Categories
мэдээ цаг-үе

2020-2021 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журмаас

Image may contain: 1 person

МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН ГИШҮҮН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД АЙМАГ, ОРОН НУТГААС 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРМААС

Image may contain: 1 person, text

Image may contain: 1 person, text

Image may contain: 1 person, text

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, text

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 29-31 градус дулаан дуу цахилгаантай аадар бороо орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаагчин гахай өдөр

Аргын тооллын долдугаар сарын 7. Ангараг гариг. Билгийн тооллын 17, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 05:02 цагт мандан 20:53 цагт жаргана. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Их дээд сургуулиуд элсэлтээ цахимаар зохион байгуулна

Монголын Их дээд сургуулиудын консорциумын 46 их дээд сургууль хамтран нэгдсэн зохион байгуулалттайгаар 2020 оны их дээд сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулах гэж байна.

Дэлхий дахинд үүссэн Ковид19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, онооны жагсаалт, мэргэжил сонголт, хөтөлбөр баталгаажуулалт зэрэг нь 100 хувь цахим хэлбэрээр явагдах юм. Цахим элсэлтийг зохион байгуулахад Боловсролын Үнэлгээний төв дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Учир нь элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, Элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн бааз мэдээлэл зэрэг шаардлагатай. ЭЕШ-ын хичээлд үндэслэн МИДСК-ын гишүүн их дээд сургуулиудын хөтөлбөр, мэргэжилд элсэх боломжит бүх хувилбарыг элсэлтийн систем тооцоолол хийж орон нутаг, алслагдсан аймаг, сумдын төгсөгч хүүхдүүдэд хүндрэл учрахгүй байхаар зохион байгуулах юм.

ЕБС-ийн төгсөгчид цахим элсэлтийн бүртгэлд хоцрохгүй бүртгүүлэх, элсэлтийн үйл ажиллагаа, зөвлөмж, журамтай сайтар танилцаж хүссэн мэргэжлээрээ элсэн суралцахыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд эргүүл ажиллана

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах дүүргийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжийн дагуу томилогдсон ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр нь 2020 оны 7 сарын 10-ны өдрийн 18:00 цагаас 7 сарын 16-ны өдрийн 08:00 цаг хүртэл бэлэн байдалд, шуурхай мэдээллийг хүлээн авч ажиллана.

Мөн дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, 1-20 дугаар хороодод дээрх өдрүүдэд тус тусын байранд хариуцлагатай жижүүр ажиллуулахыг үүрэг болгосон байна.

Баяр, амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, мэргэжлийн албад, хэлтэс албадын дарга, захирал, эрхлэгч нар байнгын бэлэн байдалд ажиллах юм.

Дээрх өдрүүдэд шуурхай мэдээллийг 7007-0109 дугаарын утсанд холбогдож өгөх боломжтой.

Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн захирамж, хуваарийг бүх хэлтэс албадад Edoc програмаар хүргүүллээ.

Мөн http://sbd.gov.mn/ цахим хуудасны “Тогтоол шийдвэр” булангийн “Захирамж” цэсэнд байршууллаа.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр, Ч.Давааням нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв

2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийн 09:00 цагт товлосон билээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар боллоо. Мөн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (COVID-19) Хүүхдийн зусланд өгөх зөвлөмж

Байгууллагад :

• Үйлчилгээ эхлэхийн өмнө гадаад, дотоод орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
• Ковид-19-өөс сэргийлэх талаар ажлын байранд сургалт хийх
• Сайн дурын ажилтныг сургалтад хамруулсан байх
• Өглөө бүр биеийн халуун үзэх
• Амны хаалт зүүх
• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
• Бүлэг бүр тусдаа үйл ажиллагаа явуулах
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Бүх бүлгийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх
• Өрөө тасалгаанд агаар сэлгэлт тогтмол хийх
• Орыг толгойгоор нь нийлүүлж байрлуулахгүй байх
• Өрөөний талбайн 50 хувийг ашиглахаар эд зүйлсийг байршуулах
• Хүүхдийг ээлжээр, цөөн тоогоор хооллох, нэг тавагнаас олноороо иддэг хоолноос татгалзах
• Цоргоноос амаар ус уухгүй байх
• Ахуйн хэрэглээний бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
• Хөнжил, гудсыг наранд тавих
• 1л усанд 25мл белизна хийж хоол бэлтгэх болон бусад өрөө, тасалгаа, төрөл бүрийн тоглоом, ор, ширээ, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Ил задгай хог хаягдлыг зуслангийн ойр орчимд хаяхгүй байх
• Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
• Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байх

Үйлчлүүлэгчдэд :
• Амны хаалт зүүх
• Хүн хоорондын зай барих
• Хүнсний бүтээгдэхүүн хувааж идэхгүй байх
• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
• Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч авч явах
• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Гар барихгүй, тэврэлдэхгүй байх
• Явган аялал, дасгал хөдөлгөөн хийх

Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ТББХ-ноос Засгийн газрыг 14 яамтай байхыг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг боловсруулахдаа өмнөх Засгийн газрын бүтцийг ерөнхийд нь хэвээр үлдээсэн. Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг 17 сайдын бүрэлдэхүүнтэй, 14 яамтай байхаар боловсрууллаа” гэв.

Засгийн газрын бүтэц:

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  2. Батлан хамгаалах яам
  3. Гадаад харилцааны яам
  4. Сангийн яам
  5. Хууль зүй, дотоод хэргийн яам
  6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  7. Барилга, хот байгуулалтын яам
  8. Боловсрол, шинжлэх ухааны яам
  9. Зам, тээврийн хөгжлийн яам
  10. Соёлын яам
  11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  13. Эрчим хүчний яам
  14. Эрүүл мэндийн яам

Ийнхүү Засгийн газрын бүтцийг дээрх 14 яамтай байхыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлээ.

Одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх бөгөөд үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Categories
мэдээ нийгэм

“Хариуцлагатай аялал” аян энэ сарын 9-нөөс эхэлнэ

БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтран “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлэхээр болсон байна.

Уг аяны талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг “Аялал жуулчлалаас байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах аялж, буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэдэд зөв аялах төлөвшлийг суулгах зорилгоор “хариуцлагатай аялал” аяныг эхлүүлж байна.

Уг аяныг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба болон JICA олон улсын байгууллагатай хамтран долоодугаар сарын 9-ний өдрөөс наймдугаар сарын 28-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа аж. Аяны хүрээнд

  1. Иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан контентуудыг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнүүдээр түгээх
  2. Улаанбаатар хотоос гарах болон аймаг руу орох постуудад “Монгол аялагчийн паспорт”-ыг түгээж, иргэдийн аялах боловсролд дэмжлэг үзүүлэх
  3. Иргэд олон нийтийн байгаль хамгаалах үйлсэд оруулах оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг системтэйгээр зохион байгуулж тодорхой үр дүнд хүрэхээр төлөвлөсөн” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

“The Hu” хамтлагийн “Гэрэг” тоглолтоос 55 сая төгрөг УОК-ын хандивын дансанд цугларчээ

“The Hu” хамтлаг нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган “Хүннү рок” урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм.

Дэлхийг тойрон аялах тоглолтоо цар тахлын улмаас түр зогсоосон тус хамтлаг “КОВИД-19” халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж “ГЭРЭГ” тоглолтоо өнгөрөгч 6 дугаар сарын 29-нд зохион байгуулсан.

Тус тоглолтоос нийт 55 сая төгрөг Улсын Онцгой комиссын хандивын дансанд цугларчээ.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог болон хамтлагийн гишүүд, мөн тоглолтыг хамтран зохион байгуулсан МҮОНРТ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэрбээр ”Манай ард түмэн төрөө хүндэтгэдэг, төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг ёсчлон биелүүлдэг сахилга баттай ард түмэн гэдгээ өнгөрсөн 6 сарын хугацаанд харууллаа. Түүний хүчинд өнөөдрийг хүртэл Монгол Улс дотооддоо КОВИД-19 халдварыг алдаагүй байна. Та бүхэн Монголын нэрийг дэлхийд гаргаж, Монголын нэрийн хуудас болж буй хамтлаг. Одоо бид КОВИД-19 халдварыг давж гарахын төлөө хичээн зүтгэж байна. Тэр цагт дэлхийд дахин Монголын нэр цууурайтах биз ээ. Энэхүү цар тахалтай тэмцэхэд та бүхний, ард иргэдийн өргөсөн хандив үнэтэй хувь нэмэр болж байна. Та бүхэнд урлагийн өндөр амжилт хүсье” гэлээ.

“The Hu” хамтлаг тоглолтынхоо үеэр “КОВИД-19”-тэй тэмцэж буй хүмүүст талархан, иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг уриалсан юм.