Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ маркийн автомашин, түймэр унтраах зориулалттай 4 дугуйт мотоцикль 3 ширхэг, ХОЛМАТРО маркийн иж бүрэн техник багаж хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлээс Онцгой байдлын албаны техник хэрэгсэл, чадавхийг сайжруулахад дэмжиж ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаа нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах, үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай автомашин тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэж байна. Үр дүнд нь онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй шуурхай ажиллах нөхцөл боломжоор хангагдах юм” хэмээсэн юм.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

“4K болон 8K” чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

Видеог кодлох энэ технологийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд томоохон компаниудын хийсэн ярианы үр дүнд дор хаяж дата ашиглалтыг бууруулна гэж амласан видео кодчилох шинэ технологи зарлагдлаа. Өндөр чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг хамгийн багадаа хоёр дахин бууруулах шинэ технологи бэлэн болжээ.

Ингэснээр бага хурдаар интернэтэд холбогддог хүмүүс өндөр чанартай видео дүрс үзэх боломж нээгдэж байна. IPTV зэрэг VoD (Video on Demand) үйлчилгээ үзүүлэгчид 8K чанартай видео контентыг зах зээлд гаргах боломж ойртжээ. Гэхдээ шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд гар утас, телевизийн хүлээн авагч бокс зэрэг төхөөрөмжүүдэд зориулагдсан шинэ чип үйлдвэрлэгдэх ёстой юм. Тиймээс зах зээлд шууд хэрэглэгдэж эхлэхэд бэлэн биш, хугацаа шаардагдах гэнэ.

H.266 ба олон талт видео кодчилол (VVC) гэж нэрлэгддэг кодекыг Германы Fraunhofer Heinrich Hertz хүрээлэн зарласан. Apple, Microsoft, Qualcomm, Ericsson, Intel, Huawei зэрэг компаниуд түүний бүтээн байгуулалтад ажиллаж байжээ.

“Одоо хэрэглэгдэж байгаа H.265 стандарт нь 90 минутийн урттай 4K видеог дамжуулахдаа 10GB дата шаарддаг. Шинэ технологийн тусламжтай энэ хэмжээ 5GB болж буурах юм” гэж бүтээгчид нь тайлбарлажээ.

8K чанартай дүрсийг өнөөдөр гэртээ 85Mbps хурдтай интернэт холболт бүхий хэрэглэгчид үзэх боломжтой байдаг. Энэ нь одоогийн нөхцөлд бараг боломжгүй шаардлага юм. Тэгвэл H.266 стандартыг ашигласнаар 40-50 Mbps хурдтай холболт байхад хангалттай ашиглаж болох юм. Мөн виртуал реалити (VR), 360 хэмийн видео дүрс бүхий хэрэглээнүүдийг ашиглах боломж нээгдэх юм. Гэхдээ шинэ стандартыг хэр олон үйлдвэрлэгч төхөөрөмждөө нэвтрүүлэхээс бүх зүйл шалтгаална гэдгийг зарим мэргэжилтнүүд сануулж байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын шинэ сайд нар томилогдлоо

У.Хүрэлсүх: Эх орноо хамгаалах цаг болсон, шаардлагатай бол цэрэг ...

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотой гишүүдийн асуулт, тодруулга авч дууссанаар Засгийн газрын гишүүдийг чуулганаар сонгосонд тооцлоо. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нартаа сайдаар томилсон тухай захирамж гардуулах гэж байна. Мөн шинээр томилогдсон сайд нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 16.00 цагаас УИХ-д тангараг өргөнө. Түүнчлэн сайд нар тангараг өргөсний дараа Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд нарт тамгыг нь гардуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Ковид-19 агаараар дамжин халдварладгийг ДЭМБ хүлээн зөвшөөрөв

Ученые опровергли теорию, что коронавирус был создан человеком

Коронавирусийн шинэ төрөл нь агаар дахь эгэл хэсгүүдээр дамжин халдварлах боломжтой гэдгийг ДЭМБ хүлээн зөвшөөрлөө. Коронавирусийг наалдуулсан эгэл хэсгүүд нь агаарт дэгдэж, хүнтэй болон агааржуулалт муутай газарт тогтож халдвар тархаах эрсдэлтэй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Дэлхийн янз бүрийн улс орны 200 гаруй эрдэмтэд ДЭМБ-д захидал илгээж, үхлийн вирусийн агаараар дамжиж халдах эрсдэлд ач холбогдол өгөхгүй байна гэж буруутгасан юм. Үүний дагуу ДЭМБ-аас дээрх мэдэгдлийг хийсэн байна. Хэрвээ вирус агаар дахь эгэл хэсгүүдээр дамжиж халддаг нь нотлогдох юм бол ДЭМБ зөвлөмждөө өөрчлөлт оруулах бөгөөд одоо мөрдөгдөж байгаа тусгаарлах байрны байршил, дэглэм өөрчлөгдөх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Их дээд сургуулиудын элсэлт цахимаар зохион байгуулагдана

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүйМонголын Их дээд сургуулиудын консорциумын 46 их дээд сургууль хамтран нэгдсэн зохион байгуулалттайгаар 2020 оны их дээд сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулах гэж байна.

Дэлхий дахинд үүссэн Ковид19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, онооны жагсаалт, мэргэжил сонголт, хөтөлбөр баталгаажуулалт зэрэг нь 100 хувь цахим хэлбэрээр явагдах юм. Цахим элсэлтийг зохион байгуулахад Боловсролын Үнэлгээний төв дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Учир нь элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, Элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн бааз мэдээлэл зэрэг шаардлагатай. ЭЕШ-ын хичээлд үндэслэн МИДСК-ын гишүүн их дээд сургуулиудын хөтөлбөр, мэргэжилд элсэх боломжит бүх хувилбарыг элсэлтийн систем тооцоолол хийж орон нутаг, алслагдсан аймаг, сумдын төгсөгч хүүхдүүдэд хүндрэл учрахгүй байхаар зохион байгуулах юм. ЕБС-ийн төгсөгчид цахим элсэлтийн бүртгэлд хоцрохгүй бүртгүүлэх, элсэлтийн үйл ажиллагаа, зөвлөмж, журамтай сайтар танилцаж анхуурлж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-08-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар буюу энэ сарын 11-16-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар иргэд долдугаар сарын 11-16-ныг хүртэл тав хоног амарна. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Харин долдугаар сарын 16-наас буюу Пүрэв гарагт 4,9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй байж хэвийн горимд шилжинэ.

НИТХ-аас баталсан журмаар:

  • Даваа гарагт: 1,6
  • Мягмар гарагт: 2,7
  • Лхагва гарагт: 3,8
  • Пүрэв гарагт: 4,9
  • Баасан гарагт: 0,5-аар төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцдоггүй билээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

​Прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажлаа тайлагналаа

Өнөөдөр прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажил болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

Мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр болон Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үеэр гарсан гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцог “2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүлээн авсан Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх гомдол мэдээлэл нийт 19832-т хяналт тавьж ажилласнаас цагдаагийн байгууллага 19544 буюу 98.5 хувийг, мэргэжлийн хяналтын байгууллага 100 буюу 0.5 хувийг, гамшгаас хамгаалах улсын байцаагч 186 буюу 0.9 хувийг, бусад байгууллага 2 буюу 0.001 хувийг гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Үүнээс “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зөрчил”-ийн шинжтэй 18,507, /энэ нь гудамж талбай олон нийтийн газар нус, цэр хаях зөрчил/ “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” зөрчлийн шинжтэй 18, “Олон улсын хөл хориот өвчний талаар мэдүүлэхээс татгалзах” зөрчлийн шинжтэй 2, бусад төрлийн зөрчил 438 гарсан байх ба 19,482 хүн, 187 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан. Зөрчлийн хэрэг нээсэн 173, хүлээн авахаас татгалзсан 120, хялбаршуулсан журмаар бүртгэлд авч шийдвэрлэсэн 7,420, газар дээр нь шийдвэрлэсэн 12,091, харьяаллын дагуу шилжүүлсэн 21, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1 байна. Түүнчлэн Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн тухай тэрбээр “Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн талаарх 1,579 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан. Үүнээс 134 гомдол мэдээлэлд буюу 8.4 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 24 буюу 1.5 хувьд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулан, 1,269 буюу 80 хувийг хүлээн авахаас татгалзаж, 14 гомдол мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн” гэлээ.

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд “2020 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн талаарх 37,345 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 43.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 42.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 57,664 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 9,089-г эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж нийт хэргийн 49.2 хувийг эцэслэн шийдвэрлэсэн. Мөнгө угаах 208 хэрэгт хяналт тавьж, 62 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо 23 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. 2020 оны эхний хагас жилийн авилга албан тушаалын 815 хэрэгт хяналт тавьснаас 230 хэргийн хааж, 85 хэргийг хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 11 хэргийг хүчингүй болгож, 98 хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэв.

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэг “Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 1,030 удаа оролцож тайлбар гаргасан, анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох эрүүгийн хариуцлага оногдуулах, давж заалдах, хяналтын шатны нийт 16,138 хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож санал, дүгнэлт гаргажээ. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 184 буюу 2.4 хувиар, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг 129 буюу 10.1 хувиар тус тус өссөн. Прокурор зөрчил хянан шийдвэрлэх анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд нийт 11,156 удаа оролцсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.7 хувиар өсжээ. 2020 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн 2,268 хэргийн шүүгдэгч нараас 17,871,229,621 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна” хэмээн танилцуулав.

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр “Энэ оны эхний хагас жилийн байдлаар хорих ангиудад байрлуулсан прокурорын тусгай хайрцагаар нийт 36 гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс эрүүдэн шүүсэн талаарх 2 гомдол, байрны үйл ажиллагаатай холбоотой 4 гомдол, албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 29 гомдол, бусад асуудлаар буюу байрны ахуй нөхцөл, хоол хүнс, холбогдсон хэрэг, зөрчил, хорих ангийн дэглэм бууруулах, хугацаанаас өмнө суллагдах, прокурортой биечлэн уулзах зэрэг асуудлаар 12 гомдол, хүсэлт гаргасан. Нийт гаргасан гомдлын 80 гаруй хувийг тухайн хорих анги, саатуулах байрны ажилтнуудтай холбоотой гомдол байна. Түүнчлэн энэ оны эхний хагаст эрүүдэн шүүсэн гэсэн тухай хоёр гомдол ирснийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулсан. Уг хоёр гомдол нь Баян-Өлгий болон Дархан-Уул аймагт бүртгэгдсэн” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Түрүү бөхөд өгдөг автомашиныг Эрүүл мэндийн газарт өгөхөөр шийдвэрлэжээ

Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил ямар зохион байгуулалтаар ажиллах талаараа “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.

2019 оноос эхлэн олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “ТОЁОТА ЦОМ” гардуулах болсон. Өнгөрсөн жил ногоон гартаам суурьтай, уул, ус, үүлэн хээн дүрслэлтэй, мөнгөн аяга бүхий цомыг гардуулж байсан. “ТОЁОТА ЦОМ” шилжин явахгүй, тухайн жилийнхээ түрүү бөхөд насан туршид хадгалагдан үлддэгээрээ онцлогтой. Тиймээс ч энэ жил Монгол дарханы ур ухаанаас бүтсэн цалин мөнгөн “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ”-ийг түрүү бөхөд гардуулах юм байна. Уг шагнал нь цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлэгшээж алтан шар нарыг дүрсэлжээ. “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ” гардуулах ёслол долоодугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно.

Энэ жилийн хувьд Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулахаар болжээ.

Түүнчлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айрагдсан морьдын унаач хүүхдүүдэд сургалтын зориулалттай аппликэйшнуудыг суулгасан ухаалаг таблетыг бэлэглэнэ. Ингэхдээ даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэсэн зургаан насны морьдын айргийн тав болон баян ходоод, нийт 31 хүүхдэд бэлэглэж, оюун ухаан, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши онцолж хэлэв.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах ажлуудыг хийж ирсэн. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын баруун, зүүн товчоон дээр аюулгүйн самбар байрлуулах, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Аюулгүй наадъя” уриатай анхааруулга, зөвлөмжүүдийг хүргэж байгаа аж.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Тоёота компани нийслэлийн Эрүүл мэндийн газарт Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдсэн энэ хүнд үед автомашин гардуулах болсонд талархалтай байна. Энэхүү автомашиныг бид нэн шаардлагатай байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх болно. Тоёота компанийнхаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмжтэй боллоо

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Баярсайханы санаачлагаар зөөврийн болон суурин гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмжийг хийлээ.

Уг төхөөрөмж нь сургалт, дадлага болон гал унтраах үйл ажиллагааны үед богино хугацаанд хоолойг эвхэж зөөвөрлөх зориулалттай юм.

Онцгой байдлын байгууллагын 2020 онд дэвшүүлсэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.