Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг энэ сарын 05-06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор зохион байгуулж байна. Нийт 200 гаруй иргэн эх орондоо ирэх юм. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэв

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO 45001:2018 стандарт”-ыг нэвтрүүллээ.

Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо”-той хамтран ажиллах гэрээ байгуулан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх гэрчилгээжсэн сургалтуудыг зохион байгуулахын зэрэгцээ “Оюутолгой” ХХК-тай хамтарсан хоёр удаагийн “Гүний уурхайн аюулгүй ажиллагаа” сургалтад хаагчдаа сургаж дадлагажуулсан байна.

Мөн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор бие бүрэдэхүүний амралтын болон алжаал тайлах өрөө, цайны газар, байгууллагын гадна хашааг шинээр тохижуулжээ.

Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлын хүрээнд Иргэдэд үйлчлэх танхим, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад шинжилгээ хийх Химийн лаборатори зэргийг байгуулан ажиллаж байгаа юм.

Ингэснээр олон улсын стандартыг нэвтрүүлснээр төрийн захиргааны байгууллагуудаас анхдагч болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багш, оюутны стартап 2020” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж эхэллээ

“МУИС-ийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар дундын судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрийн нээлт 4 дэх жилдээ эхэллээ.

2019 оны 10 дугаар сард МУИС нь Рио Тинто Монгол компанитай гарааны компанийн хөтөлбөрийг дэмжих, оюутныг дадлагажуулах, цуврал лекц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2017 оноос хойш хэрэгжүүлж буй МУИС-ийн Стартап Лаб хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх гэрээ МУИС-Рио Тинто Монгол компанитай байгуулсан. Гэрээний дагуу 2020 оноос тус хөтөлбөрт Рио Тинто Монгол компаниас 3 жилийн хугацаанд жил бүр 30 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.

Энэ жил тус хөтөлбөрт нийт 11 багийн 79 багш, оюутан сургалт, менторын үйлчилгээнд хамрагдаж байна. Мөн хөтөлбөрт МУИС-ийн Бизнесийн Сургууль, Бизнес Консалтинг төв, БСШУСЯ-ны Инновацын хэлтэс, Оюуны Өмчийн Газар, бусад мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болон БС-ийн дэд проф.Б.Батдэлгэр, TomYo, AND Global, Lend MN, Biznetwork-ийн үүсгэн байгуулагч, энтрепренер В.Баярсайхан, “Старт Централ Азиа ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн, “Азума Шиппинг Монголиа ХХК”-ийн захирал Ч.Чинзориг нар сургалт, менторын үйлчилгээ үзүүлж байна.

Хөтөлбөрийг нээж МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал хэлэхдээ, өмнөх жилүүдэд байгалийн ухаан, инженерчлэлийн салбараас оролцогчид түлхүү орж байсан бол энэ жил нийгэм, хүмүүнлэгийн салбарын залуу судлаачдын оролцоо ихээхэн идэвхижсэн. Мөн тус хөтөлбөрийн үндсэн сургалтад инновацын экосистемд оролцогч талуудын төлөөлөл, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж буй энтрепренерүүдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд багш оюутнууд хамтран олон шинэ бүтээлч санаачилга дэвшүүлж, оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулахыг зорин хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж багуудад амжилт хүслээ.

“Рио Тинто” компанийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал, “Рио Тинто дэлхийн шилдэг тэргүүний техник технологи, арга барилыг Монгол Улсад нутагшуулахаас гадна дэлхийд өрсөлдөхүйц Монгол мэргэжилтнийг бэлтгэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахад ямагт анхааран ажилладаг билээ. Монгол Улсын хувьд бид ууган их сургуультайгаа хамтран энэхүү Старт ап төслийг дэмжин ажиллаж, бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байгаад сэтгэл өндөр байна. Энэ жилийн уралдаанаас олон шинэлэг санаа төрөн гарч, зах зээлд амжилттай өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон оролцогч багуудын танилцуулгыг Инновац, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн танилцуулав. Хөтөлбөрт оролцогч багийнхан байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлал, мэдээллийн технологи, электроник, санхүүгийн цахим мэдээлэл ба финтек, эрхзүйн зөвлөгөө үйлчилгээ зэрэг гарааны компанийн төслийн бизнес санааны танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярмаа: Дэлхийд үнэлэгдэх монгол иргэнийг төлөвшүүлэн бүтээнэ

– АЛТАН ПАСПОРТ, АНГЛИ ХЭЛ, ӨРГӨН ДЭЛХИЙД АЖИЛЛАХ ҮНЭЛЭХҮЙ ДАВУУ БОЛОМЖ –

GAPE Олон Улсын Мэргэжлийн Боловсролын Академи нь Их Британийн мэргэшсэн нягтлан бодогч буюу АССА цолтон бэлтгэх хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлдэг билээ. Энэ талаар сонин сайхан мэдээ дуулгахаар тус академийн захирал Б.Баярмаатай ярилцлаа.

-GAPE академийн эхлэл, өнөөдрийг хүрсэн түүх, хөтөлбөрийн онцлогоосяриагаа эхэлье?

-GAPE академи нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цол зэрэг олгодог хөтөл­бөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд үр өгөөж нь эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийд үнэлүүлэх боломж юм. Бид 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж, 200 гаруй оюутан залуусыг сур­галтад хамруулаад байна. Нягтлан бодогч мэргэжилтэй хүн бүр мэргэшсэн нягтлан бодогч байдаггүй. Ур чад­вар, мэдлэг, ёс зүй, турш­лагаа баталгаажуулах шаард­лагатай. Улс орон бүрд ийм цол зэргийг олгодог ч дэлхийд хүлээн зөвшөөрөгддөгцолууд бол АССА /Английн Мэргэшсэн нягтлан бодогч/, USCPA /АНУ-ын Мэргэшсэн нягтлан бодогч/ юм.

12-р ангиа төгсөж, ирээ­дүйн мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд АССА хөтөлбөр бол онцгой боломж, ач холбогдолтой. 4 жилийн хугацаанд дотооддоо зөвхөн 1 сургууль төгсөх үү эсвэл Их Британий 2 сур­гууль төгсөж, Олонулсынмэргэшсэн нягтлан бодогч­дын нийгэмлэгийн гишүүн болох уу? Үүнд бодит ха­риулт өгөх сургалтыг GAPE академи нь 12-р анги дүүр­гэсэн, ирээдүйдөсөн дэв­шиж тасралтгүй хөгжих, мэргэж­лээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж ажиллах зо­рил­готой, өндөр үнэлгээтэй, хурдан өөрчлөгдөж буй биз­нес, нийгмийн орчинд да­сан зохицох чадвартай мэргэ­жилтэн болохыг хүсч байгаа залууст олгодог юм. Өөрөөр хэлбэл 1.5 жилийг МонголдооАССАхөтөлбөрийн үндсэн стандартаар суралцаж, үлдсэн 2-2.5 жилийг Их Британи улсад үргэлжлүүлэн суралцаж дэлхийн шилдэг их сургуулиудын БАКАЛАВР болон МАГИСТР-ийн зэ­рэг эзэмшинэ. Хамгийн чухал нь энэ 3.5-4 жилийн хугацаанд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөх Мэргэшсэн нягтлан бодогчийн цолонд хүрэх юм.

-АССА цолонд хүртэл олон жил сурч, ажиллах хэрэгтэй болдог шүү дээ?

-Тэр хугацааг наашлуулах нь бидний бас нэгэн зорилт юм. Их, дээд сургуульдмэргэжил эзэмшээд, дараа нь мэргэшсэн нягтлан бодогч болохоор ахин суралцсаар байдаг. Харин GAPE-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөр нь богино хугацаанд мэргэжил эзэмшин, англи хэл сурахын сацуу АССА цолд хүрээд, олон улсадмэргэжлээрээ ажиллах үнэлэхүй давуу боломжийг дунд сургууль төгсөгчдөд олгодог. АССА цолтой хүн олон улсад алтан паспорттой мэт үнэлэгддэг. Хамгийн өндөр цалинтай, хамгийн нэр хүндтэй ажлыг хийдэг. Үндэстэн дамнасан том компаниудын ерөнхий санхүүч болон ахлахаас дээш албан тушаалд, дэлхийн шил­дэг аудитын компаниудад үндсэн аудитороор ажиллах боломжтой. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудэнэ цолоор босго тавьдаг.Сүүлийн үед манай арил­жаа­ны банкууд ч ажил гори­логч­дын болзолд АССА цол­той бол давуу талгэж заадаг болсон. Манай сан­гийн яам болон Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институт бодлогоороо маш сайн дэмждэг. Тухайлбал, АССА цолтой хүн Монголын МНБ-ийн эрхийн шалгалтуудаас тодорхой чөлөөлөлт эдэлдэг. Энэжилээс шалгалтын жу­рам нь зарчмын хувьд АССА-тэй бүрэн нийцэхээр болсон.

-АССА цолтой хүн нэр хүнд, ур чадвараас гадна мэргэжлийн болон ман­лайллын үүрэг хариуцлага хүлээх ёстой болдог байх?

-АССА цолтой мэргэ­жил­тэн байгууллагадаа онцгой үр дүн, үнэ цэнийг өгч чадна. Өндөр ёс зүйтэй, үлгэрлэн дагуулагч, чадвар потенциал дүүрэн, тасралтгүй хөгжиж, хамт олноодагуулж, хамтдаа урагшилдаг. Цаашлаад бай­гууллагын санхүү эрүүлжиж, энэ нь улс орныэдийн за­саг нийгэмд ч эергээр нөлөөлнө.

-АССА нийгэмлэгийн тухайд болон гишүүний онцгой эрхийн талаар дэл­гэрүүлж яривал?

-АССА нийгэмлэг 1904 онд Англид байгуулагдсан, дэлхийн мэргэжлийн ууган байгууллагуудын нэг. Өдгөө 179оронд544.000оюутантай, 227.000 гишүүнтэй. Сур­гал­тын хөтөлбөр нь жил бүр шинэчлэгдэж, гишүүд нь дэлхийн стандарттай мөр зэрэгцэн, хамгийн сүүлийн үеийн мэдлэг боловсролыг эзэмшдэг. АССА цолтой хүн дэлхийн шилдэг Лондонгийн их сургуулийн магистрийн зэргийг нэг жилийн дотор маш хямд зардлаар эзэмших онцгой боломжийг авдаг, мөн мэргэжлийн боловсролоор насан туршдаа хангагддаг. Манай GAPE академи 2016 онд тус нийгэмлэгийн АССА сур­галт явуулах онцгойэрхийг албан ёсоор авч, анх­­ны оюутнаа элсүүлж байлаа.

-Харьцангуй шинэ ту­там сургууль гэж зарим хүмүүст санагдаж магадгүй. Танай хамт олны амжилт, цаашдын зорилго юунд төвлөрч байна вэ?

-Миний хувьд анх 2006 оноосМонголд олон улсын цол эзэмшүүлэх хөтөлбөрийг нэвтрүүлж байсан турш­лагатай, манай багш нар ч мэргэшсэн хамт олон. Тийм­дээ ч 2019 онд АССА нийгэмлэгийн хоёр дахь том цол болох “Алтан статус”-ыг хүртсэн. Энэ оны 3-р сард дахин баталгаажуулж сунгасан. Цаашид GAPE академи АССА нийгэмлэгийн чанарын хамгийн дээд цол-“Платинум”-ын эзэн болохын төлөө том зорилгод нэгдэн хичээн ажиллаж байна. Зо­рилгодоо хүрэхийг хүсэж бай­гаа залууст GAPE таван үнэ цэнийг амладаг. Эдгээр нь:

“МЭДЛЭГ-ДЭМЖЛЭГ-БОЛОМЖ-БОДИТ ҮР ДҮН-ЗӨВ ҮЗЭЛ” юм.

Мэдлэг. GAPE академи АССА нийгэмлэгийн зөв­шөө­рөгдсөн сургалтын бай­гууллага учраас чанарын стандартыг хангаж, үндсэн хичээ­лүүдийг АССА цолтой, турш­лагатай багш нар заадаг.

Дэмжлэг. Суралцах то­хи­лог орчин, зөвлөгөө, итгэл­тэй, нээлттэй байдлаар оюутнуудаа дэмждэг.

Боломж. Богино хуга­цаанд үндсэн стандартаар чанар­тайөндөрболовсролыг олгодог.

Бодит үр дүн. “Таны амжилт-бидний амжилт”.

Зөв үзэл. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтний хувьд зөв хүн бөгөөд эх орноо хайрлахсэтгэлтэй байх учиртай. Өөрөөр хэл­бэл монгол хүний дахин давтаг­дашгүй өгөгдлөө хадгалж, залгамжлах үүрэгтэй. Энэ бодлогоор сургалтынхаа хөтөлбөрт эх хэл-өв соёлын, хүн байхын учир,хөгжмийн хичээлүүдийгоруулдаг. Оюутнууд маань ч их дур­тай. Энэ жилээс язгуурын боловсролыг бясалгалаар дамжуулан олгох онцгой хөтөл­бөрийгнэвтрүүлэх гэж байна.Монголд ямар ч боловсролын байгууллагад энэ хөтөлбөр хэрэгжээгүй, GAPE анхдагч болж байгаад баяртай байна.

-Үнэхээр шинэлэг бөгөөд сонирхол татаж байна. Хаанаас, хэрхэн ийм санаа төрөв?

-Дэлхийн шилдэг Берклийн их сургууль бүх мэргэж­лийнхээ хөтөлбөрт хүн болох, хүнлэг байх, Буддын гүн ухааны хичээл оруулдаг юм билээ. Эндээс санаа авч, хэрхэн хэрэгжүүлэх тухайд бодсоор ирсэн. Дөнгөж сурагчийн ширээнээсирсэн хүүхдүүд том цолны төлөө том хариуцлага үүрч, олон олондаваа давах хэрэгтэй. Заримдаа шантарч, бэрхшээх ч үе тохиолдоно. Тэднийхээсэтгэл зүйгзасаж, өөрийгөө ялж өөртөө үнэнч, зорилгодоо тууштай байхад нь тусалж, бясалгалынхичээлээзо­риулж байгаа юм. Энэ хичээлийн багшухамсрын боловсролыг төгс эзэмшсэн маш мундаг хүн бий.

-Шүүмжлэх хүмүүс ч гарах байх. Эцэг эхчүүд,оюутнууд хэрхэн хүлээн авч байна?

-Туршилтын хичээлийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Эцэг, эхчүүд “Ямар аятайхан хичээл ороод байна аа? Манай хүүхэд өөрчлөгдөөд байна” гээд талархалтай байгаа. Хамгийн гол нь эерэг бодолд төвлөрч, сэтгэл са­наагаа тогтуун байлган, анхаарлаа зорилгодоо уяж, зөв суралцахуйн учгийг тайлж сурч байна.Бясалгал бол шашин, мухар сүсэг огт биш, өөрөө өөртэйгөө ажиллах дотоод их хүч юм. Шат, шатны боловсролын байгууллагуудмэдлэгжүүлэх сургалтуудыг өгдөг. Ухамсрын хөгжлийн хаалгыг нээж чадалгүй гацдаг гэж багш маань хэлсэн, энэ үнэн. Хүнийг ухамсрынх нь хувьд дэвшүүлэх буюу төгөлдөржих-сэтгэлийн бо­ловс­рол бидэнд дутуу байгаа учраас иргэний хөгжил,нийг­мийн болон эх орны хөгжил ч доголдох шалтгаан болсон. Энэ дундуураа дүүргэвэл бидний өмнө маш том хаалга нээгдэнэ. Ялангуяа, энэ жил элсэн орох оюутнуудыгазтай хүүх­­дүүд гэж бэлгэшээж байгаа.

-Шинэ хөтөлбөрт нь ам­жилт хүсье. Мэргэжлийн хи­чээлүүдангли хэл дээр явагдах уу, элсэгчдэд хэл­ний болон бусад шалгуур тавь­даг уу.Танай сургалтын онцлогоос яривал?

-Элсэгчдээс англи хэлний түвшин тогтоох шалгалт авч, болзол хангасан оюутнуудыг элсүүлдэг. Англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй байх шалгууртай. Хичээлүүд англи хэл дээр ордог. Ном, сурах бичгүүд ч англи хэлээр хэвлэгдсэн. АССА нийгэмлэгийн хөтөл­бөрийн дагуу сургалтаа явуулж, эргээд нийгэмлэгтээ хараат бусаар шалгуулж дүгнүүлдэг. Өөрөөр хэлбэл, манай оюутнууд шалгалтаа англи хэлээр, тусгай цагт компьютерийн ард суугаад өгдөг, багш дүн тавьдаггүй.Ийм хараат бус үнэлгээ оюут­нуудад өөрийнхөө төлөө хичээх ухамсрыг төлөв­шүүлж, олон орны оюут­нуудтай өрсөлдөн, ямар түвшинд хэрхэн суралцаж байгааг нь мэдрүүлдэг. Манайд сурах 1.5 жилд нь хамгийнбагадаа IELTS 6.5онооаваххэмжээний англи хэлний мэдлэгийг эзэм­шүүлнэ. Түүнчлэн АССА цол авах хүсэлтэй нягтлан бодогч, бусад мэргэжлийн хүмүүст оройн анги нээлттэй. Бид хөгжихийн тулд англи хэлийг аль болох хурдан хугацаанд нийтээрээ сурах хэрэгтэй. Улам бүр даяаршиж байгаа дэлхийд мэдээллээс хоцрохгүй, бизнесээ өргө­жүүлье гэвэл англи хэлийг өндөр түвшинд сурахаас өөр аргагүй.Чанартай, бо­дитой, үр дүнтэй сургалтын үйлчилгээг бид амлана.

Нягтлан бодох бүртгэл бол бизнесийн хэл. Ялангуяа орчин үед өндөр хөгжилтэй орнуудад нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдэд олон төрлийн мэдээллийн шинжээч, бизнесийн маш сайн зөвлөгч байх шаард­лагыг тавьж байна. Бизнест ямарваа нэг асуудал гарахад тэрийг уян хатнаар шийдэх иж бүрэн комплекс мэдлэгтэй хүнийг бид бэлдэх ёстой. Угаасаа өнөөдөр ийм хэрэг­цээ шаардлагатай бид тул­гараад байна. Иймд орчин үеийн хурдацтай хөгжилд гологдохгүй, мэдээллийн тех­нологийн хэрэглээний олон улсад үнэлэгдэх батламж бүхий сургалтыг нэмэлтээр оруулж байна. Жинхэнэ үнэ цэнэболхүнийөөрийн чадвар юм. Үүнийг “Hard”, “Soft” гэж яриад байгаа. Сур­гуулиас зааж байгаа шинэ мэдлэг, өөрийн уян хатан чадварын энэхүү хослолд бид эн тэнцүү анхаардаг.

-Танай сургалтын тан­хим их тохилог юм. Зориод ирсэн хүмүүст орчин бас чухал нөлөөтэй шүү?

-Сурахад орчин хамгийн чухал. Эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэн, оюутнуудаа сайн сургаж чадна. Хүүхдүүд гэрээсээ хоолоо авчраад кофены өрөөндөө тухалж цайлна. Амжилттай сайн сурах боломж нөхцөлийг бүрдүүлэхийг хичээдэг. Энд нэг зүйлийг онцлоход, манай оюутнууд зун ганцхан сар л амардаг. Тэдний хүсэл зорилго тодорхой, очих газар их,боломж гарц ойрхон бай­хад их нойр, удаан амрал­таас алтан цагаа харам­лалгүй яах билээ дээ.

-GAPE-ийг төгсөгчид ажлын байраар хэр зэрэг хангагдаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Англид суралцахаар явсан эхний хүүхдүүд сургуулиа амжилттай дүүргээд ирсэн. Анхдагч “Алтан хараацай” маань 2019 оны тавдугаар сард Оксфорд-Брүүксийн их сургуулийн бакалавраа гардан авсан, одоо аудитын томкомпанидажиллаж байна. АССА гурван үе шат­тай, шат бүрд энэ хүн ямар чадвартай нь тодорхой үзүү­лэлтээр харагддаг. Гурав­дугаар шатанд бүрэн эрхтгишүүнболно. Тэр хүртэл ямар статустай байгаагаас хамаа­раад ажилд орох бүрэн боломжтой. Ажил олгог­чид манайхтайбайнгын холбоотой байдаг. “Багш аа, ийм албан тушаалд хүн хэрэгтэй байна, энэ ажлын байранд тохирох хүн явуулж туслаач” гээд л нэхдэг. GAPE-д суралцаж байхдаа ч аж­лын байртай болох боломжтой.

Би хүүхдүүдээ хаана, ямар ажил хийж байгааг их со­нирхоно. Гэр бүлээрээ га­даадыннэрхүндтэй ком­панид аудитор, санхүүгийн чиглэлээр ажил­лаж байгаа хосууд ч байна. Монголынхоо толгой компаниуд, гадны хөрөнгө оруулалттай, олон улсын байгууллагуудад ажиллаж байгаашавь на­раараа бахарх­даг. Багш хүнд шавь нарын минь амжилт юу юунаас илүү том шагнал юм даа. Одоогоор 80 гаруй хүүхэд АССА цолны бүрэн эрхээ авсан. Энэ тоо жил ирэх тусамулам өсөж байгаад дүүрэн баяртай явдаг.

-Дэлхийн монгол ир­гэнийгтөлөвшүүлэнбү­тээхихүйлсэдтань ам­жилт хүсье. Сургуулийн та­лаарх дэлгэрэнгүй мэ­дээл­лийг хаанаас авах вэ?

-Баярлалаа. GAPE академи нь Сүхбаатарын талбайнзүүнталд“City Tower” цамхагт байрлаж байна. Манай сургуулийн www.facebook.com/GAPEAcademy пэйж хуудсаар зочилж, 11-337788, 99065733 дугаарын утсаар холбогдоорой.

Сэтгүүлч Н.Туяа

Categories
мэдээ нийгэм

​ Нийслэлийн тодорхой байршлуудад борооны ус соруулах ажлыг гүйцэтгэжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэл хотод тогтсон борооны усыг соруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тодруулбал, Дарь эхийн зам, Бөмбөгөр худалдааны төвийн урд зам, Улаанбаатар төмөр зам, вокзал орчмын ус, Улсын Их дэлгүүрээс хойшхи гудамж, Урт цагааны гудамжийн эвдэрч муудсан, борооны ус ихээр тогтдог явган замыг засч, Нарны гүүрний хойд талд тогтсон усыг тус тус соруулжээ.

Мөн Нарын гүүрний доод талын замд их хэмжээний ус тогтосноос шугамд суулт өгч цөмөрсөн байдалтай байна. Хотын Ерөнхий менежер болон хэлтсийн дарга нар бөглөрсөн ус зайлуулах шугамнуудад авч буй шуурхай арга хэмжээнүүдэд хяналт тавин ажиллажээ. Тус байршилд цөмрөлт үүссэн газруудыг яаралтай шороогоор дүүргэн дахин нягтруулах үүрэг өгчээ.

Улаанбаатар хотын гол гудамжуудын явган хүний замын эвдрэл гэмтлийг засч янзлах, нөхөн сэргээх ажлын хүрээнд Хот нийтийн аж ахуйн зардлаас хөрөнгийг шийдвэрлэн Баруун сэлбийн гудамж буюу Улсын их дэлгүүрээс хойш чиглэл, Жуулчины гудамж буюу Урт цагааны замын урд талыг нөхөн сэргээж, шинээр тавих ажлыг хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Богдын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил 80 хувьтай байна

Бүтээн байгуулалтын улирлын ид үед нийслэлийн удирдлагууд Богд хааны ордон музейн дэргэдэх Түүх соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтай танилцав.

Уг ажил 80 гаруй хувьтай байгаа бөгөөд 8 дугаар сард ашиглалтад орно. Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг угтаж ордон музейн дэргэдэх 1,4 га талбайд Монгол орны байгалийн чулуугаар байгуулах тохижилт, хөшөө баримал босгож, мөнх ногоон нарс мод суулгаж байгаа юм.

Цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө суурилуулах бөгөөд 2019 оны 11 дүгээр сард Наймдугаар Богд Жавзандамбын 4,3 м өндөртэй болон Богдын Лүндэн 3,15 м өндөртэй хүрэл хөшөө болон Шонхор, Мөнх тэнгэрийн хүчин дор хөшөө, 9 жижиг барималыг тус тус суурилуулж, зүлэгжүүлэлт, гоёлын мод тарих, ус зайлуулах шугам, усалгааны систем хийх ажил үргэлжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын дарга асан С.Эрдэнэ: Өнөөдрөөс АН-ын даргын сонгуулийн сунгаа эхэлж байна

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын X их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулах болсныг намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй С.Эрдэнэ мэдэгдлээ. Уг их хурлаар АН-ын шинээр сонгогдсон даргыг батламжлах ажээ. Мөн АН-ын Үндсэн дүрмийн хорооноос С.Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Ийнхүү шинэ даргыг сонгох ажиллагаа эхэлсэн байна.

АН-ын дарга асан С.Эрдэнэ “Найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ сонгуулийн будлиан дуусаагүй. Ардчилсан нам бусад намуудтай хамт үүнийг шалгуулахаар ажиллаж байна. Өнөөдөр Ардчилсан нам Үндсэн эрхийнхээ хүрээнд намын их хурлыг хуралдуулах ёстой. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн албан ёсны тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор дарааагийн нөхцөл байдал бол шинэ намын даргыг сонгох, шинэ намын даргын дотоод сунгааг явуулах ёстой байна.” гэлээ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал “АН-ын дарга Үндсэн дүрмийн хороонд хүсэлт гаргаж, түүнийг нь Үндсэн дүрмийн хороо хүлээн авснаар АН-ын даргын орон гарсан гэж үзэн, сонгууль товлон зарлаж байна. 2020 оны долоодугаар сарын 6-9-ний хооронд шинээр намын даргад өрсөлдөх хүмүүсийг бүртгэнэ. Долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Наймдугаар сарын 16-нд намын даргын сонгуулийн санал хураалт болно. Энэ сонгуульд АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Мөн намын даргын сонгуульд өрсөлдөгчөөс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй” гэв.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Дугуйн 7.1 км замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэл дэх Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7.1 км дугуйн зам барих ажил одоогийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг 8 байршилд байгуулах ажил үргэлжилж байгаа юм.

Явган хүний зам, дугуйн зам нийтдээ 3 метрийн өргөнтэй, асфальтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай байна. Мөн хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилтыг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийх юм. Дугуйн замаа цэвэрлэдэг зориулалтын техниктэй болно.

Бүтээн байгуулалтын ажлын явц, нөхцөл байдлыг шалгах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: “Дугуйн замыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн чухал нь замын чанар стандарт чухал. Мөн дугуйн замыг ашиглалтад орсны дараагаар арчлалт хамгааллыг тусгайлан хариуцаж ажиллах хариуцсан эзэнтэй байлгах ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасан.

Мөн дугуйн зам цэвэрлэдэг зориулалтын техникийг судалж түүгээр дугуйн замаа цэвэрлэж ялангуяа өвлийн цагт эвдрэл гэмтэлгүй байлгахад онцгой анхаарах хэрэгтэй” гэж онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Монголын хоёр дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт боллоо

Өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Монголын хоёр дахь эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргалнар оролцлоо.

Монголын хоёр дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 34.200 м2 талбайтай. 880 өрөө, 700 гаруй эмч ажилтан, 300 ортой ажиллах хүчин чадалтай эмнэлэг юм. Шаардлагатай тохиолдолд 1000-1500 ор дэлгэх бүрэн боломжтой. Мөн төрөх эмэгтэйчүүдэд төрөлжсөн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой. Жилд 10 мянга гаруй эх төрж, нийтдээ 20 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой.Тус эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ортой, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн 7 блок 8 давхар юм. Эмчилгээ үйлчилгээний нийт 22 тасагтай.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинээр эмнэлэг нээгдэж буй нь сайхан байна. Улсын хувьсгалын 99 жилийн ойн өмнө ард иргэддээ сайхан бэлэг барьж байна гэж бодож байна. Монгол Улсын хүн ам 30 гаруй жилийн өмнө хоёр сая байсан бол одоо гурван сая гаруй болсон байна. Манай улсын төрөөс Эх нялхсын төвийг ашиглалтад оруулж байсан. Өнөөдрийг хүртэл түүнтэй дүйцэхүйц барилга байгууламж баригдаагүй юм. Тэгвэл өнөөдөр бид монголынхоо эх, үрс, ард түмнийхээ эрүүл мэндэд зориулж энэ сайхан барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Уг барилгын суурь 2010 онд тавигдсан. Түүнээс хойш хөрөнгө, санхүү зэрэг олон гачаалын улмаас баригдаж чадаагүй өнөөдрийг хүрсэн.Аливаа ажлыг хийхэд сэтгэл байвал болдог юм байна гэдгийг бид харж байна. 2018 онд энэ барилгыг барьж дуусгах чиглэлээр үүрэг чиглэл гаргасан. Эрүүл мэндийн яам, НЗДТГ хамтран тууштай зүтгэж, сэтгэл гарган ажилласны үр дүн гарч байна. Хоёр жил гаруйн хугацаанд тус барилгыг барьж ашиглалтад орууллаа. Цаг хугацаанд нь барьсан хамт олонд талархал илэрхийлье.” хэмээн тус эмнэлгийг нээснийг албан ёсоор мэдэгдлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Энэ эмнэлэг ашиглалтад орохыг 10 жил хүлээсэн. Сэтгэл байсан бол хийж болох байсан гэдгийг маш богино хугацаанд хамтран ажиллаж зүтгэсэн үр дүн харуулж байна. Юуны түрүүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд эрүүл мэндийн салбарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Олон жилийн хугацаанд хэн ч юу ч хийгээгүй энэ асуудлыг хоёр жил хүрэхгүй хугацаанд олон тэрбум төгрөгийг шуурхай шийдвэрлэж өгсөн. Тус эмнэлгийн барилгыг хариуцсан компани шуурхай, сайн ажиллаж Монгол Улс хоёр дахь Эх хүүхдийн үндэсний төвтэй боллоо. Нийслэл хотын үндсэн ачааллыг өнөөдөр нээгдэж буй төв авч Эх нялхсын эрүүл мэндийн төв үндэсний хэмжээнд үйлчлэх боломж бүрдэж байна. Тус эмнэлэг авто машины зогсоол, агааржуулалт, хүчилтөрөгчийн үйлдвэр, мэс заслын блоктой. Байхгүй зүйл байхгүй эмнэлэг гэж хэлж болно. Зөвхөн төрөх эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна, нөхөн үржихүйн эрүүл мэнд, нялхсын эрт илрүүлэг, эмэгтэйчүүдийн цэвэршилт зэрэг олон жил анхаарал хандуулаагүй зүйлийг бүхэлд нь хийх боломж бүрдсэн үндэсний хэмжээний цогцолбор юм. Энэ бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн гол цөм юм. Тухайн улсын хөгжлийг эх хүүхдийн эрүүл мэндийн байдлаар нь хэмждэг. Тэгвэл бид улс орныхоо хөгжлийг харуулсан энэ сайхан цогцолборыг хүлээж авч байгаа явдалд баяртай байна. Үнэхээр хүсвэл хийж чаддаг гэдгийг харууллаа.” гэлээ.

Нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал “Нийслэлийн Хүрээ амаржих газар маань өдгөөгөөс 60 гаруй жилийн өмнө нэг эмч, нэг их эмч, найман ор, 20 сувилагчтай жижигхэн хэсгээр эхэлж байв. Тэгвэл өнөөдөр бид Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг болгон өргөжиж байна. Тус эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн өрөө тасалгаа, орчин үеийн оношилгоо эмчилгээ хийх бүрэн тоноглогдсон лабораториудтай. Хүүхдийн тасаг нь найман чиглэлээр, эмэгтэйчүүдэд 8-10 чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой.” гэв.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ улс-төр

Гишүүдэд зориулсан хоёр дахь сургалтыг зохион байгууллаа

Шинээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламентын шинэ гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Өмнөх сургалтад МАН-аас сонгогдсон гишүүд оролцсон бол энэ удаагийн сургалтад Ардчилсан Намаас сонгогдсон гишүүд хамрагдав.

Сургалтаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, дэгийн онцлог зохицуулалтууд, Улсын Их Хурлын хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын гишүүний ёс зүй, төсөв, хангамж, үйлчилгээ, Төрийн ордны эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Дотоод аудитын албаны дарга, захиргаа аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Баттогтох, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Ууганбат нар танилцуулга, мэдээлэл хийв. Мэдээлэл, сургалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл нар асуулт асууж, хариулт авлаа.

Сургалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон УИХ-ын Тамгын газрын холбогдох хэлтсийн дарга нар оролцов.