Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас 172 иргэн эх орондоо ирлээ

107462375_2430265073933087_8012051054311677820_o.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 13.00 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 172 иргэн ирж байгаа бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Ориентал”, “Алтай”, “Боржигон”, “Мичид” зочид буудалд тусгаарлах юм. Мөн маргааш буюу 08-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 260 орчим иргэнээ авчирна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

МОНГОЛБАНК VI САРД 2.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ

МОНГОЛБАНК 14.4 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА | newslive

Монголбанк 2020 оны 6 дугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тн үнэт металлын 9.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 6 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 156,422.38 төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)


График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)


График 3. 2020 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хими, математикийн шалгалт өмнөх жилүүдийнхээс хүнд байжээ

Энэ жилийн ЭЕШ долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулагдлаа. 2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгсөн байна. Энэ оны хувьд Коронавируст халдвар (COVID-19)-тэй холбогдуулан хөл хорио тогтоон ЕБС-ийн сургуулиуд цахимаар хичээллэх болсон. Тиймээс ЭЕШ өгч буй шалгуулагчид болон эцэг эхээс шалгалтаа хэрхэн бэлдсэн болон шалгалтын талаар ямар байр суурьтай байгааг Баянгол дүүргийн 47-р сургуулийн I болон II шалгалтын байрнаас сурвалжиллаа.

Тус шалгалтын байранд Улаанбаатар хотын 17 сургуулийн шалгуулагчид шалгалтаа өгсөн. Шалгалтын байр 9 цагт хаалгаа нээж хүүхдүүдээ оруулж,шалгалт эхлэхээс 5 минутын өмнө хаалгаа барьж байлаа. Зарим шалгуулагчид бичиг баримт дутуу эсвэл цүнх, гар утас, томъёоны хураангуй зэрэг журамд хориглосон зүйлийг авч ирсэн учраас хянагч багш нар шалгагчдад анхааруулж байлаа. Гэсэн ч шалгуулагчид дараа дараагийнхаа шалгалтанд авч ирсээр байв. Мөн тэднийг эцэг эхээс нь илүү сургуулийн багш нар нь ирж, хүүхдүүддээ урам өгч, олон зүйлийг зөвлөж байсан юм. Багш нар хоорондоо “Морьдууд хурдан” хэмээн мэндчилж байлаа.

ЭЕШ өгөх танхим руу ороход хүүхдүүд тухайн сургуулийн гадаа дугаарлан зогсож халуунаа үзүүлж, шаардлагатай бичиг баримтаа шалгуулан орж байсан юм. Өглөө биологийн хичээлээр шалгалт өгөх гэж буй нэг сурагчийн халууныг хэмжихэд байх ёстой хэмжээнээс хэтэрсэн гэж заасан тул тус сургуулийн эмчид хандахад, халуун хэмжигч нь алдаатай заасан байв. Зарим тохиолдолд халуун хэмжигч алдаатай заах тохиолдол байдаг учраас эмч халуун хэмжиж байгаа хүмүүст зөвлөгөөг өгч байлаа.

Шалгуулагчид шалгалтаа өгөөд гарч ирээд л багш руугаа гүйж очоод л шалгалтанд юу ирсэн, яаж хийсэн гээд хэлж байлаа. Ангиараа тойрч зогсоод л шалгалтын хэцүүг гайхаад л, цаг яасан хурдан өнгөрөв өө гээд л анги доторх болсон процессыг ярьцгааж байв. Одоо оноогоо орж харъя гээд хэсэг хэсгээрээ сургуулийг орхин гарч байлаа. Шалгуулагчдаас шалгалтын талаар тодрууллаа.

ЭЕШ-АА БИЕ
ДААН ГЭРЭЭРЭЭ БЭЛДСЭН

ЭЕШ-аа хэрхэн бэлдсэн бэ? Ямар нэгэн сургалтанд хамрагдаж чадсан уу?

Шалгуулагч:1

– Ямар нэгэн сургалтанд хамрагдаагүй. Ерөнхийдөө хичээл амарсанаас хойш гэрээрээ л бэлдсэн.

Шалгуулагч:2

– ЭЕШ-ндаа бэлдэж чадаагүй, өөрийнхөө мэдлэгдээ тулгуурлаад л орсон.

Шалгуулагч:3

– Ерөнхийдөө бие дааж сүүлийн гурван сар бэлдсэн. Өмнөх жилийн шалгалтыг бодвол харьцангуй гайгүй гэж бодож байна.

Шалгуулагч 4:

– Сургалтанд яваагүй. Өөрөө бие дааж бэлдсэн.

ХИМИ БОЛОН
АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТАНД ДЭЭРМЭДЭХГҮЙ ДААЛГАВАР ОРЖ ИРСЭН

Шалгалтанд нь мэдэхгүй зүйл орж ирсэн үү?

Шалгуулагч 1:

– Хими болон англи хэлний шалгалтанд дээрмэдэхгүй зүйлс ганц хоёр орж ирсэн. Ер нь энэ жилийн ЭЕШ-аас химийн хичээлийн шалгалт нь хамгийн хүнд санагдсан. Химийн хичээл нь өөрөө сонгон судлах хичээл учраас сургууль орж байхад цөөхөн ордог байсан.

Шалгуулагч 2:

– Математик л ер нь хэцүү байдаг шүү дээ. Бас англи хэл дээр мэдэхгүй зүйл байсан. Ер нь энэ жилийн шалгалтын агуулга нь их сонин орж ирсэн, өмнө жилийн жишиг даалгавруудтай харьцуулахад агуулга нь л их сонин байсан даа.

Шалгуулагч 3:

– Мэдэхгүй зүйл гэхээсээ илүү би өөрөө бэлдэж амжаагүй дөрөв таван зүйл байсан. Гэхдээ энэ жилийн хувьд шалгалтанд хүнд зүйл оруулахгүй гэсэн боловч өмнөх жилүүдийн жишиг даалгавартай харьцуулахад хүнд санагдсан.

Шалгуулагч 4:

– Нийгмийн шалгалт өмнөх жилийнхээс их хүнд орж ирсэн. Мэдэхгүй зүйл бас нилээн байсан. Би ер нь шалгалтын материал засаж байгаа хар машинд их эргэлзэж байгаа. Сошиалд тавигдсан материалтай өөрийнхөө материалыг харьцуулаад үзэхээр бага оноо алдсан байгаа ч яг гарсан оноон дээрээ их оноо алдчихсан байсан. Оноогоо яаж пропорцолж бодоод байгааг нь ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ талаар өргөдөл бичиж үзнэ гэж бодож байгаа. Агуулгын хувьд онол тал руугаа бүр илүү гүнзгий ухсан даалгавруудтай байсан. Ер нь 30 хувь авсан хүүхдүүд 60 хувь авсан хүүхдүүдтэй ерөнхий оноо л бараг л ялгаагүй байсан. Бэлдсэн зүйлийнх нь 20-30 хувь нь л орж ирсэн. Шалгалтаа өөрийнхөө хийснээр үнэлэгдсэн үү үгүй юу гэдэг нь маш эргэлзээтэй байна.

Нэг ангид ойролцоогоор хэдэн хүүхэд
шалгалт өгч байна вэ?

– Нэг ангид 12 хавьцаа хүүхэд байсан. Бүгд
тусдаа нэг нэг ширээнд сууж шалгалтаа өгсөн. Анги руу ороход гар ариутгаад, нэг
удаагийн бээлий өгсөн.

Карентинаас өмнө сургууль тань 12 дугаар
ангийн хичээлүүдээ бүрэн гүйцэт үзэж дууссан байсан уу?

– Математикийн хичээлээ үзээд дуусгачихсан
байсан. Бусад хичээлээ ерөнхийдөө үзэж дуусаагүй байсан.

ЦААНААС ӨГСӨН
ХАРАНДАА НЬ ГАРАХГҮЙ, ҮЗҮҮРЛЭХЭЭР ДОРОО ХУГАРДАГ

– Харандааны хувьд маш их асуудалтай
байсан. Цаанаасаа өгсөн харандаанууд нь гарахгүй үзүүрлэхээр эргээд л
хугарчихдаг. Хамаг цаг аваад байсан.

СУРГАЛТАНД
ЯВУУЛСАН, ЗААГААГҮЙ ХИЧЭЭЛ ИХ БАЙСАН

– Эцэг эхүүд сургуулийн гадаа
хүүхдээ хүлээн сууж харагдлаа. Тэд хоорондоо энэ шалгагч хар хайрцаг нэг л биш
байна, мөн хүүхдүүдийн оноо шууд гардаг болохоор оноогоо нуух тохиолдол их
байна хэмээн ярьж сууна. Тэднээс энэ жилийн ЭЕШ-ийн талаар болон хүүхдээ хэр
бэлдүүлсэн талаар асууж тодрууллаа.

ЭЕШ-д хүүхдээ хэрхэн бэлдсэн бэ? Хэр тусалж дэмжсэн бэ?

– Хувиараа сургалтанд явсан. Явсан сургалтанд нь шинэ шинэ зүйл зөндөө заасан гэсэн тэгэхээр арван жилийн багш нар заах хичээлээ бага ч гэсэн хугацаанд нь хангалттай зааж чадаагүй гэж бодож байна.

Зурагтаар заасан хичээлийг хүүхэд хэзээ ч бүрэн гүйцэт ойлгохгүй

– Энэ жилийн хувьд хүүхдүүд маш их хохиролтой байгаа. Учир нь гэвэл карентинаас болоод сургуулийн хичээл нь ч олигтой сайн ороогүй. Тийм болохоор манай хүүхэд хувиараа л шалгалтаа бэлдсэн. Дөрвөөс таван жил хими биологийн хичээлээр бэлдсэн, гэсэн хэдий ч энэ шалгалтанд их хэцүү даалгаврууд орж ирж байна гэсэн.Зурагтаар заасан хичээлийг хүүхэд хэзээ ч бүрэн гүйцэт ойлгохгүй, мэдэхгүй зүйлийг тэр дор нь багшаасаа асуух хэрэг гарна шүү дээ. Тийм боломж байхгүй учраас хэцүү л байсан даа.

Б.МӨНХДУЛАМ

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-07-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Солонгосоос 172 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр 12.50 цагт Сөүл-УБ-ын тусгай үүргийн онгоц Чингис хаан нисэх буудалд газардана. Энэ онгоцоор 172 иргэн эх орондоо ирнэ. Эмнэлгийн тусламж шаардлагатай нэг иргэн байна гэсэн мэдээлэл өглөө.

Иргэд өргөдөлдөө өөрийн эрүүл мэндийн байдлын маш тодорхой бичих нь ЭМЯ иргэдийг хаана хуваарилах, ямар бэлтгэл хангах зэрэгт хэрэгтэй гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Зарим газрыг тусгай хамгаалалтад авснаар Улаанбаатарын дундуур урсах усны нөөц сэргэж, түвшин нь нэмэгджээ

Суурьшлын бүс тэлж, тэр хэмжээгээр ой, усны сан хомсдох эрсдэл нүүрлээд байгааг Нийслэлийн Байгаль орчны газраас судалсан байдаг. Мөн ой, усан сан бүхий хэсэгт газар олгох, иргэд хууль бусаар газар эзэмших зөрчил их байгаа аж. Тиймээс Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ногоон бүсийг хамгаалах чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулж буй.

Тухайлбал, 2019 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намаг бүхий 103 га, Гурван модны булаг, Доод төгөл орчмын усны шувууд цуглардаг намаг бүхий 81 га, Дээндийн нурууны зэрлэг амьтдын тархац, нүүдлийн зам дагасан ойн сан бүхий 6,130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан юм. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт хамгаалалтад авсан газрын тоо 43 болсон. Тэдгээрийн гурав нь улсын, зургаа нь орон нутгийн, 34 нь дүүргийн тусгай хамгаалалттай юм.

Эдгээр байршлуудад газар эзэмших, ашиглах, олгох хориотой. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын хүрээнд холбогдох байгууллагууд хориглосон үйл ажиллагаа явуулж иргэн, хуулийн этгээдийн бүсээс гаргаж буй.

Дээрх газрууд нь нийслэлийн иргэдийн амралт зугаалгын нөөц газар бөгөөд агаар орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад түшиц болох юм. Ийнхүү хамгаалалтад авснаар Улаанбаатар хотын дундуур урсах усны нөөц сэргэх, эх нь хамгаалагдах, усны түвшин нэмэгдэх зэрэг эерэг нөлөө гарч байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хамгийн их зам тээврийн осол гардаг авто замууд дагуу “Анхны тусламжийн цэг”-үүдийг байгуулж байна

Зам тээврийн осол их гардаг ослын аюултай хар цэгт анхны тусламжийн цэг байгуулах ажил хийгдэж байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим хүн ослын улмаас амь насаа алдаж байна. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг.

Иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор Монголын Улаанзагалмайн нийгэмлэг, Зам, тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллага, Монголын авто холбоотой хамтран улсын хэмжээнд хамгийн их зам тээврийн осол гардаг авто замууд дагуу “Анхны тусламжийн цэг”-үүдийг эхний ээлжинд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчих авто замд байгуулж, осолд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.07) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны болон Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хууль тогтоомжийн төслүүдийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж дэмжсэн.

Улмаар хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжигдсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасны дагуу хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 47 нь буюу 78.3 хувь нь дэмжив.

Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд 44.2 дахь хэсэгт “Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж, нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө гишүүдэд тараасан байна”, мөн зүйлийн 44.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82.0 хувь нь дэмжив.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Ингээд Улсын Их Хурлын дарга эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн найруулгыг гишүүдэд уншиж танилцуулсан бөгөөд хууль тогтоомжийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Categories
мэдээ нийгэм

Covid-​19 ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн зусланд ээлжээр, цөөн тоогоор хооллохыг зөвлөж байна


Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдварын үед хүүхдийн зусланд өгөх зөвлөмжийг хүргэж байна.

Байгууллагад :
• Үйлчилгээ эхлэхийн өмнө гадаад, дотоод орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
• Ковид-19-өөс сэргийлэх талаар ажлын байранд сургалт хийх
• Сайн дурын ажилтныг сургалтад хамруулсан байх
• Өглөө бүр биеийн халуун үзэх
• Амны хаалт зүүх
• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
• Бүлэг бүр тусдаа үйл ажиллагаа явуулах
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Бүх бүлгийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх
• Өрөө тасалгаанд агаар сэлгэлт тогтмол хийх
• Орыг толгойгоор нь нийлүүлж байрлуулахгүй байх
• Өрөөний талбайн 50 хувийг ашиглахаар эд зүйлсийг байршуулах
• Хүүхдийг ээлжээр, цөөн тоогоор хооллох, нэг тавагнаас олноороо иддэг хоолноос татгалзах
• Цоргоноос амаар ус уухгүй байх
• Ахуйн хэрэглээний бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
• Хөнжил, гудсыг наранд тавих
• 1л усанд 25мл белизна хийж хоол бэлтгэх болон бусад өрөө, тасалгаа, төрөл бүрийн тоглоом, ор, ширээ, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Ил задгай хог хаягдлыг зуслангийн ойр орчимд хаяхгүй байх
• Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
• Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байх

Үйлчлүүлэгчдэд :
• Амны хаалт зүүх
• Хүн хоорондын зай барих
• Хүнсний бүтээгдэхүүн хувааж идэхгүй байх
• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
• Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч авч явах
• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Гар барихгүй, тэврэлдэхгүй байх
• Явган аялал, дасгал хөдөлгөөн хийх

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Таван хүнд коронавирус илэрч, зургаан хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 11692000 хүн өвчилж, 593000 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар 6,6 сая хүн эдгэрч 5 сая хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-ийн захиарл Д.Нямхүү: Долдугаар сарын 6-ны өдөр нийт 757 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 752 хүнд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20-34 насны таван хүнд коронавирус илэрлээ. 757 хүнээс шинжилгээ авсан, энэ бол их тоо.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна. Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 ирсэн 85 хүнээс сорьц цуглуулах ажил явагдаж байна.

Хөрш орнууд маань халдварыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. Энэ бол бидэнд өгч байгаа дохио сануулга. Тиймээс иргэд зуны дэлгэр цагт хөдөө гарч, нэг дор олноороо бөөгнөрөлгүй, шим тэжээлтэй зүйлээр хооллож, дархлаагаа сэргээхийг уриалж байна. Тэврэлдэж золголдохгүй, хөөрөг дамжуулахгүй амрахыг зөвлөж байна. Ирэх намар томуугийн дэгдэлттэй коронавирусийн халдвар хавсрах эрсдэлтэй гэж анхааруулж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагт АНУ-д өвчлөл 44,000, Бразилд 20,000, Энэтхэгт 24,000-аар өвчлөл нэмэгдсэн. Энэтхэг улсад сүүлийн хоёр сарын турш өвчлөл эрчимтэй нэмэгдэж, зэвсэгт хүчин хил хамгаалах шугамаар халдвартай өвчтөнүүдийг эмчлэн төвүүдийг олноор нь нээх болсон. Гэсэн хэдий ч ойрын хэдэн долоо хоногт нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа.

Хөл хориогоо гэнэт сулруулсан улс орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Улс орнууд эдийн засгаа сэргээх нь зөв боловч цаг үеэ олоогүй шийдвэр олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх магадлалтайг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа. ОХУ-д сүүлийн хоногт 6,619 хүн шинээр халдвар авч, 135 хүн эндсэн байна. Тувад нийт өвчлөлийн тоо 5,000 давсан бөгөөд сүүлийн гурав хоног үл ялиг хэмжээгээр шинэ халдварын тохиолдол буурлаа.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 119 дугаарт 130 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австрали, Шведээс манай улсын хоёр иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан.

ДЭМБ-аас ар тахлыг даван туулахад Засгийн газрын үүрэг оролцооноос илүү хувь хүний хариуцлага чухал болохыг онцолж байгаа. 9, 10, 11 сард улирлын томуугийн дэгдэлт гардаг. Тиймээс бид дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангах хэрэгтэй байна” гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: Бразилд 20 мянга шинэ тохиолдол, 620 нас баралт бүртгэгдлээ. Тус улсад 1.6 сая гаруй хүн шинээр халдвар авч, 60 мянга гаруй хүн нас барлаа. Бразилийн 9000 гаруй хүнд сайн дурын үндсэн дээр БНХАУ-д бүтээсэн “Синовак” хэмээх коронавирусийн вакцины туршилтад орж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 12075 иргэн тусгаарлагдсан ба өнөөдөр 2875 иргэн тусгаарлах байранд байна. 0-5 хүүхэд 176, 104 жирэмсэн эх байна. Нийслэлд 573 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа бол Баянхонгороос бусад бүх аймагт 4-26 иргэн тусгаарлагдаж байна. Тусгаарлагдаж байгаа 5 эх амаржсан. Эх, хүүхдийн бие сайн байгаа. Давхардсан тоогоор 26 мянга гаруй иргэнээс коронавирусийн шинжилгээ авсан. Замын-Үүдэд 125 иргэн, Орхонд 85 иргэн, Дархан-Уул аймагт 134 иргэн тусгаарлаж байна.


Х.ЕСҮ