Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Эрдэнэ суманд 19 минжийг нутагшуулжээ

Туул голын экосистемийг хамгаалах, урсцыг байгалийн аргаар тохируулах зорилгоор 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 18 бүлийн нийт 36 тооны евразийн минжийг авчран өсгөж буй юм. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2019 он хүртэл нийт 38 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байсан. Энэ онд өмнөх онуудаас хамгийн олон төл буюу 21 төл авсан тул нас биед хүрсэн 8 бүлийн 19 минжийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутагт нутагшуулахаар тавьжээ.

Минж нутагшуулсан байршлуудад хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулаад байна. Минж нутагшуулах төслийн нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор татан буулгаж, Нийслэлийн Байгаль орчны газарт нэгтгэсэн юм.



Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй монгол” наадмыг зохион байгуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан наадмын бэлтгэл ажил болон зарим уламжлал болсон арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:“Үндэсний харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан зэрэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 13 дугаар зуун цогцолборт зохион байгуулагдана. Харин хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно.

УОК-оос хүн олноор цуглуулж болохгүй гэсэн чиглэл өгсөн учраас иргэдийг цуглуулахгүйгээр теле хэлбэрээр баяр наадмаа нийтэд хүргэх хэлбэрийг сонгосон.

Долдугаар сарийн 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдах тэмцээн уралдаанд оролцох хүмүүст УОК, ЭМЯ зэрэг зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлнэ.

Мөн коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын өдрүүдэд:

– Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх,

– Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол,

– Төрийн далбаан-ий өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал,

– Өсвөрийн бөхийн барилдаан,

– Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа,

– Төрийн дайллага,

– Уяачдын наадам ,

– Дээлтэй монгол наадам,

– Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар түр журамд заасан гэдгийг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлсэн юм.

Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтан орон сууцны батламжаа гардан авлаа

Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардуулөн өглөө. Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан: “Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрэлхэг залуусаараа бахархаж явдгаа хэлмээр байна. Дэлхий даяар дэгдэж буй цар тахлаас гадна Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө өөрийн эрүүл мэндээ үл хайхран ажиллаж буй ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд НЗДТГ, нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Ус сувгийн удирдах газар дуу нэгтэйгээр дэмжиж ажилласан. Тарж болохуйц аюулыг цэвэрлэж, байгальд саарал усыг хүргэж буй цэвэрлэх байгууламжийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Онцгой комисст тавьсны дүнд өнөөдөр орон сууцны батламжийг өгч байгаадаа баяртай байна” хэмээсэн юм.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

​Үерийн аюулаас сэргийлье

Үер, усны аюул - Үндэсний Аврах Бригад

• Цаг агаарын мэдээ урьдчилан авах

• Аялж зугаалахдаа гол уснаас хол байрлах
• Хүүхдийг гол, усны орчимд тоглуулахгүй байх
• Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх
• Өндөр хүчдэл, цахилгаан шонгийн дор гэр, майхан барихгүй байх
• Завь, усан онгоцоор аялахдаа уснаас хамгаалах хантааз өмсөх
• Хоол хүнсэнд цэвэр, буцалсан ус хэрэглэх
• Үер усны үед цахилгаан хэрэгсэлтэй харьцахгүй байх

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам батлагдлаа

Улсын онцгой комиссоос коронавируст “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлж, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл эхлээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор Монголын зуслангуудын холбоо болон хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагаас 2020 оны 04 дүгээр сараас эхлэн хүүхдийн зуслан ажиллуулах тухай шийдвэрийг гаргаж, зөвшөөрөл олгох хүсэлтийг удаа дараа тавьсан юм.

Энэ дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт үүрэг, чиглэл өгч, тус байгууллага нь Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, “Короновируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ын төсөлд санал авч хэлэлцүүлэн боловсруулсан.

Тэгвэл 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин ажлын хэсгийн байгуулсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг баталлаа. Ингэснээр хүүхдийн зуслангууд “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ”-ыг мөрдөж, үйл ажиллагаагаа эхлэхээр боллоо.

1234+567

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Байнгын хороодын харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол баталлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлд Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулах, үүнд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын; Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын; Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн; Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус байгуулан ажиллуулж болохоор зохицуулсан.

Хуульд зааснаар дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй.

Энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн болон өчигдрийн (2020.07.06) хуралдаанаараа Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд /дарга/

2.Улсын Их Хурлын гишүүн С.Батболд /гишүүн/

3.Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн/

4.Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт /гишүүн/

5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил /гишүүн/.

Ёс зүйн дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ

2.Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен

3.Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар

4.Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар

5.Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.

Нутгийн удирдлагын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг

2.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь

3.Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд

4.Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар

5.Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар.

Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар

2.Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат

3.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил

4.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж

5.Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан.

Харин Улсын Их Хурлын бусад Байнгын хороод өнөөдөр (2020.07.07) хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж дэмжив.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

Тус Байнгын хороо 10 цаг 16 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун даргалав. Байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан

2.Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд

3.Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг

4.Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан

5.Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн

6.Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

Тус Байнгын хороо 10 цаг 30 минутад 19 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр хуралдаанаа эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалав.

Хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүдээс асуулт, санал гарсангүй.

Тусгай хяналтын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан

2.Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг

3.Улсын Их Хурлын гишүүн С.Батболд

4.Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ

5.Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан

6.Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан

7.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн.

Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;

Төсвийн байнгын хороо:

Төсвийн байнгын хороо 73.9 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалан хуралдуулав. Хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин

2.Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар

3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал

4.Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр

5.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь

6.Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа

7.Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар

8.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж

9.Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй.

Эдийн засгийн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдаан 11 цаг 44 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалав. Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжив.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан

2.Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут

3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

4.Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар

5.Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг

6.Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд

7.Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг

8.Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл

9.Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан

2.Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр

3.Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ

4.Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал

5.Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх эрхтэй.

Хууль зүйн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг даргалан хуралдуулж, тус Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжлээ.

Хүний эрхийн дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа

2.Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат

3.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг

4.Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд

5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир

6.Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал

7.Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.

Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

Дэд хороод нь тухайн эрхэлсэн асуудлаараа хяналт шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.

Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа

Шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан. Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах тухай албан бичиг өчигдөр надад ирсэн байна.

Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Нэгдүгээрт, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон жил төр, засагт ажиллалаа. Ардын намын тавьсан өр, Ардчилсан намын тавьсан өр гэж дэлхий даяар мэдэхгүй. Монгол Улсын өр л гэж бий. Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбартаа олон жил ажилласан тул чиг үүргээ, салбарын нөхцөл байдлаа мэдэж байгаа байх. Бид өнөөдөр армийнхаа сүр хүчийг харуулах тал дээр тодорхой ажлуудыг эхлүүлснийг үргэлжлүүлэн ажиллана гэж итгэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 180 мянган малчин өрхийн хамаарал бүхий салбарын сайд болж байна. Хөдөө аж ахуй бол Монголын онцлог салбар. Мөн энэ салбар эдийн засгийн хос морины нэг буюу хүнээр яривал хоёр хөлийнх нэг нь байх ёстой. Энэ тал дээр өөрөө туршлагатай учраас сайдад дэмжигдсэн болов уу гэж бодож байна. Жишээ нь, хүнсний ногоог дотооддоо тарих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байнга ярьдаг. Монгол Улсын жилийн хүнсний импортын үнийн дүнг мэдэж байна уу?

З.Мэндсайхан: ­Ерөнхий импортын харьцаагаа мэдэж байгаа. Үнийн дүнгийн мэдээлэл сайн аваагүй байна.

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн сайд болохоо хэзээ сонссон бэ? Энэ чинь маш тодорхой асуудал. Ерөнхий сайд хүнсний ногоо дотооддоо тариалах асуудлыг ярьдаг. Ном, сонин, судалгаа харахад л тодорхой байгаа. Монгол Улс жилдээ 400-500 сая ам.долларын хүнсний бараа импортоор авдаг. Үүнийг 100 хувь дотоодоосоо хангая гэж Ерөнхий сайд ярьдаг. Энэ бол 400-500 сая ам.долларын бараа гаднаас оруулж ирдгийг болино гэсэн санаа юм. Монгол Улс газар нутгийнхаа хэдэн хувьд газар тариалан эрхэлдэг вэ?

З.Мэндсайхан: 21 орчим хувьд.

Х.Баттулга: Газар нутгийнхаа нэг орчим хувьд газар тариалан эрхэлдэг. Бид үр тарианыхаа хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой. Бид жилд хэдэн сая арьс боловсруулдаг вэ?

З.Мэндсайхан: Жилдээ бид 15 орчим сая арьс боловсруулах нөөцтэй.

Х.Баттулга: Жилд 15-20 сая ширхэг арьс боловсруулдаг, үүний 80 хувь нь бог малын арьс байдаг. Бог малын арьс хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ, малчдынхаа орлогыг яах вэ, жилд хэдэн тонн ноос, ноолуур хураадаг, үүний үнийн дүн хэд байдаг, хэдэн хувийг нь гадагш гаргадаг гэх мэтчилэн асуултуудыг өөртөө тавьж, хэрэгжүүлэх ажилд өнөөдрөөс эхлэн ханцуй шамлан ороорой.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбартаа олон жил ажилласан давуу талтай. Хэдэн онд төмөр замын бодлого батлагдсан бэ?

Л.Халтар: 2010 онд батлагдсан. Одоо 10 гаруй жил боллоо. Гол нь төмөр замын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Хөрөнгө мөнгө, царигийн гол асуудлууд байсан. Сая өмнөх УИХ-ын отгон чуулганаар царигийн асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо бид нарт ажлаа явуулахад харьцангуй амар боллоо.

Х.Баттулга: 2010 онд батлагдсан бодлого яагаад яваагүй вэ?

Л.Халтар: Одоо үндсэндээ 10 жил болжээ. Мөн хөрөнгө мөнгө, царигийн маргаантай асуудлууд байсан. Ер нь өргөн, нарийн царигийн асуудал улстөржсөн асуудал байсан.

Х.Баттулга: Бид 2010 онд “Нэг улс-Нэг цариг” гэдэг бодлого баталсан шүү дээ. Одоо төмөр замын ажил хэр явж байна вэ?

Л.Халтар: Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын далангийн ажил 93 хувьтай явж байна гэсэн мэдээллийг өчигдөр авлаа.

Х.Баттулга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил ямар явцтай байгаа вэ?

Л.Халтар: Тохирсон ёсоор төмөр замаа гар аргаар тавиад үндсэндээ ажил эхэлсэн. Зүтгүүрүүдээ аваачсан байна.

Х.Баттулга: Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 800 орчим км төмөр замыг монголчууд түүхэндээ анх удаа тавьж эхлээд, жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам барих нь маш шаардлагатай ажил гэдгийг эдийн засгийн талаас нь мэдэж байгаа гэж итгэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай учир өнөөдрийн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа байх. Бид өмнө нь хамтарч ажиллаж байсан. Одоо хот төлөвлөлтийн асуудлуудаа жигдлэх хэрэгтэй. Нийслэл дээр болон Барилга, хот байгуулалтын яаман дээр тус бүр хот төлөвлөлтийн асуудал ярьцгааж, хүнд суртлын бүтэц бий болсон. Энэ асуудлыг жигдлэхгүй бол хот төлөвлөлт олон удирдлагатай, нүсэр бүтэцтэй яваад байна. Өнөөдөр гал усны, газар хөдлөлтийн аюул болоход ямархуу нөхцөл байдал үүсэхийг өөрөө мэдэж байгаа. Зургаан баллын газар хөдлөлт болоход нийт барилга, байшингийн 60-70 хувь нь нурахад бэлэн байдалтай болсон. Мөн дагуул хот байгуулах ажилд ханцуй шамлан ороорой. Саяхан УИХ-аар Хот байгуулах тухай тогтоол батлагдсан. Энэ чиглэлд ажиллана гэж ойлгож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Энэ салбарын сайдаар Ц.Нямдорж олон жил ажилласан. Тэр хүний хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь хүлээж авахгүй шүү гэдгийг өөрт чинь хэлье.

Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллахаар болсон уу. Байгаль орчин, цөлжилт, усны асуудал зэрэг олон ажил хамаарч байгаа юм билээ. Аялал жуулчлалын бодлого өнгөрсөн онд Н.Цэрэнбат сайдын үед Засгийн газраар батлагдсан. Энэ бодлого дээр Н.Цэрэнбат сайдтай хамтарч ажилласан. Энэ салбарт нэг зовлон байна. Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалт нэрээр газар олгож, түүн дээр нь хаус бариад зардаг шүү. Иймэрхүү асуудлаар эрүүгийн залилангийн хэрэг үүсчихсэн явж байгаа юм билээ.

Шадар сайдаар Я.Содбаатар ажиллахаар болж байгаа юм байна. Олон жил төрд ажилласан, ноён нуруутай сайд гэж бодож байна. Хамтарч ажиллана.

Миний хувьд улстөрчөөсөө илүү эдийн засгийг сэргээх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэргээр аж ахуйн асуудлаар та бүхэнтэй илүү хамтран ажиллана. Бүгдээрээ Монгол Улсын Засгийн газрын өрийг төлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, гурван сая монголчууддаа өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна. Евразийн дунд өндөр хөгжсөн ардчилсан Монгол Улс бий болох платформыг тавихад сэтгэл шулуудан хамтарч ажиллахыг хүсэж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, шинээр томилогдох Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Соёлын сайд С.Чулуун нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ҮХЦ: Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр (2020.07.08)-ийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Тодруулбал, дээрх хуульд “Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.”,

“Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.”

“Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж тус тус заасан нь “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудад тусгасан “гэмт хэрэг үйлдэх” гэсэн ойлголт нь аливаа этгээдийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосонтой адил утга агуулгыг илэрхийлэхгүй байх бөгөөд энэ нь гэм буруугийн асуудалтай холбоогүй байдлаар, монгол хэлний үйлдэхүйн ерөнхий утгыг илэрхийлэн хуульчилсан гэж үзэхээр байх тул гэм буруугүйн зарчим, түүнийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Туваанд АН-ын тамга тэмдгийг шилжүүллээ

С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд шилжүүлэв

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу намын тамга тэмдэг, эрх үүргийг Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлж өглөө. Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу нийт гишүүдийн саналаар шинэ дарга тодортол дэд дарга Ц.Туваан намын даргын эрх үүргийг хэрэгжүүлнэ. Мөн Ардчилсан намын даргын сунгааг зохион байгуулах, ирэх наймдугаар сарын 23-нд хуралдах Х Их хурлын бэлтгэлийг хангах, хуралдуулах ажлыг Ц.Туваан хариуца ажиллах аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана

Өнөөдөр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан наадмын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаясгалан “Үндэсний харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан зэрэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 13 дугаар зуун цогцолборт зохион байгуулагдана. Харин хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно. УОК-оос хүн олноор цуглуулж болохгүй гэсэн чиглэл өгсөн учраас иргэдийг цуглуулахгүйгээр теле хэлбэрээр баяр наадмаа нийтэд хүргэх хэлбэрийг сонгосон. Долдугаар 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдах тэмцээн уралдаанд оролцох хүмүүст УОК, ЭМЯ зэрэг зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлнэ. Харин наадмын өдрүүдэд цар тахалтай холбоотойгоор нийтэд үйлчлэх ямар нэг үйлчилгээ тухайн талбай дээр зохион байгуулагдахгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Олон нийтийн сүлжээгээр энэ жилийн наадмыг “үзэгчгүй” гэцгээж байгаа. Харин ч энэ жилийн наадмыг илүү олон хүн зайнаас үзнэ гэж бодож байна. Дэлхийд ганц байдаг Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байгаа. Цар тахал бидэнд нэг талдаа хүндрэл болж байгаа ч үүнийг Монгол наадмаараа дамжуулж давуу тал болгохыг зорьж байна” гэв.

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Үндэсний их баяр наадам нь өөрөө Баяр, наадмын тухай хуулийн дор хэрэгжүүлдэг арга хэмжээ. 2020 оны Төсвийн тухай хуульд баяр наадмыг зохион байгуулах зардлыг 3 тэрбум байхаар хуульчлан баталсан. Харин өнөөдрийн байдлаар 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөгдөөд зарим санхүүжилт гараад явж байна. Баяр наадмыг зохион байгуулах ажлыг есөн салбар хорооны доор, өөр өөрийн онцлогтой зохион байгуулагддаг. Энэ жилийн онцлог нь цар тахалтай холбоотойгоор халдваргүйжүүлэлтийн зардал, газар нутгийн ариутгалд тодорхой хэмжээнд зардал гарч буй. Үндэсний их баяр наадмын байр шагналууд ч хуулийн дагуу батлагдсан төсвөөрөө зардал нь гарна” гэлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “13 дугаар зуун аялал жуулчлалын цогцолборт зөвхөн үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харваанд оролцох хүмүүс, зохион байгуулагчид очино. Тиймээс өөр ямар нэг үзэгч, сонирхогч заавал очно гээд хэл ам хийх шаардлагагүй. Мөн Хүй долоон худагт ч ямар нэг уяач өөрийн асрыг барих шаардлага гарахгүй. Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Наадмыг зохион байгуулахад цагийн хуваарийг маш хатуу барина” гэдгийг онцолсон юм.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Би 1980 оноос хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн ажилд жил алхсалгүй оролцсон. Бидний зохион байгуулсан зүйлс бүх хүний сэтгэлд нь хүрдэггүй. Гэхдээ дийлэнх нь наадмын нээлт, хаалт гайгүй боллоо гэсэн яриатай хоцордог. Жил бүр наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хүн буюу 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг. Түүнчлэн Хүндэтгэлийн концерт СТӨ-нд 1,200 хүн сууж үздэг. Үүнээс ихэнх нь УИХ-ын гишүүд, гадаад дипломат төлөөлөгчдийн газрынхан байдаг. Харин бодит байдал дээр 600 иргэн л үздэг. Энэ нь хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй тоо юм. Тийм учраас наадмын нээлт үзэж чадахгүй гэдэг нь цөөхөн хүний яриа бөгөөд тэдгээр хүмүүст л хамаатай асуудал. Жил бүр телевизүүд наадмыг шууд дамжуулахад маш их анхаардаг ч техникийн маш их алдаа гарч, сүүлд нь хэцүүхэн бичлэг үлддэг. Энэ жилийн хувьд эртнээс бэлдэж байгаа учир ямар нэг техникийн алдаа гарахгүй. Тиймээс энэ жил наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг Монгол Улсын хүн амын 99.99 хувь нь өнгөрсөн жилүүдийнхээс 3 дахин илүү чанартай түвшинд хүлээж авна. Хамгийн гол нь наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг хальс дээр буулгаж, Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай дэлхий дахинд үзүүлэх контент гаргаж авах юм” гэв.

Б.МӨНХДУЛАМ