Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ

Мэдээ.МН

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долоодугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн харьяа гурван лабораторид 55 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлалдаад буй 12 хүн, тандалтын нэг сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн сорьцод вирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсны нэг нь 22 настай оюутан 49 хоногт эмчлэгдлээ. Нөгөө нь 32 настай ачаа тээврийн жолооч 16 хоногт эмчлэгдэн сувилалд шилжлээ.

Монгол Улсад онош батлагдсан 220 тохиолдол байгаагаас 185 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор 35 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 33 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байна. Мөн хоёр хүүхэд эмчлүүлж байна. Өчигдөр Токиогийн онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээний хариу маргааш гарна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Галиндэв: Намаа хагалж, бутаргасан улстөрчид хойшоо суу

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшсэн П.Галиндэвтэй ярилцлаа.


-Та УИХ-ын сонгуульд бие даасан 121 нэр дэвшигчээс хамгийн олон саналыг авлаа. Сонгуульд ялагдахад юу шалтгаалав?

-Иргэд сонгогчид маань миний тавьсан мөрийн хөтөлбөр, зорилго зорилтыг маш өндрөөр дэмжиж, оролцлоо. Намайг дэмжсэн баянголчууддаа баярлалаа. Сонгуулийн талаар мэдээж олон коммент байгаа. Сонгуулийн булхай, луйвар, хардалтуудын талаар сүүлийн таван өдөрт ярьчихсан учраас тэр хэсгийг түр орхиё. Энэ удаагийн сонгуульд хэт олон хүн нэр дэвшиж санал хуваагдах нөхцөл байдал үүссэн. Манай тойрог дээр гэхэд 30 гаруй нэр дэвшигч байсан. Ялалт байгуулсан МАН багаараа ажиллаж чадлаа. Бусад нэр дэвшигчид, намууд маш их саналуудаа хуваалаа. Тоон үзүүлэлтээр аваад үзэхэд ялалт байгуулсан МАН 40 орчим хувийн дэмжлэг авсан мөртлөө олонх суудлыг авлаа шүү дээ. Тэгэхээр үлдсэн 60 хувь хоорондоо саналаа хуваасан. Гол шалтгаан энэ байлаа.

-Том мажоритар систем дээр сонгогчоор тойргоо хуваах уу, газар нутгаар хуваах уу гэх асуудал үүсдэг. Энэ сонгуулийг хуулийн хүрээнд хэрхэн харж байна?

-Зайлшгүй хийх ёстой хоёр, гурван зүйл харагдсан. Нэгдүгээрт, манай сонгуулийн тогтолцоонд асуудал байна. Тухайлбал, 26 мянган иргэн надад итгэж санал өгч байхад Их хуралд ард иргэдийг төлөөлөх эрхгүйгээр үлдэж байна. Гэтэл дунджаар 10-17 мянган иргэний санал авсан нэр дэвшигчид Их хурлын гишүүнээр сонгогдож байна. Энэ гажгийг сонгуулийн тогтолцоо, хуулиараа бид нэг мөр шийдэж өгөх ёстой. Хоёрдугаарт, болж өнгөрсөн сонгуульд олон хардалт байна. Сонгууль ил тод биш, хяналт сул байлаа.

Иргэдийн мэдэх, хянах эрх нь манай сонгуулийн тогтолцоонд нээгдээгүй байдаг гэдгийг мөн харлаа. Сонгуулийн үеэр хяналт гэдэг зүйл маш сул байгаа харагдлаа. Зарим иргэд хурууны хээгээ уншуулахгүй орж байна, иргэний үнэмлэхгүй хүн ч сонгууль өгч байна. Хуучин, сонгууль өгсөн хүн хуруун дээрээ тэмдэглэгээ хийлгэдэг байсан. Энэ тэмдэглэгээг энэ удаа хийлгэе гэсэн хүнд нь сайн дураар хийж өглөө. Сонгууль маш хяналтгүйгээр явагдсан. Бид сонгуулийг будилаангүй явуулъя гэж л хар машиныг оруулж ирсэн. Гэтэл хар машин маань эргээд сонгуулийн сул тал болчихсон байна. Мэдээллийн технологи хөгжөөгүй, тавих хяналт нь нарийн боловсруулагдаагүй учраас хар машин давуу тал биш сул тал болсон гэдгийг энэ сонгууль харууллаа.

-Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиалаар маш олон факт гарч ирлээ. Гэсэн ч сонгуулийн үр дүнтэй бүгд эвлэрлээ шүү дээ?

-Сонгуулийн үр дүнгийн эсрэг бусад бие даагч, нам, эвслүүд сонгох, сонгогдох эрхээ хамгаалж тэмцэж байгаа нь зөв. Гэхдээ эдгээр хүмүүс анхнаасаа байгаа оноогүй тэмцлийг эхлүүлсэн. Зөвхөн гарчихсан үр дүн дээр тэмцсэн. Аль хэдийн будлиан луйврууд нь яваад өнгөрсний дараахь үр дүн рүү хэтэрхий их чиглэж улс төрийн тэмцлээ хийснээс болж мухардалд орсон. Би 22 цагаас хойш биш, өмнө болсон санал хураалтын процесс руу илүү орж улс төрийнхөө тэмцлийг хийгээч ээ гэдэг зөвлөмж, саналыг тэр хүмүүст тавьсан. Харамсалтай нь тэр хүмүүст туршлага дутаж, хэтэрхий улстөржиж хийрхсэнээсээ болж улс төрийн булхай луйврыг илрүүлж чадаагүй. Улмаар мухардалд орлоо. Миний хийсэн мэдэгдэл, тайлбарыг та бүхэн судлаад үзвэл санал хураалтын үед болсон булхай луйвруудын аргументыг гаргаж тавьсан байгаа. Энийг манай хууль хяналтын байгууллага, улс төрийн намууд цааш нь үргэлжлүүлэн судалж үнэн зөвийг нь илрүүлэх хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулиар гэлтгүй цаашид дахин давтагдах боломжтой маш олон хардалтууд байгаа. Ирэх намар бид орон нутгийн сонгуулиа хийнэ. Тэгээд Ерөнхийлөгчийн, 2024 оны Их хурлын сонгууль гээд эдгээр сонгуулиудын өмнө үүнийг цэгцэлж, сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, сонгуулийн хууль дотроо мэдээллийн технологи, сонгогчдын нэгдсэн датабаз, иргэдийн мэдэх, хянах эрхийг нээж өгсөн тэр тогтолцоог бүрдүүлж өгөхгүйгээр сонгууль хийх утгагүй болчихлоо. Ардын намын 65-ыг шинэ 62-оор сольдог сонгуулийг хийхийн тулд Монголын ард түмэн цаг аваа барж, төсвийн мөнгөө үрэх ямар ч шаардлагагүй. Д.Лүндээжанцанг, Хасуурын Ганхуягаар сольдог сонгууль бидэнд хэрэггүй.

-АН-ын шинэчлэлийн ажил эхэлж байна. Та ч мөн энэ шинэчлэлийг толгойлогчдын нэг байна байх?

-АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүнээр 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Би намаасаа гараагүй шүү дээ. 2016 онд нам буруу зүг рүү явж, хэтэрхий их хагарч бутарч, нэгдсэн бодлогогүй, тавьж байгаа зорилго зорилтууд ард түмний хөрсөн дээр буухгүй байна гэдгийг хэлж байсан. Тэрнээс хойш намаа засах гэж оролдлоо. Өнгөрсөн удирдлагын үед АН-ыг засч зөв голдиролд нь оруулахын төлөө их хэлж, ярьсан. Хүнд хэлээд хүмүүс намыг засдаггүй юм байна. Тэр хүн өөрөө л ойлгоогүй бол хүний зөвлөгөөг авч энэ намыг засч, шинэчлэх ажлыг хэзээ ч хийдэггүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Өдгөө хоёр дахь удаагаа нам маань навсайтлаа ялагдлаа. Ард түмэн намаа шинэчлээч ээ гэдгийг хоёр дахиа хэлж байгаа хэрэг. Манай намын дийлэнх нь АН-ыг шинэчлэлийг дэмждэг. Эдгээр хүмүүстэйгээ яг одоо АН-ын шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдэг талаар ярилцаж байна.

Мэдээж намынхаа шинэчлэлийн ажилд манлайлан ажиллана. Өнгөрсөн таван жил хэлж, зорьж байсан ажил энэ мөн. Би сонгуулиар Их хуралд сонгогдохын хажуугаар бүлэглэлд барьцаалагдсан улстөрчдөөс АН-ыг салгая гэдэг зорилтыг тавьж ажилласан. Энэ зорилт маань эхнээсээ биелээд явж байна. Тиймээс АН гарцаагүй өөрчлөгдөж, шинэчлэгдэхээс өөр замгүй болсон. Энийг хэн нэгэн хуучны улстөрчид, лидерүүдэд хэлж даатгахгүй. Шинэчлэлийг хүсч байгаа намын гишүүд, ардчиллын төлөө явж байгаа залуучууд бид өөрсдөө гардан зохион байгуулж хийнэ гэсэн зорилготой байгаа. АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв хоёр нэг тойрогт өрсөлдлөө. С.Эрдэнэд мөнгө байлаа, АН-ын суурь бүтэц байлаа. Гэсэн ч надаас хоёр дахин бага санал авлаа шүү дээ. Би Ардчилсан намыг шинэчилье гэж явсан. С.Эрдэнэ ээ АН болж байна гэж явсан. Ард түмний сая өгсөн дүгнэлт С.Эрдэнээ чиний буруу, П.Галиндэвийн зөв өө гэдгийг надад хоёр дахин илүү санал өгч нотоллоо шүү дээ.

-Ирэх намар орон нутгийн сонгууль болно. Энэ сонгуулиас өмнө ямар өөрчлөлтийг намдаа хийх ёстой гэж харж байна?

-Хоёр ажлыг хийнэ. Нэгдүгээрт, намынхаа дотоод зохион байгуулалтыг өөрчилж, нам дотроо жинхэнэ шинэчлэлийг хийх ёстой. Энэ 2020 оны Их хурлын сонгуулийн дараахь улс төрийн их цэвэрлэгээ болно. Өнгөрсөн 30 жил энэ намыг удирдсан хүмүүст хэчнээн жил намын хувь заяа, ардчиллын хувь заяаг даатгалаа. Энэ хүмүүс чадахгүй юм байна. Хоцрогдож гэдгээ хангалттай харуулсан. Тэрний дараа ардчиллын төлөөх хагарч бутарсан намуудаа нэгтгэх ажлыг зохион байгуулж эхэлнэ.

-36 намыг татан буулгаж шинээр өндөр шаардлага шалгуураар үүсгэн байгуулж ижил гараанаас эхлэх талаар сүүлийн үед их ярьдаг болж. Та энэ дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Хүчээр татан буулгах, аль эсвэл хүчээр эвлэлдэн нэгдүүлэх асуудал байж болохгүй. Энэ бол хуулиараа зохицуулагдаж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2028 оноос улс төрийн намуудын гишүүнчлэл 800-гаас 20 мянга гэсэн босготой болж байгаа шүү дээ. Тэр үед хүссэн хүсээгүй намууд хүчээ нэгтгэх шаардлага гарна. Тэрнээс наана хүчээ нэгтгэх боломж байхгүй. Харин үзэл бодол, үнэт зүйл нэгтэй намууд нэгдэх ёстой. Манай намаас салж гарсан ШИНЭ нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, АТОЗ гээд эдгээр намуудыг ойрын хугацаанд эвлүүлэн нэгтгэх ёстой. Тэгэхийн тулд өөрсдийгөө лидер гэж бодож шинээр нам байгуулах хүртэл шийдвэр гаргаж байсан тэр улстөрчид хойшоо суу. Намаа хагалж, бутаргасан улстөрчид хойшоо суу, одоо болсон. Бодлого чинь буруу байсан гэдэг сонгуулийн үр дүнгээр нотлогдсон учраас бусад жирийн гишүүддээ боломж олго.

-Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө юу байна?

-Би хувь улс төрчийнхөө хувьд тодорхой байр суурьтай байдаг. Аливаа барьж авсан ажлаа заавал хийе, олон юм руу үсчээд яахав, юм гэдэг шат дараатай явах ёстой гэж. Тиймээс намаа шинэчилсний дараа Монголын төр засгийн бодлогыг өөрчлөхийн төлөө явна гэдэг хатуу байр суурьтай байсан. Ийм ч сонголт, даалгаврыг ард түмэн өглөө. Ирэх дөрвөн жилийн хугацаанд маш яаралтай намаа шинэчилнэ. Бидний өмнө Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль байна. Дөрвөн жилийн дараа Их хурлын сонгууль үлдэж байгаа. Орон нутгийн сонгуулийн өмнө яаралтай намаа шинэчилж, амжилттай оролцоно. Нэгэнт Их хуралд сөрөг хүчингүй, хяналтгүй болсон учир 2021 онд ардчилсан Ерөнхийлөгч өө заавал дахин ялуулах ёстой. Тэгж байж Монголын улс төрийн балансыг хадгалж, Монгол төрд эрх мэдлийн хуваарилалт хадгалагдана.


Categories
мэдээ нийгэм улс-төр

ОХУ-ын Байгалийн Улсын их сургуулиас УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргэжээ

Хүндэт профессор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин томилогдсонд баяр хүргэж, ОХУ-ын Байгалийн Улсын их сургуулиас захидал илгээжээ. Ийнхүү түүнийг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас баяр хүргэж, захидал илгээжээ.

ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч В.В. Игнатенко Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн, Байгалийн Улсын Их сургуулийг төгсөгч, Хүндэт профессор Г.Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүсэн байгуулагдсан түүх нь 1894 оноос эхэлдэг тус сургуулийн төгсөгч, Хүндэт профессор юм.

Categories
мэдээ нийгэм

“Яараад яахав дээ” аянд залуус нэгдэж байна

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан “Яараад яахав дээ” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.

Энэ тоог тэг болгож, нэг амь нэгэн гэр бүлийг ч болов аврахын төлөө тээврийн хэрэгсэл эзэмшиж, жолооны ард сууж байгаа хүн бүхний хүчин чармайлт чухал болохыг энэ аян та бүхэнд сануулж байна. Иймээс өчигдөр Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт баруун аймгуудын чиглэлд аян замд гарч байгаа зорчигчидтойгоо хамтран зохион байгуулснаараа онцлогтой.

Энэхүү үйл ажиллагаанд олон арван залуучууд чин сэтгэлээсээ дэмжин оролцож, Crown Starex машин , мотоцикл эзэмшигчдийн группын залуус, олны танил жүжигчид, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нарын зэрэг олон хүмүүс дэмжиж бусдыгаа уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар Covid-19: Нөхцөл байдлын мэдээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэрэмжлүүлэг: Гол, мөрний усны түвшин 5-20 см нэмэгдэж, үерлэжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ. Мөн Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид орох хур борооны хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгуулж эхэлжээ

Зам тээврийн осол хамгийн их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгуулах, мэдлэг олгох ажлыг эхлүүлжээ. Улсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим хүн ослын улмаас амь насаа алдаж байна.

Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг.

Иймд иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор Монголын Улаанзагалмайн нийгэмлэг, Зам, тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллага, Монголын авто холбоотой хамтран улсын хэмжээнд хамгийн их зам тээврийн осол гардаг авто замууд дагуу “Анхны тусламжийн цэг”-үүдийг эхний ээлжид Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчих авто замд байгуулж байна.

Мөн осолд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Бөхийн холбооноос дараах мэдэгдэл гаргажээ

Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, сум улсын наадам нэг өдөр зохион байгуулагдахтай холбоотой тойргийн цолны асуудлаар албан ёсны шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Мөн ойрын өдрүүдэд өдөртөө халалтын улмаас зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, борооны өмнө салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллуулж болох дэлхийн хамгийн хурдан галт тэргийг ашиглаж эхэлжээ

Японы хамгийн сүүлийн үеийн дээд амжилтыг харуулсан сумны галт тэрэг нь зөвхөн илүү хурдан, илүү зөөлөн гүйхээс гадна газар хөдлөлтийн үед зорчигчдыг аюулгүй байдалд хүргэх боломжтой юм.N700S – ‘S’ нь ‘Дээд’ гэсэн утгатай бөгөөд 7-р сарын 1-нд ашиглалтад орсон бөгөөд Токио станц ба Осака дахь Шин-Осака станцыг холбосон Tokaido Shinkansen шугамд үйлчилдэг.

Энэ нь цагт 360 км хурдлах чадвартай бөгөөд 2019 онд туршилтын үеэр тогтоосон шинэ рекордыг дэлхийн хамгийн хурдан галт тэрэгний нэг болгож чадсан юм. Гэхдээ ажиллагааны хурд нь цагт 285 км хурдална. Энэ бол Японы Төв төмөр замын (JR Central) 13 жилийн хугацаанд Tokaido Shinkansen шугамд оруулсан анхны шинэ сум галт тэрэгний загвар бөгөөд 2020 онд Токиогийн Олимптой давхцахаар төлөвлөгдсөн байсан ч олимп 2021 он хүртэл хойшлогджээ.

Бодит уналт нь галт тэрэгний хөдөлгөөнийг шингээхэд тусалдаг шинэ идэвхитэй бэхэлгээний системийн ачаар илүү тайван, илүү зөөлөн байх болно. Галт тэрэг нь сайжруулсан автомат удирдлага, тоормосны системтэй бөгөөд ослын үед түргэн зогсоох боломжийг олгодог. Энэ нь мөн литий-ион батерейны өөрөө хөдөлгүүрийн системээр тоноглогдсон бөгөөд энэ нь дэлхийн анхных юм. Энэхүү систем нь галт тэрэгний цахилгаан тасалдах үед бие даан богино зайд гүйх боломжийг олгодог бөгөөд өндөр эрсдэлтэй газарт гүүр, гүүрэн дээр байснаас бага хурдтай аюулгүй байршилд шилжих боломжтой аж. Жишээ нь: газар хөдлөлтийн үед. Гаднах төрхөөрөө бол N700S нь гоёмсог алтан логогоос гадна хуучин N700 эсвэл N700A загвараас тийм ч өөр харагдахгүй юм. Дотроо шинээр зохион бүтээсэн суудал нь зорчигчдыг цаашаа суух боломжийг олгож, илүү тохь тухтай, ялангуяа холын зайн зорчигчдод илүү тохь тухыг санал болгож байна. Суудал бүр нь тусдаа цахилгаан залгууртай. Ачаа тээшний тавиуруудыг зогсоол бүрт асааж зорчигчдод эд зүйлсээ сануулах аж.

Японы Токио, Осака хотуудыг холбосон Токайдо Шинкансенгийн шугамыг 1964 онд Японы Токио хотноо зуны олимпийн наадам эхлэхэд яг 1964 онд нээжээ. Энэ бол дэлхийн хамгийн өндөр хурдны төмөр замын шугам байв.

Б.МӨНХДУЛАМ