
Монголыг царай алдаад суух
хөрөнгө оруулагч цэнхэр
гаригийн хаана ч байхгүй.
Биднийг гуйж царайчилж
мөнгөө өгч, хөрөнгө оруулах
ёстой гэж бодож, сэтгэдэг
гэнэн хандлагаасаа салах цаг
хэдийнэ болчихсон гэдгийг
гүйцэтгэх засаглалын тэргүүнд
дуулгачихад илүүдэхгүй болов
уу.

У.Хүрэлсүхийн Засгийн
газрын өмнөх дөрвөн жилд
эхлүүлсэн дажгүй ажлын нэг
бол Таван толгойн IPO-н
бэлтгэл ажил. Харамсалтай
нь сонгуулийн өмнө эргэж
буцсан алхам хийсэн алдаа
мань эрд бий. Гэхдээ энэ
ажлаа үргэлжлүүлэх суурь
нь үгүй болчихоогүй байгаа.
Тэгэхээр ухаалаг нүүдэл хийж
чадвал коксжих нүүрсний
нөөцөөрөө дэлхийд гайхагддаг
Тавантолгойн орддоо олон
улсын зах зээлээс том хөрөнгө
оруулалт татах боломж
У.Хүрэлсүхийн Засгийн газарт
бий. Хятадтай хийсэн своп
хэлцэл тойрсон асуудал,
саарал, хар жагсаалтаас
үүдсэн эрсдлүүд, ирэх жилээс
их хэмжээгээр төлж эхлэх
өр төлбөрийн айсуй сураг,
инфляци галзуурч төгрөг
сулрах суурь нөхцөлүүд,
ОУВС-гийн хөтөлбөрийг
үргэлжлүүлэхээс аргагүй
бодитой шалтгаанууд, дахиад
нэг жил үргэлжилж мэдэх
коронагийн нөлөөлөл гэх
мэт хаалга тогшсон аюул
айдсуудтай ийм цагт гаднаас
доллар татах боломж бүрийг
эрэлхийлэхээс өөр гарц
Монголын Засагт байхгүй.
үед бүтээн байгуулалтын
төслүүд газрын тос, төмөр
зам, автозамын салбарт
хийгдсэнийг онцлох учиртай.
Өмнөх засгийг тэргүүлсэн
хүн энэ засгийн тэргүүнээр
ажиллах болохоор сая
онцолсон төслүүд үргэлжлээд
хэрэгжээд явна гэдэгт эргэлзэх
зүйл алга. Коронавирусийн
хөл хорионоос болж хэцүүхэн
байдалд орсон хувийн
хэвшлийнхнээ өөд нь татах
боломж энэ төслүүдэд бий.
Дарханы зам дээр гэхэд л
үндэсний компаниудаа
ажиллуулъя гээд зүтгэхэд овоо
хэдэн компани өндийгөөд,
сэвхийгээд ирнэ. Ерөнхий
сайдын эр зориг, сүр хүчээ энэ
мэт шийдэл дээр ашиглавал
У.Хүрэлсүх нийгэмд илүү их
тус нэмэр болно. Уул уурхай,
дэд бүтцийн салбарт Таван
толгойн цахилгаан станцын,
Тавдугаар цахилгаан станцын
гэх мэт шийдлээ хүлээсэн хэд
хэдэн төсөл бийг шинэ Засгийн
газрын тэргүүнд дайя.

Саарал жагсаалтаас гарах
шаардлагуудаа Монголын
Засгийн газар биелүүлчихсэн,
ФАТФ ч үүнийг нь хүлээн
зөвшөөрсөн гэх мэдээлэл
хэвшлийнхэн ташраараа
элгээрээ хэвтсэн, ажилгүйдэл
том асуудал болсон,
инфляцийн гол хэмжүүр
болдог хүнсний ногоо, махны
үнэ хаданд гарсан, төсвийн
орлого 1.3 их наядаар
тасарсан, Монголбанк
долларын нөөцөө баран барин
валютын ханшийг хазаарлаж
суугаа ийм хэцүү цагт гаднаас
доллар татах гарц өнөөхөндөө
ОУВС л байна. ОУВС-гийн хөтөлбөрт үргэлжлэн
хамрагдахаас аргагүй
асуудалд уначихсан ийм цагт
У.Хүрэлсүхийн Засгийн газар
ажлаа эхлэх гэж буй. Сая
дурдсан асуудлуудыг өөрийнх
нь толгойлсон Засгийн газар
үүсгэснийг сэхээрч ойлгоод
ОУВС-тай ухаалаг хэлэлцээр
хийгээд явах нь У.Хүрэлсүхийн
Засгийн газрын хоёр дахь том
ажил болох байх.

Гуравдугаарт сонгуулийн
жилийн төсвөө хөрсөнд нь
буулгах их ажил У.Хүрэлсүх
болон Сангийн сайдын өмнө
бий. Өнгөрсөн гурван сарын
хугацаанд төсвийн өчнөөн
мөнгө УИХ-ын гишүүдийн
“тойргийн усалгаа”-нд
зарцуулагдаж, тэгсний хүчинд
УИХ-д ахин сонгогдсон
гишүүн ганцаар тогтохгүй
байгаа. Одоо өөрсдөө засаг
толгойлох учир хөрсөн дээрээ
бууцгаах байх. Эхнээсээ
хөрсөн дээрээ бууж, төсвийн
тоймгүй зарлагаа танах тухай
яриад эхэлсэн харагдсан.
Өнгөрсөн Засгийн газрын үед
Сангийн сайдаар ажилласан
Ч.Хүрэлбаатар лав өмнөх
шигээ “Тэд дэх удаагаа
хэлье, төсөв тодотгохгүй” гэж
зөрсөнгүй. Саяхан “Төсвийг
тодотгохоос аргагүй” гэж
дуугарна лээ.

Ерөнхий сайдын, Монгол
улсын Засгийн газрын тарни
мэт давтаж, байнгад санаж
сэрэх ёстой ганц өгүүлбэрийг
эцэст нь сануулъя. “Хувийн
хэвшлээ дэмжье, тордъё”
гэсэн үгийг байнга санаж,
тэр үгээ ажил хэрэг болгож
байж үйлдвэрүүд сүндэрлэнэ,
ажлын байр нэмэгдэнэ,
улс, иргэний амьжиргаа
сайжирна, эдийн засаг тэлнэ.
Коронавирусийн хөл хорио
дэлхийг хэрсэн өнгөрсөн
саруудад цэнхэр гаригийн
улс орнууд хувийн хэвшлээ
онцгойлж анхаарсан бодлого
хэрэгжүүлсэн. Компаниуд
дампуурахгүй бол иргэд нь
ажил, орлогоо алдахгүй учраас
хувийн хэвшлийнхэндээ
онцгойлж хандсан хэрэг.
Онцгойлж хандана гэдэг нь
учир зүггүй мөнгө тараагаад
эхэлнэ гэсэн үг мэдээж биш.
Бага хүүтэй, урт хугацааны
зээлээр дэмнээд өгчихөд
л хувийн хэвшлийнхэн
дорхноо сэвхийж, иргэдийн
ахуй амьжиргаа сайжраад
ирдэг. У.Хүрэлсүхийн
Засгийн газрын ирэх дөрвөн
жилжингээ анхаарах өнцөг
бол энэ. Коронавирусийн
хөл хориотой өнгөрсөн
саруудад хувийн хэвшилдээ
ээлгүй, хатуу хандсан
цөөхөн засгийн газруудын
нэг байсан алдаагаа засах
боломж яг одоо У.Хүрэлсүх ба түүний багийнхны өмнө
ирээд байна. Дахиад хэлье.
Нэг, хоёр, гуравдугаарт гэж
эрэмбэлэхгүйгээр, байнга
анхаарч, тордож, дэмжих
ёстой хэсэг бол ердөө
л хувийн хэвшил. Хувийн
хэвшлийнхэн л улсынхаа
төсвийн мөнгийг бүрдүүлж,
улсынхаа иргэдийг ажилтай
орлоготой амьдруулдаг юм.
Дэлхий даяараа үндэсний
компаниуддаа элэгтэй
ханддагийн цаад шалтгаан
ердөө энэ. За тэгээд хувийн
өмчид халдах санаархалгүй,
хувийн бизнесийн шударга
өрсөлдөөнийг дэмжсэн орчин
бүрдүүлж, эрүүл ухаалаг
засаглаарай гэсэн захиасаар
Ерөнхий сайд ба түүний
нөхдөд дайх үгээ төгсгөе.